| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0413/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/420 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/420
2024 10 14 2024/ШЦТ/420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Эд холбогдох эрүүгийн 2425002870486 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О овогт З-н Э, регистрийн дугаар: /0000000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал багийн ...................... тоот гэртээ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн тойргийн нотариатч Б.Бийн 41 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий бүртгэлийн 1139, 1140, 1141, 1142, 1143 дугаартай итгэмжлэлүүдийг хуурамчаар үйлдсэн,
үргэлжилсэн үйлдлээр “Э төрийн өмчит үйлдвэрлэлийн газар”-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102101 дугаартай “Төрөл бүрийн эрэг, шураг, шайб нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”-т оролцохоор материалыг бүрдүүлэхдээ аймгийн тойргийн нотариатч Б.Бийн 41 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий бүртгэлийн 1139, 1140, 1141, 1142, 1143 дугаартай итгэмжлэлүүдийг хуурамч болохыг мэдсээр байж /tender.gov.mn/ сайтаар хүргүүлж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч З.Эын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Dell Inspiron маркийн саарал өнгийн нөүтбүүкт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21-р тал/
-гэрч С.Цийн мэдүүлсэн:....Би "Х" ХХК-ийг 2007 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэн байгуулсан, нэг гишүүнтэй, өөрөө захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Манай компани "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГҮ/20240102101 дугаартай "Төрөл бүрийн эрэг, шураг, шайб" нийлүүлэх тендерт оролцохоор материалаа хүргүүлсэн. "Э" ТӨҮГ-аас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай компанийг хуулийн 27.5-д заасны дагуу татгалзсан шийдвэр өгсөн. Уг шийдвэрт тендерийн баримт бичиг нь шаардлага хангасан боловч, үнийн санал хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна гэдэг асуудлаар татгалзсан. Цахим тендер учраас манай компани уг тендерт шалгарсан "Д" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалтай танилцаж үзэхэд тухайн компанид гурван алдаа байсан гэж харсан.
Нэгдүгээрт: Захиалагчаас нийлүүлэх барааны үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулж ирүүлэхийг шаардсан байсан, тухайн итгэмжлэлийг баталсан гэх нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байсан. Өөрөөр хэлбэл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Б гэх нотариатчийн тамгатай, 1142 гэсэн бүртгэлийн дугаар үүсгэсэн нотариатын баталгаа байсан. Орхон аймгийн хэмжээнд дөнгөж шинэ он эхлээд удаагүй байхад бүртгэлийн дугаар нь 1142 хүрэх боломжгүй тул хуурамч байх гэж хардсан,
Хоёрдугаарт: Техникийн тодорхойлолтын 22 дахь хэсэгт М24><80 боолтыг 120 кг авахаар заасан. Боолтын уртыг 100 мм гэж захиалагч өөрөө бичиглэлийн алдаа гаргасан байсан. Үүнийг нь "Д" ХХК анзааралгүйгээр шууд тендертээ хуулж бичсэн байсан,
Гуравдугаарт: Шайбны материал нь ОХУ-йн СТ8 КП цайрдсан материалтай дүйцэх БНХАУ-ын стандартыг ирүүлээгүй байсан. Миний зүгээс дээрх асуудлын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид нотариатчаас тодруулга авах, М24*80 боолтын уртыг 100 мм байх боломжтой эсэх талаар тодруулга авах, мөн "Д" ХХК-ийг ОХУ-Ын СТ8 КП цайрдсан хороо нь Сангийн яамнаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу үнэлгээг дахин хийхгүй удаж байж хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р тал/,
-гэрч Т.У мэдүүлсэн:... Би үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хороо анх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан 02 дугаар сарын 07-ны өдөр захиалагчаар батлуулсан. Тендерийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээхэд 5 оролцогчтой байсан, тендерийг үнэлэх анхны хурлыг 03 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлж, 03 дугаар сарын 05-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаад “Д” ХХК нь үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр уг тендерт шалгарсан. Захиалагчаас 03 дугаар сарын 07-ны өдөр тендер шалгаруулалтын үр дүнг баталгаажуулж, оролцогч нарт цахим системээр мэдэгдсэн.
...Үнэлгээний хороо нь 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж “Д” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн тамга, тэмдгийг хуурамчаар ашигласан эсэхийг тодруулахаар шийдвэрлэсэн... үнэлгээний хороо 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж Сангийн яамны гомдол хянасан бичигт заасны дагуу үнэлгээг дахин хийж бүх тендерээс татгалзаж шийдвэрлээд, шалгаруулалтын үр дүнг 04 дүгээр сарын 17-ны өдөр оролцогч нарт цахим системээр мэдэгдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31-р тал/
-гэрч Б.А мэдүүлсэн:.. Б.Б гэх нотариатч ажилладаг. Б.Б эгч нь 1997 оноос ажиллаж байгаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг “А” төвд сууж ажиллаж байсан. Манай салбарын хурал 2023 оны 11 дүгээр сард болж Б.Б эгч салбарын хуралд өөрийгөө танилцуулж цаашид ажлаа хийхгүй, Улаанбаатар хот руу явна гэх асуудлыг хамт олондоо хэлсэн. Өөрөөр хэлбэл Б.Бын нотариатын эрх хэмжээ нь хүчинтэй байгаа, гэхдээ 2023 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Б.Бын тамганы дугаар нь “41” гэж байгаа. Салбарын хурал дээр албан ёсоор ажлаа хийхгүй гэдгээ надад болон хамт олондоо мэдэгдсэн. Тухайн хуралд хувийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явна гэдгээ хэлсэн. Энэ тайлбарыг өөрөө хэлсэн учраас би түүнийг үйл ажиллагаа явуулаагүй гэж ойлгож байгаа. Мөн “А” төвд байрлаж байсан байраа хүлээлгэн өгсөн, Орхон аймагт байрлах Төрийн архивын салбарт үйл ажиллагааны материалаа хүлээлгэн өгсөн, материал хүлээлгэн өгсөн актад би гарын үсэг зурсан. Б.Б нотариатч өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаад Авлигатай тэмцэх газраас над руу холбогдсон, миний тамга тэмдгийг хуурамчаар ашигласан байж болзошгүй байна гэж ярьж байсан. Тухайн нотариатын ажлын ачааллаас шалтгаалах байх. Гэхдээ энэ цаг хугацаанд Б.Б нотариатч ажиллаагүй, өөрөө өчигдөр утсаар надтай ярихдаа хүртэл ажиллаагүй гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 70-р тал/
-“ЭҮТӨҮГ/20240102101 дугаартай, “Төрөл бүрийн эрэг, шураг, шайб” нийлүүлэх, нээлттэй тендер сонгон шалгаруулахтай холбоотой баримт бичиг, Д” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгүүдийн хуулбар /1-р хх-ийн 71-250-р тал, 2-р хх-ийн 1-39-р тал/
-шүүгдэгч З.Эын яллагдагчаар мэдүүлсэн:.. яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн гэмт хэргийг үйлдсэн нь үнэн болно. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа тул дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа ухамсарлаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал багийн ...................... тоот гэртээ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн тойргийн нотариатч Б.Бийн 41 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий бүртгэлийн 1139, 1140, 1141, 1142, 1143 дугаартай итгэмжлэлүүдийг хуурамчаар үйлдсэн, “Э төрийн өмчит үйлдвэрлэлийн газар”-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102101 дугаартай “Төрөл бүрийн эрэг, шураг, шайб нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”-т оролцохоор материалыг бүрдүүлэхдээ аймгийн тойргийн нотариатч Б.Бийн 41 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий бүртгэлийн 1139, 1140, 1141, 1142, 1143 дугаартай итгэмжлэлүүдийг хуурамч болохыг мэдсээр байж /tender.gov.mn/ сайтаар хүргүүлж ашигласан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, бичмэл баримтууд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч З.Эын нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг сканердан хуулбарлаж, нотариатчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн баримт материалаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр tender.gov.mn сайтаар хүргүүлж, хуурамч болохыг мэдсээр байж тендер шалгаруулалтад оролцон ашигласан энэ үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгосон, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн, баримт бичиг, тамга, тэмдэг ...хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...бол ял шийтгэнэ” гэж заасан “хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
З.Эрдэнэул нь “Э төрийн өмчит үйлдвэрлэлийн газар”-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102101 дугаартай “Төрөл бүрийн эрэг, шураг, шайб нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”-т оролцох зорилгоор, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн тойргийн нотариатч Б.Бийн 41 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий бүртгэлийн 1139, 1140, 1141, 1142, 1143 дугаартай итгэмжлэлүүдийг хуурамчаар үйлдэж, /tender.gov.mn/ сайтаар хүргүүлж ашиглажээ.
Шүүгдэгч З.Эын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрүүгийн хариуцлага хүлээлгэж торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялыг сонгож оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Зн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/ дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ