Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1019

 

 

 

 

 

 

 

 

 

  2024       09         23                                     2024/ШЦТ/1019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.С  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ц.Б    , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2406 03390 1868 дугаартай хэргийг 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б     нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....  тоотод Б.Б гийн цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхөнд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б     шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

             

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 8 дугаар хороо, тоот хаягтай ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан орцтой орон сууц байх ба орцны хаалгаар дотогш орж шатаар дээш өгсөж гарах үед шатан дээр улаан хүрэн өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн толботой байх ба тус байрны 3 дугаар давхарт зүүн зүгт харсан төмөр ногоон хаалгаар дотогш ороход үүдний хэсэгт хутга, хувцас, эд хогшил эмх цэгцгүй баруун гар талд ариун цэврийн өрөөнд шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, том өрөөнд шар өнгийн модон ханын стейк, цахилгаан зуух, ногоон өнгийн буйдан, хойд зүг рүү харсан вакуум цонх, хөргөгч, гал тогооны хэсэгт шүүгээний дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гал тогооны тавцан дээр ногоон өнгийн иштэй жижиг заазуур, доод талын шүүгээнээс бор өнгийн модон иштэй хутга байсан хэсгийг Д гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авч, гэр доторх шалан дээрээс (цус мэт улаан хүрэн өнгийн зүйл) дээж, коридорын шалан дээрээс дээж авч кадр зураг бэхжүүлж авав.гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/, Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж байгаад найз Ц.Б ын гэрт ороход ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан, тэгээд бид хоёр 1 шил 0,75 гр хараа нэртэй архийг бид хоёр хувааж уусан, Ц.Б  хоол хийнэ гээд мах гаргачихсан тэгээд бид хоёр хэн хэн нь өмнө архи уучихсан байсан учраас нэмж 0,75 гр архи хувааж уугаад согтсон байсан. Ц.Б  бид хоёр урьд өмнө барилдаад би ихэвчлэн унадаг байсан юм, тэр үед Ц.Б ын хөл нь гэмтсэн гээд доголоод байхаар нь одоо хоёулаа барилдая гээд гал тогооныхоо тэнд зогсож байхаар нь би Ц.Б ыг өөрлүүгээ татсан тэгээд би зарим зүйлийг нь тодорхой санахгүй байгаа Ц.Б ын гэрт миний зүүн хөхний доод хэсгээс цус гараад байхаар тогтоох гэтэл цус нь тогтохгүй байхаар нь би гадагш гарч автобусны буудлын ТҮЦ-д орж С  гэдэг охиноос эмнэлэг дуудаад өг гэж гуйсан. Тэгээд намайг эмнэлэг цагдаагийн ажилчид ирээд Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би эмнэлгээс өөрөө гарч яваад гэртээ байж байхад Ц.Б  манай гэрт ирж уулзаад миний охин О.М ийн данс руу 3.500.000 төгрөг шилжүүлээд, миний эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон даатгал, ор хоног, 1 жилийн эрүүл мэндийн даатгал зэрэгт төлөх шаардлагатай 500,000 төгрөгийг надад өгсөн. Би Ц.Б оос асан мөнгөөрөө цэргийн төв эмнэлгээс дусал, тариа, эм авсан байсан тооцоо хийгээд ойр зуур ахуйн хэрэглээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 8182 дугаартай “1. Б.Б гийн биед зүүн хөхөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-26/, яллагдагч Ц.Б    ын “Би урд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тухайн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ц.Б     нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ........ тоотод хохирогч Б.Б гийн цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн хөхөнд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б    од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.Б д 3,990,000 төгрөг төлж барагдуулсан талаарх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Б     нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....  тоотод Б.Б гийн цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхөнд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 8 дугаар хороо, тоот хаягтай ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан орцтой орон сууц байх ба орцны хаалгаар дотогш орж шатаар дээш өгсөж гарах үед шатан дээр улаан хүрэн өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн толботой байх ба тус байрны 3 дугаар давхарт зүүн зүгт харсан төмөр ногоон хаалгаар дотогш ороход үүдний хэсэгт хутга, хувцас, эд хогшил эмх цэгцгүй баруун гар талд ариун цэврийн өрөөнд шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, том өрөөнд шар өнгийн модон ханын стейк, цахилгаан зуух, ногоон өнгийн буйдан, хойд зүг рүү харсан вакуум цонх, хөргөгч, гал тогооны хэсэгт шүүгээний дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гал тогооны тавцан дээр ногоон өнгийн иштэй жижиг заазуур, доод талын шүүгээнээс бор өнгийн модон иштэй хутга байсан хэсгийг Д гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авч, гэр доторх шалан дээрээс (цус мэт улаан хүрэн өнгийн зүйл) дээж, коридорын шалан дээрээс дээж авч кадр зураг бэхжүүлж авав.гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/, Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б  бид хоёр урьд өмнө барилдаад би ихэвчлэн унадаг байсан юм, тэр үед Ц.Б ын хөл нь гэмтсэн гээд доголоод байхаар нь одоо хоёулаа барилдая гээд гал тогооныхоо тэнд зогсож байхаар нь би Ц.Б ыг өөрлүүгээ татсан тэгээд би зарим зүйлийг нь тодорхой санахгүй байгаа. Ц.Б ын гэрт миний зүүн хөхний доод хэсгээс цус гараад байхаар тогтоох гэтэл цус нь тогтохгүй байхаар нь би гадагш гарч автобусны буудлын ТҮЦ-д орж С  гэдэг охиноос эмнэлэг дуудаад өг гэж гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 8182 дугаартай “1. Б.Б гийн биед зүүн хөхөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-26/, яллагдагч Ц.Б    ын “Би урд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тухайн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Ц.Б    ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Б гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Ц.Б     нь хохирогч Б.Б гийн биед зүүн хөхөнд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулж, хохирогчийг эрүүл мэндээр нь хохироосон болох нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б    ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б    ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б  нь ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.Б гийн эзэмшлийн хаан банкны ........  тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 3,990,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Б    оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Ц.Б    ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх төлүүлэх саналтай байна. Ц.Б     нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан өдрөөс хойш эмчилгээний зардал, эрүүл мэндийн даатгал, ор хоногийн мөнгө зэргийг төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 3,990,000 төгрөг төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Дахиж ийм алдаа гаргахгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Б    од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б    од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б      оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ц.Б     нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б    од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б    од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Б    оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б     нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б    од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО