| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00106/И |
| Дугаар | 103/ШШ2022/00170 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2022/00170
2022 04 22 **************/ШШ2022/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* зам *******2 тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах “*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүргийн биелэлт 8,967,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.*******,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 8,967,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19-287 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн *******18-*******26 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч “*******” ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр булан, хэв гэх мэт *******95 ширхэг бараа материалыг нийтдээ 116 хоног түрээслэж ашигласан боловч гэрээний үүргээ үл биелүүлж түрээсийн үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь түрээсийн бараа материалуудыг буцаан хүлээлгэн өгөхдөө нийт *******6 ширхэг барааг эвдрэл гэмтэлтэй хүлээлгэн өгсөн тул гэмтлийн төлбөрийг барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.4 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрийг тооцож 90,000 төгрөг, акталсан бараа буюу буцааж өгөөгүй барааны төлбөрийг барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.******* дугаар зүйлд заасны дагуу тооцож 6,514,000 төгрөг тус тус гарсан. Хариуцагч талын түрээсийн төлбөр 11,475,600 төгрөг, худалдан авсан бараа 240,000 төгрөг, түрээсэлсэн барааны гэмтлийн төлбөр 90,000 төгрөг, дутагдуулсан барааны төлбөр 6,514,000 төгрөг нийт 18,*******19,600 төгрөгөөс төлсөн 9,*******90,000 төгрөгийг хасаж 8,929.600 төгрөг үлдсэн. Үүнээс алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтрэхгүйгээр тооцож 4,464,800 төгрөг нийт 1*******,*******94,400 төгрөгөөс 2020 онд төлсөн 4,426,600 төгрөгийг алдангид суутган 8,967,800 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч талаас өнөөдрийг хүртэл энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж хэлдэг боловч яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг дээр тайлбар огт хэлдэггүй. Хариуцагчийн нөхөртэй холбогдохоор төлнө гэдгээ өнөөдрийг хүртэл хэлдэг. Хэрэгт бараа материал авсан баримт байгаа. Түүн дээр 60, 50, 45 гэж бичсэн байгаа нь цутгалт хийхэд ашигладаг хэв юм. 1.2, 15х15, *******х******* гэж бичсэн байгаа нь булан төмрүүд, бусад байгаа бараа нь энэ зүйлсийг холбож өгдөг нэг удаа ашигладаг бараа материал юм. Одоо нэхэмжлээд байгаа 8,967,800 төгрөг бол үндсэн төлбөр. Бид 2020 онд төлсөн 4,000,000 гаран төгрөгийг алдангидаа тооцож суутгаж авсан учраас алдангийг хасна гэсэн ойлголт одоо байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь “*******” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19-287 тоот гэрээг байгуулж хэв хашмал бусад дагалдах хэрэгслийг түрээслэсэн. Түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлөх явцад дэлхий дахинд гарсан цар тахлын улмаас манай байгууллагын үйл ажиллагаа доголдож төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон. Цаашид “*******” ХХК-иас нэхэмжилсэн 8,967,800 төгрөгөөс алданги 4,426,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 4,541,200 төгрөгийг төлнө. Тухайн үед би яг өөрөө байгаагүй, манай нөхөр хариуцаж ажиллаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нөхөртэйгөө энэ төлбөрийн асуудлаар ярихаар төлнө, төлөх ёстой өр гэж хэлдэг юм. Одоо бид хоёр хамт амьдрахгүй байгаа болохоор би сайн мэдэхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/************** дугаартай итгэмжлэл, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн 19-287 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ, хариуцагчийн хүлээн авсан бараа материалын акт, “*******” ХХК-ийн зарлагын болон орлогын баримт, бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байна.
Хариуцагчийн зүгээс бичгээр тайлбар гаргаж, нотлох баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Барилгын туслах материал түрээслэх гэрээг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хийж түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,929,600 төгрөг, алданги 4,464,800 төгрөг, нийт 1*******,*******94,400 төгрөгөөс хариуцагч байгууллагыг төлсөн 4,426,600 төгрөгийг алдангид тооцож суутган үлдэгдэл 8,929,600 төгрөгийг төлөөгүй, алдангийг тус байгууллага төлчихсөн учраас манай байгууллага алданги нэхэмжлээгүй гэж тайлбарлажээ.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэлээс 4,541,200 төгрөгийг өгнө, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.
Зохигчид нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 21 хоногийн хугацаатай барилгын туслах материал түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулсан барилгын туслах материал, түрээслэх 19-287 дугаартай гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.******* дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх №19-287 дугаартай гэрээ нь дээрх шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан гэрээгээр түрээслүүлэгч буюу “*******” ХХК нь *******95 тоо ширхэг бүхий хэв, буланг түрээслэгч буюу “*******” ХХК-нд 19-287 дугаартай гэрээний хавсралт 2-т заасан үнийн дүнгээр түрээсэлсэн бөгөөд түрээслэх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түрээслэгч талд шилжүүлж хариуцагч 116 хоног ашиглаж 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн хөрөнгийг буцааж өгсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хүлээн авсан бараа материалын акт зэргээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Тухайн барилгын туслах материалыг түрээслүүлэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч тал түрээслэх хөрөнгийг тоо ширхэгийн дагуу хариуцагч талд хүлээлгэж өгөн баримт үйлдсэн байна. / хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
Хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн хөрөнгийг буцааж өгсөн бөгөөд энэ талаар орлогын баримт бичиж дутаасан болон засвар хийх шаардлагатай эд хөрөнгийг бүрэн тусгасан байна. / хавтаст хэргийн 12 хуудас/
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээслэж байгаа бараа материалын чанар байдлыг алдагдуулахгүйгээр зориулалтын дагуу ашиглах, устгаж гэмтээхгүй байх үүрэгтэй, 2.11 дэх хэсэгт “түрээсийн гэрээний хугацаа дуусмагц эд зүйлийг түрээслүүлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “түрээслүүлэгч нь түрээслэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө, 7.******* дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүй эвдэж гэмтээсэн бол тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн ханшаар тооцож *******0 хувь төлөх үүргийг хүлээнэ, 7.4 “түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн гэмтсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийн хавсралт 1-т заасан үнийн дүнгийн 50 хувиар бодож төлөх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө”, 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт “түрээслэгч нь түрээсийн бараа материалыг хүлээлгэн өгөх үедээ түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг бүрэн биелүүлж чадахгүй болсон тохиолдолд бараа материалыг хүлээлгэн өгсөн тэр даруйд төлбөр барагдуулах гэрээ хийнэ” гэж тус тус заажээ.
Хариуцагч талаас зөвхөн алдангийг төлбөрөөс хасуулах талаар маргасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн барилгын туслах материал түрээслэх №19-287 дугаар гэрээний хүчин төгөлдөр болон өөр бусад асуудлаар маргаагүй байна.
Талууд түрээсийн гэрээнд гэрээний хугацааг 21 хоног гэж тусгасан хэдий ч хариуцагч тал түрээсийн эд хөрөнгийн 116 хоног ашигласан бөгөөд гэрээний хугацааны талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн *******26 дугаар зүйлийн *******26.2 дахь хэсэгт “түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн шаардаж болно” гэж заажээ.
Иймд хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч нь бусдын эд хөрөнгийн түрээсэлж 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцааж өгснөөс хойш түрээсийн төлбөрийн үлдэгдэл, дутагдуулсан болсон гэмтээсэн хөрөнгийн үнийг төлөөгүй байх тул гэрээнд заасны дагуу 8,929,600 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжилсэн 8,929,600 төгрөгт алданги ороогүй, мөн талууд алданги төлөх талаар гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тусгасан, 2020 онд хариуцагчаас төлсөн 4,426,600 төгрөгийг алдангид тооцож суутгасныг буруутгах боломжгүй байх тул алдангийг хасуулах тухай хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.******* нь “би компанийн захирал хэдий ч энэ гэрээг байгуулж барилга барих үйл ажиллагаанд оролцоогүй учир сайн мэдэхгүй байна, нөхрөөсөө асуухаар төлөх ёстой юмаа гэж хэлдэг, одоо нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн хэдий ч нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсан болон тусдаа амьдарч байгаа талаарх баримт ирүүлээгүй, дээрх тайлбар нь “*******” ХХК-ийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хүсэл зоригоо илэрхийлж бусдын хөрөнгийг түрээслэж амины орон сууц барьсан үйл баримт тогтоогдсон байх тул гэрээгээр хүлээсэн хариуцлагаа хүлээж нэхэмжилсэн төлбөрийг төлөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ******* жил” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд гэрээний харилцаа 2019 оны 5 дугаар сард үүссэн, хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,4*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 158,4*******5 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1, *******26 дугаар зүйлийн *******26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 8,967,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,4*******5 төгрөгийг улсын орлогод орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 158,4*******5 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА