| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/228 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ********** , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт *********н *********д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр, Улаанбаатар хотын ********* дүүрэгт төрсөн, *** настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн ***-*** тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатарын дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ********** овогт *********н *********** /РД: ********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн **-*** тоотод хохирогч ******** зодож биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлнө” гэв.
2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/,
Хохирогч ********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед ********* ах, ********* , ********* нарын хамт ** дугаар хороонд *********н засварын газарт очсон. Тэгээд *********н хашааны гадна байсан машины өндөрлөгөөг чиргүүл дээрээ ачаад байж байтал *********** гарч ирээд дуугарахгүй дэлгүүр лүү явсан. Удалгүй *********н эхнэр нь гарч ирээд чи манай багажин дээр юм хийдэг биз дээ гэхээр нь би юм хийсэн мөнгийг нь өгсөн шүү дээ гэсэн чинь танай дүү манайхаас мөнгө нэхсэн гээд хэрүүл хийгээд байсан. *********** удалгүй над руу төмөр бариад дайрсан чинь манай дүү ********* салгаж болиулсан. Удалгүй тас гээд дуугарсан. Түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Би *********тай найзууд байгаа юм. Тухайн үйл явдал болоход ********* , Мөнх-Эрдэнэ, ********* бид нар байсан. Ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Миний тархинд цус хурсан байсан. Хагалгаанд орж гавлын яс авахуулсан. Мөн цууралт ихтэй гэж эмч хэлсэн. Өмнө намайг цохиж зодсон асуудал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Мөн би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно. Гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ********* сумын 10-р багт байрлах засвар дээр ********* , эгчийнх нь хүүхэд ********* гэх хүн, миний жолооч *********н хамт очсон. Хот руу ********* ын дүү *********** явна гэхээр засвар дээрээс 2 дугуй, машины 2 ширхэг өндөрлөгөө авах гээд засварын гадаа очиход тэр засварын газрын эзний эхнэр нь хашаанаасаа хүүхдээ тэвэрч гарч ирээд юм яриад байсан. Би юу ярьсан талаар сонсоогүй. Тэр хэд дийлэхгүй болохоор нь хамт ачилцаад байж байтал засварын газрын эхнэр нь гэр лүүгээ орсон. Бид хэд ачаагаа татах санаатай ********* , ********* ********* нар ачаан дээр гараад юмаа янзалж байсан чинь засварын газрын эзэн *********** гэдэг залуу дэлгүүрээс 2 гартаа 0.5 литрийн пиво барьчихсан дөхөж ирээд алнаа пизда гээд байсан. Нэг пивоо ********* луу шидсэн. Гэхдээ оноогүй. Тэгээд ********* бууж ирэхэд *********** ална гээд дайрсан. ********* чи яахаараа хүн ална гээд байдаг юм гээд дайрахаар нь би салгаад татахад цамц нь тайлагдсан. ********* ********* ыг салгаад жаахан зайтай очоод зогссон. ********* ********* ыг тавиад юмаа янзлаад явах гэж байтал ********* ********* дугуй задалдаг төмрөө аваад ир гээд явуулсан. ********* нөгөө төмрийг нь авчраад газар тавьсан байсан чинь *********** тэр төмрийг нь бариад ална гэж дайрахаар нь би тэр төмрийг нь булааж авсан чинь *********** эргэж хараад газар байсан модыг аваад ********н толгой руу цохисон. ********* хойшоо саваад газарт унаад 3-4 минут хэвтсэн. Тэгээд эмнэлэг дуудсан. Мөнгөнөөс болж маргасан юм шиг байсан. *********** согтуу байсан ********* эрүүл байсан. Өдөржингөө бид нартай хамт байсан. Бид нар ямар гэмтэл авсныг нь мэдэхгүй байна. ********* толгой руугаа цохиулсан. Эмнэлэгт эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа. Тархиндаа гэмтэл авсан. Тархины яс цуурсан гэж эмч хэлсэн. Толгой руу нь 1 удаа модоор цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Тухайн цохисон гэх мод 8*8 см хэмжээтэй, дөрвөлжин палк байсан. ********* ***********н биед халдсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Машины хажууд тавьсан байсан нуух авагчийг *********** аваад ах ********* луу далайж байх үед Мөнх-********* ах барьж аваад болиулсан чинь *********** эргэж хараад мод аваад ********* ын толгой руу цохисон. Ах ухаан алдаад газар унахаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. ********* ах *********** ахыг цохиж байгааг хараагүй. Машины засварын мөнгөнөөс болж маргалдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 526 дугаартай:... Үзүүлэгч ********н биед хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ********н өвчний түүх /хх-ийн 64-112 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай:... Үзүүлэгч ********н сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/,
Шүүгдэгч ********** ын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 798 тоот тодорхойлолт /хх-ийн 55 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 57 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 58 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 хуудас/,
Хохирогч ********н шүүхэд ирүүлсэн:... Миний бие ********** аас хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт 30782000 төгрөгийг авсан. Цаашид 15 сарын хугацаатай сард хоёр сая төгрөг буюу нийт гучин сая төгрөгийг авахаар хоорондоо тохиролцсон. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хүлээн авсан. Гомдол саналгүй болно гэсэн хүсэлт,
2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 40-41 хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ********* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 42-43 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:... Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн **-*** тоотод хохирогч ******** зодож биед нь хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч ********** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд шүүгдэгч нь хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэж байна. Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэгт хамаарч дүгнэлт гарсан тул шүүх бүрэн хэмжээний хүрээнд үүнийг тогтоож өгөх байх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Мөн хохирогчид 30782000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид 15 сарын хугацаанд сар бүр 2000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж шүүхэд өгсөн. Хохирогч мөн үүнийг хүлээн зөвшөөрч шүүхэд хүсэлт ирүүлсэн. Иймд шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ********** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн 30782000 төгрөгийн баримтад сэтгэцэд учирсан хор уршгийг оруулж тооцъё гэж хохирогч хүсэлт гаргаж нийлүүлж хамт төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:.... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********** ад холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн **-*** тоотод хохирогч ******** зодож биед нь хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн **-*** тоотод хохирогч ******** зодож биед нь хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********** ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/, хохирогч ********н 2024 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед ********* ах, ********* , ********* нарын хамт ** дугаар хороонд *********н засварын газарт очсон. Удалгүй *********н эхнэр нь гарч ирээд чи манай багажин дээр юм хийдэг биз дээ гэхээр нь би юм хийсэн мөнгийг нь өгсөн шүү дээ гэсэн чинь танай дүү манайхаас мөнгө нэхсэн гээд хэрүүл хийгээд байсан. *********** удалгүй над руу төмөр бариад дайрсан чинь манай дүү ********* салгаж болиулсан. Удалгүй тас гээд дуугарсан. Түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Миний тархинд цус хурсан байсан. Хагалгаанд орж гавлын яс авахуулсан. Мөн цууралт ихтэй гэж эмч хэлсэн. Өмнө намайг цохиж зодсон асуудал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Мөн би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, гэрч ***********н 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ********* сумын 10-р багт байрлах засвар дээр ********* , эгчийнх нь хүүхэд ********* гэх хүн, миний жолооч *********н хамт очсон. Хот руу ********* ын дүү *********** явна гэхээр засвар дээрээс 2 дугуй, машины 2 ширхэг өндөрлөгөө авах гээд засварын гадаа очиход тэр засварын газрын эзний эхнэр нь хашаанаасаа хүүхдээ тэвэрч гарч ирээд юм яриад байсан. Би юу ярьсан талаар сонсоогүй. ********* төмрийг нь авчраад газар тавьсан байсан чинь *********** тэр төмрийг нь бариад ална гэж дайрахаар нь би тэр төмрийг нь булааж авсан чинь *********** эргэж хараад газар байсан модыг аваад ********н толгой руу цохисон. ********* хойшоо саваад газарт унаад 3-4 минут хэвтсэн. Тэгээд эмнэлэг дуудсан. Мөнгөнөөс болж маргасан юм шиг байсан. *********** согтуу байсан. ********* толгой руугаа цохиулсан. Эмнэлэгт эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа. Тархиндаа гэмтэл авсан. Тархины яс цуурсан гэж эмч хэлсэн. Толгой руу нь 1 удаа модоор цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. ********* ***********н биед халдсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, гэрч ********* ын машины хажууд тавьсан байсан нуух авагчийг *********** аваад ах ********* луу далайж байх үед Мөнх-********* ах барьж аваад болиулсан чинь *********** эргэж хараад мод аваад ********* ын толгой руу цохисон. Ах ухаан алдаад газар унахаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. ********* ах *********** ахыг цохиж байгааг хараагүй. Машины засварын мөнгөнөөс болж маргалдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ********н өвчний түүх /хх-ийн 64-112 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/, хохирогч ********н шүүхэд ирүүлсэн ********** аас хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт 30782000 төгрөгийг авсан. Цаашид 15 сарын хугацаатай сард хоёр сая төгрөг буюу нийт гучин сая төгрөгийг авахаар хоорондоо тохиролцсон. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хүлээн авсан. Гомдол саналгүй болно гэсэн тайлбар, шүүгдэгч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ********н өвчний түүх, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ********н шүүхэд ирүүлсэн ********** аас хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт 30782000 төгрөгийг авсан. Цаашид 15 сарын хугацаатай сард хоёр сая төгрөг буюу нийт гучин сая төгрөгийг авахаар хоорондоо тохиролцсон. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хүлээн авсан. Гомдол саналгүй болно гэсэн тайлбар, шүүгдэгч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ********** ын нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн **-*** тоотод хохирогч ******** зодож биед нь хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт *********н ***********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********** ын дээрх үйлдлийн улмаас хохирогч ********н биед хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсанд цус харвалт, гавал ясны баруун ухархайн дээд хэсэг, зүүн зулай яс хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн заадас, суурь яс дайрсан хугарал, турк эмээл хугарал, 2 талд дагзны заадас дагасан хугарал, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, дээд хана цуурсан, хамрын таслагч мурийсан, хамар яс цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол учирсан.
Шүүгдэгч ********** нь хохирогч ********* т эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролд нийт 30782000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********н шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирогч ********* , шүүгдэгч ********** нарын хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хохирогч ********* нь хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлсэн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдол саналгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********* нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин түүний хохирол хор уршгийг төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба баримтаар нэхэмжилсэн 782000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс төлсөнд тооцсон. Шүүгдэгч нь мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 120 см урттай, 6.5 см өргөнтэй мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч ********** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж өөртөө дүгнэлт хийж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 30782000 төгрөгийг төлсөн. Дээрээс нь цаашид гарах эмчилгээний зардалд 30000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт, баталгааг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан. 15 сарын хугацаанд сар бүр 2000000 төгрөгийг төлөхөө илэрхийлж нийт 60000000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн учраас хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хэдийгээр 2004 онд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдэж байсан ч гэсэн 2017 онд батлагдсан шинэ хуулиас хойш анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлөхдөө хашаа байшингаа барьцаанд тавьж төлсөн. Дээрээс нь 11 дүгээр сараас эхлэх сар бүр хохирогчид 2000000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх торгуулийг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Шүүгдэгч ********** ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ********** ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, орлоготой зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт *********н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ад оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** ад мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********т 30782000 төгрөгийг төлсөн, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлоо төлүүлсэн, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********* нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120 см урттай, 6.5 см өргөнтэй мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.** дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.** дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт *********н ***********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт *********н ***********г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ад оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********* т 30782000 төгрөгийг төлсөн, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлоо төлүүлсэн, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******** нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120 см урттай, 6.5 см өргөнтэй мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ