Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 31

 

 

 

Ц. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.гийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүгдэгч Ц.гийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16ы өдрийн 23 шийтгэх тогтоолтой Ц. нарт холбогдох эрүүгийн 2037000120013 тай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* *******

/*******/

            Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* /

             Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, овогт /

            Монгол улсын иргэн, 1962 оны 05 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн сумын тосгонд амьдардаг, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 263 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар засаж хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, овогт

            Монгол улсын иргэн, 1960 оны 12 сарын 18-ны өдөр Орхон аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр ач хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт

            Монгол улсын иргэн, 1986 оны 06 сарын 30-ны өдөр Булган аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн

            Яллагдагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим нэг тооны хуланг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг өөрийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэж гэрийн гадна түлээний хашаанд хадгалсан,

Яллагдагч Ц., Л., Ж. нар нь хулан гэх амьтны махыг тээвэрлэж, хадгалсан гэмт хэрэгт,

            Яллагдагч Ж. нь О., Л., Ц. нартай хамтран Ховд аймгийн ******* сумын Алтангадас багийн нутаг Хавтагийн Халтар –Уул гэх нэртэй газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эксковатор трактор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх” Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* овогт Цахиуртайн , овогт , овогт Орсоо нарыг агнаж ирсэн хулангийн махыг тээвэрлэж хадгалсан гэм буруутайд, овогт Орсоо, овогт Орсоогийн , овогт , овогт нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 сарын 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Ц., Л., Ж.Орсоо нарыг 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр тус тус торгож шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1-д зааснаар Ж.Орсоо, О., Л., Ц. нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц., Л., Ж.Орсоо нарт оногдуулсан торгох шийтгэлийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.*******аас гэмт хэргийн улмаас 19,400,00 төгрөгийн учруулсан хохирол 19,400,000 төгрөг гаргуулж Ховд аймгийн ******* сумын төрийн сангийн дансанд оруулах, 3037019 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц. түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц. хулангийн мах хадгалсан, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг. Шүүгдэгч Ц.гийн хувьд тухайн хулангийн махыг зарж борлуулсан, ашиг олсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.гийн өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ц.******* гэдэг хүн уг хулан адууг агнаж Ц. хадгалж, Л. гэдэг хүнээр дамжуулж Ж.д уг махыг хүргэж өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын хувьд тухайн махыг хулан адууны мах гэдгийг мэдээгүй талаар Ж. мэдүүлэг өгсөн. Ж. уг махыг хөлдөөгчдөө хийсний дараа цагдаа нар ирээд шалгах үед хулан адууны мах гэдгийг мэдсэн. Иймд уг гэмт хэргийг би үйлдээгүй гэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүх хуралдаанд шүүгч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо 27-20 тай тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүйгээр шийдвэрлэсний дараа бичгээр шийтгэх тогтоол гаргахдаа 27-20 тай тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа гэв.

Прокурор шүүгдэгч Ц. түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын двж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц. нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээрээ мөрдөн байцаалт, шүүхийн шатанд маргадаггүй хэдий ч хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Ц., хохирогч С.Долгормаа нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. болон түүний өмгөөлөгч Н.Очирбатын нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 3 дахь  хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 Шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Ц., Л., Ж.Орсоо нарыг 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгож шийтгэжээ. Шүүх шүүгдэгч Ц., Л., Ж. нарт торгох шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр торгох шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй  байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц., Л., Ж. нарт Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1-д зааснаар Ж.Орсоо, Л., О., Ц. нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.” Гэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч нарт ямар үүрэг хүлээлгэсэн тодорхойгүй болжээ.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц., Л., Ж.Орсоо нарт оногдуулсан торгох шийтгэлийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байх бөгөөд хэрэв тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хэрхэх талаар тогтоолд тодорхой зааж өгөөгүй нь Эрүүгийн хуулийн  5.3 зүйлийн 5-д заалттай нийцээгүй байна.

    Мөн тогтоолын 6 дахь хэсэг найруулга зүйн алдаатай байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 7.3 зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч хэн хэнд тайлбарлаж байгаагаа тодорхой заагаагүй байна. Тогтоолын 9 дэх заалтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 03-32 ХОА улсын тай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Мандахбаярт буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүх шүүгдэгч Ц.г 03-32 ХОА улсын тай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглан Ц.*******ын агнасан хулангийн махыг...хулангийн мах гэдгийг мэдсээр байж тээвэрлэн Ж., Л. нарт хүргэж өгсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа уг тээврийн хэрэгслийн үнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 зүйлийн 4 дэх заалтад нийцээгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “57.3 кг хулангийн мах, 93 кг шороо чулууг устгасугай” гэж тогтоолын тогтоох хэсэгт заасан атлаа уг эд зүйлийг хэн устгахыг тодорхой зааж шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэд шүүгдэгч гийн нэрийг гэж бичжээ. /1 дүгээр хх-ийн 93, 110, 111/ Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд түүний нэрийг Орсоо, гэж зөрүүтэй бичсэн байхаас гадна шийтгэх тогтоол нь найруулга зүйн болон үг үсгийн алдаатай байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 1.6 гэж хуульд байхгүй зүйл заалт хэрэглэсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Давж заалдах шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар  дахин  хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд  буцааж байгаа тул давж заалдах журмаар гаргасан гомдол болон хэргийн талаар дүгнэлт хийгээгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.*******, Ц., Л., Ж., О., Ц. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

                                               ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

                                                                                                      Н.ТУЯА