| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/00559/И |
| Дугаар | 001/ХТ2026/00152 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/00152
“КБ” ХХК дахь БЭХА-ын
нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний өдрийн 210/МА2026/00321 дүгээр магадлалтай,
“КБ” ХХК дахь БЭХАийн нэхэмжлэлтэй
Б.Бад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,237,363,490 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд Л.Б, Ч.Н, Г.Э, Ц.М, Г.Ц, Ц.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нарын
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгуулах тухай,
Гуравдагч этгээд Б.Ө-ийн
Орон сууцанд барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээд Г.А, Н.М, Ш.З, Б.Б, Д.Э, Г.М, С.Ц, Д.С, С.Ц, Г.Ц, Л.Э, Д.Б, М.Б, гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд Ч.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд Э.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Н.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Г.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээд Б.Б, Г.А, Н.М, Б.Б, Ч.Н, Ш.З, Б.Б, Д.Э, Г.М, Э.О, Д.С, С.Ц, Н.С, Б.Б, Ж.Б, Г.Ц, Б.Л, Б.Б, Б.Б, Г.Э, Д.Б, Л.Э, Д.А, Л.Б нарын өмгөөлөгч Г.Ч нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА нь хариуцагч Б.Бад холбогдуулж 2015.01.21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний үүрэгт 15,237,363,490 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд Л.Б, Ч.Н, Г.Э, Ц.М, Г.Ц, Ц.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С, Б.Ө- нар тус тус бие даасан шаардлага гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хаягт байрлалтай 27 тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Л.Бд, Хаягт байрлалтай 35 тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Нд, Хаягт байрлалтай 33 тоот орон сууцыг өмчлөх эрхийг Г.Эд, Хаягт байрлалтай 14 тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.М, Хаягт байрлалтай 43 тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Н.Ст, Хаягт байрлалтай 32 тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууц, В1 давхрын 26 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Бд, Хаягт байрлалтай 45 тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд, Хаягт байрлалтай 40 тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Мт, Хаягт байрлалтай 30 тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Цэд, Хаягт байрлалтай 20 тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Л.Эт, Хаягт байрлалтай 3 тоот 47,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Бт, Хаягт байрлалтай 50 тоот 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд, Хаягт байрлалтай 7 тоот 45,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Ад, Хаягт байрлалтай 5 тоот 100.51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Лт, Хаягт байрлалтай 56 тоот 72.1 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Од, Хаягт байрлалтай 48 тоот 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Эад, Хаягт байрлалтай 9 тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Бд, Хаягт байрлалтай 1 тоот 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Од, Хаягт байрлалтай 41 тоот 72,1 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ш.Зд, Хаягт байрлалтай 2 тоот хх.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг Ж.Бт, Хаягт байрлалтай 57 тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.Мэд, Хаягт байрлалтай 12 тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Цд, Хаягт байрлалтай 55 тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ад, Хаягт байрлалтай 25 тоот 46,3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Бт, Хаягт байрлалтай 24 тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Цид, Хаягт байрлалтай 58 тоот 62.27 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Сд тус тус шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б Ч.Н, Г.Э, Ц.М, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нар нь “КБ” ХХК дахь БЭХАид холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан Б.Ө-ийн “КБ” ХХК дахь БЭХАид холбогдуулан гаргасан Хаягт байрлалтай хх тоот 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хангаж,
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар Г.Цгийн Хаягт байрлалтай 22 тоот 74.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХАийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Бын 748,200 төгрөг, Ч.Нгийн 691,150 төгрөг, Г.Эгийн 913,120 төгрөг, Ц.Мын 639,200 төгрөг, Г.Цгийн 748,200 төгрөг, Н.Сын 983,320 төгрөг, Б.Бын 807,781.14 төгрөг, Б.Бын 678,150 төгрөг, Г.Мын 679,575 төгрөг, Г.Цийн 691,150 төгрөг, Л.Эын 691,200 төгрөг, С.Бын 769,455 төгрөг, Б.Бийн 698,150 төгрөг, Д.Агийн 1,063,894 төгрөг, Б.Лын 1,028,150 төгрөг, Д.Оын 853,150 төгрөг, Д.Эын 917,850 төгрөг, Д.Бы 6хх,400 төгрөг, Э.Оы 536,170 төгрөг, Ш.Згийн 877,200 төгрөг, Ж.Бын 880,450 төгрөг, Н.Мийн 677,200 төгрөг, С.Ций 7хх,262.5 төгрөг, Г.Аы 648,350 төгрөг, Б.Бийн 610,125 төгрөг, С.Цийн 601,450 төгрөг, Д.Сын 708,150 төгрөг, Б.Ө-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 678,000 төгрөг гаргуулж Л.Бд, 620,950 төгрөг гаргуулж Ч.Нд, 842,920 төгрөг гаргуулж Г.Эд, 569,000 төгрөг гаргуулж Ц.Мт, 842,920 төгрөг гаргуулж Н.Ст, 667,381 төгрөг гаргуулж Б.Бд, 607,950 төгрөг гаргуулж Б.Бд, 609,375 төгрөг гаргуулж Г.Мт, 620,950 төгрөг гаргуулж Г.Цэд, 621,000 төгрөг гаргуулж Л.Эт, 699,255 төгрөг гаргуулж С.Бт, 627,950 төгрөг гаргуулж Б.Бд, 993,694 төгрөг гаргуулж Д.Ад, 957,950 төгрөг гаргуулж Б.Лт, 782,950 төгрөг гаргуулж Д.Од, 847,650 төгрөг гаргуулж Д.Э, 519,000 төгрөг гаргуулж Д.Бд, 465,970 төгрөг гаргуулж Э.Од, 807,000 төгрөг гаргуулж Ш.Зд, 810,250 төгрөг гаргуулж Ж.Бт, 607,000 төгрөг гаргуулж Н.Мэд, 689,062.5 төгрөг гаргуулж С.Цд, 507,950 төгрөг гаргуулж Г.Ад, 539,925 төгрөг гаргуулж Б.Бт, 531,250 төгрөг гаргуулж С.Цид, 637,950 төгрөг гаргуулж Д.Сд тус тус олгож, нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХАаас 70,200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-т тус тус олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний өдрийн 210/МА2026/00321 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б.Баас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,237,363,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХАид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 110 дугаар зүйлийн 110.1 гэж өөрчилж,
5 дахь заалтын 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 гэснийг 110 дугаар зүйлийн 110.1 гэж өөрчилж,
6 дахь заалтын “...чөлөөлөгдсөн болохыг дурдаж,” гэсний дараа “хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 76,344,767 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж” гэж нэмж,
4 дэх заалтыг хасаж, “5”, “6”, “7” дахь заалтын дугаарлалтыг “4”, “5”, “6” гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлж чадаагүй буюу магадлалд хийгдсэн дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх шаардлагатай гэж үзсэн мөртөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах гол арга болох барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдүүдэд шилжүүлэх шийдвэр гаргасан нь илт хууль бус, алдаатай болсон бөгөөд гуравдагч этгээдүүд төлбөр тооцоогоо банкинд буюу нэхэмжлэгчид төлсөн тухай баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Үндэслэлгүй буруу шийдвэрээс болж иргэн Б.Б надад цаашид амьдрахад туйлын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ба анхан болон давж заалдах шатны шүүхүүд зээл төлөгдсөн талаарх үйл баримтыг үнэлсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын тооцоолол буюу хууль бус болох нь тогтоогдсон, ам.долларын зээлийн үлдэгдлээр тооцож үндсэн зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь маш ноцтой, алдаатай шийдвэр болсон төдийгүй хууль бус болох нь тогтоогдсон зээлийг үндэслэл болгож гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр өөрөө буруу болсон болох нь доорх үндэслэлүүдээр тогтоогдож байна.
4.2. Магадлал 6.2. Нэхэмжлэгчээс шүүхэд анх 2016.10.28-ны өдрийн 07-01 тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан ба уг гэрээний дагуу хийгдсэн тооцоолол өнөөдрийг болтол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж улмаар давж заалдах шатны шүүх гомдлыг хангахдаа тэр дагуу нь шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос 2015.01.21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний хувийн хэргийг болон тодорхой маргаан бүхий гүйлгээнүүдийн санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар хандсан боловч өнөөдрийг болтол нэхэмжлэгч депозит дансны хуулгаас өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчээс 2016.10.28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн боловч тухайн үеийн “КБ” ХХК нь 2016.10.29-ний өдөр 5,630,430,072 төгрөгийг зээл шилжүүлэн бүртгэв гэх утгаар хасалт хийсэн, мөн өдрөө зээл хаав гэх бичилт хийж 2015.01.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үлдэгдэл тэг болж ххххх тоот Барилгын санхүүжилтийн зээлийн данс хаагдсан. Харин 2016.10.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу олгогдсон гэх ххххх тоот Жижиг дунд бизнесийг дэмжих ам.долларын зээлийн данс 2016.10.29-ний өдөр нээгдэж зөвхөн банкны зүгээс гүйлгээ хийж байсантай хамааралтайгаар уг зээлийн болон депозит дансны хуулга дахь тодорхой гүйлгээний дүн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь эргэлзээтэй ба дансны бичилт хийхдээ төгрөгийн зээлийг тэглэж хаасан үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй мөртлөө үлдэгдлийг зээл шилжүүлэн бүртгэсэн агуулгаар тусгасныг зээл бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.3. Магадлал 6.3. КБны Зээлийн газрын 2017.04.06-ний өдрийн 4/1495 дугаар тодорхойлолтоор зээл үлдэгдэлгүй талаар тухайн цаг хугацаанд банкны зүгээс гаргасан баримт ба гэрч С.Д мэдүүлэхдээ “...Тодорхойлолт хийгдэж байсан үеийн байдлаар тухайн хөрөнгийн биет байдлаар БП ХХК-ийн захирал г.Г шилжүүлж авсан байсан”, зээл хаагдсан, дууссан эсэх талаар болон зээлийн дансны хуулгатай хамааралтайгаар оролцогчийн асуултад “...миний бодлоор дууссан байх ёстой. Банк өмчлөх бус хөрөнгөдөө бүртгээд авсан тохиолдолд зээл угаасаа хаагдана, барьцаа хөрөнгө буюу 58 дугаар байр ... байх БП ХХК-ийг үргэлжлүүлж дуусгаж борлуулаад өр авлагыг барагдуулна гээд хөрөнгийн хувьд авсан гэж ойлгосон. Хаагдсан байна.” гэж мэдүүлсэн мэдүүлгийг дээд шатны шүүх магадлалд зориудаар, давж заалдах гомдлыг хангахын тулд уг гэрчийн мэдүүлгийг утга агуулгын хувьд өөрчилж, буруу бичиж улмаар тухайн мэдүүлэг өөрчлөгдсөн агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Гэрч нь барьцааны хөрөнгийг авсан учраас зээл хаагдсан, биет байдлаар хөрөнгийг шилжүүлж авсан, өмчлөх бус хөрөнгөд бүртгэж авах нь тодорхой байсан учраас тодорхойлолт хийж өгсөн талаар болон 5,0 тэрбум төгрөгийн зээлтэй хамааралтайгаар ХХ дүгээр байр Б.Бын зээлээс хасагдаж тооцогдсон, 10,0 тэрбум төгрөгийн зээл бодитоор шилжээгүй, нэр бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө 10,0 тэрбум төгрөгөөр үнэлэгдээд зээл болсон, 2 үл хөдлөх эд хөрөнгөө 1-ийг нь “Ш.Д” ХХК-д, 1-ийг нь “БП” ХХК-д өгсөн байсан болохоор Б.Б зээлийн үүргээс чөлөөлөгдсөн талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг, “КБ”-ны Зээлийн газрын тодорхойлолтыг няцаан үгүйсгэх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй, маргаагүй ба энэ талаар хийгдсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
4.4. Магадлал 7. Давж заалдах шатны шүүх анхны үндсэн нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн хариу тайлбар болон тодорхой төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэн ямар байдлаар шилжүүлж байсан үйл баримтын талаарх хариуцагчийн тайлбарт ач холбогдол өгч талуудын маргаагүй үйл баримтыг тодорхойлж бичих шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй байсан бөгөөд хариуцагч талын хувьд 2015.01.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан зээлийг зээлийн данс болон бусад хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар төлөгдсөн гэдгийг нотолж маргасан ба өөрөөр бусад эд хөрөнгөөр төлөгдсөн гэж анхан болон давж заалдах шүүхийн шатанд маргаагүй. Магадлалд тусгагдсанаар “Ш.Д” ХХК-д өгсөн 58 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 5.0 тэрбум төгрөгийг зөвхөн Б.Бын депозит буюу харилцах дансны хуулгаар 4,149,954,301.37 төгрөгийн хэмжээнд зээл төлөгдсөн үлдсэн 850,045,699 төгрөг нь барилгын ажилд зарцуулагдсан гэх боловч уг гүйлгээ харилцах дансны хуулганд тусгагдаагүй байхад шүүх шууд утгаар дүгнэсэн, хариуцагч тал анхнаасаа зээлийн болон харилцах дансны бичилт, хөдөлгөөнийг банк өөрөө хэрэгжүүлдэг байсан гэдгийг илэрхийлж байсан ба 4,149,954,301.37 төгрөг зээлээс хасагдах тохиолдолд зээлийн дансанд бичигдэх бөгөөд зээлийн дансанд 4.0 тэрбум төгрөг гэж зөрүүтэй бичигдсэн байгааг тодруулалгүйгээр зөвхөн давж заалдах гомдолд бичигдсэн тоо, тооцоолол, харилцах дансны бичилтийг үндэслэл болгосон нь харагдаж байна. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамж, гэрч Л.А, С.Д, Б.Б нарын мэдүүлэг, бусад баримтуудаар “Ш.Д” ХХК-д өгсөн 58 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 5,0 тэрбум төгрөг зээлээс хасагдсан гэдгийг нотолж байна.
4.5. Магадлал 7.2. Магадлалд хх тоот барилгын борлуулалтыг КБ болон “БП” ХХК хийсэн эсэхийг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан ба 2015.01.21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний дагуу нээгдсэн төгрөгийн зээлийн дансанд 2016.10.28-ны өдрийн үлдэгдэл болох 5,630,430,072.41 төгрөгийн хэмжээнд тооцож хх тоот барилгыг КБинд шилжүүлснээр 2016.10.29-ний өдөр зээлийн дансанд “зээл хаав” гэсэн бичилт хийгдэж дээрх зээлийн гэрээний төлөлт тэглэгдсэн учраас хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй. Маргаан бүхий хх тоот орон сууцны барилга нийт 58 айл байхаар баригдсан ба бие даасан шаардлага гаргасан 29 иргэний орон сууцны үнэ төлөгдсөн гэх дүн нь 2,877,413,528 төгрөг болж байгаа бөгөөд санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан, 29 айлын ихэнх нь ипотекийн зээлээр санхүүжигдсэн ба зээл, хүүгийн төлбөр одоо ч Хаан банкаар дамжуулж нэхэмжлэгч авч байгаа, үлдсэн 29 айлын борлуулалт хийгдсэн эсэхийг нэхэмжлэгч тодорхойлохоос хариуцагчийн хувьд мэдэх боломжгүй ба нэг ч байрны борлуулалтыг Б.Б хийгээгүйг КБ хариуцагчаас бодит байдлаар шилжүүлж авсан хх тоот барилгаа өөрөө болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох “БП” ХХК, “КД” ХХК, “ЮЭП” ХХК-аар дамжуулж захиалагч нартай гэрээ хийж, КБны зээлийн санхүүжилтээр худалдан борлуулсан нь гэрч Н.Б, С.Д, Б.Б нарын мэдүүлэг, зээлийн болон харилцах дансны хуулгууд, КБны Зээлийн газрын 2017 оны 4/1495 тоот тодорхойлолт, бие даасан шаардлага гаргасан 29 иргэнээс шүүхэд гаргасан хэлцэл, төлбөр төлсөн санхүүгийн баримтуудаар хх тоот барилгыг шилжүүлэн өгч үүрэг дуусгавар болсон талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй төдийгүй хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.
4.6. Магадлал 8. Магадлалын энэ хэсэгт шүүх зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тооцохдоо зээлийн дансны хуулгаар тогтоогдож байгаа талаар дүгнэсэн гэх боловч хэрэгт авагдсан төгрөгийн болон ам.долларын зээлийн дансны аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь тодорхой бус, зээлийн болон харилцах дансаа ч ялгаж ойлгож хэргийг шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах төгрөгийн зээлийн данс 2016.10.29-ний өдөр барьцааны хөрөнгийг бодитоор банкинд шилжүүлснээр зээл тэглэгдэж хаагдсан, түүнээс хойш хариуцагчийн хувьд тухайн зээлийн болон харилцах данстай холбоотой ямар ч гүйлгээ хийгээгүй, оролцоогүй ба банкны зүгээс өөрөө орон сууц борлуулж орлогыг хариуцагчийн харилцах дансаар дамжуулж гүйлгээ хийж байсан талаарх үйл баримт харилцах дансны гүйлгээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгчээс зээл, хүүгийн тооцооллыг зөвхөн харилцах дансанд бичигдсэн бичилтийн дагуу тооцсон гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүйгээр, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй ам.долларын зээлийн гэрээний хугацаанд хариуцагч зээл төлсөн эсэх, гүйлгээг өөрөө хийсэн эсэхийг тодруулалгүйгээр өөрийн эрх ашигт нийцсэн зөвхөн харилцах дансны бичилтийг үндэслэсэн гэх тооцоолол хийснийг хариуцагч талаас шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс эс зөвшөөрч маргасан ба хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, бие даасан шаардлага гаргагч иргэдийн орон сууц захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, КБинд төлсөн төлбөрийн баримтууд, зээлийн хувийн хэрэг, харилцах дансанд хийгдсэн гүйлгээ бүрийн санхүүгийн анхан шатны баримтууд дутуу, зарим баримтыг нэхэмжлэгч гаргахаас татгалзсан татгалзал зэргээр үгүйсгэж, няцаасан гэж үзэж байгаа учраас шүүхийн хийсэн нийт 15,237,363,490.22 төгрөгийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шийдсэн шийдэлд гомдолтой байгаа. Хариуцагчийн хувьд 10,0 тэрбум төгрөгийн зээл авч маргаан бүхий хх тоот барилгыг гүйцээн барьж улсын комисс болон байнгын ашиглалтад оруулсан ч 2016 онд КБны шахалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд бодит байдлаар хүлээлгэн өгсөн, банк өөрөө болон хамаарал бүхий хуулийн этгээдүүдээр дамжуулж бэлэн болон бэлэн бус хэлбэрээр зээлийн санхүүжилтийн аргаар бусдад худалдан борлуулсан, зээлийн үлдэгдэл төлбөрт хх тоот барилгыг тооцож төлсөн, зээл тэглэгдэж, зээлийн данс хаагдсан, банкны эрх бүхий албан тушаалтан тухайн цаг хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөргүй талаарх баримтыг гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг үнэлэхгүйгээр 15,237,363,490.22 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёс, шударга ёсонд нийцэхгүй юм. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тохиолдолд барьцаа хөрөнгө болох хх тоот барилгыг банк авч бусдад борлуулсан, нэр бүхий 29 иргэн бие даасан шаардлага гаргаж хэлцлийн дагуу өмчлөгчөөр тогтоосон нөхцөлд хариуцагчийн хувьд төлбөр төлөх үл хөдлөх эд хөрөнгө ч байхгүй, тухайн цаг хугацаанд авсан зээлийг зориулалтын дагуу хх тоот барилгыг барихад зарцуулагдсан тул шударга бус шүүхийн шийдвэрээр давхар байдлаар хохирч байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.
4.7. Магадлал 9. Давж заалдах шатны шүүх Банкны тухай хуульд заасан зохицуулалтуудыг баримталж нэхэмжлэгчийг шаардах эрхтэй, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар дүгнэсэн боловч КБ 2019 онд татан буугдсан, МБнаас Банк дахь эрх хүлээн авагч томилогдож банкны болон арилжааны үйл ажиллагаа огт явуулахгүй байхад бусдаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нь шударга ёсонд нийцэхгүй ба Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, тухайн зохицуулалтад зөвхөн гадагш чиглэсэн буюу бусдад төлөх гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хамааралтай заалтыг бусдаас авах үүрэгт хамаарах мэтээр үзсэн нь буруу юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хариуцагчийн тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүрэг дуусгавар болсон болно.
4.8. Магадлал 9. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагч 2018.05.22-ний өдөр хийгдсэн гэх төлөлтийг ямар ч байдлаар өөрөө болон бусдаар хийлгээгүй, уг өдрийн төлбөрийн баримт болон харилцах дансны гүйлгээний баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, энэ талаар ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт талууд хангалттай мэтгэлцсэн, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.Б тухайн өдөр зээлийн төлөлт хийгдсэн үйл байдал тогтоогдоогүй, харин КБ зээлийн төлбөрт хх тоот барилгыг бодитоор хүлээн авч, өөрөө болон бусдаар борлуулж борлуулалтын орлогыг төгрөгийн зээлийн данс хаагдсан байхад харилцах дансанд дур мэдэн тохируулах бичилт хийж байгаа нь хариуцагчийн хүсэл зориг гэхээс илүүтэйгээр банкны хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа ба зээл төлөгдөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан үед банкны зүгээс шүүхэд хандах оролдлого огт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017.01.21-ний өдөр дууссан, төгрөгийн зээл 2016.10.29-ний өдөр хаагдсан байхад хуульд заасан 3 жилийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэгчээс шүүхэд хандсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
4.9. Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зарим хуулийг огт хэрэглээгүй байна. ... Магадлалын 8-д “ Зээлдэгч 2018.05.22-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн 2,372 хоногт хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь талууд зээлийн хүүг хоногоор биш, сараар тогтоосон байхад хоногоор хүү тооцож, мөн хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох зарчмыг зөрчсөнөөс гадна энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан тооцооллыг шууд хуулбарлан бичсэн, шүүхээс хуульд нийцүүлэн хийсэн хууль зүйн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Мөн магадлалын 8-д давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний үндсэн үүргийн хэмжээг тогтоох, хугацаа хэтэрсэн хүү буюу хохирлын хүү, хариуцлагын хүү буюу нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоох, төлөгдсөн зээлийг хасч тооцох ажиллагаа нь мөн хууль зөрчсөн ба Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд нийцүүлэн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлд үндэслэгдсэн байна гэж үзэж байна. Шүүх зээлийн үлдэгдлийг 4,391,863,969.41 төгрөг гэж тогтоосон атлаа үндсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн үлдэгдлийг 9,319,071,286.46, нэмэгдүүлсэн хүүг 1,526,428,234.35 нийт 15,237,363,490.22 төгрөг гэх байдлаар тооцсон нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хууль зүйн үүднээс хандаагүй, Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасан зохицуулалтууд тухайн гэрээний харилцаа үүссэн үед үйлчлэх байсныг анхаараагүй ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг огт хэрэглээгүй нь хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасан гэж үзэж байна.
Магадлал 10. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 75,76,78,79 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа эхлэх, дуусах, тоолох, түр зогсох, тасалдах зэрэг хуулийн зохицуулалтын аль заалтыг хэрэглэж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн нь тодорхой бус байна. Магадлалын 10-т “Талууд зээлийн гэрээг 2017.01.21-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан тул гэрээний хугацаа дууссан энэ өдрөөс Иргэний хуулийн 2.1, 76.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж шаардах эрхийг нэхэмжлэгчээс хэрэгжүүлж эхлэх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн атлаа 2020.01.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагч 2018.05.22-ний өдөр хийгдсэн гэх төлөлтийг ямар ч байдлаар өөрөө болон бусдаар хийлгээгүй, уг өдрийн төлбөрийн баримт болон харилцах дансны гүйлгээний баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, энэ талаар ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт талууд хангалттай мэтгэлцсэн, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.Б тухайн өдөр зээлийн төлөлт хийгдсэн үйл байдал тогтоогдоогүй, харин КБ зээлийн төлбөрт хх тоот барилгыг бодитоор хүлээн авч, өөрөө болон бусдаар борлуулж борлуулалтын орлогыг төгрөгийн зээлийн данс хаагдсан байхад харилцах дансанд дур мэдэн тохируулах бичилт хийж байгаа нь хариуцагчийн хүсэл зориг гэхээс илүүтэйгээр банкны хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа ба зээл төлөгдөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан үед банкны зүгээс шүүхэд хандах оролдлого огт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017.01.21-ний өдөр дууссан, төгрөгийн зээл 2016.10.29-ний өдөр хаагдсан байхад хуульд заасан 3 жилийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэгчээс шүүхэд хандсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 210/МА2026/00321 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 192/ШШ2025/07053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний өдрийн 210/МА2026/00321 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэлээр дараах гомдлыг үүгээр гаргаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаартай шийдвэрээр “...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар Г.Цгийн Хаягт байрлалтай 22 тоот 74.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэх өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйл 166.4-т “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасан байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэлгүйгээр зөвхөн гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Ц би давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар хэлэх гэсэн боловч шүүх бүрэлдэхүүний зүгээс намайг тайлбар хэлэх эрхгүй, шаардлагагүй хэмээгээд тайлбар хэлүүлэлгүй суулгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж, өмчлөгчөөр тогтоосон атлаа ганцхан Г.Ц миний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, энэ зөрүүг давж заалдах шатны шүүх арилгалгүй, хянан үзэлгүй хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай байна. Энэхүү хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар бүгд ижил нөхцөлтэй бөгөөд худалдах-худалдан авах гэрээ хийж төлбөрөө төлсөн эсхүл “КБ” ХХК-тай орон сууц худалдан авахаар ипотекийн зээлээ гэрээ хийж төлбөрөө төлсөн бөгөөд ашиглалтад орсон цагаас нь хойш шударгаар эзэмшиж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Г.Ц нь 2016.12.16-ны өдөр “ЮЭП” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулж, Улаанбаатар хот Хаягт байрлалтай 22 тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Дээрх “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээгээр уг орон сууцны төлбөрт 103,862,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү хууль ёсны гэрээний дагуу орон сууцны үнийг төлөхөөр 2016.12.28-ны өдөр КБтай ЗГ112 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, 103,932,815 төгрөгийг 20 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Орон сууц захиалгаар бариулах болон Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хууль журмын дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Өнөөдрийг хүртэл бүтэн 9 жилийн хугацаанд ипотекийн зээлээ төлсөөр ирсэн. Тэр үеэс орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017.06.29-ний өдөр комиссын дүгнэлт гарч, орон сууцыг ашиглалтад оруулсан. Уг орон сууцыг анх ашиглалтад орсноос хойш Г.Ц би нөхөр болон бага насны хоёр хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл тасралтгүй оршин сууж байгаа болно. Бүтэн 9 жилийн хугацаанд ипотекийн зээлээ төлсөөр ирсэн би өнөөдөр орох орон ч байхгүй, төлсөн мөнгөө ч буцааж авч чадахгүй үндсэн зээл, хүү гээд их хэмжээний төлөлт хийсэн атлаа орон гэргүй болж бага насны хоёр хүүхдийн хамт гудамжинд гарах дээрээ тулж, маш ихээр хохирч байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Цгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэр бүхий 27 бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.” гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд худалдан авсан, худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлсөн, ашиглалтад орсон цагаас нь хойш тасралтгүй эзэмшиж байгаа ганцхан “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үйл баримтад ч дүгнэлт хийгээгүй, тайлбар хэлэх ч боломж олгоогүй.
Гэтэл бусад 27 хүний бие даасан шаардлагыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн атлаа энэ хуулийн зүйл заалт Г.Ц надад бусдаас зөрүүтэйгээр хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Г.Ц миний бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00623 дугаар тогтоолоор хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА нь хариуцагч Б.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,237,363,490 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “…КБ, Б.Б нар 2015.01.21-ний өдөр байгуулсан 07 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт Б.Баас 15,237,363,490.22 төгрөгийг гаргуулж “КБ” ХХК дахь БЭХАид олгож өгнө үү. Зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ тоот дугаартай, Тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ тоот дугаартай, Тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2015.04.19-ний өдрийн 07-01 тоот барьцааны гэрээгээр хххх/хххх тоот нэгж талбарын дугаартай, Дугаархороонд байрлах 1,841 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.” гэж тодорхойлжээ.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...Хариуцагч Б.Б 2015.01.21-ний өдөр “КБ” ХХК-тай 7 тоот зээлийн гэрээг байгуулж 10,000,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр барилгын санхүүжилтэд зориулж зээлсэн. 2015.03.12-ны өдрийн 655 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Б.Б “Ш.Д” ХХК-д 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй 5,000,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн бөгөөд КБнаас авсан зээлийн дүнгээс 5,000,000,000 төгрөг хасагдсан. Мөн 2014.11.18-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрчилгээний дугаар хххх, улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаартай, Нийслэлийн Дугаардугаар хороо, хаягтоот хаягт байршилтай 650.5 м.кв талбайтай орон сууцыг барьж дуусгахад зээлсэн мөнгөнөөс зарцуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулсан бөгөөд дээрх орон сууцны борлуулалтын орлогыг “КБ” ХХК, “БП” ХХК-иуд авсан бөгөөд дээрх төлбөрүүд нь мөн миний зээлээс хасагдаж тооцогдох ёстой гэж үзэж байна.
Дээрх үйл баримтыг үндэслэж нэхэмжлэгч талаас 2015.01.21-ний өдөр байгуулсан 07 тоот зээлийн гэрээг 2016.10.29-ний өдөр хааж “КБ” ХХК-ийн 2017.04.06-ний өдрийн 4/1495 дугаар албан бичгээр Б.Б намайг тус банканд зээлийн үлдэгдэл төлбөргүй болохыг тодорхойлсон, мөн зээлийн дансанд зээлийг хаасан талаар бичилт хийсэн төдийгүй уг зээл нь нийт дүнгээрээ банкнаас надад олгогдохдоо дутуу буюу өөр бусдын зээл болон зээлийн хүүг үндэслэлгүйгээр суутган авсан зэрэг зээл, зээлийн хүү, үнийн дүнгийн хувьд зөрүүтэй, тооцооллын алдаатай байгаа. ... Түүнчлэн маргаан бүхий зээлийн гэрээг миний хувьд “КБ” ХХК-тай 2015.01.21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээг байгуулсан гэх боловч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээний дагуу үүрэг шаардаж байгаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн” гэжээ.
10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар дор дурдсан шаардлагыг гаргажээ.
10.1. Гуравдагч этгээд Л.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “... Миний бие “КД” ХХК-тай 2016.11.15-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хаягт байрлалтай, 27 тоот, 47.21 м.кв, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 2,200,000 төгрөг, нийт 103,862,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 35 хувь болох 37,768,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр, үлдэгдэл 66,000,000 төгрөгийг КБнаас 2016.12.02-ны өдөр орон сууцны зээл аван төлж орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлсэн. Уг 27 тоот орон сууцыг надад хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.2. Гуравдагч этгээд Ч.Н хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2013.11.14-ний өдөр “НӨ” ХК-тай орон сууц захиалагчийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2016.08.22-ны өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулж, Хаягт байрлалтай байр, 35 тоот, 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,000,000 төгрөг, нийт 92,600,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2013.11.18-ны өдрөөс 2017.04.26-ны өдрийн хооронд 100 хувь төлж барагдуулсан. Орон сууц ашиглалтад ороход Б.Б 2017 онд намайг тухайн орон сууцанд оруулж өгсөн, гэрчилгээ гаргаж өгөөгүй. ...уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгоно...” гэжээ.
10.3. Гуравдагч этгээд Г.Э хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “... “ҮТ” ХХК болон “БИЭК” ХХК-ийн хооронд 2015.07.17-ны өдрийн 2015/012 дугаартай Арилжааны гэрээний 1.1-д зааснаар мөнгөн бус төлбөрийн үндсэн дээр Баянзүрх дүүрэгт байрлах нийт 62,27 м 2 өрөө байрыг /136,994,000 төгрөг/-ыг шилжүүлэхээр, нөгөө тал үнийн үлдэгдлийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр барагдуулахад тохиролцсон. Энэхүү гэрээг үндэслэн 2015 онд “ҮТ” ХХК “ГМ” ХХК-тай хаягтай, 7 дугаар давхрын 33 тоот 62,27 м.кв орон сууцыг авах тохиролцоонд хүрсэн бөгөөд 2020.09.10-ны өдөр “2015-2018 онд хоорондын тооцооноос 53,774,888 төгрөгийг төлсөн”, 2020.09.15-ны өдөр 49,376,100 төгрөгийг төлснөөр байрны ордер гарах нөхцөл бүрдэж, үлдсэн 33,843,012 төгрөгийг төлснөөр Г.Э нэр дээр байрны ордер шилжинэ гэж харилцан тохиролцсон. ... 2016 оноос хойш уг байранд амьдарч байгаа. ...” гэжээ.
10.4. Гуравдагч этгээд Ц.М хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.11.17-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 14 тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг 82,126,000 төгрөгөөр авахаар тохиролцсон, гэрээний төлбөрт 2014.11.18-ны өдөр 24,637,800 төгрөг, 2014.12.25-ны өдөр 57,488,200 төгрөгийг төлсөн. ...надад 14 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоно ...” гэжээ.
10.5. Гуравдагч этгээд Г.Ц хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага гаргаж, түүний үндэслэлд “...Миний бие 2016.12.16-ны өдөр “ЮЭП” ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр 22 тоот, 74.21 м.кв 2 өрөө орон сууцыг 103,862,000 төгрөгөөр захиалсан. 2016.12.28-ны өдөр КБтай ЗГ-112 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 103,932,815 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж орон сууцны үнийг төлж үүргээ бүрэн биелүүлсэн. 2017.06.29-ний өдөр орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан. “НӨ” ХК нь орон сууцтай холбоотой бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар КБнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Бад та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 22 тоотыг хүлээлгэн өгсөн. Б.Б өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, КБны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн...” гэжээ.
10.6. Гуравдагч этгээд Н.С хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Г.Б нь 2014.10.10-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байрны 43 тоот 62.27 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж нийт 136,994,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, захиалагч Г.Б төлбөрийг 100 хувь бэлэн төлсөн. Н.С нь Г.Бтай 2016.09.20-ны өдөр эд хөрөнгө болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулан захиалагчийн эрх, үүргийг хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авч төлбөр тооцоог гэрээнд заасан нөхцөлөөр 100 хувь төлсөн. ... 43 тоот байрыг надад хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.7. Гуравдагч этгээд Б.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд: “...Миний бие 2011.07.04-ний өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг ам.доллароор хийснийг төгрөгт шилжүүлэн 2014.03.12-ны өдөр “НӨ” ХК-тай гэрээг дахин байгуулж, Хаягт байрлалтай байр, 32 тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууц болон 26 тоот гараашийг захиалсан. Гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,126,800 төгрөг, нийт 53,196,228 төгрөг, 26 тоот гараашийг 17,100,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. 2011.07.04-ний өдрөөс 2015.04.07-ны өдрийн хооронд гэрээний төлбөрийг төлж, үүргээ бүрэн биелүүлсэн. ... Орон сууц ашиглалтад ороход ... орон сууц, гараашийг хүлээлгэн өгч байсан. ... уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.8. Гуравдагч этгээд Б.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “..Миний бие 2013.12.15-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хийж, 2014.10.08-ны өдөр гэрээг шинэчилж Хаягт байрлалтай байр, 45 тоот 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,943,844 төгрөгөөр нийт 90,000,000 төгрөгөөр захиалсан. 2013.12.16-ны өдөр урьдчилгаа 27,000,000 төгрөгийг шилжүүлж, 2015.10.30-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж гэрээний төлбөрийн үлдэгдэл 63,000,000 төгрөгийг төлсөн, орон сууцыг надад хүлээлгэн өгсөн ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.9. Гуравдагч этгээд Г.М хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2013.10.10-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 40 тоот 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг нийт 90,285,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт 27,085,500 төгрөгийг урьдчилан, 2015.10.30-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж 63,100,000 төгрөгийг орон сууцны үнэнд тус тус төлсөн. Орон сууц ашиглалтад ороход ... уг байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.10. Гуравдагч этгээд Г.Ц хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.10.13-нд “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр, 30 тоот, 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2,000,000 төгрөг, нийт 92,600,000 төгрөгөөр авсан. 76,582,500 төгрөгийг урьдчилан төлсөн, 2017.07.04-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууц ашиглалтад орсон, байрыг надад хүлээлгэж өгсөн... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.11. Гуравдагч этгээд Л.Э шүүхэд хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.10.15-нд “НӨ” ХК-тай орон сууц захиалагчийн гэрээг байгуулан, Хаягт байрлалтай байр, 20 тоот, 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 92,600,000 төгрөгөөр захиалахаар тохиролцсон. 2014.02.19-ний өдөр 25,600,000 төгрөг, 2014.04.15-ны өдөр 6,347,000 төгрөг төлж, үлдэгдэл 60,653,000 төгрөгийг 2015.11.30-ны өдөр КБнаас 17 тоот зээлийн гэрээний дагуу зээл авч барагдуулсан. Орон сууц ашиглалтад орж, ... орон сууцыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.12. Гуравдагч этгээд С.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “..Миний бие 2013.12.16-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, мөн 2015.11.25-ны өдөр дахин “БП” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулж Хаягт байрлалтай байр, 3 тоот, 47.07 м.кв 2 өрөө сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөг, нийт 108,261,000 төгрөгөөр захиалсан. Гэрээний төлбөрт 2013.12.16-ны өдөр 47,610,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 60,057,000 төгрөгийг 2016.02.29-ний өдөр КБны ипотекийн зээлээр төлж барагдуулсан. Орон сууцыг ашиглалтад ороход ... байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.13. Гуравдагч этгээд Б.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2016.07.06-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр, 50 тоот 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авч, 94,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлийг авч төлбөрийг бүрэн барагдуулсан. ... Орон сууц ашиглалтад орж, 2017 онд байрандаа орсон. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.14. Гуравдагч этгээд Д.А хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2012.11.22-ны өдөр “НӨ” ХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээгээр Хаягт байрлалтай байр, 7 тоот, 74.62 м.кв 3 өрөө орон сууцыг захиалж, дараа нь 45.21 м.кв болгон өөрчилсөн болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2,240,000 төгрөгөөр, нийтдээ 167,148,800 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний төлбөрт 127,148, 800 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг 2013.05.03-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацтай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцны үнийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Орон сууц ашиглалтад орсон ... байрыг хүлээлгэн өгч байсан. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.15. Гуравдагч этгээд Б.Л хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие КБ, Б.Б нарын зөвшөөрөлтэйгөөр бартерын журмаар шилжүүлэн аваад байсан “Т” ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 5 тоот, 100.51 м.кв, 4 өрөө орон сууцыг захиалж, гэрээний төлбөрт 160,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. 2017 онд КБ болон Б.Баас байрны түлхүүрийг албан ёсоор хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгоно...” гэжээ.
10.16. Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлд “...Миний бие 2018.01.30-ны өдөр иргэн Г.Стай хэлцэл хийж, түүний “НӨ” ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 125,000,000 төгрөгийг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог бүрэн төлсөн. Надад эрхээ шилжүүлсэн Г.С нь 2014.11.18-ны өдөр “НӨ” ХК-тай гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр, 56 тоот, 72.1 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалж төлбөр тооцоог 100 хувь төлсөн. ... 2017 онд ... 56 тоотыг надад хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.17. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “... миний бие 2020.08.19-ний өдөр иргэн Ц.Ттай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, түүний “НӨ” ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 137,940,000 төгрөг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. Надад эрхээ шилжүүлсэн Ц.Т нь 2014.08.26-ны өдөр “НӨ” ХК-тай гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр, 48 тоот, 62.7 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. ... 48 тоотыг надад хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.18. Гуравдагч этгээд Д.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.11.15-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 9 тоот, 37.33 м.кв, 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,930,000 төгрөг, нийт 72,046,900 төгрөгөөр авахаар тохирсон. Би гэрээний төлбөрт 2014.11.15-ны өдөр 5,500,000 төгрөгийг, 2016.06.03-ны өдөр 35,988,900 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 35,900,000 төгрөгийг 2016.06.03-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу зээл авч, төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ... 9 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгсөн... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.” гэжээ.
10.19. Гуравдагч этгээд Э.О хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2016.09.29-ний өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, Хаягт байрлалтай байр, 1 тоот, 28 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 61,604,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 20 жилийн хугацаатай зээлийг авсан. Зээлийг надад олголгүй Б.Бын өр төлбөрт тооцож, надад гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно ...” гэжээ.
10.20. Гуравдагч этгээд Ш.З хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2012.02.20-ны өдөр “НӨ” ХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг, мөн 2012.07.05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Хаягт байрлалтай байр, 41 тоот, 72.1 м.кв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг, нийт 129,780,000 төгрөг төлөхөөр захиалсан. Би 2012.07.18-ны өдөр гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг, 2012.10.10-ны өдөр 28,000,000 төгрөг, 2013.01.05-ны өдөр 22,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлсөн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 60,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгч бартерын журмаар гэрээний төлбөрт оруулан тооцож, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууцыг ашиглалтад оруулмагц ... 41 тоот байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгоно.” гэжээ.
10.21. Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлд “...Миний бие 2016.08.23-ны өдөр “БП” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 2 тоот, хх.3 м.кв, орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөг, нийт 130,460,000 төгрөг төлөхөөр, би гэрээний төлбөрт 39,138,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 91,322,000 төгрөгийг КБны Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 91,300,000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлж төлсөн. Орон сууцыг ашиглалтад оруулмагц ... 2 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.” гэжээ.
10.22. Гуравдагч этгээд Н.М хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2013.06.18-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай дүгээр байр, 57 тоот, 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,900,000 төгрөг, нийт 86,699,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Гэрээний төлбөрт 34,399,000 төгрөгийг урьдчилан төлж, 2015.11.26-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 52,300,000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авч, үлдэгдэл төлбөрийг төлсөн. Орон сууцыг ашиглалтад ... оруулж байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.” гэжээ.
10.23. Гуравдагч этгээд С.Ц хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.04.03-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай, 12 тоот, 47.21 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,250,000 төгрөг, нийт 106,222,500 төгрөгөөр авахаар тохиролцсон. Гэрээний төлбөрт 31,866,750 төгрөгийг урьдчилан төлж, 2015.10.28-ны өдөр КБтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр 74,300,000 төгрөгийг зээлж төлсөн. Орон сууц ашиглалтад орж ... уг 12 тоот байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.24. Гуравдагч этгээд Г.А хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2010.01.15-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг 2014.10.20-ны өдөр шинэчилсэн. Уг гэрээгээр Хаягт байрлалтай, 55 тоот 46.3 м.кв , 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,482,736 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Би төлбөрийг 100 хувь төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууц ашиглалтад ормогц ... уг байрыг хүлээлгэн өгсөн. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.25. Гуравдагч этгээд Б.Б хариуцагч Б.Бад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба түүний үндэслэлд “...Миний бие 2014.02.15-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хаягт байрлалтай, 25 тоот, 46.3 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,650,000 төгрөг, нийт 76,395,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт 35,000,000 төгрөгийг “НӨ” ХХК-д урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 41,395,000 төгрөгөөс 2015.09.01-нд 30,000,000 төгрөг, 2015.11.07-ны өдөр 11,395,000 төгрөгийг төлж 100 хувь төлбөр тооцоог хаасан. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.” гэжээ.
10.26. Гуравдагч этгээд С.Ц шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлд “...Миний бие 2013.12.26-ны өдөр “НӨ” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 24 тоот 37,33 м.кв 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөг, нийт 74,660,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Миний бие гэрээний төлбөрт 22,398,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 52,200,000 төгрөгийг 2016.12.09-ний өдөр КБтай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу 15 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлж, орон сууцны үнийг төлөн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууц ашиглалтад оруулмагц ... 24 тоот байрыг хүлээлгэн өгч байсан. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно... ” гэжээ.
10.27. Гуравдагч этгээд Д.С шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлд “...Миний бие 2018.10.04-ний өдөр “БП” ХХК-н зөвшөөрлөөр “Т” ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Хаягт байрлалтай байр, 58 тоот, 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 96,000,000 төгрөгөөр захиалж, төлбөрийг бэлэн мөнгөөр болон автомашины бартер оролцуулан төлж барагдуулсан. 2017 оноос уг байрандаа амьдарч байна. ... уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ.
10.28. Гуравдагч этгээд Б.Ө- шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлд “...Б.Ө- 2018.09.25-ны өдрийн Г.Дтой байгуулсан “Хэлцэл”, 2020.08.12-ны өдрийн 1246 бүртгэлийн дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Г.Дын эхнэр болох Л.Э болон “КД” ХХК-ийн хооронд байгуулсан 2016.10.17-ны өдрийн 23 дугаартай “КД” ХХК-ийн Дугаардугаар хорооны Ө хотхонд ХХ дүгээр байрны 54 тоот орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан. Тус байрны төлбөрийг Г.Д болон Л.Э нар нь КБнаас 2016.12.12-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан авч бүрэн төлсөн. Би байрны урьдчилгаа төлбөр болох 14,000,000 төгрөгийг Г.Дын эзэмшлийн банкны дансанд шилжүүлж, ипотекийн зээлийн үлдэгдлийг хариуцан төлж, зээлийн төлбөрийн талаар шүүхийн шийдвэр гарсан. Би тус байранд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. ... уг орон сууцыг 2015.01.21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй болох буюу барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоолгоно” гэжээ.
10.29. Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа “ ... миний бие ХХ дүгээр байрны 22 тоотыг захиалгын гэрээний үндсэн дээр “НӨ” ХК-аас авч, төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд Б.Б, “НӨ” ХК-д холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу намайг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие гэрчилгээ гаргуулан авсан болно.” гэжээ.
11. Нэхэмжлэгч “КБ” дахь БЭХА гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаартай, Хаягт байрлалтай хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь КБ болон Б.Б нарын зээлийн маргааны салшгүй нэг зүйл бөгөөд тус үл хөдлөх хөрөнгүүдийг өнөөдрийн байдлаар иргэд худалдан авч, оршин суугчид амьдарч байна.
Иймд тус иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж болзошгүй, улсын бүртгэлд хэсэгчлэн салгаж бүртгүүлэхгүй байх, ямар нэгэн хэлбэрээр зарж борлуулахгүй байхыг хариуцагчид даалгана уу.” гэжээ
12. Хариуцагч Б.Б гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдаагүй, төлбөр, мөнгийг хүлээн аваагүй. ... шаардлага гаргаж буй гуравдагч этгээд нар нь төлбөр төлсөн, өмчлөлд нь шилжүүлэхээр гэрээ байгуулсан талдаа хамааруулан шаардлага гаргах нь хуульд нийцнэ. ...” гэжээ.
13. Анхан шатны шүүх хариуцагч Б.Бад холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,237,363,490 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХАийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
гуравдагч этгээд Л.Б, Ч.Н, Г.Э, Ц.М, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нарт тус бүрийнх нь орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,
нэр бүхий 26 гуравдагч этгээд нар “КБ” ХХК дахь БЭХАид холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Ө-ийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Цгийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараахь дүгнэлтийг хийжээ.
13.1. “КБ” ХХК болон Б.Б нар 2015.01.21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “КБ” ХХК нь барилгын санхүүжилтийн зориулалтаар 10,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Б.Б нь зээлийг эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлөхөөр тохиролцсон.
13.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд 07 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг тус тус барьцаалсан, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байна.
13.3. “КБ” ХХК нь 2015.01.21-ний өдрөөс 2015.03.19-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн шилжүүлгээр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Бад шилжүүлсэн.
13.4. Хариуцагч Б.Б бэлэглэлийн гэрээгээр 2015.03.13-ны өдөр “Ш.Д” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг шилжүүлсэн.
13.5. Банк 2015.03.24-ний өдөр дээрх барилгын үнэ болох 5,000,000,000 төгрөг Б.Бын ххххххххх тоот дансанд орлогоор бүртгэж, мөн өдрөө “зээл төлөв” гэх утгаар зарлагаар бүртгэгдсэн.
13.6. Хариуцагч Б.Бын зээлийн дансны хуулгаар 2016.10.29-ний өдөр 5,630,430,072 төгрөгийн “зээл шилжүүлэн бүртгэв” гэх утгаар хасалт хийгдэж, 2016.10.29-ний өдөр “зээл хаав” гэх бичилт хийгдэж, зээлийн үлдэгдэл тэг болсон.
13.7. “КБ” ХХК-ийн зээлийн газрын захирал С.Дийн гарын үсэгтэй, 2017.04.06-ны өдрийн 4/1495 тоот тодорхойлолтоор “Б овогтой Б нь тус банкинд өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлов.” гэжээ.
13.8. Гэрч С.Дийн “...хөрөнгийг банк өмчлөх бус хөрөнгөдөө бүртгэх ажиллагаа явагдаж байсан. Үүний дагуу БП буюу барилгын компанийг тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгаад банкны өр төлбөр хаах нөхцөл байдал үүссэн...”, “...тодорхойлолт хийж өгсөн үеийн байдлаар тухайн хөрөнгийг биет байдлаар “БП” ХХК-ийн захирал Н.Б шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлсэн.
13.9. Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот дугаартай барилга Б.Бын өмчлөлд бүртгэлтэй.
13.10. Маргаан бүхий барилгыг “КБ” ХХК өөрөө болон өөрийн хамаарал бүхий “БП” ХХК, “КД” ХХК, “ЮЭП” ХХК зэрэг хуулийн этгээдээр дамжуулан захиран зарцуулж, захиалагч нартай гэрээ хийж, зээлийн санхүүжилтээр худалдан борлуулсан.
13.11. Зээлдэгч Б.Б “КБ” ХХК-тай байгуулсан 2015.01.21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон.
13.12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Н, Г.Ц, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Э.О, Ж.Б, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нарын шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай, тэдгээр нь гэрээний үндсэн дээр үнийг төлж, өмчлөх эрхийг олж авсан.
13.13. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул гуравдагч этгээд Б.Ө-ийн бие даасан шаардлагыг хангана.
13.14. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.16-ны өдрийн 465 дугаар магадлалаар Тоот Б блок, 22 тоот орон сууцыг М.Бын өмчлөлд шилжүүлэхийг Б.Бад даалгаж шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд Г.Цгийн маргаан бүхий орон сууцтай холбоотой бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
14. Давж заалдах шатны шүүх “Б.Баас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,237,363,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХАид олгосон өөрчлөлт оруулахдаа дараахь дүгнэлтийг хийжээ.
14.1. “КБ” ХХК болон Б.Б нар 2015.01.21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулсан, банк 10,000,000,000 төгрөгийг Б.Бад шилжүүлсэн.
14.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот тоот хаягт байрлах барилга Б.Бын өмчлөлд бүртгэлтэй.
14.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй 58 тоот барилга нь “НӨ” ХК-иас Б.Бад, Б.Баас “Ш.Д” ХХК-д шилжүүлж, Б.Б 10,000,000,000 төгрөг, “Ш.Д” ХХК 10,800,000,000 төгрөгийн зээлийг тус тусдаа “КБ” ХХК-иас авсан.
14.4. “Ш.Д” ХХК-иас хөрөнгийн үнэд шилжүүлсэн 5,000,000,000 төгрөг хариуцагч Б.Бын депозит дансанд шилжиж орсон, үүнээс 2015 оны зээлд 4,149,954,301.37 төгрөг төлөгдсөн.
14.5. Хариуцагч Б.Бын депозит дансны хуулгаар 2016.12.02-ны өдрөөс 2018.05.22-ны өдрийг хүртэл 13 удаагийн гүйлгээгээр нэр бүхий иргэдээс Ө хотхоны орон сууцны дугаар бүхий гүйлгээний утгаар нийт 1,239,160,103 төгрөгийн зээл төлөлт хийгдсэн.
14.6. Хариуцагч Б.Б 2015.01.21-ний өдрийн 07 тоот гэрээгээр зээлийг олгосноос хойш 2018.05.22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5,608,136,030.хх төгрөг, үндсэн хүүнд 734,497,429.80 төгрөг, нийт 6,342,633,460.39 төгрөг төлсөн. Үүнээс “Ш.Д” ХХК-д 58 тоот барилгыг шилжүүлэх замаар 4,149,954,301.37 төгрөгийг, 2016.10.21-ний өдрөөс хойших хугацаанд орон сууц худалдан авсан иргэдээс орон сууцны үнийг төлөх замаар 1,239,160,103 төгрөгийг, энэ хугацаанаас өмнө 2016.09.20-ны өдрийг хүртэлх хугацаанд 800,561,466 төгрөгийг тус тус төлсөн.
14.7. Зээлдэгч Б.Б гэрээний үүрэгт 2024.11.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000,000 төгрөг, үндсэн хүү 10,053,568,716.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,526,428,234.35 төгрөг, нийт 21,579,996,950.5 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 6,342,633,460.39 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,391,863,969.41 төгрөг, үндсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн үлдэгдэл 9,319,071,286.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,526,428,234.35 төгрөг, нийт 15,237,363,490.22 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж “КБ” ХХК дахь БЭХАид олгоно.
15. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх үйл баримтыг ялгаатай тогтоосноос эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийсэн талаарх хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг, нотлох баримтыг буруу үнэлснээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн талаарх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэв.
16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
16.1. “КБ” ХХК болон Б.Б нарын хооронд 2015.01.21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч Б.Б нь 10,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлсэн, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг 2015.01.23-ны өдрөөс 2015.03.19-ний өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
16.2. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б хүлээн авсан зээлээ бүрэн төлөөгүй гэж үзсэн бол анхан шатны шүүх зээл төлөгдсөн гэх ялгаатай дүгнэлт хийжээ.
16.3. “КБ” ХХК-аас зээлийг бүрэн шилжүүлээгүй байхад хариуцагч Б.Б нь 2015.03.13-ны өдөр 58 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаартай, 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг “Ш.Д” ХХК-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, үнэд 2015.03.24-ний өдөр 5,000,000,000 төгрөгийг дансаар авсан. Б.Бын харилцах дансны хуулгад мөн өдөртөө 4,149,954,301 төгрөгийг зээлд төлсөн бичилт хийгдсэн.
16.4. Хариуцагч Б.Бын өмчлөлд маргаан бүхий хх тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт, 650.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг бүртгэсэн байх бөгөөд уг барилга нь 58 айлын орон сууцны зориулалттай баригдаж дууссан нь талуудын тайлбар, гуравдагч этгээд нар нь уг барилга дахь орон сууцнуудыг тус тус 2017 оноос хойшхи хугацаанд эзэмшилдээ авч оршин сууж байгаа байдлаар тус тус тогтоогдоно.
Түүнээс гадна энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бие даасан шаардлага гаргасан 28 гуравдагч этгээд нар бүгд хариуцагч Б.Бтай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй. Тэдгээр нь тус бүр доор дурдсан этгээдүүдтэй гэрээг байгуулжээ. Үүнд:
16.4.1. Гуравдагч этгээд Л.Б 2016.11.15-ны өдөр “КД” ХХК-тай,
16.4.2 Гуравдагч этгээд Ч.Н 2013.11.14-ний өдөр “НӨ” ХК-тай,
16.4.3.Гуравдагч этгээд Г.Э “ҮТ” ХХК болон “БИЭК” ХХК-ийн хооронд 2015.07.17-ны өдөр байгуулагдсан арилжааны гэрээний үндсэн дээр,
16.4.4. Гуравдагч этгээд Ц.М 2014.11.17-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.5. Гуравдагч этгээд Г.Ц 2016.12.16-ны өдөр “ЮЭП” ХХК-тай,
16.4.6. Гуравдагч этгээд Н.С нь иргэн Г.Б 2014.10.10-ны өдөр “НӨ” ХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг суурилж, .
16.4.7. Гуравдагч этгээд Б.Б 2011.07.04-ний өдөр “НӨ” ХК-тай,
16.4.8. Гуравдагч этгээд Б.Б 2013.12.15-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.9. Гуравдагч этгээд Г.М 2013.10.10-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.10. Гуравдагч этгээд Г.Ц 2014.10.13-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.11. Гуравдагч этгээд Л.Э 2014.10.15-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.12. Гуравдагч этгээд С.Б 2013.12.16-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.13. Гуравдагч этгээд Б.Б 2016.07.06-ны өдөр КБтай,
16.4.14. Гуравдагч этгээд Д.А 2012.11.22-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.15. Гуравдагч этгээд Б.Л “Т” ХХК-тай,
16.4.16. Гуравдагч этгээд Д.О 2018.01.30-ны өдөр иргэн Г.Стай хэлцэл хийж, түүний “НӨ” ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авснаар,
16.4.17. Гуравдагч этгээд Д.Э 2020.08.19-ний өдөр иргэн Ц.Ттай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, түүний “НӨ” ХК-тай,
16.4.18. Гуравдагч этгээд Д.Б 2014.11.15-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.19. Гуравдагч этгээд Э.О 2016.09.29-ний өдөр КБтай,
16.4.20. Гуравдагч этгээд Ш.З 2012.02.20-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.21. Гуравдагч этгээд Ж.Б 2016.08.23-ны өдөр “БП” ХХК-тай,
16.4.22. Гуравдагч этгээд Н.М 2013.06.18-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.23. Гуравдагч этгээд С.Ц 2014.04.03-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.24. Гуравдагч этгээд Г.А 2010.01.15-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.25. Гуравдагч этгээд Б.Б 2014.02.15-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.26. Гуравдагч этгээд С.Ц 2013.12.26-ны өдөр “НӨ” ХК-тай,
16.4.27. Гуравдагч этгээд Д.С 2018.10.04-ний өдөр “БП” ХХК-н зөвшөөрлөөр “Т” ХХК-тай тус тус байгуулсан гэрээний үндсэн дээр,
16.4.28. Гуравдагч этгээд Б.Ө- 2018.09.25-ны өдрийн Г.Дтой байгуулсан “Хэлцэл”, 2020.08.12-ны өдрийн 1246 бүртгэлийн дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Г.Дын эхнэр болох Л.Э болон “КД” ХХК-ийн хооронд байгуулсан 2016.10.17-ны өдрийн гэрээний эрх үүргийг шилжүүлэн авчээ.
16.5. Давж заалдах шатны шүүх зээлийн төлөлтийг дутуу гэж үзэхдээ зөвхөн банкны бүртгэлээр тогтоогдож байгаа 1,239,160,103 төгрөгийн хэмжээнд зээл төлөгдсөн гэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараахь байдлаар төлөлт хийгдэж байсан нь банк Б.Баас шилжүүлж авсан барилга дахь орон сууцны захиалгын гэрээний дагуух төлбөрийг өөрөө, эсхүл өөрийнх нь зөвшөөрсөн этгээдэд төлж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна.
16.5.1. Гуравдагч этгээд Л.Бын “КБ” ХХК-аас 2016.12.02-ны өдөр авсан 66,000,000 төгрөг, гуравдагч этгээд Г.Цгийн “КБ” ХХК-аас 2016.12.28-ны өдөр авсан 103,862,000 төгрөг, гуравдагч этгээд Г.Цийн “КБ” ХХК-аас 2017.07.04-ний өдөр авсан 16,000,000 төгрөг, гуравдагч этгээд Л.Эын “КБ” ХХК-аас 2015.11.30-ны өдөр авсан 60,057,000 төгрөг, гуравдагч этгээд Д.Бы “КБ” ХХК-аас 2016.06.03-ны өдөр авсан 35,900,000 төгрөг, гуравдагч этгээд С.Цийн “КБ” ХХК-аас 2016.12.09-ний өдөр авсан 52,200,000 төгрөгийг нэхэмжлэгч тал зээлийн тооцоололд оруулж хассан боловч гуравдагч этгээд Б.Бын “КБ” ХХК-аас 2015.10.30-ны өдөр авсан 63,000,000 төгрөг, гуравдагч этгээд Г.Мын “КБ” ХХК-аас 2016.12.02-ны өдөр авсан 63,100,000 төгрөг, гуравдагч этгээд Б.Бийн “КБ” ХХК-аас 2016.07.06-ны өдөр авсан 94,000,000 төгрөг, гуравдагч этгээд Э.Оы “КБ” ХХК-аас 2016.09.29-ны өдөр авсан 61,604,000 төгрөг, гуравдагч этгээд Ж.Бын “КБ” ХХК-аас 2016.09.28-ны өдөр авсан 39,138,000 төгрөг болон 91,300,000 төгрөг тус тус, гуравдагч этгээд Н.Мийн “КБ” ХХК-аас 2015.11.26-ны өдөр авсан 52,300,000 төгрөг, гуравдагч этгээд С.Ций “КБ” ХХК-аас 2015.10.28-ны өдөр авсан 74,300,000 төгрөг, гуравдагч этгээд Л.Өийн “КБ” ХХК-аас 2016.12.12-ны өдөр авсан зээлийг нэхэмжлэгч тооцоололд тус тус оруулаагүй.
16.5.2. Мөн гуравдагч этгээд Д.Агийн Орон сууцны корпорациас 2016.12.02-ны өдөр авсан 40,000,000 төгрөг, гуравдагч этгээд Б.Лын “Т” ХХК-тай хийсэн бартерийн тооцоо, гуравдагч этгээд Л.Сын “БП” ХХК-д бэлэн мөнгө, автомашин бартераар төлсөн, гуравдагч этгээд Б.Ө-ийн “КД” ХХК төлсөн гэх төлбөр, Д.Оаас бусад иргэн Г.Стай байгуулсан гэрээний дагуу хэн алиных нь төлбөр хэрхэн тооцогдох талаар баримтгүй.
16.5.3. Түүнээс гадна маргаан бүхий ХХ дүгээр байрны бусад оршин суугч нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй тохиолдолд тэдгээрийн орон сууцны үнэ хэнд хэзээ хэрхэн төлөгдсөн нь тодорхой бус байна.
16.6. “КБ” ХХК-ийн зээлийн газрын захирал С.Д 2017.04.06-ны өдрийн 4/1495 тоот тодорхойлолтоор “Б овогтой Б нь тус банкинд өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлов.” гэжээ.
Дээрх нөхцөл байдлыг гэрч С.Дийн “...хөрөнгийг банк өмчлөх бус хөрөнгөдөө бүртгэх ажиллагаа явагдаж байсан. Үүний дагуу БП буюу барилгын компанийг тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгаад банкны өр төлбөр хаах нөхцөл байдал үүссэн...”, “...тодорхойлолт хийж өгсөн үеийн байдлаар тухайн хөрөнгийг биет байдлаар “БП” ХХК-ийн захирал Н.Б шилжүүлэн авсан байсан...” гэж,
гэрч “БП” ХХК-ийн төлөөлөн ажиллаж байсан Н.Б “...Баянзүрх дүүрэгт байрлах ХХ дүгээр байрны борлуулалтыг хийж байсан. ... Тухайн үед КБны гэрээний дагуу надад нийтдээ 41 гэрээ ирсэн. Яг нарийн сайн санахгүй байна, багцаалдуулаад хэлчихлээ. Миний хийх ёстой ажил урьдчилгаа төлбөрүүдийг шалгаж нягтлаад үлдэгдэл төлбөрүүдийг банкны зээлэнд оруулах боломжтойг нь оруулаад, үлдэгдэл төлбөрийг шахаж авах, байранд нь оруулах байсан. ... “БП” ХХК, “КД” ХХК болон нэрийг нь сайн санахгүй байгаа 2 ч компаниудын төлөөлж гэрээ байгуулсан... “Т” ХХК манай барилгын гүйцэтгэгч хийж байсан, ... манайхаас бартераар байр авч байсан. ... Б.Б гэдэг хүний нэр дээр д байдаг байсан болохоос би Б.Б гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, уулзаж байгаагүй. Миний харилцаж байсан газар бол зөвхөн КБ. КБ зээл олгосон гэж ойлгосон. Би борлуулалт хариуцаж байсан болохоор өөр юм мэдэхгүй байна. ... КБ манай компани хоёр хоорондоо борлуулалтын гэрээтэй, хувь тооцож явдаг. Манайх энэ эрхийг нь хариуцдаг компани. “КБ”, Б.Б хоёр хамааралтай. Надад дээр ирсэн байрыг борлуулах эрх КБнаас ирсэн. ” гэж,
гэрч Б.Г “58, хх, 60 гэсэн 3 барилгыг барьж гүйцэтгэсэн. ХХ дүгээр барилгын хувьд 2007 оноос барьж эхлээд 2008 онд 30 хувийн үл хөдлөхийн гэрчилгээ аваад 2015 онд иргэн Б.Б гэдэг хүн рүү тус барилгыг шилжүүлсэн. Яагаад шилжүүлсэн бэ гэвэл КБны удирдлагаас энэ хүн рүү шилжүүл гэсэн зааврын дагуу шилжүүлсэн. ... Манай компанитай гэрээ хийгээр 100 хувь төлбөрөө төлсөн 18 айл байгаа. Зарим айлууд манайд урьдчилгаа өгсөн мөртлөө КБны зээлэнд орсон, “БП” ХХК-д тушаагаад явсан айлууд бий. ... Миний сонссоноор Б.Б надаас өөр дээрээ гэрчилгээ гаргаад авсан чинь хажуугаас нь “БП” ХХК зараад, КБ зарсан гээд байгаа юм. ...” тус тус мэдүүлжээ.
16.7. Гуравдагч этгээд нараас орон сууц өмчлөлдөө шилжүүлж авах зорилгоор бусадтай байгуулсан гэрээ, гэрч нарын мэдүүлэг, КБ” ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэж эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Тоот дугаартай барилгаас орон сууцнуудыг “КБ” ХХК өөрөө болон өөрийн хамаарал бүхий “БП” ХХК, “КД” ХХК, “ЮЭП” ХХК зэрэг хуулийн этгээдээр дамжуулан захиран зарцуулж, захиалагч нартай гэрээ хийж, зээлийн санхүүжилтээр худалдан борлуулсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцжээ.
16.8. Иймд хариуцагч Б.Б нь маргаан бүхий хх тоот барилгыг 2017 оноос “КБ” ХХК-ийн хамаарал бүхий буюу заасан этгээдүүдийн захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн өгсөн, хариуцагчийн өмчлөлд уг барилга нэр төдий байгаа нөхцөлийг зээлийн гэрээ үргэлжилж байна гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагч Б.Бын хувьд өөрийнхөө хэмжээнд зээлийг төлсөн, түүний хүсэл зориг, итгэл үнэмшлийг буруутгах боломжгүй.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.Б нь 58 тоот барилгыг худалдсан мөнгөн хөрөнгө болон хх тоот барилгыг шилжүүлэн өгөх байдлаар зээлийн үүргийг төлж дуусгавар болгосон.
17. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Ийнхүү дүгнэхдээ 2018.05.22-ны өдрийн зээлийн төлөлт хийсэн учир хөөн хэлэлцэх хугацаа тухайн үед дуусна гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь зээл хариуцагч Б.Бын нэрээр төлөгдөж байгаа гэдгийг тэрээр мэдээгүй учраас захиалга хийгдсэн болон бусад этгээдүүдийн төлбөрөөс орж ирсэн төлбөрийг нэхэмжлэгч талын этгээдүүд хариуцагчийн өмнөөс төлөлт хийсэн гэдэг агуулгаар бичилтээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн нь буруу.
18. Иймд нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА нь хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасантай нийцжээ.
19. “КБ” ХХК болон Б.Б нар 2015.01.21-ний өдөр 07 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй Дугаардугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй Дугаардугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 тоот /бодитоор хх тоот/ хаягт байрлалтай 650.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 00 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2015.04.19-ний өдөр 07-01 тоот барьцааны гэрээ байгуулж, Дугаардугаар хороонд байрлах 1.841 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
20. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “КБ” ХХК дахь БЭХАид холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай шаардлагаасаа гуравдагч этгээд Л.Б Ч.Н, Г.Э, Ц.М, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нар нь тус тус татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн.
Түүнчлэн гуравдагч этгээд нарын гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг анхан шатны шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэх агуулгаар дүгнэж шийдвэрлэсэнд гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.
Мөн шүүх гуравдагч этгээд Л.Б, Ч.Н, Г.Э, Ц.М, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нарт тус бүрийнх нь орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг хариуцагч Б.Бад даалгаж, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн ба тэдгээр нь хяналтын журмаар гомдол гаргаагүй.
21. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Ө-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь 2015.01.21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний үүрэгт хх тоот дуусаагүй барилгыг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Б.Ө-ийн худалдаж авсан гэх ХХ дүгээр байрны 54 тоот орон сууц барьцаалагдаагүй болно.
22. Г.Цгийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
22.1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 102/ШШ2021/03503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.16-ны өдрийн 485 дугаар магадлалаар Тоот, Ө хотхон Б блок, 22 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг М.Бын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.Бад, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрт М.Б нь “НӨ” ХХК-тай 2012.01.17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээгээр магадлалаар Тоот, Ө хотхон Б блок /хх байр/, 22 тоот 2 өрөө орон сууцыг захиалж, үнэд нь 83,825 ам.доллар төлсөн гэсэн үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
22.2. Харин гуравдагч этгээд Г.Ц нь 2016.12.16-ны өдөр “ЮЭП” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж Тоот, Ө хотхон ХХ дүгээр байр 22 тоот 2 өрөө орон сууцыг 103,862,000 төгрөгөөр захиалж төлбөрийг КБтай 2016.12.28-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 103,932,815 төгрөгийг 20 жилийн хугацаатай зээлж үнийг төлсөн байна.
22.3. Хэдийгээр гуравдагч этгээд Г.Ц нь гэрээ байгуулах үед гуравдагч этгээд М.Бод маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө авах эрх түрүүлж үүссэн байгааг мэдэх боломжгүй байсан боловч түүнийг тус орон сууцыг өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй гэж дүгнэх боломжгүй.
Учир нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж заасныг хэрэглэхийн тулд Г.Ц болон М.Б нарын хэн алинд нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай. Гэтэл гуравдагч этгээд М.Б нь шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтогдсоноос гадна уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
23. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00321 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00321 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 748,200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ