Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00605

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... тоот хаягт байрлах, ... овогт Ч-ын М /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт Э-ын Г /РД: .../-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М,

Хариуцагч Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Мн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.М миний бие 2010 онд Э.Гтай танилцаж, хамтран амьдарсан, гэхдээ бид гэрлэлт батлуулаагүй. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 19-нд охин Г.А төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Охин Г.А энэ жил 4 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлээс гадуурх дугуйлан сургалт, эмчилгээ /шүдний аппарат/ бусад зардлыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. 2011 онд Э.Г нь оюутан, төлбөрийн чадваргүй байсан тул хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан үүсгээгүй. Иймд охин Г.Ад хүүхдийн тэтгэлэгийг эцэг Э.Гаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Гын шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Э.Г миний бие 2010 онд нэхэмжлэгч Ч.Мтай танилцаж, хамтран амьдарсан, гэхдээ бид гэрлэлт батлуулаагүй. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 19-нд охин Г.А төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Охин Г.А бол миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, охин Г.Агийн төрсний гэрчилгээний хуулбар, ... дүүргийн ... хорооны ... ӨЭМТөвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын ... сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, ... ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14/а тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбараа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Э.Гад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. Нэхэмжлэгч Ч.М миний бие 2010 онд Э.Гтай танилцаж, хамтран амьдарсан, гэхдээ бид гэрлэлт батлуулаагүй. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 19-нд охин Г.А төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Охин Г.А энэ жил ... дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлээс гадуурх дугуйлан сургалт, эмчилгээ /шүдний аппарат/ бусад зардлыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. 2011 онд Э.Г нь оюутан, төлбөрийн чадваргүй байсан тул хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан үүсгээгүй. гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талйбарыг гаргаж байна.

 

4. Хэрэгт авагдаж болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 0000734498 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дунд сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Э.Г нар нь 2010 онд танилцаж, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Г.А төрсөн, зохигчид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2012 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ үеэс эхлэн охин Г.А эх Ч.Мын асрамжинд байгаа. Одоо охин Г.А Нийслэлийн ерөнхий боловсролын ... дунд сургуулийн ... бүлэгт суралцдаг болох нь тус тус тогтоогдож байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Э.Гаас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 19ы өдөр төрсөн охин Г.Ад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Э.Гаас гаргуулан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР