Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/37

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Т.*******-*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Г., иргэний нэхэмжлэгч К. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******д холбогдох эрүүгийн 201721000044 дугаартай, 153/2017/0037/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн,  1976 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сум ******* багийн 11-14 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын *******-*******.

Холбогдсон хэргийн талаар: . /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.*******-******* нь болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсаны улмаас Ховд аймгийн ******* сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав" зочид буудлын урд талын асфальтан замд 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 30-65 ******* улсын дугаартай “Тоёото Спасио" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 2.5/А-д заасан "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх"  

 2.5/Б-д заасан "зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогуй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хзрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх".

2.5/В-д заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)д мэдэгдэж  түүнийг  үзсэн хүмүүсийн овог нэр. хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөний улмаас Г.ы жолоодож явсан 38-50 улсын дугаартай "Хюндэй Аксент" маркийн тээврийн хэрэгслийг мөргөн, иргэн К.ын бие махбодид хөнгөн гэмтэл хохирогч Г.д 130000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 4-5 дугаархуудас/.

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем /хх-ийн 6- 7 дугаар хуудас/

38-50 улсын дугаартай Хюндэй Аксент маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт//хх-ийн 11-13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ы  өгсөн“...Би 2017 оны 1 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 38-50 улсын дугаартай саарал өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр К.ын хамт БОЭТөв рүү Цамбагарав зочид буудлын урд талд явж байтал урдаас 30-65 ******* улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж зогсоод жолооч нь бууж ирж харчихаад ямар нэгэн зүйл хэлэлгүй буцаж тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөөд явчихсан. Би ойролцоогоор 20 км/цагийн хурдтай явж байсан.. " гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн..." Би БОЭТөвийн хүүхдийн тасагт өөрийн хүү Бүрэнтөгсийн хамт хэвтэн эмчлүүлж байхад 2017 оны 1 дүгээр сарын 29-ний 22 цагийн орчим  манай  нөхөр Т *******-******* ирсэн. Тэгээд эмийн сан руу эм авахаар өөрийнхөө 30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Орой 23 цаг өнгөрч байхад над руу залгаад “Цамбагарав буудлын урд талд зам тээврийн осол гаргачихлаа" гэж хэлсэн. Манай  нөхөр Т.*******-******* эмийн сан руу явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарсан үедээ сандраад хаячихаад явчихсан гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч миний нөхөр Т.*******-Эрдэний тээврийн хэрэгсэл байгаа юм ...  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч К.ын өгсөн"...Би 2017 оны 1 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим нөхөр Г.ы хамт 38-50 улсын дугаартай саарал өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй БОЭТөв рүү Цамбагарав зочид буудлын урд талд явж байтал урдаас 30-65 ******* улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж зогсоод жолооч нь бууж ирж харчихаад ямар нэгэн зүйл хэлэлгүй буцаж тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөөд явчихсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 09 дугаартай... Т.*******-Эрдэнийн биенээс авсан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

Т.*******-Эрдэнийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт/ хх-ийн 27 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 12 дугаартай... Т.*******-Эрдэнийн биенээс авсан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

Т.*******-Эрдэнийн биенээс авсан цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт/ хх-ийн 30 дугаар хуудас/

            Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 63 дугаартай

            К.ын биед гэмтэл учирсан байна.

            К ын биед тархи доргилт, баруун талын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            К.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой

            К.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдаптанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/.

              Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 102 дугаартай...Т.*******-Эрдэнийн  биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт/хх-ийн 42 дугаар хуудас/

            Хохирогч Г.ы өмчлийн 38-50 улсын дугаартай “Хюндэй Аксент” маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас шууд учирсан хохирлыг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ний үнэлгээчин Ч.Мөнхцоозын 130000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 44-45 дугаар хуудас/

            Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч. цагдаагийн ахмад М Алтангэрэлийн шинжээчээр гаргасан №05 дугаартай ...

            30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн автомашин жолоодож явсан Т.*******-******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно",

            Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 зам тээврийн осопд нэрвэгдсэн жолооч доорх үүрэг хүлээнэ.

            А. Осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж. тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд омсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

            Б.Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах. хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн  хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх"

            В. “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мерийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн залтуудыг зөрчсөн.

            3.Жолооч Г. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй.

            4. 30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн автомашин жолоодож явсан жолооч Т *******-******* эсрэг урсгал сөрснөөс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.. " гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/.

            Шүүгдэгч Т.*******-Эрдэний өмчлөлийн “Медиа” маркийн цагаан өнгийн 2 хаалгатай 800.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөргөгч, түүний өмчлөлийн 30-65 ******* улсын дугаартай “Тоеото Спасио” маркийн 5500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, үнэлгээ, эд  зүйл  үнэлсэн тухай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60, 105-108 дугаар хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. ******* овогт *******ын *******-******* нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт /хх-ийн 66 дугаар хуудас/

            Төрийн банкны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 125 дугаартай... ПЖ: 76051315 регистрийн дугаартай Т.*******-******* нь 103900065332 тоот хугацаагүй хадагаламжийн данс, 111800554646 тоот халамжийн данстай болно гэх баримт /хх-ийн 68 дугаар хуудас/           

            ХААН банкны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 88 дугаартай... ПЖ: 76051315 регистрийн дугаартай Т.*******-******* нь 5845604074 тоот харилцах  данс эзэмшдэг 2017 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар 750 төгрөгийн үлдэгдэлтэй  болно гэх баримт /хх-ийн 70 дугаар хуудас/

            Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 224 дугаартай  ПЖ 76051315 регистрийн дугаартай ******* овогтой *******-Эрдэнийн өмчлөлд өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн Ү1617004903 дугаарт бүртгэлтэй  Жаргалан баг Их монгол хотхон 35 айлын 6 тоот орон сууц бүртгэлтэй байна.гэх баримт/хх-ийн 74 дүгээр хуудас/

            Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 89-90 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн...Би 2017 оны 01 дүгээр сарын 29-ний үед Говь-Алтай аймгийн Цээл суманд уурхайд засвар хийж байсан. Тэр өдөр орой 23 цаг болж байсан байх би цагий  нь сайн мэдэхгүй байна. Над руу залгаад би машинаа мөргүүлчихлээ. Тэгээд засаад өг танай хашаанд хүргээд тавьчих уу" гэж асуусан. Тэгэхээр нь би “за  тэг" гэж зөвшөөрсөн.  Яг тухайн үед машин тавихдаа хэлээгүй. Дараа нь 2-3 хоногийн дараа надад хэлсэн. Манай хашаа нь ******* багийн нутаг Хүнсний  үйлдвэрийн  хойд талд байдаг хаягийг нь сайн мэдэхггүй  байна. Дотор нь айл байхгүй  байсан..." гэх мэдүүлэг: /хх-ийн 91-92 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн..Манайх эцэг, эхээс 6-лаа. Тэгээд Т.*******-******* нь дээрээсээ 2 дахь ах байгаа юм. Зан аашийн хувьд хүнд тусархаг, даруухан, дуу цөөтэй амьдралаа аваад явчихдаг тийм  хүн байгаа юм. ******* сумын 10 жилийн сургууль төгссөн. Тэгээд хувиараа наймаа хийж байгаад Ховдод шилжин амьдарч байгаа. Муу зуршил байхгүй. Архи уудаггүй. Ямар  нэгэн хэрүүл маргаан гаргадаггүй хүн байгаа юм. Тухайн хэрэг болсон маргааш нь надад утсаар   машинтай  мөргөлдчихлөө гэж хэлсэн... гэх мэдүүлэг./ хх-ийн 94-35 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч В.ийн өгсөн... Т.*******-******* бид 2 нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэгээд ******* суманд байхдаа хамар хашаанд байдаг байсан. Багаасаа л таньдаг юм. Т.*******-******* зөөлөн, даруухан, зантай, эелдэг, нямбай,  олон таван ааш зан байхггүй.  Ажилч хичээнгүй  хүн байгаа юм. Муу зуршил байхгүй,  архи уудаггүй. Гэр бүлдээ хэрүүл маргаан гаргадаггүй. Эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Гэмт хэрэгт холбогдсоныг нь саяхан мэдсэн. Машинтай мөргөлдчихлөө гэж байсан. Зугтсан энэ тэр гэж юм яриагүй гэх мэдүүлэг  / хх-ийн 96-97 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад Т.*******-Эрдэнийн яллагдагчаар өгсөн...  2017 оны 01 сарын 29-ний өдөр манай хүүхэд эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд орой 22 цагийн үед цай хоол хүргэж өгөх гээд эмнэлэг орчихоод буцаад 23  цагийн үед  эмийн сан орж эм тариа авах гээд өөрийн  эзэмшлийн ******* 30-65 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эмнэлгээс баруун зүг чиглэлттэй  Цамбагарав зочид буудал тал руу зүүн гар талдаа эргэсэн чинь урд талаас нэг машин ирээд миний машины урд талаар мөргөлдсөн. Тэгээд буугаад ирсэн чинь нөгөө машинд жолооч, урд талын суудал дээр эхнэр нь бололтой эмэгтэй толгой  гээд байхаар нь эгч зүгээр үү гэж асуухад толгой өвдөж байна гэсэн. Би харин яарч явж байгаад ийм  юм болчихлоо. Уучлаарай маргааш учир нь олдох байлгүй гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би машинаа тавих гээд хадам ах  болох Д. рүү залгаад би машин мөргөчихлөө янзлаад өг. Би хашаанд чинь тавьчихъя гэж асуусан чинь “за тэг “ гэхээр нь би машинаа Д. ахын хашаанд хүргэж тавьсан. Би нэг их хурдан яваагүй эргэх үйлдэл  хийх гэж байсан болохоор бараг зогсох гэж байсан. Барагцаагаар 20-25 км цагийн хурдтай явж байсан. Миний  жолоодож явсан 30-65 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Манай эхнэр Д.ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Шинжээч эмч болон замын цагдаагийн байцаагчийн  гаргасан дүгнэлтүүдийг хүлээн  зөвшөөрч  байна. Ямар нэгэн гомдол санал алга  байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 99-100 дугаар хуудас/

            Шүүгдэгч Т.*******-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-104 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******-Эрдэнийн өгсөн...2017 оны 01 сарын 29-ний орой 22 цагийн үед эмнэлэгт эхнэр, хүүхэддээ цай аваачиж өгсөн. Тэр үед манай хүүхэд хоёр дахь удаагаа хатгаа аваад астам өвчтэй гээд хүүхдийн тасагт хэвтэж байсан Тэгээд цайгаа өгчихөөд байж байтал хүүхдийн хоолой нь улам евдөж, бид нарыг сандаргаад манай эхнэр намайг эмийн сан хаахаас өмнө эмэнд яваад ир гэхээр нь би гарч явж байгаад Цамбагарав буудлын үүдэн дээр зүүн гар тал руу эргэх үйлдэл хийж байхдаа Г.ы машинтай мөргөлдсөн Тэгээд бууж харчихаад хүүхэддээ хурдан эм авч өгьө гэж бодоод явсан гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.ы өгсөн.../Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн 07-10 тотод оршин суух ПЭ;72011910 регистрийн дугаартай Цог-Ёндонгийнхон овогт Гангаагийн / 2017 сны 01 сарын 29-ний орой Т.*******-******* эмнэлгээс биш Прогресс сургуулийн тэндээс ирсэн. Эмнэлгээс ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна.Т.*******-******* 50-60 км- ийн хурдтай явсан. 1000000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна. 600000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна Хроп өгсөн  боловч таарахгүй болохоор буцаагаад авсан. Тэрийгээ бас оруулсан л байгаа байх. Мөргүүлээд буугаад ирэхэд Т.*******-******* тухайн үед согтуу байсан. Би толгойгоо дараад буусан. Манай эхнэр буугаад мөргөлөө гээд хэлэхэд би замын нөгөө талд гараад ирэхэд зугтаад явсан. Эрүүл байсан гэдэг дээр санал нийлэхгүй байна. Би өөрийнхөө 38-50 улсын дугаартай “Хюндэй Аксент" маркийн машинтай явсан. Миний өөрийн өмчлөлийн машин. Мөргөөд бууж ирэхээр нь би согтуу байна гэсэн. Тэгээд эргэлзэж байгаад яваад өгсөн. Эрүүл байгаа хүн хэргийн газраас зугтаана гэж байхгүй шүү дээ. Би машиндаа хонсны аппарат тэлэгч зэрэг зүйл авсан. Манай эхнэрийн гуанзан дээр ирж уулзахдаа хоол унд идсэн. Миний машин 2004 онд Монголд орж ирсэн.Тухайн уед буюу 2013 онд 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Хохиролд 995000 төгрөг бэлнээр өгсөн. 85000 төгрөгийг энэ удаад авахгүй. Дараа нэхэмжилнэ. Надад ямар нэг санал гомдол алга... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ховд аймгйин ******* сумын Цамбагарав багийн 07-10 тотод оршин суух ПЕ:75041507 регистртэй Адуучынхан овогт Каалийн ын өгсөн... Бид 2 хадам ээжийнд очоод хойш эргзэд Цамбын үүдрүү явж байсан. Хажуугаар машин ирээд мөргөсөн. Толгой өвдөөд байна гэхэд Т.*******-******* яасан бэ? гэчихээд яваад өгсөн. Хүүеээ учраа олъё л доо гэхэд төв эам руу яваад өгсөн. Би Д.Мөнхжаргал гэж найзтайгаа эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа хийлгээд тэр оройгоо эмнэлэг дээр 03-д хоносон. Маргааш нь үзүүлэх гээд явж байхад цагдаа нар нөгөө хүн чинь олдохгүй байна гэж хэлсэн. Т.*******-******* өглөө нь 9 цагийн үед утасдаад үзүүлье гэсэн. Надад мөнгө алга. Чи Өөрөөсөө мөнгө гаргаад үзүүлээд явж бай гэж хэлсэн. Би 75000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан. Толгойн бичлэг зураг авахуулаэд 100000 төгрөг болсон. Маргааш нь надад 100000 төгрөг өгсөн. Шүүх эмнэлэг дээр очиход гэмтлийн эмнэлэг дээр явдаггүй юм гэсэн. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Урнаа эмч хот яв толгой чинь болохгүй байна гэсэн. Т.*******-******* манай цайны газар ирээд гуйсан. Би өдрийн чинь орлогыг өгье гэж хэлсэн Мэдрэлийн эмчид үзүүлсэн хэдэн шингэн хийж өгсөн. Тэгээд миний толгой бас өвдөөд сайжрахгүй байна. Шил хагартал мөргөсөн юм чинь тийм амар биш хот яв гэсэн. Би 10 хоног эмнэлэгт хэвтэж байгаад 3 дахь өдөр эмнэлгээс гарсан. Одоо би яахаа мэдэхгүй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Би 5 сард эмчилгээнд явах өстой. Ирж очих зардлаа гаргуулж авна. Хотод очоод хаана ямар эмнэлэгт очихоо мэдэхгүй байна... гэх мэдүүлэг.

            Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг  үнэлж  дүгнэвэл: Шүүгдэгч Т.*******-******* Ховд аймгийн ******* сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав" зочид буудлын урд талын асфальтан замд 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 30-65 ******* улсын дугаартай “Тоёото Спасио" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 2.5/А-д заасан "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх" 2.5/Б-д заасан "зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогуй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж. эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр. тээврийн хзрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх".

            2.5/В-д заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж  түүнийг  үзсэн хүмүүсийн овог нэр. хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хулээх гэснийг тус тус зөрчсөний улмаас Г.ы жолоодож явсан 38-50 улсын дугаартай "Хюндэй Аксент" маркийн тээврийн хэрэгслийг мөргөн, иргэн К.ын бие махбодид хөнгөн гэмтэл. хохирогч Г.д 130000 төгрөгийн хохирол учруулж, зам тээврийн осол гаргаж, улмаар  осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.*******- Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Эмнэлгээс Цамбагарав руу урагшаа эргэх замд хохирогч Г.гийн машиныг мөргөж, К.ын бие махбодид хөнгөн гэмтэл, Г.гийн машинд 130000 төгрөгний хохирол учруулсан нь үнэн. Тухайн үед эмнэлэг дээр хүүхэд өвчтэй байсан тул хүүхдэд эм тариа авахаар эмийн сан явж байсан. Хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн. К.ад хохирол 995000 төгрөг, Г.д 63000 төгрөгийг тус тус төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна... гэх мэдүүлэг,  хохирогч Г.гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Тухайн үед би өөрийн 38-50 улсын дугаартай "Хюндэй Аксент" маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцоод Цамбагарав буудлын ойролцоо явж байхад  Т.*******- ******* нь эсрэг урсгалаас  орж ирээд  миний машины зүүн урд  талаас мөргөсөн. Тухайн үедээ машинаасаа бууж ирсэн боловч ямар нэгэн зүйл хэлэлгүй машиндаа суугаад явчихсан. Надад болон эхнэр К.ад хохирол төлсөн. Харин манай эхнэр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул нэхэмжлэл эрхийг нээлттэй үлдээж өгнө. Т.*******-*******д оногдуулах ялыг биелэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье ... гэх мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч К.ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Тухайн үед Т.*******-******* нь урсгал сөрж хурдтай ирээд манай машиныг мөргөсөн. Би урд шилээ мөргөж шил хагарсан. Тухайн үед Т.*******-******* машинаасаа бууж ирсэн боловч ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр машинаа асаагаад явчихсан. Би 10 хоног эмнэлэгт хэвтсэн  үеийн олох байсан орлгод 995000 төгрөг төлсөн, машины эд ангийг өөрөө авчирсан тул  хэдэн төгрөгний эд зүйл авчирсныг мэдэхгүй байна. Би дахин эмнэлэгт хэвтсэн. Цаашид Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Толгой болон хүзүүндээ гэмтэл авсан. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ...гэх мэдүүлэг, Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 63 дугаартай ... К.ын биед гэмтэл учирсан байна, К.ын биед тархи доргилт, баруун талын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, К.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. К.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хэмтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдаптанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...- гэх дүгнэлт,         

            Хохирогч Г.ы өмчлийн 38-50 улсын дугаартай Хюндэй Аксент маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас шууд учирсан хохирлыг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ний үнэлгээчин Ч.Мөнхцоозын 130000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан,

            Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч. цагдаагийн ахмад М Алтангэрэлийн шинжээчээр гаргасан №05 дугаартай ... 30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн автомашин жолоодож явсан Т.*******-******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 зам тээврийн осопд нэрвэгдсэн жолооч доорхи үүрэг хүлээнэ. Осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж. тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд омсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах. хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн  хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр. тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар. гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр. хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мерийн баримтын зүйлийг хзмгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн залтуудыг зөрчсөн,  30-65 ******* улсын дугаартай Спасио маркийн автомашин жолоодож явсан жолооч Т.*******-******* эсрэг урсгал сөрснөөс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.. " гэх дүгнэлт , хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, зэм тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг  гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 38-50 улсын дугаартай Хюндэй Аксент маркийн тээврийн хэрэгсэл болон 30-65 ******* улсын дугаартай Спасио маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн... Т.*******- ******* нь 2017 оны 01 сарын 29- ний орой 22 цагийн үед эмнэлэг дээр ирээд хүүхдэд эм авахаар эмийн сан явсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн  30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн машинтай явсан. Гэтэл орой 23 цагийн зам тээврийн осол гаргачихлаа, сандраад осол гаргасан газрыг орхиод явчихлаа  гэж утсаар ярьсан... гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүгдэгч Т.*******-******* нь 30-65 ******* улсын дугаартай “Спасио” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 38-50 улсын дугаартай “Хюндэй Аксент” маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, улмаар хохирогч К.ын бие махбодид хөнгөн гэмтэл, Г.гийн авто машинд 130000 төгрөгний хохирол учруулж, зам тээврийн осол гаргаж, осол гарсны дараа хохирогчид яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгуулага албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр хэргийн газраас явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд  болон шүүхийн хэлцүүлэгээр тогтоогдсон.

             Тухайн  гэмт хэргийн сүбъект нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд буюу жолооч  байх ба замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар зам тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад нэн дариу мэдэгдэх үүрэгтэй байдаг.

            Жолооч Т.*******-*******д тухайн зам тээврийн ослын улмаас бие махбодид нь гэмтэл учраагүй болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны        2017 оны 02 сарын 22- ны өдрийн  102 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэхгүй байх, зохих байгуулага албан тушаалтанд мэдэгдэхгүй   байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэх гэмт хэргийн  объект нь  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осолд орсон хүний амь бие эрүүл мэнд байх ба жолооч  нь осол гарсны дараа хохирогчид яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгуулага албан тушаалтанд мэдэгдээгүй, хэргийн газраас зугтсан идэвхтэй үйлдэл хийснээрээ тухайн гэмт хэрэг төгс  үйлдэгдсэнд тооцогддог байна.

            Өөрөөр хэлбэл  жолооч осол гарсан газрыг орхиж явснаараа Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “ жолооч зам  тээврийн осол  гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэх  гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байдаг.

            Шүүгдэгч Т.*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан ” Жолооч осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ. 

            Шүүгдэгч Т.*******-Эрдэнийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар  ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Т.*******-******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 66 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.

            Мөн  гэмт хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г., иргэний нэхэмжлэгч К. нарын өгсөн ... хохирол төлбөргүй, оногдуулах ялыг хөнгөлж өгнө үү... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

            Эрүүгийн 201721000044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г., иргэний нэхэмжлэгч К. нарт  1705000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

            Харин иргэний нэхэмжлэгч К. нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? гэснийг хангаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.*******-******* нь төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлийн  Медиа маркийн цагаан өнгийн 2 хаалгатай 800.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөргөгч, мөн 30-65 ******* улсын дугаартай “Тоеото Спасио” маркийн 5 500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг  битүүмжилсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн, 2017 оны   03 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  тус тус хүчингүй  болгов. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293 дүгээр зүйлийн 293.2, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******-Эрдэнийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216,2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-Эрдэнийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******д оногдуулсан 01 /нэг/ жил 06/зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           4.Эрүүгийн 201721000044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.д 1705000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-Эрдэнийн  өмчлөлийн “Медиа” маркийн цагаан өнгийн 2 хаалгатай 800.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөргөгч, 30-65 ******* улсын дугаартай “Тоеото Спасио” маркийн 5500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн  2017 оны  03 сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус  хүчингүй  болгосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

          7.Шүүгдэгч ******* овогт *******ын *******-Эрдэнийн 180154 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

           9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА