Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг,                                                                                         

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 666  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Х.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Х.М нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Супер Венни” маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.3, 2.5, 2.7.а, 6 дугаар бүлгийн 6.3, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Мийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед .... тоотод байрлах гэртээ эхнэр О, хүргэн М бид гурав Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэмдэглэж 0.5 литрийн Ерөөл архийг хувааж ууцгаасан. Уг архи дуусаад би өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер Венни” маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад хүргэн Мыг суулгаад “Баярлалаа” дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи аваад ... тоот хашааны урд талаар гудамжинд би мотоциклио бариад явж байхад хоёр жижигхэн охин миний мотоциклийн өмнүүр гүйхээр нь би мотоциклио унтраасан. Тэгээд би яах гэж өмнүүр гүйгээд байгаа юм гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан. Би тэгэхээр нь буугаад толгойг нь барихад зүгээр байсан ба биенээс нь цус гарсан зүйлгүй байсан. Тэгээд л тэр хоёр охин яваад өгсөн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би өөрийн гэрийнхээ хашааны урд талын хашааны гадаа жижиг Маатай тоглож байсан. Тэгээд жижиг Маа бид хоёр тоглож байгаад жижиг Маа намайг нааш ир гэхээр нь би араас нь дагаад гүйсэн чинь намайг мотоцикль ирээд мөргөсөн. Тэр мотоцикль мөргөчихөөд зогсоод ахын дүү зүгээр үү гэж хэлсэн. Би тэгэхээр нь зүгээр гэж хэлсэн. Тэгсэн тэр мотоцикльтой хоёр ах яваад өгсөн. Би тэгээд мөргүүлчихээд босоод жижиг Маагийн гэрт очсон. Харин жижиг Маа хоёр ахдаа том Мааг хоёр хүн мотоцикльтой явж байгаад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би Маатай хамт гэртээ очиж залуу эмээг байхаар нь намайг хоёр том ах мотоциклиор шүргэсэн гэж хэлсэн. Тэгээд залуу эмээ ээж рүү яриад Маа мотоцикпьд шүргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн ээж эмнэлгийн автомашинтай хамт ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт түргэний автомашинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 /,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Надад одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 830.000 төгрөг өгсөн. Одоо цаашид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод дахин эмнэлэгт үзүүл гэсэн. Б.Мийг бол заавал үзүүлээрэй гэсэн. Тэнд үзүүлээд ирэхэд эмч нь гайгүй гэх юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 /,

Гэрч Н.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед манай найз Б манай гэрт ирсэн. Тэгээд Б манай гэрт ирээд байж байгаад дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл архи авчирсан. Тэгээд тэр архийг нь Б, М, М нар хувааж уусан. Харин би тэр архинаас нь бол уугаагүй. Тэгээд М, М хоёр гэрээс гараад явсан. Тухайн үед М| өөрийнхөө мотоциклийг жолоодоод Мы хамт гараад явсан. Тэгээд М гэрт орж ирээд яана аа хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд М бид хоёр гэрээс гараад хадам аавынхаар ороод  нөгөө хүүхэд дээр очих гээд явж байтал өөдөөс тэр хүүхдийнх нь ээж нь ирсэн. Тэгээд тэр хүүхдийнх нь ээж та манай хүүхдийг шүргэсэн байна гэсэн. Тэгсэн М харин тийм ээ бид хоёр очих гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирээд толгойны зургийг нь харуулчихаад эмнэлэгт хэвтүүлчихээд явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Ө.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 03 сарын 08-ны өдөр М ахын гэрт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэх санаатай, М ах, О эгч бид гурав 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан, О эгч бага зэрэг л амссан байх, М ах бид хоёр хувааж ууж дуусгасан, тэгээд 16-17 цагийн орчим М ах бид хоёр дэлгүүр орох санаатай БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг М ах бариад харин би ар талд нь суугаад явсан. Бид хоёр “Баярлалаа” дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл архи аваад ... тоот хашааны гадна гудамжинд давхиж явахад хоёр эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирсэн. Мотоциклийн урдуур гүйхээр нь бид хоёр мотоциклио унтраагаад дайрууллаа шүү дээ гэж загнасан тэгээд мотоциклио асаагаад дахиад хөдлөхөд арай том биетэй эмэгтэй хүүхэд гүйгээд мотоциклийн дохионд шүргүүлээд унаад өгсөн. Бид хоёр буугаад бие нь зүгээр үү гэхэд зүгээрээ бид хоёр урд айл руу орлоо гээд орсон. Уг охины биенээс цус гарсан шалбарсан зүйл байхгүй байсан. Тэгээд М ахын гэрт би орчихоод хадам аавынхаа гэр лүү орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 /,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...... дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Мийн биед тархины дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, тархины баруун талын хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй … гэжээ. /хх-ийн 27 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 36 /,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн... дугаартай дүгнэлтэнд: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг / жолоочийн үүрэг / 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ; гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан ‘Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, ...мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа            хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ - ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэжээ. /хх-ийн 38-39 /,

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-61/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Х.М нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Супер Венни” маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.3, 2.5, 2.7.а, 6 дугаар бүлгийн 6.3, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Мийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  .... мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед .... тоотод байрлах гэртээ эхнэр О, хүргэн М бид гурав Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэмдэглэж 0.5 литрийн Ерөөл архийг хувааж ууцгаасан. Уг архи дуусаад би өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер Венни” маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад хүргэн Мыг суулгаад “Баярлалаа” дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи аваад ... тоот хашааны урд талаар гудамжинд би мотоциклио бариад явж байхад хоёр жижигхэн охин миний мотоциклийн өмнүүр гүйхээр нь би мотоциклио унтраасан. Тэгээд би яах гэж өмнүүр гүйгээд байгаа юм гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан. ... гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... жижиг Маа бид хоёр тоглож байгаад жижиг Маа намайг нааш ир гэхээр нь би араас нь дагаад гүйсэн чинь намайг мотоцикль ирээд мөргөсөн. Тэр мотоцикль мөргөчихөөд зогсоод ахын дүү зүгээр үү гэж хэлсэн. Би тэгэхээр нь зүгээр гэж хэлсэн. Би тэгээд мөргүүлчихээд босоод жижиг Маагийн гэрт очсон. Харин жижиг Маа хоёр ахдаа том Мааг                       хоёр хүн мотоцикльтой явж байгаад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би Маатай хамт гэртээ очиж залуу эмээг байхаар нь намайг хоёр том ах мотоциклиор шүргэсэн гэж хэлсэн. Тэгээд залуу эмээ ээж рүү яриад Маа мотоцикпьд шүргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн ээж эмнэлгийн автомашинтай хамт ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт түргэний автомашинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Надад одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 830.000 төгрөг өгсөн. Одоо цаашид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод дахин эмнэлэгт үзүүл гэсэн. Б.Мийг бол заавал үзүүлээрэй гэсэн. Тэнд үзүүлээд ирэхэд эмч нь гайгүй гэх юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед манай найз Б манай гэрт ирсэн. Тэгээд Б манай гэрт ирээд байж байгаад дэлгүүрээс 0.5 граммын ерөөл архи авчирсан. Тэгээд тэр архийг нь Б, М, М нар хувааж уусан. Харин би тэр архинаас нь бол уугаагүй. Тэгээд М, М хоёр гэрээс гараад явсан. Тухайн үед М| өөрийнхөө мотоциклийг жолоодоод Мы хамт гараад явсан. Тэгээд М гэрт орж ирээд яана аа хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд М бид хоёр гэрээс гараад хадам аавынхаар ороод нөгөө хүүхэд дээр очих гээд явж байтал өөдөөс тэр хүүхдийн ээж нь ирсэн. Тэгээд тэр хүүхдийнх нь ээж та манай хүүхдийг шүргэсэн байна гэсэн. Тэгсэн М харин тийм ээ бид хоёр очих гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирээд толгойны зургийг нь харуулчихаад эмнэлэгт хэвтүүлчихээд явсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 03 сарын 08-ны өдөр М ахын гэрт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэх санаатай, М ах, О эгч бид гурав 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан, О эгч бага зэрэг л амссан байх, М ах бид хоёр хувааж ууж дуусгасан, тэгээд 16-17 цагийн орчим М ах бид хоёр дэлгүүр орох санаатай БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг М ах бариад харин би ар талд нь суугаад явсан. Бид хоёр “Баярлалаа” дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл архи аваад ... тоот хашааны гадна гудамжинд давхиж явахад хоёр эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирсэн. Мотоциклийн урдуур гүйхээр нь бид хоёр мотоциклио унтраагаад дайрууллаа шүү дээ гэж загнасан тэгээд мотоциклио асаагаад дахиад хөдлөхөд арай том биетэй эмэгтэй хүүхэд гүйгээд мотоциклийн дохионд шүргүүлээд унаад өгсөн. Бид хоёр буугаад бие нь зүгээр үү гэхэд зүгээрээ бид хоёр урд айл руу орлоо гээд орсон. Уг охины биенээс цус гарсан шалбарсан зүйл байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...... дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Мийн биед тархины дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, тархины баруун талын хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй … гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн... дугаартай дүгнэлтэнд: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг / жолоочийн үүрэг / 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ; гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан ‘Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, ...мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ - ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна… гэсэн дүгнэлт, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Мийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн шүүхэд бичгээр ирүүлсэн “....Х.Мэс 910 000 төгрөгийг авсан тул хохирол, гомдолгүй...” гэсэн санал хүсэлт болон шүүгдэгч Х.М нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Х.М нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТ О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Х.Мийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийн эзэмшлийн 650 000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй хар өнгийн Супер венни маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Мд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА