| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **,
Улсын яллагч **,
Хохирогч **,
Иргэний нэхэмжлэгч **,
Иргэний хариуцагч Б.99,
Шүүгдэгч Ж.99,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.99нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
99аймгийн 99сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **лбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын *-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, **дугаар курсийн оюутан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ** аймгийн **сум *** дугаар баг, ** тоотод оршин суух, **овогт ****/РД:**/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.**нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг ****гэх газарт ** улсын дугаартай** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Б.**жолоодож явсан ** улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Д. **эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.**, Б.**нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.**нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **аймгийн **сумын ** дугаар багийн нутаг ** гэх газарт ** улсын дугаартай ** ``маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Б.**жолоодож явсан ** улсын дугаартай приус ``маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Д.**эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.***, Б.**нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.**нь өмнө мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Хохирогч Д.**өгсөн: “...Мөрдөн байцаалтын явцад сэтгэл санааны хохиролд 3-р зэрэгтэй гэж гарах юм байна гэдгийг байцаагч нь тогтоож өгсөн. Манай нөхөр эмнэлэгт хэвтээд шууд осол болсон газраас ирээд шууд л хүний асаргаанд орсон. 10-ны өдөр осол болсон. 12-нд хагалгаанд орсон. 6-7 хоног болсон. Тэр хооронд эмнэлэгт асарч байх хугацааны ор хоногийн мөнгөний талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Эмнэлгээс гарсны дараа гэртээ хүний асаргаанд байсан. Сар шахуу байж байгаад нөхөр ажилдаа явсан. Энэ хугацаанд осол гэмтэл болоогүй бол энэ хүн зүгээр ажлаа хийгээд явж байх байсан. Одоо орлогоо алдсан учир нөхөр өргөдөл бичиж өгсөн, тодорхой бичсэн байгаа. Бодож гаргахдаа 3,250,000 төгрөг гэж гаргасан байгаа. Хөлийн томографикийн зураг авхуулах гээд чадахгүй байгаа. Дор хаяж 350,000-500,000 төгрөг болох юм байна. Миний цалинг 6 сараар бодож гаргасан. Сард 1,200,000 төгрөг авдаг байсан. Бодож гаргахаар 7,200,000 төгрөг болж байна. Хавтаст хэрэгт **банкны хуулга байгаа. Сая нийгмийн даатгал төлж байсан гэсэн баримтыг өгсөн. Эмнэлгээс лист олгогдсон байгаа. Эхний 14 хоногийг аваад сүүлд байгууллагаас болоод авч чадаагүй байгаа... ” гэв.
Иргэний хариуцагч Б.**өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **** хөшөөн орчим орой 21 цагийн орчимд зам тээврийн осол болсон. **хариуцлагагүй байдлаас болж энэ бүхэн гарсан...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.**өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 10-нд ** аймгаас ** аймгийн чиглэлийн хөдөлгөөн үйлдэж явж байсан. Тэгээд **аймгийн **сумын **гэдэг газар зам тээврийн осол болсон. Зам тээврийн ослын улмаас миний ар гэрт, эд хөрөнгөд хохирол учирсан...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Зам тээврийн ослын талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **аймгийн **сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлийн №203/1100-3152/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2.2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураглал /хх-ийн 3-6, 7-11, 12-р хуудас/,
3. **аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 666 дугаартай
1.“...Д.**биед зүүн атгаал ясны далд хугарал, зүүн гуя, баруун шилбэ, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
4.**аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 651 дугаартай
1.Б.**биед баруун шагайн зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,
5. ** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 653 дугаартай
1.Б.**биед баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, зүүн шуу, зүүн алга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/,
6. **аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 652 дугаартай
1.Б.**биед зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3.Уг зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,
7.2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай “...** `` маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *.**нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав дугаар бүлэг: Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх. 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Шинжээч ``...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/
8. Хохирогч *.**2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би гэр бүлийн хамт 19 цаг өнгөрч байхад **аймгаас ** аймаг руу айлд очихоор явж байсан юм. Тухайн үед хүү **тээврийн хэрэгслээр явж байсан бөгөөд ``сумын ** гэх газар орой 21 цаг өнгөрч байхад замын хажуугаас машин орж ирээд мөргөсөн. Их хурдан болсон, удалгүй эмнэлэг ирээд өвчин намдаах тариа хийгээд **аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан Би арын суудалд сууж явсан. Миний зүүн гарын бугалга хугарсан. Миний баруун талын эгэм хөндүүр, баруун талын хөлийн шилбэ доод хэсгээрээ хөндүүр бас толгой өвдөж байгаа. Шөнө хар дарж зүүдэлдэг болсон. Шөнийн 03 цагаас хойш унтаж чадахгүй байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/
9. Иргэний нэхэмжлэгч ***2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би **аймгаас **аймаг руу аав, ээж, 2 дүүгийн хамт өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 19 цаг 10 минутад хөдөлсөн. Замдаа зогсохгүйгээр яваад **сумын ** ойролцоо ирэх үед гадаа гэгээ тасраагүй байсан бөгөөд баруун талын туслах шороон замаас 2 машин орж байсан бөгөөд эхний машин ойрхон зөрөөд зам руу орсон. Арын машин нь үргэлжлүүлж орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед зам тойрогтой байсан тул би холоос 2 машиныг хараад хурдаа хассан байсан юм. Эхний машиныг орж ирэх үед тоормосоо гишгээд хурдаа хассан байсан. Тэгээд эхний машин өнгөрөөд арын машин араас нь орж ирээд мөргөчихсөн. Би осол болсны дараа яагаад хажуугаас ороод ирж байгаа юм бэ? Урд талын чинь машин хамт яваа юм уу? гэхэд Тиймээ, араас нь дагаад орчихсон юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 128-129-р хуудас/
10. Иргэний нэхэмжлэгч ***Тухайн ** улсын дугаартай Тоёота приус 41 маркийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “**” ``-с урьдчилгаа 9,000,000 төгрөг төлөөд зээлийн гэрээ байгуулан 36,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний төрсөн охин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул надад охиноосоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р хуудас/,
11. Гэрч ***“...Би хадам аав **, ээж **, эхнэр **, эхнэрийн дүү **нарынхаа хамтаар *аймгийн **сумаас 16 цагийн орчим **аймаг руу зугаалахаар гарсан юм. Манай хамаатнууд нийт 5 тээврийн хэрэгсэл явж байсан юм. 21 цагийн орчим санагдаж байна **аймгийн **сум руу салдаг уулзвараар манай цувааны 2 машин эргээд **сумын зам руу орчихсон, араас нь манай машин дөнгөж эргээд л байж байсан чинь хажуугаас машин гэрлээрээ дохих шиг болоод л манай машины урд хаалганаас урагш хэсгийг тэр чигээр нь хамаад мөргөчихсөн. Тэгээд л манай машин **сум руу эргэдэг хаалганы наахан Талын шороон зам руу ертөнцийн зүгээр зүүн хойшоо хараад зогссон, Би жолоочийн наана сууж явсан учраас гялс буугаад урд сууж явсан хүүхдээ авах гэсэн чинь мөргүүлсний улмаас машины хаалга гацчихсан байсныг нь оролдож байгаад онгойлгоод хүүхдээ авсан чинь гайгүй байсан, жаахан шооконд орсон маягтай байсан. Тэгээд манай хэдийн нэг нь цагдаа дуудсан юм билээ. Эхнэрээс асуухаар уг нь өөдөөс ирж байсан машин зайтай л байх шиг байсан. Би амжчих байх гэж бодоод гарсан чинь мөргөчихсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-р хуудас/,
12. Гэрч ***“...2024 оны 07 сарын 10-ны өдөр **аймгийн **сумаас гэр бүлийн хамтаар **аймаг орохоор явсан. Энэ үед миний даралт ихдээд байсан болохоор манай охин **машин бариад би жолоочийн эсрэг суудал дээр **охин **тэврээд явж байсан. Арын суудалд манай нөхөр **, хүү **, хүргэн **нар сууж явсан. Шороон замаас төв асфальт зам руу нийлэх үед машин зүүн талаас нэлээд холоос машин ирж байгаа харагдсан. Манай охин харин амжих байх гэж бодоод уулзвар нэвтрэх үед машины зүүн талаас мөргөсөн. Манай машинд сууж явсан хүмүүст ямар нэг гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-р хуудас/,
13. Гэрч ***“...Би эхнэр хүүхдийн хамт **аймгийн **суманд ажиллаж амьдардаг. Энэ жил манай хамаатнууд нийлж байгаад **рүү зугаалъя гэж ярьсан байсан. Тэгээд 2024 оны 07 сарын 09-ний өдөр бэлтгэлээ хангаад 7 сарын 10-ны өдөр үдээс хойш бид нар 4 машинтай бөөндөө **аймгийн **сумаас хөдөлсөн. Шороон замаараа шууд давхисаар байгаад **гараад *сум салдаг уулзвар дээр 21 цагийн орчим ирээд арын машиныг хүлээсэн. Тэгээд нэг их удаагүй хөдөлсөн. Эхний 2 машин маань дохиогоо өгөөд зам хөндлөн гарчихсан араас нь миний сууж явсан машин дохиогоо өгөөд зам хөндлөн орж байхад хажуугаас гэнэтхэн нэг приус 30 машин мөргөсөн. Манай машин төв замын цаана буюу **сумын Хаалганы наад талын шороон зам руу ороод зогссон. Би буугаад хүмүүсийнхээ биеийг асуусан чинь азаар гайгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 148-р хуудас/
14. Гэрч *.**“...Би гэр бүлийн хамтаар **аймагт ажиллаж амьдардаг хүн юм. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эгчийндээ ** аймгийн **сумын **гэх газарт очихоор ***аймгаас 19 цагийн орчим хүүгийнхээ **улсын дугаартай Тоёота ````маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр бүлийнхээ хамтаар гарсан юм. Тэгээд замдаа **гүүр өнгөрөөд **сум руу салдаг уулзварын орчим явж байхад гэнэтхэн замын хажуугаас нэг саарал өнгийн Тоёота приус 40 юм уу? Тоёота п``маркийн машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн. Манай машиныхан бүгд их шоконд орцгоосон байсан, манай эхнэр болон охидууд "үхлээ, үхлээ" гээд орилоод байсан. Удалгүй эмнэлэг ирээд манай эхнэр, 2 охиныг **эмнэлэг рүү яаралтай аваад явсан. Удаагүй цагдаа нар ч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-р хуудас/
15. Яллагдагч *.**“...шороон замаас төв асфальт зам руу нийлэх үед зүүн талаас явж төв асфальт замаар урд зүг явах гээд дохио өгөөд зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхэд **аймаг талаас машин ирж байсан. Гэхдээ би тэр машиныг өнгөрүүлэлгүй төв зам руу нийлэхээр харахад тухайн машин хол байсан. Тийм болохоор би амжих байх гээд төв зам руу туслах шороон замаас ороход миний машины зүүн талаас тухайн машин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/,
16. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний ”**” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***нь: “...Би өөрийн болгоомжгүй үйлдлээс болж бусдын бие, эд хөрөнгөд хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Би гэмшиж байна...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч ***нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав дугаар бүлэг: Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх. 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж, зорчигч болон автомашинд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн ***нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас /зам тээврийн ослоос/ хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн байна.
***үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ***замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *.**биед хүндэвтэр, Б.**өмчлөлийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10,425,000 төгрөгийн хохирол учирсан байх ба үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн
тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүх шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр ***биед хүндэвтэр, ***, ***нарын биед хөнгөн, Б.**өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 10,425,000 төгрөгийн хохирол, ***эзэмшлийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,610,000 төгрөгийн хохирол учирсан.
Иргэний нэхэмжлэгч Б.**өөрийн охин ````хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ``аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 4,232,994 төгрөг, иргэний нэхэмжлэгч **11,323,000 төгрөг, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч Б.**, Б.**нарт эмчилгээ сувилгаа, бусад зардалд шүүгдэгчээс 1,600,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.**28,300 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.``олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн жолоодож явсан ** маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “**г” ББСБ-ийн бүртгэлтэй лавлагаа байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийг Б.**зээлээр худалдан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тухайн ББСБ-ийн эзэмшилд бүртгэгдсэн болох нь 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 05/36 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд ***эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэж, шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татан оролцуулсныг дурдах нь зүйтэй.
Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар:
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан.
Дээрх аргачлалын 3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
Дөрөв.Нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний нас, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 10,560,000 төгрөгийг иргэний хариуцагч Б.**гаргуулан хохирогч Д.**олгох нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ж.**Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ж.**шүүхээс гэм буруутайд тооцсон учир ял шийтгэл хүлээх үндэслэлтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэв.
Хохирогч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ж.***бид хэд ярилцаад зуныхаа амралтаар ажил хийх боломжийг олгохоор болсон, ял шийтгэлийг нь хөнгөн оногдуулж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Ж.**нь шүүх хуралдаанд: “...Болж өгвөл хөнгөн ял оногдуулж өгвөл сайн байна. Ээж тэр 10 сая төгрөгийг төлөх ч гэсэн би ч гэсэн өөрөө зав, зайгаараа тэр мөнгөнөөс ажил хийж бас төлнө гэж бодож байна. Дээрээс нь би 3,000,000 төгрөг төлнө гэхээр чанга байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Ж.**нь ** дамжаанд суралцдаг, бага насны хүүхэдтэй, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.`` тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа тул торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт ****авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.**тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дугаар зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Ж.****аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 4,232,994 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.**11,323,000 төгрөг, хохирогч Д.**, иргэний нэхэмжлэгч Б.**, Б.**нарт нийт 1,600,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Б.**сэтгэцэд учирсан хохирол 10,560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.**, шүүгдэгч Ж.**28,300 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.**тус тус олгосугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч `` нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ``аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Энэ шийдвэрт эрх бүхий этгээд гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА