| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03757/И |
| Дугаар | 182/ШШ2022/00614 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2022/00614
2019 оны 08 сарын 07 өдөр Дугаар 182/ШШ2019/01388 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.С,
Хариуцагч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань ээж С миний асрамжид амьдарч өсөж, торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие хүүхдүүдээ цаашид асран халамжилна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
2.Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.С-тай 1998 онд танилцаад хамтран амьдрах үедээ 5 хүүхэдтэй болсон. Том нь С, Н, Э, О, Д гэсэн 5 хүүхэд байгаа. 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа болно.
Иймд 3 хүүхдээ ээжид өгөхийг зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, охин С.О, С.Д нарын №0323988 Г-3176, №0000748986 Г-1424 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, №702 дугаарт бүртгэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.
4.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Д-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...2013 оноос хойш гэр бүлийн харилцаа хөндийрч, хэрүүл маргаан тасрахгүй байсан учраас тусдаа амьдарч эхэлсэн. Хэн алин нь хамтран амьдрагчтай болсон тул цаашид амьдрах боломжгүй болсон...” гэж тодорхойлсон
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.С, Д.Д нар 2008 онд гэр бүл болсныг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 1999 онд охин С.С, 2003 онд охин С.Н, 2007 онд охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү С.Д нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №702 дугаарт бүртгэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин С.О, С.Д нарын №0323988 Г-3176, №0000748986 Г-1424 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр 1999 онд охин С.С, 2003 онд охин С.Н, 2007 онд охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү С.Д нарын төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцэг Д.Д бүртгэгдээгүй боловч хариуцагч Д.Д С.С, С.Н, С.Э, С.О, С.Д нарын төрсөн эцэг болох талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Д.С нь Д.Дд холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биеэ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байгаа боловч, гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагчийн хувьд өөр бусадтай хамтын амьдралтай болсон зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч Д.Д нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Д нарыг эх Д.Сгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Д нь 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Д нарыг эх Д.Сгийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх Д.С саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.
2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Д нарыг эх Д.Сгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Д.Дын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.
Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д.С, Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Э, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.О, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Д нарыг эх Д.Сгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгосугай.
5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС