Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2022/00338

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 06 дугаар багт оршин суух, С овогт Л.Б

Хариуцагч: Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс /дарга Х.Т/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ний өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Х.Т,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т

Орчуулагч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс /дарга Х.Т/*******т холбогдуулан Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ний өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие тус шүүхэд ажил олгогчоос миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг эс зөвшөөрч гомдлын шаардлага гаргасан. Би гэрээт ажилтнаар ажиллах үедээ удаан жилийн нэмэгдэл зэрэг нэмэгдэл хөлс авдаг байсан. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 24*******ний өдөр Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын тушаалаар тус хэлтсийн манаачаар түр томилогдсон. Тус хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн даргын тушаалаар манаачаар бүр томилогдсон. Стандарт хэмжил зүйн хэлтэст манаачаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаал болон Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/18 дугаар тушаалыг үндэслэж гомдол гаргаж байна. 2021 оны 06 дугаар сард манай байгууллагын даргаар шинээр томилогдсон Х.Т*******д миний бие 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тоох тухай тушаалд үйлчилгээний ажилтны орон байгаа учраас намайг тухайн орон тоонд ажилд томилж өгөхийг мөн ажиллаад 5 жил болж байгаа учраас удаан жилийн нэмэгдлийг олгож өгөхийг хүсээд өргөдөл гаргасан. Х.Т дарга анх 2021 оны 06 дугаар сарын 04*******ний өдөр ажилд томилогдож хамт олны хурал хийсэн. Хурлын үеэр байгууллагын бүтэц орон тоотой танилцаж манаач бид нараас хэрхэн ажиллаж байгаа талаар асуусан. Тэгэхэд бид 24 цаг ажилд гараад 24 цаг амарна гэж хариулахад та нарыг хууль бусаар ажиллуулж байгаа юм байна, хуулиараа ээлжээр ажиллах ажилтнууд 24 цаг ажилд гараад 48 цаг амрах ёстой, та нарт хуульд зааснаар нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл, амралтын мөнгө зэрэг бүхий л нэмэгдэл хөлсийг олгоно, орон хасах биш орон тоо нэмэгдүүлэх тал дээр ажиллана гэсэн хариу өгсөн. Дарга маань 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр хамт олны хурал зарлаад манаач, үйлэгч нарын орон тоог гэрээт болгоорой гэсэн чиглэлийг Засгийн газраас хүргүүлж байна, та бүхэн эхний ээлжид орон тоогоо хадгалах ямар хууль зүйн боломж байгааг судлаарай гэсэн. Тэр дагуу би Хүний эрхийн комиссын ажилтан Уранчимэгээс очоод зөвлөгөө авахад үйлчилгээний ажилтанд аль ч хүйсийн хүн ажиллаж болно гэсэн зөвлөгөө өгсөн. Гэтэл Х.Т дарга үйлчилгээний ажилтны орон тоонд заавал эмэгтэй хүнийг ажиллуулна гэж миний үйлчилгээний ажилтны орон тоонд ажиллуулах талаар хүсэлтийг хүлээн аваагүй. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр дарга Х.Т дахин хамт олны хурал зарлаад А, Б бид гуравт танай орон тоог гэрээт орон тоо болгож байна гээд мэдэгдэх хуудсыг өгсөн. Тухайн хуралд бид даргын орон тоог маань гэрээт орон тоо болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл хурлын тэмдэглэлд биднийг тухайн шийдвэрийг зөвшөөрсөн мэтээр худал бичсэн байна. Бид хурлын үеэр нэг ч өдөр байсан төрийн албанд ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Мөн ажил олгогч тус хурлын үед улс орон даяар жолооч, манаач зэрэг үйлчилгээний ажилтнуудын орон тоог хувийн хэвшилд шилжүүлж байна, хэрэв дараа жилийн төсөвт танай цалин батлагдаад ирсэн тохиолдолд л та бүхнийг үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой болно, цалин батлагдаагүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болно гэж мэдэгдэл хийсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн үед манай байгууллагын цалингийн сан 12 хүнд тооцогдон батлагдаж ирсэн. Тухайн үед хэлтсийн дарга Х.Т нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Х.Тын дэргэд надтай хамт манаачаар ажиллах Б*******д 2 манаач болон жолоочийн цалин болох 23 сая төгрөгийн төсөв батлагдаж ирлээ, та нар энэ жил азтай байна, энэ жил ямар ч байсан үргэлжлүүлээд ажиллах боломжтой болсон гэж хэлсэн байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр өгсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр гаргасан байна. 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр бичиг хэргийн ажилтан утсаар залгаж гэрээ байгуулах гэж байгаа учраас хүрээд ирээрэй гэж дуудсан. Тухайн өдөр би үдээс хойш байгууллагад очихдоо хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээний төслийг танилцуулсан. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах шалтгаанаа дээд шатны байгууллага энэ гэрээг үндэслээд танай цалинг олгоно гэж тайлбарласан. Тэгэхэд Б бид хоёр түүний хэлсэн үгэнд итгээд гэрээнд гарын үсэг зураад гараад явж байхдаа бичиг хэргийн ажилтан М бидэнд 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг танилцуулж гардуулж өгсөн. Улмаар Б бид хоёр тус хэлтсийн дарга Х.Т*******тэй уулзаад хөлсөөр ажиллах гэрээгээр төрөөс олгох урамшуулал, нэмэгдэл хөлс авах боломжтой эсэхийг асуухад мэдэхгүй, энэ гэрээгээр зөвхөн та бүхэнд хөлс олгох болно гэсэн хариу өгсөн. Б бид хоёр хууль судлахад Засгийн газраас манаач, жолооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг буцаад төрийн мэдэлд шилжүүлснийг олж мэдсэн. Манай байгууллагын ажилтнуудын 1 дүгээр сарын цалинг 26*******ны өдөр олгоод дууссан боловч Б бид хоёрын цалин тухайн үед ороогүй. Мөн сарын 29*******ний өдөр Х.Т дарга бид хоёрт залгаад та хоёрын 1 дүгээ сарын цалинг 2 дугаар сарын цалинтай цуг олгохоор болсон учраас энэ сард цалин авахгүй гэж хэлсэн. Засгийн газраас гарсан манаач, жолооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг буцаад төрийн мэдэлд шилжүүлсэн тухай шийдвэрийн талаар мэдээг байгууллагын ажилтнуудыг хоорондоо харьцдаг групп чатад явуулахад 2 дугаар сарын 01*******ний өдөр Б бид хоёрын цалинг олгосон. Өмнө Б бид хоёр 412000 төгрөгийн цалин авдаг байсан бол тухайн үед 392000 төгрөгийн цалин авсан юм.

2. Иймд шүүхээс Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж Б аймгийн Стандарт хэмжил зүйн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байнагэв.

 

2. Хариуцагч Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь 2017 оноос тус хэлтэст манаачаар ажиллаж байгаа нь үнэн. Нэхэмжлэгчийн гомдолдоо үндэслэл болгож буй 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаалд манай хэлтэст 1 жолооч, 1 үйлчилгээний ажилтны орон тоо батлагдсан бөгөөд манаачийн орон тоо батлагдаж ирээгүй. Энэ тушаалд хэлтсүүд цалингийн сандаа багтаагаад харуулын ажилтан ажиллуулахыг зөвшөөрсөн боловч цаашид харуул хамгаалалтын ажлыг автоматжуулж, хяналтын камер суурилуулж, харуул хамгаалалтын хуулийн этгээдтэй хамтран ажиллахыг чиглэл болгосон. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тоох тухай тушаалыг хүчингүй болгож Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтэц орон тоог Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталж 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 04/574 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг бүтэц, орон тоо баталсан газрын даргын тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр хамт олны хурал хийж бүх ажилчдад дэлгэрэнгүй танилцуулсан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/118 дугаартай "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл” болон 2 дугаар хавсралтаар батлагдсан "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт”*******д манаачийн орон тоо тусгагдаагүй. Харин уг тушаалын 3 дугаар заалтаар Хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосон юм. Монгол Улсын шадар сайдын 2022 оны батлагдсан төсвөөр манай хэлтэст нийт 8 орон тоо батлагдаж ирсэн бөгөөд үүний 1 нь удирдах албан тушаалтан, 7 нь гүйцэтгэх албан тушаалын орон тоо байсан юм.  Байгууллагын төсвийн асуудал хүнд болсон тул хэлтсийн бүтэц орон тооноос хасагдсан манаачийн албан тушаалаас Л.Б*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж чөлөөлсөн болно. Үүнээс гадна гомдолд дурдагдсан хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоол зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг зөрчсөн гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон байна. Гэтэл Л.Б*******д 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг бичгээр өгсөн.Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Л.Б*******ийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөртэй нь харилцан тохиролцож Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтын хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Л.Б нь уг "Хөлсөөр ажиллуулах гэрээ"*******г хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Тухайн үед нэхэмжлэгчид цаашид харуул хамгаалалтын хуулийн этгээдэд шилжин ажиллах эсхүл байгууллагын байрыг түрээслүүлэгчид түрээсийн төлбөрийн нэмж өгөөд түрээслүүлэгчээр дамжуулаад цалинжуулахыг санал болгосон. Гэвч нэхэмжлэгч энэ саналыг хүлээн авахаас татгалзаж, төрийн албанд ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан ч нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг харгалзсан үзэж тул Л.Б*******тай харилцан тохиролцож Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтын хүрээнд хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Л.Б нь уг хөлсөөр ажиллуулах гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэрээ байгуулах шатанд нэхэмжлэгчид ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Харуул хамгаалалтын хуулийн этгээдүүд сард 500000 төгрөгийн хөлсөөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхийг санал болгож байсан боловч нэхэмжлэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзээд түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн А/18 дугаар тушаалаар манай хэлтэст нэмэлт санхүүжилт олгож 12 хүн ажиллуулах цалингийн сан баталж өгсөн. Гэтэл энэ тушаал нь маргаан бүхий тушаал гарсны дараа гарсан тушаал гэдэгт анхаарвал зохино. Тус тушаалаар нийт 12 хүний орон тоог баталсан бөгөөд үүний 1 нь удирдах албан тушаалтан, 8 нь гүйцэтгэх албан тушаалтан, 3 нь үйлчлэх албан тушаалтан байгаа юм. Энэхүү 12 орон тооны 5 нь төрийн захиргааны алба хаагч, 4 нь төрийн үйлчилгээний алба хаагч, 3 нь гэрээт ажилтны орон тоо байгаа юм. Нэхэмжлэгч зайлшгүй хуучнаараа төрийн үйлчилгээний орон тоонд ажиллана гэж шаардаж байгаа боловч эдгээр хүмүүсийн орон тоо төрийн үйлчилгээний алба хаагчдын тоонд багтахгүй учраас нэхэмжлэгчийг гэрээт ажилтнаар ажиллуулж байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ хуульд бүрэн нийцсэн 1 жилийн хугацаатай гэрээ юм. Энэ гэрээгээр нэхэмжлэгч манай байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг хүртэл гэрээт ажилтнаар ажиллах боломжтой. Иймд Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 01 дугаартай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн Б/21 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26*******ний өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000000, 0000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  0000000000 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 01 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Х.Т*******тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 01/498 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн 4*******3/946 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 152 дугаартай лавлагаа, Л.Б*******н 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргад хандаж байсан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 01 дугаартай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олны 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэл, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/06, Б/07 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус даргын 2018 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн Б/14 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн стандарт, хэмжил зүйн төвийн захирлын 2002 оны 1 дүгээр сарын 14*******ний өдрийн 02 дугаартай тушаал /архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Кыран*******ахиых ХХК*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 01/222 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичиг, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 126 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн ЗГ*******2/846 дугаартай Стандарт, хэмжил зүйн газрын 2022 оны батлагдсан төсөв хүрүүлэх тухай албан тоот, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн А/15 дугаартай тушаал болон тус төсвийн Б аймагт холбогдох хэсэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Л.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 24*******ний өдөр Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын тушаалаар тус хэлтсийн манаачаар түр томилогдсон. Тус хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн даргын тушаалаар манаачаар бүр томилогдсон. Стандарт хэмжил зүйн хэлтэст манаачаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаал болон Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/18 дугаар тушаалыг үндэслэж гомдол гаргаж байна. Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байх тул Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж Б аймгийн Стандарт хэмжил зүйн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Л.Б нь 2017 оноос тус хэлтэст манаачаар ажиллаж байгаа нь үнэн. Нэхэмжлэгчийн гомдолдоо үндэслэл болгож буй 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаалд манай хэлтэст 1 жолооч, 1 үйлчилгээний ажилтны орон тоо батлагдсан бөгөөд манаачийн орон тоо батлагдаж ирээгүй. Энэ тушаалд хэлтсүүд цалингийн сандаа багтаагаад харуулын ажилтан ажиллуулахыг зөвшөөрсөн боловч цаашид харуул хамгаалалтын ажлыг автоматжуулж, хяналтын камер суурилуулж, харуул хамгаалалтын хуулийн этгээдтэй хамтран ажиллахыг чиглэл болгосон.Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тоох тухай тушаалыг хүчингүй болгож Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтэц орон тоог Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталж 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 04/574 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг бүтэц, орон тоо баталсан газрын даргын тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр хамт олны хурал хийж бүх ажилчдад дэлгэрэнгүй танилцуулсан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/118 дугаартай "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл” болон 2 дугаар хавсралтаар батлагдсан "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт”*******д манаачийн орон тоо тусгагдаагүй. Харин уг тушаалын 3 дугаар заалтаар Хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосон юм. Байгууллагын төсвийн асуудал хүнд болсон тул хэлтсийн бүтэц орон тооноос хасагдсан манаачийн албан тушаалаас Л.Б*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж чөлөөлсөн болно.Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг зөрчсөн гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон байна. Гэтэл Л.Б*******д 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг бичгээр өгсөн. Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Л.Б*******ийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1*******д заасан хугацаанд гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1*******т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч Л.Б*******д хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

4.3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн Б/21 дугаартай “Б.Б*******ыг ажлаас чөлөөлж, Л.Б*******ийг ажилд түр томилох тухай” тушаалаар Стандарт хэмжил зүйн хэлтсийн манаачаар түр ажиллаж байсан Б.Б*******ыг 2017 оны 11 дүгээр сарын 26*******ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Л.Б*******ийг түр томилсугай гэж, мөн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажилд томилох тухай” тушаалаар Стандарт хэмжил зүйн хэлтсийн манаачийн ажилд Л.Б*******ийг 2018 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн томилсугай гэсэн эрхийн актаар Стандарт хэмжил зүйн хэлтсийн манаачаар ажилд томилж, ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 03*******ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болон Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус нотлогдож байна.

4.4. Б аймаг Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/118 дугаартай тушаалыг тус тус үндэслэн тушаах нь 1. Л.Б*******ийг 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн манаачийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн тушаалаар нэхэмжлэгч Л.Б*******ийг манаачийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. 

4.5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Л.Б*******ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1*******т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болох үндэслэлүүдийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******т талууд харилцан тохиролцсон, мөн хуулийн 78.1.9*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.Б*******ийг манаачийн ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

 

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дэх заалтаар Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэгдүгээр, дотоод зохион байгуулалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус Б аймаг нийт орон тоо 13, хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн 2, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн 3, салбар сан, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, ерөнхий нягтлан бодогч 1, архив, бичиг хэргийн ажилтан/нярав/1, хэмжүүр баталгаажуулалтын техникч 1, жолооч 1, үйлчлэгч 1 гэж баталсан байна.

Энэхүү Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 13 орон тоонд тус хэлтэст жижүүр, манаач, харуулын гэх орон тоо батлагдаагүй болох нь нотлогдож байна.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн жагсаалтад манаачийн орон тоо албан тушаал тусгагдаагүй байна.

 

6.Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар  сарын 08*******ны өдрийн 15 дугаартай Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлд Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны бүтэц орон тоо баталсан А/72 дугаартай тушаалаар 13 орон тоо байсан, энэ тушаал хүчингүй болсон, 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын даргын А/118 дугаартай бүтэц орон тоо баталсан тушаал батлагдсан, энэхүү тушаалаар манаачийн болон хүний нөөцийн орон тоо хасагдсан өмнө бас анхааруулж байсан гэж, хуралд Л.Б оролцсон байх ба хурлын тэмдэглэлд ... Л.Б*******ийн манаачийн орон тоог дээрээс хассаныг мэдэж байгаа, бид хоёрыг энэ байгууллага шинэ байранд ортол нэг жил яаж хийгээд гэрээгээр ажиллуулбал сайн байна гэж хэлж байсныг, уг хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт Л.Б ... нарын орон тоог хасагдсан тул мэдэгдэх хуудас өгөхийг ахлах мэргэжилтэн Х.Т*******д даалгасан байна. 

7. Ажил олгогч Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь ажилтан Л.Б*******д Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/*******ийн 80 дугаар зүйлийн 80.4*******т зааснаар 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр 01 дугаартай мэдэгдэх хуудас өгч, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/118 тушаалаар байгууллагын манаачийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн байна.

 

8. Улмаар Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т нь Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа байрны харуул хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах харуулаар Л.Б*******ийг 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс ажиллуулахад талууд Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан байна.

Талууд харилцан тохиролцож ажлын байрны аюулгүй байдал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах, хөлсөөр ажиллуулагч талын баталсан дотоод журмыг сахиулахад зорилгоор ажиллуулагч Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийг төлөөлж хэлтсийн дарга Х.Т, хөлсөөр ажиллагч Л.Б нар харилцан тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 01 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс хойш нэхэмжлэгч Л.Б нь харуулын үүрэгт ажлаа гүйцэтгэж, цалин хөлсөө авч, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөж байгаа нь Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05*******ны албан бичиг болон шимтгэл төлсөн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх ба мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1*******т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 359.2*******т энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээний 1.3*******т ажил, албан тушаалын нэр харуул, 2.1.1*******т Стандарт, хэмжил зүйн хэлтсийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа байрны харуул хамгаалалтын ажлыг хариуцна, 2.2*******т энэхүү гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхэлж 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуусгавар болно, 3.6*******т ажлын хөлсийг сард тогтоосон хугацаанд шилжүүлэх үүрэгтэй, 6.1*******т  ажиллуулагч нь ажиллагчид гэрээний хугацаанд сарын 492,374 /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийн хөлсийг төлнө. Энэхүү үнийн дүнд хөлсөөр ажиллагчид ногдох НДШ, ХХОАТ зэрэг бүгд багтана гэж тус тус хөлсөөр ажиллуулах гэрээндээ тусгаж, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймээс хариуцагч Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т нэхэмжлэгч Л.Б нарын байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 01 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ нь Засгийн газрын 2003 оны Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн 6.2 болон 4.3*******д нийцэж байна.

2003 оны Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн 6.2*******д гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд ... харуул, хамгаалалтын үйлчилгээ ... хамааруулсан байна, мөн 4.3*******д төсвийн байгууллагад ажиллаж байгаа ... жижүүр, харуул, манаач, сахиул ... зэрэг ... ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна гэж заасан байна.

 

9. Нэхэмжлэгч Л.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тоох тухай тушаалд үйлчилгээний ажилтны орон байгаа учраас намайг тухайн орон тоонд ажилд томилж өгөхийг хүсэж байна гэх боловч энэхүү тушаал нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 5 дах заалтад энэ тушаал батлагдсантай холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72 тушаалыг хүчингүй болсонд тооцсон байх тул нэхэмжлэгч Л.Б*******н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дахь заалтад хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна.

Үүнтэй холбоотойгоор хариуцагч Б аймгийн Стандарт,хэмжил зүйн хэлтэс нь Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн  газрын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 233 дугаартай тогтоолын хавсралтын 6.2 болон 4.3*******д заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа хийгдэж байгаа болох нь Б аймгийн К ХХК*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 01/222 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.

 

10. Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны батлагдсан төсөвт бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардал гэж мөнгө тусгаж өгсөн болохоос тус хэлтэст манаач гэх орон тоо батлагдаагүй болох нь Монгол Улсын шадар сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн ЗГ*******2/846 дугаартай албан бичгээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд хүргүүлсэн 2022 оны батлагдсан төсөв болон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн А/15 дугаартай үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, төсвийн зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар нотлогдож байна.

 

11. Нэхэмжлэгч Л.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаартай тогтоолын 6 дугаар зүйл, мөн тогтоолын 7 дугаар зүйлийн 6*******д, 7.1, 7.3*******т заасныг зөрчиж үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Дээрх Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаартай тогтоол нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний талаар зохицуулсан байх ба төсвийн ерөнхийлөн захирагч болон Засаг дарга нарт даалгасан байна.

 

12.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

 

13. Нэхэмжлэгчийн Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

14. Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Л.Б*******ийг ажлаас чөлөөлсний дараах үйл баримтуудад холбоотой Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 01/498 дугаартай Монгол Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.М танаа “хариу хүргүүлэх тухай”, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн 4*******3/946 дугаартай  Монгол Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.М танаа “хариу өгөх тухай”, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.К танаа гэх албан бичгүүд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

 

15. Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2*******д заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Л.Б*******ийн Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/02 дугаартай “Л.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б