Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *********** , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт *********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл **, Өвөрхангай аймгийн ************  сумын ** дугаар багийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, *********** овогт *********н ********** /РД:***********/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ***********  нь 2024 оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймаг ************  сум *** дүгээр багийн ****** тоотод байх хохирогч ********** байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхгийг авч 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч ***********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 10 цагт би гэртээ очиж ээмэг зүүсэн. Тэгэхэд манай гэр зүгээр байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алга болсон. Нэг нь доороо морьтой. Нөгөөх нь цулгуй байгаа. Нэг аяга нь дотроо еэвэн шиг хээтэй, хоёулаа жижиг аяга байгаа. Нэгийг нь 150000 төгрөгөөр үнэлж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 129-130 хуудас/,

 

            Шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ********* гэх айлаас 2 ширхэг мөнгөн аягыг авсан. Би тухайн эд зүйлсийг *********т хүлээлгэн өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/

 

            2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 хуудас/,

 

            Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай:... Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 300000 төгрөг гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 21-23 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-31 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтанбаганын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 056 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний мөрүүдээс 1, 2, 7, 8, 9 гэж дугаарласан гарын хээний мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан гарын хээний мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1, 2, 7, 8, 9 гэж дугаарласан 5 ширхэг гарын хээний мөрийг гарын хээний нэгдсэн санд 2024-013-ӨВХ дугаараар кодлон оруулж, мөр-мөр, мөр-дардас гэсэн төрлүүдээр хайлт хийж үзэхэд МN005810001074 дугаараар нэг удаа бүртгэгдсэн ********* овогт *********н баруун гарын эрхий хурууны дардастай, 9 гэж дугаарласан гарын мөрүүд нь зүүн гарын долоовор хурууны дардастай эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. 2024-013-ӨВХ дугаараар кодлон оруулсан 1 2, 7, 8, 9 гэж дугаарласан 5 ширхэг гарын хээний мөрийг гарын хээний нэгдсэн санд мөр-мөр гэсэн төрлөөр хайлт хийж үзэхэд тохирох, мөр дардас илрэхгүй байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-44 хуудас/,

 

Шүүгдэгч *********** гийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 60 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/, Өвөрхангай аймгийн ************  сумын 12 дугаар багийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 тоот тодорхойлолт /хх-ийн 62 хуудас/, эрүүгийн хариуцлага эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67хуудас/,

 

Хохирогч ********** шүүхэд ирүүлсэн:... ***********  гэх хүнээс 2 ширхэг мөнгөн аягаа буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар,

 

            2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 47 хуудас/,

 

            2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2426002650195 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ***********  нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг ************  сум 9 дүгээр багийн 52-07 тоотод оршин суух хохирогч ********** хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ********** мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн алдагдсан эд зүйлийг 300,000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагчийн ахлах дэслэгч Г.Алтанбаганын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч *********** гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Улсын дээд шүүхийн тайлбарт хүн байнга амьдрах орон байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай байхыг мэдэгдсэн тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч нь энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно гэж заасан. Тийм учраас тухайн орон байрыг цоожтой, хамгаалагдсан байсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 300,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохиролд 2 ширхэг мөнгөн аягийг буцаан өгсөн, хэргийн материалын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Иймд шүүгдэгч *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ***********  нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *********** д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***********  нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг ************  сум 9 дүгээр багийн 52-07 тоотод байх хохирогч ********** байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхгийг авч 300000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ***********  нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг ************  сум *** дүгээр багийн ***** тоотод байх хохирогч ********** байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхгийг авч 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *********** гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч ********** өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 10 цагт би гэртээ очиж ээмэг зүүсэн. Тэгэхэд манай гэр зүгээр байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алга болсон. Нэг нь доороо морьтой. Нөгөөх нь цулгуй байгаа. Нэг аяга нь дотроо еэвэн шиг хээтэй, хоёулаа жижиг аяга байгаа. Нэгийг нь 150000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 хуудас/,  Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 21-23 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-31 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтанбаганын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 056 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-44 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67хуудас/, хохирогч ********** шүүхэд ирүүлсэн *********** гээс 2 ширхэг мөнгөн аягаа буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч ***********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********** мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтанбаганын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 056 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ********** шүүхэд ирүүлсэн ***********  гэх хүнээс 2 ширхэг мөнгөн аягаа буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

            Шүүгдэгч *********** гийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг ************  сум 9 дүгээр багийн 52-07 тоотод байх хохирогч ********** байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхгийг авч 300000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж шүүгдэгч *********** овогт *********н *********г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *********** гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********т 300000 төгрөгийн хохирол учирсан.

           

      Хохирогч ********* нь хулгайд алдсан мөнгөн аяга 2 ширхэг буюу 300000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсээ буцааж авсан болох нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ********** шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч ********* нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч *********** г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *********** гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас иргэн *********т 300000 төгрөгийн хохирол учирсан ба яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********** д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд  хэдийгээр 2015 онд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэгдсэн ч гэсэн 2017 оноос хойш дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж байна. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ***********  нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэсэн.

 

Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *********** овогт *********н ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Мөн шүүгдэгч *********** гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********т 300000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 2 ширхгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *********** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт *********н *********г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *********** овогт *********н *********г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********т 300000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 2 ширхгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ