| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/1091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1136 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1136
2024 10 24 2024/ШЦТ/1136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баянжаргал
Улсын яллагч П.Итгэл
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2403 0010 90734 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар
хороо бэлхийн 8 дугаар гудамжны 150 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтан өлгийн замд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Приүс маркиын 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Отгондэлгэрийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй’’гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-р хуудас/,
-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хохирогч Ч.Отгондэлгэрийн мэдүүлэгт... Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ганцаараа байж байх үедээ хоолоо хийж идчихээд тэндээсээ монелд байдаг том эгчийн охин Номиндэлгэрийн гэрт очихоор 16 цагийн орчим гарсан. Монелруу замын таксигаар монелын Цээл нэртэй дэлгүүрийн гадаа хүргүүлээд байсан 1700 төгрөгөө таксины жолоочид өгөөд буусан. Цээл дэлгүүрийн гадаа буугаад Номиндэлгэрийн гэрлүү гудамжаар доош уруугаад алхаж байтал замд 2, 3 хүн гудамжны буланд архи уугаад сууж байхаар нь хажуугаар нь гарах гэтэл нөгөө архи уугаад сууж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс нааш ир архи уух уу гэхээр нь ууя гээд тэд нартай нийлээд ууж байсан архинаас нь хамт гадаа ууцгаасан. Тэндээ ууж байгаад харанхуй бүрий болоод тэр хүмүүс салаад явцгаасан. Миний давсаг сул учир ойр ойрхон шээдэг юмаа, тэндээсээ бие засахаар явах гэж байсан шиг санагдаж тэрнээс хойш сайн юм санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан цагдаа нар эмнэлэг дээр ирээд миний согтолтолтыг үзэх гээд үлээлгэх гээд байсан. Тухайн үед үлээх гэхээр амьсгал давхцаад байсан учир цусны дээж өгөхөөр болсон. Би гэмтлийн эмнэлэгт 14 хоносон, мөн тархины хагалгаанд ороод 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгээс гарч гэртээ эмчилгээ хийлгэж байна, 7 хоногт 2 удаа эмнэлэг дээр хийлгэж байгаа. Намайг мөргөсөн жолооч намайг эмнэлэгт хүргэж авч, эмчилгээтэй холбоотой холбоотой зардал мөнгийг өгөөд явж байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 20-21р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэгийн "...Би айлын 4 дэх хүүхэд харин манай дүү Ч.Отгондэлгэр нь айлын 6 дах хүүхэд манайх 9 эцэг эхээс 9-үүлээ. Миний дүү Ч.Отгондэлгэр нь 1986 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянадарга суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр Хэнтий аймагт өгссөн. Хэнтий аймгийн Баянадарга сумын 10-н жилийн сургуульд 5 дугаар анги хүртлээ сурч байгаад аав ээж Улаанбаатар хот уруу шилжээд сургуулиасаа гарсан. Улаанбаатар хотод ирээд бичиг баримтгүй гэх шалтгаанаар сургуульд дахин сураагүй. 19 настайгаасаа эхлээд гоо сайханч хийж байгаад 27 насандаа Энхсайхан гэдэг хүнтэй гэр бүл болж дундаасаа хүү, охин хоёртой болсон, том охин нь 11 настай, надтай хамт амьдардаг, хүү нь 9 настай бас надтай хамт байдаг. Нөхөр нь манай дүүтэй маргалдаад 3 давхраас унагааснаас болоод нурууны гэмтэлтэй болсон, нөхөр нь хоёр хүүхдээ орхиод хаяж явсан. Тэрнээс хойш миний дүү Ч.Отгондэлгэрийг нөхөр нь дахин ирж зодож гэмтээж байсан. 2020 он хавьцаа миний дүү Баянзүрх дүүрэгт явж байгаад автомашинд мөргүүлж гэмтээд давс нь задарч, хэвлийн хэсгийн яс, хөл нь цуурч гэмтэж байсан. Тэрнээсээ болоод групптогтоолгоод 1 жилийн дарва группээсээ хасагдсан. Улаанбаатар хотод одоо манай хашаанд тусдаа гэрт 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Мартаж санадаг болсон болохоор үе үе гарч яваад архи согтууруулах ундаа уучихдаг, гэрээ олохгүй төөрчихдөг болсон, бид нар өөрсдөө хайж олж авдаг болсон. 2024 оны 02 дугаар сарын 16-ны орой гэртээ хоёр хүүхдийн хамт байж байгаад л гараад автомашинд мөргүүлсэн юм шиг байна лээ, тухайн үед би нөхрийн хамт хөдөө орон нутаг уруу явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Шүүх шинжилгээний еренхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Дунгаамаагийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2886 дугаартай "1. Ч.Отгондэлгэрийн биед баруун лямбада заадаснаас урагш хөхлөг сэртэн дайрч даганы баруун суурь хэсэг хүрсэн шугаман хугарал, баруун зулай, дагэ хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун духны дэлбэнгийн эрдийн няцрал, дархи дарагдал, баруун чамархай, зулай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, /2024.02.21-ний хатуу хальсан дээрх цусан хураа авсан мэс заслын дараах байдал/, дагзны хуйханд шарх, зүүн шаант ясны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 35-38-р хуудас,
- Шинжээч Д.Дунгаамаагийн". Дээрх гавал ясны гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, дайрагдах үед үүсэх боломжгүй, мөргөгдөх үед унаж үүсгэгдэх боломжтой.......... Дээрх зүүн шаант ясны сэртэрсэн хугарал гэмтэл нь зам тээврийн ослын мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дайрагдах буюу тээврийн хэрэгсэл дээгүүр нь гарах үед үүсэх боломжгүй...". Дээрх учирсан гэмтлүүд нь хохирогчийг босоо байрлалд байх үед мөргөгдөх буюу унаж сочих үед үүсэн байх боломжтой. Хохирогчийн суугаа болон хэвтээ байдалд үүсэх боломжгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,
-Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шижээч Ч.Зоригтегсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 1140136526 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-63-р хуудас/,
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 97-101-р хуудас/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан шинжээч С.Мөнхдалайгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1762 дугаартай .... Toyota Prius маркийн 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******увшинбагана нь чиг өөрчлөхдөө явган зорчигчийг харах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно..." гэсэн дүгнэлт /хх-ийн 110-113-р хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч,цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1146 дугаартай "а/ Жолооч: ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. 6/ Явган зорчигч: Ч.Отгондэлгэр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна" гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 122-123-р хуудас/
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээч Г.Цэндсүрэн, М.Сүхбат, Г.Мядагмаа нарын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2355 дугаартай "... Toyota Prius маркийн 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь чиг өөрчлехдее явган зорчигчийг харах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно...." гэсэн дүгнэлт /хх-ийн 137-144-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Отгондэлгэр нь нийт 4,336,840 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,336,840 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын еренхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 161-р хуудас/
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтан өлгийн замд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Приүс маркиын 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Отгондэлгэрийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч түүний сэтгэцэт учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. Мөн зам тээврийн ослын улмаас хохирогчид олон төрлийн хавсарсан гэмтэл учирдаг тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Энэ талаараа хохирогч өөрөө бичгээр илэрхийлсэн” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 5 дахь тал) осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 6 дахь тал) гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дахь тал), Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 97-101 дахь тал) зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн байх бөгөөд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан шинжээч С.Мөнхдалайгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1762 дугаартай .... Toyota Prius маркийн 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******увшинбагана нь чиг өөрчлөхдөө явган зорчигчийг харах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно..." гэсэн дүгнэлтүүдийг харьцуулан үнэлэхэд ач холбогдолтой болжээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хохирогч Ч.Отгондэлгэрийн мэдүүлэгт... Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ганцаараа байж байх үедээ хоолоо хийж идчихээд тэндээсээ монелд байдаг том эгчийн охин Номиндэлгэрийн гэрт очихоор 16 цагийн орчим гарсан. Монелруу замын таксигаар монелын Цээл нэртэй дэлгүүрийн гадаа хүргүүлээд байсан 1700 төгрөгөө таксины жолоочид өгөөд буусан. Цээл дэлгүүрийн гадаа буугаад Номиндэлгэрийн гэрлүү гудамжаар доош уруугаад алхаж байтал замд 2, 3 хүн гудамжны буланд архи уугаад сууж байхаар нь хажуугаар нь гарах гэтэл нөгөө архи уугаад сууж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс нааш ир архи уух уу гэхээр нь ууя гээд тэд нартай нийлээд ууж байсан архинаас нь хамт гадаа ууцгаасан. Тэндээ ууж байгаад харанхуй бүрий болоод тэр хүмүүс салаад явцгаасан. Миний давсаг сул учир ойр ойрхон шээдэг юмаа, тэндээсээ бие засахаар явах гэж байсан шиг санагдаж тэрнээс хойш сайн юм санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан цагдаа нар эмнэлэг дээр ирээд миний согтолтолтыг үзэх гээд үлээлгэх гээд байсан. Тухайн үед үлээх гэхээр амьсгал давхцаад байсан учир цусны дээж өгөхөөр болсон. Би гэмтлийн эмнэлэгт 14 хоносон, мөн тархины хагалгаанд ороод 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгээс гарч гэртээ эмчилгээ хийлгэж байна, 7 хоногт 2 удаа эмнэлэг дээр хийлгэж байгаа. Намайг мөргөсөн жолооч намайг эмнэлэгт хүргэж авч, эмчилгээтэй холбоотой холбоотой зардал мөнгийг өгөөд явж байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 20-21р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэгийн "...Би айлын 4 дэх хүүхэд харин манай дүү Ч.Отгондэлгэр нь айлын 6 дах хүүхэд манайх 9 эцэг эхээс 9-үүлээ. Миний дүү Ч.Отгондэлгэр нь 1986 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянадарга суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр Хэнтий аймагт өгссөн. Хэнтий аймгийн Баянадарга сумын 10-н жилийн сургуульд 5 дугаар анги хүртлээ сурч байгаад аав ээж Улаанбаатар хот уруу шилжээд сургуулиасаа гарсан. Улаанбаатар хотод ирээд бичиг баримтгүй гэх шалтгаанаар сургуульд дахин сураагүй. 19 настайгаасаа эхлээд гоо сайханч хийж байгаад 27 насандаа Энхсайхан гэдэг хүнтэй гэр бүл болж дундаасаа хүү, охин хоёртой болсон, том охин нь 11 настай, надтай хамт амьдардаг, хүү нь 9 настай бас надтай хамт байдаг. Нөхөр нь манай дүүтэй маргалдаад 3 давхраас унагааснаас болоод нурууны гэмтэлтэй болсон, нөхөр нь хоёр хүүхдээ орхиод хаяж явсан. Тэрнээс хойш миний дүү Ч.Отгондэлгэрийг нөхөр нь дахин ирж зодож гэмтээж байсан. 2020 он хавьцаа миний дүү Баянзүрх дүүрэгт явж байгаад автомашинд мөргүүлж гэмтээд давс нь задарч, хэвлийн хэсгийн яс, хөл нь цуурч гэмтэж байсан. Тэрнээсээ болоод групптогтоолгоод 1 жилийн дарва группээсээ хасагдсан. Улаанбаатар хотод одоо манай хашаанд тусдаа гэрт 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Мартаж санадаг болсон болохоор үе үе гарч яваад архи согтууруулах ундаа уучихдаг, гэрээ олохгүй төөрчихдөг болсон, бид нар өөрсдөө хайж олж авдаг болсон. 2024 оны 02 дугаар сарын 16-ны орой гэртээ хоёр хүүхдийн хамт байж байгаад л гараад автомашинд мөргүүлсэн юм шиг байна лээ, тухайн үед би нөхрийн хамт хөдөө орон нутаг уруу явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
3. Шүүх шинжилгээний еренхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Дунгаамаагийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2886 дугаартай "1. Ч.Отгондэлгэрийн биед баруун лямбада заадаснаас урагш хөхлөг сэртэн дайрч даганы баруун суурь хэсэг хүрсэн шугаман хугарал, баруун зулай, дагэ хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун духны дэлбэнгийн эрдийн няцрал, дархи дарагдал, баруун чамархай, зулай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, /2024.02.21-ний хатуу хальсан дээрх цусан хураа авсан мэс заслын дараах байдал/, дагзны хуйханд шарх, зүүн шаант ясны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 35-38-р хуудас,/
Шинжээч Д.Дунгаамаагийн". Дээрх гавал ясны гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, дайрагдах үед үүсэх боломжгүй, мөргөгдөх үед унаж үүсгэгдэх боломжтой.......... Дээрх зүүн шаант ясны сэртэрсэн хугарал гэмтэл нь зам тээврийн ослын мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дайрагдах буюу тээврийн хэрэгсэл дээгүүр нь гарах үед үүсэх боломжгүй...". Дээрх учирсан гэмтлүүд нь хохирогчийг босоо байрлалд байх үед мөргөгдөх буюу унаж сочих үед үүсэн байх боломжтой. Хохирогчийн суугаа болон хэвтээ байдалд үүсэх боломжгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шижээч Ч.Зоригтегсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 1140136526 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-63-р хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан шинжээч С.Мөнхдалайгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1762 дугаартай .... Toyota Prius маркийн 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******увшинбагана нь чиг өөрчлөхдөө явган зорчигчийг харах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно..." гэсэн дүгнэлт /хх-ийн 110-113-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч,цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1146 дугаартай "а/ Жолооч: ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. 6/ Явган зорчигч: Ч.Отгондэлгэр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна" гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 122-123-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээч Г.Цэндсүрэн, М.Сүхбат, Г.Мядагмаа нарын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2355 дугаартай "... Toyota Prius маркийн 54-47 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь чиг өөрчлехдее явган зорчигчийг харах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно...." гэсэн дүгнэлт /хх-ийн 137-144-р хуудас/,
Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Отгондэлгэр учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэл, мөн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч,цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1146 дугаартай "а/ Жолооч: ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна гэх мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Отгондэлгэрийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалуулж өмгөөлөгч Х.Даваахүүтэй шүүх хуралдаанд оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ч.Отгондэлгэрийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Отгондэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч *******үвшинбаганын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Ч.Отгондэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч *******үвшинбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Ч.Отгондэлгэрийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.782.200 төгрөгний хохирол нэхэмжилсэнийг төлж барагдуулсан. Хохирогч нь, гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 -т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэж хуульчилсан байх ба иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ нь хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн, шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 4.336.840 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ч.Отгондэлгэр нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмэлт байдлаар хуульчилсан байдаг. Тухайн осол гарах үед хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдэл байсан гэж үзэж байгаа учраас хамгийн бага хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар хасах санал гаргасан. Шүүгдэгчинй хувьд хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг хаягтай учир Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар ялын хүрээ хязгаарыг тогтоох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Осол болсны дараа өөрийн эзэмшлийн утсаар цагдаа, түргэн тусламж дуудсан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хувь хүний хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бага насны хүүхэдтэй, тогтсон гэр бүлтэй. Залуу хүн алдаж оносон асуудал байна. Өөрийн хийсэн хэрэгт гэмшиж байгаа. Жолоодох эрхийг хасах дээр санал алга байна. Харин 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналын хувьд миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй, мөн эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг асуудал гардаг учир Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж тэнсэж өгнө үү. Хэдий эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа хэдий ч тэнсэн харгалзах ял нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хүний амьдралын асуудал хүрээний хувьд чухал ач холбогдолтой. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх талаар шийтгэх тогтоолд дурдуулахыг дэмжиж байна. Үүнийг төлөх асуудал нь чухал асуудал тул амьдралтай холбож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* “хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж. Тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйлтэй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар
Хохирогч Ч.Отгондэлгэр нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ .
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан *******д хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь Ч.Отгондэлгэрт 2.782.200 төгрөгний хохирол мөн Эрүүл мэндийн даатгалын санд 4.336.840 төгрөгийг төлж барагдуулсан энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Ч.Отгондэлгэр нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР