Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

     2024            10                   22                                                   2024/ШЦТ/164             

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч *****,

Хохирогч нарын өмгөөлөгч *****,

Иргэний нэхэмжлэгч *****,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** /цахимаар/,

Шүүгдэгч ***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****т холбогдох ******дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ***** нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ***** явах сайжруулсан шороон зам дээр ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн *****, ***** нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Би өдөр 1 цагийн үед ***** чиглэлд явж байгаад ***** дээр өөдөөс нар тусчихсан байсан. Эргэлтэй зам таараад гэнэт машин гарч ирсэн тухайн үед юу болсныг санахгүй байна. Хурдаа хасаад эргэлттэй зам руу ороод тийм зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мэдүүлэхдээ: “...2024 оны 1 дүгээр сарын 15-нд *****руу ажилдаа явж байгаад ***** тэнд аваарт ороод зүүн хөл хугарсан байгаа. Энэнээс хойш эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүү маш их зүйлээр хохирч байна. Бүтэн 9 сарын хугацаанд нэг удаа өөрийн сэтгэлээрээ бие чинь яаж байна гэж асуугаагүй, 5 дугаар сарын 17-нд би монгол шуудангаар материал ирүүлсэн. Материал дээр 14 хоногт олох өдрийнхөө орлогыг 6 сараар гаргачихсан байгаа. Одоо болтол 9 сар ажлаа хийгээгүй. Үүнээс хойш хэдий болтол ийм царайтай хөл эдгэхгүй явахыг би таашгүй. Ажил хийж байхдаа 14 хоногт 4 сая төгрөг олдог. Энийгээ одоогоор 9 сараар бодоод 36 сая төгрөгийн хохирол гаргуулна гэж бодож байгаа. Эмчилгээний зардлыг 9 сарын хугацаанд явуулсан бичиг баримт дээр эмчилгээний зардал байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ***** тайлбартаа: “...Би  2024 оны 01 дүгээр сарын 14-нд оёдолчид болон үсчид хүргэж өгөхөөр дөрвөн зорчигчтой зургуулаа явж байгаад осолд орсон. Осолд орсны улмаас машинд хохирол учирсан үүнийг гаргуулж авмаар байна. Ашид билгүүн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоогоод 17,340,000 төгрөгийн хохирол гарсан. Автомашин ашиглах боломжгүй болсон. Засагдаагүй одоо болтол хэвээр байгаа.” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *****т холбогдох *****дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчийн дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч ***** нь 2024 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр ***** ***** явах сайжруулсан шороон зам дээр ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн 12.3 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж эсрэг урсгалд явж байсан ***** улсын дугаартай тоёота ***** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж *****, ***** нарын биед хүндэвтэр хохирол учруулсан. Ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэм буруутай холбоотой асуудал дээр хохирлын асуудлыг давхар шийддэг учраас хохиролтой холбоотой улсын яллагчийн дүгнэлтийг хэлье. Энэ хэргийн улмаас *****, ***** нар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хавтаст хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаад нотлох баримт цугларч байх явцад *****ын зүгээс 2,676,170 төгрөгийн баримт ирүүлсэн. Энэхүү баримтыг прокурорын хяналтын явцад шинжилж судалж үзээд *****д учирсан хохирлын баримтыг 2,358,559 төгрөг гэж тооцсон. Энэхүү баримтын дагуу шүүгдэгч *****аас 2,358,559 төгрөгийг гаргуулан хохирогч *****д олгуулахаар шийдвэрлүүлэх саналыг мөн шүүх хуралдаанд оруулж байгаа.  *****ийн зүгээс өнөөдөр нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримт гаргаж ирүүлээгүй байсан. Ирүүлсэн нотлох баримтын хэмжээнд аваад үзэхэд өнөөдөр ***** 5 сая төгрөгийн эмчилгээний зардлын баримт, сэтгэл санааны хохирлын баримт 15,173,400 төгрөг, ажил хөдөлмөр, хөлс  олох байсан орлоготой холбоотой 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэхүү 40,000,000 төгрөгтэй холбоотой зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй орхиж үлдээж өгнө үү гэсэн ийм саналыг оруулж байна. Яагаад гэвэл өнөөдөр энэхүү 40,000,000 төгрөгийн орлого олдог байсан талаарх нотлох баримтад бүрэн бүрдүүлж ирээгүй. Тухайлбал нийгмийн даатгал шимтгэл төлсөн баримт, хүн амын орлого албан татвар төлдөг байсан баримт байхгүй мөн түүнчлэн өнөөдөр өөрөө ийм хэмжээний орлого олж байсан  гэдгийг нотолсон баримт хангалттай бүрдэж ирээгүй. Тийм учраас 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нээлттэй үлдээх нь зүйтэй  гэсэн саналтай байна. Сэтгэл санааны хохирол 15,173,400 төгрөгийн хохирлыг мөн *****д ялгаагүй 15,173,400 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байгаа. Энэхүү нэхэмжлэлийг журмаараа шүүх шийдвэрлэхээр тогтоосон байгаа. Эмчилгээтэй холбоотой зардлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчээс гаргуулан  *****, ***** нарт гаргуулж өгөх нь зүйтэй гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч ***** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Хэргийн зүйлчлэлийн хувьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас зүйлчилж ирсэн зүйчлэл хэргийн зүйлчлэлд тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар дараах саналыг оруулъя. Иргэний нэхэмжлэгч ***** хувьд хавтаст хэргийн хүрээнд Ашид билгүүн хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлт  гарсан байдаг. Хавтаст хэргийн 110-р тал дээр шинжээчийн дүгнэлтээр 17,340,000 төгрөгөөр тогтоогдсон. ***** Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар *****аас 17,340,000 төгрөгийг гаргуулж өгөөч ээ гэсэн саналыг оруулж байна. *****ын хувьд  32,399,484 төгрөгийн хохирлыг  нэхэмжилж байгаа. Хохирлын хувьд хавтаст хэргийн 37-р тал дээр 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг авахдаа эм тарианы 2,676,170 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа_ 46-52-р тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө 749,919 төгрөгийн хохирлын баримтыг  өгсөн. Энэ хоёрыг нэмж нэгтгэхээр 3,426,084 төгрөгийн  хохирол гарсан байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заалтад зааснаар  энэ зардлыг *****аас гаргуулах нь зүйтэй гэж бодож байна. Сэтгэцэд учирсан хохирол гэдэг юмыг хавтаст хэргийн хүрээнд гуравдугаар зэрэглэлээр тогтоосон баримт байдаг. Үүний хүрээнд сэтгэцэд учирсан хохирол буюу хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хөдөлмөр нийгэм түншлэлийн 3 талт үндэсний хорооны тогтоолоор 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөр хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр байхаар тогтсон тогтоол байдаг.  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоолын дагуу гуравдугаар зэрэглэлийн сэтгэцэд учирсан хохирол гуравдугаар зэрэглэл тогтоогдсон учраас хөдөлмөр хөлсний доод хэмжээг  22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцоход 660 мянган төгрөгийг 22,99-өөр үржүүлэхэд 15,173,400 төгрөгийн ийм мөнгөн дүн гарч байгаа. *****ийн хувьд нийтдээ 61,673,400 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. *****ийн хувьд 5,000,000 төгрөгийн эмчилгээний баримт байгаа гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээнд энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч болон прокурор албан тушаалтнуудтай холбоотой энэ хохирлын баримтыг шуудангаар явуулсан байдаг. Шуудангаар явуулсан баримт өнөөдөр алга болоод араас нь эрэл сурал болсоор байгаад нэг дугтуйтай  зүйлийг олсон байна. Ахиад нэг дугтуйтай баримт огт  байхгүй байгаа учраас  *****ийн  нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийн  эрүүл мэндэд нь учирсан хохирол  нээлттэй үлдээж өгнө үү. Олох ёстой байсан орлогыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хүрээнд нотлох баримтаар өөрийн чадах хэмжээнд гаргаж өгсөн баримтууд байгаа. Энэ баримтыг юу гэж үндэслэх вэ гэхлээрээ ***** компанийн орлого тодорхойлсон албан тодорхойлолт. Адилхан энэ хүмүүс ***** хувьцаат компанид үсчний хөдөлмөр эрхэлдэг тэр хоёр хүний адилтгасан орлогоор жишиг байдлаар мөнгөн дүнг тогтоосон байна. Хэрвээ энэ мөнгөн дүнг тогтоох боломжгүй гэвэл өмгөөлөгчийн зүгээс адилхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6,660,000 төгрөгөөр тооцох иргэний хуулийн 505.2-т заалтад зааснаар 6,600,0000 төгрөг буюу 10 сар тодорхой хэмжээнд орлогогүй дунд чөмөг ангайсан хэвээрээ байгаа. Хамгийн гол нь явж чадахгүй хугарлын яс эдгээгүй ийм нөхцөл байдлууд байгаа учраас энийг аль болох хугацаа алдалгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгөөч ээ гэж  өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ***** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Энэ шүүх хуралдааны энэ үе шатад  гэм буруугийн асуудал болоод иргэний нэхэмжлэл хохирлын асуудлыг шийдвэрлэнэ. Миний үйлчлүүлэгч бид хоёрын хувьд  гэм буруу дээр маргахгүй байгаа болохоор зөвхөн шууд иргэний нэхэмжлэлийнхээ асуудлыг ярьчихъя. Миний үйлчлүүлэгчээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч шаардаж байгаа шаардлага бол үндсэндээ 4 төрөлтэй байгаа. Эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулсан зардал, сэтгэл санааны хохирол,  олж болох байсан орлого, автомашинд учирсан хохирол гэсэн 4 төрөлтэй. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ асаргааны үед хэрэглэсэн хэрэглээний зардал энэ баримтуудыг шүүхийн зүгээс нотлох баримтуудын  нотолгооны чанар, цаг хугацаа, энэ байдлын дагуу шийднэ байх. Бидний зүгээс  шүүхээс тогтоосон хохирлыг  эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ хийлгэсэн баримтууд дээр төлөх төлөхгүй гэсэн маргаан зүйл ярихгүй. Сэтгэл санааны хохирлын асуудлыг улсын яллагчийн хэлдэгчлэн шүүхийн зүгээс шийдвэрлэх байгаа. Бидний зүгээс шүүхээр тогтоосон хэмжээнд нь хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү олох ёстой байсан орлого, автомашинд учирсан хохирлын асуудлыг  цаашид жич нэхэмжлэх иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлэх байдлаар нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зохих болов уу гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр олгох ёстой байсан орлого гэдэг маань өөрөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хөдөлгөөнгүй нотлогдож тогтоогдсон зүйл алга. Эргэлзээтэй зүйлүүд байна. Сарын орлого 4,000,000 гэж байгаа боловч энэ нь яг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлого уу, тогтмол цалин орлого уу аль эсвэл үйл ажиллагааны эрчим, зах зээлийн эргэлтээс хамаараад энэ нь өөрөө хөдөлгөөнтэй байдаг зүйл үү үгүй юү гэдэг нь одоогоор  хөдөлгөөнгүй, нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй учраас эдгээрийг  жич, дараа нь дэлгэрэнгүй иргэний хэргийн шүүх дээр маш нухацтай ярьж хэлэлцэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Машинд учирсан хохирлын асуудлыг ярьж байна. Автомашинд учирсан хохирлыг даатгагчийн зүгээс  барагдуулдаг.” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *****ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-25-р хуудас/,

Хохирогч *****ийн: Би уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш
их хохирсон эмчилгээ хийлгэсэн зардлаа бүгдийг нь гаргуулж авмаар байна. Би
эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа баримтаар нэхэмжилнэ. Мөн баримтгүйгээр
1 сая орчим төгрөгийн зардал гарсан байГаа. Би тухайн осолд орох үедээ ***** ХХК-руу ажилдаа явж байсан. Би ***** ХХК-д үсчний газарт ажилладаг. Би 14 хоногийн хугацаанд үс засаад олсон орлогоо өөрөө авдаг. Уг орлогоор амьдрал ахуй бүх зүйлээ болгодог байсан. Тухайн осолд орсноос хойш өнөөдрийн байдлаар 51 хоног ажил хийгээгүй санхүүгийн алдагдалд ороод байна. Би нэг өдөрт 285.000 төгрөгийн ашиг олдог 14 хоног ажиллаад амрахад дунджаар 4 сая төгрөгийн ашиг олдог. Гэтэл уг ослоос болоод би өөрийн олдог байсан ашиг орлогыг олж чадахгүй байгаад гомдолтой байна. Би ослын улмаас өөрт учирсан санхүүгийн хохирлыг мөн нэхэмжилж байна. Энэ талаар хэрэгт баримт гаргаж өгнө. Сэтгэл санааны хохирлоо мөн нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Хохирогч *****ын: “2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө
***** 12 цагийн үед гараад нүүрс тээврийн шороон замаар явж байхад
урдаас приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний зорчиж
явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Ч.Мөнхбатын: Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 13
цагийн үед**** улсын дугаартай
*****маркийн тээврийн хэрэгслээр., эхнэртэйгээ хамт 4 зорчигчийн хамт
***** ХХК-ийн оёдлын цех, үсчинд ажилладаг хүмүүсийг ***** төвд
хүргэж өгөхөөр гарсан 16 цаг 30 минутын үед Нүүрс тээврийн авто замаас салаад
***** ХХК орох сайжруулсан шороон замаар явж байхад саарал өнгийн приус
20 маркийн авто машин эсрэг урсгал руу орж миний явж байсан урсгал руу орж
ирсэн тэгээд жолоочийн эсрэг талаар мөргөж, миний машин замын зорчих хэсгийн
баруун гар тал руу унасан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024
оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 1850 дугаартай: *****ын биед бүсэлхий нурууны 2-р нугалмын өндөр намсаж, шахагдсан бяцарсан хугарал, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх
дүгнэлт /хх-ийн 106-107-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий-газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024
оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 1848 дугаартай: *****ийн биед зүүн дунд чөмөгт ясны дээд хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 92-93-р хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268,
А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тухайлсан гэмт
хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д
зааснаар *****ийг Гуравдугаар зэрэглэл’’-ийг тогтоосон мөрдөгчийн
дүгнэлт /хх-ийн 116-118-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 сарын 03-ны өдрийн 210
дугаартай дүгнэлт /хх-ийн 110-111-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 сарын 03-ны өдрийн
207 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114-р хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн:

1. 66-58 УБА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *****нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

2. ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийн жолооч
***** нь Монгол улсын замын хөдөлгөөний
дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэсэн магадалгаа /хх-ийн 108-109-р хуудас/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***** нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ***** уурхайгаас ***** явах сайжруулсан шороон зам дээр ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн *****, ***** нарын биед хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна .

Шүүгдэгч ***** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****ийн биед баруун, зүүн дунд чөмөгт ясны дээд хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл зүүн шуу ясны далд хугарал  бүхий гэмтэл, хохирогч *****ын биед бүсэлхий нурууны 2-р нугалмын өндөр намсаж, шахагдсан бяцарсан хугарал, зүүн тохойд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр учирчээ.

Хохирогч ***** нь эмчилгээний зардал, эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагын нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан төлбөрийн баримт, Нийгмийн даатгал болон Хүн амын орлогын албан татвар төлж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул нэхэмжилсэн 61,673,500 төгрөгийн шаардлагыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268,
А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тухайлсан гэмт
хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д
зааснаар *****, ***** нарт “Гуравдугаар зэрэглэл’’-ийг тогтоосон мөрдөгчийн дүгнэлт /хх-ийн 116-118-р хуудас/-ээр тогтоосон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн хохирогч *****, ***** нарын  сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байх ба хохирогч нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолд зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,173,400 төгрөгөөр тооцож хохирогч *****, ***** нарт шүүгдэгч *****аас гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ***** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн 2,358,559 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна. Шүүгдэгч ***** нь шүүхийн шатанд 2,000,000  төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор авсан зардлыг шүүгдэгч төлсөн гэж үзэв.

Мөн хохирогч *****т мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөг, шүүхийн шатанд 3,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг,  Иргэний хариуцагч ***** шүүхийн шатанд 800,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *****аас иргэний хариуцагч ***** маркийн ***** улсын дугаартай автомашины эвдрэлд хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-аас тогтоосон 17,340,000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд төлсөн 800,00 төгрөгийг хасч 16,540,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.             

Хохирогч *****, ***** нар нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх  ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардлын баримт нэхэмжлэл ирүүлээгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн хураагдсан эд зүйл байхгүй” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч ***** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс *****ын гэм буруутай нөхцөл байдлыг шүүхээс эцэслэн дүгнэлт хийлээ. Ингэхээр нийтэд тустай ажил хийлгэх нь  тохирсон ял юм болов уу гэж миний хувьд  дүгнэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа дүгнэлтийг сонслоо. Улсын яллагч  520 цаг гэж байна. Албадан ажил өдөртөө 8 цагаар  ажил олгогчийн олгосон ажил шиг байдаггүй. Өдөртөө  хамгийн дээд тал нь  4-6 цагийн хооронд байгаад байдаг. Хуваагаад үзэхээр 86 хоногийн асуудал. Эрчимтэй яг тасралтгүй эрхлэх 86 хоногийн асуудал 86 хоног албадан ажил эрхэлж байгаа нийтэд тусдаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэдэг ажил орлогогүй, өөр хөдөлмөр эрхлэх боломжгүй болно гэсэн үг. Ингэхээрээ нөгөө ялын зорилго маань өөрөө энэ хүнийг цээрлүүлэхээс гадна хохирогчид хохирлоо нөхөн төлөх боломжийг нь хангах ялын зорилго чиглэгдэж явах ёстой. Цээрлүүлж үзүүлэхээс гадна хохирогчдынхоо эрх ашгийг бодолцъё гэж бодож байна. Тийм учраас энэ хугацааг багасгаж өгөөч эсвэл зорчих эрхийг хязгаарлах чиглэлээр авбал *****ажил хөдөлмөр эрхлээд цалин орлого нь тасрахгүй байвал өөрийнхөө хэмжээнд хохирлыг бага хэмжээгээр төлөөд явах чадвар нь үлдэх юм болов уу гэж бодож байна. Энэ нөхцөл байдлуудыг нь  харгалзаж үзээч  ” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *****ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллахыг ****** газарт даалгав.

            2.3. Бусад асуудлын талаар

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *****ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ***** газарт даалгасугай.

5.  Шүүгдэгч ***** нь хохирогч *****т хохирол төлбөрт 4,000,000 төгрөг, хохирогч *****д хохирол төлбөрт 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***** хохирол төлбөрт 800,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас сэтгэл санааны хохиролд хохирогч *****, ***** нарт тус бүр 15,173,400 төгрөг гаргуулан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас иргэний нэхэмжлэгч ***** 16,540,000 төгрөг гаргуулан олгосугай.  

8. Хохирогч *****, ***** нар нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА