Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00070

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ө ургийн овогтой Л.Б, Х ургийн овогтой П.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Б.А ыг эх П.Дгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Б оос хүү Б.А д суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Анхмаад даалгасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймаг, Б сум, 5 дугаар баг, 3 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, Хан хөгшин ургийн овогтой Пүнсэлийн Д /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 2 дугаар байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, Өндөр ургийн овогтой Лундаагийн Б/РД:ВЮ76120114/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ,

хариуцагч Л.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  П.Д миний бие 2004 онд Л.Б танилцаж улмаар 2005 оны 06 дугаар сарын 07-нд гэрлэлтийн 92 тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.А төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2005 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань эх П.Д миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.А ыг миний асрамжид үлдээж, эцэг Л.Б оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. П.Д , Л.Бнар нь хүүхэд нь төрөөд удаагүй байх үеэс тусдаа амьдраад арван хэдэн жил болсон. 2004 онд төрсөн Б.А гэдэг 17 настай ганц хүүхэдтэй. Хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдардаг. Одоо хоёул тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, хүүхдийг эхийн асрамжид авах хүсэлтэй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Л.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Лундаа овогтой Бминий бие Дтай 2004 онд танилцаж улмаар 2004 онд бидний дундаас хүү Л.Амарсайхан гарсан ч бид хоёр зан харилцаа таарахгүйн улмаас 2005 онд салсан. Лундаа овогтой Бминий бие Санжаанайдан овогтой Оюунтуяатай гэр бүл болж 4 хүүтэй болж амьдарч байна. Иймд П.Д бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр нэг ангид сурдаг байсан юм. Манай хүн эмээтэй цуг байдаг байсан. Нэг удаа хамгийн том хүргэн нь архи уусан ирсэн. Түүний тархи толгой руу цохиж зодоод түүнээс хойш арван хэдэн жил тусдаа амьдарсан. Хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Манай хүн нэг охинтой болсон, би 4 хүүхэдтэй болсон. Б.А 2022 оны 11 сарын 8-ны өдөр 18 нас хүрнэ. Боломжит хэрэгцээг нь хангана гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Л.Б ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Л.Бнар 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.А /РД:ВЮ04310430/ төрж, эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг Даргын тодорхойлолт, “Наранмандал” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Бид сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдарснаас хойш би өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Нөхөр Л.Бнь мөн өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй” гэж, хариуцагч нь “...Бид тусдаа амьдраад 10 хэдэн жил болж байна. Одоо тус тусын гэр бүлтэй болсон учир гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.” хэмээн тайлбарлажээ.

Гэрлэгчид олон жил тусдаа амьдарч, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, дундаасаа хүүхэдтэй болж, гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч П.Д, хариуцагч Л.Бнарт эвлэрүүлэх арга хэмжээг авах нь ач холбогдолгүй гэж үзэн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь “... хүү Б.А ыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулна гэснийг хариуцагч зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй. Гэрчлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул хүү Б.А ыг эх П.Дгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно”, 40.1.2-т  “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүү Б.А нь 17 настай, суралцаж байх тул хариуцагч Л.Б оос хүү Б.А д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ө ургийн овогтой Л.Бж, Хгшин ургийн овогтой П. Д нарын гэрлэлтийг цуцалсугай.