| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0955/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1143 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1143
2024 10 25 2024/ШЦТ/1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
гэрч Т.Ц ,
улсын яллагч Ч.Батзориг /томилолтоор/,
шүүгдэгч С.З , түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл,
шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч Э.Ганбат,
шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч А.Ундрах,
шүүгдэгч Л.А , түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.З г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Түмэнбаатарын Э г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сод овогт Содномын Б ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Их монгол овогт Лхагваагийн А тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302 00292 0057 дугаартай хэргийг ижил шатны шүүхээс харьяаладаар ирүүлснийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. С.З, Монгол улсын иргэн,
2. Т.Э, Монгол улсын иргэн,
3. С.Б, Монгол Улсын иргэн,
4. Л.А, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт Монгол улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглох”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан хаагчийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 “Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэг “Хээл хахууль авах, авлигад автах, танил тал харах, шан харамж шаардах, хүнд суртал гаргах зэргээр үйлдвэрийн ажилтны нэр хүнд ёс зүйд харшлах үйлдэл гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж,
Хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө буюу “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э той уулзаж 9.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “0” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан Т.Э гоос 26.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Т.Э нь “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “0” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан С.З д 26.000.000 төгрөгийг буюу нийт 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Мөн “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Telegramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д гийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг авч, С.Б д тухайн дансанд 1.000.000 төгрөг хийх талаар мэдэгдэж,
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б аас иргэн Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А д 1.000.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн эгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн нагац дүү Т.Э гоор дамжуулан Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банк дахь 9999 дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн орчим Л.А гийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,
Шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Хилийн ККК дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 зар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж,
Улмаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Х0Х0” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 6874 АР, 6875 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э гоор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б аас өөрийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч С.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сард миний бие Т.Э той холбогдоод “ах нь нэг машин авах гэсэн юм, Банк бус санхүүгийн байгууллага байна уу, чамд боломж байна уу” гэдэг асуудлаар бид хоёр уулзсан. Тэгээд бид хоёр уулзаад Т.Э “надад нэг ах вий зохицуулж болно” гээд 35.000.000 төгрөгийн зээл хийгээд 12.000.000 төгрөгийг бэлнээр нь аваад 12 дугаар сард үлдэгдэл мөнгийг өөр дансаар авсан. Тэгээд бид хоёрын хооронд “3 сарын хугацааны дотор зохицуулж өгөөрэй” гэсэн байдлаар амаар тохиролцож тухайн мөнгийг өгч, авалцсан. Түүний дараа буюу мөнгө төгрөг авчхаад он гараад 1 сарын үед Бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлыг Э надаас асуусан. Би 2-3 удаа “боломжгүй, манай байгууллагын хийдэг ажил биш, миний хийдэг ажил биш” гэж хэлсэн. Би зөндөө ярьж хэлсэн юм. Түүнээс биш энэ асуудал нь ямар нэгэн аж ахуй нэгж байгууллага Т.Э д ямар нэгэн давуу эрх байдал үүсгэх, компанид оруулах асуудал ерөөсөө яригдаагүй. Надаас зөвхөн мэдээллийн чанартай асуусан. Би ч боломжгүй гэдгийг 2-3 удаа хэлсэн. Т.Э гоос зээлсэн мөнгөө 2022 онд цувуулж төлсөөр тухайн зээлсэн мөнгөний бараг 70-80% нь төлөгдсөн байхад энэ асуудал үүссэн. Одоо бид хоёрын хувьд ямар нэгэн өр ширний асуудал байхгүй. Би мөнгийг 100% төлсөн. Ерөнхийдөө бид хоёрын хооронд итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлсэн асуудал болсон. Ямар нэгэн өөр асуудал байхгүй” гэв.
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сард С.З “ажлын ойролцоо хүрээд ирэх үү” гээд утсаар холбогдсон. Тэгээд уулзахад хүү багатайгаар зээл гаргадаг Банк бус санхүүгийн байгууллага байна уу, барьцаа бага 0ьмаар байна, эсвэл өөрөө зээлээч” гэсэн хүсэлт тавьсан. Шалтгааныг нь асуухад “хувийн тээврийн хэрэгсэл авах зоирлгоор 2-3 сарын хугацаатай 30-35 сая төгрөг зээлэх хүсэлтэй байна” гэсэн. Би тухайн үед боломжтой байсан учраас итгэлцлийн үндсэн дээр 35.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд товлосон хугацаанаасаа хэтэрсэн. Хэтрээд цувуулаад өөрийн данснаас миний данс руу шилжүүлсэн. 31.000.000 төгрөг буюу зээлсэн мөнгөний 88% нь буцаан төлөгдсөн байхад хэрэг бүртгэлт нээгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А холбогдоод “Улаанбаатар хотод явж байна. Түр 1.000.000 төгрөг зээлчих, орой нь буцааж өгье” гэсэн. Тухайн үед миний данснуудад 1.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаагүй учир нагац ах Б аас асуусан. “Та түр 1.000.000 төгрөг зээлээч, би маргааш нөгөөдрөөс буцааж өгье” гэж хэлсэн. Тэгээд А дансыг нь аваад нагац ах Б руу явуулсан. Тэгэд тэр мөнгөө маргааш нь А бэлнээр авсан. Бас Б ахын 1.000.000 төгрөгийг 12 дугаар сард бэлнээр буцааж өгсөн” гэв.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “12 дугаар сард мөнгө зээлсэн асуудлын хувьд би хэнд мөнгө зээлж байгаагаа мэдээгүй. Манай дүү 1.000.000 төгрөгийн хэрэг байна гэсэн юм. Би ах дүү нартаа 1.000.000 төгрөг битгий хэл 200.000, 300.000 төгрөгийг бол “үгүй” гэдэггүй. Гэхдээ өгөх хүн байна, өгөхгүй ч хүн байна. Тэр мөнгийг зээлэхдээ яах гэж байгаа юм, ямар хүн бэ, ямар данс вэ гэж асуулгүй өгсөн. Мөнгө зээлээд буцаагаад өгдөг учраас юм бодолгүй өгсөн. Машины хувьд миний бие хамааралгүй. Хилээр гарч байгаа машины хувьд Хилийн цэргийн ангийн зөвшөөрөл гардаггүй. Гаалийн мэдүүлэг ачаа ачсан бол урсгалаараа гардаг. Сардаа хэд л бол хэдэн удаа гардаг. Нэгдүгээр дүгээр сард гэхэд нэг машин нэг л удаа гарсан байдаг. Хилийн цэргийн хамааралтай асуудал биш. Миний хувьд давуу байдал үүсгээд машинуудыг гаргаад байсан юм байхгүй. Тухайн үед манай машинуудтай хамт гарч байсан бусад машинуудыг шалгасан эсэхийг мэдэхгүй байна. Би хүсэлтээ өгсөн. Тухайн үед гарч байсан машинуудаас манай машин түрүүлж гараад байсан бол би өөртөө давуу байдал үүсгэсэн болно. Гэтэл гааль дээр мэдүүлэг нь яваад очерийн дагуу гардаг. Очер дайрсан зүйл болоогүй. Энэ асуудлыг судласан байх гэж бодож байна.” гэв.
Шүүгдэгч Л.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2022 оны 12 дугаар сарны 13-ны өдөр Т.Э гоос 1.000.000 төгрөг зээлсэн. Учир нь би өөрөө интернэт банк, мобайл банк, карт огт ашиглаж үзээгүй. Тухайн үед эхнэртэйгээ ар гэрийн асуудалтай байсан. Хүүхдүүд гацуур авмаар байна гэхээр нь Э 1.000.000 төгрөг зээлээд маргааш нь буцааж өгсөн асуудал байгаа юм. Т.Э тухайн үед өөрт нь үлдэгдэл байгаагүй гэдгээ хэлж байна. Энэ талаар түүний 3 банкны дансны хуулгыг аваад нотлох баримтаар хавсаргасан байгаа. Намайг тэр мөнгийг жолоочийнхоо дансаар авсан гэж байна. Би анх удаа жолоочийн данс руу гүйлгээ хийж мөнгө авсан. 2022 оны 12 дугаар сард 4 машин нэг удаа гарсан байгаа. Нэгдүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд тухайн машинууд бас нэг нэг удаа гарсан. Тухайн үед би Т.Э гоос асуугаад Б гэдэг хүнээс тэр мөнгө шилжиж ирсэн юм уу, Э ирсэн үү гэдгийг тодруулаагүй. Учир нь би найзаасаа гуйсан. Хэнээс миний жолоочийн дансанд мөнгө шилжиж орж ирсэн болохыг мэдээгүй. 12 болон 1 сард машин гарсан асуудлын хувьд 12 дугаар сард тухайн машинууд улсын хилээр хоосон гарсан. Энэ талаар өмгөөлөгчид өгсөн нотлох баримт дээр “хоосон гарахад хил хамгаалах газраас ямар хамааралгүйгээр зөвхөн Гаалийн зөвшөөрлөөр гардаг, Гааль зөвшөөрөөд байцаагч тамга тэмдгээ дарсан” талаар байгаа. Хоосон машин ямар нэгэн очер дараалалгүй гардаг хэвшсэн уламжлал байгаа. 1 дүгээр сард машинуудын хувьд уурхайгаасаа 1 дүгээр сарын 17-ны өдөр ачаад улсын хилээр 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу 2 хоногийн дараа гараад явсан байгаа. Давуу эрх олгож байгаа бол 20, 30км газар 2 хоног очерлож гарна гэж байхгүй. Нотлох баримт дээр уурхайгаас гарсан цаг, улсын хилээр нэвтэрсэн цаг гээд бүх лавлагаанууд нь тодорхой байгаа. “Х0Х0” гэдэг компани 1 дүгээр сард улсын хилээр нэг машин 1-2 удаа гарсан байгаа. Харин бусад машинууд 1 дүгээр сард 7-10, эсвэл 14 удаа улсын хилээр гарсан байдаг. Гэтэл энэ компани ганц удаа гарсан байхад яагаад давуу байдал үүсгэсэн гэж байгаа юм бэ. Хил хамгаалахын ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А29 тушаал байдаг. Энэ тушаалыг үндэслэнэ гэдэг. Энэ тушаалд “улсын хилээр зорчигч тээврийг нэвтрүүлнэ, хилийн зөрчил илэрсэн үед Хил хамгаалах байгууллага шалгана, заасан цэгт зогссон тээврийн хэрэглслийг Хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлнэ” гэсэн байгаа. Хилийн тухай хууль дээр гарах чиглэлд эхлээд Монгол улсын гааль зөвшөөрсний дараа Хил хамгаалах байгууллага штамб дараад тухайн тээврийн хэрэгсэл, зорчигчдийг шалган нэвтрүүдэг. Намайг буруутгаад байгаа тушаалын үндэслэл, энэ заалт зэрэг нь ямар ч авцалдаагүй юм шиг санагдаж байна.” гэв.
Гэрч Т.Ц нь шүүх хуралдаанд: “Би Хятад улсын иргэн, нэг удаа мэдүүлэг авсан. 2022 оны асуудлын талаар буюу манай тээвэр хэр явсан талаар асуусан. Өөр зүйл асуусан эсэхийг санахгүй байна. Гэхдээ тэр асуудлын талаар л асуусан. Би менежер хийдэг. Менежер нь орчуулагч гэдэгтэй ойролцоо гэсэн үг, менежер хүн нүүрс тээвэр зохицуулах ажил хийдэггүй. Тэр үед АТГ дээр менежер гэж хэл гэсэн учраас тэгж явсан байх, орчуулагч болон менежерийг нэг ажил гэж бодсон байх, орчуулагч, менежер нар тус тусдаа юу хийх талаар нарийн хуваарилалт байдаг юм байна. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Т.Э той 2023 онд Ковидын дараа хүнээр дамжуулж танилцсан. Танай нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдал тухайн үед хэр байсан бэ, хэн нэгнээс туслалцаа авах шаардлага гарч байсан уу гэх асуултанд тийм зүйл гарч байгаагүй. Тухайн үед ковид гарсан байсан учир бид нар наашаа орж ирж чадахгүй Хятад улсад байсан. Урд байгаа захирлын ярьсан зүйлүүдийг би орчуулж байсан учраас ихэнх зүйлийг мэдэж байгаа гэсэн үг, 2022 он билүү 2023 онд байсан. Ковид эхэлж байсан. Баттай хугацааг хэлж мэдэхгүй байна. Нүүр тулж уулзсан нь 2023 онд, бид өөр хүнээр дажуулан Wеchat-р найзууд болж байсан. Утсаар ажил төрлий талаар нэг их яриагүй. Санахгүй байна. Тухайн үед хил хаасан байсан учраас наашаа орж ирж чадахгүй байсан. Энэ ажил төрлийн талаар олон хүмүүстэй ярьсан. Энэ хүмүүс дунд Т.Э байсан байж магадгүй. Энэ талаар асуусан байсан байх. Намайг дуудаад бас л нүүрний тээвэртэй холбоотой “2022 онд танайх хэр ажилласан бэ, Си-гээ яаж авдаг вэ” гэж асуусан. Манайх 2022 онд ажиллаагүй байсан. Танихгүй хүнд тийм зүйл ярихгүй. Тэр үед олон хүнтэй холбогдсон ярьсан учраас мартсан. Ажил ч бүтээгүй. Тэр олон хүний нэрийг цээжилж чадаагүй. Мэдэж байгаа 2022 онл манайх яваагүй. 2023 онд дөнгөж эхээлж байхад албан ёсоор явж байсан. Сайн санахгүй байна. Би гарын үсэг зурсан. 2-3 жилийн өмнөх явдал болохоор сайн санахгүй байна. Тэр үед тийм хүн байсан. Хуучин ажилчид нь одоо байхгүй. Хэн гэдэг хүн байсныг би санахгүй байна. 2 хүн байсан. Би хариуцаж бөайгаагүй. Орчуулж өгч байсан. РРСи компанийн захирал Алтаа гэж хүн байдаг гэв. Би тэр талаар мэдэхгүй. Би олон хүнтэй ярьж байсан. Э ярьсан юм байна. Ярьсан байж болох юм байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримттай холбоотой баримтууд:
Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б , Э гэх хүмүүсийг би мэдэхгүй. Манай “0” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах, сэлбэг хэрэгсэл худалдаж авах мөнгө миний дансаар зөндөө л олж гардаг. Мөн Манай “0” ХХК-ийн нягтлан бодогч Ц нь надад мөнгө өгөөд энэ мөнгийг З захирал руу хийчих гэдэг, заримдаа З захирал ч гэсэн миний дансаар дамжуулж мөнгө төгрөг авдаг байсан. Ямар учиртай мөнгийг миний дансаар аваад байгааг би мэдэхгүй, би дандаа л дарга нарын зөвшөөрлөөр мөнгө төгрөг шилжүүлдэг хүн шүү дээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ мөнгийг би хийгээгүй. Тухайн өдөр буюу 2021 оны 12 сарын 31-ний өдөр Э бид хоёр Хөвсгөл аймаг руу явсан юм. 2022 оны 01 сарын 01-ний өглөө Даян дээрхийн агуу дээр очиж шинэ нар үзэх зорилгоор явсан юм. Тэр үед д Э миний данснаас мөнгө шилжүүлсэн, ямар зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Угаасаа Э өөрөө миний дансыг ашигладаг учир би энэ гүйлгээг тайлбарлаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.З бид хоёр бол бусад хүмүүсээс илүү дотно харилцаатай. Би Автотээврийн үндэсний төвд ажилд ороод 4 жил болж байна, харин С.З той дотно харилцаатай болоод 3 жил орчим болж байгаа байх... З намайг картаа өгчих гэх тохиолдол байдаг учир заримдаа З ч гэсэн миний Дээрх дансыг ашиглаж байсан... За байз би яг бол нарийн санахгүй байна. Магадгүй энэ хүмүүс*******той хамааралтай юм бол З миний дансны дугаарыг авч над руу мөнгө хийсэн байна. Дээрх нэр дурдаад байгаа 3 хүнийг би огт танихгүй юм байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чинь шинэ жилийн өдөр юм байна, тэгэхээр би тухайн үед З мөнгө зээлсэн байхыг үгүйсгэхгүй, ер нь бол 2021 оны сүүл үед З бид хоёр дөнгөж дотно харилцаатай болж эхэлж байсан үе юм байна... З л миний данс руу 10.000.000 төгрөг хийчхээд 5.000.000 төгрөгийг нь над руу буцаагаад шилжүүлчих гэсэн байх, би хэнээс мөнгө орж ирж байгааг мэдэхгүй, ямар ч байсан З л мөнгө авч байсан. З миний дансны дугаарыг мэднэ, заримдаа миний картыг авч яваад хэрэглэдэг. Ерөнхийдөө бол би мөнгө төгрөггүй болсон үедээ хааяа З мөнгө зээлдэг. Тэгээд өөрийнхөө боломжоор зээлсэн мөнгөө буцааж өгдөг байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Би Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагч, хурандаа Л.А гийн жолоочоор ажиллаж байсан ба түүнийг 2013 оноос таньдаг болсон. Ажил хэргийн шугамаар таних ба өөр ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй..., ...Манай дарга, хурандаа Л.А нь тухайн үед миний Төрийн банкны 88888 дугаарын дансыг авч, миний Төрийн банкны виза картыг авсан. Тухайн үед А бид хоёр Улаанбаатар хотод ажпаар ирсэн байсан ба ангийн захирагч нарын цугларалт болж байсан санагдаж байна. Тэр үед ангийн захирагч нарын цугларалт тарсны дараа А дарга 2 хүүхдээ дагуулаад Нарантуул захын ойролцоо байдаг Дүнжингарав худалдааны төв орсон юм. Тэгэхэд миний утсанд 1,000,000 төгрөг орлогоор орж ирлээ гэх мэдээлэл ирсний дараа 1,000,000 төгрөг зарлагаар гарлаа гэх мэдээлэл ирсэн. Л.А дарга тухайн үед миний Төрийн банкны виза картыг ашигласан ба Дүнжингарав худалдааны төвөөс Л.А дарга 2 хүүхдийнхээ хамт шинэ жил болж байсан учир гацуур мод болон тортой идэж, уух зөндөө юм авсан байсан. Тэгээд би А даргыг 2 хүүхдийнх нь хамт гэрт нь хүргэж өгч байсан..., ... Би тухайн мөнгийг ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Тэр үед А дарга миний Төрийн банкны виза картыг ашигласан ба ямар учиртай мөнгө гэдгийг А дарга өөрөө мэдэж байгаа” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хилийн цэргийн ККК дугаар нь К аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын хариуцан ажилладаг... ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын 14 дүгээр зүйлд Улсын хилээр нэвтэрч буй автомашины баримт бичгийн зөрчил, түүнийг шийдвэрлэх гэсэн заалтын хүрээнд ажиллах ёстой. Мөн журмын 15 дугаар зүйлд Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл, түүнийг шийдвэрлэх заалтын дагуу арга хэмжээ авна. Дээрх зөрчилд хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчлийн хэрэг нээж, холбогдох материалыг прокурорт хүргүүлж шийдвэрлүүлдэг... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх талаар тусгаж өгсөн байх ба 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны дараа үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ”, 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн, хэвийн байдлыг шалгах ба битүүмжпэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн хучлага, бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчлан шалгалт явуулна”, 3.12.3-т “Автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ жолоочийн хил нэвтрэх эрхийн баримт бичиг, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний үндсэн мэдээллийг тулгах ба бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол итгэмжпэлийг шалгана” гэж тус тус заасан байдаг.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Б бол манай нагац өвөөгийн эгчийнх нь охины хүү буюу манай нагац ах байгаа юм. А бол 2022 оны дунд үеэс ажил хэргийн шугамаар таних болсон садан, ах, дүүгийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Д гэх хүнийг танихгүй. Тухайн үед надтай А нь Улаанбаатар хотод ирсэн байна гээд утсаар холбогдсон ба карт нь эвдэрсэн байна, түр юм авах гэсэн юм, орой буцаагаад өгье гэсэн. Тэгээд тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир нагац ах Б аас 1.000.000 төгрөг зээлсэн ба А ирсэн данс руу Б ах 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь би А Хүннү малл центрийн замын урд уулзаад түүнтэй мэнд мэдээд 1.000.000 төгрөгөө бэлнээр авсан. “Х0Х0” ХХК-ийн 4 тээврийн хэрэгсэл, 8 чиргүүлийн мэдээллийг манай нагац ах Б надаар бэлдүүлсэн ба тэрээр надад хэлэхдээ албан бичгийн хавсралт яваад байдаг юм байна, үүнийг бэлдээд өгөөч гэсний дагуу би бэлдэж А луу явуулж машины мэдээллийн жагсаалтын загвар нь энэ загвараар явуулбал зөв үү гэж асуухад тэрээр тухайн үед бичиг хэрэг лүү холбогдоод асуу, би сайн мэдэхгүй байна гэсэн. Энэхүү загвар гэдэг нь улсын дугаар, машины өнгө, арлын дугаар, хаана, хаана ямар дарааллаар нь бичдэг эсэхийг тодруулах гэж асуусан. Тухайн үед Хилийн цэрэг, компаниудын чат групп байдаг ба тус групп ньцахим хурал, төрийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг, бүх уурхайн төлөөлөл орсон групп байдаг. Тухайн группд Хиоийн цэргийн А гэж хүн ийм хүн байдаг гэж мэддэг болсон. Миний ажиллаж байсан “Жавхтланд орд” ХХК нь нүүрсний уурхай юм. Тэгээд би А ажлаар явж байхдаа түүнтэй хурал зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа таарсан юм. Урьд өмнө нь А надаас мөнгө зээлж байгаагүй. Тухайн үед Улаанбаатар хотод ирсэн, карт эвдэрсэн гэж байсан тэгж хэлээд 1.000.000 төгрөг зээлж байсан. А бид хоёр л байсан. Бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй ба харанхуй болсон байсан. Орой 20 цагийн үед байж магадгүй. Би өөрөө тухайн уулзах газар буюу Хүннү малл центрийн замын урд уулзсан ба А ганцаараа гарч ирсэн. Тухайн үед нагац ах Б аас зээлсэн мөнгөө 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орчим гэрт нь очиж бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас),
С.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би Хилийн цэргийн ККК дугаар захиражаар ажиллаж байсан Л.А гэх хүнийг танина. Манай “Х0Х0” ХХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн явж эхэлсэн ба тэр хүнийг ажил хэргийн шугамаар таниан. Т.Э нь манай ээж Х ах Х гэх хүний зээ хүү нь байгаа юм. Өөрөөр хэлбэл би нагац ах нь байгаа юм. Харин Д.Д гэх хүнийг бол огт танихгүй. Би Д.Д гэх хүнийг танихгүй. Тэгэхээр гүйлгээний утгаа санахгүй байна. Э тухайн үед надтай холбогдоод 1.000.000 төгрөгийн боломж байна уу гэхээр нь түүний хэлсэн данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм. ХААН банк дахь 9999 дугаарын данс нь миний эзэмшлийн данс ба тус дансыг 2007-2008 оноос эхлэн ашиглаж байна. Дээрх тээврийн хэрэгслүүд нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй. Тухайн үед контейнер чингэлэг авсан ба нүүрс тээвэрт бол 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж явсан. Э манай компанид ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас),
Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би А даргыг ажил хэргийн шугамаар таних ба түүний жолоочоор ажиллаж байсан Д гэх хүнийг мөн адил ажил хэргийн шугамаар танина. Би Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн ба А нь манай нэг билүү, хоёр доошоо төгсөлтийн залуу байгаа юм. Би харин Э , Б гэх хүмүүсийг огт танихгүй. ... 2021 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Хилийн цэргийн ККК дугаар ангийн ККК -р салбарын баримт бичгийн шалгагч, ахлах шалгагчаар ажиллаж байна. Би тухайн үед баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан ба зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгаж зөрчилгүй тохиолдолд штамба дарж баталгаажуулдаг ба хэрьээ ямар нэгэн зөрчил гарсан бол энэ талаар ахлах, даргад мэдэгдэж, зорчигч, тээврийн хэрэгслийг саатуулна. Манай Хилийн цэргийн ККК -р ангийн ККК -р салбар нь К аймгийн Гурвантэс сумын нутаг Шивээхүрэн боомтод байрладаг. ... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын дагуу зөрчил илрүүлсэн тохиолдолд ахлах, даргад мэдэгдэж шийдвэрлүүлдэг. Миний хувьд зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй ба зөрчил шалган шийдвэрлэх эрх ээлжийн дарга, боомтын дарга нарт байдаг. Тухайн үед манайд салбарт зөрчил шалган шийдвэрлэх ажилтан гэж байсан ба одоо бол байхгүй. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Х0Х0” ХХК-ийн зүгээс ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Олон компанийн тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг учир тус компанийн нэрийг бол сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А дарга манай ангийн захирагчаар 2021-2023 онд ажиллаж байсан ба түүний жолооч Д нарыг ажил хэргийн шугамаар танина төрөл садан, ах, дүүгийн харилцаа холбоо байхгүй. Харин Э , Б гэх хүмүүсийг танихгүй. ... Миний бие 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хилийн цэргийн ККК -р ангид ажилд орж 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тус ангийн ККК -р салбарт ахлах шалгагчаар ажиллаж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 0111-р салбарын сэтгэл зүйн хангалтын офицероор одоог хүртэл ажиллаж байна. ... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын дагуу зөрчил илрүүлсэн тохиолдолд ахлах, даргад танилцуулна. Тэгээд ахлах, даргын шийдвэрээр арга хэмжээ авах ба тэд зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар программд оруулдаг. “Х0Х0” ХХК-ийн талаар би сайн мэдэхгүй байна. Тус компанийн тээврийн хэрэгслийн зөрчлийг миний хувьд бол илрүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),
Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би А даргыг ангийн захирагч байсан гэдэг утгаар харин жолооч Д А даргын жолооч байсан гэдэг утгаар нь таних ба өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Э , Б гэх хүмүүсийг танихгүй. ... 2020-2023 онд Хилийн цэргийн ККК -р ангийн Шивээхүрэн боомтын ахлах шалгагч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Хилийн цэргийн 0 -р ангийн ахлах шалгагчаар ажиллаж байна. ... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын дагуу шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Албан ёсоор тийм тээврийн хэрэгслүүдийг тэгж явуулаарай гэж үүрэг чиглэл А болон бусад эрх бүхий албан тушаалтнуудаас өгсөн зүйл байхгүй. Миний хувьд зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримт зөрчилгүй, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг нь зөрчилгүй бол хилээр нэвтрүүлдэг. ... Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Х0Х0” ХХК-ийн зүгээс ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх талаар санахгүй байна. Маш олон компаниуд байдаг. Мөн өдөрт 200-300 орчим тээврийн хэрэгсэл шалгадаг учир сайн санахгүйи байна.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А бол миний нөхөр, Д-г бол 2015 оноос хойш таньдаг болсон ба Э г нөхрийн найз гэдэг утгаар танина. Б ыг мөн нөхрийн найз гэдэг утгаар л танина. ... Тухайн үед Улаанбаатар хотод ангийн захирагч нарын цугларалт болсон үе байсан ба би А К аймгийн Овоотын цэргийн ангиас хамт ирээд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас муудалцсан байсан. Тухайн үед би найзындаа одооч 3-4 хоног хоносон ба тэгээд гэртээ ирсэн чинь хүүхдүүдэд гацуур мод зэрэг зүйлс А авсан байсан. ... А хэнээс мөнгө авсан юм бэ гэхэд хэнээс мөнгө авснаа хэлээгүй. ... ер нь бол А надтай гэр бүл болсноос хойш огт банкны карт, интернэт банк ашигладаггүй. Надад интернэт банкны код нь байдаг.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дугаарлагдаагүй: “Х0Х0” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23/22 “0” гэх албан бичгийн хуулбар, хавсралт, Пүүний баримтуудын хуулбар, Лавлагааны хариу, А.Л Төрийн банкны харилцах дансны харилцагчийн 2022.06.01-2023.01.01-ний өдрийн хоородох хуулбар, дансны хуулгын хуулбар, гэрэл зураг (нийт 26 хуудас),
2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” хэрэг бүртгэлтийн 220200721 дугаартай хэргээс хуулбарлан авсан Т.Э гийн гар утаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас),
“Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/554 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),
Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 90-94 дүгээр хуудас),
Авлигатай Тэмцэх газрын Хяналт шалтгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 290 дүгээр “С.З нийтийн албан тушаалтанд хамаарахгүй” гэх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар),
“0” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),
“ХХХ” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас),
2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн С.З , А.Мөнхдулам, Т.Э нарын дансны хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас),
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 188 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/20134 дүгээр “Автотээврийн үндэсний төв”-д явуулсан албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24/01 дугаар “Авлигатай тэмцэх газарт” гэж хаягласан албан тоот, хавсралтын хамт (1 дүгээр хавтаст хэргийн 216-236 дугаар хуудас),
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2302002920057 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 245-249 дүгээр хуудас),
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдорийн 60 дугаар “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” хэрэг бүртгэлтийн 220200721 дугаартай хэргээс хуулбарлан авсан Т.Э гийн гар утаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 88-102 дугаар хуудас),
Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/5949 дугаар “... Шивээхүрэн боомтоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хил нэвтэрсэн лавлагааг хүргүүлэв” гэх албан тоот, хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас),
Хилийн цэргийн ККК дугаар ангийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),
О Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),
0 арлын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Доржмижидийн Д гэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/502 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудас),
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/579 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас),
Л.А гийн Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэг, Албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 153, 157 дугаар хуудас),
Хил хамгаалах байгууллагын дарга/захирагч/-ын ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 157-166 дугаар хуудас),
“Х0Х0” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 168-171 дүгээр хуудас),
0 арлын дугаартай тээврийн хэрэгсэл “Х0Х0” ХХК-ийнх гэсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 176 дугаар хуудас),
0 арлын дугаартай тээврийн хэрэгсэл “ХААН” банк ХХК-ийнх гэсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудас),
0 арлын дугаартай тээврийн хэрэгсэл “ХААН” банк ХХК-ийнх гэсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 182 дугаар хуудас),
0 арлын дугаартай тээврийн хэрэгсэл “ХААН” банк ХХК-ийнх гэсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 185 дугаар хуудас),
“Х0Х0” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас),
Д.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны 88888 дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас),
С.Б эзэмшлийн Хаан банкны 9999 дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
С.Б ы Иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Т.Э гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 135 дугаар хуудас),
Л.А гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас),
С.З гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),
Л.А гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
С.Б ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),
С.З гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас),
Т.Э гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
Т.Э гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас),
Л.А гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Харин шүүгдэгч С.З , Т.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт Монгол улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглох”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан хаагчийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 “Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэг “Хээл хахууль авах, авлигад автах, танил тал харах, шан харамж шаардах, хүнд суртал гаргах зэргээр үйлдвэрийн ажилтны нэр хүнд ёс зүйд харшлах үйлдэл гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө буюу “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э той уулзаж 9.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “0” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан Т.Э гоос 26.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Т.Э нь “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “0” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан С.З д 26.000.000 төгрөгийг буюу нийт 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Telegramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д гийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг авч, С.Б д тухайн дансанд 1.000.000 төгрөг хийх талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б аас иргэн Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А д 1.000.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн эгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн нагац дүү Т.Э гоор дамжуулан Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банк дахь 9999 дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн орчим Л.А гийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн, шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Хилийн ККК дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 зар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж, улмаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Х0Х0” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 6874 АР, 6875 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э гоор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б аас өөрийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.З нь гэрч Т.Ц тай ярьсны дагуу “ХХХ ” компанид бөмбөлөг тээвэрт оруулах зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн ахлах мэргэжилтэн С.З той ярилцсан. Тухайн компанийг бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлуудыг шийлвэрлүүлэхээр гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан тухайн 2 этгээдийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гүйлгээний утга зэрэг зүйлүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Л.А гийн зүгээс тухайн өөрийнхөө албан тушаалын үүрэгтэй холбоотой хийж гүйцэтгэх ёстой үйлдлээ хийхийн тулд 1,000,000 төгрөгийн хаууль авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Т.Э гийн явуулсан тээврийн хэрэгслүүдийн дугаарыг ямар нэгэн байдаар явуулсан талаар мэдүүлгүүд хоорондоо харилцан адилгүй байгаа. “Х0Х0” ХХК-ийн захирал болох шүүгдэгч С.Б нь өөрийн эзэмшлийн хамаарал бүхий тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгоор тухайн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч Л.А гийн хувьд тухайн мөнгийг “түлш” гэх нэрийдлээр өөрийн жолоочийн данс руу шилжүүлэн авч байгаа нөхцөл байдлаас харахад жолооч нь өөрөө түлш болон тээвэртэй холбоотой асуудлаар ямар нэгэн зүйл хийдэг учир тухайн мөнгийг “түлш” гэх утгатайгаар шилжүүлэн авсан байна гэж үзэхээр байна. Хавтаст хэрэг авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжтой байх тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэх саналыг,
Шүүгдэгч С.З гийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.З гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч ямар хэрэгт яллагдагчаар татагдаад, яллах дүгнэлт үйлдэгдээд шүүхэд ирчихсэн байгаа вэ гэхээр хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө буюу ХХХ компанийн К аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөхийн тулд хахууль авсан гэдэг хэрэгт холбогдож орж ирсэн. Эрүүгийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдаг. Тодруулбал мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт зорилгыг нотлон тогтоох хуулийн шаардлагатай. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хахууль авах гэмт хэргийн сэдэлт зорилгыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс” гэж тодорхойлсон. Мөн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хахууль өгөх гэмт хэргийн сэдэл зорилгыг “өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгох зорилгоор” гэсэн байдаг. Тодруулбал хахууль өгөгч этгээд хэн болохыг тогтоох, хахууль өгөгч этгээд өөртөө юм уу эсвэл бусдад давуу байдал бий болгохыг зорьсон юм уу гэдгийг тогтоох шаардлагатай байгаа. Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч С.З г буруутгаж байгаа үйлдлийн сэдэл зорилгыг тодорхойлохдоо хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө буюу ХХХ компанийг гэж тодорхойлсон байгаа юм. Хахууль өгөгч гэдэгт нь иргэн Т.Э г ойлгоод байгаа юм уу, эсвэл ХХХ компанийг ойлгоод байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Иргэн Т.Э гийн өөрийн ашиг сонирхол гэдэгт нь ХХХ гэдэг компанийн үйл ажиллагаа яаж хамаарч байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Т.Э болон ХХХ гэдэг компани нь нэг ашиг сонирхолтой гэж үзэхүйц үндэслэл тогтоогдохгүй байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэл зорилгыг нотлон тогтоох хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байгаа. Мөн хуулийн 16.2 дугаа зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болохыг нотолж тогтоох шаардлагатай. Яллах дүгнэлтэд хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд гэсэн байдаг. Яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.З г хэн нэгнийг буюу иргэнийг юм уу, хуулийн этгээдийг юм уу бөмбөлөг тээвэрт оруулж өгөхийн тулд ямар үйлдлийг хэзээ хийсэн, хаана хийсэн, яаж үйлдсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг бөмбөлөг тээвэрт оруулахын тулд шүүгдэгч С.З гийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл гараагүй. Би нотлох баримт шинжлэн судалж байх үедээ бас уншсан. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийслэлийн прокурорын газраас 188 дугаартай тогтоолоор нэмэлт хэрэг бүртгэлт хийхээр буцааж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна гэсэн. Ингэж буцаасны дараа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ дээр ямар ажиллагаа хийсэн бэ гэхээр ХХХ компани 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт хүртэл ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ гэдгийг шалгаж үзсэн. Энэ дээр бөмбөлөг тээвэрт орсон ийм үйл баримт тогтоогдоогүй. Энэ “Си” төрлийн зөвшөөрөл авагдсан байна гэсэн баримт авагдсан. Үүнээс өөр ямар нэгэн нотлох баримт энэ хэрэгт нэмэгдэж авагдаагүй. Ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй. Ийм учраас шүүгдэгч С.З д 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гарсан байдал нотлогдож тогтоогдоогүй гэж үзэхээр байгаа. Мөн дээр дурдсанчлан яллах дүгнэлт шүүгдэгч С.З гийн холбогдсон хэргийн сэдэл зорилго тодорхой бус, ойлгомжгүй түүний зүгээс гүйцэтгэх ёсгүй ямар идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан энэ шаардлагыг хангаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход сөрөг нөлөөлөхөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг” зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э болон гэрч Т.Ц нарын мэдүүлгийг авсан. Мэдүүлгийг сонсоод үзэхээр хахууль өгөгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө буюу ХХХ компанийг К аймагт байрлах Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Т.Э гоос 35.000.000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийн субъектив болон объектив талын шинж тогтоогдож нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу С.З д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Т.Э гийн өмгөөлөгч Э.Ганбат “Миний хувьд Т.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэсэн улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг “ХХХ ” компанид нүүрс тээврийн компанийн тээврийн хэрэгслүүдийг нүүрс тээврийн бөмбөлөгт оруулах давуу байдал үүсгэх зорилгоор С.З д 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэсэн энэ гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэдэг дээр учир дутагдалтай асуудлын хувьд нэгдүгээрт өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон “ХХХ ” компанийн орчуулагч буюу гэрч Т.Ц аас мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулахдаа буюу гэрчээр мэдүүлэг авахдаа хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй авсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцуулахад мэдүүлэг авах ажиллагааны явцад тухайн компанийн менежер гээд тодорхой бөмбөлөг тээвэр хариуцах албан тушаалтан юм шиг ийм албан тушаалыг эрхэлж буй ажил дээр нь бичиж мэдүүлэг авсан байдаг. Гэтэл өөрөөс нь асуухад “орчуулагч” гэж хариуллаа. Хоёрдугаарт: гэрч Т.Ц нь ямар нэгэн албан тушаалтан юм бол тэр хүний компанитай хийсэн хөдөлмөрийн гэрээ, тодорхойлолт зэргийг авах ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийхгүйгээр шууд менежер гэж авч үзээд Т.Э г энэ компанийн нэлээн том удирдлагатай тохирч энэ үйл ажиллагааг хийх гэж хахууль өгсөн гэж механикаар нотлох баримтуудыг гэмт хэргийн шинжтэйг нотлох гэж бүрдүүлсэн байна гэж харж байна. Гэрч Т.Ц ын хувьд “олон хүмүүстэй ярьдаг, Т.Э той нарийвчлан ярьсан асуудлаа сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлж байна. Тэгэхээр энэ гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж энэ хэргийн шинжийг нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн нотлох баримт байна гэж үзэж байна. Мөнгө шилжүүлсэн үйл баримтын хувьд тодорхой байгаа. Гагцхүү энэ үйл баримтыг зээл үү, хахууль уу гэдэг нь энэ хэргийн хувьд эргэлзээгүй нотлогдоогүй байна. Хахууль гэж үзсэн гэж үзвэл “ХХХ ” компанитай хамаарлын асуудал нь бүгд гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн байгаа. Өнөөдрийн өгсөн гэрч Т.Ц ын мэдүүлэг ч гэсэн энэ компанийн төлөө хийсэн үйлдэл мэт байгаа нөхцөл байдлыг үгүйсгэлээ. Нөгөө талаараа 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд мөнгө зээлүүлсэн асуудал байгаа боловч тухайн мөнгөө эргүүлэн төлж байсан болон түүнийг шаардсан асуудал байгаа. Энэ асуудал дээр буруутай гэж үзэж байгаа чатын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангахгүй байна. Тухайн чатыг скрийн шот /screen shot/ хийгээд нэг дор илгээсэн баримт байна гэж үзэж байна. Тэр нөхцөл байдлаар нь нэг цаг хугацаанд юм шиг ойлгогдохоор байгаа. Тухайн чатын агуулгыг харахад нотолгооны хувьд хахууль өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн утгаар биш, мөнгө өгөхгүй байгаатай холбоотой ямар аргаар, юу бичиж авах нь тухайн хүний эрхийн асуудал гэж үзэж байна. Энэ баримтыг хахуулийн хэргийн нотолгоо гэж шууд үэх үндэслэл байхгүй байна. 1.000.000 төгрөгийн асуудлын хувьд мөн гэмт хэргийн шинжгүй. Хэдийгээр ах дүүсийн харилцаатай боловч байж болох хэмжээний буюу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн асуудал байхад үүнийг заавал ахдаа давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамлаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэм буруугүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б ы өмгөөлөгч А.Ундрах “Эрүүгийн хэрэг маргаан дээр огт маргаангүй зүйлээр миний үйлчлүүлэгчийг яллаж байна. Миний үйлчлүүлэгч нь мөнгө шилжүүлсэн болон тээврийн үйл ажиллаагаа эрхэлдэг, Т.Э той хамаатан садангийн холбоотой, Л.А г мэддэг зэрэг нөхцөл байдлууд дээр маргаагүй. Гэтэл эдгээр үйл баримтуудаар миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж өрөөсгөл санагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд анхнаасаа болон өнөөдрийг хүртэл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хясан боогдуулах болон давуу байдал бий болгох ийм нөхцөлтэй байх ёстой гэж бодож байгаа. Хахууль авагчийн зүгээс хахууль авахыг хүсвэл тухайн хүмүүсийг хясан боогдуулах ёстой. Журмынхаа дагуу байгаа нөхцөл байдлыг хүндрүүлэх, саад хийж байж өөртөө давуу байдал бий болгох зэрэг үйлдэл хийж байж авна. Өөртөө давуу байдал бий болгоно гэдэг нь баримт материал, техникийн бүрэн бүтэн болон биш байдлыг өнгөлөн далдлахын тулд тухайн албан тушаалтныг мэдээгүй өнгөрөөх зэрэг нөхцөл байдал үүсгэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар зорилгоор хахууль өгсөн гэдгийг нь ярихгүй байж байгаад сая улсын яллагчийн зүгээс хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгоор Л.А д 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг дүгнэлтийг хэлж байна. Миний үйлчлүүлэгч тээврийн хэрэгслээ саадгүй нэвтрүүлэх давуу байдлыг яаж өөртөө бий болгосон юм бэ гэдгийг нотолж өгөөсэй гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалсан дээр саадтай байсан гэдгийг нэг ч удаа нотолж, нэг ч үг хэлж, нэг чнотлох баримтаар нотолж чадаагүй. Өнөөдрийн хэлэлцүүлэг дээр миний бие “Х0Х0” компанийн техник тоног төхөөрөмж дутуу байсан уу, бичиг баримт болоогүй байсан уу, ямар нэгэн асуудал байсан уу” гэж асуухад “байгаагүй” гэсэн. Үүнийг няцаасан нотлох баримт байхгүй байсан. Тэгэхээр нэгэнт гэмт хэргийн шинж буюу өөртөө давуу байдал үүсгэж байгаа нөхцөл байдлыг тогтоож чадаагүй үйлдлийг бид гэмт хэрэг гэж үзэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийнх нь нагац дүү болох Т.Э “ахаа мөнгө байна уу” гэж асуусан. Амьдрал дээр найз нөхөл, ах дүүсийн хооронд нэг байтугай хэдэн зуун саяар шилжүүлэн өгч, авдаг итгэлцлийн харилца байдаг. Энэ бол хүн гайхаад, гүйлгээний утга дээр “түлш” гэж бичнэ үү, “түлээ” гэж бичнэ үү зэрэг нь тийм ч ач холбогдолтой зүйл биш. Бид нарын хувьд ч гэсэн ах дүү, найз нөхдөдөө мөнгө зээлэх үе байдаг. Эргэж өгөх нь үнэн юм чинь гүйлгээний утга дээр 2 цэг ч хамаагүй бичээд явуулдаг. Учир нь тухайн хүндээ “энэ хүн надад эргүүлж өгнө” гэсэн итгэл найдвар байгаа учраас тэгж байгаа юм. Харин муу санатаай хүн бол “энэ цаашаагаа хахууль өгчих вий, тэдэн сарын тэдний өдрийн зээлийн гэрээ” гээд байвал амьдралаас хол тасархай байгаагийн хэлбэр юм. Мөнгө өгсөн, шилжүүлсэн, найз нөхдийн харилцаа, тээвэр хийж байгаа зэрэг нөхцөдл байдлууд няцаагдаагүй. Энэ асуудал дээр хэн ч маргаагүй. Миний үйлчлүүлэгч бид 2-ын маргаж байгаа асуудлын хувьд “ямар саад бэрхшээл байгаад түүнийг Л.А 1.000.000 төгрөг аваад, яаж саадгүй болгоод хилээр нэвтрүүлсэн юм бэ” гэдэг байгаа юм. 2022 оны 12 дугаар 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг жолооч руу шилжүүлээд 29-ний өдөр “Х0Х0” компанийн тээврийн хэрэгслүүд хил рүү нэвтэрсэн гэдэг. Энэ 16 хоногийн хугацаанд ямар саад байсныг саадгүй богож нэвтүүлсэн юм бэ. Энэ асуудлыг нотлохгүйгээр Монгол улсын иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж болохгүй гэсэн байр сууртай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зайлшгүй нотлогдвол зохих зүйл нь миний сая ярьсан гэж бодож байна. Миний үйлчлүүлэгчийн субъектив санаа зорилгыг тогтоож чадаагүй учир гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.А гийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг “Миний үйлчлүүлэгч Л.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирснийг эсэргүүцэж байна. Л.А гийн хувьд 2005 оноос эхлэн Хилийн цэргийн ангид буюу Хил хамгаалах байгууллагад ажиллаж эхэлсэн. Хил хамгаалах байгууллага нь улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах буюу Монгол улсын Хилийн тухай хуулийн зорилтод “Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулах” тогтолцоотой байгууллага юм. 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэдэг асуудлын хувьд 2005 оноос хойш ажилласан, сургуулийг нь төгссөн, номыг нь уншсан ийм хүн 1.000.000 төгрөгийн хахууль аваад ингээд шүүгдэж байгаа нь боломжгүй юм. Учир нь тухайн үед тэр мөнгийг найзаасаа зээлсэн асуудал байгаа юм. Энэ хүмүүсийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “зээлийн гэрээ”-ний харилцаа байна. Зээлийн гэрээг энэ асуудлаас ялгах хэрэгтэй. Эдгээр хүмүүсийн хооронд мөнгө зээлсэн, түүнийгээ буцааж өгсөн асуудал байна. Харин бусдад давуу байдал олгох гэдэг нь хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцсэн байна. Гэтэл хахууль өгч байгаа С.Б гэдэг хүн дээр ямар нэгэн байдлаар ашиг сонирхол, давуу байдал бий болгосон зүйл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг тухайн хүнтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “зээлийн гэрээ-ний харилцаатай байна гэж үзэж гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.А гийн өмгөөлөгч Б.Галхүү “Улсын яллагчийн зүгээс С.Б ы хувьд өөрийн тээврийн хэрэгслийг хилээр саадгүй гаргах, Л.А гийн хувьд албаныхаа чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас төлбөр авсан гэдэг үндэслэлийг гаргаж ирж байна. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэлэлцсэн асуулт, хариултын үе шат болон нотлох баримт шинжлэн судалсан, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Л.А нь ажил үүргийнхээ хүрээнд хил дээр ажиллаж байгаа 170 гаран компанид ямар нэгэн байдлаар давуу байдал олгох боломжгүй буюу очер дарааллыг дайруулах ямар ч боломжгүй гэдэг нь тогтоогдож байна. Ямар ашиг сонирхлоор давуу байдал үүсгээд байгаа вэ гэдгийг улсын яллагчийн зүгээс огт нотлохгүйгээр өнөөдөр эдгээр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаартай тогтоолд “албан тушаалын гэмт хэрэг”-ийг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл “хахууль авагч нь ашиг орлогын төлөө, хахууль өгөгч нь өөрийнхөө ажил үүргийг бүтээхийн төлөө” гэсэн үндсэн шинж агууллагддаг гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ шинжийг нотолсон нэг ч баримт байхгүйгээр зөвхөн таамаг төдийгөөр буюу дансны хуулгаар нотолж болохгүй. Л.А гийн хувьд С.Б гэдэг хүнтэй огт хамааралгүй буюу танихгүй, мэдэхгүй гэдэг. С.Б ы хувьд албан тушаалын байдлаар нь мэддэг болохоос биш энэн 2 хүний хооронд ямар нэгэн хувийн харилцаа хамаарал байхгүй. Харин эсрэгээрээ Т.Э , Л.А нар нь найз нөхдийн харицаатай гэдгээ мэдүүлгээр буюу шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна. Л.А нь С.Б аас мөнгө зээлэх харилцаа хамаарал байхгүй. Харин найзаасаа мөнгө зээлье гэсэн бөгөөд найз нь цаашаа ахаасаа зээлж, Л.А гийн жолоочийн данс руу орсон мөнгийг Л.А нь С.Б аас орсон мөнгө гэдгийг огт мэдээгүй. Мөн энэ мөнгийг буцааж өгсөн гэсэн үйл баримт нь гэрчийн мэдүүлгээр буюу Л.А гийн эхнэрийн мэдүүлэг болон Т.Э гийн мэдүүлгээр нотлогддог. Тэгэхээр ямар ч гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учир миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах хэргийн үйл баримт тогтоогдов.
Хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн ажилтай, шүүгдэгч Т.Э нь “Жавхлант Од” ХХК-д орон нутаг, олон нийт хариуцсан менежер ажилтай, шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, шүүгдэгч Л.А нь Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагч ажилтай байжээ.
Шүүгдэгч Т.Э , С.Б нар нь төрөл садангийн харилцаа холбоотой буюу Т.Э нь С.Б ы нагац дүү, С.Б нь Т.Э гийн нагац ах байх ба, Т.Э , С.Б нарыг Л.А нь албан үүргээ гүйцэтгэх байх үедээ буюу Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагчаар томиглогдсоны дараа хурал, зөвлөгөөний үеэр мэдэх болсон, харин С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Т.Э той танилцаж, танилын харилцаа холбоотой болсон байна.
Тухайн үйл баримтад дурдагдаж буй:
“ХХХ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж Улсын бүртгэлд бүртгэгдэж, үйл ажиллагааны чиглэл нь ... авто машинаар ачаа тээвэрлэх ... ба, үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Ц, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн А,
“Х0Х0” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдаж Улсын бүртгэлд бүртгэгдэж, үйл ажиллагааны чиглэл нь ... хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ... ба, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч нь С.Б гэжээ.
Хэрэгт БНХАУ-ын иргэн Т.Ц нь “... МУ-д бүртгэлтэй “ХХХ” ХХК -ийн менежер ажилтай. ... 2020 оны 3-4 сарын үед би өөрөө Өвөрмонголд байхдаа энэ Э гэх иргэнтэй Wechat-аар холбоо барьсан ... Э бид хоёр нийлж бөмбөлөг тээвэр байгуулж хамтарч ажиллах талаар ярьдаг байсан...” гэж гэрчээр мэдүүлсэн ба Т.Э нь “ХХХ” ХХК -ийн менежер Т.Ц wechat гэх харилцаа холбооны хэрэгслээр харилцаа тогтоосон байна.
Улмаар Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн шүүгдэгч С.З нь “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөхөөр шүүгдэгч Т.Э гоос 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “0” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан 26.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийн авсан,
мөн “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн эзэмшлийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А д шүүгдэгч Т.Э гоор дамжуулан, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг өгсөн,
Харин шүүгдэгч Т.Э нь дээрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, “Х0Х0” ХХК-ийн эзэмшлийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк зэргийг Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А д өгч, “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүгдэгч С.Б д жолооч Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн жолооч ажилтай Д.Д-ийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримтад маргахдаа “найз нөхөдийн харилцаа холбоотой байсан, мөнгө зээлсэн, тухайн үйлдлийг сайн мэдэхгүй, санаа зорилго байгаагүй” гэж маргаж мэтгэлцдэг боловч,
Дээрх үйл баримтууд нь 2 дугаар хавтаст хэргийн 88-102 дугаар хуудаст авагдсан “Гар утас эд зүйлд үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн шүүгдэгч С.З , шүүгдэгч Т.Э , шүүгдэгч Л.А , шүүгдэгч Т.Э нарын хоорондоо харилцсан зурвасаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.З г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б ыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.А тус тус холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийн үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг 2022 оны 12 дугаар сарын 14 өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д зааснаар өөрчлөн найруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйл болгон өөрчилсөн.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс 0ан жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зрчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2022 оны 12 дугаар сарын 14 өдрийн өөрчлөн найруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс 0ан жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Дээрх хоёр зүйлчлэлийг эрүүгийн хариуцлагыг харьцуулан үзэхэд ял шийтгэл нь яг адилхан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “Хууль буцаан хэрэглэх” шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэх нь зүйтэй.
Хахууль авах гэмт хэргийн талаар:
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус заасан.
Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/579 дүгээр тушаалаар шүүгдэгч Л.А г Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхоыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж,
мөн хуулийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.А г “нийтийн албан тушаалтан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно” гэж заасан.
“Албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэж хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгоно.
Шүүгдэгч Т.Э , “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нар нь төрөл садангийн харилцаа холбоотой ба, хэрэгт авагдсан баримтаар нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Э “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б ы компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр холбогдож, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг авч, С.Б д тухайн дансанд 1.000.000 төгрөг хийх талаар мэдэгдэж,
улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б аас иргэн Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А д 1.000.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр саадгүй хэвийн нэвтрүүлэхээр өөрийн нагац дүү Т.Э гоор дамжуулан Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банк дахь 9999 дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн орчим Л.А гийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн,
Шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Хилийн ККК дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 зар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж,
улмаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Х0Х0” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 6874 АР, 6875 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э гоор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б аас өөрийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.
Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагч, нийтийн албан тушаалтан шүүгдэгч Л.А нь шүүгдэгч Т.Э , “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б ы нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1.000.000 төгрөг авсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан,
Автотээврийн үндэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/553 дугаар тушаалтаар шүүгдэгч С.З г Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байх ба тухайн албан тушаалын тодорхойлолтод “Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, норм, норматив, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт 0их, Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт 0их, Тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системд холбогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын осол, саатал, зөрчлийн нэгдсэн статистик дүн мэдээ боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах, Хууль тогтоомж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, Үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх” гэж үндсэн зорилтыг заажээ.
Шүүгдэгч С.З нь:
Төрийн албаны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг” гэж,
мөн зүйлийн 3.1.2-д “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж зааснаар “төрийн албан хаагч” ба,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлиийн 4.1-д заасан “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус зааснаар “нийтийн албан тушаалтан” биш байна.
Түүний холбогдсон гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу шууд санаатай, шунахайн сэдэлттэй байхаас гадна “албан тушаалтан” байхыг шаарддаг.
“Албан тушаалтан” гэж нийтийн албан тушаалтнаас бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан тушаалтныг хамаатуулан ойлгоно.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч С.З нь “нийтийн албан тушаалтан” биш боловч “төрийн алба хаагч /Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн/” буюу “албан тушаалтан” юм.
Шүүгдэгч С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгч шүүгдэгч Т.Э гийн ашиг сонирхлын төлөө “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөхөөр өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э той уулзаж 9.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “0” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан Т.Э гоос 26.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийг авсан байна.
Шүүгдэгч С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа шүүгдэгч Т.Э гийн ашиг сонирхлын үүднээс өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 35.000.000 төгрөг авсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж тус тус үзэв.
Хахууль өгөх гэмт хэргийн талаар:
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
“Х0Х0” ХХК-ийн дүрмээр уг хуулийн этгээд 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагааны нэг чиглэл нь хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ байх бөгөөд үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх захирал нь С.Б ,
“ХХХ” ХХК -ийн дүрмээр уг хуулийн этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагааны чиглэл нь авто машинаар ачаа тээвэрлэх байх бөгөөд үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Т.Ц, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн А гэжээ.
Шүүгдэгч С.Б , шүүгдэгч Т.Э нар нь нагац ах, дүү буюу төрөл садангийн харилцаа холбоотой,
харин шүүгдэгч Т.Э , БНХАУ-ын иргэн Т.Ц нар харилцаа холбооны хэрэгсэл “Wechat”-аар хоорондоо холбогдсон болох нь тогтоогдсон.
Хэрэгт авагдсан:
гэрч Т.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны сүүл үед “ХХХ” ХХК -ийг бөмбөлөг тээвэрт оруулах санаа байсан боловч манай компани шаардлага хангахгүй байсан учраас бөмбөлөг тээвэрт орж чадаагүй ээ. Э бид хоёр нийлж бөмбөлөг тээвэр байгуулж, хамтарч ажиллах талаар ярьдаг байсан, гэхдээ би Э утасны цаанаас харьцаж байсан учир түүнд бүрэн итгээгүй, бөмбөлөг тээвэр байгуулахаар Э тусламж хүсээгүй... Э надтай хамтарч бөмбөлөг тээвэр байгуулах тухай ярьсан учраас цаашаа өөр хүнтэй ярьсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ би Э мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Мөнгө ярьсан байсан ч хамтарч ажиллана, компанийн үйл ажиллагаа явагдаад ашиг олсны дараа олсон ашгаасаа тодорхой хувийг нь өгөх байдлаар ярьсан байх ёстой...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ мөнгийг би хийгээгүй. Тухайн өдөр буюу 2021 оны 12 сарын 31-ний өдөр Э бид хоёр Хөвсгөл аймаг руу явсан юм. 2022 оны 01 сарын 01-ний өглөө Даян дээрхийн агуу дээр очиж шинэ нар үзэх зорилгоор явсан юм. Тэр үед д Э миний данснаас мөнгө шилжүүлсэн, ямар зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Угаасаа Э өөрөө миний дансыг ашигладаг учир би энэ гүйлгээг тайлбарлаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.З бид хоёр бол бусад хүмүүсээс илүү дотно харилцаатай. Би Автотээврийн үндэсний төвд ажилд ороод 4 жил болж байна, харин С.З той дотно харилцаатай болоод 3 жил орчим болж байгаа байх... З намайг картаа өгчих гэх тохиолдол байдаг учир заримдаа З ч гэсэн миний Дээрх дансыг ашиглаж байсан... За байз би яг бол нарийн санахгүй байна. Магадгүй энэ хүмүүс*******той хамааралтай юм бол З миний дансны дугаарыг авч над руу мөнгө хийсэн байна. Дээрх нэр дурдаад байгаа 3 хүнийг би огт танихгүй юм байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чинь шинэ жилийн өдөр юм байна, тэгэхээр би тухайн үед З мөнгө зээлсэн байхыг үгүйсгэхгүй, ер нь бол 2021 оны сүүл үед З бид хоёр дөнгөж дотно харилцаатай болж эхэлж байсан үе юм байна... З л миний данс руу 10.000.000 төгрөг хийчхээд 5.000.000 төгрөгийг нь над руу буцаагаад шилжүүлчих гэсэн байх, би хэнээс мөнгө орж ирж байгааг мэдэхгүй, ямар ч байсан З л мөнгө авч байсан. З миний дансны дугаарыг мэднэ, заримдаа миний картыг авч яваад хэрэглэдэг. Ерөнхийдөө бол би мөнгө төгрөггүй болсон үедээ хааяа З мөнгө зээлдэг. Тэгээд өөрийнхөө боломжоор зээлсэн мөнгөө буцааж өгдөг байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
шүүгдэгч С.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Э надад ХХХ ХХК-ийг бөмбөлөгт оруулж болох уу гэж асуугаагүй, З ахаа бөмбөлөг тээвэрт нэг компани оруулах гэсэн юм та мэдээд өгөөч, боломж байна уу гэж л хэлсэн. 35.000.000 төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрч байна. ХХХ ХХК-ийг мэдэхгүй, Э энэ компанийг бөмбөлөгт оруулах талаар надад хэлсэн байхыг үгүйсгэхгүй, би мартсан байна бөмбөлөг тээвэрт ямар компани орохыг би шийддэг хүн биш, надад тийм эрх хэмжээ байхгүй, гэхдээ бий өөрөө Автотээврийн үндэсний төвд ажиллаж байгаагийн хувьд мэдээлэл дунд байгаа хүн шүү дээ, тэгэхээр ганц нэг хүмүүстэй ярьж бөмбөлөг тээвэрт компани оруулах боломжтой эсэхийг асуухад ямар ч боломжгүй гэж байсан юм. Тухайн үед би хамт ажилладаг хүмүүсээсээ яриан дундаа оруулаад бөмбөлөгт орох боломжтой эсэхийг асууж байсан, Зүгээр л өрөөндөө сууж байгаад л сонин сайхан ярьж байхдаа мэдээлэл авчихна шүү дээ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Би Хилийн цэргийн ККК дугаар ангийн захирагч, хурандаа Л.А гийн жолоочоор ажиллаж байсан ба түүнийг 2013 оноос таньдаг болсон. Ажил хэргийн шугамаар таних ба өөр ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй..., ...Манай дарга, хурандаа Л.А нь тухайн үед миний Төрийн банкны 88888 дугаарын дансыг авч, миний Төрийн банкны виза картыг авсан. Тухайн үед А бид хоёр Улаанбаатар хотод ажпаар ирсэн байсан ба ангийн захирагч нарын цугларалт болж байсан санагдаж байна. Тэр үед ангийн захирагч нарын цугларалт тарсны дараа А дарга 2 хүүхдээ дагуулаад Нарантуул захын ойролцоо байдаг Дүнжингарав худалдааны төв орсон юм. Тэгэхэд миний утсанд 1.000.000 төгрөг орлогоор орж ирлээ гэх мэдээлэл ирсний дараа 1.000.000 төгрөг зарлагаар гарлаа гэх мэдээлэл ирсэн. Л.А дарга тухайн үед миний Төрийн банкны виза картыг ашигласан ба Дүнжингарав худалдааны төвөөс Л.А дарга 2 хүүхдийнхээ хамт шинэ жил болж байсан учир гацуур мод болон тортой идэж, уух зөндөө юм авсан байсан. Тэгээд би А даргыг 2 хүүхдийнх нь хамт гэрт нь хүргэж өгч байсан..., ... Би тухайн мөнгийг ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Тэр үед А дарга миний Төрийн банкны виза картыг ашигласан ба ямар учиртай мөнгө гэдгийг А дарга өөрөө мэдэж байгаа” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),
гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хилийн цэргийн ККК дугаар нь К аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын хариуцан ажилладаг... ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын 14 дүгээр зүйлд Улсын хилээр нэвтэрч буй автомашины баримт бичгийн зөрчил, түүнийг шийдвэрлэх гэсэн заалтын хүрээнд ажиллах ёстой. Мөн журмын 15 дугаар зүйлд Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл, түүнийг шийдвэрлэх заалтын дагуу арга хэмжээ авна. Дээрх зөрчилд хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчлийн хэрэг нээж, холбогдох материалыг прокурорт хүргүүлж шийдвэрлүүлдэг... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх талаар тусгаж өгсөн байх ба 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны дараа үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ”, 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн, хэвийн байдлыг шалгах ба битүүмжпэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн хучлага, бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчлан шалгалт явуулна”, 3.12.3-т “Автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ жолоочийн хил нэвтрэх эрхийн баримт бичиг, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний үндсэн мэдээллийг тулгах ба бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол итгэмжпэлийг шалгана” гэж тус тус заасан байдаг.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас),
2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” хэрэг бүртгэлтийн 220200721 дугаартай хэргээс хуулбарлан авсан Т.Э гийн гар утаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24/01 дугаар “Авлигатай тэмцэх газарт” гэж хаягласан албан тоот, хавсралтын хамт (1 дүгээр хавтаст хэргийн 216-236 дугаар хуудас),
Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/5949 дугаар “... Шивээхүрэн боомтоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хил нэвтэрсэн лавлагааг хүргүүлэв” гэх албан тоот, хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас) баримтуудаар:
шүүгдэгч Т.Э нь “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “0” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 9999 тоот дансаар дамжуулан С.З д 26.000.000 төгрөгийг буюу нийт 35.000.000 төгрөгийг өгсөн,
мөн “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Telegramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг авч, С.Б д тухайн дансанд 1.000.000 төгрөг хийх талаар мэдэгдэж,
улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б аас иргэн Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А д 1.000.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэгслүүдийг улсын хилээр саадгүй хэвийн нэвтрүүлэхээр өөрийн нагац дүү Т.Э гоор дамжуулан Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банк дахь 9999 дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн орчим Л.А гийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э нь үргэлжилсэн үйлдлээр “ХХХ” ХХК -ийг К аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 35.000.000 төгрөгийг өгсөн,
мөн “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б ы компанийн Shaanxi маркийн 0000 улсын дугаартай 1 , 2 чиргүүлийн дугаартай, Shaanxi аркийн 0001 улсын дугаартай 2, 3 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0002 улсын дугаартай 3 , 4 чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0003 улсын дугаартай 5 , 6 чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 88888 дугаарын дансыг авч, С.Б д тухайн дансанд 1.000.000 төгрөг хийх талаар мэдэгдэж, улмаар Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 дугаарын дансаар дамжуулан Хилийн ККК дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А д 1.000.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангасан,
Шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа, өөрийн эзэмшлийн тээврийн хэгслүүдийг улсын хилээр саадгүй хэвийэ нэвтрүүлэхээр өөрийн нагац дүү Т.Э гоор дамжуулан Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банк дахь 9999 дугаарын данснаас Хилийн ККК дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А гийн жолооч Д.Д-ийн “Төрийн банк” дахь 88888 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. ХХХ
Иймд шүүгдэгч С.З г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Л.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих” байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүйн зэрэгцээ гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн гарсан болон санаа зорилго тодорхогүй буюу шүүгдэгч нарын үйлдэл нь холбогдсон гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг тус тус хангахгүй ба гэмт хэргийн шинжгүй, цаашлаад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ, иргэдийн хооронд үүссэн харилцаа тул цагаатгаж өгнө үү гэж дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд халддаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллгааны үндсэн зарчим болох “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаар нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч: “Шүүхийн зүгээс шүүгдэгч С.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм бруутайд, шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хэргийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг зэрэг хор уршиг учруулдгаараа хахуулын гэмт хэрэг нь нийгмийн аюул ихтэй гэмт хэрэгт тооцогддог. Авилгалын гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл арга хэлбэр, сэдэл зорилго, хамтран оролцсон хэлбэр, учруулсан хохирол хор уршиг, нийгмийн аюулгүй шинж чанар үндэсний болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үр дагаврыг тодорхойлж гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 2023 оны 1 дүгээр сараас хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр шүүгдэгч С.З гоос бусад шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого болох 35.000.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийн хувьд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу 35.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э гоос, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.А гаас гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч С.З , Л.А , С.Б , Т.Э нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгч С.З гийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад хохирол төлбөргүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхэдтэй ба хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж амьдардаг зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүрээнд буюу нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Э гийн өмгөөлөгч Э.Ганбат “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс үзлээ. Энэ талаар улсын яллагчийн гаргасан ялын талаарх саналтай санал нийлэхгүй байна. Тэгэхлээр миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд зааснаар 2017 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах ялын хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд өрх толгойлсон 2 хүүхэдтэйгээ амьдардаг хүн байгаа юм. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа хорих ял шийтгүүлэхээр гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдохоор байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б ы өмгөөлөгч А.Ундрах “Миний үйлчлүүлэгч С.Б нь шүүхээр анх удаа гэм буруутайд тооцогдлоо. Миний бодлоор хүний үйлдсэн гэмт буруу болон хариуцлага тэнцэх ёстой. Тийм учир гэмт хэрэгт оролцсон байдал, үйлдэгдсэн арга нөхцөлийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.А гийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг “Өнөөдрийн шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгч Л.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Тус гэмт хэргийн үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хууль буцаан хэрэглэх асуудал яригдаж байна. Л.А гийн хувьд 3 хүүхэдтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж сонгох ятай учир торгох ялын хамгиын доод хэмжээ буюу 5,400,000 төгрөгөөр торгох оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.А гийн өмгөөлөгч Б.Галхүү “Өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд цагаатгах байр сууьтай оролцсон. Гэхдээ шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан учир миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч С.З , Т.Э , С.Б , Л.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.З , Т.Э , С.Б , Л.А нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.З нь Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Т.Э нь “Хахууль өгөх” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, тухайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял,
шүүгдэгч С.Б нь “Х0Х0” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдэлдээ хандаж байгаа хандлага, “Х0Х0” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Л.А нь Хилийн ККК дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдэлдээ хандаж байгаа хандлага, одоо Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч С.З , Т.Э нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б , Л.А нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван 0ан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З , Т.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа,
шүүгдэгч С.Б , Л.А нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.З , Т.Э , С.Б , Л.А нарын өмгөөлөгч нараас тэдгээр нь ар гэрээ тэжээн тэтгэдэг /Т.Э өрх толгойлсон ганц бие эцэг/ гэх хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэргийг харгалзаж торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг, харин улсын яллагчаас шүүгдэгч нар тус тус хорих ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч С.З , Т.Э , С.Б , Л.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх” зорилгын хүрээнд, гэмт хэргийн оролцоо болон үйлдлийн шинжээр нь шударга ёсны зарчмыг удирдлага болгохдоо:
шүүгдэгч С.З , Т.Э нарт хорих ял шийтгэж, харин ялын хэмжээг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж,
шүүгдэгч С.Б , Л.А нарт торгох ял шийтгэж, харин уг ялыг биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайлан хугацаа тогтоохгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж тус тус үзсэн болно.
Мөн хэдийгээр шүүгдэгч нар нь тус Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх боловч энэ нь тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдалд хамаарахгүй байхын зэрэгцээ холбогдсон гэмт хэрэгт бодит хохирол тогтоогдоогүй тул мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдалд хамаарахгүй.
Цаашлаад шүүгдэгч Т.Э нь өрх толгойлсон ганц бие эцэг гэх боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй, дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр уг нөхцөл байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.Э нь шүүгдэгч С.З гоос хахуульд өгсөн 35.000.000 төгрөгийг буцааж авсан, шүүгдэгч Т.Э нь шүүгдэгч Л.А гаас хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг буцаан авсан гэсэн үндэслэлээр уг мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэхгүй байх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э гоос 35.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Б аас 1.000.000 төгрөгийг гаргуулан Улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.З , Т.Э , С.Б , Л.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ял,
шүүгдэгч Т.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.З , Т.Э нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З , Т.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа,
шүүгдэгч С.Б , Л.А нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолсугай.
5. Хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э гоос 35.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Б аас 1.000.000 төгрөгийг гаргуулан Улсын орлогод оруулсугай.
8. Шүүгдэгч С.З , Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.З , Т.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Б , Л.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ