| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1249 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1249
2024 11 15 2024/ШЦТ/1249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Пгийн Ут яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 00000 2307 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн .................................... тоот оршин суух, Урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Т овогт Пгийн У /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн .......... дүгээр хороо, ..................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн зовхи, хацар, зүүн мөр, нуруу, өгзөг, баруун бугалга, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохиролыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Дгийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 10-ны өглөө ажлаа 05 цагийн орчимд тарсан. Манай хамтран амьдрагч У манай ажлын гадна ирсэн байсан ба би машинд нь суугаад найз болон найзын нөхрийн хамт “нэг газар сууж 1-2 пиво уух уу” гэж асуусан. Гэтэл манай хамтран амьдрагч уурлаж бид хоёр хоорондоо маргалдсан. Би машинаас буух гэтэл намайг буулгаагүй хөдөлчихсөн. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явсан ба намайг буулгахгүй гээд миний цамцнаас зулгаагаад байсан. Би цамцаа тайлаад буух гэтэл миний үснээс зулгаагаад байсан. Бид хоёр шууд гэр лүү явсан. Гэрийн гадаа очоод үснээс дахин зулгаагаад нуруу луу олон удаа цохисон. Миний нүүр нүд рүү их олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Дараа нь гэр лүүгээ орсон ба арьсан тавчикаар бөөр нуруу руу их олон удаа цохисон. Би түүнээс өөрийгөө хамгаалах гээд хоёр гараараа хамгаалсан ба одоо миний хоёр гарын шуу хэсэг битүү хөхөрч няцарсан байна. У миний хоёр гар луу нэлэнхүйд нь зүүн талын бөгсний дээд хэсэг болон нуруу бөөр гэх зэрэг газар луу олон удаагийн давтамжтай тавчикаар цохисон. Би босоод сууж байхад миний толгой нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би хананд толгойгоор савж одоо хүзүү толгой хэсэг их өвчтэй байна. Одоо тухайн газрууд нь бүгд хөхөрч няцарсан ба өвдөж байгаа. Мөн үснээс их зулгаасан ба үс их хэмжээгээр унасаар байна. Хүзүү толгой хэсэг их өвчтэй байна. Миний утсыг өгөхгүй нуучихсан байсан ба би маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр утсаа худлаа ярьж байж авч ээждээ мэдэгдэж ээж цагдаа дуудаж цагдаатай хамт орж ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дэх тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10649 дүгээр “...1.М.Д биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн зовхи, хацар, зүүн мөр нуруу, өгзөг, баруун бугалга, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг босон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, зүүн зовхи, хацар, нуруу, өгзөг, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тусдаа хөнгөн хохиролд хамаарна. бусад гэмтэл хохирлын зэрэг тогтоогдохгүй.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ...................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн зовхи, хацар, зүүн мөр, нуруу, өгзөг, баруун бугалга, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохиролыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Дд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дахь тал/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Дгийн өгсөн: “Гэрийн гадаа очоод үснээс дахин зулгаагаад нуруу луу олон удаа цохисон. Миний нүүр нүд рүү их олон удаа цохисон.Дараа нь гэр лүүгээ орсон ба арьсан тавчикаар бөөр нуруу руу их олон удаа цохисон. Би түүнээс өөрийгөө хамгаалах гээд хоёр гараараа хамгаалсан ба одоо миний хоёр гарын шуу хэсэг битүү хөхөрч няцарсан байна. У миний хоёр гар луу нэлэнхүйд нь зүүн талын бөгсний дээд хэсэг болон нуруу бөөр гэх зэрэг газар луу олон удаагийн давтамжтай тавчикаар цохисон. Би босоод сууж байхад миний толгой нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би хананд толгойгоор савж одоо хүзүү толгой хэсэг их өвчтэй байна. Одоо тухайн газрууд нь бүгд хөхөрч няцарсан ба өвдөж байгаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дэх тал/ Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10649 дүгээр гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч М.Д нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 72 дахь тал/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн зовхи, хацар, зүүн мөр, нуруу, өгзөг, баруун бугалга, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохиролыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногүй.” гэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Пгийн Уыг гэр бүлийн хамарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ндрабаяр нь оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА