| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1195 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1195
2024 11 05 2024/ШЦТ/1195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн А.Амаржаргал,
улсын яллагч Л.Наранхүү /томилолтоор/
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бэсүд овогт Хоролмаагийн Бад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2406 00000 1856 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн ….......................... ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн............................... тоотод оршин суух хаягтай боловч ........................... тоотод оршин сууж байгаа гэх, Урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,
Б овогт Х-ийн Б, /РД:........................ /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ............. олон улсын худалдааны төвийн өргөтөлд Д.Бийг “араас дагаж хамт явж архи уух гэлээ” гэсэн шалтгаанаар нүүр, толгойд алгадаж, хөлөн тус газар нь өшиглөж биед нь дээд уруул, баруун тохой, шуунд шарх, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цээж, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Над руу хохирогч нь архины шил барьж дайрсан учраас би түлхсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүрэн холбооны 95.............. дугаарын хэрэглэгчээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 5 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би ................ зах дээр хувиараа тэрэг түрээд грушик хийгээд явж байгаад орой 17 цагийн орчимд тэнд надтай адил ажил хийдэг хүмүүс дуудсан очиход ганц юм хуваагаад уучихъя гэхээр нь би зөвшөөрөөд байж байхад тэнд бас ажилладаг Б нь “энэ яахаараа дагаад яваад байдаг юм, яв зайл” гэхээр нь би яршиг гэж бодоод яваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө хамт байсан хүмүүс нь намайг байж байхад шилтэй архитай хүрч ирээд надтай хамт ууя гээд ирсэн. Ингээд архийг хувааж уугаад байж байхад намайг алгадаж унагаасан. Тэгээд л түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ганцаараа байсан... тухайн үед миний толгой хагарч, уруул шархалсан, бие нэлэнхийдээ өвчин орж энд тэндгүй хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дахь тал/,
Гэрч Г.Лгийн өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг өнгөрч байх үед түрдэг тэргээр ачаа зөөдөг ......... гэх хочтой эрэгтэй бас нэг нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдаж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн гаргасан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9354 дүгээр “Д.Бийн биед дээд уруул, баруун тохой, шуунд шарх, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цээж, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 42-43 дахь тал/,
Яллагдагч *******ын өгсөн: “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ согтууруулах ундаа аль аль нь хэрэглэсэн байхад надаас архи нэхээд гартаа архины шил барьчихсан намайг цохих гээд дайраад байхаар нь түүнийг зайлаа гэж хэлэхэд явахгүй байхаар нь түлхчихсэн юм тэгэхэд газарт унахдаа толгойгоороо эвгүй уначихсан. Би өөрийг гаргасан үйлдэлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, /хх-ийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ............. олон улсын худалдааны төвийн өргөтөлд Д.Бийг “араас дагаж хамт явж архи уух гэлээ” гэсэн шалтгаанаар нүүр, толгой тус газар нь алгадаж, хөлөн тус газар нь өшиглөж биед нь дээд уруул, баруун тохой, шуунд шарх, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цээж, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ............. олон улсын худалдааны төвийн өргөтөлд Д.Бийг “араас дагаж хамт явж архи уух гэлээ гэсэн шалтгаанаар нүүр, толгой тус газар нь алгадаж, хөлөн тус газар нь өшиглөж биед нь дээд уруул, баруун тохой, шуунд шарх, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цээж, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 7-9/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бийн өгсөн: “Ингээд архийг хувааж уугаад байж байхад намайг алгадаж унагаасан. Тэгээд л түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ганцаараа байсан... тухайн үед миний толгой хагарч, уруул шархалсан, бие нэлэнхийдээ өвчин орж энд тэндгүй хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх 13/, Гэрч Г.Лгийн өгсөн: “Шар гэх хочтой эрэгтэй бас нэг нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдаж байсан.” гэх мэдүүлэг, /хх 15/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9354 дүгээр дүгнэлт, /хх-ийн 43/, Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар 505,245 нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтэй маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирол төлбөрийн хувьд 505,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 505,245 /таван зуун таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулж хохирогч Д.Бт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА