Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/03105

 

   2021 оны  12 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2021/03116

Улаанбаатар хот

 

          

            2021 оны  12 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2021/03105

Улаанбаатар хот

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, X дугаар байрны XX тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, XX настай, эмэгтэй, Б овогт С-н О /рд:АБ**********/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, нүхт XX дугаар гудамж, XX тоотод оршин суух, 19АА онд төрсөн, ХХ настай, эрэгтэй, Н овогт И*ийн Н /рд:ШД**********/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О****, хариуцагч И.Н****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие И.Н****той 2004 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Н.С****ыг төрүүлсэн. Хүүгээ 9 сартай байхад нь бид салж 10 жил тусдаа амьдарсан ба 10 жилийн дараа буюу 2015 онд эргэн нийлж амьдраад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 0777 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэрлэлтээ батлуулснаас хойш 6 жил хамт амьдарч байгаа ба энэ хугацаанд бидний ааш зан, үзэл бодол таарч тохирохгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүү Н.С****ыг өөрийн асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг авахгүй” гэв.                    

 

            Хариуцагч И.Н**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бидний зан ааш таарахгүй байсан учраас цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзсэн. Өөр амьдрал зохиогоогүй ч гэсэн цаашид хамт амьдрах боломжгүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О**** нь хариуцагч И.Н**** холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр С.О****И.Н**** нар нь гэр бүл болсноо 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Н.Сансар төрсөн болох нь тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх С.О****, И.Н**** нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид насанд хүрээгүй хүү Н.С****ыг эх С.О****ы асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж тайлбарласан тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.С****ыг эх С.О****ы асрамжид үлдээхээр шийдвэрлэв.   

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг И.Н**** хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт С****** ийн О /рд:АБ**********/, хариуцагч Н овогт Ишдоржийн Нямдорж /рд:ШД**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.С****ыг эх С.О****ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг И.Н****ид, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.О**** нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ