Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2022/0027

 

 

 

 

 

2022           09            14                                          123/ШШ2022/0027

 

                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Одсүрэн би МТИ ХХК-иас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа Төв аймгийн С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Манзушир тур интернэйшнл ХХК-ийн Төв аймгийн С сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МТИ ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

МТИ ХХК нь Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан  “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа Төв аймгийн С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Манзушир тур интернэйшнл ХХК-ийн Төв аймгийн С сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан МТИ ХХК-ийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа Төв аймгийн С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МТИ ХХК-ийн Төв аймгийн С сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, МТИ ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТИ ХХК-д олгосугай.  

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ОДСҮРЭН