Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2022/01265

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         29                                          182/ШШ2022/01265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: КЖТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.С-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгч Л.М-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э миний бие КЖТХХК-нд маркетингийн менежерийн ажил хийдэг. Би 2021.09.29-ний өдөр байгууллагын эзэмшлийн 67-**УНР улсын дугаартай Ниссан Ванетте маркийн цагаан өнгийн автомашинтай, ажлын шугамаар буюу хяналтын камерын дуудлагын ажилтай явж байгаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Мөнгөн завъяагийн ард зайлшгүй шаардлагаар машинаа бага зэрэг буландуулаад, эргэлт тааруулаад машинаа тавьсан. Улмаар ажлаа дуусгачихаад 15 цагийн орчим гарч иртэл 61-**УНР улсын дугаарын Тоёото тундра маркийн машин буюу хариуцагч Л.С машиныг мөргөчхөөд зугтаасан гэж хэлсэн. Ингээд би Чингэлтэй дүүргийн Замын цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. Тус дүүргийн замын цагдаагийн алба хаагч ирж 18001234 дугаарт залгаж тухайн осол гаргасан жолоочийн утасны дугаарыг авч осол гаргаад зугтаасан иргэн Л.Сг утсаар дуудаж ирүүлсэн. Түүнийг ирэхэд  КЖТХХК-ийн эзэмшлийн 67-**УНР улсын дугаартай Ниссан Ванетте маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд бупер, баруун талдаа зурагдаж халцарсан, баруун урд крыло гол хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун мөр урдаа зурагдаж будаг халцарсан гэмтлийг засуулж, хохирол барагдуулахыг хүссэн. Энэ ослын улмаас би өөрөө 200,000 төгрөгөөр, хариуцагч мөн 200,000 төгрөгөөр торгуулсан байдаг. Байгууллагын машин удаан хугацаанд эвдэрхий яваад байж болохгүй учир байгууллага машинаа засуулсан. Би 420,000 төгрөгийг цалингаасаа суутгуулж, байгууллагад төлбөрийг төлчихсөн. Иймд хариуцагч Л.Сгээс 420,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа дэмжиж байна. Миний амьдардаг байрны гадаа тус зам тээврийн осол болсон. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн маш их ачаалалтай байгаа учраас өөрийн амьдардаг орон сууц руу орох, гарахад маш хүндрэлтэй байна. 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр машинаа гараашд тавихаар явж байгаад тус машиныг ширгэсэн юм. Нэхэмжлэгч төв зам руу гардаг гарц дээр дүрэм зөрчиж машинаа байрлуулсан байсан. Миний хувьд аль болох эвтэйхэн байдлаар гарах гэж хичээсэн. Гэтэл надад зааж өгсөн хүн маань туршлагагүй байж таараад намайг гацаачихсан. Өөрөөр хэлбэл би урагшаагаа гарсан ч, хойшоо гарсан ч машиныг зураад явах байсан. Тэгээд л аль чадахаараа гарахыг хичээгээд урагшаагаа шууд гарсан. Гарахдаа машин зурсан гэдгийг бол би мэдсэн, зааж өгч байсан хүндээ “одоо яая гэхэв дээ” гэж хэлээд л явсан. Тийм нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө үүсгэсэн мөртлөө буруугүй гээд байна. Энэ хүн өөрөө буруутай, бид хоёр хоёулаа торгуулийн арга хэмжээ авагдсан. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, 2021.10.05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, төлөөлөгч Н.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний жолооны үнэмлэхний хуулбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Виннэр Вэй ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн баримт, 2021.09.29-ний өдрийн Замын Цагдаагийн Газрын Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, 2021.09.29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2021.10.05-ны өдрийн Шийтгэлийн хуудас, тус өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

 

4.Хариуцагч тал ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч КЖТХХК нь хариуцагч Л.Сд холбогдуулж зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 420,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч КЖТХХК нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Н.Э миний бие ажлын шугамаар, байгууллагын машинтай явж байгаад, Чингэлтэй дүүрэгт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн ард, орон сууцны дунд машинаа байрлуулсан байтал хариуцагч Л.С машиныг шүргээд явсны улмаас байгууллагын автомашинд 420,000 төгрөгийн хохирол учирсан, энэ үйлдэлд Л.С буруутай учир хохирлыг төлөх ёстой гэж тайлбарлав.

 

Хариуцагч дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө машинаа буруу байрлуулсан, машин байрлуулсан газар нь машины зогсоол биш, орц, гарцны эргэлтийн хэсэг байсан учир бидний хэн аль нь торгуулийн арга хэмжээ авагдсан, энэ хохирол бий болсон шалтгаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө буруутай учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 420,000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч КЖТХХК-ийн төлөөлөгч, маркетингийн менежер Н.Э нь 2021.09.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Мөнгөн завьяа дэлгүүрийн ард байрлах орон сууцны хороололд камер суурилуулахаар ажлаар явахдаа компанийн өмчлөлийн 67-**УНР улсын дугаартай Ниссан Ванетте маркийн цагаан өнгийн автомашиныг унаж явсан байх бөгөөд машинаа тухайн орон сууцны хорооллын орц, гарцны эргэлтийн хэсэгт, машины зогсоолд байршуулсан байсан, уг автомашины хажуугаар хариуцагч Л.С өөрийн өмчлөлийн 61-**УНӨ улсын дугаартай, Т.Тундра маркийн автомашинаар зөрж гарахдаа мөргөж зам тээвðèéí îñîë ãàðãàсан байна.

 

Уг çàì òýýâðèéí îñîëä õàðèóöàã÷ Л.С нь Ìîíãîë óëñûí Çàìûí õºäºë㺺íèé ä¿ðìèéí 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” ãýñýí çààëòûã çºð÷ñºí ãýì áóðóóòàé болох нь тогтоогдож, 2021.10.05-ны өдрийн шийтгэх хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулснаас гадна, нэхэмжлэгчийн төлөөлөгч, тухайн үед машин жолоодон явсан ажилтан болох Н.Э “зориулалтын бус байршилд машин байршуулсан” гэж буруутгагдан 200,000 төгрөгөөр торгуулсан болохоо тайлбарласан бөгөөд энэ талаар баримтгүй хэдий ч зохигчид маргаагүй болно.

 

4.Энэхүү зам тээврийн îñëûí óëìààñ íýõýìæëýã÷ КЖТХХК-ийн өмчлөлийн Ниссан Ванетте маркийн 67-**УНР улсын дугаартай àâòîìàøèíû урд гуфер баруун талдаа гүн зурагдаж будаг халцарсан, баруун урьд крыло гол хэсгээрээ хонхойж будаг халцарсан, баруун мөр урд талдаа зурагдаж будаг халцарсан байх бөгөөд 2021.10.01-ний өдрийн Виннер вэй ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд анги болох урд буфер, баруун урд крыло, баруун мөрийг нийтэд нь 100,000 төгрөг, эд анги будах зардал, будаг туслах материалын зардалд 320,000 төгрөг, нийтдээ шууд болон шууд бусаар 420,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон, авто машиныг жолоодон явсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э нь өөрийн цалингаас 420,000 төгрөгийг суутгуулан байгууллагад төлж, машин засагдсан болохыг тайлбарласан бөгөөд энэ талаар баримтгүй хэдий ч зохигчид мөн маргасангүй.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

5.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 499 ä¿ãýýð ç¿éëèéí 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч КЖТХХК-нд хуулийн дээрх заалтуудын дагуу хариуцагч Л.Сгээс компанийн өмчлөлийн автоìàøèíä ó÷èðñàí 420,000 төгрөгийн хохирлыг шаардах эрх үүссэн, хариуцагч Л.С нь уг заалтуудын дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул түүний гаргасан  “...нэхэмжлэгч өөрөө зам тээврийн осолд буруутай учир, хохирлыг бүхэлд нь төлөхгүй...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

6.Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Сгийн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэгч КЖТХХК-ийн өмчлөлийн Ниссан Ванетте маркийн 67-**УНР улсын дугаартай, зогсоолд байсан автомашины хажуугаар зөрж гарахдаа мөргөөд, орхиод явсан гэм буруутай үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч КЖТХХК-ийн өмчлөлийн Ниссан Ванетте маркийн 67-**УНР улсын дугаартай àâòîìàøèíä учирсан 420,000 төгрөгийн õîõèðîë хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зохицуулсан.

 

7.Энэхүү зам тээврийн осолд автомашиныг жолоодон явсан Н.Эгийн зориулалтын бус байршилд машин байршуулан замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 200,000 төгрөгөөр торгуулсан гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байх тул шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээг багасгаж, 420,000 төгрөгийн 30% буюу 126,000 төгрөгийг нэхэмжлэгч КЖТХХК өөрөө, 70% буюу 294,000 төгрөгийг хариуцагч Л.С хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

   Иймд хариуцагч Л.Сгээс 294,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КЖТХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 126,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

8.Нэхэмжлэгч КЖТХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Сгээс 9470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КЖТХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Л.Сгээс 294,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КЖТХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 126,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч КЖТХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Сгээс 9470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КЖТХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

    ШҮҮГЧИД                                                       И.АМАРТӨГС

 

                                                                              Ж.БАЙГАЛМАА