Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00284

 
 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...дүүрэг, ... хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ын Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... тоот хаягт оршин суух, ... овогт С-ийн Б /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Гэрч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 

Миний бие Б.Б нь өөрийн танил С.Бтэй харилцан тохиролцож түүнд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Нэг жилийн хугацаанд хүүнд нийт 42,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 40,500,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээлийг төлөөгүй ба хугацааг сунгаад хүүг нь өгч байя, цар тахалтай үед хүү төлөхөд хүндрэлтэй байна хүүгээ багасгаач гэсэн. Миний бие сар бүр 2,000,000 төгрөг төлөхөд болно гэж хүүг багасгаж зөвшөөрсөн. Ингээд гэрээгээ байгуулъя гэхэд завгүй байна, би хаачихав дээ гээд байсан. Тэгээд би Ажлын чинь ойролцоо ... төвийн дэргэдэх нотриатаар ойрхон орж гэрээгээ байгуулья гэхэд би наад нотариатаар чинь орохгүй гээд байсан. Үүнээс хойш удаа дараа нотариат оръё гэхэд завтай болохоороо оръё гээд цааргалаад байсан. Ингээд нийт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 сарын хүү төлөөд дахин төлөөгүй. Миний бие залгахад та даралтаа битгий ихэсгээд бай тайван бай, би энэ өнгөрсөн саруудын хүүг нөхөөд төлнө гэсэн боловч төлөөгүй. Сүүлдээ утсаа авахаа байсан болно.

 

Шүүхэд анх үндсэн зээлд 70,000,000 төгрөг, 2 жилийн хүүнд 64,000,000 төгрөг, 1 жил 19 хоногийн алдангид 134,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай шаардлагаа нийцүүлж багасгасан. Иймд үндсэн зээлд 70,000,000 төгрөг, хүүнд 1,500,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөг, нийт 106,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа багасгасан. Шүүх хуралдаан дээр шаардлагаа дахин багасгаж байна. Учир нь гэрээний дагуу төлөх ёстой хүүнээс дутуу төлсөн 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дахин 1,500,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 70,000,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б миний бие нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд,

 

2.1. Нэхэмжлэгч С.Б нь Б.Бтай танилын харилцаатай байсан бөгөөд 2012 оноос эхлэн барьцаагүй, хүүтэй зээлийг байнга авч, төлж ирсэн бөгөөд 2018 оны сүүлээр 70,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр бэлнээр авсан. Б.Б нь надад данс байхгүй, данс ашиглаж чадахгүй бэлнээр тооцоо хийгээд явж байя гэсний дагуу итгэлцэл байсан тул сар бүр 3,500,000 төгрөгийг Б.Б-ид бэлнээр гэрт нь очиж, заримдаа өөрөө ажил дээр ирж авах байдлаар төлж байсан бөгөөд найзынхаа зөвлөснөөр 2019 оны 06 дугаар сарьн 04-ны өдөр Б.Бтай зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм. Тухайн зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 5 хувь байхаар, зээлийн хугацааг 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон ба С.Б нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад буюу цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өмнө зээл, зээлийн хүүг тогтмол төлж байсан болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш зээл, зээл хүүний төлбөрийг Б.Б-ийн Хаан банк дахь 50077140** төгрөгийн харилцах дансанд Б гэх гүйлгээний утгатай шилжүүлж байсан бөгөөд нийт 18 удаагийн гүйлгээгээр 49,980,000 төгрөгийг дансаар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 86,980,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

2.2. Хариуцагч С.Б нь ... төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд авсан зээлээ нэн ядуу, өрх толгойлсон эхчүүдэд Монгол гэр авч өгөх хүмүүнлэгийн үйлсэд зарцуулсан бөгөөд нийт 108 гэрийг бусдад бэлэглэсэн. 2019 оны 11 дүгээр сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, нийтийг хамарсан хөл хорио эхэлсэнээр С.Бийн үйл ажиллагаа бүрэн зогссон ба 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш Б.Бид мөнгө төлөөгүй ба нийт 86,980,000 төгрөг төлсөн байдал, зээлийн гэрээний хууль зүйн үндэслэл, цаг үеийн нөхцөл байдал зэргийг дүгнэж үзвэл одоо нэхэмжилж байгаа 106,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. С.Б нь олон хүнтэй харилцдаг ажил эрхэлдэг, орлого сайн олж байсан ч их хэмжээний хүү төлж байсныг багасгах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Д.Огаас 30,000,000 төгрөгийг зээлж авсан ба мөн өдрөө Д.Огийн машинаар ... дүүрэг, ... хороололд байх Б.Бийн гэрт нь хүргүүлж очиж 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Тухайн үед Д.О нь С.Бт Бийн өндөр хүүтэй зээлийг төлүүлэх зорилгоор мөнгө зээлдүүлсэн ба С.Б ч тэр даруй аваачиж өгсөн, өмнө нь мөнгө төгрөг бэлнээр өгч авалцаж байсан учир тодорхой баримт үйлдээгүй, Б бичиж аваад мөнгийг хүлээн авсан болно. Гэтэл өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өнгөрсөн цаг хугацаанд авч байсан мөнгөө огт бичилгүйгээр юу ч төлөөгүй мэт, залилсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус байна.

 

2.3. Талууд зээлийн харилцаа үүссэнээс хойш зээлийн гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан ба тухайн үед С.Б нь барьцаагүй зээл авсан гэх утгаар сарын 5 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2019 оны зах зээл дэх дундаж зээлийн хүү банк жилийн 17.1 хувь буюу сарын 1.4 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан сарын 5 хувийн хүү гэдэг нь хэт өндөр бөгөөд сар бүр 3,500,000 төгрөгийн хүү төлнө гэдэг нь дундаж амьдралтай хүний хувьд боломжгүй тооцоо бөгөөд С.Бийн хувьд олсон орлогоо бүгдийг нь өгөөд дутвал бусдаас зээлж Б.Бид мөнгө төлсөөр ирсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хуулъ ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг удирдлага болгон шүүхээс талуудын хооронд харилцан тохиролцсон зээлийн сарын хүүг багасгаж сарын 3 хувиар тооцож өгөхийг хүсч байна.

 

2.4. Өнгөрсөн хугацаанд С.Бийн төлсөн төлбөрийг зээл, зээлийн хүүнд хуваарилан тооцож үзвэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл /70,000,000 төг х 3 хувь = 2,100,000 төг х 5 сар/ 10,500,000 төгрөгийн хүү, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл /63,100,000 төг х 3 хувь = 1,893,000 төг х 3 сар/ 5,679,000 төгрөгийн хүү, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл /33,100,000 төг х 3 хуь = 1,655,000 төг х 4 сар/ 6,620,000 төгрөг, нийт 22,799,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсч байгаа бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан байна. С.Бийн төлсөн 86,980,000 төгрөгөөс зээлийн хүүнд төлсөн 22,799,000 төгрөгийг хасч тооцвол 64,181,000 төгрөгийг үндсэн зээлд төлж барагдуулсан ба анх авсан 70,000,000 төгрөгийн зээлээс 5,819,000 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

2.5. Харин нэхэмжилж буй алдангийн тухайд хууль зүйн үндэслэлгүй юм. Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө үндсэн зээлээс нийт 64,181,000 төгрөгийг, хүү 22,799,000 төгрөгийн хамт төлж барагдуулсан байх ба өнөөдрийг хүртэл цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсч санхүүгийн хүндрэлд орж үндсэн зээлийн үлдэгдэл 5,819,000 төгрөгийг төлж чадаагүй юм. Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн нөхцөл байдлыг зохицуулж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж, төрийн бодлогоор дэмжсэн байдаг. С.Бийн үйл ажиллагаа нь 2019 оны 11 сараас хойш зогссон болон нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул гэрээнд заасан алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй тул алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 295799 дугаартай тэтгэвэрийн дэвтэр, ... дүүргийн ... хорооны засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт, 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбарын хамт хариуцагч С.Бийн Хаан банк ХХК дахь 57370962** тоот дансны хуулга, С.Б, Д.Отай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2021/125** дугаар захирамжаар улсын бүртгэлийн байгууллагаас хариуцагч С.Б-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн С.Бийн Голомт банк ХХК дахь 18251039**, 18251039**, 18150058** тоот данс, Хаан банк ХХК дахь 50057807**, 56280245**, 54296825**, 54296968**, 54296840**, 54298377**, 54298360**, 54298365**, 50152761**, 54296968**, 50351489**, 50351489**, 50352103**, 57371251**, 57380752**, 50690227**, 54296826**, 57370962**, 54295233**, 57052663**, 54296400**, 57380655**, 50298874**, 50057835**, 50299126**, 50057908**, 50191260** тоот, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь 4610181** тоот, Төрийн банк ХХК дахь 109500004**, 3418016259**, 3105000608**, 3105000503**, 1067004406**, 3105000672**, 3105000464**, 3105000502**, 1095000041** тоот, Хас банк ХХК дахь 50023304**, 50006018** тоот данснуудын хуулга, Авто тээврийн үндэсний төвөөс С.Б өмчлөлийн **-** У** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийн лавлагааг нотлох баримтаар цуглуулсан.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бий хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2021/164** дугаар захирамжаар Хаан банк ХХК дахь С.Бийн эзэмшлийн 5007714070 тоот дансны хуулга, ... дүүргийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210500907 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1837 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Бийн мэдүүлэг, гэрч С.Б, Б.Бийн мэдүүлгийг нотлох баримтаар цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 70,000,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн танил С.Бтэй харилцан тохиролцож түүнд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээлийг төлөөгүй. Хариуцагч нь нэг жилийн хугацаанд хүүг төлсөн. Шүүхэд анх үндсэн зээлд 70,000,000 төгрөг, 2 жилийн хүүнд 64,000,000 төгрөг, 1 жил 19 хоногийн алдангид 134,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцүүлж шаардлагаа багасгасан. Хариуцагч нь үндсэн зээлд 70,000,000 төгрөг, алдангид 35,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн 5,819,000 төгрөгийг төлөх зөвшөөрч үлдэх 99,181,000 төгрөгт холбогдох хэсгийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нийт 18 удаагийн гүйлгээгээр 49,980,000 төгрөгийг дансаар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 03-нд 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 88,480,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. 2019 оны зах зээл дэх дундаж зээлийн хүүгийн хэмжээ нь банк жилийн 17.1 хувь буюу сарын 1.4 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг удирдлага болгон шүүхээс талуудын хооронд харилцан тохиролцсон зээлийн сарын хүүг багасгаж сарын 3 хувиар тооцож өгөхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд С.Бийн төлсөн төлбөрийг зээл, зээлийн хүүнд хуваарилан тооцож үзвэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл /70,000,000 төг х 3 хувь = 2,100,000 төг х 5 сар/ 10,500,000 төгрөгийн хүү, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл /63,100,000 төг х 3 хувь = 1,893,000 төг х 3 сар/ 5,679,000 төгрөгийн хүү, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл /33,100,000 төг х 3 хуь = 1,655,000 төг х 4 сар/ 6,620,000 төгрөг, нийт 22,799,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсч байгаа бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан байна. С.Бийн төлсөн 86,980,000 төгрөгөөс зээлийн хүүнд төлсөн 22,799,000 төгрөгийг хасч тооцвол 64,181,000 төгрөгийг үндсэн зээлд төлж барагдуулсан ба анх авсан 70,000,000 төгрөгийн зээлээс 5,819,000 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Цар тахлын улмаас С.Бийн үйл ажиллагаа нь 2019 оны 11 сараас хойш зогссон болон нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул гэрээнд заасан алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй тул алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь С.Бийн эзэмшлийн 50077140** тоот дансны хуулгаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 880,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 04-нд 2,100,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-нд 2,000,000 төгрөг, бэлнээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 58,480,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна.

 

6. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан талаар болон нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчид 70,000,000 төгрөг шилжүүлсэн талаар, мөн хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 51,480,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин хариуцагчийн ... 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг бэлнээр Б.Бид хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. Хариуцагч ... өндөр хүүтэй зээлийн хүүгийн төлбөрт 3,500,000 төгрөгийг сар бүр төлөх нь хүндрэлтэй байсан тул өөрийн найз Д.Огаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлж түүний хамт нэхэмжлэгч Б.Бийн гэрт очиж 30,000,000 төгрөгийг өгсөн. гэх тайлбараа нотлуулахаар шүүх хуралдаанд гэрчээр Д.Ог оролцуулсан ба гэрчийн ... манай найз С.Б нь өөрийн нэг танилаас 70,000,000 төгрөг зээлсэн сар бүр хүүнд 3,500,000 төгрөг төлөх хүндрэлтэй байна гэж ярьж байсан ба 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн найздаа туслах зорилгоор буюу үндсэн зээлийн төлбөрийг нь багасгах зорилгоор 30,000,000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Тэр даруйдаа бид 2 машинаар явж 1 дүгээр хороолол хавьцаа Б.Бийн гэрийн гадаа очоод би машин дотор үлдэж С.Б мөнгөө өгөхөөр аваад орсон, хэсэг хугацааны дараа мөнгийг өгсөн гээд гарч ирсэн, яг мөнгийг гардаж өгсөнийг би нүдээрээ хараагүй гэх мэдүүлгээс үзвэл хариуцагч С.Б, гэрч Д.О нарын хооронд зээлийн харилцаа үүссэн талаар мэдүүлж байх боловч 30,000,000 төгрөгийг С.Б нь Б.Бид өгсөн талаар гэрчилж мэдүүлээгүй тул хариуцагчийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн энэ тайлбар гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бт 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд сар бүр 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног бүр 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

8. Зохигчид зээлийн гэрээгээр сарын хүү 5 хувь буюу сар бүрийн 03-нд хүүгийн төлбөрт 3,500,000 төгрөгийг төлнө, гэрээний хугацаа 1 жил гэж тохиролцсоноос үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 12 сарын хугацаанд 42,000,000 төгрөгийг хүү төлөх үүрэгтэйгээс

 

2019 оны 07 дугаар сарын 03-нд 3,500,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 880,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-нд 3,500,000 төгрөг, бүгд 46,880,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд /46,880,000 42,000,000 = 4,880,000/ илүү төлсөн 4,880,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч /70,000,000 4,880,000 = 65,120,000 төгрөг/ тооцох нь зүйтэй. Зохигчид зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба хугацааг сунгаагүй тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс хойш хариуцагчийн төлсөн буюу 2020 оны 07 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 04-нд 2,100,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 03-нд 1,500,000 төгрөг, бүгд 11,600,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч /65,120,000 11,600,000 53,520,000 төгрөг/ тооцоход хариуцагч С.Б зээлийн гэрээний үүрэгт 53,520,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар хариуцагч С.Бээс /53,520,000 : 50 хувь = 26,760,000/ алдангид 26,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөртй 53,520,000 төгрөг, алдангид 26,760,000 төгрөг, нийт 80,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2021/125** дугаар захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 799,950 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 559,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөртй 53,520,000 төгрөг, алдангид 26,760,000 төгрөг, нийт 80,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 559,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР