| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/03377/И |
| Дугаар | 102/ШШ2022/00047 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... сум, ... дүгээр баг, ...-ийн байр, ... давхарт байрлах, ... ББСБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... хороо, ... тоот хаягт оршин суух, ... овогт С-ийн Ц /РД: .../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,974,193 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г, хариуцагч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.П нь УБХ, ... ХХК-ийн ... ҮТ-ийн ... давхарт байрлах №... тоот лангуунд гар утасны засварын үйлчилгээ, худалдаа эрхэлж байхдаа бизнесийн үйл ажиллагаандаа зориулж ... ББСБ ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр ЗГ18/50 тоот зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн БИГ18/50 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ...-ийн урд байрлах, ... дан байр, ... тоот хаягт байрлах, 18 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцаа барьцаалж 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү нийлээд 1,379,200.00 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч С.П анх авсан зээлийн 4 дэх эргэн төлөлтийн дараа бизнесийн үйл ажиллагаанд дахин эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ЗНГ18/50 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 2,562,475 төгрөг дээр нэмж 8,000,000 төгрөг нэмж нийт зээлийн үлдэгдэл 10,562,475.00 төгрөг болсон бөгөөд сарын 5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү нийлээд 1,367,900 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч С.П эхний сарын төлөлтөө хэвийн хийгээд дараа сараас нь зээлийн төлбөрөө бүрэн төлж чадахгүй цувуулж төлж эхэлсэн тул уулзаж шалтгааныг тодруулахад ажлын орлого муу байгаа тул төлбөр хийхэд хүндрэлтэй байна. Сар бүр 1,367,900 төгрөг төлөх боломжгүй байна, зөвхөн хүүгээ төлөөд үндсэн зээлээ боломжоороо хэсэгчлэн төлмөөр байна. Удахгүй зээлээ бүгдийг нь хаана гэсэн хүсэлт гаргасан тул 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГНӨОГ18/50 тоот гэрээгээр зээлийн гэрээний бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулан сар бүр зөвхөн хүү төлөх, үндсэн зээлийг боломжоороо хэсэгчлэн төлж байхаар эргэн төлөх хуваарийг шинэчилж, зээлийн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж өгсөн. Зээлдэгч С.П шинэчилсэн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхгүй байсан тул дахин уулзахад сар бүр зөвхөн хүүгээ төлөх дэмий юм байна. Үндсэн зээлээс хасагдахгүй байна. Үндсэн зээлээсээ давхар төлдөг болмоор байна гэсний дагуу эргэн төлөлтийн 3 хувилбарт хуваарь гарган ярилцаж тохиролцоод өөрийнх нь саналын үндсэн дээр зээлийн 8,600,000.00 төгрөгийн үлдэгдэлд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГНӨОГ19/50 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан сар бүр зээл, хүү нийлээд 623,300 төгрөг төлж байхаар эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн ба зээлийн гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр 05-ны өдөр хүртэл 24 сараар сунгаж өгсөн.
Зээлдэгч С.П өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхгүй, байнга нэхүүлэх, шаардуулж байж төлбөр төлөх зэргээр манай ажилд чирэгдэл учруулж ирсэн. Манай зүгээс зээлдэгч С.П-тэй байнга утсаар ярих, мессеж бичих, сар болгон 1-2 удаа хотод очиж уулзаж байсан ба 3 удаа албан мэдэгдэл өгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхийг шаардаж, зээлээ төлөөгүйгээс өөрт нь учрах эрсдэл, хохирол, хүлээх хариуцлагыг анхааруулж байсан, мөн зээлийн өрийг хэрхэн яаж төлөх талаар санаа оноо, зөвлөгөө өгч байсан, өөрт нь боломж олгоод байхад энэ бүгдийг үл ойшоож зээлээ төлөх санаачлага гаргахгүй, гар утасны дуудлага авахгүй, хариу залгахгүй, мессеж бичихэд хариу өгдөггүй, биеэр ирж уулзахгүй, зардал гарган уулзахаар очиход төлнөө гэж худлаа хэлэн зайлсхийж зугатдаг болсон ба 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй, холбоо бариагүй, биеэр ирж уулзаагүй. Теди төв дэх лангуугаа зарсан сурагтай ба хаана амьдардаг, ямар ажил хийдэг нь тодорхойгүй, холбоо барих утасны дугаарыг нь мэдэх хүн байхгүй, олдохгүй байсан. С.П-ийн албан ёсны хаягаар нь 2020 оны 11 дүгээр сард Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ амьдардаггүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг нь тус хаяг дээр С.П-ийн төрсөн эх амьдарч байсан боловч хүүгийнхээ хаана байгааг хэлж өгөөгүй юм. С.П нь шүүхэд нэхэмжлэл өгөх гэж байгааг мэдэж байгаа болохоор элдэв арга заль хэрэглэн зугтаасаар өнөөдрийг хүрсэн. Мөн Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосны улмаас зээлдэгчийн араас эрж хайж олох боломжгүй байсан тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан эрэн сурвалжлуулж түүний түр оршин суугаа хаягийг олж тогтоосон болно.
Хариуцагч С.П нийт авсан 15,000,000.00 төгрөгийн зээлээс 6,527,872.00 төгрөгийн зээл төлсөн ба 8,472,128.00 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 8,142,188 төгрөгийн үндсэн хүү, төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй хуримтлагдаж нийт зээл, зээлийн хүүгийн өр төлбөр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16,903,993 төгрөг болоод байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч С.П-ээс нэмэгдүүлсэн хүү, алданги, торгууль тооцон авч байгаагүй болно. Зээлдэгч С.П зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхгүй байгаагаас 614 хоногоор хугацаа хэтэрч Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын дагуу Муу чанаргүй зээлийн ангилалд шилжиж 8,472,128 төгрөгийн зардал гарган сан байгуулж хохирол учруулаад байна. Энэ нь манай ажлын үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Иймд хариуцагч С.П-тэй нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 8,472,128 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,142,188 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,677 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэггийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 16,974,193 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.П-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 6,527,872 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,472,128 төгрөгийг төлөхгүй. Учир нь би зээлийн төлбөрт 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1330,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,367,900 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 225,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 135,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 561,500 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 225,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 645,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг, нийт 13,164,911 төгрөг төлсөн байхад дахиад 16,974,193 төгрөг нэхэж байгаа нь хэтэрсэн хэрэг. Цар тахлын улмаас миний эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа муудсан гэв.
Шүүх хүсэлтийг хүлээн авч, хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч С.П-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,974,193 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч С.П-тэй 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ18/50 тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр БИГ18/50 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж ... дүүргийн ... хороо, ... ХК-ийн ... дан байр, ... тоот хаягт байрлах 18 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-д зээлийн хүүгийн хэмжээ нэг жилийн 60 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болохоор байх боловч
зохигчид харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ЗИГ18/50 дугаартай зээлийн гэрээг шинээр байгуулж 8,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхдээ өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 2,562,475 төгрөгийг нэмж, зээлийн хэмжээг 10,562,475 төгрөг байхаар тохиролцжээ. Энэхүү зээлийн гэрээнд зохигчид 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГНӨОГ18/50 тоот гэрээгээр хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцон үндсэн зээлийг 8,600,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж өөрчилсөн, мөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГНӨО19/50 тоот гэрээгээр зээлийн гэрээний дуусах хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж өөрчилжээ.
Хариуцагч С.П нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1330,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,379,200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,367,900 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 225,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 135,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 561,500 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 225,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 645,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг, нийт 13,164,911 төгрөг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 6,527,872 төгрөг, үндсэн хүүнд 6,637,039 төгрөгийг суутгаж тооцсон нь үндэслэлтэй. Хариуцагч С.П нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд зээлийн төлөлт гүйцэтгээгүй ба энэ хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,472,128 төгрөг, хуримтлагдсан хүү 8,142,188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 289,677 төгрөг, нийт 16,903,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг учирсан хохиролд тооцно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч С.П-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШШ2021/0017* дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул гэрээнээс учирсан хохиролд 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1-д Дараах тохиолдолд ББСБ-ын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана., мөн гэрээний 7.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан БИГ18/50 тоот баталгаат ипотекийн гэрээний 2.2-т заасан ... дүүргийн ... хороо, ...-ийн урд байрлах, ... дан байр, ... тоот хаягт байрлах, 18 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иймд хариуцагч С.П-ээс зээлийн гэрээний үүрэгт 16,974,193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч С.П-ээс зээлийн гэрээний үүрэгт 16,974,193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу ... дүүргийн ... хороо, ...-ийн урд байрлах, ... дан байр, ... тоот хаягт байрлах, 18 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 242,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР