Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 146

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Огсоо зэвэг овгийн Даваасамбуугийн Ганзориг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Ганзоригт холбогдох эрүүгийн 201726010556 дугаартай хэргийг “хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Д.Ганзориг нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэг эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ