Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1014

 

 

 

 

 

 

 

  2024        09          20                                       2024/ШЦТ/1014

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч  Г.Нандин-Эрдэнэ /томилолт/

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Мд холбогдох эрүүгийн 2406 03409 0493 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...................................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б овогт Эийн М нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Nissan Wingroud маркийн ........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би эрхээ хасуулсан үедээ согтуугаар машин жолоодож гэрийнхээ ойролцоох дэлгүүр лүү явж байхдаа цагдаад баригдсан нь үнэн. Би гэмшиж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын  цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхбүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  “Согтуурал шалгасан тэмдэглэлээр Э.М нь 1.90 хувь согтолттой” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрх хасагдсан” гэх лавлагаа /хавтаст хэргийн 07 дахь тал/,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “Э.М нь 0.23 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон”  гэх тэмдэглэл, шийтгэврийн хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.Мгийн өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 16-ны орой Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 1-041 тоотод байх гэртээ байсан бөгөөд ганцаараа Сэнгүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад гэрээсээ гараад хамт ажилладаг хүний машин болох Wingroad маркийн ........................дугаартай автомашиныг жолоодоод, 6 дугаар сарын 17-ны шөнө 3 цагийн орчимд цагдаагийн академийн ойролцоо байдаг GS-25 дэлгүүр орох гээд явж байгаад Ботаникийн автобусны урд талд цагдаагийн алба хаагчид шалгуулж, драгер багаж үлээсэн, тэгэхэд 1,9 хувийн согтолттой гэж гарсан, ингээд машинаа ачилтын машинд ачуулаад цагдаагийн газар ирсэн. ...Би 2016 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллыг сургалтыг сурч төгссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан юм. ...Би ойрхон дэлгүүр орох санаатай л машин жолоодоод гарчихсан юм. ...Би эхнэр Ю.Тамжид болон охин Алтжин нарын хамт амьдардаг, охин маань 4 настай, эхнэр хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа. ...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж, харамсаж байна, дахин ийм зөрчил гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хавтаст хэргийн /26-30 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “...Шүүгдэгч Э.М 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Nissan Wingroud маркийн ........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав. 

          Шүүгдэгч Э.М “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч Э.М нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Nissan Wingroud маркийн ........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын  цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхбүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  “Согтуурал шалгасан тэмдэглэлээр Э.М нь 1.90 хувь согтолттой” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрх хасагдсан” гэх лавлагаа /хавтаст хэргийн 07 дахь тал/,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “Э.М нь 0.23 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон”  гэх тэмдэглэл, шийтгэврийн хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.Мгийн өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 16-ны орой Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 1-041 тоотод байх гэртээ байсан бөгөөд ганцаараа Сэнгүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад гэрээсээ гараад хамт ажилладаг хүний машин болох Wingroad маркийн ........................дугаартай автомашиныг жолоодоод, 6 дугаар сарын 17-ны шөнө 3 цагийн орчимд цагдаагийн академийн ойролцоо байдаг GS-25 дэлгүүр орох гээд явж байгаад Ботаникийн автобусны урд талд цагдаагийн алба хаагчид шалгуулж, драгер багаж үлээсэн, тэгэхэд 1,9 хувийн согтолттой гэж гарсан, ингээд машинаа ачилтын машинд ачуулаад цагдаагийн газар ирсэн. ...Би 2016 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллыг сургалтыг сурч төгссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан юм. ...Би ойрхон дэлгүүр орох санаатай л машин жолоодоод гарчихсан юм. ...Би эхнэр Ю.Т болон охин А нарын хамт амьдардаг, охин маань 4 настай, эхнэр хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа. ...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж, харамсаж байна, дахин ийм зөрчил гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох, эцэслэн шийдвэрлэхэд  хүрэлцээтэй гэж үзлээ.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Дээрх хуулийн ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч Э.М нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Nissan Wingroud маркийн ........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Э.Мгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Гэхдээ дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу нийгмийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч “...Би торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж, аав, эхнэр, хүүхэд захиралдаа дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амласан. Захирал өөрийгөө өмгөөлөөд гараад ирвэл болж байна, харин хорих ял авбал ажлаас чөлөөлнө гэсэн. Би одоо хяналтын инженерээр ажиллаж байгаа.гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 46 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 30 дахь тал/, цагдаагийн байгууллагын Асап сангийн лавлагаа /хх-ийн 10-11 дэх тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Э.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн ажил, цалин орлого, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Э.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Мд оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчийн өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан шийтгэлийн хугацаа дуусгавар болсон үеэс үргэлжлүүлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Б овогт Эийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Мд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан шийтгэлийн хугацаа дуусгавар болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН