| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/00898/И |
| Дугаар | 130/ШШ2022/00227 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2022/00227
АА аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, УУУУ банк ХХК
Хариуцагч: АА аймгийн БББ сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт Б*******н Б,
Хариуцагч: АА аймгийн БББ сумын 6 дугаар багт оршин суух, М овогт А*******ын А,
Хариуцагч: АА аймгийн БББ сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт Б*******н С,
Хариуцагч: АА аймгийн БББ сумын 6 дугаар багт оршин суух, У овогт Т*******н Н,
Нэхэмжлэлийн шаардлага: 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Хариуцагч А.А шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдөр /баримт №2/ мэдэгдэж, хариуцагч Б.Б, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 16*******ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч А.А, Б.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдааны шатанд... өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч А.А*******д, Б.Б болон хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УУУУ банк ХХК нь хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарт холбогдуулан 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1. Иргэн Б овогтой Б, А овогтой А нар нь “УУУУ Банк” ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, №ССССССС тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 108,950,000 /зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй /зээлийн эхлэлтийн хүү/, 180 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.5*******д заасны дагуу УУУУ банкны Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр жилд 1 удаа бууруулж болно гэснээр 2012 оны 05 дугаар сарын 24*******ний өдрөөс 4.8 хувь, 2013 оны 05 дугаар сарын 24*******ний өдөр өдрөөс 3.6 хувь, 2014 оны 05 дугаар сарын 13*******ны өдрөөс 2.4 хувь болж буурч өөрчлөгдөн бодогдож байгаад, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2018 оны 08 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн зээлийн хүү 6 хувиар бодогдож эхэлсэн.Зээлдэгчид зээлийн барьцаанд зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204033921 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 113,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Ингээд 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан Барьцааны зүйлийг өөрчилж зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан болно.
Зээлдэгч нар нь 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан Эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 60,231,028 төгрөг, хүүгийн төлбөрт 24,041,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,103 төгрөг, нийт 84,280,570 төгрөгийг төлж барагдуулсан.
Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний Долоодугаар зүйлийн 7.2.2, 7.3*******т заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймд банк Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.4, 2.6, Гуравдугаар зүйлийн 3.2.1, 3.2.3, 3.2.5, Тавдугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 5.1.6, Долоодугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.3, 7.4 дэх заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3*******т заасныг тус тус үндэслэн Зээлдэгч Б овогтой Б, А овогтой А нарт Хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1.2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрийн байдлаар Зээлийн төлбөрийг гаргуулах А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 49,006,698.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,109,174.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316.00 төгрөг, нийт 58,565,187.00 төгрөг,
2. Иргэн Б овогтой Б, А овогтой А, Бахыткере овогтой С, Т овогтой Н нар нь “УУУУ Банк” ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ /Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй/, №55555555 тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 96,000,000 /ерэн зургаан сая/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, барьцааны гэрээнд Барьцаалуулагчаар Иргэн Б овогтой С /РД:00000/, Т овогтой Н /РД:ААААААА/ нар оролцон гарын үсгээ зурж өөрсдийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6*******р багт байрлах 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, иргэн Б овогтой С /РД:00000/*******ий эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой А*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 2000 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалуулсан. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдөр №55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, №66666666 тоот Барьцааны гэрээг байгуулж Зээлийн хэмжээ 117,868,364.23 төгрөг гэж, мөн “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн ба зээлдэгчид зээлийн барьцаанд Б овогтой Б, Хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой А нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө Хувийн сууцыг барьцаалуулсан болно. Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,098,279 төгрөг, хүүгийн төлбөрт 6,573,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15 төгрөг, нийт 11,672,265 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Орон сууцны зээлийн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.1.1*******т заасан үндэслэлээр гэрээг цуцлан зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк Орон сууцны зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.2.2, дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 5.1.8, 5.1.9, зургаадугаар зүйлийн 6.1.1, 6.1.11, 6.4, 6.5, долоодугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон Монгол улсын иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3*******т заасныг тус тус үндэслэн Зээлдэгч Б овогтой Б, А овогтой А, Б овогтой С, Т овогтой Н нарт Хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 114,901,721.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,758,949.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,742.00 төгрөг, нийт 136,999,413.00 төгрөг гаргуулж өгнө үү.
3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,
3.1. 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555 тоот Барьцааны гэрээгээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Б*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******1205025761 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А I*******таар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, иргэн Б овогтой С /РД:00000/, Т овогтой Н ААААААА/ нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, иргэн Б овогтой С /РД:00000/*******ий эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай п*******аян*******БББ аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 2000 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар,
3.2. 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 тоот Барьцааны гэрээгээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Б, Хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой А нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6*******р баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө Хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
4. Нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000.00 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч нар тус банкнаас зээл авсан нь үнэн уг зээлээ цаг хугацаанд төлөх сонирхолтой байдаг бөгөөд банк буюу эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хууль зөрчиж, өөрийн давуу байдлаа ашиглан зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон, мөн гэрээгээр тохиролцсон хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж маргаантай нөхцөл байдал бий болгосноор зээлдэгч зээлээ цаг хугацаанд нь төлөх боломжийг хаасан гэж үзэж байна. Ингэхээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй ба зээлийн гэрээний хугацаанд банкны нэхэмжилсэн зээлийг төлөхийг зээлдэгч зөвшөөрч байна. Түүнчлэн УУУУ Банк зээл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах үед зээлийн барьцаанаас банкны шийдвэрээр чөлөөлөгдсөн хөрөнгүүдийг нэхэмжилсэн, зээл аваагүй иргэдийг хариуцагчаар тодорхойлсон, зээлдэгчийн зээлийн мэдээллийг холбогдолгүй этгээдэд гаргаж өгч зээлдэгчийн хувийн нууцад халдсан асуудалд гомдолтой байна.
1. Зээл төлөгдөөгүй үндэслэл буюу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх үндэслэл нь нэгдүгээрт зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон. УУУУ Банк нь хууль зөрчиж, шүүхийн шийдвэргүйгээр зээлдэгч Б.Б, А.А нарын УУУУ Банк дахь дансны гүйлгээг зогсоосон байна. Иргэний хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуульд банк харилцагчийн данснаас аливаа гүйлгээг зөвхөн харилцагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ гэж заасан тул харилцагчийн дансны гүйлгээ хааж төлбөр тооцоо хийх, зээл төлөх боломжийг хаасан нь хууль зөрчсөн буюу банкны нэхэмжлэлийн дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шаардлагад нийцэхгүй тул зээлийн гэрээний хугацааг хүчинтэй үргэлжлүүлж, зээлээ хугацаанд төлөх боломжоор хангуулах. Хоёрдугаарт зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлсэн. УУУУ Банкнаас олгосон 108,950 сая төгрөгийн зээлийн гэрээнд зээлийн хүүг жилийн 6 хувь гэж тодорхойлсон бөгөөд 2014 он хүртэл жилийн 2,4 хувь хүртэл бууруулсан байна. Харин нэхэмжлэлд зээлийн хүүг гэрээнд заасны дагуу 2018 оны 09 дүгээр сараас хойш жилийн 6 хувийн хүүтэй тооцно гэсэн 2017 онд олгосон 117,8 сая төгрөгийн зээлийн гэрээнд зээлийн хүүг 6 хувь гэж зээл олгосон бөгөөд 2018 оны 08 дүгээр сарын 07*******ны өдөр 5180/519 тоот албан бичгээр зээлийн хүүг жилийн 22.2 хувь бодогдож нэмэгдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлэх ямар ч үндэслэлгүй бөгөөд мөн нэхэмжлэл нь ижил төрлийн гэрээг хоёр өөр утгаар хүү тооцохоор нэхэмжилсэн буюу зээлдэгчид ашиггүй буюу хүү буурах нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаагүй мөртлөө хүү нэмэгдэх буюу банканд ашигтай нөхцөлийг гэрээнд тусгаж зээлдүүлэгч талд хэт давуу эрхтэй гэрээ хийсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.3 “талуудын тэгш оролцоог хангах” заалтыг зөрчиж байна.
2.Зээлийн барьцаанд байхгүй хөрөнгийг нэхэмжилсэн асуудлаар иргэн Б.Б, А.А нар 2010 онд 108,950 сая төгрөгийн зээл авч 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед түр барьцаалсан Ү2204010087 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 60 дугаар байр 8 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө сууцыг УУУУ Банкны эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, банкны бодлого журмын дагуу зохих хэмжээний үндсэн зээл төлөгдсөний дагуу чөлөөлж авсан тул одоогийн зээлийн барьцааны шаардлага хангах үндэслэлгүй юм. Иймд Банкны аливаа шийдвэр харилцагчид ирдэггүй, барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдэхгүй, хөрөнгийн бичиг баримт гэрчилгээг харилцагч хүлээн авснаар банканд үлдэх дэвтэрт гарын үсэг зуруулдаг билээ. Банкнаас нэхэмжилсэн зээлүүдийг олгоход судалгаа хийсэн ажилтны санал, тооцоолол, зээлийн хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, зээлийн хорооны шийдвэрүүд зэрэг зээлийн хувийн хэргийн бүх материалуудыг, тухайн гэрчилгээг олгосон талаарх банкны балансын гадуур программд хийгдсэн гүйлгээний хуулгыг, тус хөрөнгийн гэрчилгээг зээлдэгчид олгосон шийдвэр үндэслэл, хүлээлгэн өгсөн акт, хүлээлгэн өгсөн ажилтны гарын үсэг, хүлээн авсан гарын үсэгтэй материалуудыг банк шүүхэд ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой гэж үзэж байна.
3. Зээлдэгч Б.Б 2017 оны 06 сард байшин барих зориулалтаар 96 сая төгрөгийн зээл авах үед байшин баригдаж, дуусах, шинээр гэрчилгээ гаргуулах хүртэл түр иргэн Б.С /РД:00000/, Т.Н /РД:ДДДДДД/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлалтай 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн сууц болон иргэн Б.Сы эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах 1196 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан бөгөөд 2007 оны 12 дугаар сард шинээр баригдсан байшингийн гэрчилгээ гаргахад барьцааны гэрээг өөрчилсөн тул банкнаас түр барьцаа хөрөнгө болох Б.С, Т.Н нарын хашаа байшин газрын гэрчилгээг буцааж олгосон. Б.С, Т.Н нар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй өөрсдийн дансаар болон бэлнээр зээлийн мөнгөнөөс аваагүй байхад хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нөхцөлд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын ус зээлтэй холбоотой хувийн хэрэг дотор байгаа бүх материалуудыг, Зээлийн судалгаа хийсэн ажилтны санал, тооцоолол, зээлдэгчийн гаргасан өргөдөл Зээлийн хорооны шийдвэр, зээл танилцуулах, зээлийн хороогоор хэлэлцүүлэх үеийн зээлийн хорооны хурлын тэмдэглэл, тус хөрөнгийн гэрчилгээг олгосон дансны гүйлгээний хуулга, хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн ажилтан болон хүлээн авсан этгээдийн үйлдсэн акт, балансын гадуур хийгдсэн гүйлгээний баримтуудыг иргэний хэрэгт хавсаргах ёстой гэж үзэж байна.
4. Монгол Банкны хугацаа хэтэрсэн зээлийн ангилах журам болон бусад хууль тогтоомжийн дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 90 хоногоос дээш хугацаагаар хуримтлуулна тооцдоггүй, мөн банкны зүгээс зээлдэгчийн. дансны гүйлгээг зогсоосон, зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж зээл төлөхөд маргаантай нөхцөл байдал үүсгэсэн нь банкны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул 49,006,698 төгрөгийн зээлд 90 хоногийн хүү 725,031 төгрөг, 114.901.721 төгрөгийн зээлд 90 хоногийн 1,699,916 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Банкнаас нэхэмжилсэн бусад хүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдэж өгнө үү.
5 УУУУ банк Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1 Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ” гэсэн заалтыг зөрчиж 2019 оноос хойш зээлдэгчийн данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа тул тэдгээр гүйлгээний жагсаалтыг ирүүлж ямар үндэслэлээр харилцагчийн зөвшөөрөлгүй хүүхдийн мөнгө гэх мэт улсаас олгож буй нийгмийн халамжийн мөнгөөр зээл төлүүлсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна.
6. Зээлдэгчийн зүгээс зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөх талаар санаачилгатай ажиллаж, зээл хариуцсан банкны ажилтантай байнгын харилцаа холбоотой байж үндэслэлгүй нэмэгдүүлсэн хүүг бууруулах талаар тохирч банкнаас албан бичиг өгөхийг хүссэн бөгөөд бичиг хийж өгөх боломжгүй гэсэн тул маргаантай асуудал шийдэгдэхгүй явсаар ирсэн билээ. Мөн банкны нэхэмжлэлд дурдсан 2021 оны 08 дугаар сард зээл төлүүлэх мэдэгдэл ирүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлдэгчид ийм мэдэгдэл аваагүй, харин 2021 оны 09 дүгээр сард мэдэгдэл авсан бөгөөд үүнээс хэд хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай байна.
7. Иймд 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс УУУУ банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн 01/158, 2021 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 05/1035, 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 34/8816 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч А.А, Б.Б нарын гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон эгэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн ССССССС*******1 дугаартай барьцаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн ССССС дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 08 дугаар сарын 10*******ны өдрийн ЁЁЁЁ дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Б*******ы 2010 оны 12 дугаар сарын 14*******ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 14*******ний өдөр хүртэлх зээлийн бүртгэлийн карт, Б.Б*******ы 2010 оны 12 дугаар сарын 14*******ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20*******ний өдөр дуусталх зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, УУУУ банкны 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн 24/7125, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 34/8072 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ний өдрийн 34/8494 дугаартай Зээл буцаан шаардах мэдэгдэл, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26*******ны өдрийн орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Бы гадаад паспорт болон О.Энхмаагийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээн болон барьцаалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн ССССС дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 1659 дугаартай итгэмжлэл болон Т.Н, Б.С нарын иргэний үнэмлэхийн ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 08 дугаар сарын 27*******ны өдрийн 000077694 дугаартай Б.С, Т.Н нарын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 1660 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 25*******ны өдрийн 000095727 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 30*******ны өдрийн УУУУ банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн журналын 461851 дугаартай, 2017 оны 7 дугаар сарын 17*******ны өдрийн 1756226, 2017 оны 07 дугаар сарын 31*******ний өдрийн 680992, 2017 оны 09 дүгээр сарын 04*******ний өдрийн 1272949, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 3820214, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 3599473, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 381004 дугаартай зээл олгосон тухай УУУУ банкны гүйлгээний баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 66666666 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 26*******ны өдрийн ММММ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ний өдөр гаргасан Зээлийн бүртгэлийн карт, 2017 оны 06 дугаар сарын 30*******ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20*******ний өдөр хүртэлх Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 08 дугаар сарын 12*******ний өдрийн 34/7124 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 34/8073 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ний өдрийн 34/8495 дугаартай Зээл буцаан шаардах мэдэгдэл, Монголын нотариатчдын тахимын мөнгөний тасалбар болон төлбөрийн баримт, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15*******ны өдрийн 130/ШЗ2021/02380 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон Ү2205025761, Ү2204010087 тоот улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 01/1643 дугаартай улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон ҮХХХХХХ, ҮООООО, ГАААААА тоот улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, УУУУ банкны 2022 оны 02 дугаар сарын 23*******ны өдрийн 34/1549 дугаартай итгэмжлэл, УУУУ банкны 2021 оны 09 дүгээр сарын 29*******ний өдрийн 06/21/120 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн хариуцагч Б.Б, А.А, Т.Н, Б.С нарын Я.С*******эд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19*******ний өдрийн 130/ШЗ2021/02793 дугаартай захирамжаар 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээнд заасан Б Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Бн Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Бн С /РД:00000/, Т*******ийн Н /РД:ААААААА/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б*******гийн С /РД:00000/ эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 1196 18 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Аын Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Бн БАын Аийн нарын өмчлөлийн Эрхийнх улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө Хувийн сууцын хамт нэхэмжлэлийн шаардлага болох 195,600,600 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч УУУУ банк ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Б овогтой Б, А овогтой А нар нь “УУУУ Банк” ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, №ССССССС тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 108,950,000 /зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй /зээлийн эхлэлтийн хүү/, 180 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.5*******д заасны дагуу УУУУ банкны Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр жилд 1 удаа бууруулж болно гэснээр 2012 оны 05 дугаар сарын 24*******ний өдрөөс 4.8 хувь, 2013 оны 05 дугаар сарын 24*******ний өдөр өдрөөс 3.6 хувь, 2014 оны 05 дугаар сарын 13*******ны өдрөөс 2.4 хувь болж буурч өөрчлөгдөн бодогдож байгаад, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2018 оны 08 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн зээлийн хүү 6 хувиар бодогдож эхэлсэн.Зээлдэгч нар нь 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан Эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 60,231,028 төгрөг, хүүгийн төлбөрт 24,041,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,103 төгрөг, нийт 84,280,570 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний Долоодугаар зүйлийн 7.2.2, 7.3*******т заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Мөн Иргэн Б овогтой Б, А овогтой А, Б овогтой С, Т овогтой Н нар нь “УУУУ Банк” ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ /Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй/, №55555555 тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 96,000,000 /ерэн зургаан сая/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,098,279 төгрөг, хүүгийн төлбөрт 6,573,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15 төгрөг, нийт 11,672,265 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Орон сууцны зээлийн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.1.1*******т заасан үндэслэлээр гэрээг цуцлан зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлдэгч нар тус банкнаас зээл авсан нь үнэн уг зээлээ цаг хугацаанд төлөх сонирхолтой байдаг бөгөөд банк буюу эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хууль зөрчиж, өөрийн давуу байдлаа ашиглан зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон, мөн гэрээгээр тохиролцсон хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж маргаантай нөхцөл байдал бий болгосноор зээлдэгч зээлээ цаг хугацаанд нь төлөх боломжийг хаасан гэж үзэж байна. Ингэхээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй ба зээлийн гэрээний хугацаанд банкны нэхэмжилсэн зээлийг төлөхийг зээлдэгч зөвшөөрч байна. Түүнчлэн УУУУ Банк зээл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах үед зээлийн барьцаанаас банкны шийдвэрээр чөлөөлөгдсөн хөрөнгүүдийг нэхэмжилсэн, зээл аваагүй иргэдийг хариуцагчаар тодорхойлсон, зээлдэгчийн зээлийн мэдээллийг холбогдолгүй этгээдэд гаргаж өгч зээлдэгчийн хувийн нууцад халдсан асуудалд гомдолтой байна. Иймд 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн №ССССССС*******1, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн №55555555, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн №66666666 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
4.2.Хариуцагч зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нар нь УУУУ банк ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр №ССССССС дугаартай Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр 108,950,000 /зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар зээлийг, мөн зээлдэгч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь УУУУ банк ХХК*******ийн АА тооцооны төвөөс 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдөр №55555555 дугаартай орон сууцны зээлийн гэрээ /ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй/*******ээр 96,000,000 /ерэн зургаан сая/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлийг тус тус авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн №ССССССС дугаартай ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
4.3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1*******т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тодорхойлсон болно.
4.4.Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр №ССССССС дугаартай Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдөр №55555555 дугаартай орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардсан болох нь УУУУ банкны 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн 34/7124 дугаартай, 34/7125 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 34/8072 дугаартай, 34/8073 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрийн 34/8494 дугаартай, 34/8495 дугаартай Зээл төлөх мэдэгдэл болон зээл буцаан шаардах мэдэгдлүүд, 2021 оны 08 дугаар сарын 16*******ны өдрийн, 2021 оны 08 дугаар сарын 24*******ний өдрийн магадалгаа /шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаан/*******гаар тус тус нотлогдож байна.
4.5. Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхэд бичгээр тайлбар гаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1*******т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэжээ.
4.6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 2.1.7*******д ...үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож, нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно гэж, гэрээний 2.6*******д зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч банканд төлнө гэж, 7.1*******т талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болсонд тооцно, гэрээний 7.2*******т дараах нөхцөлд банк зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, 7.2.2*******т зээлийн үндсэн өр, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хугацаандаа удаа дараалан төлөөгүй, гэрээг ноцтой зөрчсөн, мөн 2011 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай барьцааны гэрээний 1.1*******т энэхүү гэрээгээр Банк, Зээлдэгчийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр байгуулсан ССССССС тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний /цаашид “Зээлийн гэрээ” гэх/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна, 1.2*******т энэхүү гэрээнд заасан Банк, Зээлдэгч гэдэг нь зээлийн гэрээгээр тодорхойлогдсон этгээдүүд байна гэж гэрээнд заасан үндэслэлийг тухайн үед хүлээн зөвшөөрч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурсан ба энэхүү үүргээ зохигч буюу хариуцагч нар зөрчсөн байна гэж үзлээ.
4.7. Нэхэмжлэгч УУУУ банк нь Б.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 08 дугаар сарын 25*******ны өдрөөс дуусгавар болсон тул зээлийн хүү 6 хувиар бодогдож эхэлсэн гэж тайлбарлаж байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 2.1.6*******д зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд зээлийн хүүг дараа сарын 05*******ны өдрөөс эхлэн үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн тооцно гэсэн байна.
4.8.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1*******т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзлээ.
4.9. Мөн 2011 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн ССССССС дугаартай барьцааны гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 24*******ний өдрийн ССССССС*******1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 66666666 дугаартай барьцааны гэрээнүүд болон уг барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1,1.2, 2 дугаар зүйлийн 2.2*******т зааснаар Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь Б Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Бн Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б*******н С /РД:00000/, Т*******нийн Н /РД:ААААААА/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б*******гийн С /РД:00000/ эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 1196 18 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А*******ын А*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б*******н Б А*******ын А*******ийн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.
4.10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1*******т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.3*******т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан байна.
4.11. Иймд хариуцагч Б.Б, А.А, нараас 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 49,006,698 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,109,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316 төгрөг, нийт 58,565,187 төгрөгийг, хариуцагч Б.Б, А.А, Б.С,Т.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 114,901,721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,758949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,742 төгрөг, нийт 136,999,413 төгрөгийг, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч УУУУ банк ХХК*******д олгох нь зүйтэй байна.
5.Мөн хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1*******д зааснаар үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Б Б*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б*******н Б*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б*******н С /РД:00000/, Т*******ийн Н /РД:ААААААА/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Бгийн С /РД:00000/ эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 1196 18 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А*******ын *******Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б*******н Б А*******ын А*******ийн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян БББ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1*******д зааснаар нэхэмжлэгч УУУУ банкны хүсэлт гаргасан ба хүсэлтээр мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1*******д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, 2021 оны 11 дүгээр сарын 19*******ний өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 130/ШЗ2021/02793 дугаартай шүүгчийн захирамж гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2*******т шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2*******т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заасан байх тул дээрх шүүгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******т зааснаар хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нараас 1,206,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УУУУ банк ХХК*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1*******д зааснаар хариуцагч Б.Б, А.А, нараас 2010 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн ССССССС тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 49,006,698 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,109,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316 төгрөг, нийт 58,565,187 /тавин найман сая таван зуун жаран таван мянга нэг зуун наян долоон/ төгрөгийг, хариуцагч Б.Б, А.А, Б.С,Т.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 55555555*******1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 114,901,721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,758949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,742 төгрөг, нийт 136,999,413 /зуун арван зургаан сая есөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгийг, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 /гучин зургаан мянган/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч УУУУ банк ХХК*******д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1*******д зааснаар хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нарын үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Б Б*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Бн Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б*******н С /РД:00000/, Т*******ийн Н /РД:ААААААА/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ХХХХХХ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Бгийн С /РД:00000/ эзэмшлийн нэгж талбарын ЦЦЦЦЦЦЦЦ дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар багт байрлах, 1196 18 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А*******ын А*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г*******АААААА дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын БББББББ дугаартай АА аймгийн БББ сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б*******н Б А*******ын А*******ийн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******ООООО дугаарт бүртгэлтэй, АА аймгийн БББ сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян*******24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян БББ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2*******т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 19*******ний өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 130/ШЗ2021/02793 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор АА аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б