Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 32

 

 

*******өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ******* аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 3 жил хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтаагаад нийт 3 жил хорих ялаар, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан ПЮ77082371 регистрийн дугаартай Цорос овогт Цэдэвсүрэнгийн Төрмөнх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23 цаг 30 минутын үед ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн нутагт байрлах “Дарви өргөө” орон сууцны гаднаас иргэн Г.Гантогтохын ******* ******* улсын дугаартай Приус-10 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Жаргалан багт байрлах 80 айлын орон сууцны гадна зогсоол дээр байсан 2619 ******* улсын дугаартай Suzuki SWIFT маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Цорос овогт Цэдэвсүрэнгийн Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Цорос овогт Цэдэвсүрэнгийн Төрмөнхийг 420 /дөрвөн зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-3-д зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрмийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 420/ дөрвөн зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт 720/долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс хохирлын 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Г.Гантогтоход олгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлттэй, дээд шатны прокуророос танилцахад ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д заасан анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчиж шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаарх шийдвэрээ танилцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг мөн зөрчиж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг явуулж дууссаны дараа шийдвэр гаргахаар зөвлөлдөж шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулсан нь шүүгдэгч *******өд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан  асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23:30 цагийн үед ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн нутагт байрлах  “ Дарви өргөө “ орон сууцны гаднаас иргэн Г.Гантогтохын  ******* ******* улсын дугаартай Приус-10 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүй авч явсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 1 дүгээр 80 айлын орон сууцны гадна зогсоолд байсан 2619 ******* улсын дугаартай Suzuki SWIFT маркийн авто машиныг зөвшөөрөлгүйгээр унаж явсан гэмт хэргийн үйл баримт нь  тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийг бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Анхан шатны шүүхийн ******* нь Г.Гантогтохын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Приус-10 маркийн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй  гэж үзэж, *******ийн дээрх үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэнийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            *******ийн үйлдсэн хэрэг нь хохирогч Г.Гантогтох, Б.Цэцгээ нарын мэдүүлэг, гэрч Б.Баатарсүрэн, Б.Өлзийсүрэн, Г.Ганбаяр нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч *******ийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, түүний хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Гантулгын “ . . . Анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д заасан анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосоны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчиж шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаарх шийдвэрээ танилцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн . . . “ гэж бичсэн эсэргүүцлийн  дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-т  “ Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна “ гэж хуульчилсан байх бөгөөд уг хэргийн шүүх хуралдааныг явуулсан тухай шүүх хуралдааны тэмдэглэлийн 159 дугаар хуудсанд “ Шүүх хуралдаан даргалагч: Шүүгдэгч та гэм буруу дээрээ маргаж байгаа юу ? гэхэд Шүүгдэгч: “Маргахгүй байгаа” гэж хариулахад шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж явуулах дарааллыг тогтоосон байна. Шүүх хуралдаан даргалагчийн ийнхүү тогтоосон дараалалын талаар санал, хүсэлт байна уу гэхэд улсын яллагч болон бусад оролцогчид санал, хүсэлт байхгүй гэж хариулсан байна.

Иймд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй тул гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж явуулахаар дараалал тогтоосон шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

            *******ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   

           

                                                                                                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                          ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                                                                   Б.ДАМБА