Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2022/00339

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Б*******ийн Ж

Хариуцагч: Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Х.Б/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н /цахимаар/

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ж*******т шүүх хуралдааны товыг 2022 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд нэхэмжлэгч Б.Ж өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Х.Б/*******т холбогдуулан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Б.Ж би Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын Б/16 дугаар тушаалаар тус байгууллагад жолооч*******манаачаар ажилд орж, 2021 оны 4 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Анх ажилд орж байгаа учраас хугацаатай түр хөдөлмөрийн гэрээ байгуулж, туршилтын хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч намайг үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаад 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм. Би үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл би 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, туршилтын хугацаатай түр гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлэн ажиллаж байсан. Ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлөхдөө баримталсан хуулийн заалт нь "ажилтантай харилцан тохиролцсон, өөр ажилд шилжих болсон” гэсэн үндэслэлийг баримталсан байна. Ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлөхдөө надтай харилцан тохиролцоогүй, би өөр ажилд шилжээгүй болно.

2. Иймд Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  дарга Х.Б хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/02 дугаар тушаалаар Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нийт 63 орон тоогоор батлагдсан. Үүнээс газрын дарга 1, хэлтсийн дарга 2, улсын ахлах байцаагч 42, хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, нягтлан бодогч 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, ариутгагч 2, лабораторийн ажилтан 8, бусад үйлчилгээний ажилтан 5 батлагдсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн А/03 дугаар тушаалаар бусад үйлчилгээний 5 ажилтанд хэвлэл мэдээллийн ажилтан 1, цэвэрлэгч 1, жижүүр 1, жолооч 1, жолооч*******манаач 1 гэж задаргаагаар баталсан бөгөөд орон тооны жолоочоор Д.М, жолооч манаачаар Д.Н нарыг томилсон. Байгууллагад манаач, жолооч, цэвэрлэгч хүрэлцдэггүй олон сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 2 давхар том барилгатай, албан хэрэгцээний 3 автомашинтай байсан тул байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс төсөв, цалингийн сангийн хэмнэлтийг ашиглан гэрээт ажилтнаар түр ажлын байр гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.Ж*******ийг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр жолооч*******манаачаар хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр гэрээт ажилтнаар томилон ажиллуулсан байна. Б.Ж*******тэй 2020 оны 04 дүгээр сарын 03*******ны өдөр түр ажлын байранд жолооч*******манаачаар 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал 9 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр дууссан боловч тус газарт тэтгэвэрт гарсан болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 6 улсын байцаагчийн сул орон тоотой, цар тахалтай холбоотой сул орон тоонд ажилтан шалгаруулж авах төрийн албаны шалгалт зарлагдаагүй, цалингийн сангийн хангалттай хэмнэлт байсан тул цаашид үргэлжлэн ажиллуулсаар байсан. Мөн 2020, 2021 онуудад гэрээт ажилтнаар түр ажлын байранд зөвхөн Б.Ж*******ийг биш 2019 оны 12 дугаар сард Б.Н*******ийг, 2020 оны 06 дугаар сард Ж.Ш*******ийг, 2020 оны 12 дугаар сард Б.Е*******ийг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түр ажлын байранд гэрээт манаач, жолоочоор тус тус томилж ажиллуулсан. Нэгэнт батлагдсан орон тоо биш, төсөвт багтаан цалингийн хэмнэлтийн зардлын хүрээнд ажиллуулж байгаа учраас дээрх гэрээт 3 ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан анх ажиллуулахад 450,000 төгрөгөөр цалинжуулж байсан бол цалингийн хэмнэлтийг харгалзан 2 удаа цалинг нэмж шинэчлэн тогтоож байсан. Үүнд 2020 оны 07 дугаар сарын 01*******ний Б/27 дугаар тушаалаар гэрээт жолооч*******манаач Ж, манаач Н, Ш нарын цалинг 467374 төгрөг болгож шинэчилж тогтоосон. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт манаач, жолооч, үйлчлэгч зайлшгүй шаардлагатай тул орон тоо нэмж өгөх талаар удаа дараа амаар болон биечлэн очиж хүсэлт тавьж байсан боловч коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбоотой улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, орон тоо нэмэх боломжгүй гэсэн хариу авч байсан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/84 дүгээр тушаалаар Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нийт 62 орон тоогоор батлагдаж өмнөх жилээс нэг орон тоо хасагдсан. Үүнд: газрын дарга 1, хэлтсийн дарга 2, улсын ахлах байцаагч 41, хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, нягтлан бодогч 1,архив, бичиг хэргийн ажилтан 1,ариутгагч 2, лабораторийн ажилтан 8, бусад үйлчилгээний ажилтан 5 батлагдсан. 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Гаалийн газарт шилжсэн, 2021 онд сул байсан авто тээврийн хяналтын улсын байцаагчийн, өргөх механизмын хяналтын улсын байцаагчийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн, төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын гэх мэт сул орон тоонуудад сонгон шалгаруулалт зарлагдаж нөхөгдсөн, хүүхэд асрах чөлөөтэй байсан соёлын хяналтын улсын байцаагч, орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажилдаа эргэн орсон тул илүү оронтойгоор хүн ажиллуулахад цалингийн сан хүрэлцэхгүй болсон, түр ажлын байр гаргаж гэрээт ажилтан ажиллуулах боломжгүй болсон тул гэрээт ажилтан, түр ажлын байранд ажиллуулж байсан орон тооны бус манаач*******жолооч Б.Ж, манаач Б.Н, манаач Ж.Ш нарыг 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон. 2021 оны 12 дугаар сараас эхлэн нийт ажилтан албан хаагчдын шуурхай хуралд хэд хэдэн удаа гэрээт ажилтан Б.Ж, Б.Н, Ж.Ш нарт 2022 он гараад цалин, төсөв хүрэлцэхгүй, ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байгаа талаар хэлэхэд гэрээгээр ажиллаж байгаагаа ухамсарлан ажлаас чөлөөлөгдөхөөс өөр аргагүй гэдгийг ойлгосон. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн өглөө 11 цагт газрын даргын өрөөнд Б.Ж, Б.Н Ж.Ш нарыг байлцуулан нягтлан бодогч А.Е, төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А нарыг оролцуулан газрын дарга Х.Б миний бие хурал хийж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай харилцан тохиролцож ойлгуулан орон нутгийн давсан хэсгийн хөрөнгөөр та гурвын цалингийн асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт тавих болно, шийдэгдвэл буцаагаад ажилд авна. Тийм учраас миний бие маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******т заасныг баримталсан болно. Мөн 2022 оны шинэ бүтэц батлагдаж манаач, жолооч нарын орон тоо нэмэгдвэл эхний ээлжид Б.Ж, Б.Н, Ж.Ш гурвыг ажилд авах талаар тэдэнд санал болгосон. Хурал дээр нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж хүлээн зөвшөөрч гурвуулаа санал гомдолгүй гэдгээ хэлсэн. Би өмнө нь энэ 3 ажилтанд он гараад төсвийн асуудал хүндрэх магадлалтай ариутгагчийн орон тоонд ажиллах уу гэж саналыг нь асуухад Б.Ж ч бусад 2 гэрээт ажилтан ч хил дээр очоод ариутгагчаар ажиллах боломжгүй гээд татгалзсан хариу өгч байсан. 2022 оны төсвийн зарлагын хуваарилалтаас харвал сар бүр цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалд 48,466,000 төгрөг хуваарилагдсан. Энэ нь батлагдсан орон тоонд ажиллаж байгаа алба хаагч нарыг цалинжуулахад хүрнэ. 2022 оны 03 дугаар сарын 01*******ний өдрөөс цалин тогтоох тушаал гаргасан бөгөөд тушаалын хавсралтаар одоо ажиллаж байгаа ажилчдын сарын цалин нийтдээ 48,314,305 төгрөгийн цалингийн зарлага гарч байгаа ба сард 152,000 төгрөгийн цалингийн хэмнэлт гарч байна. Энэхүү цалингийн хэмнэлтээр Б.Ж болон бусад гэрээт ажилтнуудыг цалинжуулах боломжгүй. Би ажлаас чөлөөлөгдсөн гэрээт ажилтнуудын ар гэрийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Б.Ж*******ийн хувьд гэр бүл болоод удаагүй, эхнэр нь бас ажилгүй гэдгийг мэддэг. Тухайн үед энэхүү шийдвэрийг гаргах нь миний хувьд маш хүнд байсан. Би энэ тушаалыг гаргахдаа хэн нэгнийг алагчлаагүй. Цалингийн сан хүрэлцэхгүй болсон учраас гэрээт ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би орон нутгийн орлогын давсан хэсгээр гэрээт ажилтнуудын цалинг батлуулах асуудалд эцэс нь хүртэл явна. Хэрэв энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл эдгээр 3 ажилтныг эргээд ажилд нь авна. Орон нутгийн орлогын давсан хэсгээр эдгээр 3 ажилтныг цалинжуулах боломжгүй гэсэн шийдвэр гарвал жилийн эцсээр манай байгууллага цалингийн өрд орох магадлал өндөр. Тийм учраас нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд орсон. Б.Ж*******ийн ажиллаж байсан орон тоо албан ёсоор батлагдсан орон тоо биш учраас өмнөх жилүүдэд гарсан цалингийн хэмнэлттэй холбоотой түр хугацааны хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан. Иймд байгууллагын 2022 оны цалингийн санд багтааж гэрээт ажилтан нэмж ажиллуулах боломжгүй учраас Б.Ж*******ийг ажлын түр байр гаргаж гэрээт жолооч манаачаар эгүүлэн томилох боломжгүй болно гэв.

3.Нэхэмжлэгчээс төрийн үйлчилгээний цахим машинаас олгосон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн Б/04 дугаартай тушаал, тус даргын 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/16 дугаартай тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 03*******ны өдрийн 2020/06 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, өмгөөлөгч С.Н*******тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн Хурлын тэмдэглэл, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн А/03 дугаартай “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” тушаал болон уг тушаалын 1,2 дугаар хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 02*******ны өдрийн Б/12 дугаартай “Д.Н*******ыг Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн Б/27 дугаартай “Манаач нарын цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн        Хяналтын Ерөнхий Газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн А/02 дугаартай “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал болон хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14*******ний өдрийн А/04 дугаартай “Цалин, нэмэгдэл шинэчлэн тогтоох тухай” тушаал болон хавсралтын хамт, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08*******ны өдрийн А/24 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаал түүний хавсралтын хамт, төсвийн зарлагын 2022 оны хуваарилалт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Ж нь Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын Б/16 дугаар тушаалаар тус байгууллагад жолооч*******манаачаар ажилд орж, 2021 оны 4 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч намайг үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаад 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм. Би үүнийг зөвшөөрөхгүй байгаа яагаад гэвэл би 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, туршилтын хугацаатай түр гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлэн ажиллаж байсан. Ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлөхдөө баримталсан хуулийн заалт нь "ажилтантай харилцан тохиролцсон, өөр ажилд шилжих болсон” гэсэн үндэслэлийг баримталсан байна. Ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлөхдөө надтай харилцан тохиролцоогүй, би өөр ажилд шилжээгүй болно. Иймд Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нэхэмжлэгч Б.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж  маргасан болно.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/02 дугаар тушаалаар Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нийт 63 орон тоогоор батлагдсан. Байгууллагад манаач, жолооч, цэвэрлэгч хүрэлцдэггүй олон сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 2 давхар том барилгатай, албан хэрэгцээний 3 автомашинтай байсан тул байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс төсөв, цалингийн сангийн хэмнэлтийг ашиглан гэрээт ажилтнаар түр ажлын байр гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.Ж*******ийг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр жолооч*******манаачаар хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр гэрээт ажилтнаар томилон ажиллуулсан байна. Б.Ж*******тэй 2020 оны 04 дүгээр сарын 03*******ны өдөр түр ажлын байранд жолооч*******манаачаар 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал 9 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр дууссан боловч тус газарт тэтгэвэрт гарсан болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 6 улсын байцаагчийн сул орон тоотой, цар тахалтай холбоотой сул орон тоонд ажилтан шалгаруулж авах төрийн албаны шалгалт зарлагдаагүй, цалингийн сангийн хангалттай хэмнэлт байсан тул цаашид үргэлжлэн ажиллуулсаар байсан. Мөн 2020, 2021 онуудад гэрээт ажилтнаар түр ажлын байранд зөвхөн Б.Ж*******ийг биш 2019 оны 12 дугаар сард Б.Н*******ийг, 2020 оны 06 дугаар сард Ж.Ш*******ийг, 2020 оны 12 дугаар сард Б.Е*******ийг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түр ажлын байранд гэрээт манаач, жолоочоор тус тус томилж ажиллуулсан. Нэгэнт батлагдсан орон тоо биш, төсөвт багтаан цалингийн хэмнэлтийн зардлын хүрээнд ажиллуулж байгаа учраас дээрх гэрээт 3 ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан анх ажиллуулахад 450,000 төгрөгөөр цалинжуулж байсан бол цалингийн хэмнэлтийг харгалзан 2 удаа цалинг нэмж шинэчлэн тогтоож байсан. 2022 онд цалин хөлсний төсөв хүрэлцэхгүй болсон тул түр ажлын байранд ажиллуулж байсан орон тооны бус манаач*******жолооч Б.Ж, манаач Б.Н, манаач Ж.Ш нарыг 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон. 2021 оны 12 дугаар сараас эхлэн нийт ажилтан албан хаагчдын шуурхай хуралд хэд хэдэн удаа гэрээт ажилтан Б.Ж, Б.Н, Ж.Ш нарт 2022 он гараад цалин, төсөв хүрэлцэхгүй, ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байгаа талаар хэлэхэд гэрээгээр ажиллаж байгаагаа ухамсарлан ажлаас чөлөөлөгдөхөөс өөр аргагүй гэдгийг ойлгосон. 2022 оны цалингийн санд багтааж гэрээт ажилтан нэмж ажиллуулах боломжгүй учраас Б.Ж*******ийг ажлын түр байр гаргаж гэрээт жолооч манаачаар эргүүлэн томилох боломжгүй болно гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 07*******ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/*******ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1*******т заасан хугацаанд гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1*******т “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.2*******т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.9*******т “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог  тус тус ойлгоно гэжээ.

4.2.Хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Б*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

4.3. Нэхэмжлэгч Б.Ж*******ийг Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/16 дугаартай “Б.Ж*******ийг жолооч*******манаачаар хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.17 дахь заалтыг тус тус үндэслэн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангахад жолооч*******манаач зайлшгүй шаардлагатай байгаа тул Б.Ж*******ийг төсөвт багтаан 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрөөс эхлэн гэрээт жолооч*******манаачаар хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсугай гэсэн эрхийн актаар нэхэмжлэгч Б.Ж нь Б аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гэрээт жолооч*******манаачаар ажиллаж байсан байна.

4.4. Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр  сарын 31*******ний өдрийн Б/04 дугаартай “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтууд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.17 дахь заалтыг тус тус үндэслэн тушаах нь 1.2022 оны төсөвт багтаан ажиллуулах боломжгүй болсон тул хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр 2020, 2021 оны төсөвт багтаан жолооч*******манаачаар ажиллуулж байсан Б.Ж*******ийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлсүгэй гэсэн эрхийн акт гаргаж ажлаас нь Б.Ж*******ийг чөлөөлсөн байна. 

4.5. Хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Б.Ж*******тэй тохиролцсоны дагуу ажлаас чөлөөлсөн, нэгэнт батлагдсан орон тоо биш, илүү орон тоогоор хүн ажиллуулахад цалингийн сан хүрэлцэхгүй болсон, түр ажлын байр гаргаж гэрээт ажилтан ажиллуулах боломжгүй болсон тул жолооч Б.Ж*******ийг 2022 оны 02 сарын 01*******ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр жолооч*******манаач Б.Ж*******ийг чөлөөлсөн бол ажил олгогч тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн хугацаатай, гэрээтээр ажиллаж байгаа ажилтан учир Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  2020 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн А/03 дугаартай “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаалаар 63 орон тоогоор, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн А/02 дугаартай “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар 63 орон тоогоор, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн А/84 дугаартай “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар 62 орон тоогоор тус тус батлагдсан байх ба түүний дотор бусад үйлчилгээний ажилтан 5 гэж батлагдсан байна.

4.6. Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

4.7.Ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн Б/04 дугаартай “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтууд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.17 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Ж*******ийг жолооч*******манаачийн ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******т талууд харилцан тохиролцсон, 78.1.9*******т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэх үндэслэлүүд байх ба энэхүү үндэслэлийг нотолсон нотлох баримтуудаа хариуцагч гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 2.17*******д төрийн албан хаагчийг ажилд томилох ... ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах ... асуудлыг шийдвэрлэхэд газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталсан байна.

4.9.Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн хурлын тэмдэглэлд Х.Б /газрын дарга/ нь 2022 оны төсөв, цалингийн сан ирсэн, төсөвт багтаан гэрээгээр ажиллуулж байгаа 5 орон тоо байгаа, үүнээс манаач жолооч Ж, манаач Н, Ш та 3*******ыг 2 дугаар сард цалинжуулах боломжгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдрөөс чөлөөлөх байсан. Гэвч би аймгийн орон нутгийн төсвийн давсан хэсгээс та нарын цалинг хуваарилуулж авна гэж хөөцөлдөж бүтсэнгүй. 2021 оны 12 дугаар сард хийсэн шуурхай хурал дээр би та нарт анхааруулж хэлж байсан. Гэрээт манаач нараа 2022 оны цалингийн сан хүрэлцэхгүй, та нарыг төсөвт багтаан ажиллуулах боломжгүй гэдгийг тухай бүр мэдэгдэж байсан. Та нарын орон тоо төсөвт байхгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд та нарыг төсөвт багтаан гэрээгээр ажиллуулж ирсэн. ...одоо орон тоо байхгүй, цалингийн сан орон тооны албан хаагчдад хүрэлцэхгүй байгаа тул харилцан тохиролцож ажлаас чөлөөлөх гэж байна. Та нар ойлгож байна уу гэхэд Б.Ж ойлгож байна гэснийг тэмдэглэлд тусгасан байх ба энэхүү хурлаар ажил олгогч ажилтан /нэхэмжлэгч/ Б.Ж*******тэй яаж харилцан тохиролцон талаарх үйл баримт тодорхой бичигдээгүй байх тул ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсон байна гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

5.Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 03*******ны өдрийн 2020/06 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний 1.1*******т жолооч*******манаач /гэрээт/, 1.5*******т сард 450000 төгрөг, 1.6*******т түр ажлын байр /гэрээт/, 1.10*******т хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал гэсэн байх ба энэхүү хөдөлмөрийн гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуусгавар болсон байхад ажилтан ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******т зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2*******т зааснаар ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй байна гэснийг ажил олгогч ноцтой зөрчсөн байна.

Гэтэл ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр хүртэл ажилтныг ажил үүргээ гүйцэтгүүлж ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3*******т  энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6*******д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд  ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа  бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4*******т энэ хуулийн 58.1.3, 139.1*******д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж тус тус зааснаар ажилтан Б.Ж*******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байна.

6. Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14*******ний өдрийн А/04 дугаартай “Цалин, нэмэгдэл шинэчлэн тогтоох тухай” тушаал, түүний хавсралт нь нэхэмжлэгчийн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын дараа гарсан эрхийн акт байх тул,мөн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 02*******ны өдрийн Б/12 дугаартай “Д.Н*******ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай”, мөн 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн Б/27 дугаартай “Манаач нарын цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. 

7.Иймд Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Жанибекийг урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118*******р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2*******д заасныг баримтлан  Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн “Б.Ж*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ж*******ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч*******манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4 дэх хэсэгт  зааснаар  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс  хойш  шүүх хуралдаанд оролцсон  зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан авахыг дурдсугай.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН