Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  И.Буманбаяр,

улсын яллагч  Б.Алтанцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Мандал ҮД:14-94, 

шүүгдэгч И.Алимаабаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1971 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо, 5-р гудамжны 25 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд нь 1. Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээртэй  таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2,  мөн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар , 2. Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3, мөн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-т зааснаар  3 жилийн  хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 14 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан.  3. Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, 4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж  Баянзүрх  дүүргийн  шүүхийн  2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 430 дугаартай  магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 1 хоногийн ялыг  тэнсэн суллагдсан. 5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баганнуур дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 09 хоногийн хорих ялаар шийтгүүлж  тэнсэн  суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Боржигон овогт Ичинноровын Алимаабаатарт /РД:/ШБ71040615/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0524 дугаартай 105/2017/0303/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Алимаабатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сансар” худалдааны төвийн урд талд байрлах хохирогч М.Аззаяагийн дугуй засварт хууль бусаар нэвтрэн орж данхраад 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, “кен” маркийн дрилль 1 ширхэг, хийн дрилль 1 ширхэгийг тус тус хулгайлан авч нийт 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Алимаабаатар мэдүүлэхдээ:  Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  дугуй засварын газарт ажилладаг  Чулуунбаатартай хамт архи уусан. Би самар зардаг байсан, самараа хаана хаясанаа мэдэхгүй самараа хайсан  боловч  олоогүй.  Орой нь  дугуй засварын газар  орж  аккумлятор цэнэглэгч, данхраад, дрилль зэргийг  нь аваад “Сансар” худалдааны төвөөс гэр лүүгээ  харьсан.Гэртээ авсан юмаа бариад очсон чинь манай эхнэр цагдаад хандаад энэ хэрэг илэрсэн. Би самар зараад хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн  ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

 Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

             Мөрдөн байцаалтанд хохирогч М.Аззаяагийн: ... манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо сансар худалдааны төвийн урд талд хувийн дугуй засварын газар ажиллуулдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийн дүү Чулуунтөмөр 19 цагийн үед дугуй засвараа хаагаад явсан байсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед би нөхөр Чулуунбаатарын хамтаар очиход дугуй хийлдэг шланк гадаа байхаар нь гайхаад түлхүүрээр хаалгаа нээх гэтэл хаалганы нугас нь салаад тэр чигээрээ унаад ирсэн. Тэгээд ортол данхраад, аккумлятор цэнэглэгч, гагнуурын аппарат, цахилгаан ба хийн дрилль, алх зэрэг эд зүйлс алдагдсан байсан...үнэлгээг хүлээн зөвшөөрч байна…эд зүйлсээ хүлээж авлаа. Аккумлятор цэнэглэгч нь шатчихсан байна одоо ажиллах боломжгүй, хаалга шинээр хийлгэхдээ төмөр худалдаж аваад хүнээр хийлгүүлсэн 100.000 төгрөг болсон, аккумлятор цэнэглэгчийн 50.000 төгрөг нийт 150.000 төгрөг нэхэмжлэнэ. гэх мэдүүлэг/хх-ийн 18-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэнгийн:..2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн 20- 02  НАА улсын дугаартай “Истана” маркийн микро автобустай “Сансар” худалдааны төвөөс хөргөгч ачих гээд байж байтал 50 орчим насны хүн Хонхор явах гэсэн юм гээд тэр хавийн машинуудаас гуйгаад над дээр мөн ирсэн…гагнуурын аппаратаа зарах гэсэн юм гэхээр нь 20.000 төгрөг өгчихөөд аппаратыг нь аваад явсан…надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чулуунтөмөрийн:..самар зардаг ах орж ирээд өнөөдөр самар зарагдсангүй гээд ярьж байсан.Бид хоёр архиа хувааж уучихаад би найз Оргилыгоо дуудаад Оргил намайг аваад явсан, би явахдаа дугуй засвараа хаагаад түгжээд явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оргилын:.. Чулуунтөмөр  би согтуу байна хаалга цоожилж чадахгүй байна гэхээр нь би эрүүл байсан,  хаана нь яаж түгждэг юм гэж заалгаж байгаад дугуй засварын гадна хаалгыг түгжсэн. Түгжсэнийхээ дараа татаж үзээд сайн шалгаж байгаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

  1. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9-р тал/,
  2. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-р тал/
  3. Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 14-р тал/,

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох  баримтуудаас дүгнэхэд  И.Алимаабаатар нь   дугуй засварын  газарт ажилладаг Б.Чулуунтөмөртэй хамт архи ууж байгаад  түүнийг явсан хойгуур  уг дугуй засварын  газарт  цоожийг нь эвдэн  орж  эд зүйлийг нь хулгайлан  авч  770.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт  болсон байна.

Шүүгдэгч нь И.Алимаабаатар нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сансар” худалдааны төвийн урд талд байрлах хохирогч М.Аззаяагийн дугуй засварт хууль бусаар нэвтрэн орж данхраад 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, “кен” маркийн дрилль 1 ширхэг, хийн дрилль 1 ширхэгийг тус тус хулгайлан авч нийт 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан хохирогчын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул И.Алимаабаатарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.Алимаабаатар нь 1.Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээртэй  таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2,  мөн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар , 2. Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3, мөн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-т зааснаар  3 жилийн  хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 14 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан.  3. Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, 4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж  Баянзүрх  дүүргийн  шүүхийн  2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 430 дугаартай  магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 1 хоногийн ялыг  тэнсэн суллагдсан. 5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баганнуур дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдаж шийтгүүлж байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар, ялтаны  сахилга бат, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог справка, тодорхойлолт, шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр нотлогдож байна  /хх-н 52-64-р тал/

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т …хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч  И.Алимаабаатар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан буюу  хүндэвтэр  гэмт  хэрэг үйлдэж  2 жилийн хорих ялаар  шийтгүүлж Нийслэлийн Баганнуур дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсанаас  хойш  5 жил өнгөрсөн байх тул түүнийг ялгүйд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч И.Алимаабаатар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. / хх-н 14, 69-р тал/

Шүүгдэгч И.Алимаабаатар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул тэдэнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх  үзлээ.

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Боржигон овогт Ичинноровын Алимаабаатарыг бусдын орон байранд   хууль бусаар нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ичинноровын Алимаабаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял  хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар И.Алимаабаатарт  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  оногдуулсан  хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. И.Алимаабаатар нь хэргийн улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй  ,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч  И.Алимаабаатарт оногдуулсан 2 /хоёр жил 1 /нэг/ сарын хорих ялыг  биечлэн эдэлүүлэхгүйгээр тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчид хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Алимаабаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Алимаабаатарт авсан бусдын  батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ