| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/04262/И |
| Дугаар | 183/ШШ2021/03179 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2021/03179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, өнөр хороолол, 24 дүгээр байрны ХХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, ХХ настай, эмэгтэй, ... овогт Б-ын М /рд:ХХ000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, ХХХ дугаар байрны ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, ХХ настай, эрэгтэй, Ө овогт П-ын Д /рд:АА0000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч П.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр П.Д-тай танилцаж, улмаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Д.Амин-Эрдэнийг төрүүлсэн. Танилцсанаас хойш 6 сарын дараа охиноо 7 сартай байхад салсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гадагшаа явах нэрийдлээр хариуцагчтай гэрлэлтийн баталгаа хийлгэж байсан. Түүнээс биш амьдарч байсан түүхгүй. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны намар хүртэл 2 сарын хугацаанд охиноо бодоод нийлэх гэж оролдсон боловч зан суртахууны доголтой байсан нь илэрч, үнэхээр тэвчихийн аргагүй зан гаргаж байсан. Үүнээс хойш хариуцагчтай дахин нийлэх шаардлагагүйг ойлгосон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно” гэв.
Хариуцагч П.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас охин Д.******* төрсөн. 2010 оноос хойш 4 удаа салж, 4 удаа эвлэрэх оролдлого хийсэн боловч бүтээгүй, хоорондоо таарч тохирохгүй байсан учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Охиныг ээжид нь үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Сар бүр хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Б.М, П.Д- нар нь гэр бүл болсноо 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Д.******* төрсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Б.М, П.Д- нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Д.******* 10 настай эхийн асрамжид байх бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д.А-г эх Б.М-ийн асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.А-г 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг П.Д-гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг П.Д- хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М..овогт Б-ын М /рд:ХХ000000/, хариуцагч Ө овогт Пүрэв- ...ын Д /рд:АА0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д.А-ийг эх Б.М-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг охин Д.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг П.Д-гаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Д-, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.М нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ