| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/231 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* *********д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл ***, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар баг, ** дугаар гудамж, ***** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт ********* ********* /РД: ********* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар нисэхийн гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн орой Өвөрхангай аймгийн ********* сумын 01 дүгээр багийн 6-17 тоотод найз болох **********-н хашаанд тээврийн хэрэгслүүдээ зогсоож машинд ойр зуурын юм хийсэн. Миний машины ард Сэнгүр нэртэй 0.5 литрийн 2 лааз пиво байсан юм. **********-тэй хувааж уух санаатай *********д өгтөл ********* уухгүй гэхээр нь би өөрөө машинд юм хийж байгаад ганцаараа уусан. Тэгээд машинд юм хийж байгаад шөнө болоод харих гээд **********-р гэр лүүгээ хүргүүлэх гээд манайх руу явах замд цаг агаарын байдал муухан цас орж халтиргаатай байж таараад тээврийн хэрэгсэл гулгаад зогсоож чадалгүй гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унасан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тээврийн хэрэгслийг ********* жолоодож байсан. Би жолоочийн эсрэг талд сууж явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний баруун талын эрүү хугарсан. Өөр гэмтэл аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн шөнө би журмын хашаанд тээврийн хэрэгслээ журамлуучихаад 10 дугаар хороо руу ахынхаа гэр лүү алхаж байхад нисэхийн гүүр лүү цагаан өнгийн Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай яваад гүүрний хашлага мөргөөд гүүрний жалга руу орсон байхыг харсан. Тэгээд нэг хүн туслаарай гээд орилоод байхаар нь гүүрний жалга руу буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хаалгыг татахад хаалга нь цоожтой байсан. Арын хаалгыг нь онгойлгож байгаад жолоочийн хаалгыг онгойлгосон. Жолооч машиныхаа руль доогуур орсон байсан. Жолоочийг буулгахад жолоочийн зүүн талд нэг хүн ухаангүй байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн 2 хүн хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Жолоочийнх нь толгойноос цус алдсан шоконд орсон гуйваад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Найз болох **********-н машин байгаа юм. Миний нэр дээр байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байгаа. Төлбөр тооцоогоо манай найз ********* бүрэн барагдуулсан. 2023 оны 12 дугаар сард *********д зарсан. Найз болох *********д ***-****** улсын дугаартай цагаан өнгийн Прадо 120 маркийн тээврийн хэрэгслээ зарахдаа мөнгө төгрөгөө бүрэн авч зарсан. Бид хоёрт одоо төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8-р хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 9-11-р хуудас/,
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 27 дугаартай:... ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ********* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ********* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд:
-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаартай:... **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 95-97 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 357 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирогч **********-н өвчний түүх /хх-ийн 98-128-р хуудас/
Шүүгдэгч **********-н хувийн байдалтай холбоотой буюу Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 187 тоо тодорхойлолт /хх-ийн 182 хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 183 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 184 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 185 хуудас/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 186 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 хуудас/,
Хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 156 хуудас/,
2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ********* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 157-158 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар нисэхийн гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********* гэм буруугийнхаа талаар:.... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.*********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар нисэхийн гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар нисэхийн гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **********-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********-н тухайн орой машинд юм хийж байгаад шөнө болоод харих гээд **********-р гэр лүүгээ хүргүүлэх гээд манайх руу явах замд цаг агаарын байдал муухан цас орж халтиргаатай байж таараад тээврийн хэрэгсэл гулгаад зогсоож чадалгүй гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унасан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тээврийн хэрэгслийг ********* жолоодож байсан. Би жолоочийн эсрэг талд сууж явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний баруун талын эрүү хугарсан. Өөр гэмтэл аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, гэрч **********-н тухайн шөнө би журмын хашаанд тээврийн хэрэгслээ журамлуучихаад 10 дугаар хороо руу ахынхаа гэр лүү алхаж байхад нисэхийн гүүр лүү цагаан өнгийн Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай яваад гүүрний хашлага мөргөөд гүүрний жалга руу орсон байхыг харсан. Тэгээд нэг хүн туслаарай гээд орилоод байхаар нь гүүрний жалга руу буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хаалгыг татахад хаалга нь цоожтой байсан. Арын хаалгыг нь онгойлгож байгаад жолоочийн хаалгыг онгойлгосон. Жолооч машиныхаа руль доогуур орсон байсан. Жолоочийг буулгахад жолоочийн зүүн талд нэг хүн ухаангүй байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн 2 хүн хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Жолоочийнх нь толгойноос цус алдсан шоконд орсон гуйваад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч **********-н 2023 оны 12 дугаар сард *********д зарсан. Найз болох *********д ***-****** улсын дугаартай цагаан өнгийн Прадо 120 маркийн тээврийн хэрэгслээ зарахдаа мөнгө төгрөгөө бүрэн авч зарсан. Бид хоёрт одоо төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8-р хуудас/, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 9-11-р хуудас/, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-97 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 357 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирогч **********-н өвчний түүх /хх-ийн 98-128-р хуудас/, хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, 2024 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8-р хуудас/, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 357 дугаартай албан бичиг, хохирогч **********-н өвчний түүх, хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч **********-н 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-****** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар нисэхийн гүүрний хамгаалалтын бетоныг мөргөж жалга руу унаж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигон овгийн ********* овогт ********* **********г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч **********-н дээрх үйлдлийн улмаас хохирогч **********-н биед баруун доод эрүү ясны хугарал, 35-р шүдний хугарал, ам, доод эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нийт 3545138 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлмаа нь 3545138 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********-с 3545138 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 3 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3545138 төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч **********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:.... Шүүхээс шүүгдэгч **********-н гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасан. Шүүгдэгч **********-н хувийн байдал болох Өмнөговь аймагт том тэрэг явуулдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол төлбөрийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэв.
Шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********* мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3545138 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ************** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* **********г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3545138 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ