Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/443

 

 

 2024     11         01                                          2024/ШЦТ/443

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Т.Э

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Аод холбогдох эрүүгийн 2425003480542 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ц овгийн С.А, /регистрийн дугаар: 0000000000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө О аймаг Б сум З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /W/ баарны гадаа хохирогч Т.Эын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн дотор урд хана, хоёр нүдний ухархай, дух ясны гадна ялтас, хамар яс, хамрын таславчийн хугарал, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт

             -шүүгдэгч С.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Манай найз хамт явж байсан. Машинтай хүмүүстэй маргаад 1 цохисон. Би очиж найзыгаа татаж аваад эргээд явж байгаад замд таарсан хүнийг нэг л цохиод зугтсан, харанхуй байсан, хэнийг цохисноо мэдэхгүй. Эмчилгээнд 5 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

-хохирогч Т.Эын мэдүүлсэн: Өөдөөс 2 хүн гүйж ирж байсан, хоромхон зуур нэг гар орж ирээд л цохичхоод зугтсан. Би цус гараад газарт унасан. БОЭТ рүү явсан. Хот явж яаралтай хагалгаанд орсон. Нүүрний хэсэг гарын хэлбэрээр хамартай хамт цөмөрсөн гэсэн. Эхлээд хамрын хагалгаанд орсон, 7 хоног хэвтсэн, чихээстэй, гипстэй байсан. 2 сар ажилгүй байсан, зүрх өвддөг болсон, хамар бүтэн амьсгалахгүй болохоор тэгдэг гэсэн. Нүд аргаж толгой өвдөж, гадна төрх өөрчлөгдсөн, шүдний хазалт өөрчлөгдсөн. Ямар ч буруугүй зодуулсандаа гомдолтой байна. Нүдний хагалгааны заалттай. Солонгос улсыг сонгож эмчлүүлэх болсон. Хүсэлтээ явуулсан, эмчилгээний зардлын мэдүүлэг ирсэн. Өөрийн төрхөө олж авмаар байна. Солонгост эмчлүүлэх зардал 38,930,820 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр тогтоосон,гаргуулна.Цалингаа бүтэн авсан тул нэхэмжлэхгүй. Шүүгдэгч 5 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг ,

            эрүүгийн 2425003480542 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан: 

            -камерын бичлэгт үзлэг хийсэн тухай... Орхон аймгийн Баян-Өндөр сум, З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг W" баарны гадна талын камерын бичлэгт үзлэг хийхэд дээрх гадна тал руу харсан камерын тусгал нь “W” баарны урд талын авто машины зогсоол хэсэг рүү харсан байх ба бичлэгийн 2024-06-24 09:32:23 цагт дээгүүрээ цагаан өнгийн фудволк, доогуураа саарал өнгийн өмд өмссөн*******, өөрөөсөө гадна 3 хүний хамт ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд хамт алхах ба бичлэгийн 09:32:32 цагт дээрх хүмүүсийн эгц урдаас ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү чиглэлтэй 2 хүн гүйв. Дээрх 2*******г дээгүүрээ цагаан өнгийн фудволк, доогуураа саарал өнгийн өмд өмссөн*******н хажуугаар зөрж гүйх явцад дээгүүрээ цагаан  фудволк, доогуураа саарал өнгийн өмд өмссөн******* газарт хойшоо унаж байна. Үүний дараа дээрх 2******* ертөнцийн зүгээр зүүн зүг рүү үргэлжлүүлэн гүйв. Тэгтэл араас нь цагаан өнгийн фудволк өмссөн*******тэй хамт явсан хоёр эмэгтэй “чи муу яаж байна хөөе, новшоо, нааш ир хөөе новшоо хөөе” гэж хэлээд араас нь гүйж байна. Үүний дараа дээгүүрээ цагаан өнгийн фудволк, доогуураа саарал өнгийн өмд өмссөн*******г газарт хэвтэж байхад түүнтэй хамт явсан 1 хүн дэргэд нь үлдэж байна... гэх тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/

           -эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/

-хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед би эхнэрБ, найз Л, У, О нарын хамт /W/ бааранд орсон. Бааранд коктейл, пиво уусан бөгөөд шөнийн 01 цаг 40 минутын үед гарсан. Баарнаас гараад баарны зүүн талд байх ......... сүлжээ дэлгүүр орчихоод буцаж 1-16 дугаар байрны таксины буудал руу алхсан. Тэгтэл Э дэлгүүрийн урдаас 2 залуу өөдөөс гүйгээд ирсэн бөгөөд нэг нь миний хамар луу цохьчихоод зугтаачихсан. Энэ үед эхнэр болон найз Л нар цохьсон залуугийн араас гүйсэн. Миний хажууд У, О нар байсан бөгөөд би такси дуудаж Уын хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр байхад эхнэр болон Л нар ирсэн. бөгөөд намайг цохьсон залуутай хамт явж байсан залууг цагдаад барьж өгчихлөө гэсэн. Намайг цохисон залууг А гэдэг бөгөөд хамт явсан залууг нь Г гэдгийг дараа нь мэдсэн. Тухайн үед би тэр хоёрын дүр төрхийг анзаараагүй бөгөөд Лгийн хэлснээр яг намайг цохисон Аыг хөөж гүйцсэн боловч А нь түүнийг цохих гээд байсан тул тавьсан гэсэн. А нь нүдний шилтэй байсан гэсэн. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал мөнгө болон ажилгүй байсан цалингаа нэхэмжилнэ. Мөн цаашид намайг хагалгаанд орно гэсэн тул тус гарах зардлуудыг ч нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

 -гэрч Б.Лгийн мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед би Э түүний эхнэрБ, У, О нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /W/ баар луу үйлчлүүлэхээр орсон. Бааранд ороод пиво ууцгаагаад  шөнө 01 цагийн үед гараад баарны хажууд байрлах ......... сүлжээ дэлгүүр лүү бөөнөөрөө ороод буцаад гараад таксины буудал руу /W/ баарны урдуур алхаж байх үед урдаас үл таних 2 залуу гүйж байсан. Хажуугаар гараад явчих байхдаа гэж бодтол нэг залуу нь хажуугаар гүйж байхдаа Эын нүүр хэсэгт нэг удаа маш хүчтэй цохиод /W/ баарны ертөнцийн зүгээр зүүн талаар хойшоо /C/ хоолны газрын урдуур чиглэлтэй гүйсэн. Би Эыг цохисон хүний араас гүйгээд барьж авсан чинь хар малгайтай нэг хүн байсан. Тухайн хүн намайг цохих гээд гараа далайгаад байсан учир би айгаад тавьчихсан. Тухайн хүн хойшоо мал эмнэлгийн хажуугаар гараад явчихсан.Б нөгөө үл таних залууг нь барьчихсан байсан. Бид хоёр тухайн залуутай хэрэлдэж байгаад түрүүний залуугаа дууд гээд байж байтал цагдаа нар ирээд цагдаа руу явсан. Цагдаа дээр ирээд тухайн үл таних залууг Г гэдэг юм байна гэж мэдсэн. Эыг цохисон залууг хэн гэдгийг мэдэхгүй байна. Би Эыг цохисон залуугийн зургийг гар утсаараа дарж амжсан, тухайн зургийг мөрдөгчид гаргаж өгнө. Э тухайн үл таних залууд цохиулсны улмаас хамар нь хугарсан, нүдний хамгаалах яс гэмтсэн, шүд нь юм хазах үед эвгүй байна гэж хэлсэн. Одоо Э хагалгаанд орно гэж байсан. Бусад хүмүүс бэртэл гэмтэл аваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч Н.Б мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед нөхөр Эын хамт гэрээс гараад Баян худалдааны төвийн ресторанд Л, О, У нартай хоол идчихээд тухайн газраас 23 цагийн үед гараад /W/ баар луу ороод хүн болгон 1, 1 лааз пиво уусан. Тухайн газраас 01 цагийн үед гараад алхаж байтал урдаас 2 залуу бид нарыг чиглээд ирж байсан. Тухайн 2 хоёр залуугийн нэг залуу нь бид нарын хажуугаар зөрж байхдаа манай нөхөр Эын нүүр хэсэгт нэг удаа цохичихоод гүйчихсэн. Араас нь Л бид хоёр гүйгээд барьж авсан ч бид хоёрыг цохих гээд байсан учир буцаагаад тавьчихсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэгт үзүүлэхэд Эын хамар яс цөмөрчихсөн байна. Орхон аймагт хийгдэхгүй хагалгаа гээд Улаанбаатар хот руу явсан...”гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р тал/

-гэрч О.Оийн мэдүүлсэн...Би гар утсаа оролдоод доошоо хараад явж байсан. Урдаас 2 хүн ирж яваа харагдсан. Гэнэт маш хүчтэй нэг тийм чимээ гарсан. Э ах газар унаад өгсөн. ЛБ хоёр хөөе гээд тухайн 2 залуугийн араас гүйгээд яваад өгсөн. Э ахын хамраас цус гараад байсан. Тэгээд эмнэлэг цагдаагийнхан ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч М.Г мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би найз Аын хамт /W/ баар руу барагцаагаар шөнийн 00 цагийн үед орсон юм. Бааранд орохоосоо өмнө бид хоёр 5-6 лааз пиво, 2 шил сөжү хувааж уучхаад орсон. Бааранд ороод 4 ширхэг пиво, 0,75 литрийн 1 шил архи, 1 шот зэргийг хувааж уусан. Тэгээд  би согтоод тасарчихсан бөгөөд өглөө цагдаагийн газарт ирчихсэн байдалтай ухаан санаа маань сэргэсэн. Тухайн үед согтолтын улмаас хэн нэгэнтэй маргалдсан зодолдсон эсэхээ мэдэхгүй байна. Тухайн  үед А бид 2 хамт явсан бөгөөд өөр хүн хамт яваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

Нийслэлийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8712 дугаартай: Т.Эын биед зүүн гайморын хөндийн дотор урд хана, хоёр нүдний ухархай, дух ясны гадна ялтас, хамар яс, хамрын таславчийн хугарал, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 991 дугаартай:…Хохирогч Т.Э*******, … настай /РД:........../-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай... гэх дүгнэлт /хх-ийн 46-48-р тал/

-шүүгдэгч С.Аын яллагдагчаар мэдүүлсэн:..Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 30 минутын үед найз Гантулгын хамт /W/ гэдэг баар руу орсон. Ингээд Г бид хоёр бааранд 4 ширхэг лаазтай пиво, 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр 02 цагийн орчим баар хаахын өмнөхөн гарч ирсэн. Дөнгөж баарны гадаа гарч иртэл Г зогсоол дээр машин дотроо сууж байсан хүмүүстэй шууд маргалдаад эхэлсэн. Манай найз согтчихоороо хүмүүстэй маргалдаж, хүмүүс рүү дайрч, зодоон хийх гээд байдаг төрлийн хүн байгаа юм. Машин дотор сууж байсан залуу Гтай маргалдаж байснаа гарч ирэх гээд хаалгаа онгойлготол Г түлхээд буцааж суулгасан. Үүний дараа жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж байсан залуу гарч ирэх гэхээр нь би тэр залууг гараараа түлхээд Г хувцаснаас татаж орчлонгийн зүгээр зүүн тийшээ зугтааж гүйсэн. Хальт гүйгээд эргээд хартал нэг залуу зогсож байхаар нь би араас хөөж байгаа хүмүүсийн нэг нь юм байна гэж бодоод баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод эргэж харалгүй тэр чигээрээ гүйсэн. Гэтэл энэ үед ард гүйж байсан Г надад цохиулсан*******тэй хамт явж байсан эмэгтэйчүүдтэй хэрүүл хийгээд үлдчихсэн. Харин би тэд нарыг холоос хараад зогсож байсан... Гэтэл сүүлд сонссон чинь чи намайг зодох гээд хөөсөн биш ямар ч хамаагүй зүгээр алхаад явж байсан*******г цохисон юм байна лээ. Би энэ явдалд маш их харамсаж байна. Мөн эмчилгээний мөнгө болгож 5,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 24- ний өдөр хохирогчийн данс руу нь шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/

-шүүгдэгч С.А нь хохирогч Т.Эын эзэмшлийн 0000000000 дугаар дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 78-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

          Шүүгдэгч С.А нь 2024 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө О аймаг Б сум З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /W/ баараар үйлчлүүлээд гарч явах үедээ баарны гадаа зогсож байсан хохирогч Т.Эыг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн дотор урд хана, хоёр нүдний ухархай, дух ясны гадна ялтас, хамар яс, хамрын таславчийн хугарал, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Аын үйлдлийн улмаас Т.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Эын...Баарнаас гараад баарны зүүн талд байх ......... сүлжээ дэлгүүр орчихоод буцаж 1-16 дугаар байрны таксины буудал руу алхсан. Тэгтэл Э дэлгүүрийн урдаас 2 залуу өөдөөс гүйгээд ирсэн бөгөөд нэг нь миний хамар луу цохьчихоод зугтаачихсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Лгийн... Хажуугаар гараад явчих байхдаа гэж бодтол нэг залуу нь хажуугаар гүйж байх явцдаа Эын нүүр хэсэгт нэг удаа маш хүчтэй цохиод /W/ баарны ертөнцийн зүгээр зүүн талаар хойшоо /C/ хоолны газрын урдуур чиглэлтэй гүйсэн... гэх мэдүүлэг, гэрч Н.Б:.. Тухайн 2 хоёр залуугийн нэг залуу нь бид нарын хажуугаар зөрж байхдаа манай нөхөр Эын нүүр хэсэгт нэг удаа цохьчихоод гүйчихсэн. Араас нь Л бид хоёр гүйгээд барьж авсан ч бид хоёрыг цохих гээд байсан учир буцаагаад тавьчихсан.... гэх мэдүүлэг, гэрч О.Оийн:.. Урдаас 2 хүн ирж яваа харагдсан. Гэнэт маш хүчтэй нэг тийм чимээ гарсан. Э ах газар унаад өгсөн.... гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8712 дугаартай:... Т.Эын биед зүүн гайморын хөндийн дотор урд хана, хоёр нүдний ухархай, дух ясны гадна ялтас, хамар яс, хамрын таславчийн хугарал, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 991 дугаартай:… Хохирогч Т.Э*******, … настай /РД:……../-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй. Шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар, С.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гудамжинд явж байгаад, урдаас нь ирж явсан Т.Эыг шууд цохиж унагаснаас хүндэвтэр гэмтэл учруулсан нь эргэлзээгүй тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч С.Аын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн байна.

           Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”гэж,

2 дахь хэсэгт ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.А нь  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үйлдлийнх нь улмаас хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд үйлдсэн шинжээрээ санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь санаатай үйлдлээр, Эрүүгийн хуулиар хамгаалсан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн талаар шүүгчдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: С.А нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө О аймаг Б сум З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /W/ баарны гадаа хохирогч Т.Эын нүүрэн тус газарт шалтгаангүй цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн дотор урд хана, хоёр нүдний ухархай, дух ясны гадна ялтас, хамар яс, хамрын таславчийн хугарал, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийн тухайд, эмчилгээний зардал 5,000,000 төгрөг төлсөн, сэтгэцийн хохирол 2-р зэрэглэлээр буюу 8%иар тооцож 7,920,000 төгрөг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Улсын яллагчийн хохирол төлбөрийн талаархи саналыг дэмжиж байна гэж,

-хохирогчийн өмгөөлөгч О.С: Шүүгдэгч гэм буруутай. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршиг арилаагүй. Эмчилгээ шаардлагатай байгаа. Хамрын хагалгаанд 1,724,000 төгрөгийн зардал гарсан, шүүгдэгч 5 сая төгрөг өгсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2-р зэрэглэл гэж тогтоосон тул 12,99%иар тооцож хохирлыг гаргуулна уу. Цаашид БНСУ-д эмчлүүлэхээр хүсэлт явуулсан эмнэлгийн хариу ирсэн. Солонгос явах, эмчлүүлэх зардлаа нэхэмжилж байгаа гэж,

-хохирогч Т.Э: нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийг  төлсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,

-хохирогчийн өмгөөлөгч: хохирлыг бүрэн төлөх чадваргүй гэж байна, зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Д гэрээгээр ажиллаж байгаа, ажлын шаардлагаар хаашаа ч явж магадгүй тул зорчих эрх хязгаарлах ял зохимжгүй, торгууль оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан торгох шийтгэлийг сонгож оногдуулах нь үйлдсэн хэрэгт нь тохирно гэж шүүх дүгнэсэн. Түүнчлэн шүүгдэгч С.А нь Д аймаг дахь ......... дугаар ангийн........ажилтай, гэрээгээр ажиллаж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, ажлын онцлогоос шалтгаалан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй гэж үзсэн болно.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Хохирогч эмчилгээний зардалд 36,172,420 төгрөг, хамрын хагалгааны төлбөр 1,427,000 төгрөг, сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан 2-р зэрэглэлээр 12,99%-иар тооцож гаргуулахаар тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгч 5,000,000 төгрөг төлсөн байна.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 991 дугаартай: Хохирогч Т.Э*******, 35 настай /РД:00000000/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх дүгнэлтийг үндэслэн,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” ...2-р зэрэглэл 4-8%...гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасны дагуу, Хүснэгтийн Хоёрдугаар зэрэглэлд заасан хэмжээний 8%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн 660,000 төгрөгөөр тооцож 7,920,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь хохирогчийн эм, эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг төлсөн байх тул хохирогчийн хамрын эмчилгээ, хагалгааны зардал 1,427,000 төгрөгийг хасаж үлдсэн 3,573,000 төгрөгийг 7,920,000 төгрөгөөс хасаж, зөрүү үлдсэн 4,347,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах,

БНСУ-д явж эмчлүүлэх зардал 36,172,420 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ. Хохирогчийг цаашид зайлшгүй эмчлүүлэх, хагалгаа хийлгэх шаардлагатай талаар эмч, эмнэлгийн заалт бүхий нотлох баримт шүүхэд гаргаагүй тул БНСУ явж эмчлүүлэх зардлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхисон болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Олны дунд биеэ авч явах, бусдыг болон өөрийгөө хүндэтгэх, хайрлах, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх тухайд төлөвшөөгүй, хувь хүний зан төлөв шууд нөлөөлсөн гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

           

1. Шүүгдэгч Ц овгийн С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найман/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч С.Аоос 4,347,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Эт олгуулж,

хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36,172,420 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдьсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ