| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0367/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/389 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.О даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
Улсын яллагч Г.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Л.Ц,
Иргэний нэхэмжлэгч О.С,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сад холбогдох эрүүгийн 23250000009*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн нутаг дэвсгэрт Сонато-6 маркийн **-** УНР улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Лгийн жолоодож явсан Тоёота Приус **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж мөргүүлэн зам тээврийн осол гаргаж, Тоёота Приус **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Л.Гний эрүүл мэндэд хүнд хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонато-6 маркийн **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Лгийн эзэмшлийн Тоёота Приус **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Сыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Л.Л.Гний эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Лгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,861,00 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л “Тухайн үед зогсож байгаад дөнгөж хөдөлсөн байсан учир машин их хурдтай байгаагүй. Эсрэг урсгалын машин эргэх дохио өгөөд зогсож байхаар нь хүлээж байна гэж ойлгоод чигээрээ явж байтал гэнэт урдуур дарж орсон. Би баруун гар тал руугаа дарсан боловч машин хурдаараа очиж мөргөсөн. Д.Сын машин намайг урдуураа мөргөөд машин нь дахин эргэж дахин ард руу мөргөсөн. Хурдтай явж байсан, хурдаа хасаагүй гэж ойлгож байгаа. Охины маань тархины яс хугарч Монголд эмчлэгдэх боломжгүй гэж хэлсэн. Байнга эм тариатай хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон. Харин Америкаас эмч нар ирж хагалгаа хийхээр болж хийлгэсэн, цаашид ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна. Энэ хүн дүрмээ мэддэг байсан бол ийм осол болохгүй байсан гэж бодож байна. Маш их гомдолтой, хохирлоо төлүүлмээр байна. 2024 оны 02 дугаар сараас хойш нийт 64,704,705 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа, үүнд автомашинд учирсан хохирол 5,861,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 25,294,500 төгрөг, эм тарианы мөнгө 1,314,000 дээр дахин 1,769,360 төгрөг, бензин 957.293 төгрөг дээр дахин 1,044,600 төгрөг, ахуйн хэрэглээний зүйлс 663.175 төгрөг дээр, 161,557 төгрөгийн бас 339,220 төгрөгийн зарлага гарсныг нэхэмжилсэн. Мөн осолд орсноос хойшхи сар эхнэр бид 2 ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 3,300,000 төгрөгөөр тооцож, мөн 8-12 сард ажлаа хийж чадаагүй иймд 8-12 сарын цалин 6,000,000 төгрөг, эхнэрийн олох ёстой байсан цалин орлого 18,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Үүнээс 7,500,000 төгрөг өгснийг авсан” гэх агуулга бүхий тайлбарыг,
Иргэний нэхэмжлэгч О.С “...Бага насны хүүхдүүд болон хөгшин настай хүмүүс суулгаад дүрэм журмын дагуу явж байгаа гэдэгт нь би нөхөртөө бүрэн итгэлтэй байгаа. Осол аваар гарах үед охиноо хөхүүлээд бид хоёр хоёулаа л зүүрмэглэчихсэн байсан. Ослын үед яг ямар зайнаас, ямар машин орж ирснийг мэдээгүй. …Миний толгой тэр чигтээ хонхойсон, одоо ч гэсэн хонхорхой үлдэгдэл байдаг, энэ хэзээ бүрэн наашилж хэвэндээ орохыг би мэдэхгүй байна. Охин маань маш хүнд бэртэж байнгын эмчилгээтэй байх болсон. Энэ аваар осол бид дөрвийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Яг тухайн жилийн 6 сард нөхөр бид 2 зүтгэсэн, бид 2 нэг байгууллагад нэг нь 12 жил, нэг нь 6 жил тогтвор суурьшилтайгаар хоёулаа 5-аас дээш жил ажилласан. Нэг нь агуулахын ахлах, нэг нь дэлгүүрийн ахлахаар ажиллаж байсан. …Үргэлжлүүлээд бид 2 ямар байдалд хүрсэн бэ гэхээр, маш их ажлаасаа чөлөө зөвшөөрөл аваад, 2 ахлах хүн дэлгүүрийг удирдах боломжгүй болонгуут эхэндээ хандив, мөнгөн тусламж, цалин бүтэн олгох гээд компани маань харж үздэг байсан. Гэхдээ энэ байдал олон сар үргэлжлээгүй. …Дэлгүүрийн орлого буурлаа та 2 ажлаа хийхгүй байна гээд бид 2 цагаан сарын ачааллыг өнгөрөөгөөд өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарсан байдаг. Тэрнээс хойш ажилгүй байсан, энэ хугацаанд охиноо эмчилгээнд хот руу байнга авч явахын тулд машин унаа хэрэг болсон, дахиад шинээр зээл авч машин авсан. Ингээд бид 2 буцаад өр төлбөрт орж эхэлсэн. Охины эмчилгээний зардлууд маш их гарсан. Одоо нөхөр тогтсон ажилгүй, би саяхнаас ажилд орсон ингээд амьдрал жигдэрлээ гэж бодсон ч жигдэрсэнгүй, бүх төрлийн аппликэйшны зээл, автомашины зээл гээд олон зээлд орчихсон байна. Хүүхдийн ягаан дэвтэр бол хүүхдийн өсөж бойжиж байгаагаа хянах, аз жаргалтайгаар эргүүлэх хуудаснууд байдаг, гэтэл миний охин ягаан дэвтэр дуусаад дахиад цагаан дэвтэр дуусаад байнгын бичиг цаас цүнхлээтэй явж байна, маш их гомдолтой байна. Би тухайн үед унтаж явсан болохоор осол болох үед толгойгоороо машины цонхыг мөргөсөн байсан. Миний толгой зүүн талаараа хонхойсон байдалтай байсан би 2023 оны 09 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт томографын зураг авхуулахад зүгээр байна гэж хэлсэн. Миний толгой одоог хүртэл бага зэргийн хонхойсон байдалтай байна. Тухайн ослоос болж миний зүүн гарын бугуй болон тохой хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үед өөрийн охиноо эмчлүүлж байсан болохоор өөрийгөө эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний зүүн гарын бугуй хэсэг байнга өвддөг болсон. Би даатгалаар томографын зураг авхуулсан болохоор надаас мөнгө гараагүй. Би бугуйгаа үзүүлж чадаагүй. Надаас гарсан зардал байхгүй байна. Би толгой болон бугуйгаа нарийн мэргэжлийн эмчид Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай байх тул ойролцоогоор 500,000 төгрөг нэхэмжилж байна. ” гэх агуулга бүхий тайлбарыг,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц “хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “Тухайн зам тээврийн ослыг Д.Сын буруугаас шалтгаалан үүсээгүй гэж үзэж байгаа. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид заасан зохих ажиллагаанууд бүрэн хийгдээгүй тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэсэн,
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч талуудаас уучлалт хүсье, тухайн үед ээжтэйгээ, хүүтэйгээ хамт Жаргалант сумаас 700-аас 800 метрийн зайтай яваад зүүн гар тийшээ туслах зам руу салах гээд эргэсэн, манай эгчийн хүүхэд намайг дагуулж манай машины урд машинтайгаа явж байсан. Дагаж явсан машин маань дохио өгч эргэхэд нь дагаад дохио өгч эргээд харахад хохирогч Н.Лгийн машин 700-аас 800 метрийн зайтай явж байгаа харагдсан. Машин дохиогоо өгөөд эргэж байгаа учраас харсан гэж найдсан. Тэгээд эргэх хөдөлгөөн хийж цагаан шугамаа даваад туслах замынхаа шороо руу орчихсон байж байгаад эргээд харахад манай ээжийн хэлснээр яг л дээгүүр дүүлж байгаа юм шиг ороод ирсэн. Энэ тухайгаа мөрдөгчид хэлсэн. Тэгтэл угаасаа таны буруу, та хүлээх ёстой байсан, дүрэмдээ ингэж заасан байдаг гэж хэлсэн. Гэхдээ миний тооцоолж байснаар 600-аас 700 метрийн зайд боломжтой байсан гэж хардаг. Би Н.Л жолоочийг ерөөсөө хурдаа хасаагүй орж ирсэн гэж үзэж байгаа. Хурд хэмжигч байгаа юу гэхэд, байхгүй угаасаа дүрмээрээ та буруудчихсан гэж мөрдөгч нар намайг 100% буруутгаж дайраад байсан. Н.Л ч 500 метрийн зайтай явж байсан гэсэн мэдүүлэг өгсөн. 2 машин эргэж байхад, мөн урдаа нялх хүүхдээ эхнэр нь тэврээд явж байхад яагаад хурдаа хасаж болдоггүй юм, яагаад замын хөдөлгөөний соёл, бусдад хүндэтгэлтэй хандах сэтгэлгээ энэ залуучуудад байдаггүй юм бол гэж би үнэхээр харамсаж байна. Би өрх толгойлсон эмэгтэй, бага ангийн багшийн цалингаар амьдраад ээжийгээ, хүүхдээ тэжээгээд явдаг. Энэ хүүхэд сэтгэлтэй хандсан бол юу гэж тэр нялх хүүхэд тэгж аймар гэмтэх юм, юу гэж миний ээж өвдөөд хэвтэж байх юм. Бүх л юм миний буруу байгаа юм шиг шийдвэрийг сонсоод үнэхээр айдас төрж байна, харамсаж байна. Залуу үеийнхэн сэтгэлтэй байх ёстой шүү дээ. Би үнэхээр хашир, би хойшоо, урагшаа харсан, миний хойд талд байсан машин зайтай байсан урдаас Н.Лгийн машин ирж байсан, хангалттай зайтай байсан. Хоёрын хоёр машин эргэж байхад дүүлээд ороод ирсэн, нисээд ороод ирж байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ. Тэрийг Н.Л үнэн зөвөөр нь хэлээсэй, хэргийн газарт би болон манай ээж цус нөжтэйгөө холилдчихсон байсан учир хоёулаа эмнэлэг рүү явсан. Түүний дараа юу болсон, тэр зам дээр ямар хэмжилт хийснийг нь огт мэдэхгүй, ийм л зүйл болсон. Би тухайн үед хэргийн газарт байсан бол энэ чинь ингэсэн гээд хамгаалах зүйл хэлэх л байсан. Ээж маань ухаан алдах шахаад хөдөлгөөнгүй байсан, миний яс гарчихсан явж байсан, эмнэлэг дээр эхнэртэй нь хоёулаа урд урдаасаа хараад дөрвүүлээ байж байсан. Үнэхээр харамсалтай байна, би ч гэсэн өөрийнхөө үйлдэлд харамсаж байна, үнэхээр хүлээгээд зогсож байх ёстой байсан юм байна гэдгийг би ойлгож байна. Угаасаа миний явах ёстой зам гэж бодсон дээрэлхүү маягаар хандаж болохгүй байх гэж би хэлмээр байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс улсын яллагч:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-9 дүгээр тал/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-11 дүгээр тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэрэг буюу зам тээврийн ослын талаар бүх зүйлийг ярьсан тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Дахин ослын талаар ярих хүсэлгүй байна. Тухайн зам тээврийн осол гарсан өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтайгаар гэмтлийн тасагт хэвтэж 3 хоног эмчилгээ хийлгэж байгаад эмч нарын зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Гэмтэл согог заслын эмнэлэгт очиж сэхээний тасагт 1 хоног эмчилгээ хийлгээд түүний дараа энгийн тасаг руу шилжиж 13 хоног хэвтэн эмчлүүлж байгаад одоогоор Улаанбаатар хотын эх нялхас нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хугацаанд тархины цус шимэгдүүлэх эмчилгээ, хаван буулгах гэх зэрэг эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед би жолоо барьж явсан, миний хажууд эхнэр О.С охин Л.Гнийг тэвэрч явсан. Одоогоор охин Л.Гний биеийн байдал толгойн зулай хэсгээр хавантай, гавлын ясны цууралт хэсгээр тархи нь гарсан байдалтай байна... Тухайн тээврийн хэрэгсэл намайг машинтайгаа 500 метрийн зайтай явж байхад эсрэг эгнээнээс дохиогоо өгөөд шууд эргэх үйлдэл хийсэн. Энэ үед би зогсох үйлдэл хийж чадалгүй тухайн тээврийн хэрэгсэл урдуур ороод ирэх үед нь жолооны хүрдээ баруун чиглүүлээд замын хөвөө рүү гарах гэж оролдсон боловч тухайн тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 дугаар тал/,
“... Тухайн зам тээврийн ослын улмаас охин Л.Гний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, тухайн цагаас хойш эрүүл мэндийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд нийт гарсан зардал нь хоол хүнсний зардалд 899,882 төгрөг, Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан-Уул аймаг хооронд явсан тээврийн хэрэгслийн түлш, бензиний зардалд 957,293 төгрөг, охин Л.Гний эмчилгээ, эм, тариа, эмнэлгээр явсан зардалд 1,769,360 төгрөг, ахуйн хэрэгслийн зардалд 161,557 төгрөг, бусад зардал буюу 339,220 төгрөгийн зардал гарсан, нийтдээ 4,127,312 төгрөгийн зардал одоогийн байдлаар гарсан, эхнэр О.С нь Говь Хангай мебель ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт ахлах худалдааны зөвлөхөөр, миний бие хүргэлтийн ахлахаар ажиллаж байсан, зам тээрийн осолд орсны дараа охин Л.Гнийг эмнэлгээр авч явж үзүүлэх, эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хамт байж ажлаа хийлгүй нэг сарын хугацаа өнгөрч ямар ч цалин авч чадаагүй энэ хугацааны цалинг мөн нэхэмжилмээр байна, эхнэр О.С нь 1,600,000 төгрөгийн цалин авдаг байсан, миний бие 1,700,000 төгрөгийн цалин авдаг байсан нийлээд 3,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ цалинг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна, мөн миний **-** ДАН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 5,861,000 төгрөгийн үнэлгээ гарсан уг үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ. Миний охин Л.Гн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин Улаанбаатар хот руу очиж Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасагт очиж дахин үзүүлж зураг авхуулна, мөн цаашид хэчнээн удаан хугацаанд ийм байдалтай эрүүл мэндийн байгууллагаар явах эсэхийг хэлж мэдэхгүй байх тул цаашид гарах зардлыг мөн нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогоор надад цаашид гарах зардлын талаар тодорхой хэлэх боломжгүй байна. Бид хоёр хоёулаа ажил хийдэг байсан одоо нэг нь ажлаа хийгээд нэг нь хүүхдээ харах болчихоод байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж болдог бол сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогийн байдлаар хохиролтой холбоотой гарсан зардлын баримтуудыг гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр тал/,
- Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас хавирганууд хугарч гэмтсэн, миний охин Д.С нь зам тээврийн ослоос хойш намайг эмнэлгээр дагуулж эмчилгээ хийлгэж намайг асарсан. Надад охиноосоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцож чадахгүй тул намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би хөгшин настай хүн. Бие маань муу байгаа учир нааш цааш нь дахин дахин явж чадахгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар тал/,
“...Би тухайн үед төрсөн охин Д.Стайгаа хамт машинаар яваад бусад хүмүүс нь тусдаа машинтай явсан юм. Манай төрсөн охин Шүрэнцэцэгийн охин Заяа бид нарыг машины араас дагаад яваарай гэж хэлээд дагуулаад явсан юм. Манай охин Д.С бид хоёр машиндаа Заяагийн араас дагаад явж байхад засмал замаар явж байгаад нэг тийшээ заяа машинтайгаа эргээд явсан. Харин охин Д.С бид хоёр машинтайгаа араас нь эргэж байх үед манай охин Д.С эсрэг урсгал руу машин ирж байгааг харсан би яг энэ үед охины харсан зүг рүү хартал нэг машин манай машин дээгүүр нисээд ороод ирсэн миний санаж байгаа зүйл энэ байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
- Гэрч Б.Нямдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэр бүлийн хүн Б.Н болон өөрийн хүүхэд Н.Л тэдний гэр бүлийн гишүүд эхнэр нь болох О.С хоёр хүүхэд болох Эрхэм-Очир, Л.Гн нарын хамт наадмын амралтын үеэр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөвсгөл далайд очиж амарж байгаад буцаад Дархан-Уул аймаг руу явж байсан он сарыг нь би санахгүй байна. Дархан-Уул аймаг руу буцаад явж байх үед Орхон аймгаас гараад Жаргалант сумын төв рүү орохын өмнө нэг өндөр даваа дээр гарч машинтайгаа зогсож бие засаж хэсэг амарчхаад цааш хөдлөөд Жаргалант сумын төв рүү уруудаад явж байсан юм. Энэ үед би өөрийн эхнэр Б.Н, ач Эрхэм-Очир нарын хамт машины арын суудалд суугаад явж байх үед гэнэт л машинтай мөргөлдөөд осол аваар гарсан. Ямар учраас машинтай мөргөлдсөнийг мэдэж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24 дүгээр тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Орхон аймгаас гарсны дараа 10-20 орчим километр яваад Орхон аймгийн Жаргалант сум руу орох гээд явж байх үедээ Жаргалант сумын наад талд байдаг дэнж дээр хамт зорчиж байсан хүмүүсээ биеийг нь засуулаад цааш замаа үргэлжлүүлэхээр буцаж машиндаа суугаад доошоо уруудаад 1 километр орчим явж байх үед эсрэг урсгалаас цагаан өнгөтэй Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл дохиогоо өгөөд хурдаа сааруулаад зогсох гэж байсан. Би энэ үед нь тухайн машиныг надад дүрмийн дагуу зам тавьж өгөх гэж бодоод машинтайгаа явж байтал гэнэт машинтайгаа эргээд ороод ирсэн. Би тухайн үед уг тээврийн хэрэгслийг мөргөхгүй гэж жолооны хүрдээ баруун дараасан мөн тоормос нэг удаа гишгэсэн боловч тухайн машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Нийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр Нямдэлэг хүү Н.Л бэр О.С ач Эрхэм-Очир, Л.Гн нарын хамтаар Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Хөвсгөл далай руу аялж зугаалах зорилгоор явсан юм. Ингэж бид нар аялж зугаалж байгаад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аяллаа дуусгаж гэртээ харихаар Дархан-Уул аймаг руу явж байх үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гараад Жаргалант сумын төв рүү орохын өмнө даваан дээр машинтайгаа зогсож бие засаж байж байгаад цааш машиндаа сууж замаа үргэлжлүүлэхээр хөдлөөд Жаргалант сумын төв харагдаад даваанаас уруудаад явж байх үед урдуур цагаан өнгийн машин орж ирээд л зам тээврийн осол аваар гарсан. Яагаад ямар учир шалтгаанаар зам тээврийн осол гарсныг мэдэж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед миний зүүн гуя хөхөрч байсан. Мөн миний үүдэн гурван шүд хөдөлсөн байсан болохоор Дархан-Уу аймгийн Цэлмэг нэртэй шүдний эмнэлэгт очиж 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүдэн шүдийг 90,000 төгрөгөөр авхуулж байсан. ...Би шүдээ авхуулсан 90,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 19 дүгээр тал/,
- Иргэний нэхэмжлэгч О.Солонгын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би хэсэг зүүрмэглэсэн юм шиг байсан. Нэг мэдэхэд нөхөр чанга орилоод энэ одоо яагаад байна гэж хэлээд нөхөр машинаа баруун тал руу дарах шиг болсон. Нэг харсан чинь урдаас нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлдөх үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэргэсэн. Нэг сэрээд харсан чинь машин шороон зам дээр гарчихсан, миний нүдний шил шидэгдсэн, охиныг нөхөр тэвэрчихсэн, хадам аав, ээж бүгдээрээ машинаас буучихсан байсан. Машинаас буугаад харахад машинтай мөргөлдчихсөн, эмнэлгийн машин дөнгөж ирж байсан. Энэ үед охин чангаар уйлж эхэлсэн. Эмнэлгийн эмч нар ирээд манай машинтай мөргөлдсөн машины жолооч болон зорчигчийг аваад явах гэж байхаар нь бид хоёрыг бас аваад яв гэсэн чинь араас машинаар дагаад явчих гэсэн. Тухайн үед тэнд байсан машинд суугаад түргэний машины араас дагаж яваад Орхон аймгийн Эмнэлэгт очсон…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч О.Солонгын: “...Би тухайн үед унтаж явсан болохоор осол болох үед толгойгоороо машины цонхыг мөргөсөн байсан. Миний толгой зүүн талаараа хонхойсон байдалтай байсан би 2023 оны 09 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт томографын зураг авхуулахад зүгээр байна гэж хэлсэн. Миний толгой одоог хүртэл бага зэргийн хонхойсон байдалтай байна. Тухайн ослоос болж миний зүүн гарын бугуй болон тохой хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үед өөрийн охиноо эмчлүүлж байсан болохоор өөрийгөө эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний зүүн гарын бугуй хэсэг байнга өвддөг болсон. Би даатгалаар томографын зураг авхуулсан болохоор надаас мөнгө гараагүй. Би бугуйгаа үзүүлж чадаагүй. Надаас гарсан зардал байхгүй байна. Би толгой болон бугуйгаа нарийн мэргэжлийн эмчид Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай байх тул ойролцоогоор 500,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 22-23 дугаар тал/,
- Гэрч Г.Заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бид нар машинаасаа буугаад харахад Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.С эгчийн машин мөргөлдөж, замын хажуу тал руу гарсан байсан. Д.С эгчийн машинд сууж явсан түүний ээж Б.Т эгчийг машинаас буулгаж түргэн тусламж дуудсан. Түргэний машин ирээд Д.С эгч, Б.Т эгч нарыг аваад явсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр тал/,
- Яллагдагч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн сайхан суманд байх гэрээсээ гараад өөрийн Сонато 6 маркийн **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээж Б.Т, хүү Болорбямба нарын хамт Орхон аймгийн Жаргалант сумын төв дээр байх эгч Шүрэнцэцэгийн гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Шүрэнцэцэгийн охин Заяа нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би зам хаагуур салдгийг мэдэхгүй дүүгийнхээ араас дагаад төв засмал замаар явж байсан. Энэ үед дүү Заяа нь зүүн гар тал руу эргэх дохио өгөөд зүүн гар тал руу шороон замаар салсан. Би дохиогоо өгөөд урдаас тээврийн хэрэгсэл байна уу гэж харах үед 700-800 метр зайд нэг тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Би уг тээврийн хэрэгслийг хол байна гэж хараад зүүн гар тал руу эргэсэн, эргэж байх үед уг тээврийн хэрэгсэл нэлээн ойртчихсон байсан ба 300-350 метр зайтай ирж байгаа харагдсан. Би дотроо урд яваа тээврийн хэрэгслийг эргэж байгааг харсан намайг араас нь эргэж байгааг хараад хурдаа хасна гэж дотроо бодож байсан боловч шууд ирээд миний машиныг дагаж ороод миний машины баруун урд хэсэг рүү мөргөж осол гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9152 дугаартай “... Л.Л.Гний биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус хуралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 45-46 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9150 дугаартай “... О.Солонгын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун шуу, тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9149 дугаартай “…Н.Лгийн биед баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 58-59 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9151 дугаартай “…Л.Эрхэм-Очирын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 64 дүгээр тал/,
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаартай “...Д.Сын биед тархи доргилт, духанд шарх, баруун бугалга, баруун шилбэ, өвдгөнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг /1-р хх-ийн 69-70 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаартай “... Б.Тийн биед баруун талын 2, 3-р хавирга, зүүн талын 7-р хавирганы хугарал, хамрын доод хэсэг, духанд шарх, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг /1-р хх-ийн 74-81 дүгээр тал/,
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 720 дугаартай “... Б.Нийн биед баруун дээд 1, баруун доод 1,2,-р шүдний булгарал, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 87-88 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай “... Б.Нямдэлэгийн биед зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаараагүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 94-95 дугаар тал/,
- ”Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 331 дугаартай “...Н.Лгийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл шууд зардлын дүн 5,461,000 төгрөг, шууд бус зардлын дүн 400,000 төгрөг нийт 5,861,000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 101-105 дугаар тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “... Сонато 6 маркийн **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн. ...” гэсэн магадалгаа /1-р хх-ийн 111-113 дугаар тал/,
- Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 118-124 дүгээр тал/,
- Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-135 дугаар тал/,
- Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хохирлын баримтууд /1-р хх-ийн 167-249, 2-р хх-ийн 1-51, 143-243 дугаар тал/,
- Хохирогч Л.Л.Гний өвчний түүх /2-р хх-ийн 95-105 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/6276 “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт”, А/267 дугаартай тушаалын зургаадугаар хавсралтаар “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох маягтын загвар”-ыг тус тус баталсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хохирогч ь дээрх журмын гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, хэрэгжүүлэн ажиллана уу. ...” гэсэн албан бичиг /2-р хх-ийн 250 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаартай “... Toyota Prius **-** ДАН загварын тээврийн хэрэгслийн хурдыг тoгтooх боломжгүй байна. Hyundai Sonata -6 загварын **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.Хэргийн газрын үзлэгийн материалд тэмдэглэгдсэн тоормосны гэх мөр нь ямар тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэдийг бүрэн тодорхойлоогүй, хэргийн газрын үзлэгийн материалаар Тоyota Prius **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Toyota Prius загварын **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Hyundai Sonata -6 загварын **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудалд суулгаагүй нь осол, түүний хор уршигт нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 41-43 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай “...**-** УНР улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Toyota Prius загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур эргэх үйлдэл хийсэн байх боломжтой байна. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой байна. Өмнөх хариултаар хариулагдсан. ...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 51-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “...Давхардсан баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулаад явъя гэж бодож байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-11 дүгээр тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 31 дүгээр тал/, гэрч Б.Тийн мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр тал/, гэрч Заяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр тал/, шинжээч эмчийн дүгнэлтүүд шинжлэн судлагдсан учраас шинжлэн судлуулснаар тэмдэглүүлье, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 51-53 тал/...” зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц “...Н.Лгийн мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9152 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 45-46 дугаар тал/, Д.Сын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 167 тал/, Говь хангай мебелийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /1-р хх-ийн 169 тал/, хохиролтой холбоотой баримтууд, хохирогч Л.Л.Гний төрсний гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Н.Лг драйгер багажаар үлээлгэсэн баримт, Л.Л.Гний өвчний түүх, өмгөөлөгчөөс туслалцаа үзүүлж хийсэн гэрээ, Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр, Л.Л.Гн охины фото зураг, өнөөдөр хохирогчид 1,500,000 төгрөгийг өгсөн гэсэн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон ба дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Лгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол тус тус учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Л.Л.Гний эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Лгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,861,00 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн “...Тухайн тээврийн хэрэгсэл намайг машинтайгаа 500 метрийн зайтай явж байхад эсрэг эгнээнээс дохиогоо өгөөд шууд эргэх үйлдэл хийсэн. Энэ үед би зогсох үйлдэл хийж чадалгүй тухайн тээврийн хэрэгсэл урдуур ороод ирэх үед нь жолооны хүрдээ баруун чиглүүлээд замын хөвөө рүү гарах гэж оролдсон боловч тухайн тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.Тийн “...Зам тээврийн ослын улмаас хавирганууд хугарч гэмтсэн, Манай охин Д.С бид хоёр машиндаа Заяагийн араас дагаад явж байхад засмал замаар явж байгаад нэг тийшээ заяа машинтайгаа эргээд явсан. Харин охин Д.С бид хоёр машинтайгаа араас нь эргэж байх үед манай охин Д.С эсрэг урсгал руу машин ирж байгааг харсан би яг энэ үед охины харсан зүг рүү хартал нэг машин манай машин дээгүүр нисээд ороод ирсэн миний санаж байгаа зүйл энэ байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Нямдэлэгийн “...Энэ үед би өөрийн эхнэр Б.Н, ач Эрхэм-Очир нарын хамт машины арын суудалд суугаад явж байх үед гэнэт л машинтай мөргөлдөөд осол аваар гарсан. Ямар учраас машинтай мөргөлдсөнийг мэдэж чадаагүй. ...” гэх мэдүүлэг
- Гэрч Н.Лгийн “...Би энэ үед нь тухайн машиныг надад дүрмийн дагуу зам тавьж өгөх гэж бодоод машинтайгаа явж байтал гэнэт машинтайгаа эргээд ороод ирсэн. Би тухайн үед уг тээврийн хэрэгслийг мөргөхгүй гэж жолооны хүрдээ баруун дараасан мөн тоормос нэг удаа гишгэсэн боловч тухайн машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Б.Нийн “...Жаргалант сумын төв харагдаад даваанаас уруудаад явж байх үед урдуур цагаан өнгийн машин орж ирээд л зам тээврийн осол аваар гарсан. Яагаад ямар учир шалтгаанаар зам тээврийн осол гарсныг мэдэж чадаагүй. ...” гэх мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч О.Солонгын “…Нэг мэдэхэд нөхөр чанга орилоод энэ одоо яагаад байна гэж хэлээд нөхөр машинаа баруун тал руу дарах шиг болсон. Нэг харсан чинь урдаас нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлдөх үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэргэсэн. Нэг сэрээд харсан чинь машин шороон зам дээр гарчихсан, миний нүдний шил шидэгдсэн, охиныг нөхөр тэвэрчихсэн, хадам аав, ээж бүгдээрээ машинаас буучихсан байсан. Машинаас буугаад харахад машинтай мөргөлдчихсөн, эмнэлгийн машин дөнгөж ирж байсан. …...” гэсэн мэдүүлэг ,
- Гэрч Г.Заяагийн “…Бид нар машинаасаа буугаад харахад Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.С эгчийн машин мөргөлдөж, замын хажуу тал руу гарсан байсан” гэх мэдүүлэг
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9152 дугаартай дүгнэлт
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9150 дугаартай дүгнэлт
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9149 дугаартай дүгнэлт
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9151 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг,
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 720 дугаартай дүгнэлт
- Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай дүгнэлт
- ”Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 331 дугаартай хохирлын үнэлгээний тайлан
- Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн магадалгаа
- Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт
- Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт
- Хохирогч Л.Л.Гний өвчний түүх
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/6276 албан бичиг,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаартай дүгнэлт
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг гарахад зөвхөн Д.Сын буруутай үйлдэл байгаагүй, хохирогч Н.Лгийн буруутай үйлдэл байсан талаар маргадаг боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр эсрэг урсгалын автомашины хурдыг тогтоох болон эсрэг урсгалын автомашины жолоочийг холбогдох дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэсэн.
Нэмэлт ажиллагаагаар дахин гаргасан шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаар дүгнэлтэд “Toyota Prius **-** ДАН загварын тээврийн хэрэгслийн хурдыг тoгтooх боломжгүй байна. Hyundai Sonata -6 загварын **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.Хэргийн газрын үзлэгийн материалд тэмдэглэгдсэн тоормосны гэх мөр нь ямар тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэдийг бүрэн тодорхойлоогүй, хэргийн газрын үзлэгийн материалаар Тоyota Prius **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Toyota Prius загварын **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Hyundai Sonata -6 загварын **-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудалд суулгаагүй нь осол, түүний хор уршигт нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт гаргасан, нэмэлт шинжилгээгээр “Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай ...**-** УНР улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Toyota Prius загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур эргэх үйлдэл хийсэн байх боломжтой байна. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой байна. Өмнөх хариултаар хариулагдсан” гэж тус тус дүгнэлт гарсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Н.Лгийн буруутай үйлдэл тогтоогдохгүй, энэ хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй байна гэж шүүхээс үзсэн болно.
Мөн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал сэрэмжтэй байдал, самбаачлах чадвар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Сын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт “автомашинд учирсан хохирол 5,861,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 25,294,500 төгрөг, эм тарианы мөнгө 1.314.000 дээр дахин 1,769,360 төгрөг, бензин 957,293 төгрөг дээр дахин 1,044,600 төгрөг, ахуйн хэрэглээний зүйлс 663,175 төгрөг дээр, 161,557 төгрөгийн бас 339,220 төгрөгийн зарлага гарсныг нэхэмжилсэн. Мөн осолд орсноос хойшхи сар эхнэр бид 2 ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 3,300,000 төгрөгөөр тооцож, мөн 8-12 сард ажлаа хийж чадаагүй иймд 8-12 сарын цалин 6,000,000 төгрөг, эхнэрийн олох ёстой байсан цалин орлого 18,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэж,
Иргэний нэхэмжлэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид эмчилгээ хийлгэнэ, хохиролд 500,000 төгрөг гаргуулна” гэж,
Иргэний нэхэмжлэгч Б.Н “3 шүдээ авхуулсны 90,000 ” гэж тус тус нэхэмжилсэн ба хохирогч Б.Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн нэхэмжилсэн хохирлыг тооцож үзэхэд 64,704,705 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.
Үүнээс автомашинд учирсан хохирол 5,861,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 3,083,360 төгрөгийг, эмчилгээ хийлгэхээр явсан бензиний зардал 2,001,893 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 25,575,000 /аргачлалд заасны дагуу 31 хувиар тооцож/ нийт 36,521,253 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс олох ёстой орлого буюу цалинд /3.300.000+6.000.000+18.000.000/ 27,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй /урьд нь сард хэдэн төгрөгийн цалин авч байсныг нотлох баримт хангалттай баримтаар тогтоогдоогүй, хэрэг учрал болсон өдрөөс хойш хэдэн сар ажлаа хийсэн, хэдэн сарын ямар цалин аваагүй талаарх байдлыг нотлох хангалттай баримт байхгүй/, иргэний нэхэмжлэгч 7 дугаар сарын цалинг бид авсан гэж мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч асаргаа тогтоолгосон гэж тус тус тайлбарласан ба түүний олох ёстой орлогыг 12 сараар тооцож нэхэмжилсэн нь тухайн гэр бүл хэдэн төгрөгийн олох ёстой орлогоо авч чадаагүй байдлыг тогтоох боломжгүй байна гэж шүүх үзэж дээрх цалин гаргуулах нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ахуйн хэрэглээнд гарсан зардалд нийт 1,163,952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгчийн хохиролд өгсөн 7,500,000 төгрөгийг дээрх дүнгээс хасаж нийт 29,021,253 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор,
Иргэний нэхэмжлэгч О.С цаашид эмчилгээ хийлгэнэ, хохиролд 500,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч О.С нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
иргэний нэхэмжлэгч Б.Нт 90,000 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэж, хохирогч Б.Тт төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дгээс “хохирол төлөх боломжоор хангаж улсын яллагчийн саналын хүрээнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л “хэлэх зүйл байхгүй” гэх,
Иргэний нэхэмжлэгч О.Сос “хэлэх зүйл байхгүй” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цгаас “хохирол төлж барагдуулах үүднээс хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Сын үйлдэл 2023 оны 07 дугаар сард үйлдэгдсэн, Эрүүгийн хуулинд 2023 оны 12 дугаар сард өөрчлөлт орсон байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан журамлан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо заримыг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.Саас 29.111.253 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Нт 90,000 /ерэн мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Л.Гний хууль ёсны төлөөлөгч Н.Лд 29,021,253 /хорин есөн сая хорин нэгэн мянга хоёр зуун тавин гурван төгрөг/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,163,952 /нэг сая нэг зуун жаран гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, цалин, олох ёстой орлого гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа болон энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч О.Согийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР