Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

  2023      12          28                                          2024/ШЦТ/13

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж, шүүгч, Ц.А,  шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Б

Иргэдийн төлөөлөгч Б.Э

Улсын яллагч Г.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н, Г.Г

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан хийж, О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овгийн Сүрэнжавын Бт холбогдох эрүүгийн 2325000000160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*******,  Ш овогт С.Б, регистрийн дугаар: /000000000/

Холбогдсон хэргийн талаар:

О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос,шүүгдэгч С.Быг 2023 оны 03 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө О аймгийн Б Б багийн “О” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах монгол гэрт амь хохирогч Ц.Цтай маргалдаж, улмаар гэрийн гадна автомашины хатуу хучилттай асфальтан зам дээр гараараа болон хуванцар саваар нүүр лүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодож гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:         

           -Шүүгдэгч С.Бын мэдүүлсэн: 2023 оны 8 дугаар сарын орой хөдөө явах байсан. Суудлаас хоцорсон тул Цагдаагийн байр өнгөрөөгөөд унаанаас буугаад зам дээр цүнхтэй зүйлээ даахгүй байсан тул үлдээгээд Цынд ирсэн. Түүнийг дагуулж явж юмаа авчирах санаатай байсан. Тэр согтуу зүүн орон дээрээ сууж байсан тул би буцаж гараад зам дээр ирэхэд цүнхтэй юм маань алга болсон байсан тул Цагдаагийн жижүүр дээр ороод хэлсэн. Тэгээд Цынд буцаж ирсэн. Ороход талийгаач үгийн зөрүүгүй “дагавар шээс, хоолойг чинь хэрчинэ гээд л ухасхийсэн. Би урдаас нь гарыг нь бариад түрэгдээд хаалгаар гарсан. Гадаа гарнаас нь нэг юм үсэрсэн. Юу байсныг мэдэхгүй. Гадаа гараад барилцсан чигтээ намайг түлхээд би ухарсаар гэрийн үүднээс баруун тийш явж зууралдсаар уруу газар руу 2 уулаа унасан. Би их сандарсан айсан, нэг харахад талийгаач хувцас нь тайлагдсан байсан. Яагаад тэгснийг санахгүй байна. Унасан үед нь өшиглөсөн. Би цамцаа өмс гэр рүүгээ ор гэж гуйсан ороогүй. Утас аваад, куртка аваад ир гэсэн. Би гэрт орж утас байхаар нь аваад гарсан. Дахиад хөнжил аваад ир гэхээр нь гэрээс авчирч нөмөргөсөн. Утсыг нь буцааж оруулж орон дээр нь тавьсан. Гэр рүү нь би 3 удаа орсон. Гадаа хөл дор юм тээглэсэн, харахад цуурхай цагаан сав байсан. Тэр саваар би цохиогүй цас хутгаж нүүр рүү нь цацсан. Яасан гардаггүй архи вэ гээд л цас цацаад байсан. Би их сандаруу, аливаа хэрүүл маргаанаас цугтаж зайлдаг. Хөнжил өгчихөөд би сандарч салгалаад байсан тул тайвшрах гээд хашаанаас гараад алхсан. Балмагдаж цочирч сандарч цохисон. Гар бол хүрсэн. 3 сарын 20-нд баригдах өдөр би бараашиг уусан байсан гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цийн мэдүүлсэн: Надад санал хүсэлт алга. Гомдолтой л байна. Үнэн зөв шийднэ үү. Оршуулгын зардал 7,0 сая төгрөг гарсаныг нэхэмжилнэ. Ээж ах дүү нар эхэндээ сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг нэхэмжилнэ гэж байсан. Одоо энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2325000000160 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан: 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн:...хэрэг учрал болсон гэх газар нь О аймаг Б Б багийн нутаг ............. байлаа. Тус хашаа нь хойд хэсгээрээ цементэн, баруун болон урд хэсгээрээ төмөр торон хашаатай байлаа. Уг хашаа нь ертөнцийн зүгээр баруун талд төмөр торон тээврийн хэрэгслийн хаалга байх ба уг хаалга нь хаалттай... Уг газарт  ирэхэд хэсгийн байцаагч Т, Г.Б гэх дуудлага өгсөн иргэн нар ирчихсэн байсныг тэмдэглэлд тусгав. Тус хашаа руу ороход хашааны хойд хэсэгт блокон граж, гражийн зүүн талд монгол гэр байлаа. ... Тус хаалганууд нь дугаартай байх ба №3 дугаартай хаалганаас чанх хойш 1768 см зайд******* хүний цогцос байсныг №1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв.....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-68-р тал/,     

-Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 69-75-р тал/          

          -Талийгаачийн биенээс авсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-н 75-79-р тал/,

            -Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 87-р тал/            

         -О аймаг Б Я баг Х   00000 тоот хашаа байшинд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /1-р хх-ийн 88-93-р тал/           

          -Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-102-р тал/           

         -О аймгийн Бын Б багийн нутагт байрлах “Цагдаагийн газар”-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,зураг /1-р хх-ийн 109-112-р тал/

            -О аймгийн Бын У багийн нутагт байрлах “мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 113-118-р тал/

            - О аймгийн Бын У багийн нутагт байрлах “Б” гэх нэртэй караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 119-123-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох /3ш CD/тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 124-р тал/

-Амь хохирогч Ц.Цын гэрээс хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 125-146-р тал/

-С.Баас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147-149-р тал/

-Эд зүйл/ баримт бичиг, бусад баримтыг /хэргийн газрын үзлэгийн үед хураан авсан /хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 153-р тал/

-Эд зүйл/ баримт бичиг, бусад баримтыг /хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан гар утсыг Т.Х өгсөн/хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 161-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 162-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 57 минутанд өөрийнхөө 00000000 дугаараас төрсөн ах Цын мобигийн дугаар луу залгаж цэргийн баярын мэнд хүргэсэн юм. Би ахаас та яаж баярлах гэж байна гэтэл, найз нартайгаа нийлнэ, 20,000 төгрөгөөр нийлэх гэж байгаа гэж хэлсэн. Тухайн үед ах маань эрүүл ярьж байсан. Үүнээс хойш ахин холбоо бариагүй бөгөөд 2023 оны 12-р сарын 19-ний өдөр эгч Э залгаад “О аймгийн цагдаагаас ярьлаа, Ц ах чинь яачихсан юм бэ” гэж хэлсэн. Тэгж л би юу болсон талаар мэдсэн..2018 оноос О аймагт амьдрах болсон. Тогтсон ажил төрөл хийж байгаагүй бөгөөд малчин хийж байгаад тэгээд манаач хийсэн. О аймагт хажуугаар нь барилгын туслах ажил хийж байсан юм. Талийгаач ах маань өвчин ярьдаггүй байсан бөгөөд согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг байсан...Бид нар талийгаачийн оршуулгын зардалд барагцаагаар 6,000,000 орчим төгрөг гаргасан бөгөөд түүнийгээ нэхэмжилнэ. Мөн би хотоос О аймаг руу 3 дахь удаагаа энэхүү асуудалтай холбоотой ирсний зардалд нийт 1 сая төгрөг гаргасан. Энэ зардалд машин хөлсөлж ирсэн болон хоолны мөнгө багтаж байна. Мөн хүний амийг үнэлж болохгүй учраас хуулийн дагуу би нэхэмжлэлээ барагдуулж авмаар байна. Надад нэхэмжпэлтэй холбоотой ямар нэг баримт байхгүй одоо хаягдаад алга болсон байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 165, 167-р тал/

-гэрч Г.Бийн мэдүүлсэн... 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн “HOWO загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ Б багт байрлах “ОХХК”-ны хашаанд байрлах гражид тавихаар болоод компаний эзэнтэй “00000000” дугаарын утсаар холбогдож нэг сарын төлбөр болох 150,000 төгрөгийн төлбөр төлөөд том машинаа гражид нь байрлуулсан. Түүнээс хойш дахиж том машинаа гаргаагүй. Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт Б багт байрлах “О ХХК”-ны гражнаас том машинаа гаргаж авахаар ирээд, хашааны гадна талд машинтайгаа ирж зогсох үед хашааны хаалга хаалттай болохоор нь машины сигналаа хоёр удаа сигналдсан чинь ямар нэгэн хүн гарч ирээгүй, энэ үед компани эзэн болох “00000000” дугаар луу залгаж манаач чинь байхгүй байна гэж хэлсэн чинь “гэр нь цоожтой байна уу үз дээ” гэсэн. Би хашааны хаалгаа цоожгүй хаалттай байхаар нь хаалгыг нь онгойлгож хашаа руу ороод хашаанд байрлах манаачийн эсгий гэрийн гадна талд очих үед хаалга нь хаалттай ямар нэгэн цоожгүй байсан. Би хаалгыг онгойлгохоос өмнө гэрийн хаалганы гадна талд газарт цасан дээр цус мэт улаан өнгийн зүйл болчихсон байхаар нь дахин “00000000” дугаар луу залгаж гэрийн чинь гадна талд бөөн цус болчихсон байна гэж хэлсэн чинь “чи тэгвэл гэрт нь ороод үзээч” гэж хэлсэн. Би гэрийн хаалгыг онгойлгож гэрт нь ороход гэрийн доторх зүйлс эмх замбараагүй болчихсон, гэрийн шалан дээр цус мэт улаан зүйлс болчихсон байхаар нь дахин “00000000” дугаар луу залгаж гэрт хүн байхгүй байна, гэрийн дотор талд бөөн цус болчихсон байна гэж хэлсэн чинь “одоо хаашаа явсан юм болоо чи эрүүлжүүлэх ороод үзээдхээч” гэхээр нь би за гэж хэлээд гэрийн хоолны шүүгээг онгойлгох үед гражын түлхүүр байхаар нь түлхүүрийг аваад гэрээс буцаж гараад граж руу очиж гражын хаалга онгойлгож ороод дотор байрлуулсан том машинаа онгойлгож суудлын бүрээсийг нь тайлж аваад буцаад гражаа түгжээд хашааны гадна байрлах машин руугаа явсан. Ингээд машинтайгаа цагдаагийн газрын эрүүлжүүлэх дээр ирээд манаач залуу болох Цыг байгаа эсэхийг асуухад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Ингээд эрүүлжүүлэхээс гараад компаний эзэн рүү залгаж эрүүлжүүлэхэд манаач Ц байхгүй байна гэж хэлсэн чинь “тэгвэл чи буцаж очоод складны цоожнууд байна уу үзээд өгөөч” гэж хэлсэн. Ингээд би буцаж граж руу явсан, хашааны гадна талд очиж зогсоод машинаа тавиад хашаа руу ороод хашаанд байрлах скпад болон гражын цоожнуудыг шалгаад явж байтал гражны хойд хэсэгт газарт толгой хэсэг нь ил гарчихсан, дээгүүрээ хөнжил юм уу даавуугаар хучсан байдалтай хүн хэвтэж байсан, энэ үед би компани эзэн рүү залгаж “цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна, үхсэн юм уу? унтаж байгаа юм уу мэдэхгүй байна нэг хүн гадна хэвтэж байна” гэсэн чинь “би хотод явж байна чи цагдаад мэдэгдчих” гэхээр нь би утсаа таслаад цагдаагийн 0000000 дугаар луу залгаж дуудлага өгсөн юм, хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагчид ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 171-172-р тал/

-гэрч Г.Ц мэдүүлсэн:.. Тэгээд бид нар 22 цагт караокенаас гарч Д машинд би, Ц ах, Э, Т нар сууж явсан. Д машинаа барьж явсан бөгөөд төв засмал замаар явж Ц ахыг эхлээд гэрийнх нь гадаа буулгасан юм. Замд Ц ах манайд орж архи ууя, ойрхон дэлгүүр орж архи авъя гэхээр нь яах юм бэ гээд дэлгүүр явах гэж байснаа буцаж эргэсэн. Тэгээд Ц ах гэрийнхээ гадаа ганцаараа буугаад хашааныхаа хаалгаар дотогш орсон. Ц ах Шүүхийн тамгын газрын урд талын хашаанд манаач хийдэг гэж өөрөө ярьдаг юм. Ц ахынхаас хөдлөөд Т нь найзуудтайгаа уулзлаа гээд замд буусан бөгөөд түүнийг яг хаана буусныг мэдээгүй. Дараа нь Э …… дугаар байрны хамгийн сүүлийн орцны гадаа буюу гэрийнх нь гадаа буулгасан. Дараа нь намайг манай гэрийн гадаа буюу …………………. орцны гадаа буулгасан юм. Тэгээд Д ганцаараа үлдэж машинтайгаа явсан. Би гэртээ барагцаагаар 23 цаг болох гэж байхад орсон юм.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178-р тал/

эрч Б.Э мэдүүлсэн: ...Тэгтэл тус газар нь суудал муутай байна гээд бид нар хуучин шүүхийн ард талын Б төвийн подвальд байдаг караокед орсон юм. Б руу явж байхад надтай урд өмнө цуг ажиллаж байсан Ц ах миний 00000000 дугаар луу өөрийнхөө 00000000 дугаараас залгаж “мэнд мэдээд баярын мэнд хүргэсэн. Би түүнд хандан бид нар нэг газар суух гэж байна гэтэл тэрээр, би тэгвэл яваад очъё гэхээр нь би Б дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд караокед ороод удаагүй байхад Ц ах ирчлээ гэж залгахаар нь би гарч авсан юм. Тэгээд бид нар караокед 3 цаг суусан бөгөөд 0,75 литрийн 3 шил архи уусан, 0,5 литрийн 6 ширхэг пивог хувааж уусан, мөн дуулсан. Тэгээд 22 цагийн үед караокенаас гарсан бөгөөд нийт 80 орчим мянган төгрөгний тооцоо гарсан юм. Тус мөнгийг бид нар өөр өөрт байсан мөнгөө өгч дундаасаа босгож би аваад тооцоо хийсэн. Бүгд бэлэн мөнгө өгсөн бөгөөд Ц ах ч гэсэн бэлэн 20,000 төгрөг өгсөн санагдаж байна. Караокеноос гарахад Ц ах надад хандан “ахыгаа хороолол хүргээд өгөөч” гэхээр нь би машингүй шүү дээ гэхэд тэрээр за за ах нь явлаа гээд хойшоо чигээрээ алхсан юм. Тэгээд Ц, Б бид 3 зам дээр такси барих гээд зогсож байтал Д машинтайгаа гарч ирээд суучих би хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд бид 3 түүний машинд суухад Д өөр хүн байгаагүй юм. Дтэгтэл Ц ах нээрээ муудчихсан байсан, тэр хаана байна, хүргээд өгье гэхээр нь би тэгье тэгье хойшоо явсан гэж хэлсэн. Тэгээд зүүн хойш эргээд явтал Оросын консулын харуулын байрны үүдэнд Ц ах сууж байсан хажууд нь цагдаа зогсож байсан. Тэгэхээр нь бид нар хамт явж байгаа юм аа, би аваад явчихъя гээд Ц ахыг би бууж авсан. Тэгээд бид нар Ц ахын гэр лүү явсан бөгөөд тэрээр архи авч өгье гэхээр нь яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд Ц ахын хашааны хаалганы гадаа зогсож тэрээр хашааны хаалгаараа дотогш ганцаараа орж явсан. Бид нараас тэдний хашаа руу ороогүй юм. Тэгээд тэрээр явган хүний болон машины хаалгаа дэлгэчихээд машинаа оруулаад манайд орооч гэхээр нь яах юм бэ гээд ороогүй юм. Тэгээд тэндээс явж 1-16 дугаар байрны ард Б буулгасан, түүнийг найз нь машинтай ирж авсан юм. Түүний дараа 6-18 дугаар байрны гадаа буюу манай гадаа намайг буулгасан. Машинд Ц, Д нар үлдээд цааш явсан юм...  ” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 180-181-р тал/

-гэрч Д.Т мэдүүлсэн: ...Ц ахын гэр лүү яваад хашааных нь гадаа очсон. чинь Ц ах шууд чигээрээ яв, би та нарт архи авч өгье гэж хэлэхээр нь би одоо болно хэрэггүй, гэртээ харъя гэж яриад болиулаад Цахыг хашааных нь гадаа буулгасан чинь бүгдээрээ манайд оръё гээд байхаар нь хэрэггүй ээ ахаа гэж хэлж буулгачихаад бид хэд цаашаа яваад ….. дугаар байрны Ж гэх нэртэй дэлгүүрийн гадаа очоод Б гээд манай найз намайг ирж аваад би тэр хэдээс салаад найзаараа гэртээ хүргүүлээд шууд харьсан. Бид нар дундаас хэн ч хэрүүл маргаан хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 184-р тал/

-гэрч М.Баярхүүгийн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр С зочид буудлын 2 давхарт засварын ажлаа хийж байхдаа хамт ажилладаг П, Ц, Э, Б, Т нарын хамт 0.5 грамм савлагаатай хараа архи 2 ширхгийг уусан. Тэндээсээ гараад нэрийг нь мэдэхгүй караокед бид нар ороод 0.75 грамм савлагаатай Хараа архи аваад дуулаад сууж байхад өмнө нь манайд хамт ажиллаж байсан Цорж ирээд хамт суусан. Сүүлдээ юу болсныг санахгүй байна, дүүгээ дуудаад гэртээ хүргүүлээд гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 186-187-р тал/

-гэрч Ч.А: “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 18-ны барагцаагаар 22 цагийн үед гаднаас 50 гаруй насны бараан өнгийн костюм өмссөн нэг******* хүн орж ирээд жижүүрийн өрөөний цонхон дээр надтай уулзсан юм. Тэрээр надад хандан “би галт тэрэгнээс хоцорчихлоо, галт тэрэг хоцорсон хүмүүсээ бага зэрэг хүлээгээд явж байж болдоггүй юм байхдаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та өртөөн дээр очиж гомдлоо гаргаж болно” гэтэл тэрээр “би одоо цүнхтэй хувцсаа бариад яваад байх уу, танай энд камертай газар цүнхээ тавьчиж болох уу” гэхээр нь би түүнд хандан “та энд таньдаг хүнтэй бол тухайн айлдаа тавьсан нь дээрээ энүүгээр олон хүмүүс орж гардаг юм аа” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “энд манай нэг хамаатны дүү байгаа” гэж хэлсэн бөгөөд би түүний хэлсэн нэрийг одоо санахгүй байна. Уг нь нэг нэр хэлээд байсан юм. Тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртэж байсан бөгөөд гэхдээ яриа нь орон гаран юм яриад байсан. Тэгээд тэр хүн явах гээд ч байгаа юм шиг буцаж эргэж ирж байснаа “баяртай” гээд гараа даллаад явсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд тэр хүн ахиж цагдаагийн газарт орж ирээгүй ээ. Мөн тэр хүн нэрээ ч хэлээгүй юм. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 207-р тал/

-О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаартай:.. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан... Шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан гарын мөр нь МЫ003010011958 дугаараар санд бүртгэгдсэн С Бын зүүн гарын дунд, 4 гэж дугаарласан гарын мөр нь М1Ч003010011958 дугаараар санд бүртгэгдсэн Сүрэнжавын Бын зүүн гарын эрхий, 5 гэж дугаарласан гарын мөр нь М1М003010011958 дугаараар санд бүртгэгдсэн папилляр шугамын эхлэл, папилляр шугамын салаалт, папилляр шугамын ац зэрэгхувийн онцлог шинжтэмдгүүдээр тохирч байна....” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 220-227-р тал/

-О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай "... С.Бын биед хүзүү, 2 гарын сарвуу, зүүн бугуйд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэг хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байж болно. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 232-233-р тал/,

-О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай “... Ц.Цын цогцосноос авсан цусанд этилийн спирт 2.2 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. ...” гэсэн дүгнэлт/1-р хх-ийн 246-247-р тал/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай “... С овогтой Б нь сэтгэцийн хувьд хэвийн. Хэрэг хариуцах чадвартай. ...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 02-03-р тал/

-О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай “... Талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын орой, чамархайг хамарсан цусан хураа, гавлын ясны гадна хальсан доор, хуйхан доор, баруун болон зүүн талын чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдийн гэмтлүүд болон чихний мөгөөрсний хугарал, дух, зүүн чихний дэлбээний зүсэгдсэн шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. Талийгаач үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаачийн ходоодонд 30 мл цусархаг зунгааралдсан агууламжтай байв. Хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 6-10 цаг өнгөрсөн байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа болно. ...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 08-13-р тал/

 

-Шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг /2-р хх-ийн 14-18-р тал/

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1673 дугаартай:... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн хагарсан хуванцар сав, хуванцар хагархай хэсэг, заазуурын ажлын хэсэг, бараан өнгийн хуванцар иш, 1 ширхэг даавуун оосортой түлхүүр, РееЬок гэсэн бичигтэй бараан өнгийн саравчтай малгай зэрэгт цус, биологийн ул мөр илрээгүй. Хар өнгийн улаан, цагаан оруулгатай ажлын куртик, малгайтай, үстэй хөх ноосон цамц, хар хөх өнгийн улбар шар дотортой куртик, ягаан өнгийн ноосон малгай, Самсунг маркийн гар утас зэргээс цус илэрч байна....Амь хохирогч Ц.Цын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоосон тул үснээс ДНХ- ийн тогтоц тогтоох шаардлагагүй, гарын хурууны 10 ширхэг хумснаас цус илэрч байна. С.Бын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоосон тул үснээс ДНХ-ийн тогтоц тогтоох шаардлагагүй, гарын хурууны 10 ширхэг хумснаас цус илрээгүй. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гэх хар өнгийн тэлээ, хар хөх өнгийн дотоож, хар өнгийн оймс, саарал өнгийн оймс зэргээс цус илрээгүй, цэнхэр өнгийн жинсэн өмд, сараал эрээн өнгийн өмд, хар өнгийн хагас түрийтэй үстэй өвлийн гутал зэргээс цус илэрч байна, Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 23 локусаар тогтоов. Хар өнгийн хагас түрийтэй үстэй өвлийн гуталд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн хагас түрийтэй хавар, намрын гуталд цус илэрч байна, цайвар өнгийн хөнжлөөс цус илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан захтай хагас энгэртэй, зүүн энгэрийн дээд хэсэгт 1 ширхэг халаастай, 2 суга, мөрөндөө хар, шар өнгийн оруулгатай, дотортой ногоон өнгийн цамц, дугуй захтай, урт ханцуйтай, ногоон өнгийн нимгэн цамц, зүүн талдаа цахилгаантай 2 ширхэг халаастай, халаас хоосон, зүүн гуяны дээд хэсэгт Н үсэг бүхий бичиглэлтэй логотой хар саарал өнгийн ноосон өмд зэргээс цус илэрч байна, Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 23 локусаар тогтоов. Шинжилгээнд хүргүүлж буй Ц.Ц, С.Б нарын хатаасан цус нь шинжилгээнд тэнцэж байна. ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 23 локусаар тогтоов. №11-19. Хар өнгийн улаан, цагаан оруулгатай ажлын куртик, малгайтай, үстэй хөх ноосон цамц, хар хөх өнгийн футболка, хар хөх өнгийн улбар шар дотортой куртик, ягаан өнгийн ноосон малгай, Самсунг маркийн гар утас, N06 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №6 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №10 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №11 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, N03-7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8-9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №2 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы бариулаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы хулдааснаас бэхжүүлсэн цус мэт зүйл, гэрийн зүүн баганаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хөргөгчний хаалганаас бэхжүүлсэн цус мэт зүйл, цэнхэр өнгийн жинсэн өмд, сараал эрээн өнгийн өмд, хар өнгийн хагас түрийтэй үстэй өвлийн гутал, захтай хагас энгэртэй, зүүн энгэрийн дээд хэсэгт 1 ширхэг халаастай, 2 суга, мөрөндөө хар, шар өнгийн оруулгатай, дотортой ногоон өнгийн цамц, дугуй захтай, урт ханцуйтай, ногоон өнгийн нимгэн цамц, зүүн талдаа цахилгаантай 2 ширхэг халаастай, халаас хоосон, зүүн гуяны дээд хэсэгт Н үсэг бүхий бичиглэлтэй логотой хар саарал өнгийн ноосон өмд зэрэгт илэрсэн цус нь ДНХ- ийн тогтцоороо амь хохирогч Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 26-38-р тал/

-О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 129 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зэрэг №144-д байх биет байдлаар ирүүлсэн гутлын мөртэй харьцуулах загвараар ирүүлсэн С.Бын гэх гутлын улны хээтэй гутлын улны хээний хэлбэр, хэмжээ, харилцан байрлал, элэгдэл, сэтрэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-47-р тал/,

-шүүгдэгч С.Бын яллагдагчаар мэдүүлсэн... Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19-20 цагийн үед үеэл дүү Цын гэрт ганцаараа орсон юм. Тэгэхэд Ц нь гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан. Тэгээд бид 2 мэнд мэдэлцээд би түүнд хандан цуг яваад цүнх өргөлцөөд өгөөч гэтэл тэрээр “би дөнгөж сая орж ирлээ, чадахгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэднийхээс гарч цагдаагийн зүүн талд засмал замын урд үлдээсэн том гахай цүнхээ авах гэтэл би хайгаад олоогүй юм. Тэгээд би цагдаа руу орж жижүүрт нь танай камерт миний цүнх харагдах болов уу гэж асуухад “манайх 100 метрт хардаг, та маргааш өглөө хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаагаас гарч Цынд дахин очсон. Тэгтэл Ц нь надад хандан “дагавар шээсний хоолойг хэрчинэ” гээд над руу хутга авч дайрсан. Тэгэхээр нь би түүнтэй зууралдаад гэрээс гарсан юм. Тэгээд би хутгыг нь тавиулах гэж түүний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл хутга нь модны тийшээ шидэгдсэн юм. Тэгээд бид 2 зөндөө зууралдсан. Ингэхдээ тэрээр дээгүүрээ өмссөн хувцасаа бүгдийг нь тайлаад цээж нүцгэн болсон юм. Тэгээд тэрээр цамцаа тайлаад шидэхдээ өөрөө уруу газар луу унасан. Мөн тэрээр босож ирээд надтай бас ноцолдсон. Тэгээд би түүнээс холдож гэр лүү орж түүний гар утсыг авч түүнд өгөх гээд “чи одоо цагдаа юм уу ийш тийшээ” ярь гэтэл тэрээр ярихгүй гээд гар утсаа аваагүй юм. Тэгэхээр нь би Цын утаснаас өөрийн******* Х 00000000 дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь Отуулд амьдардаг эхнэр Х 0000000 дугаар луу залгахад бас дуудаад аваагүй юм. Тэгээд би түүний гар утсыг гэрийнх нь зүүн орон дээр тавьсан. Мөн би гэрт нь кофе найруулж уусан. Би Цт хандан гэр лүү ороё гэтэл тэрээр орохгүй, хөнжил аваад ир гээд байсан. Тэгэхээр нь би түүний ажлын куртикыг ардуур нь дэвсэж өгөөд гэрийн баруун талд байсан шкафнаас цагаан өнгийн хөнжил авч түүнд өгсөн. Тухайн үед тэрээр газарт бөгсөөрөө сууж байсан юм. Тэрээр “би гэртээ орчихно” гээд байсан юм. Тэгээд би гэрийнх нь гэрлийг унтраачихаад тэднийхээс гарч явсан. Тэдний хашааны гадаа би хэсэг зогсож байгаад урагшаа зам хөндлөн гараад алхчихсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд барагцаагаар 10-15 минут л үйл явдал болсон байх. Би тэднийд удаагүй юм. Би цоо эрүүл байсан. Тухайн хэрэг гарах өдөр амь хохохирогч Ц бид 2 зууралдахад л надад учирсан байх. Тэрээр миний зүүн шанаа, хүзүү рүү гараараа цохиж байсан юм. Би түүний биед учирсан гэмтлүүдийг учруулаагүй, мөн түүнийг зодож алсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81-82-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч С.Б нь 2023 оны 03 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнийн 22-23 цагийн орчим О аймгийн Б Б багийн “О” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах амь хохирогч Ц.Цын монгол гэрт очиход Ц.Ц согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба улмаар маргалдаж, барилцаж аваад гэрээс гарч гэрийн гадна хатуу хучилттай асфальтан зам руу ордог налуу хэсэгт унаж,унасан байхад нь гараараа болон хуванцар саваар нүүр рүү нь цохиж,өшиглөж зодоод,гэрээс нь хөнжил авчирч нөмрүүлэн орхиод явсан бөгөөд Ц.Ц нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн, хувцас, хүний биед үзлэг хийсэн ажиллагаануудын тэмдэглэл,гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтууд, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 03 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө О аймгийн Б Б багийн “О” ХХК-ийн эзэмшлийн хашаанд амь хохирогч Ц.Цтай маргалдаж,барилцаж авч улмаар унасан байхад нь цохиж зодсоны улмаас хохирогчид гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа гэмтэл учруулж, хохирогч нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цийн... 2023 оны 12-р сарын 19-ний өдөр эгч Э залгаад “О аймгийн цагдаагаас ярьлаа, Ц ах чинь яачихсан юм бэ” гэж хэлсэн. Тэгж л би юу болсон талаар мэдсэн..... гэх мэдүүлэг,гэрч Г.Б мэдүүлсэн... гражын цоожнуудыг шалгаад явж байтал гражны хойд хэсэгт газарт толгой хэсэг нь ил гарчихсан, дээгүүрээ хөнжил юм уу даавуугаар хучсан байдалтай хүн хэвтэж байсан, энэ үед би компани эзэн рүү залгаж “цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна, үхсэн юм уу? унтаж байгаа юм уу мэдэхгүй байна нэг хүн гадна хэвтэж байна” гэсэн чинь “би хотод явж байна чи цагдаад мэдэгдчих” гэхээр нь би утсаа таслаад цагдаагийн 000000 дугаар луу залгаж дуудлага өгсөн юм.... гэх мэдүүлэг, О аймгийн шүүх шинилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай ... Талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын орой, чамархайг хамарсан цусан хураа, гавлын ясны гадна хальсан доор, хуйхан доор, баруун болон зүүн талын чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо... Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа болно...гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,талийгаачийн өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.  

 

Шүүгдэгч С.Б нь амь хохирогчийг гараараа болон хуванцар саваар цохиж зодсон үйлдлийн улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын орой, чамархайг хамарсан цусан хураа, гавлын ясны гадна хальсан доор, хуйхан доор, баруун болон зүүн талын чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтлүүд учирсан, Ц.Ц амь нас хохирсон болох нь шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон, нотолгоо хангалттай байна.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...2023 оны 8 дугаар сарын орой хөдөө явах байсан.Суудлаас хоцорсон тул Цагдаагийн байр өнгөрөөгөөд унаанаас буугаад зам дээр цүнхтэй зүйлээ даахгүй байсан тул үлдээгээд Цынд ирсэн. Түүнийг дагуулж явж юмаа авчирах санаатай байсан. Тэр согтуу зүүн орон дээрээ сууж байсан тул би буцаж гараад зам дээр ирэхэд цүнхтэй юм маань алга болсон байсан тул Цагдаагийн жижүүр дээр ороод хэлсэн. Тэгээд Цынд буцаж ирсэн. Ороход талийгаач үгийн зөрүүгүй “дагавар шээс, хоолойг чинь хэрчинэ гээд л ухасхийсэн. Би урдаас нь гарыг нь бариад түрэгдээд хаалгаар гарсан. Гадаа гарнаас нь нэг юм үсэрсэн. Юу байсныг мэдэхгүй. Гадаа гараад барилцсан чигтээ намайг түлхээд би ухарсаар гэрийн үүднээс баруун тийш явж зууралдсаар уруу газар руу 2 уулаа унасан. Би их сандарсан айсан, нэг харахад талийгаач хувцас нь тайлагдсан байсан. Яагаад тэгснийг санахгүй байна. Унасан үед нь өшиглөсөн. Би цамцаа өмс гэр рүүгээ ор гэж гуйсан ороогүй. Утас аваад, куртка аваад ир гэсэн.Би гэрт орж утас байхаар нь аваад гарсан. Дахиад хөнжил аваад ир гэхээр нь гэрээс авчирч нөмөргөсөн. Утсыг нь буцааж оруулж орон дээр нь тавьсан. Гэр рүү нь би 3 удаа орсон. Гадаа хөл дор юм тээглэсэн, харахад цуурхай цагаан сав байсан. Тэр саваар би цохиогүй цас хутгаж нүүр рүү нь цацсан. Яасан гардаггүй архи вэ гээд л цас цацаад байсан. Би их сандаруу, аливаа хэрүүл маргаанаас цугтаж зайлдаг. Хөнжил өгчихөөд би сандарч салгалаад байсан тул тайвшрах гээд хашаанаас гараад алхсан. Балмагдаж цочирч сандарч цохисон, Гар бол хүрсэн. 3 сарын 20-нд баригдах өдөр би бараашиг уусан байсан” гэх мэдүүлэг нь шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудтай зөрүүгүй, нөхцөл байдлыг баталсан шинжтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгүүд нь С.Быг амь хохирогчийн гэрт орсон, гарсан байдлыг болон цаг хугацааны тухайд, гэрчүүдийн мэдүүлэг нь амь хохирогчийг тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг, гэртээ хүргэгдэж ирсэн цаг хугацааг тус тус нотолж байна.

Хэрэгт хоорондоо зөрүүтэй, эргэлзэх үндэслэл бүхий ямар нэг баримт авагдаагүй, нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдсон байна.

         

        Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч С.Б 2023 оны 03 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө О аймгийн Б Б багийн “О” ХХК-ийн эзэмшлийн хашааны манаач амь хохирогч Ц.Цынд очиж маргалдаж, улмаар гэрийн гадаа хатуу хучилттай асфальтан зам дээр гараараа болон хуванцар саваар нүүр лүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодож гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч оршуулгын зардалд 7.0 сая төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдохгүй байна гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. С.Бын биед олон тооны зулгаралт шарх үүссэн. Санаатай гэмт хэрэг мөн үү. Амь хохирогчийн үйлдэл байна уу гэж үзэж байна. Болгоомжгүй шинжтэй. Заазуур олдсон байдаг. Ямар учиртай юм шалгаагүй. Гэм буруугийн хэлбэр, санаа сэдэлтийг тогтоох шаардлагатай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г: Миний хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй хангасан эсэх нь тодорхойгүй. Хэрэг яг хэдэн цагт гарсан болохыг тогтоох шаардлагатай. Хэргийн газрын үзлэгээр 167 кадр зураг авсан байдаг, зарим нь хэрэгт авагдаагүй байна. Камерын бичлэгт үзлэг хийхдээ цагдаагийн ажилтныг гэрчээр оролцуулсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг прокурорт хянуулахгүй шивсэн байна. Монгол гэрт хийсэн үзлэгээр багана хөдөлсөн байдаг. Гэрэл зургаар бэхжүүлээгүй. Яллагдагчийн мэдүүлгийг шалгаагүй, Б цохисноос болж амь хохирсон эсэх, оршуулгын зардал 7,0 сая төгрөгийг тогтоох, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулна уу гэж,

-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Э: С.Б нь гэм буруугүй гэж үзэж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгчийн гэм буруу тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай” гэж мэтгэлцсэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “С.Б нь гэм буруугүй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь С.Б нь амь хохирогчтой маргалдаж, барилцан зууралдаж, улмаар С.Б нь түүнийг зодсоны улмаас гавал тархины хүнд гэмтэл учирч нас барсан үйл баримтыг нотолсон, хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй гэж дүгнэсэн. Үйл явдал 2023 оны 18-наас 19-нд шилжих шөнийн 22-23 цагийн орчим болсон, амь хохирогч нь цогцост үзлэг хийхээс 6-10 цагийн өмнө нас барсан болохыг шинжээч тогтоосон, цогцост үзлэгийг 3 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 01 минутад, хэргийн газрын үзлэгийг 3 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 26 минутад тус тус хийсэн байна.

       О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтээр “С.Бын биед хүзүү, 2 гарын сарвуу, зүүн бугуйд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байж болно” гэж, О аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай  дүгэлтээр “Талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын орой, чамархайг хамарсан цусан хураа, гавлын ясны гадна хальсан доор, хуйхан доор, баруун болон зүүн талын чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдийн гэмтлүүд болон чихний мөгөөрсний хугарал, дух, зүүн чихний дэлбээний зүсэгдсэн шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно...” гэж тус тус тогтоосон ба шүүгдэгчийн биед учирсан зулгаралтууд, амь хохирогчийн биед учирсан олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх зэрэг нь амь хохирогч,шүүгдэгч нар нь барилцаж зууралдаж ноцолдсон, улмаар С.Б нь хохирогчийг унасны дараа хөлөөрөө өшиглөж, газарт байсан хагархай хуванцар саваар нүүр хэсэгт нь олон удаа цохиж олон тооны гэмтэл учруулсан үйл баримтыг нотолж байна.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн цогцосны зураг,хэргийн газраас олдсон хагархай хуванцар саванд болон хэрэг гарсан газрын эргэн тойронд байгаа цус мэт зүйл, ул мөрүүд нь тухайн газар болсон үйл явдлыг хангалттай нотолсон гэж үзсэн.

         Амь хохирогч нь үйлдлээрээ, С.Быг цочирдож өөрийгөө хамгаалах зайлшгүй нөхцөлд оруулсан гэх ул мөр тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгээр монгол гэрийн урд хэсгээс олдсон заазуур мэт зүйл нь дангаараа ямар нэг дүгнэлт хийхэд хангалттай баримт болохгүй боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.       

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан мөрдөн шалгах ажиллагааны зөрчлүүд нь, шүүх хуралдааныг хойшлуулах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдохгүй байна гэж үзэх, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход саад болох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

      Шүүгдэгч С.Бын, Ц.Цын амь насыг хохироосон үйлдэл нь  Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.       

      Шүүгдэгч С.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бөгөөд түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн шинж нь санаатай гэмт хэрэг болохыг нотолсон.     

       Шүүх сэтгэц эмгэг судлалын... Магадлуулагч С.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж буй үйлдлийг үнэн зөвөөр ойлгож, мэдэх удирдан жолоодох чадвартай…гэх шинжээчийн дүгнэлтээр... /2-р хх-ийн 2-3-р тал/ С.Б нь сэтгэцийн хувьд эрүүл ,хэрэг хариуцах чадвартай байна.           

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6,5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч нар: шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ үү гэж санал гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ: Уучлал гуйж байна. Гэм буруугаа хүлээнэ гэжээ.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд “Оршуулгын зардал 7,0 сая төгрөг гарсаныг нэхэмжилнэ. Ээж ах дүү нар эхэндээ сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг нэхэмжилнэ гэж байсан. Одоо энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хэдий ч 7,0 сая төгрөгний шаардлагыг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 100 сая төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хатаасан цус болон цагаан өнгийн хагарсан хуванцар сав /хуванцар хагархай хэсэг, заазуурны ажлын хэсэг, бараан өнгийн хуванцар иш, 1 ширхэг даавуун оосортой түлхүүр, хар өнгийн улаан, цагаан оруулгатай, ажлын куртик, малгайтай, үстэй хөх ноосон цамц, хар хөх өнгийн улбар шар дотортой куртик, ягаан өнгийн ноосон малгай, Самсунг маркийн гар утас, RееЬок гэсэн бичигтэй бараан өнгийн саравчтай малгай, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №6 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №5 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №10 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №11 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №3-7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8-9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр /монгол гэр доторх/ илрүүлж бэхжүүлсэн №2 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы бариулаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы хулдааснаас бэхжүүлсэн цус мэт зүйл, гэрийн зүүн баганаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хөргөгчний хаалганаас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, амь хохирогч Ц.Цын үс, гарын хурууны 10 ширхэг хумс, С.Бын биеэс шинжилгээнд зориулж авсан үс, гарын хурууны 10 ширхэг хумс, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, сараал эрээн өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож, хар өнгийн хагас түрийтэйдстэй өвлийн гутал, хар өнгийн оймс, саарал өнгийн оймс, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн хагас түрийтэй хавар, намрын гутал, цайвар өнгийн хөнжил, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан захтай хагас энгэртэй, зүүн энгэрийн дээд хэсэгт 1 ширхэг халаастай, 2 суга, мөрөндөө хар, шар өнгийн оруулгатай, дотортой ногоон өнгийн цамц, дугуй захтай, урт ханцуйтай, ногоон өнгийн нимгэн цамц, зүүн талдаа цахилгаантай 2 ширхэг халаастай, халаас хоосон, зүүн гуяны дээд хэсэгт Н үсэг бүхий бичиглэлтэй логотой хар саарал өнгийн ноосон өмд, гутлын мөрийг бэхжүүлсэн хулдаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг дүрс билэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч төлөх төлбөргүй,хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Шүүгдэгч 283 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан байх тул оногдуулсан ялд оруулан тооцохор заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт С.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бын цагдан хоригдсон 283 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 7,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хатаасан цус болон цагаан өнгийн хагарсан хуванцар сав /хуванцар хагархай хэсэг, заазуурны ажлын хэсэг, бараан өнгийн хуванцар иш,-1 ширхэг даавуун оосортой түлхүүр, хар өнгийн улаан, цагаан оруулгатай, ажлын куртик, малгайтай, үстэй хөх ноосон цамц, хар хөх өнгийн улбар шар дотортой куртик, ягаан өнгийн ноосон малгай, Самсунг маркийн гар утас, RееЬок гэсэн бичигтэй бараан өнгийн саравчтай малгай, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №6 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №5 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №10 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №11 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №3-7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №8-9 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр /монгол гэр доторх/ илрүүлж бэхжүүлсэн №2 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, №7 гэж дугаарласан газраас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы бариулаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хаалганы хулдааснаас бэхжүүлсэн цус мэт зүйл, гэрийн зүүн баганаас бэхжүүлсэн цус мэт зүйл, хөргөгчний хаалганаас бэхжүүлсэн цус мэт зүйлүүд, амь хохирогч Ц.Цын үс, гарын хурууны 10 ширхэг хумс, С.Бын биеэс шинжилгээнд зориулж авсан үс, гарын хурууны 10 ширхэг хумс, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, сараал эрээн өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож, хар өнгийн хагас түрийтэйдстэй өвлийн гутал, хар өнгийн оймс, саарал өнгийн оймс, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн хагас түрийтэй хавар, намрын гутал, цайвар өнгийн хөнжил, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан захтай хагас энгэртэй, зүүн энгэрийн дээд хэсэгт 1 ширхэг халаастай, 2 суга, мөрөндөө хар, шар өнгийн оруулгатай, дотортой ногоон өнгийн цамц, дугуй захтай, урт ханцуйтай, ногоон өнгийн нимгэн цамц, зүүн талдаа цахилгаантай 2 ширхэг халаастай, халаас хоосон, зүүн гуяны дээд хэсэгт Н үсэг бүхий бичиглэлтэй логотой хар саарал өнгийн ноосон өмд, гутлын мөрийг бэхжүүлсэн хулдаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг CD хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч төлөх төлбөргүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                         

    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                            

                                          ШҮҮГЧИД                          Ц.АЛТАНГАДАС

 

                                                                                      Д.ОТАМИР