Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг,                                                                                          Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000085  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдалын 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цэнд овогт Хоролжавын Мөнх-Эрдэнэ / ЕВ79031237 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Супер Венни” маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.3, 2.5, 2.7.а, 6 дугаар бүлгийн 6.3, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Марал-Эрдэнийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед Сайншанд сум 7-р баг Найрамдалын 1-4 тоотод байрлах гэртээ эхнэр Оюунжаргал, хүргэн Мэндсайхан бид гурав Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэмдэглэж 0.5 литрийн Ерөөл архийг хувааж ууцгаасан. Уг архи дуусаад би өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер Венни” маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад хүргэн Мэндсайханыг суулгаад “Баярлалаа” дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи аваад Найрамдалын 4-3 тоот хашааны урд талаар гудамжинд би мотоциклио бариад явж байхад хоёр жижигхэн охин миний мотоциклийн өмнүүр гүйхээр нь би мотоциклио унтраасан. Тэгээд би яах гэж өмнүүр гүйгээд байгаа юм гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан. Би тэгэхээр нь буугаад толгойг нь барихад зүгээр байсан ба биенээс нь цус гарсан зүйлгүй байсан. Тэгээд л тэр хоёр охин яваад өгсөн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Марал-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би өөрийн гэрийнхээ хашааны урд талын хашааны гадаа жижиг Маралаатай тоглож байсан. Тэгээд жижиг Маралаа бид хоёр тоглож байгаад жижиг Маралаа намайг нааш ир гэхээр нь би араас нь дагаад гүйсэн чинь намайг мотоцикль ирээд мөргөсөн. Тэр мотоцикль мөргөчихөөд зогсоод ахын дүү зүгээр үү гэж хэлсэн. Би тэгэхээр нь зүгээр гэж хэлсэн. Тэгсэн тэр мотоцикльтой хоёр ах яваад өгсөн. Би тэгээд мөргүүлчихээд босоод жижиг Маралаагийн гэрт очсон. Харин жижиг Маралаа хоёр ахдаа том Маралааг хоёр хүн мотоцикльтой явж байгаад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би Маралаатай хамт гэртээ очиж залуу эмээг байхаар нь намайг хоёр том ах мотоциклиор шүргэсэн гэж хэлсэн. Тэгээд залуу эмээ ээж рүү яриад Маралаа мотоцикпьд шүргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн ээж эмнэлгийн автомашинтай хамт ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт түргэний автомашинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 /,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Надад одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 830.000 төгрөг өгсөн. Одоо цаашид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод дахин эмнэлэгт үзүүл гэсэн. Б.Марал-Эрдэнийг бол заавал үзүүлээрэй гэсэн. Тэнд үзүүлээд ирэхэд эмч нь гайгүй гэх юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 /,

Гэрч Н.Оюунжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед манай найз Батцэцэг манай гэрт ирсэн. Тэгээд Батцэцэг манай гэрт ирээд байж байгаад дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл архи авчирсан. Тэгээд тэр архийг нь Батцэцэг, Мэндсайхан, Мөнх-Эрдэнэ нар хувааж уусан. Харин би тэр архинаас нь бол уугаагүй. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Мэндсайхан хоёр гэрээс гараад явсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ| өөрийнхөө мотоциклийг жолоодоод Мэндсайханы хамт гараад явсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ гэрт орж ирээд яана аа хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрээс гараад хадам аавынхаар ороод  нөгөө хүүхэд дээр очих гээд явж байтал өөдөөс тэр хүүхдийнх нь ээж нь ирсэн. Тэгээд тэр хүүхдийнх нь ээж та манай хүүхдийг шүргэсэн байна гэсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ харин тийм ээ бид хоёр очих гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирээд толгойны зургийг нь харуулчихаад эмнэлэгт хэвтүүлчихээд явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Ө.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 03 сарын 08-ны өдөр Мөнх-Эрдэнэ ахын гэрт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэх санаатай, Мөнх-Эрдэнэ ах, Оюунжаргал эгч бид гурав 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан, Оюунжаргал эгч бага зэрэг л амссан байх, Мөнх-Эрдэнэ ах бид хоёр хувааж ууж дуусгасан, тэгээд 16-17 цагийн орчим Мөнх-Эрдэнэ ах бид хоёр дэлгүүр орох санаатай БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг Мөнх-Эрдэнэ ах бариад харин би ар талд нь суугаад явсан. Бид хоёр “Баярлалаа” дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл архи аваад Найрамдалын 4-3 тоот хашааны гадна гудамжинд давхиж явахад хоёр эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирсэн. Мотоциклийн урдуур гүйхээр нь бид хоёр мотоциклио унтраагаад дайрууллаа шүү дээ гэж загнасан тэгээд мотоциклио асаагаад дахиад хөдлөхөд арай том биетэй эмэгтэй хүүхэд гүйгээд мотоциклийн дохионд шүргүүлээд унаад өгсөн. Бид хоёр буугаад бие нь зүгээр үү гэхэд зүгээрээ бид хоёр урд айл руу орлоо гээд орсон. Уг охины биенээс цус гарсан шалбарсан зүйл байхгүй байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ ахын гэрт би орчихоод хадам аавынхаа гэр лүү орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 /,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...2017.03.14-ний ГССҮТ-н №02610 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Марал-Эрдэнийн биед тархины дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, тархины баруун талын хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй … гэжээ. /хх-ийн 27 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн2734 дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн “Мөнх-Эрдэнэ” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 36 /,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэнд: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Х.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг / жолоочийн үүрэг / 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ; гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан ‘Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, ...мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа            хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ - ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэжээ. /хх-ийн 38-39 /,

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-61/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Супер Венни” маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.3, 2.5, 2.7.а, 6 дугаар бүлгийн 6.3, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Марал-Эрдэнийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  .... мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед Сайншанд сум 7-р баг Найрамдалын 1-4 тоотод байрлах гэртээ эхнэр Оюунжаргал, хүргэн Мэндсайхан бид гурав Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэмдэглэж 0.5 литрийн Ерөөл архийг хувааж ууцгаасан. Уг архи дуусаад би өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Супер Венни” маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад хүргэн Мэндсайханыг суулгаад “Баярлалаа” дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи аваад Найрамдалын 4-3 тоот хашааны урд талаар гудамжинд би мотоциклио бариад явж байхад хоёр жижигхэн охин миний мотоциклийн өмнүүр гүйхээр нь би мотоциклио унтраасан. Тэгээд би яах гэж өмнүүр гүйгээд байгаа юм гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдлөхөд нэг арай өндөр охин өмнүүр гүйх гэж байгаад миний мотоциклийн дохионд мөргүүлээд миний өвдгийг мөргөөд газарт унасан. ... гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Б.Марал-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... жижиг Маралаа бид хоёр тоглож байгаад жижиг Маралаа намайг нааш ир гэхээр нь би араас нь дагаад гүйсэн чинь намайг мотоцикль ирээд мөргөсөн. Тэр мотоцикль мөргөчихөөд зогсоод ахын дүү зүгээр үү гэж хэлсэн. Би тэгэхээр нь зүгээр гэж хэлсэн. Би тэгээд мөргүүлчихээд босоод жижиг Маралаагийн гэрт очсон. Харин жижиг Маралаа хоёр ахдаа том Маралааг                       хоёр хүн мотоцикльтой явж байгаад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би Маралаатай хамт гэртээ очиж залуу эмээг байхаар нь намайг хоёр том ах мотоциклиор шүргэсэн гэж хэлсэн. Тэгээд залуу эмээ ээж рүү яриад Маралаа мотоцикпьд шүргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн ээж эмнэлгийн автомашинтай хамт ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт түргэний автомашинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Надад одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 830.000 төгрөг өгсөн. Одоо цаашид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод дахин эмнэлэгт үзүүл гэсэн. Б.Марал-Эрдэнийг бол заавал үзүүлээрэй гэсэн. Тэнд үзүүлээд ирэхэд эмч нь гайгүй гэх юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Оюунжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед манай найз Батцэцэг манай гэрт ирсэн. Тэгээд Батцэцэг манай гэрт ирээд байж байгаад дэлгүүрээс 0.5 граммын ерөөл архи авчирсан. Тэгээд тэр архийг нь Батцэцэг, Мэндсайхан, Мөнх-Эрдэнэ нар хувааж уусан. Харин би тэр архинаас нь бол уугаагүй. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Мэндсайхан хоёр гэрээс гараад явсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ| өөрийнхөө мотоциклийг жолоодоод Мэндсайханы хамт гараад явсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ гэрт орж ирээд яана аа хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрээс гараад хадам аавынхаар ороод нөгөө хүүхэд дээр очих гээд явж байтал өөдөөс тэр хүүхдийн ээж нь ирсэн. Тэгээд тэр хүүхдийнх нь ээж та манай хүүхдийг шүргэсэн байна гэсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ харин тийм ээ бид хоёр очих гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирээд толгойны зургийг нь харуулчихаад эмнэлэгт хэвтүүлчихээд явсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 03 сарын 08-ны өдөр Мөнх-Эрдэнэ ахын гэрт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэх санаатай, Мөнх-Эрдэнэ ах, Оюунжаргал эгч бид гурав 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан, Оюунжаргал эгч бага зэрэг л амссан байх, Мөнх-Эрдэнэ ах бид хоёр хувааж ууж дуусгасан, тэгээд 16-17 цагийн орчим Мөнх-Эрдэнэ ах бид хоёр дэлгүүр орох санаатай БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг Мөнх-Эрдэнэ ах бариад харин би ар талд нь суугаад явсан. Бид хоёр “Баярлалаа” дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл архи аваад Найрамдалын 4-3 тоот хашааны гадна гудамжинд давхиж явахад хоёр эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирсэн. Мотоциклийн урдуур гүйхээр нь бид хоёр мотоциклио унтраагаад дайрууллаа шүү дээ гэж загнасан тэгээд мотоциклио асаагаад дахиад хөдлөхөд арай том биетэй эмэгтэй хүүхэд гүйгээд мотоциклийн дохионд шүргүүлээд унаад өгсөн. Бид хоёр буугаад бие нь зүгээр үү гэхэд зүгээрээ бид хоёр урд айл руу орлоо гээд орсон. Уг охины биенээс цус гарсан шалбарсан зүйл байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...2017.03.14-ний ГССҮТ-н №02610 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Марал-Эрдэнийн биед тархины дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, тархины баруун талын хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй … гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2734 дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн “Мөнх-Эрдэнэ” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэнд: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Супер Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Х.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг / жолоочийн үүрэг / 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ; гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан ‘Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, ...мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ - ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна… гэсэн дүгнэлт, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Цэнд овогт Хоролжавын Мөнх-Эрдэнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгийн шүүхэд бичгээр ирүүлсэн “....Х.Мөнх-Эрдэнээс 910 000 төгрөгийг авсан тул хохирол, гомдолгүй...” гэсэн санал хүсэлт болон шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТ О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Цэнд овогт Хоролжавын Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 650 000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй хар өнгийн Супер венни маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Мөнх-Эрдэнэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА