| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2022/00472/И |
| Дугаар | 184/ШШ2022/01421 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/01421
|
2022 04 28 |
184/ШШ2022/01421 |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол 2 дугаар байр ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол 2 дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/ ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол дүгээр байр 1 тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/-д холбогдох
******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны гаржийн давхар эд хөрөнгө өмчлөх эрхийн , Дугаар: , Б.*******, Я. ыг 48мкв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол, орц, гарцыг тогтоолгох, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг тусдаа гэрчилгээ гаргуулан авах, гаржийн давхарт чөлөөтэй нэвтрүүлэх бололцоогоор хангахыг т даалгах, ******* дүүрэг ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны ийн бичгийн дарга Т.Түвшинбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******, Я. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж -ны байрны зоорийн давхрын өмчлөх эрхийн гэрчилгээ Б.*******, Я., Б. ын нэр дээр гарсан. нь үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлт гаргаагүй, төлбөрөө төлөөгүй атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад үл хөдлөх хөрөнгийн газрын байцаагч мэдүүлэг гаргаагүй хүнд буюу ийн гарт гэрчилгээг өгсөн. нь нотариатаар батлуулаад буцаагаад өгнө гэж аваад зугтаагаад явсан. Үл хөдлөх хөрөнгийн газраас гражийн давхрын гэрчилгээг тус тус нь гаргаж өгөх боломжтой гэж байсан боловч заавал нэг гэрчилгээн дээр нэрээ бичүүлнэ гэсээр байгаад бичүүлсэн нь ээж бид хоёрыг өмчлөх эд хөрөнгөө захиран зарцуулах боломжийг албаар хаасан үйлдэл байсан байна. Ийм учир үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал, Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 тогтоол, Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А тогтоол гарсан. Шүүхээс үндсэн барилгын зоорийн давхрын 2/3 хэсгийг өмчлөх эрхтэй гэсэн ч нь шүүх миний хаалгаар орж гар гэж заагаагүй оруулж гаргахгүй шалаа цоолоод орохгүй юу гэж байна. Шүүхээс үндсэн барилгын гражийн давхрын аль хэсэг өмчлөх эрхтэй болох орц гарцыг тогтоож өгнө үү. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарсан ч нь өнөөдрийг хүртэл эзэмших, өмчлөх эрхийг минь эдлүүлэхгүй байна. Ээж бид хоёрын эзэмших, өмчлөх эрхийг хангуулж гражийн давхрын өмчлөх ёстой талбайг ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ. /хх 1-2/
2. Б.*******, Я. аас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Үндэслэл 1:******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал, Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 тогтоол, Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А тогтоол гарсан Шүүхээс СХД, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тогтоосон боловч өмчлөх эзэмших эрхээ эдлэхэд минь саад болж эрхийг минь эдлүүлэхгүй байна . шүүхийн шийдвэр гарснаас хойш өмчлөх эрхээ эдэлж чадаагүй гэрчилгээнийхээ барааг ч олж хараагүй өнөөдрийг хүрч байна.шүүх шийдвэртээ өмчлөх хэсэг нь аль хэсэг хэдэн тоот зогсоол болох орц гарцыг тусгаагүй нь т шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах өөрт ашигтайгаар тайлбарлах боломж олгож байна, шүүх хамтран гээд заасан байгаа биз дээ тэд эдэн м кв гэсэн юм байхгүй бүх хэсгийг эзэмших эрхтэй гэж байна.мөн шүүх орц гарцыг заагаагүй болохоор гражийн хаалгаар оруулахгүй шалаа цөмлөөд ор гэж дайжигнаж байна.энэ асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан боловч шүүхийн шийдвэрт заасан юм байхгүй байна гээд арга хэмжээ авч өгөөгүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэрчилгээ гаргуулахаар хандахад тусдаа гэрчилгээгээ гаргуулан авах хүсэлтээ гаргавал гаргаж өгч болно гэсэн хариу өгсөн, энэ талаар т хэлэхэд шүүх хамтран өмчил гэсэн байгаа биз дээ нэг гэрчилгээн дээр л гаргуулахгүй бол зөвшөөрөхгүй гээд тус тусад нь гэрчилгээ гаргуулаагүй ингээд шүүхийн шийдвэрийн дагуу буюу эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хандан хамтран гэдгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад үл хөдлөх хөрөнгийн газар ямар ч материал гаргаагүй төлбөр төлөөгүй байж гэрчилгээ гараад ирэнгүүт нотариатаар батлуулчхаад өгье гэж худал хэлж аваад зугтсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаараа хандахад шүүхийн шийдвэр дээр хамтран гэснээс өөрөөр аль хэсэг, хэдэн м кв, орц гарцыг тодорхой заагаагүй тул ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгдсэн. нь шүүх миний хаалгаар орж гар гэж заагаагүй, оруулж гаргахгүй, шалаа цоолоод орохгүй юу гэж доог тохуу хийж байна. Шүүхээс Б.*******, Я. ыг 48 мкв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол , орц, гарцыг тогтоож өгнө үү.
Үндэслэл 2: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны гражийн давхарт, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас, гражийн давхрын гэрчилгээг тус тус нь гаргаж өгөх боломжтой мэдүүлгээ гаргаад өгчхөө гэж байсан боловч нь шүүх хамтран гэсэн заавал нэг гэрчилгээн дээр нэрээ бичүүлнэ тэгэхгүй бол гэрчилгээг чинь гаргуулахгүй гэсээр байгаад хамтран гэдгээр нэрээ бичүүлсэн. Миний гаргасан мэдүүлэг дээр нэрээ заавал нэг гэрчилгээн дээр бичүүлнэ гэж бичүүлсэн нь, дараа нь гэрчилгээ авч зугтаасан нь шүүхийн шийдвэрийг албаар гуйвуулж, эртнээс төлөвлөж ээж бид хоёрыг өмчлөх эд хөрөнгөө захиран зарцуулах,эдлэх боломжийг албаар хаах гэж төлөвлөсөн байжээ. гэрчилгээ гаргуулан авах гэж байгаа бол өөрөө материалаа бүрдүүлэн төлбөрөө төлж хүсэлтээ гарган авах хэрэгтэй.шүүхийн шийдвэрийн хамтран гэдэг үгээр далимдуулан эзэмших өмчлөх эрхэнд минь халдаад байна.СХД, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг нь өөрт оногдох м кв таа тусдаа гэрчилгээ гаргуулан авах мөн гражийн давхарт чөлөөтэй нэвтрэх бололцоогоор хангаж өгөхийг т даалгаж өгнө үү.
Үндэслэл 3: Шүүхийн шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өмчлөх эрхийг минь эдлүүлэхгүй байгаа тул СХД, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын 48 мкв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү .Шүүхээс амины орон сууцны дүгээр байрны гражийн давхрыг хамтран өмчлөгч гэж тогтоосон болохоос ийг тэр чигт нь өмчил гэж заагаагүй шүүх шийдвэртээ ийвчлан заагаагүй нь т шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлан гуйвуулах боломж олгоод байна. ийн хууль бус өмчлөлөөс Б.*******,Я гийн өмчлөлийн хэсгийг албадан чөлөөлж өгнө үү
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал, Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 тогтоол, Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А тогтоол гарсан.
2018 оны 03-р сарын 27-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарсан ч нь өнөөдрийг хүртэл эзэмших, өмчлөх эрхийг минь эдлүүлэхгүй байна. Б.******* Я. ын эзэмших, өмчлөх эрхийг хангуулж, гражийн давхрын өмчлөх ёстой талбайг ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж егнө үү гэжээ. /хх 66-68/
3.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Я.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Гражийн давхар анхнаасаа орц гарцтай байгаагүй шал нь битүү байсан. Хариуцагчийн хэлээд байгаа шиг бетон цутгасан гэж хэлээд байгаа шиг зүйл байхгүй. Шүүхийн хэрэгт авагдсан зурагт бетон цутгаж бөглөсөн талаар харагдана. Гражийн давхар чөлөөтэй байгаа гэж хэлээд байна. Б.ийн машин нь дүүрэн байгаа нь хэрэгт авагдсан зургуудаар харагдана. Б. нь гражийн давхрыг ашиглаж болдог би ашиглах болохоороо Б. яалгаж ашиглаад байгаа. Дундын эзэмшлийн гражийн давхрууд нь дундын бүс гэж байдаг. Яг нэг тодорхой хэсгийг ашиглаад үлдсэн хэсгийг нь зорчих хэсэгт зориулагдсан дундын хэсэг гэж бүх л гражид байгаа. Шүүхийн шийдвэрийг гуйвуулах гэж хэлсэн арга хэлбэр. Би үл хөдлөхийн гэрчилгээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хандаж, хуулбарлуулж авч хэргийн материалд хуулбар хувиар өгсөн. Эх хувийг нь Б. мэднэ. Б. гражийн зориулалтаар ашиглаж байгаа. Би ашиглах гэхээр хаалттай инженерийн шугамтай гэж намайг оруулахгүй, шалаа цоолоод ор гэж хэлдэг Гражийн зоорийн давхрын бүс гээд бусад барилга дээр хүртэл байгаа. Хэн хэн нь аль алныхаа эзэмшлийн талбайд дайрч өнгөрч байгаа бол дундын өмчлөлийн хэсэг гэж тэр хэсгийг нь чөлөөтэй үлдээж бүх хүнийг эрх тэгш зорчих боломжийг нь хангаж өгдөг. Тэр зарчмаар явах ёстой. Граж руу орох хаалга байхгүй тул дамжин орно, давхар, дундын хэсэг гэж байдаг болохоор ашиглуулах ёстой. Б.ийн өмчлөлд 100 хувь байгаад байгаа. Зоорийн давхар луу намайг нэвтрүүлэхгүй байгаа тул шүүхээр албадан чөлөөлүүлэх гэдэг үг шийдвэрт оруулж өгөхгүй бол Б. гэх хүн зоорийн давхрыг өгөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиход албадан чөлөөлүүлэх гэсэн үг байхгүй байгаа учир ажиллагаа явуулах боломжгүй гэж хэлдэг. Гражийн ордог хаалгаар нэвтрүүлэх гэж байгаа. Квадратаар хуваахад хэрэг болно гэж хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн... гэв
4. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1.Танай шүүхэд Я., Б.******* СХД-ийн ******* дугаар хороо - байрны зоорийн давхрын , гэрчилгээг хүчингүйд тооцуулах,
2.3оорийн давхрын Я., Б.******* ын өмчлөх хэсэг, хэдэн тоот зогсоол болох орц гарцыг тогтоолгох,
3. СХД-ийн ******* дугаар хороо - байрны авто машины гражын Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж нэхэмжлэл гаргасан байна.
I дүгээр шаардлагад 3 шатны шүүх тус байрны зоорийн давхрын хамтран эзэмшигчээр тогтоосны дагуу Улсын бүртгэлийн байгууллага бүртгэж гэрчилгээ гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн газарт бүгд хүсэлт гаргасны үндсэн дээр бүртгэж гэрчилгээ олгосон болно.
Дээрх зоорийн давхрын дээр 3 давхар барилга баригдсан бөгөөд дулаан, халуун, хүйтэн ус, цахилгааны шугам, зоорийн давхрын хана таазыг тойрч байрладаг болно. Энэхүү граж нь автомашины зогсоолын зориулалтаар бус техникийн зоорийн давхар тусад нь зогсоол болгон хуваарилах боломжгүй юм.
II дугаарт Зоорийн давхарт 2020 оны 07 сарын 16-нд УДШ-ийн 001/хт 2018/00310А шийдвэрт зоорийн давхарт бид 3-ийг хамтран эзэмшигчээр тогтоосон тул шүүх УДШ-ийн шүүхийн шийдвэрийг дахин хэлэцэх үндэслэлгүй юм.
Я., Б.******* нь өөрийн эзэмшлийн хэсгээр зоорийн хэсгээр цоолж хаалга гарган орц гарцаа шийдэх боломж Я., Б.******* ******* байгаа болно. Тэдний эзэмшлийн хэсэгт өмнө нь ашиглаж байсан орц гарц байгаа болно.
Миний барьж байгуулсан барилгын зоорийн хаалга, орц гарцыг Я., Б.******* ашиглах гээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул Я., Б.******* ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 64/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн шаардлагад гаргасан 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1.Танай шүүхэд Б.*******гийн 1 дүгээр шаардлага СХД-ийн ******* дугаар хороо - байрны гражын давхар эд хөрөнгө өмчлөх эрхийн , дугаар , Б.*******, Я., ыг 48 мкв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг, хэдэн тоот зогсоол, орц гарцыг тогтоолгох гаргажээ.
Хариу тайлбар 1
Гурван шатны шүүхээс зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр нэгэнт тогтоосон билээ. Тус байрны зоорийн давхарт миний бие Б., Б.*******, Я. ын 1,2,3 дугаар давхрын дулаан, халуун, хүйтэн, ус, бохир, цахилгааны шугам зэрэг нь зоорийн давхрын хана, таазны ханаар жигд тархан бэхлэгдсэн байдаг. Энэхүү барилга төвийн ус, дулаан, бохир, цахилгааны нэгдсэн хангамжтай тул зоорийн техникийн давхрын өмчлөгч мөн болохыг 3 шатны шүүхээс тогтоосон билээ.
Нэхэмжлэлийн шаардлага 2.
2. СХД-ийн ******* дугаар хороо - байрны гражын давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг тусдаа гэрчилгээ гаргуулан авах, гражын давхарт чөлөөтэй нэвтрүүлэх бололцоогоор хангахыг т даалгах.
Хариу тайлбар 2
СХД-ийн ******* дугаар хороо - байрны зоорийн давхарт 1,2,3 дугаар давхрын дулаан, халуун, хүйтэн, ус, бохир, цахилгааны шугам зэрэг нь зоорийн давхрын хана, таазны ханаар жигд тархан бэхлэгдсэн байдаг. Энэхүү барилга төвийн ус, дулаан, бохир, цахилгааны нэгдсэн хангамжтай техникийн узель нь байрладаг. Энэ нь жишээлбэл: Ус алдсан, цахилгаан тасарсан, бохир халих гэх мэт тохиолдолд хаах, нээх крантууд нь болон шугамууд болон цахилгааны щит нь байгаа учраас тус тусад нь хуваарилан гэрчилгээжүүлэх боломжгүй юм.
Я., Б.******* ын граж гээд байгаа обьект нь автомашины зогсоолын зориулалтаар бус техникийн зоорийн давхар тул тусад нь зогсоол болгон хуваарилах боломжгүй юм.
Миний бие нь Б.*******г өөрийн гражын хаалгаар нэвтэрч байхыг зөвшөөрөхгүй. Б.******* нь зоорийн давхарт хэд хэдэн удаа надтай таарч зодуулсан мэтээр худал цагдаагийн байгууллагад мэдэгдэн надыг гүтгэн төвөг чирэгдэл учруулж байсан.
Б.******* нь намайг ямар нэгэн аргаар хэрэг төвөгт оруулахыг байнга эрмэлздэг тул түүнтэй аль болох тааралдахгүй байх нь зөв юм. Иймд миний бие нь Б.*******д өөрийн эзэмшдэг 1 дүгээр давхрын урьд нь ашиглаж байсан орц, гарцыг сэргээн нээж ашиглахыг сануулж хэлж байсан. Учир нь Б.******* нь зоорийн давхрын эд хогшлыг эвдэн сүйтгэх, хулгайлах, бөөгийн хараал хийж, шашны эд зүйл тавих, зан үйл хийж / үүнд цус нөж цацах, түрхэх, нохой тамлаж чихийн хайчилж хараал зэргийг хийдэг/ тул зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлага 3.
******* дүүрэг, ******* дугаар хороо, - байрны авто машины гражийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх
Хариу тайлбар 3
Миний бие нь Монгол Улсын хууль журмын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшсэн болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх 71-72/
5.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Б.******* нь ******* дүүрэг ******* дугаар хороо, москвагийн гудамж амны орон сууцны дүгээр байр гражийн давхрын эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 48 метр квадрат талбайн өмчлөгч мөн болох, хэдэн тоот зогсоол, орц гарцыг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Энэ нь 3 шатны шүүхээс зоорийн давхрыг хамтран өмчлөгчөөр тогтоосон. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд шүүхийн шийдвэрийн дагуу хийх ёстой бүх ажиллагаагаа хийсэн байгаа. Хамтран эзэмшигчээр гэрчилгээг гаргаад өгчихсөн байгаа. Орц гарцыг тогтоолгох асуудал дээр өмнө нь уг байрны Б.*******гийн одоо эзэмшилд нь байгаа 1 давхрын шалны онгорхой хэсэгт шаттай зоорийн давхарт ордог орц гарцтай байсан. Талбайгаа томруулж ашиглахын тулд орц гарцыг сүүлд нь битүүлж бетондсон. Энэ талаар шүүхэд нотлох баримтаар гэрэл зургийг нь гаргаж өгсөн байгаа. 3 шатны шүүхээр хамтран эзэмшигчээр тогтоосон байхад ахиж туст нь 48 метр квадратаар өмчлөгч мөн болохыг тогтоо гэж шүүхийн шийдвэрийг ахиж анхан шатны шүүх засаж залруул гэсэн утгатай нэхэмжлэл өгчихсөн байгаа. Нэгэнт 3 шатны шүүхээр ороод тогтоогдсон зүйл. Тухайн барилга нь төвийн ус, цахилгаан, дулаан, бохир усны нэгдсэн хангамжтай. Дулаан, цахилгааны нэгдсэн хангамж нь зоорийн Б.*******, н.Цоодол, Б. ын зоорийн давхарын хана болон таазаар жигд тархан бэхлэгдсэн байдаг. 3 шатны шүүх энэ талаар мэдэж байж хамтран гэж өмчлөгчөөр тогтоосон байх гэж бодож байна. Б.******* нь Улсын бүртгэлийн гэрчилгээг миний мөнгөөр мэдүүлэг өгч Б. гаргуулж авсан. Нотариатаар гэрчлүүлэн гэж хэлээд зугтсан гэж хэлээд байна. Шүүхэд худлаа хэлж болохгүй. Зугтаагүй талаарх баталгааг Б.******* хавтаст хэрэг хамгийн анхны нэхэмжлэл өгөхдөө 3 хүний эзэмшил бүхий шүүхийн шийдвэрийн ордерыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Б.******* худлаа яриад байгаа нь үүгээр нотлогдоно. Гражийн давхарт чөлөөтэй нэвтрүүлэх боломжоор ханга гэж байгаа. Чөлөөтэй нэвтрэх бололцоо нь Б.******* нь миний хувийн өмчлөлөөр дамжиж өөрийнхөө өмчлөлд орохыг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад вэ гэвэл 3 шатны шүүхээр сүүлийн өргөтгөлийн зоорийн давхрыг нэгэнт миний өмчлөл мөн гэж шийдсэн. Б.*******г би урьд нь орж, гарч байсан шалаа цоолж асуудлаа шийд гэж хэлсэн. ******* дүүрэг ******* дугаар хороо, москвагийн гудамж амны орон сууцны дүгээр байр гражийн давхрын 48 метр квадрат талбай нь Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэж бичсэн байна. Би энэ зоорийг нь хамтран эзэмшээд байгаа зоорийн давхрыг хууль бусаар эзэмшээгүй. Б.******* хуучин орц гарцаа нээгээд зоорийн давхраа ашиглах бүрэн боломжтой байгаа. Тэрнээс биш хориг саад хийж хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Граж нь одоо хүртэл хоосон байгаа. Өөрийн авч үлдсэн хэсэгтээ машинаа тавьдаг. Би хууль бусаар ашиглаагүй, эзэмшээгүй тэрийг Б.******* нотлох ёстой. Би энэ барилгыг өөрөө барьж босгосон хүн болохоор хаана гарц, орц байсан талаар сайн мэдэж байгаа. Хавтаст хэргийн 83-85 дугаар хуудсанд орц, гарцтай байсан талаар харагдана. Б.******* миний өмчлөлөөр дамжиж өөрийнхөө дундын өмч рүү орно гэж хэлээд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Б.******* өөрийн өмчлөлийн 1 давхрын орц гарцаар намайг оруулахгүй. Үүдний хэсэг гэдэг нь миний барьсан өргөтөл хэсгийг хэлээд байгаа, ******* нь өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгоно гэснийг шүүх хэрэгсэхгүй болгосон.Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан, надад байгаа Б.******* туст нь гэрчилгээ гаргуулах гэж байгаа шалтгаан нь хүнд л зарах гэж байгаа...гэв.
6.Нэхэмжлэгчээс шүүхэд: иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрэл зургууд, итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зоорийн давхрын бүдүүвч зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *******8/ШШ2018/0632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0001 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 310А дугаар тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2022/00819 дугаар захирамж, гэрэл зургууд зэрэг, хариуцагчаас шүүхэд: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, шүүхийн журмаар: Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архиьын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/867 дугаар албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтууд болно./хх 3-59, 79-82-85, 92-140/
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******, Я. нь хариуцагч Б.т холбогдуулан
1. ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн , дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах,
2. ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны зоорийн давхарт Б.*******, Я. ын өмчлөх аль хэсэг, хэдэн тоот зогсоол болох орц гарцыг тогтоолгох,
3. ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны Автомашины гражийн давхрыг Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.02.28-нд нэхэмжлэлийн шаардлагаа:
1. ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны зоорийн давхрын /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн , дугаар / Б.*******, Я. ыг 48 м.кв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол, орц, гарцыг тогтоолгох,
2.******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг тусдаа гэрчилгээ гаргуулан авах, гражийн давхарт чөлөөтэй нэвтрүүлэх бололцоогоор хангахыг Б.т даалгах,
3.******* дүүрэг ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх- гэж өөрчилжээ./ хх 66-67/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.*******, Я. аас шүүхээс ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тогтоосон.Шүүх шийдвэртээ өмчлөх хэсэг нь аль хэсэг, хэдэн тоот зогсоол болох орц гарцыг заагаагүй болохоор гражийн хаалгаар оруулахгүй шалаа цөмлөөд ор гэдэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэрчилгээ гаргуулахаар хандахад тусдаа гэрчилгээгээ гаргуулан авах хүсэлтээ гаргавал гаргаж өгч болно гэсэн хариу өгсөн, энэ талаар Б.т хэлэхэд шүүх хамтран өмчил гэсэн байгаа биз дээ нэг гэрчилгээн дээр л гаргуулахгүй бол зөвшөөрөхгүй гээд тус тусад нь гэрчилгээ гаргуулаагүй, ингээд шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хандан хамтран гэдгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаар хандахад шүүхийн шийдвэр дээр хамтран гэснээс өөрөөр аль хэсэг, хэдэн м.кв, орц гарцыг тодорхой заагаагүй тул ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгдсэн тул Б.*******, Я. ыг 48 м кв талбайн өмчлөгч мөн болох, өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол , орц, гарцыг тогтоож өгнө үү гэж,
шүүхийн шийдвэрийн хамтран гэдэг үгээр далимдуулан эзэмших өмчлөх эрхэнд минь халдаад байгаа тул ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг нь өөрт оногдох м кв таа тусдаа гэрчилгээ гаргуулан авах мөн гражийн давхарт чөлөөтэй нэвтрэх бололцоогоор хангаж өгөхийг т даалгаж өгнө үү гэж,
шүүхийн шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өмчлөх эрхийг минь эдлүүлэхгүй байгаа тул ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тус тус шаарджээ.
2. Хариуцагч талаас эс зөвшөөрч: Гурван шатны шүүхээс зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр нэгэнт тогтоосон, тус байрны зоорийн давхарт миний бие Б., Б.*******, Я. ын 1,2,3 дугаар давхрын дулаан, халуун, хүйтэн, ус, бохир, цахилгааны шугам зэрэг нь зоорийн давхрын хана, таазны ханаар жигд тархан бэхлэгдсэн, энэхүү барилга төвийн ус, дулаан, бохир, цахилгааны нэгдсэн хангамжтай тул зоорийн техникийн давхрын өмчлөгч мөн болохыг 3 шатны шүүхээс тогтоосон, энэхүү барилга төвийн ус, дулаан, бохир, цахилгааны нэгдсэн хангамжтай техникийн узель нь байрладаг. Энэ нь ус алдсан, цахилгаан тасарсан, бохир халих гэх мэт тохиолдолд хаах, нээх крантууд нь болон шугамууд болон цахилгааны щит нь байгаа учраас тус тусад нь хуваарилан мөн Я., Б.******* ын граж гээд байгаа обьект нь автомашины зогсоолын зориулалтаар бус техникийн зоорийн давхар тул тусад нь зогсоол болгон хуваарилах боломжгүй. Би өөрийнхөө өмчлөлийн өргөтөл хэсгийн зоорийн хэсгээр дамжуулан 3 давхрын зоорийн хамтран өмчилж байгаа хэсэг рүү оруулахгүй, өөрийнхөө өмчлөлийн 1 давхар хэсгээр орц гарцаа гаргаад ор гэдэг, гэтэл заавал миний өргөтгөлийн зоорийн хэсгээр дамжиж орно гэдгийг зөвшөөрөхгүй, Б.******* өөрөө нээх ёстой,түүний өмчлөлийн хэсэгт байгаа, миний өмчлөлийн хэсэг биш учир би нээж өгөх боломгүй. Б.*******д өөрийн эзэмшдэг 1 дүгээр давхрын урьд нь ашиглаж байсан орц, гарцыг сэргээн нээж ашиглахыг сануулж хэлж байсан. Б.******* тусад нь гэрчилгээ гаргуулах гэж байгаа шалтгаан нь хүнд л зарах гэж байгаа.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд,талуудын тайлбараар: ******* дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны тоотод хаягт байрлах 3 давхар барилгын 1 давхрын өмчлөгч Б.*******, барилгын 2 дугаар давхрын өмчлөгч Я.г, 3 давхрын өмчлөгч Б. болох нь мөн тоот хаягт байрлах 3 давхар үндсэн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тогтоосон, хариуцагч Б. нь ... тоот 3 давхар барилгын өргөтгөлийн зоорийн давхрын /296 мкв / өмчлөгч болох нь ******* дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлал,Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А дугаар тогтоол, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тус тус нотлогджээ. / хх 82,92-140/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээр дурдсан үйл баримтууд тогтоогдсон байх тул шүүх энэ талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
НЭГ: Б.*******, Я. аас ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны зоорийн давхрын 48 м.кв талбайн өмчлөгч мөн болох, өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол , орц, гарцыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар ******* дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны тоотод хаягт байрлах 3 давхар барилгыг өвийн зүйл гэж дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч Б.ийг шүүхийн шийдвэрээр ногдох хувиа авч 3 дахь давхрын өмчлөгч болсон гэж үзээд 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.*******г, барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.г, мөн зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашин гараж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тус тус тогтоосны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нь тогтоогддог. /хх 82/
1.2.Харин 3 давхар үндсэн барилгатай залгаж барьсан өргөтгөлийн барилга нь өвлөгдөх эд хөрөнгөд буюу өвийн зүйлд хамаарахгүй тул хариуцагч Б. нь өргөтгөлийн барилга, өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хууль ёсны өмчлөгч байна.
1.3. Тэрээр нэхэмжлэгч Б.*******, Я. аас зоорийн давхрын 48 м.кв талбайн өмчлөгч мөн болохыг, өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол , орц, гарцыг тогтоолгох-оор шаардах эрхгүй гэж шүүх үзэв. Учир нь маргаан бүхий зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашины гараж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болох 3 давхар үндсэн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагджээ.
1.4. Шүүхээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч ыг тогтоосон шийдвэрийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулсан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж, эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна гэсэнтэй нийцжээ.
1.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно гэж заасанчлан нэхэмжлэгч Б.*******гээс ... эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар та гэрчилгээн дээрээ 3 хүнд бичүүлэх шаардлага байхгүй. Хамтран гэж шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн гэрчилгээгээ тус тусдаа гаргуулж авах боломжтой зөвлөөд бөглөөд өгчих гэж хэлсэн. Гэтэл Б. хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд нэг гэрчилгээ гаргуулсан хэмээн тайлбарладаг.
1.6.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар бол хөрөнгийг нийт өмчлөгчид хамтран өмчлөх эсхүл хэд хэдэн этгээд дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг өмчлөх бөгөөд дундаа хэсгээр өмчлөх эрх нь өөрт ногдох хэсэгтээ хувь тэнцүүлэн дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг авах эрхтэй бол дундаа хамтран өмчлөх эрх нь хуульд зааснаар адилхан ногдох хэсэгтэй байна.
1.7. Өөрөөр хэлбэл дундаа хэсгээр өмчилж буй өмчийг бий болгоход 2 болон түүнээс дээш этгээдийн хувь оролцоо, ногдох хувь адил тул түүнийг хууль буюу гэрээгээр өөрчлөхгүй. Дундаа хэсгээр өмчлөгчид өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй тул өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй байна. Харин оролцогчдын уг эд хөрөнгийг бий болгох, арвижуулахад хувь оролцоо нь өөр бол ногдох хувийг хэлцлээр тодорхойлж болох бөгөөд дундаа хэсгээр өмчлөгч уг өмчөө салгах боломжгүй, түүндээ мэдэгдэм сайжруулалт хийсэн бол түүнд ногдох хувь, оруулсан хувь нэмрийн хэмжээгээр нэмэгдэх ба дундаа хэсгээр өмчлөх эрхтэй этгээд бүр дундаа хэсгээр өмчлөхөд оруулах хувь хэмжээ нь тодорхой тул өөрт ногдох хувиа өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй.
1.8.Харин дундаа хамтран өмчлөгч этгээдүүд тухайн эд хөрөнгөд оруулсан хувь хэмжээ тодорхойгүй, оногдох хувь хэмжээг нь шууд тодорхойлох боломжгүй тул хамтдаа эзэмшиж, ашиглан, захиран зарцуулах эрхтэй байдаг. Дундаа хамтран өмчлөх эрх нь хууль болон гэрээнд заасан тохиолдолд үүсдэгээрээ онцлогтой ба захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн бүх оролцогчид өмчлөгчдийн албан ёсны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болох бөгөөд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг өмчлөгч бүрийн ногдох хувийг тодорхойлсны дараа тэнцүү хэмжээгээр ногдох хувийг тодорхойлно. Харин хууль буюу гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол өмчлөгч бүрийн ногдох хувь адил байна гэсэн зарчмыг баримтална.
1.9.Нэхэмжлэгч талаас Москвагийн гудамж, -ны байрны зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тогтоосон боловч Б. өмчлөх эзэмших эрхээ эдлэхэд минь саад болж эрхийг минь эдлүүлэхгүй байна, шүүх шийдвэртээ өмчлөх хэсэг нь аль хэсэг хэдэн тоот зогсоол болох орц гарцыг тусгаагүй нь Б.т шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах өөрт ашигтайгаар тайлбарлах боломж олгож байна, шүүх хамтран гээд заасан байгаа биз дээ тэд эдэн м кв гэсэн юм байхгүй бүх хэсгийг эзэмших эрхтэй гэж, шүүх орц гарцыг заагаагүй болохоор гражийн хаалгаар оруулахгүй шалаа цөмлөөд ор гэж дайжигнаж байна хэмээн тайлбарладаг.
1.10.Хуульд зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өвлөгдөх эд хөрөнгө тул зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашины граж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болох3 давхар үндсэн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг шүүхээс тогтоосон байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нь тухайн маргаан бүхий эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийгээгүй буюу оруулсан хувь хэмжээ байхгүй байна.
1.11.Түүнчлэн нэхэмжлэгч аас маргаан бүхий тоотод хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн давхрын 48 м.кв талбайн өмчлөгч мөн болохыг, өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол, орц, гарцыг тогтоолгоно хэмээн шаардаж байгаа хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийг өвийн зүйл гэж шүүхээр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан 72 м.кв талбайд 48 м.кв талбай орж байгаа тул зоорийн давхрын 48 м.кв талбайн өмчлөгчөөр давхардуулан тогтоох боломжгүй шүүх үзэв.
Энэ нь дээрх тоотод хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашины граж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгө гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч нь дундаа хэсгээр өмчлөх боломжгүй юм.
1.*******. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаараа хандахад шүүхийн шийдвэр дээр хамтран гэснээс өөрөөр аль хэсэг, хэдэн м кв, орц гарцыг тодорхой заагаагүй тул ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгдсэн гэж тайлбарлах хэдий ч үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд Б.*******, Я. ыг ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны зоорийн давхрын 48 м.кв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол , орц, гарцыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нь нотолж чадаагүй гэж шүүх үзсэн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
ХОЁР: ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг нь өөрт оногдох м.кв- таа тусдаа гэрчилгээ гаргуулан авах мөн гражийн давхарт чөлөөтэй нэвтрэх бололцоогоор хангаж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2.1. Шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашины граж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгөд тооцож нэхэмжлэгч Б.*******, Я., хариуцагч Б. ын гурван хүнийг хууль ёсны хамтран өмчлөгч гэж тогтоосон, эдгээр хүчин төгөлдөр 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нь тухайн маргаан бүхий эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийгээгүй буюу оруулсан хувь хэмжээ байхгүй болно.
2.2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны тоотод хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн давхрыг үндсэн барилгын хамт өвлөгдөх эд хөрөнгө гэж шүүхээс үзээд зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******, Я., хариуцагч Б. ыг тогтоосон тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гурван иргэний өмч гэж олгосон. /хх 82/
2.3. Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана гэж, 10 дугаар зүйлийн 10.4-д Дундаа хэсгээр өмчлөгч нь тэдгээрт ногдох хувийг мэдүүлэг болон нотлох баримтад тодорхойлсон бол тус бүрд ногдох хувийг эрхийн улсын бүртгэлд тусгана гэж заасан хэдий ч дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул нэхэмжлэгч нь дундаа хэсгээр өмчилж тус тусдаа гэрчилгээг гаргуулах үндэслэлгүй байна.
2.4.Хариуцагч Б.аас...би өөрийнхөө өмчлөлийн өргөтөл хэсгийн зоорийн хэсгээр дамжуулан 3 давхрын зоорийн хамтран өмчилж байгаа хэсэг рүү оруулахгүй, өөрийнхөө өмчлөлийн 1 давхар хэсгээр орц гарцаа гаргаад ор гэдэг, гэтэл заавал миний өргөтгөлийн зоорийн хэсгээр дамжиж орно гэдгийг зөвшөөрөхгүй, Б.******* өөрөө нээх ёстой,түүний өмчлөлийн хэсэгт байгаа, миний өмчлөлийн хэсэг биш учир би нээж өгөх боломгүй гэж тайлбарладаг.
2.5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасанчлан өмчлөгч Б. нь өвлөгдөх эд хөрөнгөд хамааралгүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны тоот хаягт байрлах 3 давхар барилгатай залгаж барьсан өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хаалгаар нэхэмжлэгч Б.*******, Я. ыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үндсэн барилгын зоорийн давхар руу чөлөөтэй нэвтрэх буюу дамжин өнгөрүүлэн ашиглахыг хориглох эрхтэй.
2.6. Хэргийн 14-р талд зоорийн давхрын байгуулалт М1:100 гэсэн палан зураг авагдсан ба тус баримтын талаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гээс зоорийг квадратаар хуваахад хэрэг болно гэж компаниар хийлгүүлснийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэх бөгөөд тэрээр 1 давхрын өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн хэсгээр дамжин хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох зоорийн давхар руу нэвтрэх гарц гаргахад уг палан зургийг ашиглах боломж нь нээлттэй байх тул түүний гражийн ордог хаалгаар нэвтрэнэ гэх тайлбар нь үндэслэлгүй юмаа.
2.7.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан 72 м.кв талбайтай зоорийн давхар нь өвийн зүйлд хамаарч байх тул хариуцагч Б.аас зоорийн давхраас өөрт ногдох м.кв хэсэгт тусдаа гэрчилгээ гаргуулан авах боломжгүй.Энэ талаар шүүх дүгнэлт өгсөн байна.
Иймээс дээрх үндэслэлүүдээр ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг нь өөрт оногдох м.кв- таа тусдаа гэрчилгээ гаргуулан авах мөн гражийн давхарт чөлөөтэй нэвтрэх бололцоогоор хангаж өгөхийг т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
ГУРАВ: Б.******* Я. ын эзэмших, өмчлөх эрхийг хангуулж, гражийн давхрын өмчлөх ёстой талбайг ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Нэхэмжлэгч аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Шүүхээс амины орон сууцны дүгээр байрны гражийн давхрыг хамтран өмчлөгч гэж тогтоосон болохоос ийг тэр чигт нь өмчил гэж заагаагүй, шүүх шийдвэртээ ийвчлан заагаагүй нь т шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлан гуйвуулах боломж олгож байна, шүүхийн шийдвэр гарсан ч Б. шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өмчлөх эрхийг минь эдлүүлэхгүй байгаа тул ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж,106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.
3.3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ******* дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны тоотод хаягт байрлах 3 давхар үндсэн барилгыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийн зүйл гэж шүүх дүгнээд 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.*******г, барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.г,3 давхрын өмчлөгчөөр Б. ыг, мөн зоорийн давхрын 72 м.кв талбайтай автомашин гараж, агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгчөөр Б.*******, Я., Б. ыг тус тус тогтоосны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримт нотлогдсон. /хх 82, 99-140/
3.4.Тэрээр өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж,ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд хэрэгждэг.
3.5. Хариуцагч Б. нь ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын 48 мкв талбай буюу нэхэмжлэгч Б.*******, Я. ын хамтран өмчлөх хэсгийг хууль бусаар эзэмшээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өмчлөх эрхийг нь эдлүүлэхгүй байгаа гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаараа хандахад шүүхийн шийдвэр дээр хамтран гэснээс өөрөөр аль хэсэг, хэдэн м кв, орц гарцыг тодорхой заагаагүй тул ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгдсэн хэмээн тайлбарладаг ч үүнтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь хуульд заасны дагуу тухайн маргаан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор хамтран өмчлөх эрхтэй ба хариуцагчаас -ны байрны гражийн давхрын 48 мкв талбайг өөрийн эзэмшилдээ байлгасны улмаас нэхэмжлэгч аас өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч ыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж шүүх үзсэн тул ******* дүүргийн ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гражийн давхрын 48 мкв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгов.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай,ач холбогдолтой талаас үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я., Б.******* ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******, Я. ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.т холбогдох ******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны дүгээр байрны зоорийн давхрын /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн , дугаар/ Б.*******, Я. ыг 48 м.кв талбайн өмчлөгч мөн болох өмчлөх хэсэг аль хэсэг, хэдэн тоот зогсоол, орц, гарцыг тогтоолгох тухай,
******* дүүрэг, ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг тусдаа гэрчилгээ гаргуулан авах, гражийн давхарт чөлөөтэй нэвтрүүлэх бололцоогоор хангахыг Б.т даалгах тухай,
******* дүүрэг ******* дугаар хороо, Москвагийн гудамж, -ны байрны гаржийн давхрын 48 м.кв талбайг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я., Б.******* ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ