Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/888

 

 

    2024        10           08                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2109001681262 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

   Б.Г нь С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “__” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх, захиалгын хуудас ашиглаж 7250 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “+++” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх ашиглаж 15.200 ам.долларыг тус тус Турк улсын AK Bank банкны H.А гэх хүний 7200 1000 160287 дугаарын данс руу шилжүүлсэн,

мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “---” ХХК-ийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн, тус компанийн Голомт банкны 000000000 дугаарын данс руу 14.742.000 төгрөгийг шилжүүлэн авч, бодит байдлыг нуун, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж “...” ХХК-д нийт 78.769.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гэрч Ц.бнарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Г нь С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “__” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх, захиалгын хуудас ашиглаж 7250 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “+++” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх ашиглаж 15.200 ам.долларыг тус тус Турк улсын AK Bank банкны H.А гэх хүний 7200 1000 160287 дугаарын данс руу шилжүүлсэн,

мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “---” ХХК-ийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн, тус компанийн Голомт банкны 000000000 дугаарын данс руу 14.742.000 төгрөгийг шилжүүлэн авч, бодит байдлыг нуун, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж “...” ХХК-д нийт 78.769.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйл баримт нь:  

Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт “…Би борлуулалтын ахлах менежерээр тухайн компанид ажиллаж байгаад гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа ухаарч байна. Би 11 настай охинтой бөгөөд миний охин аутизмын хам шинжтэй. Охиндоо эмчилгээ хийлгүүлэхээр энэ хүмүүстэй холбогдсондоо харамсаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол төлбөрийг нь барагдуулах хүсэлттэй байгаа ба энэ бүхнийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон явдлыг тодорхой мэдүүлсэн байгаа. Би тус “...” ХХК-аас Турк улс руу шилжүүлсэн нийт 78.769.400 төгрөгөөс өөрт ашигласан нэг ч төгрөг байхгүй. Гаднаас ирэх ачаа тээвэртэй холбоотой нэхэмжлэл ирсэн. Би өөрөө “...”  тээвэр зуучийн компанид ажиллаж байсан тул гадаадаас ирсэн нэхэмжлэлийг компанид танилцуулж, компанид уг нэхэмжлэлийг зөвшөөрч, Турк улсын данс руу “...”  компани өөрөө шилжүүлсэн юм. Би өөрөө Турк улсад ачаа ирчихсэн Монгол улс руу орж ирэх гэж байна гэж итгэж байсан юм. Тухайн үед хууртагдаж байсан гэдгийг компани ч мэдээгүй, би өөрөө ч мэдээгүй юм.

Би уг асуудлаас өмнө дээрх ачааг тээвэрлүүлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сард Т найзаасаа 7.200 ам.долларыг зээлийн гэрээгээр зээлж аваад өөрийн Хас банкны данснаас I нэртэй хүн рүү олон улсын гуйвуулгаар шилжүүлсэн бөгөөд энэ асуудалд Т Б  дүүргийн цагдаад гомдол гаргаж уг гомдлыг хааж шийдвэрлэсэн бөгөөд энэ асуудлаар Тайванбаатар нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлыг би төлөхөөр шийдвэр гарсан юм. Энэ 7.200 ам.доллар шилжүүлсэн асуудал бол яг дээрх ижил нэхэмжлэлийн дагуу бараа орж ирнэ гэж итгээд шилжүүлсэн бөгөөд энэ үед би өөрөө залилуулан.

Би тус “...” компаниас гадаадын компани руу мөнгө шилжүүлэхийн тулд ачаа тээвэрлэлт шаардлагатай байна гэсэн үндэслэлээр Б-ын компанитай гэрээ хийсэн нь буруу гэвч шилжүүлсэн энэ мөнгөнөөс өөрт авсан зүйл байхгүй. Энэ нь баримтаар нотлогдох юм. Би өөрөө залилуулсан боловч “...” ХХК-д учирсан хохирлыг би бүрэн хариуцаж төлнө. Харин надад энэ байгууллагад хохирол учруулах санаа зорилго байгаагүй юм. Ийм учраас би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. би өөрөө гадаадын К.К.В гэх хүнд залилуулсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12/,

 

иргэний нэхэмжлэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компани олон улсын тээвэр зуучлалын ажил хийдэг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Г нь борлуулалтын менежерээр ажилд орж 2 сар гаруй хугацаанд ажлаа сайн хийж байгаад 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г “Туркээс эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх санал оруулж ирлээ. Монгол талын хүлээн авагч нь “+++” ХХК юм байна гэж хэлж “---” компанийн 7,250 ам.долларын нэхэмжлэл бүхий баримтуудыг гарган өгч “манай Хаан банкны ам.долларын данс болох 000000000 данснаас Туркийн AK Bank банкны H.l.I.А гэх хүний 0000 0000 000000 дугаарын данс руу миний бие 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр онлайнаар гүйлгээ хийсэн, төлбөрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ачаа ирэх ёстой байсан боловч одоог хүртэл ирээгүй. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г “Туркээс эмнэлгийн төхөөрөмж зөөвөрлөн авч ирнэ, Монгол хүлээн авагч тал нь “+++” ХХК юм байна, АК Bank банкны H.I.Аkar гэх хүний 0000 0000 000000  дугаарын данс руу 15,200 ам.долларыг Хаан банкны долларын данс болох 000000000 данснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн, ачаа 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирэх ёстой байсан ч одоог хүртэл ирээгүй байна. Монгол талын хүлээн авагч нь “+++” ХХК-ийн захирал Ц.Б надтай ярихдаа “ачаа ирсэн гэдгийг мэдэж байгаа, эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авдаг боловч цар тахалтай холбоотой удаашраад байна” гэж хэлж байсан... Польш улсаас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ачааны машинаар ирсэн бөгөөд уг ачааны үнэ 200,000 еврог “Зам зам Цэнгүүнжав” ХХК-д төлөх ёстой байсан боловч Г “----” ХХК нь өөрсдийн мөнгийг 00000000  дугаартай данс руу 14,742,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба “***” ХХК нь уг мөнгийг аваагүй талаараа хэлсэн. Г нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй сураггүй алга болсон. Нийт 78,769,400 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45/,

 

гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г надтай 2021 оны 01 дүгээр сард холбогдож “Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна, танай компанид хөрөнгө оруулалт хийе, ачаа тээвэртэй холбоотой мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би мөнгөний боломжгүй байгаа талаар хэлсэн. Үүний дараа Г “Мөнгө шилжүүлэх гэсэн юм, НӨАТ-тэй компани байна уу” гэж асуусан. Би гуйлтынх нь дагуу нэрийг нь санахгүй байна нэг хүнээс гуйж хүний компанийн дансаар 4,200 еврог авч Туркийн банк руу би шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55/,

 

“...” ХХК-ийн Хаан банкны долларын 00000000, төгрөгийн 00000000 дугаарын дансны хуулга /1хх-ийн 118-120/,

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 144-146/, 

Ц.Б-ын Голомт банкны төгрөгийн 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 220-221/,

 

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн I.C.G.L XXK- ийн нэр дээрх мэдэгдлийн захиалга /2хх-ийн 34-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г- ын хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Г--т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г- ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Б.Г- ын дээрх үйлдлийн улмаас хохирогч “....” ХХК-д нийт 78.469.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г-Г үргэлжилсэн үйлдлээр баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-Г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР