Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ч, Ч.Гд, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2324000690077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: М овогт Ч Гд,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: М овогт Ч.Ч,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-3:  М овогт Гдын Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам Цуурай гэх газарт хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны амь хохирогч О.Бн биед үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийх шаардлагыг эсэргүүцэж, улмаар тус сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ж, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Д нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж, ахлах дэслэгч Т.Жын баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, ахлах дэслэгч О.Дийн толгойн дагз хэсэгт язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, тухайн цаг хугацаанд тус сумын сум дундын цагдаагийн хэлтсийн холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Бын хувийн эзэмшлийн “Mitsubishi Outlander” маркийн 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины болон жолооч талын, багажийн хаалганы шилийг тус тус хагалж, эвэр толь, урд гупер, жолооч талын цонхны борооны хаалт, жолооч талын хойд талын хаалга, толийг зэргийг эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Ч.Гд, Г.Г, Ч.Ч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг, 23 дугаар бүлэгт заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

1.1. Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам Цуурай гэх газарт хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны буюу нас барсан О.Бн биед үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийх шаардлагыг эсэргүүцэж, ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ж, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Д нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж, хохирогч Т.Жын баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, хохирогч О.Дийн толгойн дагз хэсэгт язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулж,

тухайн цаг хугацаанд тус сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Бын хувийн эзэмшлийн 81-85 ЗАА улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины болон жолооч талын, багажийн хаалганы шилийг тус тус хагалж, эвэр толь, урд гупер, жолооч талын цонхны борооны хаалт, жолооч талын хойд талын хаалга, толийг зэргийг эвдэж гэмтээсэн гэмт хэргийн үйл баримт нь:

 Хохирогч О.Дийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Т.Ж утсаар холбогдоод Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан Отгонбаярын Бн цогцсыг эмнэлгээс ар гэрийнх нь хүмүүс аваад явсан байна. Амь хохирогч О.Бн цогцос хаана байгааг мэдээдэх Тосонцэнгэл сумаас бүрэлдэхүүн очиж шалгах гэж байна гэж хэлсэн. Үүний дагуу би амь хохирогч О.Бн ээжийнх нь гэр болох Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хорооллын 11-3 тоотод тодруулахаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь Их-Уул сумын Зарт багийн засаг дарга Эийн 93161880 дугаарын утас руу холбогдож тодруулахад “амь хохирогчийн гэр тус сумын Зарт багийн Халуун усны амны Гангын хаяа гэх газар Тарвагатайн нурууны байгаль хамгаалагч Галбаасамбуутай хамт намаржиж байгаа” гэж хэлсэн. Удалгүй ахлах мөрдөгч Т.Ж, криминалистикийн шинжээч Н.Н, цагдаа жолооч Д.Мягмардорж нар 70-00 ЗАВ улсын дугаартай “Элентра” маркийн албаны автомашинтай ирсэн. Тухайн газарт суудлын жижиг автомашин очих боломжгүй талаар ахлах мөрдөгч Т.Жд танилцуулахад жолооч Д.Мягмардорж буцаж Тосонцэнгэл сум руу яваад 27-75 ЗАН улсын дугаартай УАЗ 22-06 маркийн автомашинтай д/х Л.Ж, шинжээч эмч а/д Э.Х, туслах ажилтан а/ч Г.Б, шүүхийн харуул цагдаа д/а А.Ганбат нар ирсэн. Бид нар Их-Уул сумын төвөөс амь хохирогчийн цогцос байгаа гэх газар руу явцгаасан. Бид гэрийнх нь хажууд машинтай очоод Их-Уул сумын Баян-Ухаа багийн иргэн Баттулга гэх хүнийг дуудаж уулзаад Гд гэгчийг дуудуулсан. Удаа ч үгүй Гд өөрийн дүү Чын хамт ирж уулзаад та нарыг хэн дуудсан юм, яах гэж ирсэн юм гэж хэлээд тухайн хүмүүстэй д/х Л.Ж машинаас бууж уулзаад ирсэн зорилгын талаар ярилцаад буцаж орж ирэхдээ задлан шинжилгээнд орох боллоо гэж хэлсэн. Харин Ч, Гд гэх хүмүүс өөрийн ах дүү нартаа хандаж задлан шинжилгээнд шаардлагатай ус, даавуу, барианы шил зэргийг бэлдэж өгцгөө гэхэд Төмөрчин Ж гэх хүний эхнэр нь орилж ирээд бид нарт хандаад та нар яах гээд байгаа юм бэ гээд орилтол тэнд байсан хүмүүс нь бид нар амь хохирогчийг задлан шинжилгээнд оруулахгүй, хар хэрээнүүд минь буцацгаа гэж орилоод амь хохирогчийн цогцос байсан гэрийн хаалган дээр бүгд зогсоод оруулахгүй гээд зарим хүмүүс гартаа мод, чулуу бариад та нарыг орох юм бол ална гээд тэнд иргэд цагдаагийн алба хаагч нарыг сүрдүүлж эхэлсэн. Шуурхай бүрэлдэхүүнийг ахалж явсан ахлах мөрдөгч а/д Т.Ж тэнд байсан хүмүүст хандаад бид журмын дагуу заавал амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээнд орох ёстой гэж хэлэхэд задлан шинжилгээнд оруулахгүй гээд бид нарыг үгийг сонсохгүй байсан учраас а/д Т.Ж тухайн айлын утсаар сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжавт үүссэн нөхцөл байдлын талаар ярьж танилцуулсан бөгөөд ярьж дууссаныхаа дараа ерөнхий прокуророос заавал задлан шинжилгээнд орох чиглэл өглөө. Бид нар заавал задлан шинжилгээнд орох ёстой талаар хэлж байна гэхэд тэнд байсан иргэд та нарыг амь хохирогчийн цогцос руу ойртсон тохиолдолд та нарыг өөрсдийг чинь ална. Та нар өөрсдийгөө л задал гээд бид нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэнд цугларсан иргэд дундаас даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс эхнээсээ ухаан алдаж унаад байна. Нас барсан хүн чинь элэгний өвчтэй байсан бөгөөд уг өвчнийхөө улмаас нас барсан. Та нар ямар учраас задлан шинжилгээнд орох гээд байгаа юм бэ гээд эсэргүүцээд байсан. Бид нар хоорондоо зөвлөлдөөд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Ариунзаяагийн утсаар холбогдож түргэн тусламжийн эмч явуулахыг, мөн амь хохирогч тус сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх холбогдох бичиг баримтыг явуулаарай гэж хэлсэн. Үүнээс хойш 00 цагийн орчимд сумын төвөөс 35-93 ЗАА улсын дугаартай, УАЗ 22-06 маркийн автомашинтай жолооч Б.Э, их эмч Алгирмаа нар ирцгээсэн. Тэнд биеийн байдал нь өөрчлөгдсөн гэх хүмүүст түргэн тусламж үзүүлээд эмнэлгийн бичиг баримтыг нь шинжээч эмч Э.Хэд өгсөн, Э.Х тухайн өвчний түүхтэй танилцаад 2019.04.26-ны өдөр л эмнэлэгт үзүүлж байсан байна. Түүнээс хойш эмнэлгийн байгууллагад үзүүлсэн бичиг баримт байхгүй байна. Амь хохирогчийг өвчний улмаас нас барсан гэж үзэх боломжгүй байна гэж хэлээд эмнэлгийн бичиг баримтыг нь амь хохирогчийн нагац ах Гд, Ч нарт үзүүлээд бид нар эхний ээлжинд амь хохирогчийн цогцост гадна үзлэг хийнэ гээд ахлах мөрдөгч а/д Т.Ж, криминалистикийн шинжээч а/д Н.Н, туслах ажилтан а/ч Г.Б нарын хамт амь хохирогчийн цогцсыг байрлуулсан гэрт орцгоосон. Эдгээр алба хаагчдыг гэрт орсны дараа тухайн газарт цугларсан байсан 40 орчим иргэд гэрийн гадаа тойрч зогсоод задлан шинжилгээ хийлгэхгүй, хэрэв задлан шинжилгээнд орох юм бол бид гэр рүү хүчээр дайрч орж та нарыг болон гэрт байгаа алба хаагч нарыг чинь ална гэж зэргээр заналхийлж байсан. Тухайн үед Гдын Г гэх залуу иргэдийг турхирч толгойлж байсан. Г.Г гэгч амь хохирогчийг байрлуулсан гэрийн хаалгыг гадна талаас нь дарж зогссон байсан. Амь хохирогчийн цогцсын гадна биед үзлэг хийхээр орсон алба хаагчид 30 орчим минутын дараагаар гарч ирээд амь хохирогчийн нагац ах болох Ч, Гд нарыг дуудаж бид нар амь хохирогчийн цогцост заавал задлан шинжилгээ хийх шаардлагатай байна. Хэрэв та нар одоо задлан шинжилгээ хийлгэхгүй бол амь хохирогчийн цогцсыг оршуулсан газарт нь шинжилгээ хийж болохыг д/х Л.Ж, а/д Т.Ж нар танилцуулсан. Тухайн үед Ч гэх хүн хэрэв та нар оршуулсан газарт нь шинжилгээ хийвэл би тухайн газрын ойролцоо буутай сахиж байгаад та нарыг буудаж ална гэж байсан. Бид нар тухайн газарт зөвлөлдөөд үүссэн нөхцөл байдлыг дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга болон ерөнхий прокурор нарт танилцуулахаар 01 цаг өнгөрч байхад сумын төв рүү буцаж орж ирсэн. Сумын төв ороод д/х Л.Ж болон а/д Т.Ж нар эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, д/х Э.Д, ерөнхий прокурор Н.Баасанжав,  мөрдөн тасгийн дарга, х/ч Мөнхбат нарт утсаар үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулахад заавал задлан шинжилгээ хий гэсэн чиглэл өгсөн бөгөөд тухайн бүрэлдэхүүн ярилцаад амь хохирогчийг хаана оршуулах талаар мэдээлэл олохыг надад хэлсэн. Би тухайн газарт буяны ажилд оролцохоор ирсэн байсан иргэдээс амь хохирогчийг Зарт багийн нутаг дэвсгэр Халуун ус Цуурайн эх газарт нутаглуулах гэж байгааг мэдэж д/х Л.Жид танилцуулсан. Тухайн үед бүрэлдэхүүн ярилцаад амь хохирогчийг оршуулсан газарт нь очиж задлан шинжилгээг хийхээр болоод цагдаагийн албаны автомашинтай амь хохирогчийн гэрийн урд талын замаар явах тул ар гэрийнхэнтэй нь үл ойлголцол үүсэх тул энгийн машинаар явна гээд цагдаагийн хэлтсээс д/ч Ш.С, Б.Б нарыг хувийн тээврийн хэрэгслийн хамт ирэх чиглэл өгсөн. Бүрэлдэхүүн албаны 2206 маркийн 2775 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Цэцүүх багийн төвд дээр очоод Тосонцэнгэл сумаас ирэх 2 алба хаагчийг хүлээсэн бөгөөд шөнө 05 цагийн орчим д/ч Ш.С, д/ч Б.Б нар ирээд д/ч Б.Бын 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр а/д Т.Ж, криминалистикийн шинжээч а/д Н.Н, туслах ажилтан а/ч Г.Б, шинжээч эмч, а/д Э.Х бид нар амь хохирогчийг оршуулсан гэх газар руу буюу Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Намын даваа гэх газраар явж тухайн газар руу өгсөх үед 3 тээврийн хэрэгсэл Цуурай гэх газраас уруудаж яваа бололтой зогсоод юм шатааж байхыг хараад бид нар Зартын рашаан явах замаар өгсөж 30-40 минут болчхоод амь хохирогчийг оршуулсан Цуурайн эх гэх газарт ирэх үед амь хохирогчийг илээр оршуулж цагаан даавуугаар бүтээсэн байсан бөгөөд би д/ч Б.Бын хамт тухайн газраас бага зэрэг уруудаад машин дотроос хүн ирэхийг харж зогссон. Тэдгээр алба хаагчид амь хохирогчийн цогцост задлан шинжилгээг хийж дуусаад уруудах гэж байхад  мотоциклтой 2 иргэн ирээд машины хажуугаар орж зогсоод бид нарт хандаж яадаг муу хар хэрээнүүд вэ би та нарт задлах зөвшөөрөл өгөөгүй та нарыг ална шүү, бид нар та нарыг ух гэж дүүгээ оршуулаагүй гээд дайрсан, бид нар тэндээс уруудаад Цуурайн ам болон Зартын рашаан явдаг замын уулзвар дээр ирэх үед доороос 10 гаруй иргэд гартаа мод, чулуу барьсан гарч ирээд машин руу чулуу шидээд эд нарыг бүгдийг нь ал өөрсдийг нь ухаж задалъя гээд дайрсан. Энэ үед а/д Т.Ж бид хоёрыг машинаас буух үед тухайн иргэд бид хоёр руу чулуу шидэж эхэлсэн бөгөөд д/ч Б.Бын эзэмшлийн Mitsubushi Outlander маркийн 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалганы шилийг Ч гэх иргэн чулуу шидэж хагалсан, хойд багаажны хаалганы шилийг Гд гэх иргэн чулуу шидэж хагалсан, баруун хойд хаалга руу Г гэгч 2-3 удаа чулуу шидсэн бөгөөд Г гэгч гартаа барьсан бүдүүн модоор урд гупер руу нь цохиж гуперыг нь хагалсан. Энэ үед Б.Б, Н.Н, Г.Б, Э.Х нар машинтайгаа зугтаагаад а/д Т.Ж бид хоёр үлдсэн. Гд, Ч, Г нар болон хамт байсан хүмүүс нь Жагварал бид хоёрыг энэ муу хоёр хар хэрээг энд нь алаад булчихъя, битгий явуул гээд Т.Жыг Гд, харин намайг Ч нар барьж аваад машинд суулгаагүй. Тэгээд а/д Т.Жын зүүн гарын тохойны орчимд атгасан гар шиг хэмжээтэй чулуугаар Г гэгч цохисон бөгөөд Жагваралыг гараа бариад тонгойх үед газраас дахиж чулуун баруун талын шанаа орчимд нь цохиод газар унахад нь яасан бааштай гөлөг вэ гүйцээгээд алчихъя гээд уначихсан байхад нь зүүн талын хавирга орчим руу нь нэг удаа өшиглөөд Жагваралын зүүн талынх нь гутлыг сугалж аваад хажуу талын сайр руу шидсэн. Энэ үед Г гэгчийг Их-Уул сумын Зарт багийн иргэн Наранцэцэгийн Ч барьж аваад ахаа та ингэж болохгүй, наад хүнээ аллаа ш дээ гээд салгасан, тэгсэн Гд нь энийг алчихсан байсан ч яадаг юм гээд дайраад байсан. Тухайн үед Ч гэгч миний зүүн хөлийн шилбэ рүү хоёр удаа өшиглөсөн бөгөөд энэ үед Тосонцэнгэл сумын иргэн Идэрбат гэгч мотоциклтой ирээд юу болсон юм бэ, яагаад та нар хэрүүл зодоон дээрээ тулчихсан юм бэ гэж асуусан чинь Ч хажуугаас эд нар хүний наймаачин хүмүүс байна миний дүүг задлаад тархи болон дотор эрхтнийг нь бүгдийг нь аваад явсан байна, бүгдээрээ эд нарыг алъя гээд орилж эхэлсэн, тэгсэн Г гэгч өөрийнхөө өмсөж явсан дээлийг тайлж бүсэлж явсан төмөр аралтай хүрэн бор өнгийн цэрэг тэлээгээ гартаа бариад арал хэсгээр нь миний толгойн дагз орчимд нэг удаа савж ороолгоод намайг доош тонгойх үед нуруу орчимд гурван удаа ороолгосон. Энэ үед Идэрбат гэгч Гийг салгаад цааш нь авч явсан. Тэгсэн Гд, Ч хоёр газраас чулуу аваад а/д Т.Жыг ална гээд түүн рүү дайрч эхэлсэн бөгөөд Ч та нар хүн алах нь ингэж болохгүй гээд ойр орчимд байсан чулууг түүж хажуу талын сайр руу зайлуулж шидэж байсан. Тэгсэн Г над руу хүрч ирээд миний өмсөж явсан албаны савхин хүрэмний баруун талын мөрдсийг хэл хэсэгтэй нь тасдаж аваад ойролцоо байсан чулуун дотор аваачаад мөрдсийг чулуугаар цохиод байсан, чулуугаар мөрдсийг цохиж байхдаа энэ хар хэрээгийн гурван таван хошууг ингээд байхгүй хийгээд өгье гээд чулуугаар цохиод байсан. Би Ч нарт хандаж та нар цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдаж байгаа энэ үйлдэл чинь хууль зөрчиж байна, одоо больцгоо гэж хэлсэн боловч Г сууж байсан газраасаа чулуу аваад а/д Т.Ж руу гүйж очоод түүн рүү чулуу шидэж харагдсан. Энэ үед Ч гэгч над руу хандан чамайг хэн захиалж ийшээ явуулсан, захиалсан хүнээ хэлчих, миний дүүгийн эд эрхтнийг та нар хятадуудад зарах гэж байна чамайг би ална гээд над руу чулуутай гараараа далайх үед нь Ч гэх залуу ахаа энэ хүмүүс чинь хүн авардаг хүмүүс та манай сумын хэсгийн төлөөлөгчийг ингэж болохгүй гээд надаас холдуулах үед миний толгойн ар дагз хэсэг рүү чулуу оносон. Би чулуунд оногдоод урагшаа сөхөрч унаад босч ирэх үед төлөөлөгчөө тань руу Г ах чулуу шидчихлээ гайгүй юу ахаа гээд Ч гарнаас татаж босгох үед миний толгойноос цус гараад шанаа руу урсаж байхад Ч халааснаасаа 00-ын цаас гаргаж ирж өгөөд би тэр цаасаар толгойноос гарч байсныг цусыг арчсан бөгөөд тухайн үед Г наадахаа юуг нь арчиж өгдөг юм хая гэж хэлж байсан. Намайг толгойгоо дараад зогсож байхад Г гэгч над руу 3 удаа чулуу шидсэн нь миний нуруу хэсэгт хоёр чулуу оноод зүүн талын өгзөг хэсэгт нэг чулуу оносон. Энэ үед Идэрбат гэгч залуу Гд, Ч, Г нарт хандаад энэ ажлаа хийж яваа хүмүүсийг цохиж зодохоо боль харин тэр задалсан цогцос руу  нь явж юу юуг нь авсан байгааг нүдээр үзье гээд Гд гэгчийн эзэмшлийн цагаан өнгийн Хонда HR-V гэх машиныг Идэрбат жолоодоод талийгаачийг оршуулсан газар руу явж очоод а/д Т.Ж, Идэрбат, Ч бид дөрөв машинаас бууж цогцсын бүтээсэн байсан цагаан даавууг авч үзэхэд Ч гэгч та нар миний дүүгийн юу юуг авсан бэ хар хэрээнүүдээ тархи нь алга гээд гавлын ясны хөндий хэсгийг харуулсан. Энэ үед амь хохирогчийн тархи нь зүүн гарын хажууд байхыг би хараад энэ байна гэхэд нь тархи нь байна, одоо дотор эрхтнүүдийг нь бүртгэнэ гээд хэвлий хэсгийн задалсан хэсгийг Ч гэгч гараараа татаж үзчихээд дотор эд эрхтэн нь бүгд байна гэсэн. Би тухайн иргэнд хандаад ахаа бид хуулийн дагуу бүх ажиллагаагаа явуулсан шинжилгээнд зориулж эд эрхтнээс нь дээж авдаг юм нарийн учрыг нь та шинжээч эмчээс асуу гэхэд тэр задалсан шинжээч хаана байна тэрийг ална та хоёртой бодох тооцоо дууссан одоо уруудаж очиж ах дүү нартаа хэлнэ, үзүүлнэ зураг ав гээд Идэрбат гэгчээр зураг авхуулаад байсан. Тухайн оршуулсан газраас нь машинтай уруудаад доор үлдсэн хүмүүс дээр ирээд а/д Т.Ж бид хоёрыг та хоёр машинаас буухгүй байж бай буувал ална шүү гээд Ч гэгч, жолооч И н хамт бууж хүмүүс рүү очоод хэсэг хугацааны дараа буугаад ир гэхэд нь бид хоёр машинаас буусан бөгөөд Г гэгч та хоёрыг би ална муу хоёр хар хэрээ минь нүдийг чинь ухаж гарт чинь атгуулна гэх зэргээр дайраад байсан. Тэгээд Г гэгч над руу хандаад чи Их-Уул сумын төвд удаан амьд явахгүй шүү эзэнгүй хашааны булангаас чамайг 800 буугаар буудна нэг бол нүдийг чинь ухаж гарт чинь атгуулаад ална гэж заналхийлж миний нүүр рүү 3 удаа нулимсан. Энэ үед Ч гэгч би та нарыг оршуулсан байхад нь ирж задлахыг чинь мэдээд энэ дээд өвөлжөөн дотор буутай сахиад хэвтэж байя, тэгээд ирвэл нам буудаж алъя бүгдээрээ цаг цагаар ээлжилж манаанд гаръя гэж эд нарт хэлээд эд нар үгэнд ороогүй юм хэрэв буутай сахиад хэвтэж байсан бол эд нараар дүүгээ задлуулахгүй буудаж алаад өөрсдийг нь задлах байсан юм гээд ах дүүстэйгээ яриад байсан. Тэр задлангийн эмчийг л олж алмаар байна, яг ингэж ухаж төнхмөөр байна тэр хаана байна гээд Ч, Г нар орилоод байсан. Тухайн үйл явдал болсноос хойш 1 цаг гаруй хугацааны дараа д/х Л.Ж болон бусад алба хаагч нар албаны УАЗ 22-06 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зодоон болсон гэх газарт ирж тэнд байсан иргэдтэй уулзаж бид нар хууль зөрчөөгүй хэрэв хууль зөрчсөн бол хариуцлагыг нь би хүлээнэ гэж хэлээд бид нар машиндаа суугаад явцгаасан. Энэ үед шинжээч эмч, а/д Э.Х, туслах ажилтан, а/ч Бямбадорж нар машинд байхгүй байсан бөгөөд д/ч Б.Бын хамт зугтаж байх үедээ машинаас бууж мод руу орсон гэх шинжээч эмч а/д Э.Х, туслах ажилтан а/ч Г.Б нарыг бид нар 4 цаг гаруй хугацаанд хайж тухайн газраас баруун тийш байрлах модон дундаас олж авсан. Юу болсон талаар нь асуухад араас мотоциклтой 4 залуу хөөгөөд зугтаж яваад ирлээ гэж байсан... Г гэх залуу төмөр аралтай, хүрэн бор өнгийн суран тэлээний арал хэсгээр миний толгойны ар дагз хэсэг рүү 1 удаа, нуруу руу 3 удаа ороолгож, чулуугаар толгойн ар дагзны баруун хэсэгт 1 удаа, нуруу хэсэг рүү 2, зүүн талын өгзөг хэсэг рүү 1 удаа чулуу шидсэн. Ч гэгч миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...Тухайн үед миний толгой дагз хэсэгтээ 2 газар маш их хавдсан байсан ба дагз хэсгийн голд хөхөрч улайсан байсан мөн чулуугаар цохиулсан хэсэгт хагарч цус гарсан одоо хавдар нь буугаад шархны тав хэсэг нь үлдсэн байна. Зүүн хөлийн шилбэ 2 газарт хөхөрсөн, зүүн талын өгзөг хонго хэсэгтээ улайж хөхөрсөн байгаа...Т.Ж руу Г гэдэг хүн чулуу шидээд зүүн гарынх нь тохой хэсэгт нэг удаа цохисон, дараа нь дахиж чулуу шидээд баруун талын шанаа руу цохисон. Би Жагваралыг газар уначихлаар нь татаж босгох гээд очтол Г дахиад Жагваралын зүүн талын хавирга хэсэг рүү нь яасан бааштай пизда вэ гээд нэг удаа өшиглөсөн. Өөр хэн нэгэн цохиж зодсон эсэхийг би анзаарч хараагүй Т.Ж бид хоёр руу тэнд байсан хүмүүс хуваагдаад эсхүл ээлжлээд л дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 19-22/,

 Хохирогч Т.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байхад цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд “Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт Отгонбаярын Б гэдэг хүн ирээд эмчлүүлж байгаад нас барсан” гэсэн мэдээлэл ирсэн. Би уг мэдээллийн дагуу очиж дуудлага өгсөн эмчтэй болон талийгаачийн ар гэрийн хүмүүстэй уулзаад “цагдаагийн байгууллага бүртгэл мэдээлэлд оруулж шалгана” гэдэг талаар тайлбарлаж хэлээд буцаад цагдаа дээр ирсэн. Мөн талийгаачийг эмнэлэгт хүлээн авч эмчилгээ хийж байсан гэх Пүрэвсүрэн гэдэг эмчтэй уулзаад “цагдаагийн байгууллага талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсан талаар тодруулах мөрдөн шалгах ажиллагаа болон нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох задлан шинжилгээ хийнэ, цогцсыг ар гэрт нь битгий өгөөрэй, хэрэв ар гэр нь авах гээд байвал надад хэлээрэй” гэж хэлээд утасны дугаараа үлдээгээд ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийн ар гэртэй холбогдож мэдүүлэг авах зорилгоор утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч утаснууд нь холбогдохгүй байсан. Мөн шинжээч эмч дуудсан ирээгүй байсан болохоор тэр өдөр ямар нэгэн ажиллагаа хийлгүй өнгөрсөн. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өглөө шинжээч эмч ирээд шинжилгээ хийх гээд эмнэлэг рүү Пүрэвсүрэн эмч рүү залгаж ярихад “талийгаачийн цогцсыг ар гэр нь аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч, а/д О.Д руу залгаж болсон хэргийн талаар хэлээд, талийгаачийн цогцос хаана байгааг мэдчих, би бүрэлдэхүүнээрээ одоо гараад очно гэж хэлсэн. Тэгээд Тосонцэнгэл сумаас бүрэлдэхүүн гараад Их-Уул сум ороход а/д О.Д талийгаач О.Бн цогцос Их-Уул сумын Зарт багийн Халуун усны амны Гангын хаяа гэх газар байгаа юм байна, тийшээ жижиг тэрэг явахгүй, гэсэн тул Их-Уул сумаас а/а Д.Мягмардорж буцаж Тосонцэнгэл сум руу яваад 27-75 ЗАН улсын дугаартай УАЗ 22-06 маркийн автомашинтай д/х Л.Ж, шинжээч эмч а/д Э.Х /92028080/, туслах ажилтан а/ч Г.Б, шүүхийн харуул цагдаа д/а А.Ганбат нар ирцгээсэн. Бид нар Их-Уул сумын төвөөс амь хохирогчийн цогцос байгаа гэх газар руу явцгаасан. Бид цааш яваад Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам Гангын хаяа гэх газарт очиход уулын бэлд урагшаа харсан 3-н гэр байсан бөгөөд ертөнцийн зүгээр хамгийн зүүн талынх нь гэрийн өрх бүтээлгээтэй, баруун талын хоёр гэрийн үүдэнд хүмүүс явж харагдсан. Бид гэрийнх нь хажууд машинтай очоод арай өндөр настай, ажил явдлыг ахалж байгаа Гд гэх хүнийг дуудуулсан, удаа ч үгүй Гд өөрийн дүү Чын хамт ирж уулзаад та нарыг хэн дуудсан юм, яах гэж ирсэн юм гэж хэлээд тухайн хүмүүстэй д/х Л.Ж машинаас бууж уулзаад ирсэн зорилгын талаар ярилцаад буцаж орж ирэхдээ задлан шинжилгээнд орох боллоо гэж хэлээд, харин Ч, Гд гэх хүмүүс өөрийн ах дүү нартаа хандаж задлан шинжилгээнд шаардлагатай буюу ус, даавуу, варианы шил зэргийг бэлдэж өгцгөө гээд хэлэхэд тэнд байсан нэг эмэгтэй бид нарт хандаад “та нар яах гээд байгаа юм бэ” гээд орилтол тэнд байсан хүмүүс нь бид нар амь хохирогчийг задлан шинжилгээнд оруулахгүй, хэрээнүүд зайлцгаа гэж орилоод амь хохирогчийн цогцос байсан гэрийн хаалган дээр бүгд зогсоод оруулахгүй гээд зарим хүмүүс гартаа мод, чулуу бариад та нарыг орох юм бол ална гээд тэнд иргэд цагдаагийн алба хаагч нарыг сүрдүүлж эхэлсэн. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүст Улсын ерөнхий прокурор, хууль зүйн сайд нарын хамтарсан 153, 158 дугаартай тушаалыг танилцуулан, тэнд байсан зарим нэг хүмүүст уншуулан, бид нар журмын дагуу амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээнд заавал орох ёстой гэж хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс задлан шинжилгээнд оруулахгүй гээд бид нарын үгийг сонсохгүй эсэргүүцээд, чулуу мод бариад хүүхэд хөгшин, эмэгтэй эрэгтэй гэлтгүй бүгд дайраад байсан учраас би тэндээс уруудаж яваад замын хажууд байсан нэг айлын утсаар сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжавт үүссэн нөхцөл байдлын талаар болон амь хохирогчид эмнэлэгт үзүүлж байсан баримт шаардлага хангахгүй байгаа талаар ярьж танилцуулсан. Тэгээд буцаж ирээд шинжилгээнд заавал орох талаараа хэлэхэд тэнд байсан иргэд та нарыг амь хохирогчийн цогцос руу ойртсон тохиолдолд та нарыг өөрсдийг чинь ална, та нар өөрсдийгөө л задал гээд бид нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан бөгөөд тэнд цугларсан иргэд дундаас даралт ихтэй, зүрх судасны өвчтэй гэх нэг хүн ухаан алдаж унасан. Тэгэхээр нь бид нар буцаж машиндаа орж суугаад ярилцаад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж сумын эрүүл мэндийн төв рүү утсаар холбогдож түргэн тусламжийн эмч явуулахыг хүссэн. Үүнээс хойш 00 цагийн орчимд сумын төвөөс их эмч Алгирмаа жолоочийн хамт ирсэн. Их эмч Алгирмаагаар амь хохирогчийн өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан гэх баримт ирсэн ба тэр баримтыг шинжээч эмчид үзүүлэхэд “амь хохирогчийг өвчний улмаас нас барсан гэж үзэхэд хангалттай биш байна” гэж хэлээд эмнэлгийн бичиг баримтыг нь амь хохирогчийн нагац ах Гд, Ч нарт үзүүлээд бид нар эхний ээлжинд амь хохирогчийн цогцост гадна үзлэг хийнэ гээд би криминалистикийн шинжээч а/д Н.Н, шинжээч эмч а/д Хүрэлсүх нарын хамт амь хохирогчийн цогцсыг байрлуулсан гэрт орцгоосон. Гадна биеийн үзлэг хийсний дараа бид нарын зүгээс задлан шинжилгээ хийх хэрэгтэй гэдгийг дахин дахин тайлбарлаж хэлсэн боловч тэнд байсан иргэд эсэргүүцсээр байсан, хэрэв та нар одоо задлан шинжилгээ хийлгэхгүй бол амь хохирогчийн цогцсыг оршуулсан газарт нь шинжилгээ хийх болохыг д/х Л.Ж, бид 2 тэр хүмүүст танилцуулсан. Тэгэхэд  тэнд байсан амь хохирогчийн нагац ах Ч гэх хүн хэрэв та нар оршуулсан газарт нь шинжилгээ хийвэл, би тухайн газрын ойролцоо буутай сахиж байгаад та нарыг буудаж ална гэж байсан. Бид нар тухайн газарт зөвлөлдөөд үүссэн нөхцөл байдлыг холбогдох дарга нарт болон прокурорт танилцуулахаар 01 цаг өнгөрч байхад Их-Уул сумын төв рүү буцаж орж ирцгээсэн. Сумын төв ороод д/х Л.Ж цагдаагийн газрын дэд бөгөөд, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга д/х Э.Д болон ерөнхий прокурор Н.Баасанжав нарт танилцуулсан, би МБТ-н дарга, х/ч Мөнхбатад утсаар үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулахад заавал задлан шинжилгээ хий гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр нь а/д О.Дид хаана оршуулах талаар мэдчих гэж хэлээд, О.Д удалгүй оршуулах газрыг нь мэдсэн “Зарт багийн нутаг дэвсгэр Халуун ус Цуурайн эх газарт нутаглуулах” гэж байгаа юм байна гэж хэлсэн. Тухайн үед бүрэлдэхүүн ярилцаад амь хохирогчийг оршуулсан газарт нь очиж задлан шинжилгээг хийхээр болоод цагдаагийн албаны автомашинтай амь хохирогчийн гэрийн урд талын замаар явах тул ар гэрийнхэнтэй нь үл ойлголцол үүсэх тул энгийн машинаар явахаар болоод Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс д/ч Ш.С, Б.Б нарыг хувийн тээврийн хэрэгслийн хамт ирэх чиглэлийг д/х Л.Ж өгсөн. Бүрэлдэхүүн албаны 2206 маркийн 2775 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Цэцүүх багийн төвд дээр очоод Тосонцэнгэл сумаас ирэх 2 алба хаагчийг хүлээсэн бөгөөд шөнө 05 цагийн орчим д/ч Ш.С, д/ч Б.Б нар ирсэн. Тэндээс д/ч Б.Бын 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр криминалистикийн шинжээч а/д Н.Н, туслах ажилтан а/ч Г.Б, шинжээч эмч, а/д Э.Х, хэсгийн төлөөлөгч а/д О.Д, д/ч Б бид нар амь хохирогчийг оршуулсан гэх газар руу яваад очтол 3 тээврийн хэрэгсэл Цуурай гэх газраас уруудаж яваа бололтой зогссон юм шатааж байхыг хараад бид нар Зартын рашаан явах замаар өгсөж 30-40 минут болчхоод амь хохирогчийг оршуулсан Цуурайн эх гэх газарт ирэх үед амь хохирогчийг илээр оршуулж цагаан даавуугаар бүтээсэн байсан, криминалистикийн шинжээч тухайн цогцсын зургийг аваад цогцост задлан хийх ажиллагааг эхэлсэн бөгөөд цогцост задлан шинжилгээг хийж дуусаад явах гэж байтал мотоциклтой 2 иргэн ирээд машины хажуугаар орж зогсоод бид нарт хандаж яадаг муу хар хэрээнүүд вэ би та нарт задлах зөвшөөрөл өгөөгүй та нарыг ална гээд бид нар руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь бид нар машиндаа суугаад уруудаад Цуурайн ам болон Зартын рашаан явдаг замын уулзвар дээр ирэх үед доороос 10 гаруй иргэд гартаа мод, чулуу барьсан гарч ирээд машин руу чулуу шидээд эд нарыг бүгдийг нь ал өөрсдийг нь ухаж задалъя гээд дайрсан. Энэ үед а/д О.Д болон миний бие машинаас буусан бөгөөд тухайн иргэд бид хоёр руу чулуу шидэж эхэлсэн, мөн Б.Бын эзэмшлийн Mitsubushi Outlander маркийн 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалганы шил рүү нэг хүн чулуу шидэж хагалсан, тэгтэл д/ч Б.Б бас машинаас буухад багажийн хаалганы шилийг бас нэг хүн чулуу шидээд хагалсан, бас машиных нь баруун хойд хаалга руу нүдний шилтэй залуу /Г гэдэг гэсэн би дараа нь мэдсэн/ 2-3 удаа чулуу шидсэн бөгөөд тэр залуу гартаа барьсан бүдүүн модоор урд гупер руу нь цохиж гуперыг нь хагалсан. Энэ үед Б.Б машиндаа буцаж суугаад Н.Н, Г.Б, Э.Х нар машинтайгаа зугтаагаад а/д О.Д бид хоёр үлдсэн. Бид хоёрыг үлдэхэд тэнд байсан хүмүүс бид хоёр руу чулуу шидээд, элдэв янзаар хараагаар эхэлсэн. Тэгээд тэнд байсан 10 гаран залуу гартаа том том чулуу бариад бид 2 руу дайраад Гд, Ч, Г гэдэг 3 хүн нь бид 2 руу чулуу шидээд нөгөө хэд нь тэр 2-г дагаад явж байсан. Тэгтэл Ч гэдэг хүн над руу чулуу шидээд тэр нь миний зүүн талын нүд рүү цохисон. Мөн Г гэдэг залуу нь над руу атгасан гарнаас том хэмжээтэй чулуу шидээд тэр нь миний толгойг цохих гэж байхаар нь би зүүн гараа хаасан. Тэгтэл нөгөө Г гэдэг залуу газраас дахин нэг чулуу аваад миний баруун талын шанаа хэсэг рүү цохисон би хэсэг ухаан алдаад унасан. Би унаад босож ирээд баруун нүд юм харахгүй сууж байтал Ч гэдэг хүн ирээд алаад хаячих, та нарыг энд алаад хаячихад танай цагдаа нар чинь ирээд задлана биз гэж хэлээд над руу дайраад байсан. Тэнд байсан хүмүүсээс 1, 2 нь нөгөө хэдэн хүнээ тайвшруулаад аргадаж байсан. Би баруун талын шанаандаа цохиулсны улмаас босож чадахгүй газар сууж байтал нөгөө Г гэдэг залуу миний хажууд 2 залуугийн хамт ирээд “одоо болилоо, би одоо зүгээр сууна” гэж нөгөө 2 залуудаа хэлээд чулуу атгасан гараараа миний зүүн талын нүдний гадна доод хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний нэг гутлыг сугалж аваад урд талд байх жалга руу шидсэн. Тэр газар нь маш их чулуутай газар байсан нэг чулуу шидээд дахин чулуу аваад дайраад байсан. Би арай гэж босож ирээд байж байтал Ч гэгч а/д О.Д руу дайраад 2, 3 удаа өшиглөөд эд нарыг алъя гээд орилж эхэлсэн, тэгсэн Г гэгч нь өмсөж явсан дээл тайлж бүсэлж явсан төмөр аралтай хүрэн бор өнгийн цэрэг тэлээгээ гартаа бариад арал хэсгээр нь Дагвадоржийн толгойн дагз орчимд ороолгоод, доош тонгойх үед нуруу руу нь 3-4 удаа ороолгож цохиж байтал Г гэдэг залууг Тосонцэнгэлээс ирсэн гээд нэг хүн очоод салгаад авч явсан. Тэгсэн Гд, Ч гэх хүмүүс чулуу аваад намайг ална гээд над рүү дайрч эхлэхэд тэнд байсан залуучуудаас нэг залуу Гд, Ч нарын барьж байгаа чулууг авч хаяж байсан. Гд, Ч, Г нар нь ээлжлээд нэг эсхүл хоёроороо а/д О.Д бид 2 руу дайраад чулуу шидээд байсан. Тэгж байгаад Г гэдэг залуу а/д О.Дийн өмсөж явсан албаны савхин хүрэмний баруун талын мөрдсийг хэл хэсэгтэй нь тасдаж аваад ойролцоо байсан чулуун хадан дээр авч очоод мөрдсийг чулуугаар цохиод сууж байгаад тэндээсээ нэг чулуу аваад аваад над руу гүйж ирээд чулуугаа шидсэн. Би тэр чулуунаас нь бултаад холдсон, тэгтэл Г гэдэг залуу а/д О.Д руу хэд хэдэн удаа чулуу шидээд нуруу толгойг нь цохиод байсан. Дагвадоржийг 3-4 удаа чулуугаар цохиод байсан. Тэгж байтал тэнд байсан нэг хүн нь одоо бүгдээрээ амь хохирогчийн цогцос руу нь очиж хараад юу юуг нь авсан байгааг нүдээр үзье гээд цагаан өнгийн Хонда HR-V гэх машиныг нэг нь жолоодоод Ч, а/д О.Д, бид нар талийгаачийг оршуулсан газар дээр очсон. Тэгээд О.Д бид 2 тэнд байгаа хүмүүст хандаад “задлан шинжилгээгээр эд эрхтнээс нь дээж авч шинжилгээ хийдэг юм, ямар нэгэн эд эрхтэн авсан зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Ч болон тэнд байсан нэг залуу 2 амь хохирогчийн цогцос болон эд эрхтний зураг аваад тэндээсээ машиндаа суугаад уруудаад доор үлдсэн хүмүүс дээр ирсэн. Тэгээд а/д О.Д бид хоёрыг та хоёр машинаас буухгүй байж бай буувал ална шүү гээд Ч гэгч, жолооч залуугийн хамт бууж хүмүүс рүү очоод хэсэг хугацааны дараа буугаад ир гэхэд нь бид хоёр машинаас буухад Г гэгч та хоёрыг би ална муу хоёр хар хэрээ минь нүдийг чинь ухаж гарт чинь атгуулна гэх зэргээр дайраад байсан. Тэгээд Г гэгч та хоёрыг ална, удаан амьд явахгүй шүү, а/д О.Дийг чамайг Их-Уулын төв дээр нүдийг чинь ухаж гарт чинь атгуулаад ална гэж заналхийлэн, мөн О.Дийн нүүрэн хэсэг рүү шүлсээ хаяж нулимаад байсан. Энэ үед Ч гэх хүн “би та нарыг оршуулсны дараа ирээд задлахыг чинь мэдээд дээд өвөлжөөн дээр буутай сахиад хэвтэж байя, тэгээд ирвэл нам буудаж алъя бүгдээрээ нэг нэг цаг цагаар ээлжилж манаанд гаръя гэж та нарт хэлээд байхад та нар үгэнд ороогүй шүү дээ, эд нарыг алаад хаячих байсан юм,  буутай сахиад хэвтэж байсан бол эд нараар дүүгээ задлуулахгүй буудаж алаад өөрсдийг нь задлах байсан юм” гээд ах дүүстэйгээ яриад байсан. Мөн задлангийн эмчийг л олж алмаар байна, тэр хаана байна гээд орилоод байсан. Тухайн үйл явдал болсноос 1 цаг гаруй хугацааны дараа д/х Л.Ж болон бусад алба хаагч нар албаны УАЗ 22-06 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зодоон болсон газарт ирж тэнд байсан иргэдтэй уулзаж бид нар хууль зөрчөөгүй хэрэв хууль зөрчсөн бол хариуцлагыг нь би хүлээнэ гэж хэлээд О.Д бид хоёрыг машиндаа суугаад явцгаасан. Энэ үед шинжээч эмч, а/д Э.Х, туслах ажилтан, а/ч Бямбадорж нар машинд байхгүй байсан бөгөөд д/ч Б.Бын хамт зугтаж байх үедээ машинаас бууж мод руу орсон гэх шинжээч эмч а/д Э.Х, туслах ажилтан а/ч Г.Б нарыг бид нар 4 цаг гаруй хугацаанд хайж тухайн газраас баруун тийш байрлах модон дундаас олж авсан. Юу болсон талаар нь асуухад араас мотоциклтой 4 залуу хөөгөөд зугтаж яваад ирлээ гэж байсан... Бид нар ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Албан үүргээ гүйцэтгэж Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд нарын хамтарсан 153, 158 дугаартай тушаалыг хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шинжилгээ хийж, 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээж авч ажилласан. Албан үүргээ гүйцэтгэх хугацаанд дээрх хүмүүс санаатайгаар саад учруулж бие эрх чөлөөнд халдаж зодсон... Тэнд байсан 10 гаран хүмүүс мод чулуу бариад а/д О.Д бид 2 руу дайрч байсан. Эхлээд Ч гэдэг хүний шидсэн чулуу миний зүүн талын нүдний хэсэгт цохисон, дараа нь Г гэдэг хүн чулуу шидээд тэрийг нь би зүүн гараараа хаасан, тэгтэл дахин чулуу аваад над руу шидээд тэр нь миний баруун талын шанаа руу цохиод би хэсэг ухаан алдаад сэрсэн. Тэрний дараа Г гэдэг залуу чулуу атгасан гараараа миний зүүн талын нүдний гадна доод хэсэгт нэг удаа цохисон. Мөн эхлээд Гд гэдэг хүн болон тэнд байсан хүмүүс чулуу шидэж байхад 2-3 удаа чулуунд оногдсон тэр нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй, хэн хэн шидсэн талаар мэдээгүй... Тэр үед миний зүүн нүдний дотор талд хамрын нуруун дээр зулгарсан энэ нь Ч гэх хүний шидсэн чулуугаар үүсгэгдсэн, зүүн нүдний гадна талд хавдаж хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэгт хөхөрсөн, баруун талын шанаа зулгарч нилэнхүүдээ хавдсан. Энэ нь Г гэдэг залуугийн шидсэн чулуугаар болон цохисон үйлдлээс үүссэн... Надтай хамт явсан д/ч Бын тээврийн хэрэгслийн урд талын салхины шил цуурсан, жолооч талын урд хаалганы шил хагарсан, багаажны хаалганы шил хагарсан, эвэр толь хугарч унасан, урд гупер доод хэсгээрээ хагарсан, жолооч талын цонхны борооны хаалт хагарсан, жолооч талын хойд хаалга хонхойсон байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх 27-29/,

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд Тэс сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Ж над руу утсаар залгаад чиний машин байгаа юу хэрэв байгаа бол Их-Уул суманд ирмээр байна гэхээр нь цагдаа зохицуулагч д/ч Ш.Сийн хамт Их-Уул сумын чиглэлд гарсан, сумын төв ороод д/х Л.Жтой холбогдоход Их-Уул сумын Зарт багийн төв дээр байна, энд хүрээд ир гэсэн, намайг очиход а/д Т.Ж, О.Д, Н.Н, Э.Х, а/ч Г.Б нар фургоноос буугаад миний машинд д/ч Ш.Стой зөрж суусан. Би тэндээс хөдлөөд а/д О.Доор зам заалгуулж тус сумын Зарт багийн Халуун усны ам Цуурай гэх газарт очиж явахад хүмүүс юм шатаачхаад хөдөлсөн, бид нар Халуун усны рашааны ойролцоо зогсож байтал нэг мотоцикл хүн бид нарын хажуугаар гараад явсан, бид нар тухайн газарт зогсож байгаад амь хохирогчийн цогцсыг тавьсан газарт нь очсон. Очоод шинжилгээний алба хаагчид, а/д Т.Жын хамт амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийхээр яваад би О.Дийн хамт машиндаа сууж үлдсэн. 15-20 орчим минутын дараа а/д Э.Х бид нарыг даллахаар нь яваад очиход бид хоёртой зэрэгцээд нэг мотоциклтой 2 хүн ирээд, Э.Х рүү дайраад чи машиныхаа хойд тал руу юу хийчхэв гээд миний машины дотор орж машинд хийсэн юмыг үзчихээд буцаж буугаад Хүрэлсүхийг ална гээд дайрсан, би шинжээч Э.Хийг зугтаалгаж машиндаа суулгаад бид нар хөдөлсөн, харин мотоциклтой ирсэн 2 хүн амь хохирогчийн цогцсыг хараад үлдсэн, бид нар түрүүлээд доошоо уруудаад төв зам руу нийлэх гээд явж байтал  2 машинтай 10 гаруй хүмүүс машинаар зам таглаад зогсчихсон байсан бөгөөд ирээд зогстол нэг настай эрэгтэй хүн миний машин жолоочийн ар талын хаалга руу чулуу шидсэн, тэгээд машинаас а/д Т.Ж, О.Д нар болон шинжилгээний алба хаагчид буусан. Би машинаа унтраагаад буух гэж байтал шар өнгийн бүстэй, бор дээлтэй, махлагдуу биетэй, сахалтай дундаж насны нэг хүн ирээд жолооч талын урд хаалганы шил рүү чулуу шидээд хагалчихаар нь би машинаас буугаад та яаж байгаа юм бэ гэсэн чинь хэсгийн төлөөлөгч а/д О.Дийг чиглээд явчихсан, намайг зогсож байтал криминалистикийн шинжээч а/д Н.Н намайг дуудаад машиндаа суучих ах, нөгөө хүмүүсээ дуудаж ирье гээд Э.Х, Г.Б нарын хамт машинд суучихсан байхлаар нь би машиндаа буцаж суугаад машинаа асаагаад хөдлөх гэж байтал хүрэн өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн дээлтэй, саравчтай хар малгайтай, хар нүдний шилтэй залуу миний машины хойд талаас чулуу шидээд хойд талын хаалганы шилийг хагалчихсан. Би тэдгээр хүмүүсийн машины хажуу талаар том чулуун дээгүүр машинаа харайлгаад доош бууж зам руу ороод тасгийн дарга д/х Л.Ж нарын байгаа газар руу явсан. Тухайн газраас 500 метр орчим зайтай явж байтал шинжээч Э.Х би энд буучихъя, намайг ална гээд заналхийлээд байна аягүй бол замд хүмүүс таараад намайг ална гээд дайрах байх би буугаад мод руу ороод байж байя гэхлээр нь Г.Бийн хамт буулгачхаад цааш Н.Н бид хоёр яваад Л.Ж дээр очсон, очоод болсон асуудлын талаар танилцуулаад тэд нарын байсан газарт өөрийн эзэмшлийн Mitsubishi Outlander маркийн 81-85 ЗАА улсын дугаартай машинаа орхичхоод буцаад албаны 27-75 ЗАН улсын дугаартай УАЗ 22-06 маркийн автомашинтай буцаж очихоор явах замдаа замын ойролцоо байсан айлын утсаар тасгийн дарга д/х Л.Ж цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн даргад үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулаад цааш явж а/д Т.Ж, О.Д нарыг үлдээсэн газарт очсон. Бид нарыг очиход тэнд байсан бүх хүмүүс тойроод сууцгаачихсан О.Дийн толгойн ар талд 2 хэсэг газраас цус гарчихсан, Т.Жын баруун талын шанаа зулгарч нилэнхүүдээ хавдсан байдалтай байсан. Би машинаас буугаад өөрийн гар утсаар бичлэг хийсэн. Тэнд цугларсан хүмүүстэй тасгийн дарга д/х Л.Ж ярилцаж дуусаад бид нар тэндээс хөдлөөд шинжээч эмч Э.Х, цагдаагийн ахлагч ахлагч  Г.Бийг буулгасан газраасаа авахаар очиход тухайн газартаа байгаагүй. Бид нар ойролцоох газруудад нь хайж явсаар 3 цаг орчмын дараагаар утсаар холбогдож яриад байгаа газрыг нь заалгуулж очиж авсан. Э.Х, Г.Б нарыг олж авчхаад миний машиныг үлдээсэн газар руу явсан, 17 цагийн орчимд миний машин дээр очоод би машинаа аваад Их-Уул сумын Зарт багийн төвийн хажуугийн гуанзан дээр очиж хоол унд идчихээд буцаад Тосонцэнгэл сумын чиглэлд би Э.Алтансүх, Г.Б, Н.Н нарыг суулгаад ирсэн...81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн өмчлөлийн машин байгаа юмаа. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдлагад өртсөний улмаас миний авто машины Урд салхины шил, жолооч талын урд хаалганы шил, арын багажийн шил, эвэр толь, урд гупер, жолооч талын цонхны борооны хаалт, жолооч талын хойд хаалга, толь зэрэг эд зүйлийг үл таних 3 хүн чулуу шидэж хагалсан. Би үл таних хүмүүсийг харвал танина...Би хохирлоо төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх 34-36/,

 Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч а/д Т.Ж, жолооч а/а Д.Мягмардорж нарын хамт Тосонцэнгэл сумаас Их-Уул сум руу 12 цаг 40 минутын орчимд явсан, очиход амь хохирогчийн цогцсыг хөдөө гэр рүү нь зөөвөрлөсөн байсан учраас Тосонцэнгэл сумаас д/х Л.Ж, а/д Э.Х, а/ч Г.Б, д/а А.Ганбат нар нэмэгдлээр ирээд бид нар цаашаа Их-Уул сумын Зарт баг Халууны усны рашаан гэх газар руу а/д О.Дийг аваад хамт явсан. Бид 17 цагийн орчимд амь хохирогчийн цогцсыг байрлуулсан гэх газарт очиж д/х Л.Ж, а/д Т.Ж, Э.Х нар амь хохирогчийн ар гэрийнхэнтэй нь уулзсан бөгөөд ар гэрийнхэн нь задлан шинжилгээнд оруулахгүй гэж эсэргүүцсэн, энэ асуудлын талаар прокурорт танилцуулж ар гэрийнх нь төлөөллөөс нэг хүнийг шинжилгээнд хамт оруулахаар тохиролцож баталгаа авсан боловч ар гэрийнхэн нь шинжилгээнд оруулахгүй гэж эсэргүүцээд задлан шинжилгээнд оруулаагүй. Тэнд байсан хүмүүсийн биеийн байдал тааруу болоод таталт өгөөд байна гээд а/д О.Д сумын төв рүү холбогдож эмч дуудсан, эмч ирээд тэнд байсан хүмүүсийн биеийн байдлыг үзэж байх хооронд буюу 23 цагийн а/д Т.Ж, Э.Х нарын хамт би амь хохирогчийг байрлуулсан гэрт орж цогцсын гадна биеийн үзлэг хийсэн. Үзлэг дуусаад гарч ирэхэд хүмүүс задлан оруулахгүй гээд байсан эсэргүүцээд байсан учраас бид нар Их-Уул сумын төв рүү буцсан. Сумын төв рүү орж ирээд 03 цагийн орчимд д/х Л.Ж үүссэн нөхцөл байдлын талаар Тосонцэнгэл сумын Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорт танилцуулсан. Үүний дараа д/х Л.Ж Тосонцэнгэл сумаас д/ч Б.Б, Ш.С нарыг хувийн буюу энгийн автомашинтай ир гэж дуудаад эдгээр алба хаагчид д/ч Б.Бын эзэмшлийн 61-68 ЗАН улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашинтай шөнө 05 цагийн орчимд ирцгээсэн. Т.Ж, О.Д, Э.Х бид нар д/ч Б.Бын эзэмшлийн хувийн тээврийн хэрэгсэлд суугаад амь хохирогчийг оршуулсан гэх буюу Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун ус гэх газар руу явсан. Бид нарыг оршуулсан гэх газар руу нь явж байхад 3-н машинтай хүмүүс зогсчихсон юм шатааж байхлаар нь буцаж эргээд Халууны усны рашааны орчимд очиж 30 гаруй минут хүлээж байгаад оршуулсан газарт нь явж очсон, бид нарыг очиход амь хохирогчийг илээр оршуулж цагаан өнгийн даавуугаар хучиж толгойг нь хадгаар ороосон байсан. Ингээд О.Д, Б.Б нарыг хүн харуулахаар явуулж бид нар амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээ хийж дуусаад Б.Б нарыг дуудахад тэд нарын машинтай зэрэгцээд мотоциклтой 2 хүн ирсэн. Мотоциклтой ирсэн 2 хүн шинжээч эмч Э.Хийг ална гэж дайраад машин тойруулж хөөсөн, харин Г.Б бид хоёр шинжилгээний багаж хэрэгслийг машины тээшинд хийгээд бүгдээрээ машинд суугаад хөдөлсөн, бид нарыг хөдлөхөд мотоциклтой ирсэн 2 хүн амь хохирогчийн цогцсыг үзнэ гээд явсан. Бид нарын хойноос та нар задалчихсан байна ш дээ гээд хөөсөн. Бид нарыг уруудаад явж байтал замд 10 гаруй залуучууд тойроод зам хаагаад зогсчихсон байсан. а/д О.Д хүмүүстэй уулзъя гээд машинаа зогсоогоод машинаас буусан, хойноос нь а/д Т.Ж, Б.Б, бид нар цувраад буусан чинь нэг настай хүн О.Д руу чулуу шидсэн, харин тэнд хүмүүс бүгд машин руу чулуу шидсэн бөгөөд Б.Б, бид хоёр машинд буцаж суугаад, а/д Т.Ж, О.Д нарыг үлдээгээд хөдөлсөн, бид нар уруудаад явж байтал шинжээч эмч Э.Х, туслах ажилтан а/ч Г.Б нар машинаас бууя гээд машинаас буугаад мод руу орсон, харин Б.Б бид д/х Л.Ж нарыг дуудахаар цааш явж очоод болсон асуудлын талаар танилцуулаад тухайн газарт Б.Бын машиныг орхичхоод албаны УАЗ-2206 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй а/д Т.Ж, О.Д нарыг орхисон газраа буцаж ирсэн. Бид нарыг ирэхэд 5, 6 хүн Т.Ж, О.Д нартай хамт сууцгааж байсан. Тэгээд бид нар машинаас буугаад тухайн иргэдтэй уулзаад Т.Ж, О.Д нарыг аваад машиндаа суугаад буцацгаасан. Машинд орж ирэхдээ Т.Жын баруун шанаа нь халцарч хавдсан, О.Дийн толгойн дагз хэсэгт 2 газар хагарсан ил харагдах шарх гэмтэлтэй байсан. Бид нар тэндээс уруудаад а/д Э.Х, а/ч Г.Б нарыг хайсан боловч олдоогүй. Тэгээд сүлжээтэй газраас холбогдож тэр хоёртой уулзах газраа тохироод 21 цагийн орчимд а/д Э.Х, а/ч Г.Б хоёрыг олж аваад Тосонцэнгэл сум руу буцсан...” гэсэн мэдүүлэг /1хх 42-43/,

 Гэрч Г.Бийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн нас барсан бөгөөд амь хохирогчийн цогцсыг ар гэрийнхэн нь Их-Уул сум руу аваад явчихсан байна гэх мэдээллийн дагуу д/х Л.Ж, а/д Т.Ж, Н.Н, Э.Х,д/а А.Ганбат  жолооч а/а Д.Мягмардорж нарын хамт Завхан аймгийн Их-Уул сум руу УАЗ-2206 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай автомашинтай явсан. Бид нар Их-Уул сумын Зарт багийн нутагт байрлах амь хохирогчийн гэрт 17 цагийн орчимд очсон. д/х Л.Ж, а/д Т.Ж, Э.Х нар амь хохирогчийн ар гэрийнхэнтэй машинаас бууж уулзсан бөгөөд бид нар машиндаа сууцгааж байсан. Тухайн хүмүүс амь хохирогчийн цогцсыг өгөхгүй, задлан шинжилгээнд оруулахгүй гээд үл ойлголцол үүсэж хэрүүл маргаан болсон. Тухайн буяны ажлыг толгойлж байгаа нэг саарал малгайтай 40 гаруй насны эрэгтэй, 60 орчим насны нэг хөгшин хүмүүстэй уулзаж ярилцацгаасан, саарал малгайтай хүн шинжилгээнд оруулахгүй, хэрэв оруулах юм бол би өөрөө хамт орно гэсэн. Тэнд байсан зарим хүмүүсийн биеийн байдал эвгүйрхээд байна гээд, бид нар тэндээс буцаж доош уруудаж яваад замдаа нэг айлд очиж үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулж сумын эмнэлэг дуудсан. Сумаас эмч нар ирээд тэнд байсан хүмүүсийг үзэж байх хооронд амь хохирогчийн гэрт орж а/д Т.Ж, Н.Н, Э.Х нар цогцсын гадна биеийн үзлэг хийсэн тэгээд гараад ирсний дараагаар задлан шинжилгээнд оруулахгүй гээд тэнд цугларсан бүх хүмүүс эсэргүүцээд эхэлсэн. Мөн өндөр саарал малгайтай хүн та нарыг шинжилгээнд орох юм бол оршуулсан газрынх нь ойролцоо буу барьж хэвтэж байгаад та нарыг буудаж ална гээд заналхийлээд байсан бөгөөд ямар ч шийтгэл оногдуулсан би хүлээнэ гээд маргалдаад байсан, тэнд шинжилгээнд оруулахгүй гээд зөндөө асуудал үүссэн, түүний дараа нилээн оройхон а/д Т.Ж тэнд цугларсан ар гэрийнх нь хүмүүсээс хүсэлт бичүүлж аваад буцаад Их-Уул сумын төв рүү орж ирсэн, а/д Т.Ж прокурорт танилцууллаа заавал шинжилгээнд ор гэж байна гээд тэд нар хоорондоо ярилцаад амь хохирогчийн цогцсыг оршуулсан газарт нь задлан шинжилгээ хийх болоод ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй энгийн машинтай явъя гээд д/х Л.Ж Тосонцэнгэл сумаас д/ч Б.Быг хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ ир гэж дуудсан бөгөөд д/ч Б.Б д/ч Ш.Сийн хамт ирсэн. Б.Б, Ш.С нар бид нарын байсан багийн төв дээр ирсэн, тэндээс Б.Бын машинд а/д Т.Ж, О.Д, Н.Н, Э.Х бид нар суугаад амь хохирогчийн цогцсыг илээр тавьж оршуулсан гэх газрын чиглэлд явсан. Бид нарыг цогцсыг оршуулсан гэх газарт очиход хүмүүс юм шатаагаад байж байхлаар нь буцаж Зартын рашааны хажуу талд очиж хүлээж зогсож байгаад 30 гаруй минутын дараагаар одоо очиж хурдан шинжилгээндээ орохгүй бол шувуу аваад явчихна гээд тэндээс хөдлөөд амь хохирогчийг илээр оршуулсан газарт нь очсон, бид нарыг очиход амь хохирогчийн цогцсыг цагаан өнгийн даавуугаар бүтээж, толгойг нь хадгаар ороож тавьсан байсан. Бид нар амь хохирогчийн шинжилгээнд ороод О.Д, Б.Б нарыг хүн харж бай гээд явуулсан. Бид нар шинжилгээ дуусах дөхөөд машинаа даллаж дуудчихаад ирэхийг нь хүлээгээд байж байтал Б.Б нарын машиныг дагаад нэг мотоциклтой хоёр хүн хамт ирсэн, бид нар шинжилгээний цүнх болон хэрэглэсэн халаад зэргийг машин руу хийтэл мотоциклтой ирсэн саарал малгайтай хүн шинжээч эмч рүү дайраад ална чамайг, чи миний дүүгээс юу авсан гээд дайрсан, тэгэхлээр нь бид нар бүгд машиндаа суугаад уруудаад доошоо уруудаад явж байтал нэг машин, нэг мотоциклтой 10 гаруй хүн зам хаагаад зогсчихсон байсан бөгөөд бид нар очиж зогсоод машинаас О.Д, Т.Ж, Н.Н, бид нар буусан чинь л тэнд байсан хүмүүс учир зүггүй бид нар руу чулуу шидэж эхэлсэн, мөн машин руу чулуу шидээд урд хойд тал болон жолооч талын урд хаалганы шилийг хагалчихсан. Бид нар буцаад машиндаа суугаарай гээд суухад О.Д, Т.Ж нарыг тэнд байсан хүмүүс хөөгөөд цааш явсан, харин Б.Б бид нар тэндээс хөдлөөд явтал шинжээч эмч нь машиндаа суугаад явчихлаа гээд мотоциклтой 2 залуу хойноос чулуу бариад хөөсөн тэгээд хөөгдөөд явж байтал мотоциклтой 2 залуу хоцорчихсон, цааш явж байтал шинжээч эмч доод талын замууд дээр хүмүүс хаагаад зогсчихсон байх юм бол намайг алах юм байна, хоёулаа бууж мод руу оръё гээд бид хоёр Б.Бын машинаас буугаад уулын мод руу орсон, харин Б.Б, Н.Н нар д/х Л.Ж нарт болсон асуудлын талаар танилцуулахаар явсан. Э.Х бид хоёр машинаас буугаад модон дотор явж байхад бид нарыг хайгаад байгаа бололтой 4 мотоциклтой хүмүүс доод талын модон дотор яваад байсан. Бид хоёр сүлжээтэй газар олж хүмүүстэй утсаар холбогдъё гээд цааш алхаж явсаар уулын орой дээр гарсан. Бид хоёрыг уулын орой дээр гараад ирэхэд уулын доод бэлд цагдаагийн албаны УАЗ-2206 маркийн явж харагдсан, бид хоёр сүлжээ хайгаад нөгөө уулаас уруудаад хажуу талынх нь уулын орой дээр гарах гээд явж байхад бид хоёрын анх орсон уулын модон дотор бид хоёрыг хайж явж байгаа бололтой мотоциклтой хүмүүс яваад байсан. Тэгээд цааш алхсаар байгаад хоёр дахь уулынхаа орой дээр гарч ирэхэд сүлжээ орж ирээд аймгийн төв рүү ахлах шинжээч эмч х/ч П.Базардаргиад болсон асуудлын талаар ярьж танилцуулаад д/х Л.Жтой холбогдох утасны дугаар авч холбогдож яриад уулзах газраа тохироод 4-5 уул толгойд дамжиж алхсаар байгаад 15 цагийн орчимд уулзсан, тэндээс Их-Уул сумын төвөөр дайраад Тосонцэнгэл суманд ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 45-46/,

Гэрч А.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр д/х Л.Ж, а/д Т.Ж, Н.Н, Э.Х, Д.Мягмардорж, Г.Б нарын хамт албаны 27-75 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын чиглэлд явсан. Их-Уул суманд очоод тус сумын хэсгийн төлөөлөгч, а/д О.Дийг аваад Их-Уул сумын Зарт багийн нутагт байгаа амь хохирогчийн гэрийн чиглэлд явсан. Амь хохирогчийн гэрийн гадна 17 цагийн орчимд очоод ар гэрийнхэнтэй нь д/х Л.Ж, а/д Т.Ж, Э.Х нар машинаас бууж уулзсан. Тухайн хүмүүс нь амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй, та нарт өгөхгүй гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед 40 орчим насны цагаан саарал малгайтай эрэгтэй, 60 орчим насны буурал үстэй эрэгтэй хүмүүс бид шинжилгээнд оруулахгүй, хэрэв оруулах юм бол бид нарын хэн нь хамт орно гэх байдлаар ярилцаж тохироод шинжилгээнд орохоор болсон, үүний дараа 40 орчим настай эмэгтэй амь хохирогчийг задлан шинжилгээнд оруулахгүй гэж тэнд орилж чарлаад биеийн байдал нь эвгүй оргиод байна гэхлээр нь бид нар тэндээс хөдөлж уруудаж яваад замын хажуугийн айлд а/д О.Д сумын эмчийг дуудаад эмнэлгийн машин иртэл хүлээж байгаад эмчийг ирэхээр нь хамт тухайн айлд очиж биеийн байдал нь эвгүйрэхсэн хүмүүсийг үзүүлж тэр хооронд Т.Ж, Н.Н, Э.Х нар амь хохирогчийн цогцост үзлэг хийхээр орцгоосон. Тэд нарыг үзлэг хийж дуусаад гарч ирсний дараагаар тухайн буяны ажилд ирсэн хүмүүс задлан шинжилгээнд оруулахгүй гэж эсэргүүцэж эхэлсэн. Тэгээд тэр хүмүүсээр а/д Т.Ж нар задлан шинжилгээ хийлгэхгүй хүсэлтийг нь бичүүлж аваад Их-Уул сумын төв рүү буцсан, Их-Уул сумын төв рүү ороод болсон асуудлын талаар а/д Т.Ж ерөнхий прокурор, Мөрдөн байцаах тасгийн дарга нарт утсаар танилцуулсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад энгийн автомашинтай очиж шинжилгээнд орохоор болоод д/х Л.Ж Тосонцэнгэл сумаас д/ч Б.Быг хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ д/ч Ш.Сийг авч ирэх чиглэл өгсөн. Бид сумын төвөөс яваад Цэцүүх багийн төвийн байран дээр байж байтал д/ч Б.Б нар 81-85 ЗАН улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашинтай ирсэн. Тухайн машинд а/д Т.Ж, О.Д, Н.Н, Э.Х, а/ч Г.Б нар суугаад амь хохирогчийг оршуулсан гэх газрын чиглэлд ойролцоогоор 07 цагийн орчимд явцгаасан. Харин д/х Л.Ж, а/а Д.Мягмардорж, д/ч Ш.С, д/а Н.Адъяатөмөр бид нар 27-75 ЗАН улсын дугаартай албаны пургон маркийн автомашинтай үлдсэн. Бид нар тэдгээр алба хаагчдыг хүлээгээд байж байтал д/ч Б.Б, а/д Н.Н нар машинтайгаа буцаад ирсэн. Ирэхлээр нь юу болсон талаар асуухад шинжилгээнд орсон алба хаагчдыг хүмүүс зодох гэж дайраад миний машиныг чулуугаар шидэж цонх толь хагалаад бид нар та нарыг дуудах гээд ирлээ гэсэн. Тухайн үед Б.Бын машин урд салхины шил хагарсан, урд гупер хагарч бяцарсан, хойд талын багажийн хаалганы шил хагарсан, жолооч талын цонхны хагарсан, эвэр толь суурь хэсгээрээ салж унасан, жолооч талын хаалганы борооны хаалт хагарсан, жолооч талын хойд хаалга будаг нь ховхорч 3 хэсэг газар хонхойж гэмтсэн байсан. Тухайн газарт д/ч Б.Бын эзэмшлийн автомашиныг үлдээчхээд албаны 27-75 ЗАН улсын дугаартай УАЗ 22-06 маркийн автомашинтай а/д Т.Ж, О.Д нарыг үлдээсэн гэх газар руу бид нар очсон. Бид нарыг очиход хүмүүс тойроод суучихсан байсан бөгөөд а/д Т.Жын баруун шанаа хэсэгт халцарч хавдсан, хамрын зүүн талд халцарсан, О.Дийн толгойн дагз хэсэгт хагарсан бололтой цус гарсан байдалтай байсан. д/х Л.Ж тэнд байсан иргэдтэй уулзаад ямар шалтгааны улмаас автомашин эвдэж гэмтээсэн, алба хаагч нарын эрх чөлөөнд халдсан талаар тодруулахад та нар бид нарын зөвшөөрөлгүй задлан шинжилгээнд орсон учраас ийм асуудал үүсгэсэн гэж байсан, бид нар а/д Т.Ж, О.Д нарыг суулгаад хөдлөөд явахад а/д Э.Х, а/ч Г.Б нар байхгүй болохоор нь тодруулахад д/ч Б.Бын машинд суугаад явж байхад нь хойноос нь мотоциклтой хүмүүс хөөгөөд байхлаар нь замдаа машинаас буугаад мод руу зугтаж орсон гэж байсан, бид нарыг  а/д Э.Х, а/ч Г.Б нарыг бууж үлдсэн гэх газрын орчмоор тэдгээрийг хайсан боловч олдоогүй, доошоо уруудаад сүлжээтэй газар олоод хүмүүс рүү утсаар холбогдож байхад а/ч Г.Б амь хохирогчийн гэрийн баруун талын ууланд байна гэж холбогдоод уулзах газраа тохирч яваад а/д Э.Х, а/ч Г.Б нарыг олж аваад тэндээс Тосонцэнгэл сумын чиглэлд буцацгаасан... а/д Т.Жын баруун шанаа хэсэгт халцарч хавдсан, хамрын зүүн талд халцарсан, О.Дийн толгойн дагз хэсэгт хагарсан бололтой цус гарсан байдалтай байсан бөгөөд өөр биед нь ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй...Би зодоон болох үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Тэнд байсан буурал үстэй настай эрэгтэй, саарал малгайтай эрэгтэй, нүдний шилтэй улаан өнгийн куртиктэй эрэгтэй /залуу/ нар а/д Т.Ж, О.Д нарын бие эрх чөлөөнд халдаж чулуун шидэж зодсон, мөн Б.Бын эзэмшлийн автомашины эд ангиудыг эвдэж гэмтээсэн гэж алба хаагчид ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 48-49/,

Гэрч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэст шинжээч эмчээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсэгт шинжээч эмчээр сэлгэн ажиллахаар ирсэн. Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад Их-Уул сум руу хүн нас барсан гэх дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүний хамт явсан. Амь хохирогчийн цогцос Их-Уул сумаас баруун урд зүгт 65 км зайд тээвэрлэж гэрт нь аваачсан гэх тул сумын төвөөс амь хохирогчийн байгаа гэх газарт очсон, тухайн газарт очоод д/х Л.Ж, а/д Т.Ж нарын хамт ар гэрийн хүмүүстэй уулзаж холбогдох хууль тогтоомжийг танилцуулахад ар гэрийнхэн нь шинжилгээнд оруулахгүй гэх талаар хүмүүс эсэргүүцэж уурлаж бухимдаж алба хаагчдыг заналхийлсэн бөгөөд тухайн үед байсан хүмүүст холбогдох хууль тогтоомжийг хэд хэдэн удаа танилцуулж боловч тухайн хүмүүс эсэргүүцээд шинжилгээнд орох боломжгүй нөхцөл байдал үүссэн ба шинжээч эмч намайг задлан шинжилгээ хийх юм бол өөрийг чинь задлана, дөрлөж ална, буудаж ална гэх байдлаар дарамталж заналхийлсэн. Бид нар буцаж Их-Уул сумын төв орж д/х Л.Ж, а/д Т.Ж нар үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Маргааш нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчимд амь хохирогчийн цогцсыг /нутаглуулсан/ илээр оршуулсны дараа задлан шинжилгээ хийхээр тухайн газарт 81-86 ЗАН улсын дугаартай, Mitsubishi Outlander маркийн автомашинтай а/д Т.Ж, О.Д, Н.Н, д/ч Б.Б, а/ч Г.Б нарын хамт очиж амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний явцад гестологийн дээж авч шинжилгээг дуусгаж байхад ар гэрийнх нь гэх 2 хүн мотоциклтой ирж бид нарыг ална гэж дайрсан, мөн бид нарыг шинжилгээ хийснийг хараад задалчихсан байна ш дээ, чи амь хохирогчийн цогцсоос юу авсан тэрийгээ гаргаж өг, чамайг одоо задална гэж над руу довтолж дайрсан, энэ үед д/ч Б.Б бүрэлдэхүүнийг машиндаа суулгаад уулын доод ам руу уруудаад зугтсан, зугтахаас өмнө цагаан саарал малгайтай Ч гэх залуу миний биед халдахаар 2 удаа довтолсон бөгөөд энэ үед д/ч Б.Б намайг 2 удаа салгаж машиндаа суулгасан, бид нарыг ам уруудаад зам руу нийлэх гэж байхад урд талд 10 гаруй орчим хүмүүс машин, мотоциклтой хүмүүс зам хааж зогсоод бүгдээрээ гартаа мод, чулуу барьж машин руу халдаж эхэлсэн. Энэ үед а/д Т.Ж, О.Д нар машинаас буухад тэдгээр хүмүүс 2 алба хаагчийг цохиж зодож эхэлсэн, а/д Н.Н, Б.Б бид гурав хойноос нь машинаас буусан боловч тал талаас мод чулуу шидээд байсан учраас машиндаа сууж нэмэлт хүч авчрахаар машинаа асааж зугтсан. Тухайн газраас доошоо 2 км орчим зайд би машинаас а/ч Г.Бийн хамт бууж гол гатлан модтой уул руу зугтааж орсон, харин цаашаа Б.Б, Н.Н 2 дээр болсон асуудлын талаар д/х Л.Жид танилцуулахаар явсан. а/ч Г.Б бид хоёр уулын модны дунд хэсэгт явж байхад модны захаар 2 мотоциклтой хүмүүс бид хоёрын буусан уулын амны харалдаа дээш доош яваад бид хоёрыг хайгаад байгаа бололтой байсан, бид хоёр цааш яваад уулын оройд гарахад бид хоёрын өгссөн уулын амны урд талын буюу эсрэг аманд нэг мотоциклийн дуу гарч байгаад их ойрхон ирээд унтарсан. Мөн тухайн үед цагдаагийн албаны Пургон маркийн автомашин бид хоёрыг хайгаад чанга яригчаа дуугаргаж чимээ өгч байхад дахиад 2 мотоциклтой хүмүүс уулын ам руу өгсөж яваа харагдсан, ийм учраас Г.Б бид хоёр хоорондоо ярилцаад энэ мотоциклтой хүмүүс чи бид хоёрыг хайж байна, нөгөө талаар тойроод ирэхээс нь өмнө хажуу талын уулыг давъя гэж тохироод эсрэг талын уул руу алхах, гүйх байдлаар нөгөө талын уулын энгэрт гарсан. Бид хоёрын давж очсон уулын доод талд нэг өвөлжөө байсан бөгөөд дээд хэсэгт машин явах боломжгүй бартаа ихтэй шигүү модтой газар байсан ба доод өвөлжөөний талаас хоорондоо 20 орчим минутын зайтай 2 мотоцикл гарч мод руу ороод мотоцикл унтарсан. Тэр уулын оройд гарахад Г.Бийн утасны сүлжээ орж бүрэлдэхүүний алба хаагчидтай болон Завхан аймгийн ШШХ-ийн ахлах шинжээч эмч х/ч П.Базардаргиа, Өвөрхангай аймгийн ШШХ-ийн дарга, д/х Э.Цэдэвсүрэн нартай холбогдож үүссэн нөхцөл байдал болон бид нарыг мотоциклтой хүмүүс хөөгөөд байгаа талаар хэлсэн. Хамт явж байсан бүрэлдэхүүнтэй холбогдож уулзах газраа тохироод 3 дахь уулаа явганаар давж алхаж явсаар бүрэлдэхүүн дээр очсон. Машинд суухад хамт явж байсан а/д Т.Ж, О.Д, Н.Н, д/ч Б.Б нар албаны Пургон маркийн автомашинд суучихсан байсан бөгөөд Т.Жын баруун шанаа хэсэгт шарх үүсэж, бага зэрэг цус шүүрч хавдсан, мөн хамрын зүүн талд зулгарсан толгойгоо бариад сууж байсан, харин О.Дийн дагзны хэсэгт шарх үүсэж тус хэсгээс цус гарч, гарынх нь алга, гителийнх нь баруун энгэр цус болсон байсан. Г.Б бид хоёр машинд суугаад буцаж явсаар д/ч Б.Бын эзэмшлийн 81-86 ЗАН улсын дугаартай, Mitsubishi Outlander маркийн автомашин дээр ирсэн бөгөөд тухайн автомашины урд салхины шил, урд гупер, борооны хаалт, хойд талын багаажны шил, жолооч талын цонхны шил, жолоочийн эсрэг толь зэрэг хагарсан, жолоочийн хойд талын хаалганы будаг ховхорч унаж хонхойсон байсан. Ингээд бид нар 2 машинд хуваагдаж суугаад Их-Уул сумын төвөөр дайраад Тосонцэнгэл суманд ирцгээсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 51-52/,

 Гэрч Л.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус цагдаагийн хэлтсийн даргын албан үүргийг түр гүйцэтгэх цагдаагийн газрын даргын тушаалаар ирж ажил хүлээн авсан, ажил хүлээж авсны дараа буюу орой 22 цаг өнгөрч байхад жижүүрийн утаснаас сумын Нэгдсэн эмнэлэгт Их-Уул сумаас хүргэгдэн ирж эмчлүүлж байсан иргэн О.Б гэгч нас барсан талаар мэдээлэл ирлээ гэж танилцуулсан, уг мэдээлэл ирсний дараа тухайн томилгоот мөрдөгч а/д Т.Жыг болсон асуудлын талаар тодруулж гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд оруулж шалгах чиглэл өгч уг асуудлыг цагдаагийн газрын дарга, дэд дарга нарт танилцуулсан. Маргааш нь буюу 08 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн №116 дугаарт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг а/д Т.Жыг мөрдөн шалгах ажиллагаа явуул гэж цохолт хийсэн. Тухайн өдөр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээ хийх ёстой байсан боловч тухайн үед шинжээч эмч нь амарсан байсан бөгөөд шинжилгээний хэсэгт Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсээс шинжээч эмч ирж байгаа шалтгаанаар шинжилгээнд орох ажиллагаа хойшлогдсон. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед а/д Т.Ж уг гомдол мэдээллийн талаар тодруулахад амь хохирогчийн ар гэрийнхэн нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс цогцсыг аваад Их-Уул сум руу явчихсан байна, би Их-Уул сум явж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж мэдэгдсэний дагуу а/д Т.Ж, Н.Н нарыг жолооч а/а Д.Мягмардоржийн хамт Их-Уул сумын чиглэлд албаны 70-00 ЗАВ улсын дугаартай элентра маркийн автомашинтай явуулсан. а/д Т.Ж 1 цагийн орчмын дараагаар над руу холбогдоод амь хохирогчийн цогцос Их-Уул сумын төв дээр байхгүй, харин Их-Уул сумын төвөөс 50 гаруй км зайд Зарт багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь байгаа юм байна, очихоор задлан шинжилгээ хийлгэхгүй гэх байх та наанаасаа шинжээч эмч, туслах ажилтан нарыг 2 цагдаагийн алба хаагчийн хамт явуулах шаардлагатай байна, байгаа гэрт нь задлан шинжилгээнд орох шаардлагатай байна гэсэн. Би энэ асуудлын талаар би Дэд бөгөөд ЭЦТ-ийн даргад танилцуулахад намайг шинжилгээний алба хаагчид болон 2 цагдаагийн алба хаагчийн хамт өөрөө явах чиглэл өгсөн. Би 14 цаг өнгөрч байхад албаны 27-75 ЗАН улсын дугаартай, УАЗ 22-06 маркийн автомашинтай а/д Э.Х, а/ч Г.Б, д/а А.Ганбат нарын хамт Их-Уул сумын төв ороод тэндээс а/д Т.Ж, О.Д, Н.Н аваад амь хохирогчийн цогцос байгаа буюу Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам гэх газарт байх 3-н гэрт очсон. Очоод тухайн буяны ажилд оролцохоор ирсэн байсан хүмүүст өөрийн албан тушаал, нэр, ямар ажлаар ирсэн болох зорилго чиглэлээ танилцуулахад тухайн иргэд бид нарт хандаад хар хэрээ шиг юугаа хийгээд хойноос хөөгөөд ирэв, та нарын хэрэг энд байхгүй гэх мэтээр хэл амаар доромжилж дайрч эхэлсэн. Тухайн буян номын ажлыг удирдан зохион байгуулж байгаа Гд, Ч нарыг дуудаж уулзаад Монгол Улсын ЭХХШТХуульд заасан шинжилгээ хийх үндэслэл, УЕП, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал зэргийг танилцуулсан ингээд тухайн хүмүүс шинжилгээ хийхийг зөвшөөрч, нэг иргэнийг заавал энэ ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ асуудлыг Тосонцэнгэл сумын СДПГ-ын ерөнхий прокурорт танилцуулахад хүсэлтийг хүлээж аваад, баталгаа гаргуулан авч шинжилгээнд оролцуулах чиглэл өгсөн. Бид шинжилгээнд орох болсон чинь тэнд цугларсан хүмүүс шинжилгээ хийлгэхгүй гээд бүгдээрээ алба хаагчид руу дайрч, задлан шинжилгээ хийх юм бол бид та нартай үзэлцэж дараа нь хуульд заасны дагуу хариуцлагаа хүлээнэ гээд шуугилдаж эхэлсэн. Тухайн асуудлын үеэр 2-3 хүний биеийн байдал муудаж ухаан алдаж, таталт өгч эхэлсэн бөгөөд бид нарыг зайл, та нараас хариуцлага нэхнэ шүү гэх зэргээр асуудал улам хурцдаж эхэлсэн. Бид ажиллагаагаа хийж гүйцэтгэхийн тулд Их-Уул сумын ЭМТөвд дуудлага өгөөд эмч нар ирмэгц тухайн газарт буцаж очоод урьд биеийнх нь байдал муудаж ухаан алдаж, таталт өгсөн хүмүүсийг эмчид үзүүлээд энэ хооронд нь амь хохирогчийг байрлуулсан гэх а/д Т.Ж, шинжилгээний хэсгийн алба хаагч нартай орж задлан шинжилгээ хийх гэсэн боловч хүмүүс эсэргүүцээд тэдгээр хүмүүстэй тохиролцоод амь хохирогчийн цогцсын гадна биед үзлэг хийж тэмдэглэл хөтлөөд гарч ирсний дараа буюу шөнө хүмүүс шуугилдаад мод, чулуу бариад задлан шинжилгээ хийлгэхгүй та нартай бид нэгийгээ үзэж байж учраа олно гээд дайрч эхэлсэн, энэ асуудлыг ерөнхийд нь Гд, Ч, Гдын хүүхэд болох нүдний шилтэй залуу нар удирдаж байсан. Би алба хаагч нарт үүсэж болзошгүй эрсдэл, иргэд алба хаагч нарын хооронд зөрчилдөөн үүсэх нөхцөл байдал хурцад эхлэх үед Ч, Гд нарыг дахиж дуудаж уулзаад та нар шинжилгээ хийлгэхгүй, ямар өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа материалаа аваад ир би энэ асуудлыг ерөнхий прокурорт танилцуулж, ерөнхий прокурор зөвшөөрөл бид шинжилгээнд орохгүй, харин зөвшөөрөөгүй тохиолдолд бид өглөө буцаж ирээд шинжилгээ хийнэ гэдгийг хэлээд Их-Уул сумын чиглэлд 01 цагийн орчимд буцсан. Их-Уул сумын төв рүү буцаж орж ирээд дээрх асуудлыг ерөнхий прокурор Н.Баасанжав, мөрдөн байцаах тасгийн дарга х/ч Д.Мөнхбат нарт танилцуулахад заавал задлан шинжилгээ хий, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч авах чиглэл өгсөн, ерөнхий прокурор заавал шинжилгээ хий, хаана хийх нь хамаагүй, харин задлан шинжилгээ хийгээгүй тохиолдолд хэрэг материалыг шийдвэрлэхэд хэцүү болно, ямар шалтгааны улмаас задлан шинжилгээ хийгээгүй талаар танай алба хаагч нарт хариуцлага тооцох хүртэл асуудал яригдана шүү, заавал шинжилгээнд ор гэсэн. Би шинжилгээг оршуулсан газарт нь хийх талаар танилцуулсан, бид нар хоорондоо ярилцаад амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийхээр албаны автомашинтай явахаар заавал гэрийнх нь хажуугаар өнгөрнө, тийм болохоор иргэд алба хаагчдын хооронд үл ойлголцол үүснэ, ийм учраас Тосонцэнгэл сумаас д/ч Б.Быг д/ч Ш.Сийн хамт хувийн автомашинтайгаа өөрсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж Их-Уул суманд ирэх чиглэл өгсөн. Ингээд шөнийн 05 цагт бид Их-Уул сумын төвөөс Зарт багийн чиглэлд хөдлөөд Цэцүүх багийн төв дээр д/ч Ш.С, Б.Б нарыг хүлээж байгаад ирмэгц нь Б.Бын эзэмшлийн Mitsubishi Outlander маркийн 81-85 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд а/д Т.Ж, О.Д нарыг шинжилгээний алба хаагчдын хамт суулгаад амь хохирогчийг оршуулсан газарт очиж хүний хөдөлгөөн тасарсан тохиолдолд задлан шинжилгээ хийх чиглэл өгөөд, би бусад алба хаагчдын хамт ойролцоох айлд нь очоод хүлээж байя гэж хэлээд явуулсан. Бид нар Халуун усны рашаан руу дөхөж Намын даваа гэх газар зам дээр зогсож байтал 09 цаг өнгөрч байхад д/ч Б.Б, а/д Н.Н нар Mitsubishi Outlander маркийн 81-85 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй буцаад ирсэн, ирэхдээ шинжилгээ хийж дуусаад буцах замд амь хохирогчийн ар гэрийнхэн машины цонх, шил рүү чулуу шидээд хагалсан, тухайн газарт а/д Т.Ж, О.Д нар буусан бөгөөд зодуулаад үлдсэн, уг газарт Б.Бын машиныг үлдээгээд албаны 27-75 ЗАН улсын дугаартай, УАЗ 22-06 маркийн автомашинтай Т.Ж, О.Д нарын үлдсэн гэх газарт очиход 10 гаруй хүн манай 2 алба хаагчийн хамт тойроод суучихсан байж байсан. Бид нарыг очиход Т.Жын баруун талын шанаа халцарч хавдсан, хамрын зүүн хэсэгт зулгарч улайсан, О.Дийн толгойн ар дагз хэсэгт 2 газар хагарч цус гарсан, савхин куртикний өрөөсөн мөрдсийг хэлтэй нь урж тасдсан байдалтай байхаар нь тухайн үед байсан хүмүүс болох Гд, Ч нарын 10 гаруй хүнтэй уулзаж бид та нарт урьдчилж хэлсэн, та нарын гарсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй одоо уг үйлдлээ боль, та нар албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчдын бие эрх чөлөөнд халдсан байна бид хуулийн дагуу энэ асуудлыг шалгуулна, та нар бидний хийсэн үйлдлийг хууль бус ажиллагаа хийсэн гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтнуудад гомдол гаргах эрхтэй талаар хэлээд би тухайн газраас бүх алба хаагч нараа автомашиндаа суулгаад хөдөлсөн, дотор ороод алба хаагчдыг бүртгэхэд шинжээч эмч а/д Э.Х, туслах ажилтан а/ч Г.Б байхгүй болохоор нь машинд байсан алба хаагч нараас асуухад Э.Х, Г.Б нарыг уулын мод руу зугтаагаад явсан гэж хэлсэн. Тэгээд уг хоёр алба хаагчийг ойролцоогоор 4 цаг орчим хугацаанд амь хохирогчийн цогцсыг оршуулсан газраас 10 гаруй км зайтай уулын модонд явахтай таарч машиндаа суулгаад бүх алба хаагчдын хамт Тосонцэнгэл сум руу 2 автомашинтай буцсан. Тосонцэнгэл суманд ирээд үүссэн нөхцөл байдал, болсон асуудлын талаар Цагдаагийн газрын удирдлага болон ерөнхий прокурор нарт танилцуулж Т.Ж, О.Д нарыг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж толгойнх нь рентген зургийг авхуулсан...харин Т.Ж, О.Д нар Гд, Ч, Г гэх хүмүүсийг Бын эзэмшлийн автомашин руу чулуу шидэх, модоор цохих зэргээр эвдэж гэмтээсэн, мөн бид нарын бие эрх чөлөөнд халдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 55-57/,

 Гэрч В.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай авга дүү Гд над руу утсаар яриад би Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэхлээр нь би түүнээс юу болсон талаар тодруулахад Бн бие муудаад Их-Уул сумын эмнэлгийн машинаар хүргэгдэн ирлээ гэсэн, тэгэхлээр нь би очих уу яахаар байна гэхэд одоо эмнэлэгт хэвтүүлээд, эмч нарт үзүүлчхээд эргээд яръя гээд салгасан. Би тухайн үед архи уучихсан халамцуу байсан болохоор цаг анзаарч хараагүй, ярихыг нь хүлээж байгаад унтчихсан байж байтал над руу дахиж залгаад Бг нас барчихлаа, та номын хөнжил олоод ирээч гэсэн тэгээд би Гдын хүргэн Мөнх-Эрдэнийн хамт Тосонцэнгэл сумын төвөөр ганц нэг айлаар орж номын хөнжил сураглаж хайсан боловч олдоогүй, тэгээд эмнэлэг дээр очсон. Намайг эмнэлэг дээр очиход талийгаачийн ар гэрийнхэн нь ирчихсэн байсан. Намайг очиход талийгаачийг моорогт хийх гэж байна, орох хүн байвал одоо ороорой гээд эмнэлгийн ажилтан хэлсэн, тэгээд намайг талийгаачийн байсан өрөөнд ороход түүний толгойг хадгаар ороогоод биеийг нь хөнжлөөр бүтээсэн байхлаар нь буцаж гарч ирээд гэртээ харихаар явсан, харьж хоночхоод өглөө нь Гд руу утсаар яриад юу болж байгааг тодруулахад бид нар шөнөдөө буцаад Их-Уул суманд буцаад ирсэн, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийнэ гэхлээр нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн моорогт үлдээчихсэн гэж хэлсэн. Үдээс хойш Гд над руу утсаар яриад задлан шинжилгээ хийхээ больчихсон гэнэ, шинжээч эмч нь байхгүй гэнэ, бид нар одоо талийгаачийн цогцсыг аваад явах гэж байна гэсэн, тэгээд түүний хүргэн Мөнх-Эрдэнэ намайг манай гэрээс ирж авсан, тэгээд намайг Мөнх-Эрдэнийн хамт моорог дээр очиход талийгаачийн эхнэрийн төрсөн ах Очир, Гд, Ч нар үүдэн дээр нь зогсож байсан. Тэгээд Ч моорогийн түлхүүр гээд нэг түлхүүр үзүүлээд цогцсыг нь боох даавуу, үхрийн шир, нарийн уяа зэргийг барьчихсан зогсож байсан. Бид нарыг моорог руу ороход талийгаачийн цогцсыг хөргүүрт хийсэн байсан бөгөөд бид гаргаж ирж боож аваад Их-Уул сумын чиглэлд явсан. Их-уул сумын төвөөр дайраад шууд хөдөө гэр рүү нь буюу Их-Уул сумын Зарт багийн нутаг Хотгорын бууц /Их өтөгийн хотгор/ гэх газар руу шууд явсан. Бид нарыг очиход талийгаачийн ар гэрийнхэн түүний алтан хайрцгийг нь нээлгэсэн 4 дэх өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр оршуулах газрыг нь сонгож аваад 5 дахь өдрийн өглөө 03:40-07:40 цагийн хооронд гаргах болсон гэсэн тэгээд бид нарын талийгаачийн цогцсыг өөрийнх нь гэрт байрлуулчхаад түүнийг нутаглуулах буяны ажилд бэлдэцгээсэн. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ах дүү, төрөл садангийн хүмүүс нь бүгд явж талийгаачийг оршуулах газрыг авчхаад буяны ажилд нь бэлтгээд байж байтал үдээс хойш Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс УАЗ 22-06 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай автомашинтай цагдаа нар ирээд гэрийн гадаа зогсоод буяны ажилд оролцохоор ирсэн хүмүүсийнх нь ихэнх нь тойрч очоод Ч, Гд, Г нар ирсэн цагдаа нартай уулзацгаасан, тэгээд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийнэ гэсэн бөгөөд буяны ажилд ирсэн хүмүүс задлан шинжилгээ хийлгэхгүй гэсэн. Тэгээд ямар хүмүүс ирчхээд задлан шинжилгээ хийнэ гээд байгаа юм бичиг баримтыг чинь үзнэ гэхэд тэнд байсан цагдаа нарын нэг нь ч бичиг баримтаа үзүүлэхгүй байсан, тэгэхлээр нь би ойртож очоод ямар шалтгааны улмаас та нар ирсэн юм бэ, задлан шинжилгээгээ эмнэлэгт байхад нь хийж болоогүй юм уу, эсхүл задлан шинжилгээ хийнэ, эсхүл задлан шинжилгээ хийхгүй гээд байдаг ямар учиртай юм бэ гэхэд манай байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу задлан шинжилгээнд орно, эмнэлгийн байгууллагад энэ асуудал хамаагүй гэсэн. Та нар шинжилгээнд ороход барианы шил, ус, даавуу зэргийг бэлдээд өгчих, бид нар журмын дагуу шинжилгээнд орно гэсэн. Гд, Ч нар за та нар шинжилгээнд орж болно, харин бид нарын зүгээс шинжилгээнд ороход 1-2 хүн дэргэд нь байж байя гэсэн чинь тэнд байсан цагдаа нарын нэг нь гадны хүн шинжилгээнд оруулахгүй, харин шинжээч эмч, мөрдөгч нарын 4-н хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээнд орно гэсэн тэгээд тэнд цугларсан байсан хүмүүс шинжилгээнд оруулахгүй гэх байдлаар бага зэрэг маргаан үүссэн, харин зодоон цохион болоогүй. Тэнд нэлээн маргалдаж байгаад ирсэн цагдаа нар ирсэн машинтайгаа буцаад явсан. Нэлээн орой болж байтал буюу гадаа бүрэнхий болж байхад буцаж ирсэн, би унтах гээд орондоо орчихсон байж байтал гадаа хүмүүс орилж чарлаад уйлалдах чимээ гарсан, би юу болоод байгаа юм бол гэж бодоод босоод гартал амь хохирогчийн ээжийн төрсөн дүү Оюунбилэг /оюуны хомсдолтой/ уйлаад байж байсан бөгөөд цагдаа нар Гд, Ч нарыг дагуулаад талийгаачийг байрлуулсан гэрт орчихсон байсан. Би Оюунбилэгийг дагуулаад унтаж байсан гэр рүүгээ орсон. Тэгээд байж байтал цагдаа нар буцаад явчихсан. Шөнө 03 цагийн орчимд Гдоос ах нь талийгаачийг оршуулахад явах уу, та нарыг яв гэвэл ах нь явъя гэсэн чинь та яахав үлд үлд гэсэн, тэгээд оршуулах ажилд бэлтгээд 06 цагийн орчимд 10-аад хүн талийгаачийг оршуулахаар явсан. Үлдсэн хүмүүс оршуулгад явсан хүмүүсээ ирэхийг хүлээж хоол унд бэлдээд, гэр орныг нь цэвэрлээд байж байтал 09 цагийн орчимд оршуулгад явсан хүмүүс буцаж ирсэн, тэдгээр хүмүүсийг гэрт оруулаад цай өгч, идээ будаа өгөөд байж байтал бид нар талийгаачийг нутаглуулчхаад ойролцоогоор 2 км орчим яваад хувцас эд зүйлсийг нь шатаагаад байж байтал, бид нарын хажуугаар цагаан өнгийн машин гарч ирчхээд буцаад явчихсан, тэгээд бид нар цагдаа нар ирж байгаа юм биш биз дээ гэж бодоод хэсэг харж зогссон буцаж ирсэнгүй гэж хэлээд ер нь талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийе гээд байсан цагдаа нар эргээд ирж байгаа юм биш биз дээ гээд Гд, Ч, Гд хүү Г, Алтанхуяг, Балдаа /амь хохирогчийн дүүгийн нөхөр/ нар буцаад явсан. Бид нар цагаалга хийгээд тэд нарыг ирэхийг хүлээгээд байж байтал 1 мотоциклтой хүн /Мягмарсүрэн/ ирээд намайг уулзаадахъя гэж дуудаад түүнтэй гараад уулзсан чинь цагдаа нар нэг цагаан машинтай ирээд талийгаачийн цогцсыг задалж дэлгээд явчихсан байна гэнэ, аймгаас цагдаа дуудаадах гэж Гд хэлүүллээ гэж хэлсэн, би аймгийн цагдаагийн дугаарыг мэдэхгүй Идэрээ мэдэж магадгүй гэж ярилцаад байж байтал Алтанхуяг мотоциклтой хүрээд ирээд нөгөө цагдаа нар очиж талийгаачийн цогцсыг задлаад авах юм аа аваад явчихсан байна, цагдаа нарын очсон машин юм аа аваад зугтаачихлаа, харин бид нар 2 цагдааг нь машинд суулгалгүй авч үлдлээ. Бид нар 2 цагдааг нь зодоод, нөгөө машиных нь цонх шилийг хагалчихсан. Нөгөө морь, мотоциклтой хүмүүсийг дайрчих шахам зугтаад явчихлаа, таныг дагуулаад ир гэж байна гэж байна гээд би Алтанхуяг, Очир, Идэрээ нарын хамт 2 цагдааг авч үлдэж зодсон гэх газар очсон. Намайг очиход наад талд нь Гд, нэг хүний хамт зогсож байхлаар нь юу болсон талаар асуухад цагдаа нар задлан шинжилгээ хийгээд хамаг юмыг нь аваад явчихсан байна Ч нар 2 цагдаагийн хамт талийгаачийг оршуулсан газар руу явчихсан гэж хэлэхээр нь тэд нар дээр очъё гээд цааш хөдлөөд явж байтал урдаас Ч, Г, Балдаа нар 2 цагдааг машиндаа суулгачихсан ирсэн. Тэгээд тэд нартай буугаад уулзсан чинь О.Д гэсэн нэртэй хувцас өмссөн цагдаагийн шанаа нь халцраад цус гарсан, нөгөө цагдаагийнх нь нүүрэн хэсэг болон гар нь цус болчихсон байсан, та нар юу болцгоож байгаа юм бэ гэхэд О.Д гэх залуу хэн хэнийх нь л буруу боллоо гэж хэлсэн. Би тэр хоёр цагдаад хандаад та нар задлан шинжилгээ хийсэн юм бол буцаагаад оёдоггүй юм аа гэхэд эвлүүлээд тавьчихаж болдоггүй юм уу гэсэн чинь сая очоод засаад тавьсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Ч хажуугаас бид нар сая талийгаачийн цогцсыг үзэхэд тархийг нь гаргаад өвчүү дор нь тавьсан тархи, зүрх, уушги зэргээс нь бага зэрэг хэмжээтэй авсан шиг байна гэж байсан. Бид нарыг тэнд юм ярьж байхад Г нөгөө 2 цагдааг ална, нүдийг чинь ухна гээд заналхийлээд байхлаар нь та нар одоо боль, та нар уур уцаараа тэвч гээд ойролцоо айлаас ус авчруулж нөгөө 2 цагдаагийн нүүр, амыг угаалгасан. Би тэнд байсан Гт хандаад талийгаач чамтай чацуу байсан чи бачимдаж байгаа нь үнэн, гэхдээ ингэж уурлаж бухимдаж болохгүй гэж хэлж тайвшруулаад тэр хүмүүсийг үлдээчхээд гэр рүүгээ буцаад явж байтал доороос цагдаагийн УАЗ2206 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай машин бид нартай зөрөөд өгсөөд нөгөө 2 цагдаагийн алба хаагч нарын үлдсэн газрын чиглэлтэй явсан... Талийгаачийг оршуулаагүй байхад цагдаа нар бид нарын байсан гэрт ирсэн бөгөөд тухайн үед хэн нэгэн хүн цагдаагийн алба хаагчдын бие эрх чөлөөнд халдаагүй харин буяны ажил дээр цугларсан хүмүүс талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж цагдаа нартай маргалдсан. Харин маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр талийгаачийг оршуулсны дараа задлан шинжилгээнд орсон гэх цагдаагийн 2 алба хаагчийг Г, Гд, Ч нар зодож, тэдгээр алба хаагч нарын сууж явсан цагаан өнгөтэй суудлын машины цонх шил рүү чулуу шидэж хагалсан гэж байсан, би тухайн үед байгаагүй. Харин уг үйл явдал болж дууссаны дараа би Очир, Идэрээ нарын хамт очсон бөгөөд тухайн үед зодоон цохион болоогүй... Алтанхуяг надад хэлэхдээ Бид нар 2 цагдааг нь зодоод, нөгөө машиных нь цонх шилийг хагалчихсан гэж ярьж байсан, гэхдээ би хэн хэн нь хэрхэн машины эд ангиудыг эвдэж гэмтээсэн болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /1хх 59-61/

Гэрч Л.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай хадам дүүгийн хүү О.Б Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 21 цагийн орчимд нас барсан бөгөөд эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох задлан шинжилгээнд орно гэж хэлсэн тухайн үед талийгаачийн ээж, дүү нар нь задлан шинжилгээнд оруулахгүй гэж уйлаад бид нар тэнд талийгаачийг моорогт нь шилжүүлсний дараагаар орхиод Их-Уул сумын төв рүү явсан. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ламаар талийгаачийн алтан хайрцгийг нээлгэхэд 5 дахь өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр оршуулах болоод Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг рүү манай нөхөр Ч.Гд утсаар яриад задлан шинжилгээ хийсэн эсэхийг асуухад эмнэлэг манайх ирэх долоо хоногийн 1 дэх өдрөөс өмнө шинжилгээнд орж амжихгүй, хэрэв тэрнээс өмнө оршуулахаар бол цогцсыг нь ирээд авчих гэж хэлсэн бөгөөд манай нөхөр Гд, хадам дүү Ч, талийгаачийн хадам ах Очир нар явж Тосонцэнгэл сумын эмнэлгээс талийгаачийн цогцсыг аваад эмчилгээний төлбөр 120.000 төгрөгийг эмнэлэгт тушаагаад гарын үсэг зураад талийгаачийн цогцсыг Тосонцэнгэл сумаас тээвэрлэж Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны хясаа гэх газарт байрлах талийгаачийн гэрт нь хүргэж байрлуулсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд бид нарыг хөдөө Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны хясаа гэх газарт талийгаачийн гэрийн хажууд илүү гэр бариад буяны ажилд бэлтгэж байхад Тосонцэнгэл сумаас УАЗ-2206 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай машинтай цагдаа нар ирцгээсэн. Ирээд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийнэ гэж хэлсэн, тэгээд тэнд цугларсан ах дүү нар нь бид нар талийгаачийн цогцсыг Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн моорогт байхад задлан шинжилгээндээ орохгүй яасан юм бэ, бид нар одоо задлан шинжилгээ хийлгэхгүй гэж хэлсэн, тэнд бүгдээрээ ярилцаж байгаад задлан шинжилгээ хийлгэнэ, харин ах дүү нараас нь төлөөлж 1-2 хүн орно гэж тохиролцоод шинжилгээнд орох болсон, тэгээд шинжилгээнд орох гэж байсан цагдаа нар нь гялгар цаас, барианы шил, даавуу, ус бэлдээд өг гэж хэлэхэд ах дүү нар нь дахиж дургүйцээд шинжилгээнд оруулахгүй гээд эсэргүүцсэн. Тэнд хэсэг хугацаанд маргалдаж байгаад 1-2 хүн биеийн байдал нь муудаж ухаан алдаж унасны дараагаар цагдаа нар буцаад машинтайгаа явсан. 22 цагийн орчимд цагдаагийн машинтай хүмүүс Их-Уул сумын эмнэлгийн машинтай эмч дагуулаад буцаад ирсэн. Тэгээд тэнд биеийн байдал нь хямарч тааруу болсон хүмүүсийг эмчид үзүүлж эм тариа хийлгэсэн. Тэгээд цагдаа нар нь талийгаачийн цогцост ямар ч байсан гадна үзлэг хийж тэмдэглэл хөтөлнө, та нар шинжилгээнд оруулахгүй гэсэн өргөдлөө бичиж өг гээд өргөдөл бичүүлж гарын үсэг зуруулаад талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийчхээд явсан. Бид нар ингээд болчхож байгаа юм байна гэж бодоод маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчимд талийгаачийн цогцсыг Гд, Ч, Алтанхуяг нарын 9-н хүн оршуулахаар явцгаасан. Оршуулгад явсан хүмүүс 8 цагийн орчимд буцаж ирсэн шиг санагдаж байна. Тэд нарыг оршуулчхаад уруудаад явж байхад нь цагдаа нар өөр машинтай зөрөөд явчихлаа гэх яриа тэнд сонсогдоод юу болсон юм бол гээд 1 мотоциклтой манай хүү Г, хадам дүү Ч хоёр явсан. Түүний дараахан суудлын зориулалттай цагаан өнгөтэй машин манай хажуугаар их хурдтай гараад уруудаад явсан. Г, Ч нар яваад ирэхгүй удаад байхлаар нь манай нөхөр Гд тэр хоёрын хойноос нь явсан. Тэд нарыг яваад нилээн удсаны дараагаар саахалт айлын Мягмарсүрэн ирээд Даваадорж ахыг дуудаж байна гээд аваад явсан. Тэд нарыг гэртээ буцаж ирээгүй байхад УАЗ-2206 маркийн 27-75 ЗАН улсын дугаартай машин манай хажуугаар гараад талийгаачийн оршуулсан газрын чиглэлтэй явсан. Удаа ч үгүй Ч, Гд, Г, Даваадорж ах нар буцаад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 63-64/,

Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт манай хадам ах О.Б хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд бид нарыг талийгаачийн цогцсыг авч явах гэтэл 1 цагдаагийн алба хаагч ирээд талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийнэ, та нарт өгч явуулахгүй гэсэн, тэгээд бид нарыг талийгаачийн цогцсыг эмнэлгийн моорогт хийж орхиод Их-Уул сумын чиглэлд буцацгаасан. Тухайн цагдаагийн алба хаагч одоогоор манайх шинжээч эмч байхгүй, Увс эсхүл ойролцоох аймгуудаас шинжээч эмч ирж задлан шинжилгээнд орно, шинжилгээ хийчхээд та нартай холбогдоно гэж хэлсэн. Маргааш нь бид нар Их-Уул суманд байж байтал хадам аав Гд, хадам ах Г, Ч, талийгаачийн хадам ах нар Тосонцэнгэл суманд ирж талийгаачийн цогцсыг ав гэнэ гээд явсан. Тэгээд тэд нар талийгаачийн цогцсыг Тосонцэнгэл сумаас аваад шууд Их-Уул сумын Зарт багийн нутаг Халууны хясаа гэх газарт байрлах гэрт нь аваачсан. Би маргааш нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр талийгаачийн гэрт өглөө 06 цагийн орчимд очсон бөгөөд тэнд байж байгаад ах дүү нарынх нь хамт талийгаачийн оршуулах /нутаглуулах/ газарт нь 09 цаг өнгөрч байхад яваад 12 цагийн орчимд буцаж ирээд цагаалга идчихээд маань хөгжөөсөн. Намайг тэнд байж байхад 17 цагийн орчимд байх цагдаагийн алба хаагч нар цагдаагийн албаны УАЗ-2206 маркийн цагаан машинтай ирсэн. Тэнд ирээд цагдаа нар задлан шинжилгээ хийнэ гэсэн, харин ах дүү нар нь та нарт өгч задлан шинжилгээ хийлгэхгүй гэж хоорондоо маргалдацгаасан. Тэгж байгаад цагдаагийн албаны машинтай цагдаа нар буцаад явчихсан, би тэнд байж байгаад Их-Уул сумын төв рүү буцах болоод уруудаад явж байхад цагдаагийн албаны машины, Их-Уул сумын эмнэлгийн машиныг дагуулаад надтай зөрсөн, би буяны ажил болж байсан гэрт буцаж очоогүй болохоор түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 66-67/,

Гэрч Ш.И  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 08 дугаар сарын 22-ны орой би 22 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын Зарт багийн нутаг Хясаа гэх газарт буяны ажилд оролцохоор очсон юм. Тэнд очиж буяны ажлын бэлтгэл ажил хийлцэж хоноод өглөө талийгаачийг нутаглуулаад хүмүүс ирцгээсэн. Өглөө 10 цагийн орчимд л байх маань хөгжөөх гээд байж байтал талийгаачийг нутаглуулсан газар хүмүүс ирчихсэн байна гээд тэнд байсан зарим хүмүүс явцгаасан. Удаа ч үгүй байж байтал Гд ах би тэд нарын хойноос нь очихгүй бол бөөн юм болж магадгүй, намайг хамт явъя гээд Гд ах бид хоёр талийгаачийг нутаглуулсан газрын ойролцоо хүмүүс байж байхаар нь наана нь очоод машинаа тавьчхаад хүмүүс байгаа газар очтол цаанаас нь цагаан өнгийн машинтай цагдаа нар хүрээд ирээд машинаас 2 цагдаа бууж харагдсан, намайг яг очиж явтал миний хажуугаар нөгөө цагаан машин миний хажуугаар зөрсөн бөгөөд зөрөхдөө хойд талын салхины шил нь хагарчихсан байсан, би машинаас өнгөрөөд хүмүүс бужигналдаад байхаар нь яваад очтол Г, Ч ах, Гд ах нар хоёр цагдаа руу дайраад уурлаад байсан бөгөөд би дундуур нь ороод тэдгээр хүмүүсийг тайвшруулахаар оролдсон тэгээд хэсэг зуур бужигнаж байгаад тайвшраад больцгоосон. Тэдгээр хүмүүс тайвшраад сууж байтал цагдаагийн УАЗ маркийн автомашин ирээд нөгөө хоёр цагдаагаа аваад явсан. Тэнд цугларсан байсан хүмүүс ч гэсэн тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх 71-72/,

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эцэг Ч.Гдын төрсөн дүүгийн хүүхэд болох О.Б 2023 оны 08 дугаар сард Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан юм. Би Их-Уул сумын Зарт багийн нутаг Хясаа гэх газарт гэр орон барих ар гэрт нь тус нэмэр болох ажлыг хийж гүйцэтгэсэн. Намайг талийгаачийн хөдөө гэрт байхад 2023 оны 08 дугаар сарын 22,23-ний үед Тосонцэнгэл сумаас талийгаачийг Зарт багт хөдөө гэрт нь авчирсан. Тэгээд би талийгаачийг авчирсан өдөр тухайн газарт хоночхоод маргааш өглөө нь Их-Уул сумын төв рүү ажлаар яваад орой буцаад буяны газар очтол Тосонцэнгэл сумаас Фургон маркийн автомашинтай цагдаагийн алба хаагч нар  ирсэн байсан. Тэгээд манай ах дүү нарын зүгээс талийгаачид задлан шинжилгээ хийлгэхгүй гэсэн харин гадна биеийн үзлэгийг хийлгэсэн. Тэгээд цагдаагийн алба хаагчид явлаа гээд сумын төв рүү явсан. Тэгээд маргааш өглөө 07.40-08.40 цагийн хооронд талийгаачийг Зарт багийн нутаг Цуурай гэх газарт нутаглуулсан. Талийгаачийг нутаглуулах үед би хувцсыг нь шатаагаад байж байтал цагаан өнгийн суудлын автомашин ам өгсөж явснаа буцаад явсан юм. Тэгээд тэр өглөө 10 цагийн үед талийгаачийн гэрт маань хөгжөөх гээд байж байх үед  Ч ах бид хоёр мотоциклоор талийгаачийн нутаглуулсан газарт очтол цагаан өнгийн суудлын автомашин талийгаачийн нутаглуулсан газарт очсон байсан. Тэгсэн бид хоёрын араас доод талын үзүүр дээр манай эцэг Ч.Гд, манай ах Ч.Г, Идэрбаатар, нар лав ирсэн байсан юм байна лээ. Тэр цагаан машинтай цагдаа нар Ч ах бид хоёроос зугтаасан бид хоёр араас нь хөөсөн тэгсэн доод талын үзүүр дээр манай эцэг Ч.Гд, манай ах Ч.Г нартай таарсан байсан тэгсэн тэр цагаан өнгийн суудлын автомашин уруудаад явахдаа салхины шил нь хагарсан байсан гэсэн. Сүүлд нь би сонсоход тэр автомашин луу манай эцэг Ч.Гд лав чулуу шидсэн гэсэн. Тэр өдөр дээрээс Ч ах бид хоёрыг мотоциклтой уруудаад ирэх үед сумын хэсгийн төлөөлөгч Дагвадорж, Тосонцэнгэл сумаас ирсэн нүдний шилтэй /танихгүй/ мөрдөгч хоёр үлдсэн байсан. Тэр нүдний шилтэй мөрдөгчийн нэрийг сүүлд нь сонсоход Т.Ж гэсэн. Тэр үед хэсгийн төлөөлөгч Дагвадорж, тэр Жагварал нар луу манай аав Ч.Гд, ах Г, Ч нар уурлаад дайраад  барьж аваад өшиглөж аваад байсан угаасаа тэнд хэсэгхэн зуур уур амьсгал их муу тэр хоёр цагдаа руу хэсэг дайрч давшлаад бужигнаан болоод өнгөрсөн. Харин би тэр үед одоо ч арай хэтэрлээ цагдаа нарын биед хамаагүй халдаж  болохгүй байх гэж бодоод Ч.Ч, Ч.Г нарыг цагдаагийн алба хаагч нараас салгаж холдуулсан. Мөн Идэрбаатар тэнд хүмүүсийг одоо больцгоо гээд зохицуулалт хийгээд яваад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс жаахан тайвшраад сууж байтал цагдаагийн  УАЗ-2206 маркийн автомашин ирээд нөгөө хоёр цагдаагаа аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх 73-74/,

 Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 301 дугаартай: “....О.Дийн биед толгойн дагз хэсэгт язарсан шарх, зүүн шилбэ, өвдөг зүүн тал, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг гарах хугацаанд үүснэ. Дагз хэсгийн язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шилбэ, өвдөг, зүүн дал, өгзөгт цус хуралт гэмтэл тус бүр нь нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1хх 80-81/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаартай: “...Т.Жын биед баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 88-89/,

Хөрөнгө үнэлгээчний 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай: “...Mitsubishi Outlander маркиН 81-85 ЗАА улсын дугаартай автомашины эвдэрч, гэмтсэн 8 эд ангийн нийт үнэлгээг 2,150,000 төгрөг гэж тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1хх 108-109/, мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлснийг нотлох баримтаар үнэлсэн болно.  

2. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцэх гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгөд халдашгүй байдал, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

3.1. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарын бүлэглэн Т.Ж, О.Д нарын биед нь халдаж зодсон үйлдэл хохирогч Т.Жын баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, хохирогч О.Дийн толгойн дагз хэсэгт язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хооронд тус тус шалтгаант холбоотой байна

Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

3.2. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам Цуурай гэх газарт хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны амь хохирогч О.Бн биед үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийх шаардлагыг эсэргүүцэж, улмаар тус сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ж, мөн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Д нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарын хохирогч Б.Бын хувийн эзэмшлийн “Mitsubishi Outlander” маркийн 81-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины болон жолооч талын, багажийн хаалганы шилийг тус тус хагалж, эвэр толь, урд гупер, жолооч талын цонхны борооны хаалт, жолооч талын хойд талын хаалга, толийг зэргийг эвдэж гэмтээж 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзлээ.

3.4. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

3.5. Иймд шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Ж, О.Д нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Бын эд хөрөнгөд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр болон нэхэмжлэх зүйлгүй талаархи хүсэлтээ хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Ч, Ч.Гд, Г.Г нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийт 8 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,  шүүгдэгч Ч.Гдыг Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс, шүүгдэгч Ч.Чыг Архангай аймгийн Цахир сумын төвөөс, шүүгдэгч Г.Гийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гадагш зорчихгүй байхаар тогтоож, тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар 17.5х10х7.8 см хэмжээтэй хурц ирмэгтэй хар ногоон өнгийн чулуу 1 ширхэг, 10.3х6х9.5 хэмжээтэй барзгар гадартай ягаан саарал өнгөтэй чулуу 1 ширхэг зэргийг устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ч.Гд, Мугуй бүргэд овогт Ч Ч, Мугуй бүргэд овогт Гдын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийт 8 /найм/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.  

4. Шүүгдэгч Ч.Гдыг Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс, шүүгдэгч Ч.Чыг Архангай аймгийн Цахир сумын төвөөс, шүүгдэгч Г.Гийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17.5х10х7.8 см хэмжээтэй, хурц ирмэгтэй хар ногоон өнгийн чулуу 1 ширхэг, 10.3х6х9.5 хэмжээтэй, барзгар гадартай ягаан саарал өнгөтэй чулуу 1 ширхэг зэргийг устгасугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд, Ч.Ч, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ