Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/31

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр шүүгдэгч Б.Бат-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цагаантуг овогт Батдэлгэрийн Бат-Очирт холбогдох эрүүгийн 201721000063 дугаартай, 178/2016/0034/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

       Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, яс үндэс халх, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг,  Ховд аймгийн Жаргалант сум Хайрхан, 11 дүгээр багийн 4 дугаар гудамж 16 тоотод оршин суух, Уян дөш ХХК-д мужааны ажил эрхэлж байсан аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, ял шийтгэлгүй гэх ПЭ82090214 дугаарын регистртэй Цагаантуг овогт Батдэлгэрийн Бат-Очир.

Холбогдсон хэргийн талаар: . /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

      Шүүгдэгч Батдэлгэрийн Бат-Очир нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр 2017 оны 01 сарын 18-19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр Тулга ХХК-ны байранд байрлах иргэн П.Эрдэнэбаатарын эзэмшлийн мужааны байранд нэвтэрч том цахилгаан дрилл, фрезерийн ком хутга, кабелийн утас 20 метр  зэргийг хулгайлж 473000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хэргийн газарт үзлэг хийсэн ... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах Тулга компанийн хашаа байв. Уг хашааны захад байсан хуучнаар мужааны цехийн 1 давхар цагаан өнгийн барилга байсан ба  уг байрны  зүүн талаасаа эхний цонхыг ислэг хавтангаар хадсан  байсныг  эвдэж орсон байсан гэж П.Эрдэнэбаатар хэлэв.   Хэргийн газар дээр ирэхэд цонхыг буцааж янзалсан байлаа. Уг мужааны цех нь шар өнгийн хаалгатай байсан ба дотор нь орж үзэхэд  модны мужааны төхөөрөмж байсан ба үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад дотроо харуулын машин, цахилгаан суурь хөрөөнүүд байх ба фрезерийн машины хутганы ком байсан гэх газрыг “В” үсгээр тэмдэглэсэн. Жижиг цахилгаан дрилл, хөндлөн зүлгүүрийн машин буюу төмөр таслагч, 20 метр урт кабель утас байсан гэх газрыг В, 1-ийн тоогоор тэмдэглэж, будагч шүршигч байсан гэх газрыг Б,В гэж тэмдэглэж, хэргийн газраас нийт 4 ширхэг гутлын мөр  бэхжүүлэн авсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2, 3, 4 дугаар хуудас/.

           Сэжигтэн Б.Бат-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт хх-ийн 26 -27 дугаар хуудас/

          Туршилт хийсэн тэмдэглэл, фото зургийн  үзүүлэлт/ хх-ийн 28-30 дугаар хуудас/

          Хураан авах тогтоол, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр... Цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг гар дрилл  1 ширхэг, жижиг гар фрезерийн машин нэг ширхэг, таслагч 1 ширхэг, 20 метр кабелийн утас, фрезерийн хутганы ком, будаг шүршигч  буу зэргийг хохирогч  П.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгсөн ... тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/

        Эд хөрөнгө битүүмжлэх, тогтоол, хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, үнэ тогтоосон баримт...70000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн зурагт /35-36 дугаар хуудас/

          Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 03-15 тоотод оршин суух / Жонш овогт Пүрэвийн Эрдэнэбаатарын өгсөн...Би 2017 оны 01 сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутад ажил дээрээ ирэхэд үйлдвэрийн баруун хойд цонхыг цөм цохин орж дотор нь байсан мужааны том цахилгаан гар дрилл 1 ширхэг, 20 метр кабель утас, фрезерийн хутганы ком, будагны буу зэрэг эд зүйлүүдийг хулгайлаад аваад явсан байсан. Б.Бат-Очир нь надтай хамт 3 жил ажилласан. Б.Бат-Очирт  450000 төгрөгийн цалин өгч ажиллуулдаг байсан. Бид 2-ын дунд өр авлага өс хонзон байхгүй. Б.Бат-Очирт 20000 төгрөгийн цалингийн үлдэгдэл өгөх ёстой байсан. Эд зүйлээ буцаан авсан надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...  гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

         Мөрдөн байцаалтад гэрч М.Болдоогийн өгсөн... Би Б.Бат-Очиртой 2009 оны үед морь хөлсөлж байгаад танилцаж байсан. Б.Бат-Очир даруухан хүний үгнээс гардаггүй, хөөрхөн ааштай сайн хүүхэд байгаа юм. Архи согтуруулах ундаа зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн муу зуршил байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

         Мөрдөн байцаалтад гэрч С.Ганбатын өгсөн...Б.Бат-Очир нь Ховд аймгийн Жаргалант суманд 1982 оны 03 сарын 02-ны өдөр Б.Батдэлгэрийн бага хүүхэд болж төрж байсан. Бид  хоёр  Уян дөш ХХК-д 3 жил хамт ажилласан, төлөв даруу, хүнд тусархаг, ямар нэг муу зуршилгүй, архи сугтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм ... гэх мэдүүлэг/ хх-ийн 41 дүгээр хуудас/

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцэцэгийн өгсөн...Ховд аймгийн Жаргалант суманд 1982 оны 03 сарын 02-ны өдөр Б.Батдэлгэрийн бага хүүхэд болж төрж байсан. Бид  хоёр  Уян дөш ХХК-д 3 жил хамт ажилласан. Төлөв даруу хүнд тусархаг, ямар нэг муу зуршилгүй архи сугтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм ...  гэх мэдүүлэг/ хх-ийн 42 дугаар хуудас/

         Эд зүйлийн үнэлгээ тогтоолгосон, хөрөнгө үнэлсэн тухай тайлан... цахилгаан дрилл 1 ширхэг 140000 төгрөг,  жижиг гар дрилл  1 ширхэг 50000 төгрөг,  жижиг гар фрезерийн машин нэг ширхэг 138000 төгрөг, таслагч 1 ширхэг 50000 төгрөг, 20 метр кабелийн утас 50000 төгрөг, фрезерийн хутганы ком 25000 төгрөг , будагны шүршигч буу 20000 төгрөг нийт 473000 төгрөг, тээврийн зардал 35000 төгрөг нийт хохирол 508000 төгрөг  /хх-ийн 45-46  дугаар хуудас/

          Мөрдөн байцаалтад Б.Бат-Очирын сэжигтэн,яллагдагчаар өгсөн...2017 оны 01 сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад шөнө 12 цагийн үед гэрээсээ гараад ганцаараа алхаж яваад Тулга ХХК-ны байранд байрлах мужааны цех рүү очоод цонхных нь панерийг аваад цонхоор нь дотогшоо ороод мужааны цех дотор байсан  2 ширэг дриль нэг ширхэг фризер нэг ширхэг, фризерийн машин  машин, 20 метр утас, нэг ширхэг будаг шүршигч, хайрцагтай ком фрезерийн машины хошуунуудыг хулгайлж аваад гэрлүүгээ алхаж очоод амбаарынхаа хажууд тавьсан. Би урьд нь энэ мужааны цехед ажилладаг байсан. Манай захирал П.Эрдэнэбаатар миний цалинг дутуу өгөөд үлдсэн цалингаа өгөхгүй байсан. Тэгэхээр нь би мужааны багажийг авсан юм. Мужааны хэрэгслийг би ганцаараа авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас  ... / хх-ийн 58 дугаар хуудас/

         Төрийн банкны 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 196 дугаартай ПЭ82090214 регистрийн дугаартай Б.Бат-Очир нь  манай банкинд 111800165627 тоот харилцах данс эзэмшдэг ба 2017 оны 03 сарын 22-ны өдрийн байдлаар үлдэгдэлгүй болно ... гэх  баримт/ хх-ийн 62 дугаар хуудас/

          ХААН банкны  2017 оны 03 сарын 10-ны өдрийн 133 дугаартай ПЭ82090214 регистрийн дугаартай Б.Бат-Очир нь  манай банкинд 5863089469 тоот харилцах данс эзэмшдэг ба үлдэгдэлгүй болно ... гэх  баримт / хх-ийн 66 дугаар хуудас/

          Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 285 дугаартай ПЭ82090214 регистрийн дугаартай Б.Бат-Очирын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болно ...  гэх баримт / хх-ийн 68 дугаар хуудас/

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Очирын өгсөн... 2016 онд Уян дөш ХХК-д ороод мужаанаар ороод  2 жил ажилласан. Анх 3-4 хүн  ажилладаг байсан. Тэгээд хоёрхон  хүнтэй үлдсэн. Би 9 сард  цаашид ажиллахгүй гэсэн боловч  гуйгаад байхаар нь  ажлынхаа нэг ахтай хамт 11 сар хүртэл ажилласан. Цалингаа нэхэхээр мөнгө төгрөг байхгүй гээд цалин өгөхгүй  байсан. Тэгээд 2017 оны 01 сарын 20-ны үеэр  ийм хэрэг явдал болсон. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Урьд нь хэрэгт холбогдож байгаагүй. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 800000 төгрөгийн цалин авах байсан. Цалингаа өгөхгүй болохоор нь багажийг нь авсан. Тэгвэл цалин өгч магадгүй гэж бодсон гэх мэдүүлэг зэрэг болно.

            Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

          Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Цагаантуг овогт Батдэлгэрийн Бат-Очир нь 2017 оны 01 сарын 18-19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр Тулга ХХК-ны байранд байрлах иргэн П.Эрдэнэбаатарын эзэмшлийн мужааны байранд нэвтэрч цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг гар дрилл  1 ширхэг, жижиг гар фрезерийн машин нэг ширхэг, таслагч 1 ширхэг, 20 метр кабелийн утас, фрезерийн хутганы ком, будаг шүршигч  буу  зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Бат-Очирын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ... Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан эд зүйлийг буцаан өгсөн... гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч П.Эрдэнэбаатарын... Б.Бат-Очир манай цехэд ажиллаж байсан. Би 20000 төгрөг өгөх байсан. 2017 оны 01 сарын 19-ний  өглөө ажлын байрандаа ирэхэд манай байрны цонхыг цөм цохин орж дотор нь байсан цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг гар дрилл  1 ширхэг, жижиг гар фрезерийн машин нэг ширхэг, таслагч 1 ширхэг, 20 метр кабелийн утас, фрезерийн хутганы ком, будаг шүршигч  буу зэрэг эд зүйл хулгайлагдсан байсан. Эд зүйлээ буцаан авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг, шүүгдэгч Б.Бат-Очироос эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол, хохирогч П.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон ...  цахилгаан дрилл 1 ширхэг 140000 төгрөг,  жижиг гар дрилл  1 ширхэг 50000 төгрөг,  жижиг гар фрезерийн машин нэг ширхэг 138000 төгрөг, таслагч 1 ширхэг 50000 төгрөг, 20 метр кабелийн утас 50000 төгрөг, фрезерийн хутганы ком 25000 төгрөг, будагны шүршигч буу 20000 төгрөг нийт 473000 төгрөг...  баримт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Б.Бат-Очир нь шунахайн сэдэлтээр бусдын орон байр буюу хохирогч  П.Эрдэнэбаатарын мужааны цехийн цонхоор орж, 473000 төгрөг буюу бага бус хэмжээний  эд хөрөнгийг хулгайлан авч, өөрийн хашаандаа аваачиж тавьсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болно.

          Шүүгдэгч Б.Бат-Очир нь хохирогч П.Эрдэнэбаатарын мужааны цехийн цонхоор орсон нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Бат-Очир болон  хохирогч П.Эрдэнэбаатарын мэдүүлэг, сэжигтэний  мэдүүлгийг газар  дээр нь шалгасан тэмдэглэл,  туршилт зэргээр нотлогдсон.

         Шүүгдэгч Б.Бат-Очир нь...багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонхыг эвдэж цонхоор  нэвтрэн орсныг  орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

           Иймд шүүгдэгч Б.Бат-Очирын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  заасан  “хулгайлах гэмт хэргийг  орон байран нэвтэрч “ үйлдсэн  гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр    яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Б.Бат-Очирыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Бат-Очир нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь хэргийн 58 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

          Мөн шүүгдэгч Б.Бат-Очир нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тогтоол тэмдэглэл, хохирогч П.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн...Эд зүйлээ буцаан авсан.  Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа  болно.

          Шүүгдэгч Б.Бат-Очир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй үзлээ.

         Эрүүгийн 201721000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Эрдэнэбаатарт 473000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч нь 35000 төгрөгийн тээврийн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдав.

          Шүүгдэгч Б.Бат-Очир нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний  эзэмшлийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй  болгов.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2,  294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296,  297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Цагаантуг овогт Батдэлгэрийн Бат-Очирыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Цагаантуг овогт Батдэлгэрийн Бат-Очирыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн  хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Очирт оногдуулсан 2 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн 201721000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Эрдэнэбаатарт 470000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг  дурьдаж, 35000 төгрөгийн тээврийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Очирт оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

         6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Очирын эзэмшлийн “LCD” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй  болгосугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Очирт өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА