| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2021/04025/И |
| Дугаар | 184/ШШ2022/01134 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2022/01134
2022 04 07 184/ШШ2022/01134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч А.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Э
Нэхэмжлэгч: Ц.Д
Хариуцагч: Э.Л
Хариуцагч: Ц.Ү нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 12,169,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л, хариуцагч нарын өмгөөлөгч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонжаргал.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э, Ц.Д нар нь Э.Л, Ц.Ү нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,169,429 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.Э миний бие 2020 оны 7-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орос оршуулгын газрын хойд зам дээр “Тоёота” приус маркийн автомашинд дайруулан хүндэвтэр зэргийн гэмтэл авсан.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1812 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхээс цалин хөлс, асаргааны зардал нэхэмжилсэн нолтох баримт хангалтгүй гэж дүгнэж 3,092,980 төгрөг хохирол тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн.
Миний бие тухайн үед хөл дээрээ босож, явж чадахгүй хэвтэрт, асаргаанд байсан тул гэрлэлтийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг материалыг хангалттай бүрдүүлж өгч чадаагүй юм, 2 сар хүний асаргаанд байсан. Тиймээс миний бие болоод эхнэр Ц.Д бид холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлж, иргэний журмаар эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Эмчийн хий гэсэн шинжилгээ, эмчилгээг мөнгөгүйгээсээ болоод хийлгэж бүрэн чадахгүй байна. Өөрийн мөнгө төгрөгийн боломжийн хэмжээнд 695 690 төгрөгийн эм тариа, нийт 800,000 төгрөгөөр бариа засал уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Нийт 1,495,390 төгрөг. Нэхэмжлэгч миний бие 2021 оны 02-р сарын 18-нд ажилдаа орсон. 2020 оны 7-р сарын 10- ны өдрөөс 2021 оны 02-р сарын 18-ны өдрийг хүртэл буюу 7 cap гаран ажил хөдөлмөр эрхлэж чадаагүй. Иймээс нийт 7 сарын цалин хөлс болох 9 674 427 төгрөг. эхнэр Ц.Дгийн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний асаргаа сувиргааны зардал болох 1,000,000 төгрөг.
Хохирлоо гаргуулж шаардлагатай эмчилгээгээ хийлгэмээр байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хохиролгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Хариуцагч Э.Л, Ц.Ү нараас Э.Эийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт нийт 11,169,427 төгрөгийг гаргуулах,
Ц.Д нөхөр болох Э.Эийг тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас хэвтэрт орж хөдөлж чадахгүй cap гарган болсон. Энэ хугацаанд би ажлаасаа цалингүй чөлөө аван асарч, сувилж байсан. Иймээс надад учирсан хохирол болох 1,000,000 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Л, Ц.Ү нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Э.Л шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Э, Ц.Д нарын нэхэмжилсэн 11,167,427 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын эм тарианы 695,690 төгрөгийн тариа, 800,000 төгрөгийн бариа засал, эмчилгээ хийлгэсэн 1,495,390 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 7 сар ажил хөдөлмөр эрхлэж чадаагүй 9,674,427 төгрөг, нэхэмжлэгч Ц.Дтэй асаргааны 1,000,000 төгрөг тус тус төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие шүүхийн шийтгэх тогтоолоор заагдсан бүхий л төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Д гэгчидтэй бидний дунд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэж, 3.092.980 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан. Энэ хэргийг дахин иргэний журмаар дахин гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээгээгүй, эцсийн байдлаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэл үндэслэлгүй.
Иргэдийн төлөөлөгч Э.******* 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Иргэн ******* нь зам тээврийн осолд орсон. Энэхүү ослоос шалтгаалсан гэмтлийн зэрэг эмчилгээний зардлыг нэхэмжилж төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хавтаст хэргийн 107 дугаар тал/
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1812 тоот шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ДШМ/1517 тоот магадлал /хавтаст хэргийн 9-13 дугаар тал/, НӨАТ-ын баримт /хавтаст хэргийн 14-22 дугаар тал/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Номин тав трейд ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар тал/, УИД бүх худалдааны зөвлөхийн *******ийн 2020 оны 01 дүгээр сарын 2020 оны 6 дугаар сарын цалингийн мэдээ /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Ц.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/, Наран Бьюти Уорлд-ын тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дугаар тал/, Ц.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэсийн албан бичиг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02792 дугаар шийдвэр /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, Э.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 247 тоот гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр тал/, Э.Эийн дансны хуулга /хавтаст хэргийн 113-122 дугаар тал/, Э.Эийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Шүүхийн журмаар Номин тав трейд ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03/162 тоот албан бичиг /хавтаст хэргийн 111 дүгээр тал/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж,
үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Э.Э, Ц.Д нарын нэхэмжлэлээс 3,587,240 төгрөгийг хангаж, 8,582,187 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Э.Э, Ц.Д нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Э.Э 2020 оны 7-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орос оршуулгын газрын хойд зам дээр “Тоёота” приус маркийн автомашинд мөргүүлэн хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Ц.Д нь Э.Эийг цалингүй асарсан гэж,
Хариуцагч Э.Л, Ц.Ү, өмгөөлөгч Т.******* нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э.Эд 11,167,427 төгрөг, Ц.Дд 1,000,000 төгрөг тус тус төлөх хуулийн үндэслэлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заагдсан бүхий л төлбөрийг төлсөн гэж
үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарладаг.
Талууд Э.Эийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмийг Э.Э хэрэглэсэн эсэх, нэхэмжлэгч нарын дутуу авсан цалинг төлөх үндэслэлтэй эсэх, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн хохирол, Ц.Үг иргэний хариуцагчаар татсан боловч түүнийг шүүх гэм буруутайд тооцоогүй тул иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхгүй, Э.Э урт хугацааны чөлөө аваагүй, ажил олгогчоос тушаал гараагүй талаар маргаж байна.
Харин хариуцагч Э.Л өөрийн гэм буруу, эрүүгийн хэргийг хяналтын шатны журмаар гомдол гаргаагүй, эрүүгийн журмаар 3,092,280 төгрөгийн хохирол төлөгдсөн, цаашид эмчилгээний зардлыг баримтаар төлнө гэж, нэхэмжлэгч тал 2020 оны 7,8,9 дүгээр саруудын цалинг авсан тул тус тус маргахгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчийн гаргаж, цуглуулж өгсөн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Э.Л нь 2020 оны 7-р сарын 10-ны өдөр 21 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орос оршуулгын газрын хойд зам дээр “Тоёота” приус маркийн 59-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас явган зорчигч буюу нэхэмжлэгч Э.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл, 3,587,240 төгрөгийн хохирол учруулсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1812 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1517 дугаартай магадлалын хуулбар, эмийн сангаас олгосон е-баримтууд, эрүүл мэндийн амбулаторын карт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн талууд ослын талаарх үйл баримт болон гэм буруугийн талаар хэн аль нь маргахгүй, хариуцагч Э.Л шүүхийн шийтгэх тогтоолоор өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Эийн эрүүл мэндэд учруулсан 3,092,980 төгрөгийг төлсөн тайлбар, баримтыг гаргадаг.
Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба ослын улмаас хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар буюу эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрүүл мэндийг 28-90 хүртэл хоног алдуулах, энэ хугацаанд эдгэрнэ гэж ойлгоно.
Хөдөлмөрийн чадварыг түр алдсны улмаас тэтгэмжийн харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эрхийг зохицуулсан бөгөөд даатгуулагч буюу нэхэмжлэгч авсан талаар баримтыг гаргаж өгөөгүй. Гаргаж өгөөгүй нь энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлээгүй гэснийг нотлохгүй байна гэж үзлээ.
Хэрэв эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй бол эмнэлэгийн хуудас, эмнэлгийн магадлагаа зэрэг бичиг баримт, түүний хүсэлт зэргийг үндэслэсэн албан ёсны тушаал, магадлал, хуудас олгодог учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Дээрх шийтгэх тогтоол, магадлалд заасан 3,092,980 төгрөгийг хариуцагч Э.Л нь нэхэмжлэгч Э.Эд төлсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байх ба иргэний журмаар нэхэмжилж буй эрүүл мэндэд учирсан 1,487,240 төгрөгийн хохирол, ирүүлсэн баримт /хавтаст хэргийн 14-22 дугаар тал/-ууд нь уг шийдвэрээр тогтоосон хохиролтой давхцахгүй, нотлох баримтыг шаардлага хангасан, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэв.
Эрүүгийн хэрэгт хохирлын зарим хэсгийг шийдвэрлэсэн нь үлдсэн гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэхэд саад болохгүй тул хариуцагч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч Ц.Ү нь “Тоёота” приус маркийн 59-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, тээврийн хэрэгсэл ашиглагч Э.Лд өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн болох нь түүний “... бидний гэр бүлийн хөрөнгө учраас нөхөр л тухайн өдөр машин барьсан”, гэх тайлбар, эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байсан тухай, хохирлыг хувь тэнцүүлж төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, бусад бичгийн баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч Э.Лын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь тухайн үедээ “Төрийн банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, уг тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан байх ба эзэмшиж ашиглаж байсан талаараа хариуцагч нар маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч ... тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигч Ц.Ү гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, түүний хамтран хүлээх үүрэг нь хуульд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.
-энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Э.Э эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардах эрхтэй ба хариуцагч нар нь хамтран төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Э.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, цалин хөлс, орлогогүй байсанд хариуцагч нарын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн байх ба хариуцагч Э.Лын гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Э.Эд учирсан хохирол шалтгаант холбоотой байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 7-р сарын 10-ны өдөр зам тээврийн осолд орж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх бөгөөд тэрээр Номин трейд ХХК /байршил Улсын их дэлгүүр/-д ажиллаж байсан, тус байгууллагын байранд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гал гарч шатсан, нэхэмжлэгч талын ******* осолд орсны улмаас ажлаа 2021 оны 3 сар хүртэл хийгээгүй цалин хөлсөө дутуу авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Э.Эийг эрүүл мэндийн шалтгаанаар цалин хөлс, хөдөлмөрлөх, орлогогүй болсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч Э.Лын гэм буруутай үйлдлээс болж хөдөлмөрийн чадвараа түр алдсан тухай дүгнэлт, эмнэлгийн магадлагааг ирүүлээгүй, энэ үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг шаардлагаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин орлогогүй байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэрээр ажил олгогчоос санал болгосон ажлыг хийгээгүй байна.
Нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 2-р сарыг дуустал 5 сарын хугацааны цалин хөлс, орлогогүй байсан гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээ /420,000 төгрөг/-ний буюу 5 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний 2,100,000 төгрөг,
нэхэмжлэгч Э.Эийн эрүүл мэндэд учирсан хохирол, эм тариа, дагалдах хэрэгсэл авсан тухай баримтуудыг үндэслэн 1,487,240 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Ц.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт, түүний ажил олгогчоос ирүүлсэн баримт, хэрэгт авагдсан бусад баримтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд заавал асаргаа шаардлагатай байсан эсэх, тэрээр 7-р сард 458,010 төгрөгийн цалин авсан зэрэг нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй, 2020 оны 8-р сард 1,082,208 төгрөгийн цалин авсан байх тул түүнийг 2020 оны 7 дугаар сард нөхөр Э.Эийг асарч сувилсны улмаас цалин хөлсөө авч чадаагүй хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйл нь хохирогчийн буюу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирогчид шууд чиглэсэн зохицуулалт юи.
Иймд нэхэмжлэгч Э.Эийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,487,240 төгрөг, цалин хөлс, орлогогүй байсан хугацааны 2,100,000 төгрөг, нийт 3,587,240 төгрөгийг хариуцагч Э.Л, Ц.Ү нараас гаргуулж, үлдэх 8,582,187 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Э.*******ын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “...******* нь зам тээврийн осолд орсон. Энэхүү ослоос шалтгаалсан гэмтлийн зэрэг эмчилгээний зардлыг нэхэмжилж төлүүлэх үндэслэлтэй” дүгнэлт хэргийн баримтанд тулгуурласан, бодит байдал, хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” гэж үзэж нэхэмжлэлд төлсөн хураажийг нэхэмжлэгчид буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэлд төлсөн 209,661 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгож, нэхэмжлэлээс зарим хэсгийг хангагдсан тул хариуцагч Э.Л, Ц.Ү нараас улсын тэмдэгтийн хураамжид 72,345 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулахаар хуваарилав.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч Э.******* шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Л, Ц.Ү нараас 3,587,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,582,187 төгрөг гаргуулах шаардлагыг болон нэхэмжлэгч Ц.Дгийн 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,661 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгч Э.Эд олгож, хариуцагч Э.Л, Ц.Ү нараас 72,345 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэрэгт хавсаргасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдааны оролцогч тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
А.ЭНХТӨР