Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2022/01246

 

 

 

 

 

 

 

 

     2022       04          27

     182/ШШ2022/01246

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, А ХХК /регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суугч, овогт Р.Н /регистрийн дугаар /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түлш, цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 124,530,402 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Санчир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Нд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/02 дугаар Түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,650,200 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 97,138,500 төгрөг, алданги 25,741,702 төгрөг нийт 124,530,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч А ХХК, төлөөлөгч О.Санчир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Нтай 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Түлш худалдах, худалдан авах тухай 20/02 дугаар гэрээг байгуулж гэрээгээр Р.Н нь дизель түлшийг 1 литр нь 2,100 төгрөгөөр нийлүүлэх, А ХХК-ийн төлбөрийг 70 хувьд нь бартер, 30 хувьд нь бэлэн мөнгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компани түлш захиалгын төлбөрт  дүүрэгт байрлах  арын орон сууцны 2 дугаар орцны 5 давхрын 9 тоот 44,47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцон 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн.  дүүргийн 1 дүгээр хороо,  21 байрны 3 давхрын 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцон 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 4,800,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж нийт 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш захиалсан. Нийлүүлэгч Р.Н нь 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлэхээс 197,340,000 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлсэн тул үлдэх 1,650,200 төгрөгийг гаргуулна.

Мөн талууд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдан, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт үнийн дүн 356,906,250 төгрөг бөгөөд төлбөрийн 60 хувийг бэлэн мөнгөөр буюу бараа нийлүүлэгдэх тухай бүрт хийхээр, харин 40 хувийг бартераар төлөхөөр тохиролцсон. Нийлүүлэгч Р.Нгийн хүсэлтээр цементийн төлбөрт  дүүрэг, 11 дүгээр хороо , хотхоны 2 давхар 9 тоот 60,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,762,500 төгрөгт тооцож 2020 оны 7 дугаар  сарын 30-ны өдөр хүлээлгэн өсөн. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 149,200,000 төгрөгийг шилжүүлж, нийт 291,962,500 төгрөгийн цементийн үнийг төлж захиалсан. Р.Н нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 194,824,000 төгрөгийн цемент нийлүүлж, үлдэгдэл 97,138,500 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлэлгүй нийлүүлэлтээ зогсоосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 530 хоногийн 25,741,702 төгрөг байна. Иймд Р.Нгаас нийт 124,530,402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/02 дугаар Түлш худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдах, худалдан авах гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 15-28 дахь тал/-ууд, Монцемент билдинг материалс ХХК-ийн Гүүрэн жингийн баримт /хавтаст хэргийн 29-43 дэх тал/-ууд, Орлогын баримт /хавтаст хэргийн 44-51 дэх тал/-ууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар,  дугаар гэрчилгээ, Түлхүүр хүлээлцсэн акт, Мэдэгдэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Нд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/02 дугаар Түлш Худалдах, Худалдан авах гэрээний үүрэгт 1,650,200 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент Худалдах, Худалдан авах гэрээний үүрэгт 97,138,500 төгрөг, алданги 25,741,702 төгрөг нийт 124,530,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.  Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Р.Н шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/02 дугаар Түлш худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдах, худалдан авах гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Монцемент билдинг материалс ХХК-ийн Гүүрэн жингийн баримтууд, Орлогын баримтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар,  дугаар гэрчилгээ, Түлхүүр хүлээлцсэн акт, Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, Мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

4.Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2022/03106 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Нд холбогдох түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 122,880,202 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Жагалбай овогт Рын Н /регистрийн дугаар /-ийн Арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж” шийдвэрлэж, шүүгчийн захирамжид хариуцагч Р.Нгийн төлөөлөгч “...цар тахлын хурц нөлөөгөөр явуулж байсан үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж дээрх нэхэмжлэлд гаргасан гэрээний үнийн дүнг төлөх боломжгүй болсон” гэх гомдол гаргаж байжээ.

 

5.Хариуцагч Р.Н нь А ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 20/02 дугаар Түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр дизель түлшийг 1 литр нь 2,100 төгрөгөөр нийлүүлэх, А ХХК-ийн төлбөрийг 70 хувьд нь бартер, 30 хувьд нь бэлэн мөнгөөр төлөхөөр талууд тохиролцож төлбөрт  дүүрэгт байрлах  арын орон сууцны 2 дугаар орцны 5 давхрын 9 тоот 44,47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,  дүүргийн 1 дүгээр хороо,  21 байрны 3 давхрын 2 өрөө орон сууцыг тус тус хүлээлгэн өгч 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 4,800,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж нийт 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш захиалсан бэлтгэн нийлүүлэх гэрээ, мөн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нийт үнийн дүн 356,906,250 төгрөг бөгөөд төлбөрийн 60 хувийг бэлэн мөнгөөр буюу бараа нийлүүлэгдэх тухай бүрт хийхээр, харин 40 хувийг бартераар төлөхөөр, цементийн төлбөрт  дүүрэг, 11 дүгээр хороо, , хотхоны 2 давхрын 9 тоот 60,75 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,762,500 төгрөгт тооцож 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Нийлүүлэгч Р.Н нь 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлэхээс 197,340,000 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлж, 1,650,200 төгрөгийн түлш нийлүүлээгүй  болох нь “Харилцагчийн тооцоо”-ны баримт, Мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Р.Нгаас   1,650,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна. /хавтаст хэргийн 15-18 дахь тал/

 

6.Хариуцагч Р.Н нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Цемент худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 194,824,000 төгрөгийн цемент нийлүүлснээс үлдэгдэл 97,138,500 төгрөг, мөн гэрээний 8.1талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул алданги 25,741,702 төгрөг, нийт 122,880,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзнэ.

 

Учир нь Цемент худалдан, худалдан авах гэрээний төлбөрийн 60 хувийг бэлэн мөнгөөр буюу бараа нийлүүлэгдэх тухай бүрт хийхээр, харин 40 хувийг бартераар төлөхөөр тохиролцож,  дүүрэг, 11 дүгээр хороо, , хотхоны 2 давхрын 9 тоот 60,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,762,500 төгрөгт тооцож 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, Түлхүүр хүлээлцсэн акт, Мөнгөн шилжүүлгийн баримт, Орлогын баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54-56 дахь тал/

 

7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  813,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 33,098 төгрөгийг Улсын орлогоос  буцаан гаргуулж, хариуцагч Р.Нгаас 780,602 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Нгаас 124,530,402 /нэг зуун хорин дөрвөн сая таван зуун гучин мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Нгаас 780,602 төгрөгийг, Улсын орлогоос 33,098 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2022/03106 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ