Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд:И ХХК, Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлагаЭрхийн улсын бүртгэлийн Y дугаарт бүртгэгдэж И ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж иргэн  Ж.Б-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилээг бүртгэлийн дугаарын хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанднэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, М.О, гуравдагч этгээд И ХХК-ийн захирал М.М, гуравдагч этгээд Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн Т.Г, М.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын орон сууцны барилгад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалыг тус тус зөрчин Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү22*******дугаарт бүртгэгдэж "И" ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү... дугаарт бүртгэгдэж иргэн  Ж.Б олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газраас дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", мөн хуулийн 26 дугаар зүйлд зүйлд заасны дагуу газрын эзэн болох Онцгой байдлын ерөнхий газрын ашиг хөндөгдөхөөр байхад сонсох ажиллагаа явуулахгүйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү2204087... дугаарт бүртгэж "И" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү220409..., Ү22040..., Ү220******* дугааруудад бүртгэж "Ш" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү220дугаарт бүртгэж иргэн  Ж.Б олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон байсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү220******* дугаарт бүртгэж "И" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү220*******, Ү220, Ү220 дугааруудад бүртгэж "Ш" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү220дугаарт бүртгэж иргэн  Ж.Б олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Онцгой байдлын ерөнхий ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4/1939 дугаар албан бичгээр эрхий улсын бүртгэлийн Ү220*******, Ү220, Ү220 дугаарт бүртгэгдэж "Ш" ХХК-д олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Эрхийн улсын бүртгэлийн Ү220******* дугаарт бүртгэгдэж "И" ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, эрхийн улсын бүртгэлийн Ү220дугаарт бүртгэгдэж иргэн  Ж.Б олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэгдсэн бүртгэлд залруулга хийхээр шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно, 17 дугаар зүйлийн 17.1.8-д "... газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар, хугацааг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгэх",

2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зургийг хавсаргана.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.7-д Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анхны удаа бүртгэж баталгаажуулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл болон энэхүү журмын 4.3-т заасныг баримтлах бөгөөд нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж, бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг улсын бүртгэлд тусгана гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү220******* дугаарт бүртгэгдэж "И" ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү220дугаарт бүртгэгдэж иргэн  Ж.Б олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгэлийн дугаарын хамт хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Э.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрчилгээний хуулбарыг хувийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэсэн 0005******* дугаарын гэрчилгээтэй улсын бүртгэлийн дугаар, хүчинтэй гэрчилгээний дугаар адил байгаа бөгөөд, зөвхөн бүртгэсэн огноо зөрүүтэй байна.

Мэдээллийн сандИ ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.М*******ийн регистрийн дугаараар шүүлт хийхэдИ ХХК нь тус бүртгэлийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 20 өдөр анх удаа мэдүүлэг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдагдсан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Тус бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан 2017 оны 3 дугаар сарын 20 өдрийн мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн, анх удаа өмчлөх эрх үүсгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэн 0005******* дугаартай гэрчилгээ хүчинтэй болно.

Уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг бүртгэлийн түүхчилсэн лавлагааг тайлбартаа дурдахадИ ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлгээр лавлагаа авах тухай хүсэлт гаргасан бөгөөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй талаар лавлагаа олгосон байна.

И ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлгээр Сэра Интернэшнл ББСБ-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1708******* тоот барьцааны гэрээ бүртгүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд эрхийн улсын бүртгэлд барьцааны бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар дээр дурдсан барьцааны эрхийг С******* ББСБ-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барьцаанаас чөлөөлөх тухай албан бичгийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлгээр чөлөөлж бүртгэсэн байна.

Тус үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/8194 тоот албан бичгээр түдгэлзүүлснийг тус албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/18858 тоотоор сэргээхдээ хэсэгчлэн сэргээсэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4/4703 тоот албан бичгээр дахин түдгэлзүүлсэн байна.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 2.1-т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгө буюу барьцааны зүйл нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэгдсэн 0005******* дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн талаар тусгасан байна.

  Маргаан бүхий бүртгэлийн хувьдИ ХХК нь тус бүртгэлийн хэлтэст хандаж, 2017 оны 3 дугаар сарын 20 өдөр гаргасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн, анх удаа өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн тухайн бүртгэл нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй тул бүртгэлийг буруутгах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээдИ ХХК-ийн захирал М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХКК нь Отай 2016 оны 06 сарын 24 нд Онцгой байдлын ажилчдын 300 айлын орон сууцыг 1 мкв -г нь 1100000/ нэг сая нэг зуун мянган / төгрөгөөр 100% түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн болно. Уг гэрээний 7.1 зааснаар нийт 300 албан хаагчийн орон сууцны үндсэн карказын ажлын 50%-гИ ХХК гүйцэтгэсний дараа А тал болох ОБЕГ нь нийт санхүүжилтийн 30 %-г бүрэн төлж барагдуулна. Уг төлбөрийг 2016 оны 09 сарын 01 хүртэл төлөөгүй тохиолдолд урьдчилгаа төлбөр төлөөгүй байрыг Б тал буюуИ ХХК өөрөө зарж борлуулна гэж заасан байгаа.Иймд гэрээнд заасны дагуу 2016 оны 09 сарын 01 гэхэдИ ХХК Уг барилгын 50 % буюу гараашийн хамт 9 давхар барилгын карказыг бүрэн цутгаж дууссан болно. Иймд гэрээний дагуу нийг 300 айлын 30 % урьдчилгаа болох 4.455.000.000 төгрөг орж ирэх ёстойгоос 1.057.980.696 /нэг тэрбум тавин долоон сая есөн зуун наян мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг / төгрөг орж ирсэн нь гэрээний үүргээ ОБЕГ нь ноцтойгоор зөрчижИ ХХК г санхүүгийн маш хүнд байдалд оруулж уг барилгыг цаашид барих боломжгүй болгосон.И ХХК -г ерөнхий гүйцэтгэгчийн үүргээ туслан гуйцэтгэгч компанид шилжүүлсэн хэмээн буруутгажээ.Энэ ньИ ХХК ба туслан гүйцэтгэгч буюу хөрөнгө оруулагч болох Ш ХХК 2- н дотоод асуудал байсан ба өнөөдрийг хүртэл ОБЕГ -н нэг ч албан хаагч хохироогүй болно. Үүний дараа бид ОБЕГ-руу гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл мөнгийгИ ХХК- ны дансанд хийхийг удаа дараа бичгээр болон амаар хэлж хүргүүлж байсан болно. Гэтэл ОБЕГ нь худал шалтаг заанИ ХХК -г буруутгаж 2017 оны 07 сарын 19- ны өдөр Монгол Улсын хууль тогтоомжийг илт зөрчин төрийн байгууллагын нэрээр далайлганИ ХХК-тай хийсэн уг гэрээг хүчингүй болгосон билээ.Ингэснээр манай компани уг барилгын ажилд ямар ч оролцоогүй болсон. Тэгээд дараа нь манай туслан гүйцэтгэгч Ш ХХК -тай илт хууль зөрчин 2017 оны 08 сарын 21 өдөр дахин гэрээ хийсэн байдаг.

И ХХК-ны захирал М.Мг ОБЕГ ажилчдын урьдчилгаа төлбөрийг хууль бусаар зарцуулсан хэмээн буруутгаж байсан ч уг хэргийг БЗДүүргийн прокурорын газраас шалгаж иргэн М.М намайг ОБЕГ- н ажилчин албан хаагчийн орон сууцны урьдчилгаа болох мөнгийг хууль бусаар захиран зарцуулаагүй болохыг олж тогтоосон билээ./ прокурорын тогтоолыг хавсаргав/ Гэвч одоогийн байдлаар нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхэд гаргасан ОБЕГ-н гомдол нь ОБЕГ- т ямарч хамааралгүй бөгөөд уг 4,5 блок буюу Ү-220******* Ү-220тоот үл хөдлөхийн гэрчилгээ ньИ ХХК- ны 100% -н өмч ба ОБЕГ -н албан хаагчдын урьдчилгаа төлбөрөөс нэг ч төгрөг ороогүй болно. Уг 2 гэрчилгээг хууль бусаар авсан гэж гомдол гаргасан байгаа нь ОБЕГ нь өөрөөИ ХХК- ны өмчид халдах гэсэн ноцтой зөрчил юм аа. Нийт уг ОБЕГ-н Онцгой хотхон нь 1,2,3,4,5 гэсэн 5 блок барилга байх ба уг гэрээнд заасны дагуу 1,2,3 блок нь ОБЕГ-н ажилчдын 300 айлын орон сууц болно.И ХХК -н нэр дээр байгаа 2 үл хөдлөхийн гэрчилгээг 2017 оны 03 сарын 20 ны өдөр манай компани авахдаа Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй ба зохих журмын дагуу материалаа бүрдүүлэн өгч авсан болно. Ингэхдээ БЗД- н Онцгой байдлын дарга дэд хурандаа Л.Цэрэндаваагаас зөвшөөрөл аван уг 2 барилгын гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр авсан болно.Онцгой байдлын 2 ажилтанд 1,550,000 төгрөгөөр борлуулсан гэж байгаа уг байр нь Монгол улсын барилгын хуулийн дагуу 1-р давхар нь иргэдэд зориулсан үйлчилгээний талбай бөгөөдИ ХХК нь уг төслийг хариуцаж байхдаа уг 2 хүний хүсэлтийн дагуу үйлдвэр үйлчилгээний зориулалтаар гэрээ хийсэн болно.Уг барилгын 1-р давхар нь худалдаа үйлчилгээний талбай ба тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 мкв нь 1.550,000 өртөгтэй байсан. Иргэн Ж.Бд шилжүүлсэн Ү-220тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Ш ХХК баИ ХХК 2-н хоорондын асуудал ба иргэн Ж.Б нь Ш ХХК -ны хувьцааны 10 % эзэмшигч ба энэ нь компани хоорондын асуудал юм аа. И ХХК нь уг төсөлд 2,695,000,000 / хоёр тэрбум зургаан зуун ерэн таван сая төгрөг/ оруулсан ба одоогийн байдлаар Ш ХХК- тай маргаан үргэлжлэн эвлэрлийн гэрээний үедээ явж байгаа. Иймд ОБЕГ- ын гаргаж буй гомдол нь иргэн миний болон манай компанийн эрх ашгийг 100 % хөндөж байгаа ба ОБЕГ-т огт хамааралгүй асуудал дээр гомдол гаргаж байгаа нь уг гэрээгээ сайн уншиж ойлгоогүй ОБЕГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын буруутай үйл ажиллагаанаас болж байна гэж ойлгож байна. Иймд эрхэм шүүгч та Монгол улсын төрийн байгууллагын нэрийг урдаа барин иргэн ба АА Нэгжийг дарамтлан гаргаж буй уг үйлдлийг Монгол Улсын хууль журмын дагуу шийдэж өгөхийг танаас хүсэмжлэн гуйж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Онцгой байдлын ерөнхий газрын хотхонд Ж.Б нь 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Хэрвээ М.М захирал 500 сая төгрөг төлчих юм бол гэрчилгээтэй зууралдах зүйл байхгүй. Иймд Ж.Бын өмчлөх эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч О нь Эрхийн улсын бүртгэлийн Y220******* дугаарт бүртгэгдэжИ ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Y2204087238 дугаарт бүртгэгдэж иргэн Чонон овгийн Ж.Б-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилээг бүртгэлийн дугаарын хамт хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд И ХХК нь анх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 37/4, 37/5 тоотод тус тус байрлах тус бүр 2939 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 2939 м.кв талбай бүхий эд хөрөнгүүдэд 80 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгож, улсын бүртгэлийнY-2204087..., Ү-2204087.. дугаарт тус тус бүртгэсэн байна.

УлмаарИ ХХК-ийн захирал М.М, Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу гуравдагч этгээд Ж.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дээрх улсын бүртгэлийн Y-2204087238 дугаарт бүртгэгдсэн 2939 м.кв талбай бүхий үл хөлдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ж.Б-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байна.

Мөн 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна, 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч гэдгийг баттай, лавтай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байх ба бүртгэлийн байгууллага маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохдоо өмчлөгч гэдгийг баттай, лавтай нотлох баримт байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаагүй нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга,И ХХК-ийн захирал М.М нарын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах гэрээ-ний захиалагч буюу А тал нь О, гүйцэтгэгч буюу Б тал ньИ ХХК байх ба уг гэрээг судлан үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг эхлээд гэрээний аль талын нэр дээр улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах талаар тодорхой заасан зохицуулалт байхгүй байна.

Илүү тодруулан хэлбэл дээрх Барилга угсралтын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах гэрээ нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,И ХХК-ийн захирал нарын хооронд биш харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга,И ХХК-ийн хооронд байгуулагдсан байх ба захиалагч буюу А тал нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс биш, харин О байх ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг эхлээд гэрээний аль талын нэр дээр улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах талаар гэрээнд тодорхой зохицуулалт байхгүй байна.

Иймд дээрх гэрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг эхлээд гэрээний аль талын нэр дээр улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах талаар гэрээнд тодорхой зохицуулалт байхгүй байхад, мөн гэрээний А тал нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс биш, харин О байхад И ХХК-ийн нэр дээр олгохыг зөвшөөрсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 10-4/75 тоот албан бичгийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн гэж шүүх үзлээ.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь И ХХК болохыг баттай, лавтай нотлох баримт байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу байна.

Зүй нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах гэрээний захиалагч буюу А тал болох Онцгой байдлын ерөнхий газрын зөвшөөрлийг авсны үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон бол хуульд нийцэх байжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнээс үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд байрлах газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст олгосон байх ба газар эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зөвшөөрлийг авсан байх тул газар эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн тус шүүхэд ирүүлсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 09/354 тоот албан бичиг, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № 2/105 тоот албан бичиг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 06/149 тоот албан бичиг, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 05/248 тоот албан бичгүүдээс үзэхэд И ХХК-ийн мэдүүлэгтээ хавсаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № БЗД16/А/284 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газрын № 372\08 тоот техникийн нөхцөл, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 2016/400 тоот техникийн нөхцөл, Эрчим хүчний газрын № 34/2015 тоот техникийн нөхцөл зэрэг баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхээргүй, хууль ёсны гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № 04/726 тоот албан бичигт ...хаягийн тодорхойлолт аваагүй... гэснээс үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан хаягийн мэдээлэл нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй байгааг мөн дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-дзаасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж 37/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийгИ ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Y-220408723дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0005******* тоот гэрчилгээг, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж 37/4 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бын нэр дээр улсын бүртгэлийнY-220408723дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000651560 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б