| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 191/2025/01970/И |
| Дугаар | 001/ХТ2026/00153 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/00153
Э.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00583 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00641 дүгээр магадлалтай,
Э.А-ын нэхэмжлэлтэй,
Ц.Г-, Г.О- нарт холбогдох,
Гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, Б.О, хариуцагч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00641 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “... Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол, 34 байр .. тоот хаягт байрлах 45.36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.А-ын өмчлөлд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз да хүрээ гудамж, 39б байр .. тоот хаягт байрлах 57.18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ...-96 УКА улсын дугаартай Тоёота королла маркийн, ...-79 УАТ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийг Ц.Г-, Г.О- нарын өмчлөлд үлдээж, Ц.Г-, Г.О- нараас нийт 35,738,938 төгрөг гаргуулж Э.А-д олгосугай ...” гэж
3 дахь заалтыг “... Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040..... дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс Ц.Г-, Г.О- нарыг, Ү-22040..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс Э.А-ыг тус тус хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай ...” гэж тус тус өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.А-аас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 385,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН