Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1358

 

 

 

 

 

                        

  2020           10             27                                           2020/ДШМ/1358

 

 

Р.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

хохирогч Б.Оюунцэцэг, О.Ичинноров,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Гад холбогдох 1808035971008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Р-н Г, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 17 дугаар гудамжны 459 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Р.Г нь “...Зарын дагуу ярьж байна, гипсэн хавтан зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Балжиннямыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Тууврын замын 9-15 тоотоос өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж Д.Бямбадолгорт танилцуулан “Солонгос улсын виз гарсан, одоо Солонгос улс руу нисэх онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Д.Бямбадолгорыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15 дугаар гудамжны 535 тоотоос өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.182.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна гэсэн зарын дагуу ярьж байна, Хэнтий аймагт гүний худаг гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ж.Ариунзулыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ч.Буяндэлгэрийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...зарын дагуу ярьж байна, 10.000 ширхэг тоосго зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ньюс Ремикон" ХХК-ийн оффисын байрнаас өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулж, “...махны шахааны наймаанд оруулж өгнө..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Цолмонтуяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвөөс өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Гантөмөр гэж танилцуулан “...2 тэрбум төгрөгийн төсөвтэй Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар С.Наранцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймаг болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” барилгын материалын дэлгүүрээс нийт 10 удаагийн үйлдлээр 17.850.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...сэндвичин барилгын томоохон ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар О.Бямбадоржийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аминхүү Констракшин” ХХК-ийн оффисын байрнаас 4.000.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...зарын дагуу ярьж байна, барилгын тулаас төмөр их хэмжээгээр зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Наранбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 12/1 дүгээр байрны 38 тоотоос өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “...дүүг чинь Монгол, Франц улсын давхар иргэншилтэй болгож өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Оюунцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв “Хаан” банкны АТМ-ээс 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 9.560.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 9.570.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 2 удаагийн үйлдлээр нийтдээ 19.130.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...зуслангийн газрын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Ж.Сүхбаатар, Г.Батзориг нарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны төв салбараас өөрийн эцэг болох П.Рэнцэннямын эзэмшлийн 5813025604 дугаартай данс руу 935.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Г.Батзоригт 500.000 төгрөгийн, хохирогч Ж.Сүхбаатарт 435.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Mun Minsun” гэсэн фэйсбүүк хаягаар Монголын барилгачдын групп нэртэй сайтад “их хэмжээний гипсэн хавтан, хана таазны ажил байна, хамтран гүйцэтгэх компани байна уу?” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар П.Оюунсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, Орхон аймгаас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5020805915 дугаартай Хаан банкны данснаас 50.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5011157136 дугаартай Хаан банкны данснаас 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 550.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- “сэндвичэн барилгын ажил олж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ё.Чимгээг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 22.600.000 төгрөгийг данс болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсаас бэлэн хувцас захиалгаар нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ичинхорлоог төөрөгдөлд оруулан хуурч, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Сондор” худалдааны төвөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 270.000 төгрөгийг тус тус өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Сарангэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 51 тоотоос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг болон 700.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 3 удаагийн үйлдлээр нийтдээ 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “аавын бие муу байна, хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч С.Сансарбаярын эгч С.Сонинцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 600.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5074420148 дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр авч, нийтдээ 9.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “аавын бие муу байна, мөнгө зээлээч, удахгүй буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 16 тоотоос 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 5074420148 дугаарын данс руу 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- дүү Болор-Эрдэнэд чинь Солонгос улсын визийг гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Сувдааг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ЛЗЗА тоотоос 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 915,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “дүү охинд чинь Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Болормааг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 1 дүгээр сард 650.000 төгрөг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн АТМ-ээс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн, нийт 1.350.000 төгрөгийг авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Лхагвасүрэнг

 төөрөгдөлд оруулан хуурч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай 31-05 тоотоос 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Одгэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан" банкны АТМ-ээс 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 180.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 915.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Төмөрөө гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Наранбаатарыг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан" банкны АТМ-ээс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Батжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2-3 тоотоос 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 360.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 735.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 2.010.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалсайхан гэж танилцуулан “Улаан загалмайн нийгэмлэгийн тавилгын тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ганцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плазагийн төвд байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2 удаагийн гйүлгээгээр нийтдээ 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 5 дугаар сард “Барилгын шатны 40 ширхэг труба зарна” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан “6 метрийн урттай, 2-3 мянган ширхэг турба зарна, ...урьдчилгаа мөнгө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 25-07 тоотоос 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “зарын дагуу ярьж байна, “Сохо мебел” ХХК-ийн барилгын ажлыг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мөнхбатыг төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42а-19 тоотоос 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “зарын дагуу ярьж байна, наадмын 40 ширхэг тасалбар авч өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Дуламсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “диплом гаргаж өгнө”, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Алтанбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 236.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 380.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 616.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Золзаяаг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Чингис хаан сумаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “танай ах О.Лувсанчүлтэмд Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Ичинноровыг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Чингис хаан сумаас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “танай хүүд Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Нарантуяаг төөрөгдөлд оруулан хуурч, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлж, нийт 2.080.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И-Март” худалдааны төвийн АТМ-ээс 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Америк улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн А.Сүхжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 2.630.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалан эрхэлдэг, худаг засахад мөнгө хэрэгтэй байна, 10 сая төгрөг зээлээч, хүүтэй зээлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2.999.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр, нийтдээ 15.998.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 34 удаагийн үйлдлээр бусдад 130.866.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Таргад овогт Рэнцэннямын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Р.Гыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Гад оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Гаас нийтдээ 134.616.000 төгрөг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхийн хохирогч нарт олгож, Р.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр шийдвэрлүүлсэн. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлж ирсэн бөгөөд хоригдож байх хугацаандаа болон ял шийтгэл эдлэж дууссаны дараа бүрэн төлж барагдуулах болно. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдлэж байгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ж.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд энэ талаараа илэрхийлж мэдүүлж ирсэн болно.

Мөн Р.Г нь хэргийн хохирол төлбөрийг мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээгээр барагдуулсан, үлдсэн хохирогч нарын хохирол төлбөрийг цаашид бүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял, дэглэмд өөрчлөлт оруулан хөнгөрүүлж өгнө үү” гэв.

                

           Хохирогч Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Р.Гад 2 удаагийн үйлдлээр 19.130.000 төгрөг залилуулсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй. Иймд хохирол, төлбөрөө яаралтай барагдуулж авах саналтай байна” гэв.

 

Хохирогч О.Ичинноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Р.Гаас 2.080.000 төгрөг авах ёстой. Тодруулбал, би ахыгаа гадагшаа явуулах гэж виз гаргуулахаар 380.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд миний ах явах боломжгүй болсон учраас С.Золзаяа гэдэг хүнийг явуулахаар болж, тэрээр 1.700.000 төгрөг өгсөн. 2019 онд С.Золзаяагийн 1.700.000 төгрөгийг би өөрөөсөө төлж хохирлыг нь барагдуулсан. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Г нь “...Зарын дагуу ярьж байна, гипсэн хавтан зарна...” гэж иргэн М.Балжиннямыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж Д.Бямбадолгорт танилцуулан “Солонгос улсын виз гарсан, одоо Солонгос улс руу нисэх онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Д.Бямбадолгорыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.182.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна гэсэн зарын дагуу ярьж байна, Ж.Ариунзулыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ч.Буяндэлгэрийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...зарын дагуу ярьж байна, 10.000 ширхэг тоосго зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулж “...махны шахааны наймаанд оруулж өгнө..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Цолмонтуяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Гантөмөр гэж танилцуулан “...2 тэрбум төгрөгийн төсөвтэй Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар С.Наранцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 17.850.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...сэндвичин барилгын томоохон ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар О.Бямбадоржийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 4.000.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...зарын дагуу ярьж байна, барилгын тулаас төмөр их хэмжээгээр зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Наранбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “...дүүг чинь Монгол, Франц улсын давхар иргэншилтэй болгож өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Оюунцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 9.560.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 9.570.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 2 удаагийн үйлдлээр нийтдээ 19.130.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...зуслангийн газрын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Ж.Сүхбаатар, Г.Батзориг нарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эцэг П.Рэнцэннямын эзэмшлийн 5813025604 дугаартай данс руу 935.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Г.Батзоригт 500.000 төгрөгийн, хохирогч Ж.Сүхбаатарт 435.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Mun Minsun” гэсэн фэйсбүүк хаягаар Монголын барилгачдын групп нэртэй сайтад “их хэмжээний гипсэн хавтан, хана таазны ажил байна, хамтран гүйцэтгэх компани байна уу?” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар П.Оюунсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5020805915 дугаартай Хаан банкны данснаас 50.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5011157136 дугаартай Хаан банкны данснаас 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 550.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- “сэндвичэн барилгын ажил олж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ё.Чимгээг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 22.600.000 төгрөгийг данс болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсаас бэлэн хувцас захиалгаар нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ичинхорлоог төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 270.000 төгрөгийг тус тус өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Сарангэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг болон 700.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 3 удаагийн үйлдлээр нийтдээ 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “аавын бие муу байна, хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч С.Сансарбаярын эгч С.Сонинцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 600.000 төгрөгийг, 1.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5074420148 дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр авч, нийтдээ 9.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “аавын бие муу байна, мөнгө зээлээч, удахгүй буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 5074420148 дугаарын данс руу 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- дүү Болор-Эрдэнэд чинь Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Сувдааг төөрөгдөлд оруулан хуурч 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 915,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “дүү охинд чинь Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Болормааг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 1 дүгээр сард 650.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн, нийт 1.350.000 төгрөгийг авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Лхагвасүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Одгэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 915.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Төмөрөө гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Наранбаатарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Батжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 360.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 735.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 2.010.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- өөрийгөө Жаргалсайхан гэж танилцуулан “Улаан загалмайн нийгэмлэгийн тавилгын тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ганцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 5 дугаар сард “Барилгын шатны 40 ширхэг труба зарна” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан “6 метрийн урттай, 2-3 мянган ширхэг турба зарна, ...урьдчилгаа мөнгө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “зарын дагуу ярьж байна, “Сохо мебел” ХХК-ийн барилгын ажлыг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мөнхбатыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “зарын дагуу ярьж байна, наадмын 40 ширхэг тасалбар авч өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Дуламсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “диплом гаргаж өгнө”, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Алтанбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 236.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 380.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 616.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Золзаяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “танай ах О.Лувсанчүлтэмд Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Ичинноровыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “танай хүүд Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Нарантуяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний 1.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 2.080.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Америк улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн А.Сүхжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 2.630.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалан эрхэлдэг, худаг засахад мөнгө хэрэгтэй байна, 10 сая төгрөг зээлээч, хүүтэй зээлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2.999.000 төгрөгийг 2 удаа тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 15.998.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 34 удаагийн үйлдлээр бусдад 130.866.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Балжиннямын “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Канад улсын гипсэн хавтан авна гэсэн зарын дагуу өөрийн Хаан банкны 5753326269 данснаас Г гэсэн нэртэй Хаан банкны 5075420148 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 58-62/,

хохирогч Д.Бямбадолгорын “...Солонгос улсын виз гаргуулахаар Гын 94167373, 91613032 дугаарын утас руу залгаж холбогдоод өөрийн гадаад паспорт, мөн визний цээж зураг өгөөд түүний хэлсэн Хаан банкны дансны дугаар руу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 9 цаг 54 минутад өөрийнхөө 5006506763 дугаарын Хаан банкны данснаас 1.182.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 233-234/,

хохирогч Ж.Ариунзулын “...Би 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүкээр “хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна” гэсэн зар тавьсан. Зарын дагуу 96820069 дугаараас Г залгаад урьдчилгаа 4.200.000 төгрөгийг миний данс руу одоо шилжүүлчих гэхээр нь би өөрийнхөө 5010001686 дугаарын данснаас түүний 5075420118 дугаарын данс руу “худаг гаргах урьдчилгаа мөнгө” гэсэн утгатай 4.200.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 57 минутанд шилжүүлсэн. ...” /2хх 4-6/,

хохирогч Ч.Буяндэлгэрийн “...Солонгос улсын виза гаргуулахаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ренчинням овогтой Гын дансанд 3 сая төгрөгийг шилжүүлсэн,. ...” /2хх 44-46/,

хохирогч Б.Мэндбаярын “...Би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын барилгачдын нэгдсэн групп нэртэй фэйсбүүк групп рүү орж, тоосго худалдан авахаар зар байршуулсан. Удалгүй 20 орчим минутын дараа 90371212 гэсэн дугаараас над руу залгаж, 1 ширхэг тоосгыг 180 төгрөгөөр бодно” гэж тохиролцоод нийт 10.000 ширхэг тоосгыг 1.800.000 төгрөгөөр худалдан авахаар болж Гын 5075420148 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 85-87/,

 хохирогч Т.Цолмонтуяагийн  “...2018 оны 1 дүгээр сард байх “Жагаа Жагаа” гэсэн фэйсбүүк хаягтай хүн найзын хүсэлт явуулсан байхаар нь хүлээн авч найз болсон. “Хүчит шонхор” зах дээр үхрийн мах 1 кг нь 6.500-8.000 төгрөг байхад өөр байгууллагад махаа 1 кг 10.800 төгрөгөөр өгнө гэж санал тавихаар нь би ашгаа бодоод зөвшөөрсөн. Би өөрийн дансанд байсан 700.000 төгрөгийг Жаргалбаяр гэх хүний өгсөн 5075420148 гэсэн Г гэсэн дансанд хийсэн. ...” /2хх 136-137/,

хохирогч С.Наранцэцэгийн “...2018 оны 2 дугаар сард Г гэдэг залуу залгаад “Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил байна, та сонирхох уу” гэж асуусан.  Тэгээд Гын Хаан банкны данс руу хүргэн Нямбатаар 6 сая төгрөг, төрсөн дүү Ганхуягаар 3 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүрийн эзэн Доржсүрэнгийн данснаас 450.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн данснаас 2 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, нийт 17.850.000 төгрөгийг шилжүүлсэн. ...”/2хх 197-199, 205-207/,

хохирогч О.Бямбадоржийн “...“компанийхаа материал, дээжийг өгчих сонгон шалгаруулах комиссын 4 хүнд нь хоолны мөнгө өгмөөр байна, 8 сая төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би 8 сая төгрөг өгөх боломжгүй гэхэд “4, 4 саяар нь гаргачихъя” гэсэн. Тэгэхээр нь би 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 4 сая төгрөгийг Моннис ХХК-ийн оффисоос Гын Хаан банкны 5075420148 тоот данс руу шилжүүлсэн. ...” /3хх 4-6/,

 

хохирогч С.Наранбаярын “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний утсанд 96820069 дугаараас дуудлага ирээд барилгын шатны труба худалдаж авахаар надтай нэг хүн ярьсан, ...тэгээд Хаан банкны Г гэсэн 5075420148 дугаарын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 41-43/,

хохирогч Б.Оюунцэцэгийн “...манай дүүг Монгол, франц улсын давхар иргэншилтэй болгож өгнө гэхэд нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажилладаг гэх хүний Хаан банкны данс руу 9.560.000 төгрөгийг шилжүүлсэн, тэр нь тухайн өдрийн ханшаар 4.000 ам.доллар болж байсан. Би дүүгийн эхнэрийн мөнгө гэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тухайн өдрийн ханшаар 9.570.000 төгрөгийг, мөн түүний найз гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн, тухайн найзынх нь данс руу мөнгө шилжүүлэхдээ нэрийг нь харахад Рэнчиннямын Г гэж нэр гарч ирж байсан. ...” /3хх 74-76/,

хохирогч Г.Батзоригийн “...2017 оны 8 дугаар сарын эхээр танил Энхчимэг гэх хүнээс зуслангийн газрын эзэмших гэрчилгээ авах гэж Г гэх хүний утасны дугаарыг авсан. ...Асуудлыг зохицуулж өгөхөөр болсон гэхэд нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны Рэнцэнням гэх хүний 5816025604 дугаартай дансанд 935.000 төгрөг  шилжүүлсэн.

... 935.000 төгрөгөөс 435.000 төгрөг нь манай найз Ж.Сүхбаатарын мөнгө байгаа юм. ...” /3хх 147, 149/,

хохирогч Ж.Сүхбаатарын “...2017 оны 8 дугаар сарын эхээр газрын гэрчилгээ гаргуулах гээд Энхжаргал гэх эгчээс зөвлөгөө авахад “Г гэж Сүхбаатар дүүргийн газрын албанд ажилладаг гээд утасны дугаар болох 80110696” гэсэн дугаарыг өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 435.000 төгрөг шилжүүлэхийн өмнө дансыг тодруулахад Рэнцэнням гээд Сүхбаатар дүүргийн газрын албаны даргын данс гэж хэлсэн. ...” /3хх 152/,

хохирогч П.Оюунсүрэнгийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г миний гар утас руу 86122565 гэсэн дугаараас залгаад сонгон шалгаруулалтын урьдчилгаа 50.000 төгрөг шилжүүл гэсэн. “Хаан" банкны 5075420148 гэсэн данс руу манай компанийн захирал Моломжамц 50.000 төгрөг, хүү Г.Од-Эрдэнийн 5011157136 гэсэн Хаан банкны данснаас Г гэдэг хүний данс руу 500.000 төгрөг Оюунсүрэнгээс гэж шилжүүлсэн. ...” /3хх 203-205/,

хохирогч Ё.Чимгээгийн “...тухайн үед Г нь компани олоод ирэх юм бол барилгын бэлэн ажил байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу би тухайн үед 3 аж ахуй нэгж олоод Гтай уулзахад эхний ээлжинд урьдчилгаа 5 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд эхний ээлжинд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мөнгө хэрэгтэй байна гээд 100.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг бэлнээр авсан. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлж,  бэлнээр 600.000 төгрөгийг аваад явсан. 2017 оны 8 дугаар сарын эхээр бэлнээр 5.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд бэлнээр 6.000.000 төгрөг, нийт удаа дараагийн үйлдлээр 22.600.000 төгрөг залилан авсан. ...” /4хх 62-63/,

хохирогч Д.Ичинхорлоогийн “...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлэхэд миний утсанд Рэнцэннямын Г гэдэг хүний данс гарч ирсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд хэд хоногийн дараа “миний бараа яасан бэ” гэж ярихад тэр хүн таны барааг жийп машинд явуулсан гэхээр нь би 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 270.000 төгрөг шилжүүлээд хоёр цагийн дараа дахин буцааж залгахад утас нь холбогдохгүй байсан тул фэйсбүүк ороход фэйсбүүкээ хаачихсан байсан, тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ...” /4хх 100-101/,

хохирогч Ш.Сарангэрэлийн “...2017 оны 11 дүгээр сарын үед фэйсбүүкээр над руу “барилгын материал нийлүүлэх тендерт оролцох уу, манайх Дархан-Уул аймагт байдаг, төрийн албан хаагч байна гэж өөрийгөө Г” гэж хэлж танилцуулж байсан. Мөн манай дүүг Солонгос улсын визэнд оруулж өгнө гэж паспортыг нь 800.000 төгрөгтэй эхэлж авсан. Үүний дараа Дарханы хүмүүс ирж уулзана, урьдчилгаа 600.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 600.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш сураггүй алга болсон. ...” /4хх 139-140/,

хохирогч С.Сансарбаярын “...2017 оны 12 дугаар сард манай эгч Сонинцэцэг рүү аавын бие маш муу байна, хагалгаанд орох шаардлагатай, найздаа мөнгө зээлээч гэж ярьсан гэсэн. Тэгээд эгч тэр найз руугаа Солонгос улсаас 4.670.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эгч над руу яриад 5074420148 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлчих, манай найз байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн, нийт 9.600.000 төгрөг шилжүүлсэн. ..." /4хх 178-179, 182-184/,

хохирогч М.Алтанцэцэгийн “...2018 оны 1 дүгээр сард Г над руу залгаад “мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч, аавын бие муу байна” гэсэн. 320.000 төгрөг байсныг Гын Хаан банкны 5075420148 дугаарын данс руу шилжүүлсэн. Би сүүлд дансны хуулгаа харахад 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Гын данс руу мөнгийг шилжүүлсэн байсан. ...” /4хх 205-206/,

хохирогч Г.Сувдаагийн “...“яаралтай энэ данс руу визний хураамж болох 180.000 төгрөг шилжүүл” гэхээр нь би Г гэж хүний Хаан банкны 5075420148 дугаарын данс руу өөрийн 5214051231 дугаарын данснаас мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа дахин утасдаад виз гарчихлаа гээд онгоцны билетний мөнгө гээд нэхээд байхаар нь дахин өмнө мөнгө шилжүүлж байсан данс руугаа 735.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 211-213/,

хохирогч Б.Болормаагийн “...2018 оны 1 дүгээр сарын дундуур Г гэх залуутай уулзаад виз гаргуулахаар болоод бэлнээр 650.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Г дахин залгаад 700.000 төгрөг хэрэгтэй байна, дансаар яаралтай шилжүүл гэхээр түүний хэлсэн 5075420148 дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 1.350.000 төгрөг авснаас хойш утсаа авахгүй зугтаад алга болсон. ...” /4хх 221-222/,

хохирогч С.Лхагвасүрэнгийн “...2018 оны 1 дүгээр сарын дундуур Солонгос улсын виза гаргуулахаар Г гэж хүнтэй тохироод 5031643665 дугаарын данснаас Г гэж хүний 5075420148 дугаарын данс руу 735.000 төгрөгийг шилжүүлсэн. ..." /4хх 232-233/,

хохирогч М.Одгэрэлийн “...2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Жаргалбаяр над руу залгаад “Солонгосын элчинд манай найз ажилладаг, гэрээгээр хэдэн хүн гаргах хэрэгтэй байна, Солонгос руу явах хүн байна уу” гэхээр нь би найзууддаа хэлэхэд “бүгд явъя” гэсэн. Батжаргал, Ану хоёр 360.000 төгрөгийг Г гэдэг хүний данс руу шилжүүлсэн. 2-3 хоногийн дараа урилганы мөнгө 180.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг дагаад Ариунцэцэг, Лхагвасүрэн нар урилганы мөнгө гэж шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Г гэдэг хүний утас руу залгахад “удахгүй урилга чинь ирнэ, визний мөнгө нэг хүний 735.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгээд бид нарыг эрүүл мэндийн шинжилгээгээ өгч бай гэхээр нь хүн бүр 12.000 төгрөгөөр эрүүл мэндийн шинжилгээ өгсөн. Одоогийн байдлаар Г гэдэг хүн надаас 915.000 төгрөг авсан байна, тэрнээс хойш чимээгүй болчихоор нь би Жаргалбаяр руу залгахад утсаа аваад “би хөдөө явж байна удахгүй очно, аавын бие муу байна” гэж байсан. ...” /5хх 20-21/,

хохирогч Н.Наранбаатарын “...би Алтантавьт 88112328 гэсэн хүнтэй холбогдоод “виз гаргаж өгөх хүн байна, чи надтай яриад бичиг, баримтыг нь аваад яв” гэсэн. Алтантавьт гэх хүнээс бичиг баримтыг зурагтай нь очиж авахад надад 5 сая төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд 5075420148 гэсэн Хаан банкны Р.Г гэх нэртэй данс руу 1 сая төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. ...” /5хх 58-59/,

хохирогч Т.Батжаргалын “...би Г гэх хүнийг анх виз гаргадаг гэхээр нь дам дамаа хүмүүсээс мэдээд утсыг нь олоод уулзсан. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Жаргалбаяр гэх залуу миний утас руу залгаад урилганы мөнгө 180.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь өөрийн Хас банкны 5001342446 дугаарын данснаас Г гэж хүний Хаан банкны 5075420148 дугаарын данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өөрийн данснаас 735.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс гадна найз Болор-Эрдэнийн данснаас виз гаргуулахаар Г гэж хүний данс руу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 180.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 735.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 2.010.000 төгрөгийг Г гэх хүний данс руу шилжүүлсэн. ...” /5хх 83-84/,

хохирогч Д.Ганцэцэгийн “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр өөрийгөө Жаргалсайхан гэх 30-35 орчим насны хүнтэй танилцаад Улаан загалмайн нийгэмлэгийн тавилганы тендер авч өгнө гэж надаас 4.500.000 төгрөг авсан. Хаан банкнаас 5075420148 гэсэн данс руу хийсэн. ...” /5хх 113-115/,

хохирогч М.Батсүхийн “...2018 оны 5 дугаар сарын эхээр фэйсбүүк хаягаар барилгын 40 труба зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдоод Дундговь аймагт байгаа 6 метрийн урттай 2.000-3.000 ширхэг труба байна гэхээр авахаар тохирч өөрийн Хаан банкны данснаас тухайн үед мобайл банкаар урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5хх 136-137/,

хохирогч Б.Мөнхбатын “...манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Г залгаад “ер нь барилгын ажил нааштай болж байна, дотор ажиллаж байгаа хүмүүс рүү мөнгө өгөх хэрэгтэй, тэгвэл манай ажил бүтэх гээд байна, яаралтай 4.000.000 төгрөг шилжүүлчих" гэсэн. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Г гэж хүний 5075420148 дугаарын дансруу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /5хх 143-144/,

хохирогч Б.Дуламсүрэнгийн “...2018 оны 7 дугаар сарын эхээр байх Өвөр Монголоос 40 жуулчин наадмын нээлт үзэхээр ирсэн байсан. Г гэдэг хүнээс “наадмын билет олж өгч чадна шүү, хэдэн ширхэгийг авах вэ, манай найз наадмын билетийн касс хийдэг юм” гэсэн. Ингээд 40 ширхэг билет 1.6 сая төгрөгөөр авахаар болоод урьдчилгаа болгож Г гэж хүний 5075420148 дугаарын данс руу 1.400.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн. ...” /5хх 152-153/,

хохирогч Д.Алтанбаярын “...би Г гэж хүнтэй 2018 оны 5 дугаар сард фэйсбүүкээр танилцаж байсан. Ингээд диплом гаргаад өгье гээд бичиг баримтаа бүрдүүлж бай, 236.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Гын 5075420148 дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын эхээр Солонгос улс руу багаар явах хүмүүсийн дунд чиний нэрийг оруулаад виз гаргаад өгье гэхээр нь 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 380.000 төгрөгийг өөрийн данснаас Гын Хаан банкны 5075420148 дугаарын данс руу визний төлбөр гээд шилжүүлсэн. ...” /5хх 162-163/,

хохирогч С.Золзаяагийн “...би аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч эмчээр ажилладаг. Над руу 80110696 гэсэн дугаараас залгахаар нь автал нэг хүн өөрийгөө Г гэж танилцуулаад “та дүүдээ Солонгосын виз гаргуулна гэсэн үү?, одоо яаралтай 15 цагаас өмнө мөнгө шилжүүл” гэсэн. Тэгээд 5075420148 тоот Хаан банкны дансанд өгсөн. 1.700.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5хх 202-204/,

хохирогч О.Ичинноровын “...би тухайн үед өөрийн төрсөн ах О.Лувсанчүлтэмд хямдаар Солонгос улс руу явах боломж байна гэж хэлсэн. Г гэх хүний 5075420148 дугаарын данс руу 380.000 төгрөг шилжүүлсэн. ...Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Г виз гаргаж өгөөгүй гэдгийг мэдээд утас руу нь залгасан чинь виз гарсан нэг дэх өдөр ирж ав гээд худлаа хэлээд алга болсон. Тухайн үед Жаргалсайхан гээд хүн Гад 1.700.000 төгрөг өгсөн, манай ахад 380.000 төгрөг өгсөн байна лээ. Ингээд надаас 2.080.000 төгрөгөө хүүгийн хамт нэхээд байхаар нь би 2.430.000 төгрөгийг Золзаяагийн данс руу шилжүүлсэн. ...” /5хх 220-222/

хохирогч Б.Нарантуяагийн “...танил Ичинноров гэж хүн “Г гээд найдвартай виз гаргадаг залуу байна, энэ хүнээр визийг чинь гаргуулаад өгье” гэсэн. Би хүүгийнхээ визийг гаргуулахаар тохироод 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Энхжингийн дансанд 230.000 төгрөг шилжүүлээд түүнийгээ хүүгийнхээ данснаас Г гэж хүний 5075420148 дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 150.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин залгаад “виз найдвартай гарна, та хүүгийнхээ онгоцны тийзний мөнгө 1.700.000 төгрөг шилжүүл” гэхээр нь энэ өдрөө 1.800.000 төгрөгийн зээл аваад 1.700.000 төгрөгийг нь Г гэж хүний данс руу шилжүүлсэн. ...” /6хх 19-20/,

хохирогч Ч.Батсүхийн “...би 2019 оны 1 дүгээр сард Солонгос улс руу явах виз гаргуулахаар Бадамдуламын танил гэх Гын 5075420148 дугаарын данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Г бид хоёр Чингис зочид буудал дээр уулзаад Е-мартын АТМ орж би мөнгө шилжүүлсэн. Миний гадаад паспорт, цээж зураг зэргийг авч явсан. ...” /6хх 45-46, 47-48/ ,

хохирогч А.Сүхжаргалын “...би 2019 оны 1 дүгээр сарын орчим АНУ-руу явах зорилгоор визний материал хөөцөлдөж байсан. Г гэх хүнтэй утсаар ярьж холбогдоход АНУ-ын виз гаргаж өгөх боломжтой, урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй, миний танил Элчин сайдын яаманд ажилладаг, гаргаж өгнө гэхээр нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр уулзаж тохироод хоёр хүний визний хураамж болох 1.000 долларыг тэр өдрийн ханшаар тооцоод 2.630.000 төгрөгийг Г гэж хүний Хаан банкны 5075420148 дугаарын дансанд шилжүүлсэн. ...” /6хх 70-72/,

хохирогч О.Эрдэнэбаярын “...2019 оны 5 дугаар сард фэйсбүүк хаягаар над руу “Galaa baagii” гэх хүнтэй найз болоод танилцсан. 5075420148 гэсэн данс руу өөрийн Худалдаа хөгжлийн данснаас 10.000.000 төгрөг шилжүүлж өгсөн, хэд хоног холбоотой явж байгаад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дээрх дансаар 6 сая төгрөг шилжүүлж авсан. ...” /6хх 103-105, 106-107/,

гэрч Б.Доржсүрэнгийн “...миний хувьд Р.Г гэх хүний данс руу 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ямар учиртай 400.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй. Би Г гэх хүнд мөнгө өгөөд залилуулсан ямар нэгэн асуудал байхгүй. Харин би С.Наранцэцэг гэж хүнийг танина. Бид нар Буудай сантехникийн дэлгүүрт лангуу ажиллуулдаг. Наранцэцэг миний дансаар мөнгө шилжүүлж байсан эсэхийг санахгүй байна, манай наймаачид дотор бэлэн мөнгө өгөөд дансанд байгаа мөнгөнөөс нь шилжүүлэх тохиолдол байдаг. ...” /2хх 216-217/,

гэрч С.Ганхуягийн “...сая өөрийн дансны хуулга харахад 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Р.Г гэх хүний 5075420148 дугаарын данс руу 2.800.000 төгрөг, 200.000 төгрөгөөр хоёр удаа мөнгөн шилжүүлэг хийсэн. Энэ мөнгийг миний төрсөн эгч Самбуугийн Наранцэцэг миний данс руу бэлнээр 3.000.000 төгрөг шилжүүлээд энэ мөнгийг би хоёр хуваагаад тухайн данс руу нь шилжүүлсэн. Миний хувьд Р.Г гэх хүнд мөнгө өгч залилуулсан асуудал байхгүй, тухайн үед манай эгч мөнгө шилжүүлээд өг гэсэн учраас эгчийнхээ өмнөөс дээрх данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай эгч Наранцэцэг Р.Г гэх хүнд мөнгө алдсан талаар надад сүүлд хэлж байсан, одоо хүртэл тэр хүнээсээ мөнгө авч чадаагүй явж байгаа гэсэн. ...” /2хх 218-219/,

гэрч Б.Ганнасангийн “...манай нөхөр С.Наранбаяр нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр над руу яриад дээрх Хаан банкны 507520148 тоот Рэнцэннямын Гын данс руу труба урьдчилгаа гэсэн утгатайгаар 2.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би интернет банкаар шилжүүлсэн. ...” /3хх 34/,

гэрч Б.Чимгээгийн “...манай нөхөр Лувсанчүлтэмийн дүү Ичинноров “виз гаргаж өгдөг хүн” гэж Г гэгчийн дугаарыг өгсөн. Тэр хүнтэй нь манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын эхээр утсаар холбогдсон чинь “Солонгос руу явах виз гаргаж өгнө, одоо нийт 12 хүн явуулах гэж байгаа. Тэрэнд оруулж өгье, 2.180.000 төгрөг хэрэгтэй. Виз 1 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд гарчихна” гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр дүү Ичинноровоор дамжуулж Гын “Хаан” банкны 5075420148 дансанд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлсэн. Ингэж ярьж мөнгө шилжүүлснээс хойш удалгүй манай нөхрийн нуруу өвдөж Солонгос улс руу явахаа больсон гэдгээ утасдаж Гад хэлэхэд тэр “Монголоос Солонгос улс руу явах 12 хүн явуулах урьдчилсан захиалганд таны нэр орсон. Та ингэх байсан бол анхнаасаа яах гэж явна гэсэн юм бэ, та тэр 12 хүн дотор орж байгаа, хүний ажил алаад та явахгүй байсан бол яах гэж хүний ажил баллаад байгаа юм. Таниас болж би ажилгүй болох гээд байна. Виз гарах боллоо, та явахгүй гэж байгаа бол өөрийнхөө оронд хүн олж өг” гэж загнисан. Тэгээд манай нөхөр Гын ярьсныг надад хэлээд хүнийг ажилгүй болгох гээд байна, өөрийнхөө оронд яаж хүн олох уу гэж байсан. Тэгэхээр нь би ажлынхаа хамт олонтой нэг айлд цай уух гэж очсон байхдаа манай нөхөр Солонгос улс руу явах гэж байгаад шалтгаанаар явж чадахгүй болчихлоо. Нөгөө хүн нь манай хүнд өөрийнхөө оронд явах хүн олж өг гэж хэлсэн. Тэр хүнтэй холбогдож Солонгос улс руу явах хүн байна уу” гэж ярьсан. Тэгсэн чинь манай тасгийн эх баригч Золзаяа би дүүгээ явуулъя гэхээр би Золоог Гтай холбож өгсөн. Тэр Г гэгч Золоогийн мөнгийг аваад залилаад алга болсон байсан. ...” /5хх 205-206/,

гэрч Ч.Бадамдуламын “...2019 оны 1 дүгээр сарын эхээр Р.Г “манай байгууллага ажлын шугамаар жил болгон Солонгос улс руу хүн явуулдаг, явах гэж байсан хүн маань явахаа болчихлоо, нэг хүн хэрэгтэй байна, 18 цагаас өмнө над руу 2.400.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Тухайн үед манай дүү Ч.Батсүхийн эхнэр Мөнхсаруул нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа учраас дүүгээ эхнэр дээрээ очиг гэж бодоод дүүдээ санал болгосон. Манай дүү зөвшөөрөөд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.400.000 төгрөгийг Гын данс руу шилжүүлсэн. ...” /6хх 49-50/,

шүүгдэгч Р.Гын яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Монголын барилгачдын групп” нэртэй фэйсбүүк группт Балжинням гэдэг хүн “..канадын гипсэн хавтан авна...” гэсэн зар байхаар нь уг зарын дагуу Балжиннямтай өөрийнхөө утсаар холбогдож “уг зарын дагуу ярьж байна, надад гипсэн хавтан байгаа” гэж хэлэхэд Балжинням “хямдхан байгаа бол авъя” гэж хэлэхээр нь би “зах зээлийн ханшнаас хямдхан өгнө” гэж хэлээд 1.400.000 төгрөгийн бараа, материал худалдахаар тохирсон. Тэгээд хавтан 1.000.000 төгрөгийг өөрийнхөө банкны данс руу урьдчилгаа нэрээр шилжүүлж авсан. Тэгээд урьдчилгаа 1 сая төгрөг миний дансанд орж ирэхээр нь утсаа салгаад зугтсан. Тухайн үед Балжиннямд зарахаар тохирсон гэх 1.400.000 төгрөгийн бараа, материал байгаагүй, мөнгөний хэрэг гараад байсан учир мөнгө олох зорилгоор тухайн хүнийг хуурч, мэхэлж мөнгө авсан.

...Бямбаа Солонгос улсын виз гаргуулмаар байна гээд байхаар нь виз гаргаж өгөхөөр болсон. Надад виз гаргаж өгдөг хүн байхгүй, би өөрөө ч виз гаргадаггүй. ...Би Бямбаад тийзний мөнгө гэж 1.182.000 төгрөгийг шилжүүл гэж хэлээд дансаар авсан. Би Бямбаад виз гаргаж өгнө гэж хүдал хэлж, түүнээс тийзний мөнгө болох 1.182.000 төгрөгийг авсан нь үнэн.

...Хан-Уул дүүрэгт байрлах Вива Сити хорооллын хажуугийн ногоон алаг байранд ирж тус эмэгтэйтэй уулзаж, ярилцаад “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, өөрийн Хаан банкны данс руу урьдчилгаа болох мөнгийг шилжүүлчих” гэж хэлээд 4.200.000 төгрөг хийлгэж авсан. Би дараа нь нөгөө эмэгтэйтэй ганц хоёр удаа холбоо бариад дахиж холбоо бариагүй, би тухайн үед 9682-0069 гэсэн дугаарын гар утастай байсан.

...Жолооч эмэгтэй рүү залгаад виз гаргах талаар асуусан, болох талаар хэлж байна лээ гэхэд тэр эмэгтэй би гаргуулья гэсэн. ...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад дансаа явуул гэж хэлээд 3,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. ...Надад мөнгөний хэрэг гараад түхайн эмэгтэйд худал ярьж 3 сая төгрөгийг түүнээс авсан юм.

...Би Монголын барилгачдын групп гэсэн хаяг дээр тоосго авна гэсэн зар байхаар нь яриад надад тоосго байгаа, 1 ширхэгийг 180 төгрөгөөр өгнө гэж хэлээд авах юм бол аваад очно гэж хэлсэн, ингээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гээд өөрийнхөө дансыг өгөөд 1.000.000 төгрөг шилжүүлж авсан.

...би Цолмонтуяад өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан хувиараа ажил хийдэг гэж хэлсэн юм. Бид хоёр 2018 оны 2 дугаар сарын эхээр байх 1-2 удаа уулзсан. Би түүнээс “Манай нэг таньдаг хүн мах нийлүүлэх ажил байна, чи мах ангилж нийлүүлж чадах уу, махны худалдаж авах үнэ нь 10.400 төгрөгөөр авна” гэж асуусан юм. Цолмонтуяагаас 700.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаарын дансаар 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр орчим авсан. ...

...Надад Цолмонтуяагийн махыг борлуулж өгөх хүн байгаагүй. Надад мөнгөний хэрэг гараад худлаа ярьж авсан юм. Цолмонтуяагийн өгсөн мөнгийг би хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юм. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд өөрийгөө Гантөмөр гэж худлаа хэлж танилцуулж Нараа гэх хүнээс “Төрийн банкны сантехникийн засвар үйлчилгээний ажлын тендер авч өгнө” гэж хэлээд 4 удаагийн шилжүүлгээр нийт 9.6 сая төгрөгийг залилж авсан. Энэ гэмт хэрэг хаана шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна. Энэ хүн нь 100 айлын сантехникийн дэлгүүрт ажилладаг. ...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үнэгүй.мн сайтад байх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож “Барилгын ажил авч өгнө” гэж хэлээд 4 сая төгрөг залилан мэхэлж авсан, уг асуудал хаана шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна. ...” /1хх 73-76, 160-161, 2хх 15-16, 54-58, 97-100, 141-143, 228-229, 3хх 50-51, 90-91/ гэх мэдүүлгүүд,

 

М.Балжиннямын эзэмшлийн Хаан банкны 5753326269 дугаартай дансны хуулга /1хх 85/, Ж.Ариунзулын эзэмшлийн Хаан банкны 5010001686 дугаартай дансны хуулга /1хх  248/, Ч.Буяндэлгэрийн эзэмшлийн Хаан банкны 5622122642 дугаартай дансны хуулга /2хх 41/, Б.Мэндбаярын эзэмшлийн Хаан банкны 5029446037 дугаартай дансны хуулга /2хх 80/, Т.Цолмонтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5024426912 дугаартай дансны хуулга /2хх 153/, С.Ганхуягийн эзэмшлийн Хаан банкны 5009062881 дугаартай дансны хуулга /2хх 221-222/, Г.Бадрахын эзэмшлийн Төрийн банкны 24001961503 дугаартай дансны хуулга /3хх 36/, Б.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5034355801 дугаартай дансны хуулга /3хх 69-70/, Г.Од-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5011157136 дугаартай дансны хуулга /3хх 217/, Ё.Чимгээгийн эзэмшлийн Хаан банкны 5025011338 дугаартай дансны хуулга /4хх 81-87/, С.Сансарбаярын эзэмшлийн Хаан банкны 5952105073 дугаартай дансы хуулга /4хх 195/, Б.Болормаагийн эзэмшлийн Хаан банкны 5447068181 дугаартай дансны хуулга /4хх 227/, Б.Ундармаагийн эзэмшлийн Хаан банкны 5031643665 дугаартай дансны хуулга /4хх 234-236/, Т.Батжаргалын эзэмшлийн Хас банкны 5001342446 дугаартай дансны хуулга /5хх 37/, А.Ариунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076258901 дугаартай дансны хуулга /5хх 38/, Н.Наранбаатарын эзэмшлийн Хаан банкны 5125074985 дугаартай дансны хуулга /5хх 64/, Д.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5059333128 дугаартай дансны хуулга /5хх 117-118/, Б.Дуламсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5035105951 дугаартай дансны хуулга /5хх 155-156/, Д.Алтанбаярын эзэмшлийн Хаан банкны 5029224218 дугаартай дансны хуулга /5хх 169-170/, О.Ичинноровын эзэмшлийн Хаан банкны 5019043040 дугаартай дансны хуулга /5хх 213/, Т.Жаргалбаатарын эзэмшлийн Хаан банкны 5045404937 дугаартай дансны хуулга /5хх 216/, Б.Нарантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5007719668 дугаартай дансны хуулга /6хх 23/, Ч.Батсүхийн эзэмшлийн Хаан банкны 5014253575 дугаартай дансны хуулга /6хх 51/, А.Сүхжаргалын эзэмшлийн Хаан банкны 5026177304 дугаартай дансны хуулга /6хх 78/, Э.Очирбатын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 413023619 дугаартай дансны хуулга /6хх 96-97/,

шүүгдэгч Р.Гын эзэмшлийн Хаан банкны 5075420148 дугаартай дансны хуулгууд /1хх 80-82, 84-102, 111-117, 170-171, 2хх 210-214, 3хх 35, 93-97, 246-250, 4хх 199, 5хх 65, 250, 6хх 1-17, 121-132, 7хх 25-42/,

Хаан банкны 29/10882, 29/684, 29/1094 дугаартай албан бичгүүд /1хх 105-107,108, 122-124/, үүрэн телефоны 91613032, 94167373, 80705160 дугааруудын дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /1хх 175-231, 2хх 169-185/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх 243-244/, хохирогч Т.Цолмонтуяа Жаргалбаяр гэх хүнтэй харьцсан мессежний зургийн хуулбар /2хх 151-152/, үүрэн телефоны 91613032 дугаарын утасны мессежүүдийн зургийн хуулбар /3 хх 72-73/, үүрэн телефоны 91613032 дугаарын дуудлагын лавлагааны түүх /3хх 98-106/, үүрэн телефоны 86122565 дугаарын мессежүүдийн зургийн хуулбар /3хх 219-233, 4хх 2-22/, Б.Нарантуяагийн тэтгэврийн зээлийн гэрээ /6хх 22/, хохирлын тооцоо /7хх 241-242/, Хаан банкны дансны хуулга /7хх 26-33/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.Гын гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Гын 34 удаагийн үйлдлээр бусдад 130.866.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан “....оногдуулсан ял, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь;

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Р.Г нь залилах гэмт хэргийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар тус тус нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилго байгаагүй, хариу төлбөр огт хийгээгүй, 34 удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Түүнчлэн дээрх залилах гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сар хүртэл 34 удаагийн үйлдлээр, өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосныг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Р.Гаас хохирогч С.Лхагвасүрэнд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж дүгнэсэн боловч нийт хохирлоос хасаагүй техникийн шинжтэй алдаа  гаргасан болохыг 132.566.000 төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ