Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00118

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........................ тоотод оршин суух, И ургийн овогтой З. /РД:............../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуагч: ............................. тоотод оршин суух Боржигон ургийн овогтой Б. /РД:................/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, Улаанбаатар хот, ................... талбайтай, 2 өрөө орон сууыг хүү Д болон З. эзэмшил /өмчлөлд/ үлдээх тухай иргэний хэргийг хянан хэлэлэв. 

 

Шүүх хуралдааны орологчид:

Нэхэмжлэгч З., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

Хариуагч Б., хариуагчийн өмгөөлөгч М.А, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З. миний бие 2007 онд Б.Цтой танилаж улмаар гэр бүл болох зорилгоор 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. Энэ хугааанд хүу . Д 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн ба эрүүл саруул өсөн бойжиж байгаа болно. Гэр бүл оршин тогтнох хамгийн гол суурь нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нэгнээ хүндэтгэх хүндэтгэл боловч манай гэр бүлийн хувьд сүүлийн 4-5 жилийн турш халуун дулаан уур амьсгал үгүй болсон ба байнгын үл ойлголол, гүтгэлэг, сэтгэл зовнил, стресс гэх мэт хүйтэн уур амьсгал дунд амьдарч байна. Ийм нөхөл байдал удаан хугааагаар үргэлжилснээс эрүүл мэндийн хувьд тогтворгүй болж байнгын зүрх өвдөх, нойргүйдэх, түгших, сэтгэл гутралд автах гэх мэт шинж тэмдэг илэрч арга буюу сэтгэл засалчид хандсан. Мэргэжлийн эмчийн зүгээс сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсний дагуу Сэтгэшгүй Ухаан эмнэлэгт хандан олон улсын ангиллын FFC буюу гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, заслын эмчилгээ хийлгэсэн боловч дээрх нөхөл байдал байнга давтагдаж байгаагийн улмаас эмчилгээ үр дүнгүй болж өнөөдрийг хүрч байна. Б.Ц нь хамтран амьдрах хугааандаа халамж анхааралгүй, гэр бүлдээ аг гаргадаггүй, архины хамааралтай, тамхи байнга татдаг, дэлгэийн дон зэрэг хорт зуршлаасаа ангижрахыг хүсдэггүй, мөн гэр бүлээс гадуурх харилаа үүсгэж байснаас бид хоорондоо байнгын үл ойлгололтой, миний хувьд гомдол өхрөлөөр дүүрэн явдаг байсан юм. Ялангуяа архины хамаарлыг нь би тэвчиж чаддаггүй байсан бөгөөд үүнээс болж гэрт хэрүүл маргаан тасардаггүй байв. Хоорондын харилаагаа, гэр бүлээ, эрүүл мэндээ үл ойшоосон түүний зан байдлыг би тэвчиж чаддаггүй учраас хэд хэдэн удаа тусдаа байж үзсэн. Гэвч Б.Ц нь архи уухаа болино, одоо өөрчлөгдөнө гэх зэргээр уучлал гуйж, буаад эвлэрдэг байсан ч хэзээ ч хэлсэндээ хүрч байгаагүй юм. Би эхэндээ хэлсэн бүхэнд нь итгэж хүлээдэг байсан боловч сүүлдээ итгэл минь алдарч, өхөрсөн. Б.Ц хорт зуршлаа багасгалгүй явсаар 2019 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тархины шигдээс болж, эмнэлэгт түргэнээр хүргэгдсэн. Эмнэлэгт байхдаа хоёрдогч хүндрэл буюу уушгины үрэвслээ дийлэхгүй нас барах эрсдэл өндөр байсан учраас Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай, зоондоор хооллож, хоолойдоо гуурстай сар орчим эмчлүүлж байж биеийн байдал нь тогтворжсон. Энэ хугааанд би ажлаасаа гарч, нөхрөө хөл дээр нь босгож, буаад эрүүл болгохын төлөө асарч, шаардлагатай эмчилгээг нь хийлгэж, эрүүл мэнд болон халамжийн гээд шаардлагатай үйлчилгээнд хамруулж байсан билээ. Бидний амьдралд тохиолдсон энэ бүх зүйлийн дараа Б.Цг муу зуршлаа хаях байх, өөрөө өөртэйгээ дахин шинээр ажиллах байх, 3 биенийхээ төлөө илүү идэвхтэй амьдрах байх гэж хүлээж байв. Эхэн үедээ эмчийн зааж өгснөөр гар хөлийг нь би механикаар хөдөлгөж, өдөрт 1-2 аг дасгал хөдөлгөөн хийлгэдэг байсан. Эмч нарын хэлснээр биеийн байдал сайжирч, зүү бариа гээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх тусам дасгал хөдөлгөөнийг илүү идэвхитэй хийж, уян хатан байдлаа хадгалахгүй бол гар хөл чангараад тогтчихдог гэсэн. Тиймээс би Б.Цгоос зөвхөн дасгалаа л өдөр бүр хийхийг хүсдэг байсан. Харамсалтай нь, дасгал хөдөлгөөн бараг хийхгүй, буаад тамхи татдаг болж, дэлгэ ширтдэг өмнөх шигээ идэвхгүй байдлаар өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дасгалаа яагаад хийхгүй байгаа юм бэ гэхээр өөдөөс хийж байгаа гэж хариулдаг. Хэзээ хийсэн юм бэ гэхээр заавал чиний нүдэнд харуулж байж хийхээр хийсэн болдог юм уу гэдэг. Миний хувьд өмнө нь олон жилийн турш Б.Цгийн архи уудаг, гэр бүлдээ анхаарал халамжгүй, хоорондын харилаагаа үл ойшоодог байдлыг нь тэвчиж амьдарч ирсэн. Гэвч одоогийн нөхөл байдлаас харахад ийм байдал аашид ч үргэлжлэх нь ойлгомжтой байгаа тул хамтын амьдралаа дуусгах хүсэлтэй байгаагаа Б.Ц хэлж, 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа өрөөнд амьдарч байна. Миний хувьд хүүхдээ аваад амьдрах газар байхгүй тул өнөөг хүртэл бий болгосон дундын өмч болох байраа зараад, оруулсан мөнгөнүүдээ хуваан авч, харилаагаа эв найрамдалтай дуусгая гэсэн байр суурьтайгаа илэрхийлсэн боловч Б.Ц чи өөрөө явбал яв гэдэг. Хүүгээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ би хариуах тул хүү бид хоёрт өнөөдөр орох орон чухал гэж хэлсэн боловч тэрбээр огт хүлээж авалгүй, харин ч намайг энэ байрнаас явуулахын тулд хяхан хавчиж, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг болсон. Хамтран амьдрагч болох Б.Ц тархины шигдээсийн үлдэ гэсэн оноштой хоёр жил орчим болж байна. Тэрбээр уг өвчиндөө эм уудаг боловч уудаг эм нь олдохгүй болохоор чи намайг үхүүлэхийн тулд санаатайгаар миний эмийг хаясан, байрны даатгалын гэрээ сунгаж байгаад намайг үхүүлж даатгалаас их хэмжээний мөнгө авахыг санаархаж байна гэх зэргээр байнга гүтгэн дарамталж байна. Үүний улмаас би өөрийн гэр орондоо амар тайван байх аргагүй болсон бөгөөд Б.Ц эрүүл мэндийн байдлаараа далимдуулан өөртөө давуу байдал бий болгон, түүнийгээ миний эсрэг ашиглаж байгаа нь намайг байнгын түгшүүрт оруулж байна. Байртай холбоотой асуудал сөхөгдөхөд энэ байрны мөнгийг чи дутуу төлж байсан зэргээр гүтгэн, чи юу ч олж долоохгүй, шүүхэдвэл чамд л хэүү гэх зэргээр дарамталж эхэлсэн. Мөн хэлсэн ярьсныг өөрт ашигтайгаар мушгин гуйвуулдаг тул би түүнтэй харилахаас аль болох зайлсхийж, тэвчиж амьдарч байна. Миний хүү .Д нь одоо 11 настай гэр бүл дотор болж буй бүх үйл явдлыг ухамсарлан ойлгодог ба бидний таагүй харилаа, гэр бүлийн хүйтэн уур амьсгалаас болж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж, бидний өмнөөс санаа зовох, шаналах, стрессдэх шинжтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр ээг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26.3-т Ээг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэргий хандах, ээг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заасан боловч Б.Цгийн хувьд үр хүүхэд нь амгалан тайван амьдрах өсөж хүмүүжихэд зүй бусаар нөлөөлж хохироож байна. Дээрх бүх нөхөл байдлын улмаас бидний хамтын амьдрал аашид үргэлжлэх боломжгүй болоод байгаа юм. Бид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, ..................... тоот хаягт байрлах .....м.кв хоёр өрөө орон сууыг 1 м.кв талбайн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооон нийт 124,340,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ орон сууны урьдчилгаа төлбөрт 16,500,000 төгрөгийг төлж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ............ тоот дугаартай Нөхөлт орон сууны зээлийн гэрээ" байгуулж 100,000,000 төгрөгийг 30 жил буюу 360 сарын хугааатай авч, үндсэн зээлдэгчээр би өөрийн нэр бүртгүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 11 сар хүртэл тасралтгүй хийсэн ба Ковид-19 ар тахалт халдварын улмаас эргэн төлөлтөө энэ оныг дуустал араасан байгаа болно. Өнгөрсөн хугааанд Б.Цг ажилгүй болон өвчтэй байх үеүдэд би байрныхаа зээлийг огт хугааа хэтрүүлэлгүй хариулагатайгаар, бүрэн төлж байсан бөгөөд анх худалдан авахдаа ч гэсэн урьдчилгаа төлбөрийг нь өөрөөсөө гаргаж, мөн ээжийнхээ орон сууыг хамт барьаанд нь өгсөн юм. Орон сууыг худалдсан компанид 16,500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ................ зээлийн гэрээний дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 57,340,000 төгрөг төлсөн байх тул уг төлбөрөөс хүү .Дт болоод өөрт оногдох хэсгийг шаардаж шүүхийн байгууллагад хандаж байна. 2010 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн хүү .Дыг эх З. миний асрамжид үлдээж өгнө үү. Хамтран амьдрах хугааанд бий болсон орон сууны урьдчилгаанд өгсөн төлбөр болох 57,340,000 төгрөгөөс хүү .Дт болоод өөрт оногдох хэсэгт 38,226,666 төгрөгийг Б.Цгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч З. нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, өөрчилсөн шаардлагын тайлбартаа: З. миний бие өмнө нь гаргасан нэхэмжлэлдээ Орон сууыг худалдсан компанид 16,500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .................. зээлийн гэрээний дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 57,340,000 төгрөг төлсөн байх тул уг төлбөрөөс хүү .Дт болоод өөрт оногдох хэсэгт 38,226,666 төгрөгийг Б.Цгоос гаргуулахаар шаардсан боловч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Бид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, ....................... тоот хаягт байрлах .....м.кв хоёр өрөө орон сууыг 1 м.кв талбайн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооон нийт 124,340,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ орон сууны урьдчилгаа төлбөрт 16,500,000 төгрөгийг төлж мөн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр У ХХК-тай .................. тоот дугаартай Нөхөлт орон сууны зээлийн гэрээ" байгуулж 100,000,000 төгрөгийг 30 жил буюу 360 сарын хугааатай авч, үндсэн зээлдэгчээр би өөрийн нэрийг бүртгүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 11 сар хүртэл тасралтгүй хийсэн ба Ковид-19 ар тахалт халдварын улмаас эргэн төлөлтөө энэ оныг дуустал араасан байгаа болно. Өнгөрсөн хугааанд Б.Цг ажилгүй болон өвчтэй байх үеүдэд би байрныхаа зээлийг огт хугааа хэтрүүлэлгүй хариулагатайгаар, бүрэн төлж байсан бөгөөд анх худалдан авахдаа ч гэсэн урьдчилгаа төлбөрийг нь өөрөөсөө гаргаж, мөн ээжийнхээ орон сууыг хамт барьаанд нь өгсөн юм. Нэгэнт бидний хамтын амьдрал дуусгавар болж аашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэр бүлийн дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг хувааж эд хөрөнгийг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие хүү .Дыг өөрийн асрамжид авч үлдэх тул түүнийг ээг, эх хэн ч байсан эрүүл аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, амьдралын ая тухтай орчноор хангах үүрэгтэй тул миний бие болоод хүү .Даяанбаатар бидний эзэмшлийн дугаартай Улаанбаатар хот, ...................... тоот хаягт байрлах .....м.кв хоёр өрөө орон сууыг авч үлдэх хүсэлтэй байна. З. миний бие эхийн хувьд өөрийн өмчлөлийн орон суу байсаар атал түрээсийн болоод айлаар үр хүүхдээ амьдраасай гэж хүсэхгүй байна. Иймд 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү .Дыг эх З. миний асрамжид үлдээж өгнө үү. Улаанбаатар хот, .................. тоот хаягт байрлах .....м.кв хоёр өрөө орон сууыг хүү .Д болоод З. миний эзэмшил /Өмчлөл/-д үлдээж өгнө үү. Жич: Хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Цд оногдох хэсгийг мөнгөн байдлаар төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх уг байранд ороход 16,000,000 төгрөгийг барилгын компанидаа төлсөн. Түүний 3,500,000 төгрөгийг манай аав дүүгийн хадгаламжийг чөлөөлж оруулсан. Үлдсэн 10,000,000 төгрөгийг банкны зээлээр авч байсан приус-20 маркийн авто машинаа зараад, барилгын компанид 10,000,000 төгрөгөө бэлнээр өгөөд, үлдэгдэл мөнгөө ипотекийн зээл гарах хүртэл сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр аман тохиролоо хийсэн. Сар бүр 1,000,000 төгрөг төлж байгаад 2016 оны 07 дугаар сард ипотекийн зээлд хамрагдаж, 100,000,000 төгрөгийг зээлсэн. Өнөөг хүртэл банканд 41,340,000 төгрөгийг 2 талаасаа тэнүү төлөлттэй төлсөн. Нийт оруулсан мөнгөө тоооод үзэхээр би 36,740,000 төгрөгийг, Б.Ц 20,640,000 төгрөгийг төлсөн. Өмнөх хурал дээр хэлсэнчлэн улсаас мөнгө өгөөгүй, энэ байрыг авахад оруулсан мөнгө эх үүсвэрийг тооох боломжтой учир хэн нь илүү оруулсан түүнийхээ хувиар авъя. Хоёрт, хамт амьдрах хугааандаа бий болсон байр, машин зарж борлуулсны орлогыг хүү бид 2 аваагүй. Б.Цд байраа үлдээгээд явах гэхээр би үндсэн зээлдэгч учир дахин байранд орох боломжгүй, улсаас өгсөн 2 боломжийг ашигласан байгаа. 21 дүгээр хороололд Б.Цгийн ээжийн байранд миний нэр ашиглагдсан, байраа өөр дээрээ авч үлдэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Б.Цд өмнөх хөрөнгийн үлдэгдэл мөнгө болон одоо байрнаас оногдох хэсгийг би нэг дор хугаааны хувьд чирэгдүүлэхгүй бүрэн өгөх боломжтой. Тиймээс Б.Ц төрөөс зорилтот бүлгийг орон сууаар хангах хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой. 2014 онд Засгийн газрын тогтоолоор түрээсийн орон суу хөтөлбөр батлагдсан. Дараа нь түрээсийн орон сууанд зорилтот бүлгийн иргэдээ хамруулах журам батлагдсан. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаал байгаа. Хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 07 дугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдээ орон сууаар хангах тогтоол гарсан. Үүнд Б.Цгийн нөхөл байдал таарсан хамрагдах боломжтой байгаа. Б.Цгийн ээж, эсвэл өөрөө орон сууад хамрагдах боломжтой. Манай аав, ээж 2 энэ шаардлагад хамрагдахгүй юм байна лээ нэг бүрчлэн тулгаж харсан. Би хариуагчийн байранд оруулсан мөнгийг 100 хувь өгөх бүрэн боломжтой. Орон суугүй байх болов уу гэж санаа зовохгүй байна. Байраа авч үлдээд, Б.Цд оногдох хэсгийг өгөх, хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй байна. Бидний дундаас Цгийн Д 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Б.Ц хүүхдээ өөр дээрээ авна гэж маргаж байсан, ээг нь тул хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд үүрэг оролоотой байна байх. Тус оролоог нь миний зүгээс хангаад явна гэжээ.

 

4.Хариуагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З. дандаа худлаа ярилаа. Орон сууны төсөл гэж ярьж байна, аасан дээр амьдрах юм уу. Энэ бол засгийн газрын ордны тамхины эг дээр болсон яриа. Гэтэл З. үнэн бодит юм шиг ярьж байна. Ипотекийн зээл авах угаасаа боломжгүй байсан. З. өөрийн ээжтэйгээ 50, 50 хувь эзэмшдэг байртай учраас зээл авах боломжгүй байсан. Энэ байрыг ипотекийн зээлд оруулах боломжгүй байсныг манай ээж бүтээж өгсөн. Энэ байраас явбал өөр байр авах боломжгүй гэдэг нь худлаа. Анхнаасаа худлаа яриад, анкны зээлийн гэрээг өгөхгүй байсан учир нь гэрээнд эзэмшигчтэй байр барьаанд авлаа гээд бичсэн байгаа учир өгөөгүй. Монголын шүүхийг луйвардах гэж байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс хүүхдийн төрсний гэрчилгээ, .... төвийн тодорхойлолт, С ХХК-ийн тодорхойлолт, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ....................... дугаартай, нөхөлт орон сууны гэрээ, мөн өдөр байгуулсан .................. дугаартай, нөхөлт орон сууны зээлийн барьааны гэрээ, З.ийн  банк, банк, банкин дахь дансны хуулга, Эрэл банк, банк,  банк,  банк,  банк,  банкны гүйлгээ, мөнгөн шилжүүлэг, орлогын баримт, С.З  банкин дахь дансны хуулга, А ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  банк, З. нарын хооронд байгуулагдсан орон сууны зээлийн, мөн өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьааны гэрээ, фото зураг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар,

6.Хариуагчаас   комиссын 2019 оны 05 сарын 28, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн шийдвэрийг нотлох баримтаар,

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч З.ийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү .Дыг өөрийн асрамж үлдээх шаардлагыг хангаж, Улаанбаатар хот, .............. тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууыг хүү .Д болон З.ийн эзэмшил /өмчлөлд/ үлдээх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч З. нь нэхэмжлэлийн үндэслэлээ... Б.Цтой 2007 онд танилаж, 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас .Д 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Бид зан харилааны таарамжгүй байдал, байнгын хэрүүл маргаантай байдлаас шалтгаалан хамт амьдрах боломжгүй болсон. аашид тусдаа амьдарч, хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бид Улаанбаатар хот, ............. тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууыг 124,340,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууыг Улаанбаатар хотын банкнаас 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг хамтран авсан. Банкны зээлийг төлж дуусаагүй бөгөөд банкинд 41,340,000 төгрөгийг хоёр талаасаа тэнүү төлсөн. Орон сууны төлбөрөөс би 36,740,000 төгрөг, Б.Ц 20,640,000 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-т зааснаар эд хөрөнгийн ихэнх хэсгийг оруулсан тал хөрөнгөө авах үндэслэлтэй. Мөн байрны ипотекийн зээлийн үндсэн зээлдэгч, зээлээр орон суу авах хоёр боломжоо ашигласан учир дахиж хөнгөлөлттэй зээлээр байр авах боломжгүй. Иймд орон сууыг өөрөө авч Б.Цд байрнаас оногдох хэсгийн үнийг өгнө. гэж тайлбарласан.

 

3.Хариуагч Б.Ц нь нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлаа ...Бид 2009 оноос хамтран амьдарч, бидний дандаас 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү .Д төрсөн. Хүүгээ эх З.ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч З. өөрийн ээжтэйгээ 50, 50 хувь эзэмшдэг байртай. Өөр орон суу зээлээр авах боломжгүй гэдэг нь худлаа. Энэ байр ипотекийн зээлийн төлөлттэй бөгөөд өмчлөгчөөр Б.Ц, З. нар байдаг, 50, 50 хувийн өмчлөгчид юм. Би хөдөлмөрийн чадвараа 79 хувь, хугааагүйгээр алдсан. Орон сууыг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн тохиолдолд орох оронгүй үлдэнэ. Орон сууыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх шаардлага нь хуульд нийээгүй, үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. гэх тайлбар гаргасан байна.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, ............төвийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч З., хариуагч Б.Ц нар нь 2009 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү .Д /РД:........./ төрсөн болох нь тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч З., хариуагч Б.Ц нар хамтран амьдрах боломжгүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч хүү .Дыг өөрийн асрамжид авах шаардлага гаргасныг хариуагч зөвшөөрчээ. Талууд хүүхдийн асрамжийн талаар тохиролож, маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү .Дыг эх З.ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч З., хариуагч Б.Цд холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ................ тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууыг хүү .Д болон З.ийн эзэмшил /өмчлөлд/ үлдээх шаардлага гаргасан.

 

7.З., Б.Ц нар хамтран амьдрах боломжгүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч З. нь маргаан бүхий орон сууыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хуваах шаардлага гаргасан байх бөгөөд орон сууыг хүү болон өөрийнхөө өмчлөлд үлдээж, орон сууны өмчлөгчөөс хариуагчийг хасах агуулгатай шаардлага гаргасан байна гэж үзэв.

 

8.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч З., хариуагч Б.Ц нар нь Эрхийн улсын бүртгэлийн ................ тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууны хамтран өмчлөгч болох нь нотлогдож байна. /хх-ийн 207 дугаар тал/

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2.-т зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хуульчилсан бол гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно. Зохигчид хамтын амьдралтай, нэг ам бүлээр амьдарч байсан боловч гэрлэлтийн бүртгэлгүй тул тэдгээрийг гэрлэгчид гэж үзэх, гэр бүл гэсэн хуулийн зохиуулалтад хамааруулах, тэдний хамтын хөрөнгөөр бий болгосон хөрөнгийг гэр бүлийн хөрөнгө гэж үзэх боломжгүй.

 

10.Зохигч маргааны зүйл болсон орон сууыг худалдан авахад хэн аль нь хөрөнгө оруулсан, Улаанбаатар хотын банктай зээлийн болон барьааны гэрээ байгуулж, зээл бүрэн төлөгдөж дуусаагүй талаар маргаангүй байна.

 

11.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуульд зааснаар, эсхүл хэллийн үндсэн дээр хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад төлбөрийг хариуагчтай хамтран төлснөөр эд хөрөнгө нийлсэн, төлбөрийн ихэнх хэсгийг нэхэмжлэгч төлсөн учир Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-т зааснаар шинээр бий болсон хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж маргасан. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар өөр өөр этгээдийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгө нийлэх, холилдох тохиолдолд үүссэн маргааныг зохиуулсан. Энэ зохиуулалтын дагуу хөрөнгө нийлэх холилдох үйлдэл нь бодит үйлдэл байх бөгөөд аливаа эрх зүйн хэлэл буюу нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан худалдах-худалдан авах эрх зүйн чадамж шаардсан гэрээ хэлэл хамаарахгүй. Зохигч талуудын худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нийлж, холилдсоноос шинээр хөрөнгө бий болоогүй, харилан тохиролсоны дагуу шинэ хөрөнгө худалдан авсан учир хөрөнгө нийлж, холилдсонтой холбоотой өмчлөх эрхийн талаар гаргасан тайлбар үндэслэлгүй.

 

12.Эд хөрөнгө дундаа өмчлөгч нарын хоорондын үүссэн хөрөнгө хуваах харилааны талаар Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.6-д Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно гэж заасан.

 

13.Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Хариуагчийг хамтран өмчлөх дундын хөрөнгө өмчлөгчөөс хасах буюу маргаан бүхий орон сууыг нэхэмжлэгч З., хүү .Д нарын эзэмшил /өмчлөлд/ үлдээх үндэслэлгүй байна.

 

14.Иймд хариуагч Б.Цд холбогдох Улаанбаатар хот, ......................тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууыг хүү .Д болон З.ийн эзэмшил /өмчлөлд/ үлдээх нэхэмжлэгч З.ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

15.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү .Д /РД:............../-ыг эх З.ийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасны дагуу хариуагч Б.Цд холбогдох Эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, .................. тоот хаягт байрлах, .....м.кв талбайтай, 2 өрөө орон сууыг хүү .Д, З. нарын эзэмшил /өмчлөлд/ үлдээх нэхэмжлэгч З.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч З.ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуагч Б.Цгоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилуулан сонсгомог хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР