Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/29

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,  улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Г.Давааням, Б.Мөнхзориг, хохирогч Б.Анхзаяа, Б.Ганчимэг, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандах нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Давааням, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхзориг нарт холбогдох эрүүгийн 201621000092 дугаартай, 178/2017/0031/Э/ индекстэй хэргийг 2017 оны 03 сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд  1991 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс мянгад, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, амбүл-3, эцэг, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-18 тоотод оршин суух,   дундын өмчлөлийн гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын  өрхийн орлого байхгүй,  эрхэлсэн ажилгүй,  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны  10 дугаар сарын 10-ны өдрийн 129  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, мөн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 9 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн  суллагдаж байсан, ПЗ91102114  дугаарын регистртэй, Боржигон овогт Гантулгын Давааням.

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-18 тоотод оршин суух, 1975 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, аминдаа гэр нэгийн дундын өмчлөлийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 480000 төгрөг,  Ховд аймгийн дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 06 сарын 09 - ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 215 дугаар зүйлийн 215.4-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 06- ны өдрийн 63/19 дугаартай захирамжаар 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг өршөөн хасаж суллагдсан, ПЭ75101916 дугаарын регистртэй, Тайжууд овогт Баатардоржийн Мөнхзориг

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Г.Давааням нь ялтай байдалд байхдаа давтан үйлдлээр, бусдын  орон байранд нэвтэрч,

-Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоот хашаанд оршин суух Л.Нарандуламын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, “LG” маркийн гар утас хулгайлж 560000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-11 тоот хашаанд байрлах А.Энэрэлийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24 - ний өдөр 40 инчийн Тошиба маркийн “LCD” зурагт хулгайлж 1000000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоот хашаанд байрлах М.Намсрайжавын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж  42 инчийн “LG” маркийн зурагт хулгайлж 699000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-12 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1370000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-1 тоотод оршин суух, Х.Санж- Осорын гэрээс 2016 оны 07 сарын 29- ний өдөр 42 инчийн самсунг маркын зурагт, кабелийн станц зэргийг хулгайлж, нийт 650000 төгрөгний хохирол

-Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод оршин суух Б.Галбадрахын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн”TCL” маркийн зурагт хулгайлж 850000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-05 тоотод байрлах А.Баатархүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “PHILIPS” маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800000 төгрөгний хохирол

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-01 тоотод оршин суух иргэн Б.Билгүүний гэрээс 2017 оны 01 сарын 15-ны өдөр хар өнгийн Хисенсе / Нisense/ маркын зурагт, Кабелийн хүлээн авагч хулгайлж, 445000 төгрөгний хохирол

-Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-12 тоотод оршин суух Б.Анхзаяагийн  байшингийн цоожийг эвдэж, 2017 оны 01 сарын 12-ны өдөр хар өнгийн Делл Ай-3 маркийн нөүтбек хулгайлан авч 720000 төгрөг хохирол 

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8-6 тоот хашаанд оршин суух Ц.Алтансоны байшингийн цүүг нь эвдэж 2017 оны 01 сарын 26-ны өдөр LG маркын 32 инчийн харөнгийн зурагт,  “DDH” телевизийн хүлээн авагч станц, хоёр ширхэг  удирдлага зэргийг хулгайлж 735000 төгрөгний хохирол учруулсан.

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 7-17 тоотод оршин суух иргэн Ж.Пүрэвсүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж  хурган дотортой дээл хулгайлж,  300000 төгрөгний хохирол 

- Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3-12 тоот хашаанд оршин суух Б.Лхамаасүрэнгийн байшинд 2017 оны 1 сарын 13-ны өдөр нэвтрэн орж бүрэн тоногтой монгол эмээл, суран бугуйл хулгайлан авч 980000 төгрөгний хохирол

 - Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн захын 2 давхар улаан барилгын Б.Ганчимэгийн эзэмшлийн 01 тоот павилоны цоожийг эвдэж 2017 оны 01 сарын 15-16 нд шилжих шөнө нэвтрэн орж, 14 ширхэг гар утас хулгайлж, 1780000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт

2. Шүүгдэгч Б.Мөнхзориг нь ялтай байдалд байхдаа 2017 оны 01 сарын 16- 20-ны өдрүүдэд  Г.Даваанямын гэмт хэрэг үйлдэж олсон  зүйл буюу гар утаснуудыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан  яллах болон цагаатгах талын  нотлох баримтуудыг шинжлэн судалж,  үнэлж дүгнэвэл:

1. Шүүгдэгч  Г.Даваанямын үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Давааням нь  ялтай байдалд байхдаа давтан үйлдлээр, бусдын  орон байранд нэвтэрч,

-Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоот хашаанд оршин суух Л.Нарандуламын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, LJ маркийн гар утас хулгайлж 560000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-11 тоот хашаанд байрлах А.Энэрэлийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 40 инчийн “Тошиба” маркийн “LCD” зурагт хулгайлж 1000 000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоот хашаанд байрлах М.Намсрайжавын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж  42 инчийн” LG” маркийн зурагт хулгайлж 699000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-12 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1370000 төгрөгний хохирол,

-Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-1 тоотод оршин суух, Х.Санж-Осорын гэрээс 2016 оны 07 сарын 29-ний өдөр 42 инчийн самсунг маркын зурагт, кабелийн станц зэргийг хулгайлж, нийт 650000 төгрөгний хохирол

-Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод оршин суух Б.Галбадрахын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн”TCL” маркийн зурагт хулгайлж 850000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-05 тоотод байрлах А.Баатархүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500000 төгрөгний хохирол,

- Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “PHILIPS” маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800000 төгрөгний хохирол

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-01 тоотод оршин суух иргэн Б.Билгүүний гэрээс 2017 оны 01 сарын 15-ны өдөр хар өнгийн “Хисенсе” / Нisense/ маркын зурагт, Кабелийн хүлээн авагч хулгайлж, 445000 төгрөгний хохирол

-Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-12 тоотод оршин суух Б.Анхзаяагийн  байшингийн цоожийг эвдэж, 2017 оны 01 сарын 12-ны өдөр хар өнгийн Делл Ай -3 маркийн нөүтбек хулгайлан авч 720000 төгрөг хохирол 

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8-6 тоот хашаанд оршин суух Ц.Алтансоны байшингийн цүүг нь эвдэж 2017 оны 01 сарын 26-ны өдөр “LG” маркын 32 инчийн харөнгийн зурагт,  “DDH” телевизийн хүлээн авагч станц, хоёр ширхэг  удирдлага зэргийг хулгайлж 735000 төгрөгний хохирол учруулсан.

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 7-17 тоотод оршин суух иргэн Ж.Пүрэвсүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж  хурган дотортой дээл хулгайлж,  300000 төгрөгний хохирол 

- Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3-12 тоот хашаанд оршин суух Б.Лхамаасүрэнгийн байшинд 2017 оны 1 сарын 13-ны өдөр нэвтрэн орж бүрэн тоногтой монгол эмээл, суран бугуйл хулгайлан авч 980000 төгрөгний хохирол

 - Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн захын 2 давхар улаан барилгын Б.Ганчимэгийн эзэмшлийн 01 тоот павилоны цоожийг эвдэж 2017 оны 01 сарын 15-16 нд шилжих шөнө нэвтрэн орж, 14 ширхэг гар утас хулгайлж, 1780000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт  авагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

1. Хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоот хашаанд байрлах гэрт үзлэг явуулж зурагт байсан гэх газрыг 8-ын тоогоор, утас байсан гэх газрыг 10-ын тоогоор тус тус тэмдэглэв. Хэрэг учралын газарт гарын мөр илрээгүй болно ... гэх үзлэгийн тэмдэглэл ,  гэрэл зураг / 1 дүгээр хх- ийн 3-6 дугаар хуудас/

2. Үнэлгээ тогтоох баримтаар ... “Samsung”  маркын 32 инчийн зурагт-440000 төгрөг, “LG”  маркын гар утас - 120000 төгрөг нийт 560000 төгрөг / 1 дүгээр хх-8-10 дугаар хуудас /

3. Хохирогч  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоотод оршин суух / Лхагвасүрэнгийн Нарандуламын мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 04 сарын 22- ны өдөр манай гэрийн цоожийг  онгойлгож  “Samsung”  маркын 32 инчийн зурагт,  “LG”  маркын гар утас  зэргийг авсан байсан. Манай гэрийн цоожны түлхүүр алга болоод цохиж онгойлгодог байсан. Тухайн эд зүйлээ нийт 580000 төгрөгөөр үнэлж байна...   гэх мэдүүлэг / 1 дүгээр хх 18-19  дүгээр хуудас/   - 120000 төгрөг нийт 560000 төгрөг ,

4. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр... “Samsung”  маркын 32 инчийн зурагт,  “LG”  маркын гар утас  зэргийг  хохирогч Л.Нарандуламд хүлээлгэн  өгөв... гэх баримт / 1 дүгээр хх-ийн 21-23 дугаар хуудас/

5. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн ...   2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт явж байгаад саарал өнгийн хаалгатай хашаан дотор нэг гэр байсан. Хашаан дотор ороод гэрийн цоожийг нарийн төмрөөр цохиж онгойлгоод гэрийн хойморт байсан хавтгай дэлгэцтэй зурагт, авдар дээр байсан гар утсыг аваад гэрээс гарч цоожийг нь буцаагаад түлхэж оруулсан. Тэндээс гараад такси аваад сангийн хэрмийн хойт талд казак айлын гадна ирж буугаад таксиний мөнгө байхгүй болохоор айлаас авсан гар утсаа өгөөд буусан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан. Уг зурагтаа тэр айлд 60000 төгрөгөөр зарсан. Тэр айлд ороход Тилеухан тэднийд байсан. Бид хоёр хорих ангид ял эдэлж байхдаа танилцсан, бид үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна  ...   гэх мэдүүлэг /1-р хх-ийн  25-26-рхуудас/

            6. Хэрэг учралын газар үзлэг хийсэн...  Хэрэг  учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 05-11 тоот хашаанд  байх монгол гэрт болсон ба гэрт байсан стейкэн дээр байсан зурагт алга болсон байв. Хэргийн газрын үзлэгээр 2 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав ... гэх тэмдэглэл  / 1 дүгээр хх-ийн  223 дугаар хуудас /

            7. Хураан авах тогтоолоор ... Эрүүгийн төлөөлөгч Г.Амарсанаагаас 40 инчийн “Toshiba маркын “LCD зурагтыг хураан авав ... гэх баримт / 1 дүгээр  хх- ийн  224 дүгээр хуудас /

            8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг  ...  40 инчийн Toshiba маркын “LCD  хар өнгийн зурагтыг  хохирогч А.Энэрэлд  хүлээлгэн өгсөн ... гэх баримт / 1 дүгээр хх-ийн 225 - 227 дугаар хуудас / “

9.Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар ... 40 инчийн “Toshiba маркын “LCD  хар өнгийн зурагт 1000000 төгрөг  / 1 дүгээр хх- ийн 230 дугаар хуудас/

10. Мөрдөн байцаалтад хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын  Баатархайрхан багийн 05-11 тоотод оршин суух /  А.Энэрэлийн өгсөн ...  Би 2016 оны 04 сарын 24-ний өдөр 12.30 цагийн үед гэрээсээ гараад нөхөр Батсайханаар аавындаа хүргүүлээд манай нөхөр ээж Пагмын хамт захруу яваад замаараа гэрээрээ орж авсан эд зүйлээ тавьчихаад аавынд ирсэн. Тэгээд 15 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ очтол манай гэрийн хаалганы дээд талд нуусан байсан түлхүүрээр гэрийн цоожийг онгойлгоод гэрт байсан 40 инчийн хар өнгийн “LCD Тошиба маркийн зурагтыг аваад буцаагаад манай гэрийг цоожлоод түлхүүрийг нь авч явсан байсан. Би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, одоо надад гомдол санал байхгүй  ... гэх мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн  233 дугаар хуудас/

  11.Мөрдөн байцаалтад Г.Давааням сэжигтэнээр өгсөн... 2016 оны 04 сарын 24- ний өдөр гэрээс гараад явж байтал бороо орсон тэгээд Баатархайрхан багийн 05-11 тоот хашаанд ороод гэрийг нь түлхүүрийг нь хайж байтал цавгандаа байсан. Гэрийг нь онгойлгож 40 инчийн хар өнгийн “LCD Тошиба маркийн зурагтыг авч гараад таксины жолоочийн төрлийн хүнд 50000 төгрөгөөр зарсан. Таксины жолооч ямар айл вэ? гэхээр нь манайх гэж хэлсэн. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг... / 1 дүгээр хх-ийн 237 дугаар хуудас/

12. Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоот хашааны гол хэсэгт гэр байх ба модон хаалганы цүү нь эвдэрсэн, модон гуя нь эвдэрсэн байдалтай байв. Зурагтны тавиур байх ба  зурагт байсан гэх газрыг 10 тоогоор тэмдэглэв... гэх  тэмдэглэл  /2 дугаар  хх-ийн 50 дугаар хуудас/

13. Үнэ тогтоолгох баримтаар ... “ LG маркын 42 инчийн зурагт – 699000 төгрөг / 2 дугаар хх- ийн 58 дугаар хуудас/

14. Мөрдөн байцаалтад гэрч Ц.Болормаагийн  өгсөн... 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай охин утсаар яриад манай гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд яваад очсон чинь хаалганы цоож эвдэрсэн байдалтай, гэрт ороход гэрийн зүүн хойт талын тавиур дээр байсан 42 инчийн “LG маркийн зурагт алга болсон байсан ... гэх мэдүүлэг ./2 дугаар хх-ийн  59-60-р хуудас/

15.Мөрдөн байцаалтад гэрч  Б.Мөнхөөгийн өгсөн... 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14.30 цагийн үед манай ач хүү гэрээсээ цэнэглэгч авна гэхээр тэднийд орж цэнэглэгч авчихаад цоожлоод ач хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцаад ирэхэд даамангийн хаалга жаахан онгойчихсон гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн  61-62-р хуудас/

16. Мөрдөн байцаалтад хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан  багийн 09-16 тоотод оршин суух / Мөнхөөгийн Намсрайжавын өгсөн... 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө машинаа засуулахаар засварын газар явсан. Өдөр нь манай охин надруу ярихаар нь гэртээ очсон чинь цагдаа нар ирчихсэн манай гэрт хулгай ороод 42 инчийн “LG маркийн зурагт алга болсон байсан. Одоо зурагтаа буцаагаад авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг  / 2 дугаар хх- ийн  64-65-рхуудас/

17. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтнээр өгсөн ...   2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоотод байрлах иргэн М.Намсрайжавын гэрийн цоожийг эвдэн орж “LG маркийн 42 инчийн зурагт хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хашааны даамангаар ороод гэрийн цоожийг нарийн төмрөөр хөшиж онгойлгоод гэрт ортол зүүн хойт хойморт зурагтны тавиур дээр байсан хар өнгийн “LCD маркийн хавтгай зурагтыг аваад хашааны буланд тавьчихаад замаас такси бариад нөгөө зурагтаа аваад 24 айлын ломбарданд тавих гэтэл надад бичиг баримт байхгүй тул  жолооч ахыг тавиад өг гэж гуйгаад нөгөө ах ломбард орох хооронд би дэлгүүр ороод гараад иртэл цагдаа нар ирчихсэн байсан тул би зугтаад явчихсан гэжээ. / 2 дугаар хх- ийн  68 дугаар хуудас/

18. Г.Даваанямын эзэмшлээс “LG  маркын 42 инчийн зурагт хураан авах тогтоол үйлдэн, хураан авсан тухай  тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогч М.Намсрайжавд хүлээлгэн өгсөн ... тэмдэглэл  / 2 дугаар  хх- ийн 69-72 дугаар хуудас/

19. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг ...  / 2 дугаар хх- 75-78 дугаар хуудас / 

20.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан .... Сэжигтэн Г.Давааням нь  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 хашаанд оршин суух хохирогч Л.Нарандуламын гэрийг зөв зааж байв. Гэрийн хаалганы цоожийг доош нь татаж онгойлгож, Самсунг маркын 32 инчийн зурагт, гар утас авч, сангийн хэрмийн  ойролцоо иргэн Аминад зарсныг … мэдүүлэгийг газар дээр нь шалгаж, гэрэл зургаар бэхжүүлэв …  гэх тэмдэглэл / 2 дугаар хх- ийн 101-107 дугаар хуудас/,

21. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан....Сэжигтэн Г.Давааням нь Баатархайрхан багийн 5-11 тоот хашааг зөв зааж байсан ба  тухайн айл руу хэрхэн нэвтэрснийг асуухад “ гэрийн цавганд байсан түлхүүрээр гэрийг  онгойлгож ороод дотроос “Тошиба” маркын зурагт аваад, гудамжны доод талаас такси барьж явсан” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгаж, гэрэл зургаар бэхжүүлэн  авав... гэх  тэмдэглэл  / 2 дугаар хх- ийн 108-111 дүгээр хуудас/

22. Хэрэг учралын газар үзлэг хийсэн ...  Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-17 хашаанд болсон ба хашаанд байх байшингийн баруун талын 2 жижиг цонхны ялаанаас хамгаалах тор сөхөгдөөд жижиг порчигоор орсон байдалтай, байшин хашаа хоёрын дунд 2 ширхэг хивс байв. Уг хашаанаас 10 метрийн зайнд Цамбагарав багийн 5-08 тоот хашаа байх ба уг хашааны гадна шаргал өнгийн нэг хивс байв. 3 ширхэг хивсийг хураан  авав...   тэмдэглэл , гэрэл зураг  / 2 дугаар хх-ийн 167-170 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар хивс -1 ширхэг нь 330000 төгрөг нийт 990000 төгрөг / 2 дугаар хх-ийн 172 дугаар хуудас/

23. Мөрдөн байцаалтад хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-17 тоотод оршин суух/ Дагважамцын Нямхүүгийн өгсөн... 2016 оны 08 сарын 24-ний өдөр манай гэрийн цонхоор хулгай орж 3 ширхэг хивс, 2 ширхэг хөөрөг хулгайд алдагдсан.   Нэг хивсийг 330000 төгрөгөөр үнэлж байна. Халтар манан хөөргийг  12 жилийн өмнө 500000 төгрөгөөр, цагаан манан хөөргийг 280000 төгрөгөөр тус тус үнэлж байна.  3 ширхэг хивс, 500000 төгрөгний хөөргийг буцаан авсан. 280000 төгрөгний хөөрөгний үнийг төлүүлнэ ...  гэх мэдүүлэг / 2 дугаар хх- ийн 177-178 дугаар хуудас/

 24. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн баримтаар... 1,7х2 метрийн хэмжээтэй 3 ширхэг, шар эрээн өнгийн хивсэнд үзлэг хийж, уг ажиллагааны явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, хохирогч Д.Нямхүүд хүлээлгөн өгсөн... / 2 дугаар хх-ийн 189-191 дүгээр хуудас/

25. Хураан авах тогтоол үйлдэж, хураан авах тэмдэглэлээр... улаан шүрэн толгойтой халтар манан хөөрөг байв гээд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр ... халтар манан хөөргийг хохирогч Д.Нямхүүд хүлээлгэн өгөв ... гэх баримт /2 дугаар хх-ийн 192-195 дугаар хуудас/

26. Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямсүрэнгийн өгсөн... 2016 оны 07 сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч босоод байшингийнхаа цонхыг арчаад  зогсож байтал нэг зүс таних дунд зэргийн нуруутай, 25-28 насны хар өнгийн арзгар үстэй, цэнхэр пудволктой, цэнхэр женсин өмдтэй, залуу хоёр ширхэг хивс тэврээд манай хашаа даваад ороод ирсэн. Намайг хөөе гээд хашгирахад “энэ хивсийг ахынхаа гэрээс авсан юмаа “ гээд манай  байшингийн  үүдэн дээр нөгөө хивсээ хаячихаад хойд хаалгаар гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 197  дугаар хуудас/

27. Мөрдөн байцаалтад Г.Давааням сэжигтэнээр өгсөн... 2016 оны 07 сарын 24-ний өдөр  36 айлын орон сууцнаас гудамжаар явж байхад нэг эзэнгүй байшин байсан. Хашаа руу ороод жижиг өрөөнийх нь цонхоор орж 3 ширхэг шаргал өнгийн хивс, 2 ширхэг манан хөөрөг авсан. Хойд талын айлын хашаа даваад тэр хашаанд  байсан эмэгтэйд “энэ зүйлийг харж бай , машин аваад ирье” гээд   явсан. Байшин тортой байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 200-201 дүгээр хуудас/

28. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэлээр ...  36 айлын орон сууцны орчмоос Цамбагарав багийн нутаг дэвсгэр лүү явсан бөгөөд уг багийн гудамжаар явж байх үед Ц-4,  7  гэсэн бичигтэй ногоон даамантай хашаан дотор улаан ягаан өнгийн байшин байх ба уг байшингийн жижиг өрөөний цонхоор орж,  дотроос нь 3 ширхэг шаргал өнгийн хивс, сервант дотор байсан 2 ширхэг манан хөөрөг аваад буцаад уг цонхоороо гараад  Ц-5, 8 гэсэн хашаа даваад тэндээ 3 ширхэг хивсийг үлдээгээд хашааны хаалгаар нь гарч явсан... гэх мэдүүлгийг  тэмдэглэл үйлдэж гэрэл зургаар бэхжүүлэн авав ... /2 дугаар хх-ийн 202-208 дугаар хуудас/

29. Хэрэг учралын газар үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон  гэх газар нь Жаргалант сумын Бичигт багийн 1-04 А хашаа байх ба  хашаанд шар өнгийн хаалгатай бариа гэрт ороход гэрийн зүүн талын хувцасны шкабан дээр байсан 42 инчийн самсунг маркын зурагт , кабелийн станц  зэрэг байхгүй байв ... гэх  тэмдэглэл ,  гэрэл зураг /2 дугаар хх-ийн 215-217 дугаар хуудас/

30.  Мөрдөн байцаалтад Г.Даваанямын  сэжигтэнээр өгсөн... Би 2016 оны 07 сарын 28- ны өдөр Алтаншагайгийн хамт явж байгаад 2 давхар палкан байшинтай айлын хашаа руу орсон. Гэрийнх нь цоожийг төмрөөр гөнжихөд цоож цүүтэйгээ мултарсан. Тэгээд гэрт орж 42 инчийн хар өнгийн зурагт каблийн станц зэргийг аваад такси авах гээд гараад иртэл нэг ах машинтайгаа ирсэн. Тэгээд тэр ахад суугаад зурагт  авах уу гэсэн авья гэсэн. Номин талаас яваад хамгийн наад захын клонк ороод шалгаж үзээд нүүрэн талд нь баахан зураг гарч байсан. Дараа нь Малчин дэлгүүр орж шалгуулж үзээд зүгээр байсан тул тэр ах авсан. Тухайн хүнд 180000 төгрөгөнд хоёуланг нь өгсөн. Алтаншагай тухайн айл руу ороогүй ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх -ийн 227 дугаар хуудас /

31. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар 42 инчийн хар өнгийн SAMSUNG маркын зурагт-550000 төгрөг, кабелийн станц- 100000 төгрөг / 2 дугаар хх- ийн 229 дүгээр хуудас/

32.  Мөрдөн байцаалтад  хохирогч Д.Ганчимэгийн өгсөн...  2016 оны 07 сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Э.Насанхишиг надруу утсаар залгаж “Х.Санж- Осор ахын гэрт ирээд хаалгыг нь онгойлгох “ гэсэн чинь хаалганы цүү нь цоожтойгоо мултраад гараад ирлээ гэсэн. Тэгээд орой болчихсон байсан тул цагдаа дуудаагүй. Тухайн үед айлын хүмүүс нь Хятад явсан байсан учраас утсаар ярьсан. Манай хадам ах Х.Санж-Осорын гэрээс Самсунг маркийн 42 инчийн хар саарал өнгийн зурагт, кабелийн станц алга болсон байсан гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 231 дүгээр хуудас/

33. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Сэжигтэн Г.Давааням Жаргалант сумын Бичигт багийн 04-01 тоот хашаа,  хашаан доторхи шар өнгийн хаалгатай бариа гэрийг зааж байсан ба тухайн  гэрээс зурагт болон станцыг авч явсан гэх газрыг өөрөөр нь заалгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэл ...  / 2 дугаар хх- ийн 232- 235 дугаар хуудас /

34. Гэрч Ж.Лхагвасүрэнгээс Самсунг маркийн зурагт, станц зэргийг хураан авч, эд зүйлд үзлэг хийж, хохирогч Д.Ганчимэгт хүлээлгэн өгсөн  хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл ... /  2 дугаар хх-ийн 236-238 дугаар хуудас/

35. Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэчулууны өгсөн... 2016 оны 07 сарын 28-ны өдөр зах дээр дэлгүүр дээрээ зогсож байтал Ж.Лхагвасүрэн ирээд  видео оруулах гээд чадахгүй байна гээд 42 инчийн хар өнгийн зурагтыг хажуудаа нэг залуутай хамт оруулж ирсэн. Тэгээд би оролдоод видео руу нь оруулж чадахгүй байтал гаднаас Б.Базар орж ирээд тухайн зурагтыг видео руу нь оруулж өгсөн. Тэгээд тэр хоёр зурагтаа аваад гарсан. Ж.Лхагвасүрэнтэй орж ирсэн хүн нь Г.Давааням мөн  байсан ... гэх мэдүүлэг  /2 дугаар хх-ийн 239 дүгээр хуудас/

36. Мөрдөн байцаалтад гэрч Ж.Лхагвасүрэнгийн өгсөн... 2016 оны 07 сарын 29-ний өдөр таксинд явж байтал нэг залуу гар өргөсөн. Таксинд явах уу гэсэн явна гэсэн. Тэгтэл таксинд суугаад гэрээс очоод зурагт аваад орхиё гэсэн. Зурагтаа зарах гэсэн юм аа гээд намайг утсаа өгөөч гэсэн. Нэг утас руу залгаад холбогдох  байна гэсэн. Тэгээд намайг 200000 төгрөгөөр авахгүй биз гэсэн.Чи яагаад хямдхан зарж байгаа юм гэсэн чинь би Улаанбаатар явж ажил хийх гэж байгаа, замын зардалгүй болчихлоо, эхнэр хүүхэд Мөнххайрхан суманд байгаа гэж хэлсэн.  Би ажил дээрээ очоод зурагтыг шалгаж үзсэн. Зурагт гарахгүй байсан тул Б.Эрдэнэчулууны дэлгүүрт ороод, захаас супер удирдлага аваад шалгаж үзээд видео дээр нь тавих гээд чадахгүй байтал гаднаас Б.Базар орж ирээд гаргаж өгсөн. Тэгээд Г.Даваанямтай хамт эмнэлэг дээр очоод эхнэртээ үзүүлээд АТМ-ээс 200000 төгрөг авч өгөөд зурагтыг авсан. Хулгайнх гэдгийг мэдээгүй ...  гэх мэдүүлэг  / 2 дугаар хх-ийн  240-241 дүгээр хуудас/

37. Хэрэг учралын газар үзлэг хийсэн  ... Хэрэг учрал болсон гэх газар нь  Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод  болсон ба гэрт “LED телевизор байсан гэх газрыг 8 тоогоор тэмдэглэв. Хаалганы цоож багажийг гэрэл зургаар бэхжүүлэн авав, цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн гэх цоожийг гэрэл  зургаар бэхжүүлэн авав ...  гэх тэмдэглэл , гэрэл зураг  / 2 дугаар хх-ийн 245-247 дугаар хуудас/

38. Эд зүйл хураан авсан  үзлэгээр....  “EXTRA.TOP.SECURITY  гэсэн бичигтэй, дунд нь шувууны дүрстэй, голдоо g үсэгтэй, 2 талдаа , 4х2,5 см хэмжээтэй, цагаан өнгийн цоож байв... гэх тэмдэглэл тогтоол, гэрэл зураг /2 дугаар хх-ийн 249 - 250 дугаар хуудас /

39. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн ....Ховд аймгийн Жаргалант сумын  Наран  багийн 14-08 тоот хашаанд оршин суух Т.Тилеуханаас “TCL  маркын телевизорыг хураан авах  тогтоол үйлдэн хураан авч, эд зүйлд  үзлэг хийж, хар өнгийн “TCL  маркын 42 инчийн зурагтыг хохирогч Б.Галбадрахад хүлээлгэн өгсөн  ... тэмдэглэл, гэрэл зураг  / 3 дугаар хх- ийн 5-6 дугаар хуудас/

40. Мөрдөн байцаалтад  хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод оршин суух /  Б.Галбадрахын өгсөн... 2016 оны 07 сарын 26-ны өглөө найзындаа хоночихоод 10 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож мултраад цүүнд нь зүүчихсэн байхаар нь аваад гэртээ ороход гэрийн баруун талд зурагтны тавиур дээр байсан 42 инчийн “TCL маркийн зурагт алга болчихсон байхаар нь цагдаа дуудсан. 2016 оны 07 сарын 25-26-нд шилжих шөнө алга болсон. 2015 оны 06 дугаар сард 850000 төгрөгөөр худалдаж авсан. Эд зүйлээ хүлээн авсан, Ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг  /3 дугаар хх- ийн 8 дугаар хуудас/

41. Мөрдөн байцаалтад гэрч Н.Таванцэцэгийн өгсөн...  2016 оны 07 сарын 26-ны шөнө Мөст сумаас ирсэн. Өглөө нь зурагт алга байхаар нөхрөөсөө асуухад хулгай ороод зурагт авчихсан байна. Цагдаад дуудлага өгчихсөн гэсэн. Намайг 2 хоног хөдөө яваад ирэхэд зурагт алга болчихсон байсан ... гэх мэдүүлэг  /3 дугаар хх-9 дүгээр хуудас/

42. Мөрдөн байцаалтад гэрч Т.Тилеуханы өгсөн...  2016 оны 07 сарын 25,26- ны ны үеэр байх таксинд явж байтал нэг залуу суугаад би гэрээсээ юм авах гэсэн юм гээд нэг цэнхэр хаалгатай хашааны гадна ирээд хавтгай зурагт авч гарч ирээд зах орсон. Тэгээд машин дотор сууж байгаад би энэ зурагтаа зармаар байна. Эхнэр хөдөө явчихсан мөнгөний хэрэг болоод 350000 төгрөгөөр авч байсан, одоо 100000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Тэгээд ах та авчих гээд гуйгаад байхаар нь 40000 төгрөг байна гэсэн чинь за тэгвэл ав, 2,3 хоногоос үлдсэн мөнгийг нь өгчих гэсэн. Гэртээ дагуулж очоод асааж үзээд авсан. Хулгайнх биш биз гэхэд тийм юм байхгүй гэсэн. Нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 10 дугаар хуудас /”

43. Эд зүйлийн үнэлгээний тогтоох баримтаар...  “TCL маркын “LED”-42 инчийн зурагт – 850000 төгрөг  / 3 дугаар хх-ийн 12 дугаар хуудас /

44. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтнээр өгсөн... 2016 оны 07 сарын 25-ны орой 16 цагийн үед Наран багт явж байгаад сараалжин даамантай хашаанд ороод нэг цоожтой гэр байсан. Хятад цоожтой байхаар нь цоожийг нь чулуугаар 2 удаа цохиод эвдэж ороод 42 инчийн “TCL маркийн зурагтыг авч амбаарын хажууд тавьчихаад хойшоо явж такси барьж ирээд зурагтаа аваад уг таксины жолоочийг энэ зурагтыг 100.000 төгрөгөөр авах уу гэхэд надад 50.000 төгрөг байна гэсэн.  Тэдний гэрт очиж залгаж үзээд 40000 төгрөгөөр аваад, үлдсэн мөнгийг нь 2,3 хоногоос өгөхөөр болсон. Хулгайнх биш биз гэхээр биш манайх гэж хэлсэн. 40.000 төгрөгөөр архи,тамхи аваад дууссан гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас /

45. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан...  Сараалжин төмөр хаалгатай, Н-21-14 тоот гэсэн хаягтай, хаалган дээр зогсож, энэ хаалгаар орсон гэж дотогш орж, энэ гэрт гэж гэрийг заан хаалгаар дотогш орж, ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах сервант дээр байсан” TCL зурагт руу зааж мөн байна гэв. Гэрээс гарч ертөнцийн зүгээр хойшоо  эргэж хашааны өнцгөөр эргэсэн замыг зааж эндээс такси барьсан... гэж  заан,  модон амбаартай айлын  гадна ирж 40000 төгрөгөөр зарсан  ... гэх тэмдэглэл, гэрэл зураг  / 3 дугаар хх-16-19 дүгээр хуудас /

46. Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-05 тоотод оршин суух  утас 99478604 / А.Баатархүүгийн өгсөн... 2016 оны 07 сарын 25-ны  үеэр манай  гэрийн цоожийг онгойлгон чүнчигноров нэртэй улаан шар өнгийн  толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг хулгайд алдагдсан байсан. Тухайн хөөргийг 500000 төгрөгөөр үнэлж байна. Хөөрөгний даалинг үлдээгээд хөөргийг авсан байсан. Гэрийн хатавчинд байсан түлхүүрээр онгойлгож орсон байсан. Хөөргөө хүлээн авсан тул  нэхэмжлэх зүйл байхгүй...  гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/

47. Чүнчигноров нэртэй улаан шар өнгийн  толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай хөөрөгт үзлэг хийж, хохирогч А.Баатархүүд хүлээлгэн өгсөн  тэмдэглэл  ... / 3 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/

48. Мөрдөн байцаалтад  гэрч Т.Эрхэмбаярын өгсөн... Манай нөхрийн чүнчигноров нэртэй улаан шар өнгийн  толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг алга болсныг 2016 оны 08 сарын 02- ны өдөр мэдсэн. Манай нөхөр 22 жил хэрэглэж байгаа хөөрөг... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/

49. Үнэлгээ тогтоох баримтаар ... улаан өнгийн чулуун хөөрөг -500000 төгрөг / 3 дугаар хх-ийн 42 дугаар  хуудас /

50. Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнх-Эрдэний өгсөн... 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрт хулгай орсныг мэдсэн. Манай аавын 22 жил хэрэглэж байгаа чүнчигноров нэртэй, улаан шаргал өнгөтэй, хуванцар улаан шар өнгийн толгойтой, мөнгөн нуух халбагатай хөөргийг авсан байсан. Манай гэрийн түлхүүр гэрийн хатавчинд байдаг. Тэндээс аваад гэр онгойлгоод хулгай орсон байсан. Бид нар гэрээ цоожлоод байнга тэр газарт түлхүүрээ үлдээгээд явдаг байсан ...   гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 38-39-рхуудас/

51. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтнээр өгсөн ...  Би өдрийг нь сайн санахгүй байна. Цагдан хорихоос батлан даалтанд гараад арван мянгатын орчим явж байгаад цэнхэр өнгийн даамантай хашаа руу орсон. Хашаан дотор байсан монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж онгойлгоод гэрийн орон дээр байсан бор өнгийн даалинтай хөөргийг аваад даалинг нь үлдээгээд гарсан. Гэрийн цоожийг буцаагаад цохиж оруулаад явсан ... гэх мэдүүлэг  /3 дугаар хх-ийн  44-45-р хуудас/

52.Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан...10 мянгатад явж байгаад цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд орж, гэрийн цоожийг түлхүүрээр онгойлгож ороод, гэр дотроос бор даалинд байсан шаргал өнгийн хөөргийг хулгайлан авсан гэж 14-05 хашааг зааж байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 46-49  дүгээр хуудас / 

53. Хэрэг учралын газар үзлэг хийсэн ... Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-03 тоотод  2 монгол гэр байх ба  зүүн талын гэрийн цоожны даруулга төмөр нь махийсан байна. Гэрийн хоймор хэсэгт зурагтны суурь байх ба “PHILIPS маркын 42 инчийн зурагт байсан гэх газарт зурагт байхгүй байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 3 дугаар хх-ийн 53-55 дугаар хуудас/

54. Мөрдөн байцаалтад  хохирогч Ш.Нямдоржийн өгсөн... Би Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийнхээ хамт гэртээ ирэхэд манай гэрийн цоожны даруулганаас хаалганы самбарыг мулт татаад гэрийн хойморт байсан 42 инчийн зурагтыг аваад явсан байсан. Уг зурагтыг 2012 онд 2400000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хашаанд дүү П.Долгорсүрэнгийнх байдаг. Өглөө ажилдаа явахдаа анзаарч хараагүй гэсэн. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйлгүй ...  гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн  63-64  дүгээр хуудас /

55. Мөрдөн байцаалтад гэрч П.Долгорсүрэнгийн өгсөн ... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байгаад Улаанбаатар хотоос хүргэн ах Ш.Нямдорж ирж байна гэхээр гэртээ ирсэн. Тэгтэл Ш.Нямдорж ахын гэрийн цоожны даруулга сөхөгдөөд хаалга нь онгойчихсон байсан. Гэрт ороод харахад хойморт байсан зурагт нь алга болчихсон байсан. Тэгээд удалгүй ах эгч хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг  /3 дугаар  хх-ийн 65-рхуудас/

56. Мөрдөн байцаалтад гэрч Г.Амарсанаагийн өгсөн... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажилтай явж байсан. Тэгтэл 2-р 10 жилийн сургуулийн хажуу талын Болорын 27 айлын орон сууцны урд талд батлан даалтанд гараад удаагүй байсан Гантулгын Давааням зурагт барьчихсан зогсож байхаар нь сэжиглээд явж очиход намайг хараад зурагтаа үлдээгээд зугтаад явчихсан. Хуучин 42 инчийн “PHILIPS маркийн зурагт байсан ... гэх мэдүүлэг  /3 дугаар хх-ийн  66-р хуудас

57. Эд зүйлийн үнэлгээ тогтоох баримтаар... 2012 онд худалдаж авсан 42 инчийн PHILIPS маркийн зурагт  -800000 төгрөг ... гэх баримт / 3 дугаар хх- ийн 58 дугаар хуудас/

58. Эд зүйлийг хураан авах болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр... 113 см урттай, 73 см- ийн өндөртэй, хар өнгийн “PHILIPS маркийн зурагт байх бөгөөд SERIAL NO : DN 1A 0930001343  гэсэн  бичигтэй, суурь хэсгийн 4 боолт байхаас 3 боолттой байх ёстойгоос 3 боолттой асааж үзэхэд дэлгэц хэвийн... гэх зурагтыг хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэн, хохирогч Ш.Нямдоржид хүлээлгэн өгсөн...  тэмдэглэл , гэрэл зураг  / 3 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/

 59. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн ...  2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд байх би Бугат багийн 7-3 тоот хашаа руу ороход 2 цоожтой гэр байсан. Хойт талынх нь гэрийн цоожны даруулгыг эвдэж гэрт ороод хойморт нь байсан “PHILIPS маркийн зурагтыг авч гарсан. Тэр зурагтаа зарах гэж авч явж байгаад эрүүгийн төлөөлөгч Г.Амарсанаатай таарсан. Тэгээд зурагтаа газарт тавиад зугтчихсан. Надад мөнгө хэрэг болоод хулгай хийсэн. Би ганцаараа хийсэн  ... гэх мэдүүлэг  /3 дугаар хх-ийн  73-74 дүгээр хуудас/

60. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгахад... Захаас такси аваад Бугат багийн 7 дугаар гудамжны эхэнд буугаад тухайн гудамжаараа дээшээ алхаад Бугатын 07-03 тоот гэсэн цэнхэр өнгийн хээтэй даамантай модон хашаанд ороход 2 монгол гэр байх хойд талын гэрийг зааж гэрийн цоожны даруулгыг хөшиж эвдэж орсон гээд гэрт орж  хойморт байсан  хар өнгийн зурагт руу зааж энэ зурагтыг авсан. Гудамжинд гараад такси бариад 12 жилийн 2  дугаар сургуулийн 27 айлын орон сууцны дэргэд буугаад байж байтал Эрүүгийн төлөөлөгч Г.Амарсанаатай таарч зурагтаа орхиж зугтаасан гэх хашааны буланг зааж  байв.   гэх мэдүүлгийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлсэн.  / 3 дугаар  хх- ийн 75-79 дүгээр хуудас / 

61. Хэрэг учрал болсон гэх  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-01 тоот хашаанд үзлэгийг явуулахад нунтаг шороон хөрстэй, монгол гэр нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан, гэрийн үүдэн хэсгээс 2 ширхэг гутлын мөр, гэрийн хаалгаар дотогш ороход зурагт байсан гэх зурагт байхгүй байсан ба түүнийг А цэгээр тэмдэглэв.  Гэрт хивсэн дээр гутлын мөр гарсныг 7 – ын тоогоор тэмдэглэж үзлэгийг ажиллагааг дуусгасан тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх- ийн 3 – 6 дугаар хуудас /

62. Хураан авах тогтоолоор  хар өнгийн 32 инчийн / hisense / маркын зурагт, кабелийн хүлээн авагч зэргийг хураан авч, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэж хохирогч Б.Билгүүнд хүлээлгэн өгсөн ... тэмдэглэл, тогтоол, гэрэл зураг / 4 дүгээр  хх- ийн 8-10 дугаар хуудас/

63. Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-01 тоотод оршин суух, утас 95222559  / Б.Билгүүний өгсөн ...  2015 оны 01 сарын 15-ны өглөө гэрээсээ гараад эмнэлэг орсон. Буцах замдаа ахындаа цемент буулгаад гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход зурагтны суурин дээр байсан зурагт, кабелийн хүлээн авагч байхгүй  байхаар нь  цагдаад дуудлага өгсөн. Манайхан  гэрийнхээ түлхүүрийг хатавчиндаа хийдэг байсан. Хатавчинд байсан түлхүүр байхгүй байсан.  Зурагтаа 399999 төгрөгөөр, кабелийн антенийг 85000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Хар өнгийн 32 инчийн / hisense / маркын зурагт, кабелийн хүлээн авагч зэргийг  буцаан авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 13 дугаар хуудас/

64. Мөрдөн байцаалтад гэрч М.Дашдаваагийн өгсөн... 2017 оны 01 сарын 15-ны өдөр 6 дугаар сургуулийн ар талаар явж байтал нэг зурагт тэвэрсэн залуу  гараа өргөөд   таксинд суугаад  сангийн хэрмийн зүгт явъя гэхээр нь явж байтал нэг онгорхой даамангийн үүдэнд  зогсоод гэрт ороод 5 минут болоод нэг казак хүн дагуулж гарч ирээд хар өнгийн зурагтаа  өгөөд эмнэлэгийн  ард талд ирээд 4000 төлөөд буусан. Бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Би тэр хүнийг танихгүй ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 14-15 дугаар хуудас/

65. Мөрдөн байцаалтад гэрч Т.Авдуусалемын өгсөн... 2017 оны 01 сарын 15-ны өдөр 15 цагийн үед  намайг гэртээ байхад Г.Давааням ирээд эхнэрээсээ салаад хөдөө явах гэж байна нэг  зурагт зарах гэсэн юмаа гэсэн. Тэгээд зурагтаа 180000 төгрөгөөр зарна гэсэн.  Надад мөнгө байхгүй тул 40000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь дараа өгье гээд явуулсан. Г.Давааням  урд нь манайд ирээд зурагт авах уу гэхэд нь авахгүй гээд явуулж байсан.  Хар өнгийн  32 инчийн / hisense / маркын зурагт, кабелийн хүлээн авагч зэрэг байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирээд аваад явсан.... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 16 дугаар хуудас /

66. Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ... 32 инчийн / hisense / маркын зурагт – 360000 төгрөг, кабелийн хүлээн авагч-85000 төгрөг, нийт 445000 төгрөг / 4 дүгээр хх-ийн 18 -19 дүгээр  хуудас/

67. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн... 2017 оны 01 сарын 15-ны өдрийн 11 цагийн Буянт багийн 12-01 тоот хашаанд байх монгол гэрийн дээд талын тотгыг сөхөхөд гэрийн түлхүүр нь байхаар нь гэр нь орж хар өнгийн  32 инчийн / hisense / маркын зурагт, кабелийн хүлээн авагч зэргийг аваад гэрийг нь буцааж цоожлоод урд талын гудамжнаас такси бариад Наран баг Сангийн хэрмийн ард талд байдаг казак хүнд 80000 төгрөгөөр зарах гэтэл байхгүй гэхээр нь 40000 төгрөгөнд өгөөд, бусдыг нь дараа авахаар болоод 40000 төгрөгийг аваад гэртээ ирсэн. Тухайн таксиний жолооч нь Дашдаваа  гэдэг монгол хүн байсан... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/

68. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгахад... Г.Давааням нь Буянт багийн 12-01 тоот хашааны гадна очоод  хашаанд байсан монгол гэрийн түлхүүрийг тотгыг сөхөд гэрийн түлхүүр аваад гэрт орсон, гэрт ороод  хар өнгийн  32 инчийн / hisense / маркын зурагт, кабелийн хүлээн авагч зэргийг аваад гэрийг нь буцааж цоожлоод урд талын гудамжнаас такси бариад Наран баг Сангийн хэрмийн ард талд  байх  Рашаант багийн 16-04 тоотод зурагт,  кабелийн хүлээн авагч зэргийг өгөөд  эмнэлэгийн ард буусан талаар мэдүүлснийг тэмдэглэл үйлдэж гэрэл зургаар бэхжүүлэн авсан баримт  ... / 4 дүгээр хх - ийн 24-25 дугаар хуудас/

69. Хэрэг учралын газар үзлэг хийсэн ...Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-12 тоот хашаанд байх цагаан өнгийн шавар байшингийн хаалга онгорхой, дотогшоо явж ороход хувцас индүүддэг ширээн дээр байсан  зөөврийн комьпютер алга болсон ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх-ийн 29 - 30 дугаар хуудас /

70. Эд зүйл үнэлсэн тухай тайлан... Dell маркын нөөтвүүк -720000 төгрөг  / 4 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/

71. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч / Ховд аймгийн Дуут сумын Босго багийн харьяат, Жаргалант сумын Наран багийн 26-12 тоотод оршин суух  утас 88122312 /Баянмөнхийн Анхзаяагийн өгсөн...  2017 оны 02 сарын 07- ны өдөр хичээл тараад Дуут сум явсан. Манай аав Баянмөнх аймаг явах үед нь бид нар байрнаасаа бичиг баримт авахуулах гэсэн боловч цоожийг сольсон байсан. Тэгээд байрны эзэн Балжиннямтай ярихад “ Гэрийн цоож нь эвдэрсэн байхаар нь цоожийг сольсон “ гэсэн тул манай найз Банди аймагт ирж байраа  үзээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Урьд нь хулгай орж байгаагүй. Хар өнгийн Dell маркын , товчлуур дээрээ ягаан өнгийн наалттай, баруун дээд булан цуурчихсан, батериа нь салчихдаг, мауз нь хар саарал өнгийн утсаа өөрөө эвхдэг нөөтбүүк байсан. 2014 оны 06 дугаар сард 1100000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Үнэлэгээний байгууллагаас үнэлсэн 720000 төгрөгөөр нэхэмжилж байна.  Хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү... гэх мэдүүлэг

72. Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бандийн өгсөн... 2017 оны 01 сарын 07- ны өдөр сургуулийн амралт болоод бид хөдөө явсан. Манай хадам аав Баянмөнх аймаг руу явах үед нь байрнаасаа бичиг авах гэж захисан боловч цоожийг сольсон байна гэсэн. Тэгэхээр нь би  байрны эзэн Л.Балжинням руу залгаж “ яагаад цоож сольсон “ талаар асуухад цоожийг нь эвдсэн байсан тул сольсон гэж хэлсэн. Тэгээд би аймагт орж ирээд үзэхэд зочны өрөөнд хувцас индүүдэгч дээр байсан нөөтбүүк алга болсон байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Алдагдсан нөөт бүүк нь  товчлуур дээрээ ягаан өнгийн наалттай, баруун дээд булан цуурчихсан, батериа нь салчихдаг, мауз нь хар саарал өнгийн,  утсаа өөрөө эвхдэг байсан. ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/

73.  Мөрдөн байцаалтад гэрч Л.Балжиннямын өгсөн... 2017 оны 01 сарын 13-ны өдөр хуучин хашаандаа ороход манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд байшинд орж үзэхэд хүн байхгүй байсан. Гэрт хураасан эд зүйл байна уу? гэдгийг үзэхэд байсан. Хөлсөлж байсан хүүхдүүдийн эд зүйл байгаа эсэхийг мэдэхгүй тул гэрээсээ орж цоож аваад дахин цоожилсон. Банди гэдэг хүүхдийн утас байхгүй байсан тул хэл өгч чадаагүй. 2017 оны 01 сарын 14-ний өдөр Ж.Банди гэдэг  залуу над руу залгаад цоож сольсон уу гэхээр нь болсон явдлын талаар хэлсэн. Маргааш өглөө  нь Х.Банди ирлээ гэхээр   түлхүүрийг нь өгсөн ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх ийн 59-60 дугаар хуудас/

74. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн... 2017 оны 01 сарын 12- ны өдөр 11 цагийн үед Наран багийн  нутаг дэвсгэрт 12 жилийн арын хашаанд хойшоо харсан цагаан байшингийн цоожийг чулуугаар цохиж эвдэж ороод хувцас  хатаагч дээр нь байсан хар өнгийн нөөтбүүкийг авч гараад  баруун бүсийн төв зах дээр явж байгаа нэг эмэгтэйд 150000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх - ийн 62-63 дугаар хуудас/,

75. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан...   Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-12 тоотод хаалганы гадна очиж  хашааны хаалгыг онгойлгож ороход  нэг монгол  гэр, цагаан өнгийн байшин байх ба байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод хувцас индүүддэг тавиур дээр байсан хар өнгийн нөөт бүүкийг  авч гарсан...  гэснийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлэв. /  4 дүгээр хх – ийн 64-65  дугаар хуудас/

76. Хэрэг учралын газар үзлэг хийсэн  ...  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8-06 тоот сараалжин цагаан өнгийн хашаа руу орж үзэхэд улаан тоосгон мансарттай байшин байв. Байшинг хар өнгийн цоожоор цоожилсон байх ба хаалганы цүүг мулт цохисон байв. Цагаан шаргал өнгийн стекэн дээр байсан LG маркын хар өнгийн  зурагт алга болсон гэх газрыг 8- ын тоогоор тэмдэглэв. Хэргийн газраас гутлын мөр 2 ширхэгийг зургаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх- ийн 69-71 дүгээр хуудас/

77. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан...  Ховд аймгийн Цагдаагийн газар дээр шалгагдаж байгаад Буянт багийн нэг айлын хашаагаар дамжиж нөгөө айлын хашаагаар гарах гэж яваад улаан тоосгон цоожтой айлын цүүг нь мулт татаж онгойлгоод 32 инчийн хар өнгийн зурагтыг, хүлээн авагчийнх хамт аваад  байшингийнх нь таамбар дотор тавьчихаад гудамжнаас такси аваад зах руу явсан... гэх мэдүүлэгийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлсэн баримт / 4 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/

78. Хураан авах тогтоолоор сэжигтэн Г.Даваанямаас  “LG маркын хар өнгийн  зурагт, удирдлага, ДДШ- ийн хүлээн авагчийг хураан авч, хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэж, хохирогч Ц.Алтансонд хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 4 дүгээр хх-ийн 75-78 дугаар хуудас/

79. Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8-06 тоотод оршин  суух  утас 99472220 / Цэвээний Алтансоны өгсөн... Намайг зах дээр байхад манай  охин А.Баяржавхлан хаалганы цоож эвдээд гэрээс зурагт аваад явсан байна гэхээр нь цагдаад дуудлага өгөөд гэртээ харьсан. Байшингийн цоожны цүүг эвдээд зурагт болон хүлээн авагч, 2 ширхэг удирдлага авсан байсан.  Зурагтаа удирдлагын хамт 600000 төгрөг, хүлээн авагчийг удирдлагын хамт 135000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би алдагдсан эд зүйлээ буцаан авсан. Ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /4 дүгээр хх- ийн 81 дүгээр хуудас/

80. Мөрдөн байцаалтад насанд  хүрээгүй гэрч А.Баяржавхлангийн өгсөн... 2017 оны 01 сарын 26- ны өдөр 17 цагийн үед дүүгээ цэцэрлэгээс аваад  гудамжны өнцөг тойроод гараад иртэд манай  хашаанаас нэг хүн гараад хар саарал өнгийн 41- ээр эхэлсэн машинд суугаад явсан. Гэрлүү орох гэтэл гэрийн цүүг мулт цохиод зурагтыг удирдлага, ДДШ- ийн хүлээн авагч удирдлагын хамт алга байсан. Тэгээд аав руугаа залгаж хэлсэн. Цагдаа нар  ирсэн. Өглөө 07 цаг 30 минтын үед хичээлдээ яваад ирсэн... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 82 дугаар хуудас /

 81. Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбатын өгсөн... 2016 оны 01 сарын 26- ны орой 16 цагийн үед Дөргөн сум руу суух гэж байгаад найз М.Дашдаваа руу ярьсан. Тэр таксинд явж байна гээд надтай ирж уулзахаар болсон. Удалгүй М.Дашдаваа өмнө харж байгаагүй, танихгүй залуугийн хамт ирсэн. Тэр хамт явсан залуу нь зурагт болон тоон системийг 150000 төгрөгөөр зарна гэхээр нь авахгүй гээд явуулсан.  М.Дашдаваагийн арын суудал дээр хавтгай дэлгэцтэй, хар өнгийн зурагт, тоон систем хоёрыг авч явсан... гэх мэдүүлэг / 4 дүгээр  хх- ийн 83-84 дүгээр хуудас/

82. Мөрдөн байцаалтад гэрч М.Дашдаваагийн өгсөн... Би тухайн өдөр Буянт багийн 5-18 тоот хашаанаас гараад дээшээ явж байтал нэг залуу гар өргөсөн. Тэгээд эндээс нэг юм аваад орхиё гээд нэг айлын үүдэн дээр зогсоод “LG маркын хар өнгийн  зурагт, удирдлага, ДДШ- ийн хүлээн авагчийг  авч гарч ирсэн. Тэгээд түлшний захын үүдэн дээр ирээд та хүлээж байгаараа гээд зах руу орсон. Тэгээд ганцаараа гарч ирээд  ах жаахан хүлээж бай, хүн гараад ирэх байх гэхээр нь хүлээсэн.  Хүн гарч ирэхгүй болохоор нөгөө залуу дахиад гүйгээд явсан. Тэгээд хүн гарч ирэхгүй болохоор нь 52 айлын орон сууц руу явж байтал цагдаа нар ирээд тэр залууг барьж авсан. Намайг түлээний зах дээр байхад манай найз утсаар ярьсан. Би хүрээд ир гэхэд түлээний зах дээр ирж уулзсан. Д.Мөнхбатаас тэр залуу зурагт авахуу гэхэд авахгүй гээд явсан. Би тухайн эд зүйлийг хулгайн гэдгийг мэдээгүй ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 85 дугаар хуудас /

83.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... “LG маркын хар өнгийн  зурагт, удирдлагын хамт – 600000 төгрөг,  ДДШ- ийн хүлээн авагч – 135000 төгрөг  / 4 дүгээр хх - ийн 87 дугаар хуудас /

84. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн... Тухайн өдөр 52 айлаас такси бариад нэг айлын хашаагаар дамжаад нөгөө айлд  орох  гээд явж байтал тухайн айл цоожтой байсан. Цоожийг нь татахад цүү нь мултараал гараад ирсэн. Тэгээд гэрт нь ороод LG маркын хар өнгийн  32 инчийн зураг,  удирдлага, ДДШ- ийн хүлээн авагчийг  аваад тамбарт нь тавьчихаад буцаж гараад такси аваад зах орсон. Түлээний зах дээр очоод нэг ахыг авах уу гэхэд авахгүй гэсэн тэгээд машин дотор сууж байхад нэг танихгүй ах Дөргөн явах гэж байна гээд ирсэн. Түүнийг зурагт авах уу гэхэд бараан зах оруулаад гарч байвал  авна гэхээр нь эхний кантейнарт оруулаад асаах гэсэн боловч асахгүй байсан тулд авахгүй гээд явсан. Тэгээд хойшоо эргээд явж байгаад цагдаад баригдсан. Би  таксиний жолоочтой хамтарч хулгай хийгээгүй. Урьд таньдаггүй байсан... гэх  мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 97 дугаар хуудас/

85. Хэрэг учралын газар үзлэг хийсэн ...  хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаралант сумын Буянт багийн 7-17 хашаа байв. Уг хашаанд улаан тоосгон байшин байх ба урд талд нь амбаар байв. Байшинд  ороход шар өнгийн хаалгатай жижиг өрөө байв. Хар  өнгийн чемодан дотор  саарал өнгийн үстэй дээл байсан гэх газрыг  1- ийн  тоогоор тэмдэглэв. Байшингийн жижиг өрөөний цонх түгжээгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх-ийн 102-104 дүгээр хуудас/

86. Хураан авах тогтоол үйлдэн Ц.Уранмандахаас саарал өнгийн хурган дотортой дээлийг хураан авч, үзлэг хийж, хохирогч Ж.Пүрэвсүрэн хүлээлгэн өгсөн... тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх-ийн 107-110 дугаар хуудас/

87. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан... 2017 оны 01 сарын 26 - ны өдөр Цагдаагийн байгуулага дээр шалгагдаж байгаад такси бариад Буянт багийн 7-17 хашаанд очиж, ар талын бакуум цонхыг түлхэж ороод дотор нь байсан саарал өнгийн хурган дотортой дээлийг нь авч буцаж  гараад такси аваад таксиний жолооч эгчийн найзад нь зарж борлуулсан... гэх мэдүүлгийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлэв... / 4 дүгээр хх-ийн 111- 112 дугаар хуудас/

88. Гэрч Н.Отгонжаргалаар Г.Даваанямын таньж олуулах ажиллагаа явуулахад 3 гэсэн дугаарт зогсож буй Г.Даваанямыг таньж байв. Мөн дахин дугаарыг сольж таньж олуулах ажиллагааг явуулахад 2 гэсэн дугаартай Г.Даваанямыг таньж байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/

89. Гэрч Ц.Уранмандахаар  Г.Даваанямын таньж олуулах ажиллагаа явуулахад 1 гэсэн дугаарт зогсож буй Г.Даваанямыг таньж байв. Мөн дахин дугаарыг сольж таньж олуулах ажиллагааг явуулахад 7 гэсэн дугаартай Г.Даваанямыг таньж байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 4 дүгээр хх-ийн 115-146 дугаар  хуудас /

90. Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3 тоотод оршин суух  утас 98818121 /  Жавзандуламын Пүрэвсүрэнгийн өгсөн... 2017 оны 01 сарын 26-ны өдөр байшингаас буйдангаа ачуулчихаад чемоданаа өргөж үзэхэд хөнгөн байсан. Тэгээд онгойлгож үзэхэд дотор нь байсан хурганы арьсан дээл алга  байсан. Би 2016 оны 12 сарын 24-ний өдөр үстэй дээлээ үлдээсэн. Би үстэй дээлээ 300000 төгрөгөөр үнэлж байна. Дээлээ хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/

91. Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ц.Уранмандахын өгсөн... 2017 оны 01 сарын 26-ны өдөр Н.Отгонжаргал гэдэг манай найз над руу утсаар яриад “ хурган дотортой дээл зарна” гэж байна гэсэн.  Би дээлийг үзье гэсэн. Н.Отгонжаргал нэг залуугийн хамт ирсэн. Би дээлийг нь үзээд 45000 төгрөгөөр авья гэсэн.  Н.Отгонжаргалаас 45000 төгрөг зээлээд тэр залууд өгсөн. 5000 төгрөгийг нь таксиийн хөлсөнд өгсөн. Саарал өнгийн бор төмөр товчтой дээл байсан. Тэр дээлийг хулгайн гэдгийг мэдээгүй. Тэр залуу миний өөрийн дээл гээд байсан. Би 45000 төгрөгөө  төлүүлэх хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх - ийн 121 дүгээр хуудас/

92.  Мөрдөн байцаалтад гэрч Н.Отгонжаргалын өгсөн... 2017 оны 01 сарын 26-ны өдөр гэрээсээ гараад 10000- тын урд талын гудмаар доошоо явж байхад нэг залуу гар өргөсөн. Тэгтэл алга болоод гэнэт Халуун усны хашаанаас тортой юм бариад гараад ирсэн. Тэгээд Эс-Ба-гийн манаачийн гэрт орчихоод гараад ирье гээд орчихоод гараад ирсэн. Ганц, хоёрхон өмссөн хурган дотортой дээл зарах гэсэн юм гэсэн. Тэгээд би оёдолчин Ц.Уранмандах гэдэг хүнд үзүүлье гээд үзүүлсэн. Ц.Уранмандах 45000 төгрөгөөр авья гээд надаас 45000 төгрөг зээлж аваад авсан. Тэр залууд 40000 төгрөг өгөөд надад таксинд 5000 төгрөг өгсөн. Саарал өнгийн бордуу товчтой хурган дотортой дээл байсан. Би хулгайн дээл гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас /

93. Эд зүйлийн үнэлгээ  тогтоосон баримтаар... хурган дотортой үстэй дээл -300000 төгрөг / 4 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/

94. Мөрдөн байцаалтад Г.Давааням сэжигтэнээр өгсөн... 2017 оны 01 сарын 26-ны  өдөр манай байцаагч намайг хорих гээд байхаар нь сэмхэн зугтаж гараад Эсба – гийн манаачийнд очиж архи уусан. Тэгээд амарч байгаад 15 цагийн үед Буянт багийн 07-17 тоот хашаанд байрлах байшингийн ар талын цонхоор нь  орж нэг ширхэг  үстэй дээл авсан. Тухайн дээлээ зах дээр оёдол хийдэг эгчид 50000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг / 4 дүгээр хх- ийн 128 дугаар хуудас /

95. Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12 хашаанд болсон байх ба уг хашаанаас 166 см-т тээврийн хэрэгслийн мөр байв. Хохирогчийн хэлж байгаагаар монгол цоожийг хөшиж онгойлгоод  гэрт ороод , гэрт байсан  байшингийн түлхүүр аваад  байшинд ороход  хойморт  суурин дээр байсан  бүрэн тоногтой монгол эмээл байхгүй байсныг... тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авав... / 5 дугаар хх- ийн 3-6 дугаар хуудас/

96. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... иж бүрэн тоногтой монгол эмээл -800000 төгрөг, шинэ бугуйл – 180000 төгрөг, зээрийн хөлөөр хийсэн ташуур – 25000 төгрөг, суран чөдөр – 25000 төгрөг нийт 1030000 төгрөг / 5 дугаар хх-ийн 09 дүгээр хуудас/

97. Хураан авах тогтоол, тэмдэглэлээр ... гэрч С.Ганхуягаас иж бүрэн тоноглолтой монгол эмээл, суран бугуйл зэргийг хураан авч, эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдэж, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогч Б.Лхамаасүрэнд хүлээлгэн өгч, гэрэл зургаар бэхжүүлэв гэх баримт ... / 5 дугаар хх-ийн  10-15 дугаар хуудас/

98. Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын  Тахилт багийн 03-12 тоотод оршин суух утас- 94270384, 89808936/ Бямбажавын Лхамаасүрэнгийн өгсөн... 2017 оны 01 сарын 13-ны өдөр 15 цагийн үед гэртээ нүүрс буулгаад зах руу явсан. Удалгүй манай эхнэр С.Хишигтогтох  над руу яриад гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд гэртээ очиход монгол эмээл, бугуйл алга болсон байсан. Улбар шар өнгийн модоор хийсэн ногоон өнгийн гөлөмтэй, тэмээний ноосон оломтой, бор имжээртэй, төмөр дөрөөтэй иж бүрэн тоногтой монгол эмээл, суран бугуйлын хамт алга болсон байсан. Манай эхнэр С.Хишигтогтох  хэлэхдээ манай гэрийн үүднээс эмэгтэй жолоочтой явлаа гэж хэлсэн. Эмээл бугуйл зэргийг хүлээн авсан. Зээрийн шилбээр хийсэн ташуур, суран чөдөрийг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй  ... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 17, 45-46  дугаар хуудас/

99. Мөрдөн байцаалтад гэрч С.Хишигтогтохын өгсөн...  2017 оны 01 сарын 13-ны өдөр айлд очихоод гэр лүүгээ алхаад явж байтал манай  хашааны үүднээс нэг хүн гараад таксинд суугаад явсан. Таксинд суухдаа эмээл аваад орох шиг болсон. Араас нь орилход такси зогсоогүй. Тэгээд нөхөртөө болсон явдлын талаар хэлсэн. 20-70 гэсэн дугаартай машин байсан. Арын үсгийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/

 100. Мөрдөн байцаалтад гэрч /иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 26 айлын 23 тоотод оршин суух утас- 99867529 / Содмоогийн Ганхуягийн өгсөн...  2017 оны 01 сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай урд талын байрны Ө.Өсөхбаяр ирээд  мөнгөний хэрэг байна гээд  эмээл   үзүүлсэн. Миний өөрийн эмээл  гэсэн.  Би хулгайн эд зүйл биш биз гэж асуусан.  Тийм зүйл байхгүй гэсэн. 500000 төгрөний үнэтэй эмээл байгаа 200000 төгрөгөөр авчих  гэсэн. Тэгээд эмээлийг нь үзсэн, тохом нь байхгүй байсан. Ломбарданд  орхисон байна гэхээр нь машинтай ирээд даруулга болон тохомыг авсан. Ө.Өсөхбаярын хамт явсан залууг танихгүй.  Өөрийгөө Мөст сумынх гэж байсан. Гэрт  гурил будаагүй боллоо гээд гуйгаад байхаар нь авсан. Зээрийн хөлөөр хийсэн ташуур, сураар хийсэн шинэ чөдөр байгаагүй. Би тухайн үед худалдаж авсан эмээлээ дагалдах зүйлийнх нь  хамт хураалгасан. Би 110000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/

 101. Мөрдөн байцаалтад гэрч Ө.Өсөхжаргалын өгсөн... 2017 оны 01 сарын 13-ны өдөр зах дээр явж байтал танил дүү Г.Давааням ирээд  “ эмээл ломбарданд тавиад өгөөч” гэсэн. 24-айлын ломбард орсон. Эмээл ломбарданд авахгүй гэсэн. Тэгээд жүдо бөхийн заал руу очоод аймгийн арслан С.Ганхуягт эмээлээ үзүүлсэн. 500000 төгрөгний эмээлийг 200000 төгрөгөөр зарж байна авчихаач гэж гуйсан. Тэгээд ломбарданд  тохомыг нь үлдээсэн байсныг  С.Ганхуяг ахын хамт ирээд авч өгсөн. Би Г.Даваанямын хамт хулгай хийгээгүй.  Хулгайн эд зүйл биш үү гэхэд нь тийм биш гэж хэлсэн. С.Ганхуяг ах 100000 төгрөг бэлэн өгөөд таксины мөнгөнд нэг хайрцаг тамхи өгсөн. Г.Давааням намайг өөрийнхөө эмээл гээд зараад өгөөч гэж гуйсан. С.Ганхуяг ахад өгөхөд зээрийн хөлөөр хийсэн ташуур, шинэ суран чөдөр байгаагүй... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/

 

 102. Гэрч С.Ганхуягаар  Г.Даваанямыг таньж олуулах ажиллагаа явуулахад 7 гэсэн дугаарт зогсож буй Г.Даваанямыг таньж байв.  2 дахь удаад нь мөн 7 гэсэн дугаартай Г.Даваанямыг таньж байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /  5 дугаар хх- ийн 38-39 дүгээр хуудас/

103. Мөрдөн байцаалтад гэрч Н.Нүрмээгийн өгсөн... 2017 оны 01 сарын 13-ны өдөр таксинд явж байтал жокер биллардын  дэргэдээс нэг  залуу  гар өргөж суугаад захын дээд талын гудмаар дээшээ яваарай гэсэн. Тэгээд явж байгаад цэнхэр өнгийн дааман дээр зогсоод орхи гэсэн.  Тэр залуу эндээс юм аваад орхиё гээд  удалгүй нэг бугуйл, эмээл аваад гарч ирсэн. Машинд суугаад намайг чигээрээ дээшээ яв гээд дээш явЖ буцаж зах руу яваад таксины зогсоол дээр ирсэн. Би хүн дагуулаад ирье гээд Өсөхөө гэдгийг дагуулж ирсэн. Тэр хоёр 24 айлын ломбард орьё гээд орсон боловч буцаж гарч ирээд ордны дэргэдэх бөхийн байран дээр очсон. Тэр хоёр дотогш ороод барилддаг С.Ганхуягийн хамт гарч ирсэн. Миний машинаас эмээлээ аваад С.Ганхуягийн машинд тавьсан. Тэгтэл тохом нь байхгүй байсан тул дахин ломбард орсон. Тэгээд таксины мөнгө өгөөд би зах руу явсан. Би тэр залууг танихгүй. Би чиний  эмээл мөн үү гэхэд манай аав, ээж хоёр тоноглож өгсөн гэж байсан. Тэр эмээл авсан хүнийг би танина... гэх мэдүүлэг / 5 дугаар хх- ийн 40 дүгээр хуудас/

104. Мөрдөн байцаалтад Т.Нурланы өгсөн... 2017 оны 01 сарын 13-нд байх Ө.Өсөхжаргал нь нэг монгол загварын эмээл, суран бугуйл барьчихсан, ломбарданд барьцаанд тавина гэхээр нь би аваагүй. Тухайн үед Ө.Өсөхжаргал ганцаараа орж ирсэн. Тэр манай найзын эмээл байгаа юмаа гэж байсан... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 49 дүгээр хуудас/

105.Хэрэг учралын газарт  үзлэг явуулсан... Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах баруун бүс төв захын худалдааны төвийн 2 давхар тоосгон байрны 2 давхарт байх ба шатны баруун гар талаас хамгийн эхний цагаан хаалт бүхий  лангууны  цагаан өнгийн ваакум хаалганы цоожийг рамнаас нь мултлан онгойлгосон. Уг өрөөнд лангуу байх ба лангуун дээр байсан утаснууд алга болсон. Мөн барилгын гадна цонхны дэргэдэх овоолгоотой шороон дээр гутлын мөр байсныг бэхжүүлэн авснаар... хэргийн газрын үзлэгийг дуусгасан ... тэмдэглэл гэрэл зураг / 5 дугаар хх- ийн 54-56 дугаар хуудас/

105. Үнэлгээ тогтоолгох баримтаар F – 100 маркын гар утас- 2 ширхэг / 140000 төгрөг / -  280000 төгрөг, самсунг 8262 маркыг гар утас 2 ширхэг -110000 төгрөг/ - 220000 төгрөг,  S-2 маркын гар утас 4 ширхэг / 150000 төгрөг/ - 600000 төгрөг, самсунг 7360 маркын гар утас – 2 ширхэг /100000 төгрөг/- 200000 төгрөг, LG - SU  -660 маркын гар утас – 3 ширхэг  / 90000 төгрөг/-  270000 төгрөг, SKY маркын гар утас 1 ширхэг -70000 төгрөг, жи мобайлын хар гар утас – 140000 төгрөг, нийт 1780000 төгрөг / 5 дугаар хх- ийн 61- 62 дугаар  хуудас/

106. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 27 дугаартай ...Хэргийн газрын үзлэгээр гэрэл  зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны  мөрний гэрэл зураг, сэжигтэн Г.Даваанямын өмсөж явсан гэх гутлын улны мөрний гэрэл зураг нь шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газрын үзлэгээр гэрэл  зургийн аргаар бэхжүүлэн авсан “ зураг -2, дээрхи гутлын мөр нь сэжигтэн Г.Даваанямын өмсөж явсан гутлын зүүн талын өмсгөлийн улны мөрний гэрэл  зурагтай ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна...  дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хх- ийн 80-82 дугаар хуудас /

107. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Буянтын боргио 4 дүгээр байрны 02 тоотод оршин суух,  утас – 99499189 / Бүрбаяагийн Ганчимэгийн өгсөн...  2013 оноос техникийн захын хажуу талын улаан барилгын 01 тоот лангуун дээр утас зарж байгаа. 2017 оны 01 сарын 15-ны өдөр орой 17 цаг 30 минутын үед хаагаад өглөө нь 11 цагийн үед ирэхэд цоожийг нь эвдчихсэн байсан. Лангуун дээр байсан утаснуудыг аваад хажууд нь байсан хар өнгийн цүнхэнд хийгээд явсан байсан. Нийт 14 ширхэг гар утас алга болсон. Нийт үнэ 1780000 төгрөг болж байна. F – 100 маркын гар утас- 1 ширхэг,  самсунг 8262 маркын гар утас 1 ширхэг,  самсунг   S-2 маркын гар утас 2 ширхэг, LG - SU  -660 маркын гар утас – 3 ширхэг  нийт 7 ширхэг гар утас хүлээн авсан. Одоо 7 ширхэг гар утас хүлээн аваагүй байна. Нийт 840000  төгрөг нэхэмжилж байна.  Хүлээлгэн өгсөн 7 ширхэг гар утас эвдэрсэн байсан   тул хямд үнээр зарсан. Үнийн зөрүүг нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 88-89, 130 дугаар хуудас/

108. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн... Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр Цагдаа дээр байцаагдаж байгаад хонох газаргүй байсан тул эмнэлэгийн сандал дээр суугаагаар унтаж  байгаад  өглөө нь 05 цагийн зах руу явсан. Техникийн зах орж манаачтай нь уулзах гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд уг захын баруун талын цонхыг гаднаас нь түлхэхэд онгойсон. Тэгээд дотор нь орж шатаар дээш гараад эхний лангууны цоожийг эвдэж шилэн лангуун дээр байсан утаснуудаас 12 ширхэг утас аваад буцаад цонхоороо гарсан. Тэгээд Б.Мөнхзориг гэх найзындаа очоод Цэцэг сум явсан. Цэцэг сум орж 2 хоносон. Тэр үедээ утаснуудыг бүгдийг нь зарсан. Тэгээд аймагт орж ирээд  байцаагчид баригдсан .... гэх мэдүүлэг / 5 дугаар хх- ийн 92-93 дугаар хуудас/

109. Мөрдөн байцаалтад  гэрч  Б.Мөнхзоригийн  өгсөн ... 2017 оны 01 сарын 16-ны өдөр Г.Давааням над руу залгаад манай гэрийг асуусан. Гэрээ Алагтолгой багийн 02-18 тоот гэж зааж өгсөн. Г.Давааням халааснаасаа 2 утас гаргаж ирээд та үүнийг зараад өг гэсэн. Ямар утас бэ гэж асуухад миний өөрийн утас гэсэн. Нэг утсыг нь Мөнхжаргал ахад 50000 төгрөгөөр зарсан. Тэгээд такси бариад 52 айлын орон  сууцны хамгийн доод талын орцны үүдэнд очоод би орчихоод гараад ирье гэж яваад буцаж гарч ирээд 9 ширхэг гар утас  гаргаж  ирснээ үүнийг зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм уу гэхэд хусчихсан гэж хэлсэн. Хаанаас авсан бэ гэхэд техникийн захын хоёр давхараас авсан гэсэн. Би заралцаж өгөхөөр болоод тэр өдрөө манайд хоносон. Маргааш нь зах дээр явж байгаад Л.Лхагвадорж гэдэг хүнд нэг утсыг 50000 төгрөгөөр зарсан. Цэцэг сум явахаар болоод өдөр 15 цагийн үед явцгаасан. Цэцэг сум ороод  Баянгол багийн “Зайсан” гэдэг газарт Д.Батбилэгийнд хоносон. Д.Батбилэгт нэг утсыг нь зүгээр өгсөн. Бусад утсыг нь тэнд байгаа айлуудад зарсан. Мөнгийг нь дараа авахаар болсон. Тэгээд 3 хоноод ирсэн. Цэцэг сум явах жолоочид нэг утсыг нь зардалд өгсөн. Г.Давааням нь нийт 11 ширхэг гар утас авчирсан... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/

110. Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбилэгийн өгсөн...Г.Давааням, Б.Мөнхзориг нар нь манайд 2017 оны 01 сарын 15-20 ны үед ирсэн. Г.Давааням нь Мөст сумаас эхнэр авах гэж байгаа  мөнгөний хэрэг байна гээд гар утас зарж явна  гээд надад 2  утас үлдээгээд зараад өгөөч гэсэн. Нөгөө 3 утсаа өөрсдөө зарсан. Тэгтэл 2-3 хоногийн дараа нөгөө утас чинь хулгайн утас байсан байна буцаагаад явуулаач гээд Б.Мөнхзоригийг ярихаар нь буцааж явуулсан. “LG” болон S-2 маркын гар утас байсан. Би хулгайн утас   гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас /

111. Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнх- Эрдэнийн өгсөн... Хонь хариулж яваад Д.Батбилэгийн гэрт ирэхэд хоёр хүн утас зарж байсан. Самсунг маркын утсыг 50000  төгрөгөөр авсан. Мөнгийг нь өгөөгүй байсан ...гэх мэдүүлэг / 5  дугаар хх- ийн 102 дугаар хуудас/

112. Мөрдөн байцаалтад гэрч С.Даваагийн өгсөн... Өдрийг нь санахгүй байна нэг өдөр Д.Батбилэгийн гэрт очиход хоёр залуу утас зарж байсан. Нэг мэдрэгчтэй утсыг 40000 төгрөгөөр  тооцож зээлээр авсан. Уг утсыг буцааж өг гэж байна гэхээр нь Д.Батбилэгт буцааж өгсөн .... гэх мэдүүлэг/ 5 дугаар хх-ийн 103 дугаар хуудас/

113. Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаатарын өгсөн... Намайг мал дээрээ байхад Д.Батбилэг утсаар яриад манайд  2 хүн утас зарж байна  гээр гэрт  хүрээд ирсэн.  Утаснуудыг сонирхож байгаад нэг мэдрэгчтэй утсыг авахаар болоод  зээлээр  авсан байсан. Гэтэл 3 хоногийн дараа хулгайн утас гэж байна гээд буцаагаад  Д.Батбилэгт өгсөн... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 104 дүгээр хуудас/

114. Мөрдөн байцаалтад  гэрч  З.Гантөмөрийн өгсөн... Б.Мөнхзоригийг танина. Манай сумын залуу. Харин Г.Давааням гэдгийг танихгүй. 2017 оны 01 сарын 17-18 ны үед   тэр хоёр аймгийн төвөөс ирлээ гээд манайд ирж хоносон.  Өглөө нь намайг ажилдаа яваад  буцаж ирэхэд явчихсан  байсан. Тэр хоёр Д.Батбилэгийнд очино гэж байсан... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 105 дугаар хуудас /

115. Мөрдөн байцаалтад  гэрч Л.Гэрэлхүүгийн өгсөн... Б.Мөнхзоригийг танина. Г.Даваанямыг танихгүй. 017 оны 01 сарын 17-ны өдөр   Ховдоос Цэцэг сум  руу миний машинаар ирээд З.Гантөмөр гэдэг айлын гадна буусан. Замын зардалдаа тооцож нэг утас өгсөн. Түүнийгээ буцааж авмаар байна гээд авсан. Одоо болтол зардлаа төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/

116. Мөрдөн байцаалтад гэрч Л.Лхагвадоржийн өгсөн... Б.Мөнхзориг нь манай холын хамаатан. Г.Даваанямыг танихгүй. Өдрийг нь сайн санахгүй байна. 1 сарын дундуур манай ажил дээр Б.Мөнхзориг  ирээд мөнгөний хэрэг гарлаа  гэхэд нь  нэг мэдрэгчтэй цагаан өнгийн утсыг 50000 төрөгөөр худалдаж аваад охиндоо өгсөн.  Манай охин  тоглож байгаад тэр утсыг гээчихсэн ... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/

118. Хураан авах тогтоолоор Б.Мөнхзоригийн эзэмшлээс 7 ширхэг гар  утас  хураан авч, эд зүйлд үзлэг хийж хохирогч Б.Ганчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл  зураг / 5 дугаар хх-ийн 109, 110, 116 -120 дугаар хуудас/

119. Сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Г.Давааням нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт үйл ажиллааа явуулдаг техникийн захын  хойд буланд байрлах 2 давхар улаан тоосгон барилгын төв хаалганы зүүн талын эхний цонхон дээр очиж цонхоор орсон гэж  заасан ба уг үйлчилгээний төвийн дотор талд орж, үүднээс дээш өгсөх шатаар хоёр давхарт гарч шатны төгсгөлийн хэсгийн эхний павилоныг зааж утас авсан гэж уг лангууны дотор хэсгийг зааж, орсон цонхоороо буцаж гарсан... гэх мэдүүлгийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлэв... / 5 дугаар хх-ийн 112-115 дугаар хуудас/

120. Камерийн бичлэгт үзлэг хийхэд ... камерийн бичлэг нь 10 минут 28 секунтын бичлэг байх ба  2017 оны 01 сарын 16- ны өдрийн Улаанбаатар хотын цагаар өглөөний 08 цаг 00 минутаас 08 цаг 11 минутын хоорондын үйл явдал бичигдсэн байв. Бичлэгэнд гэрэл ойлгодог ажлын дулаан хувцастай, бор  цайвар өнгийн цагаан хүрээтэй малгайтай, 170-175 см өндөртэй, эрэгтэй хүний дүрс байх ба царианы болон хувцасны өнгө ялгагдахгүй, хөдөлгөөнтэй байдлаар бичигдсэн бичлэгийн 06 минут 35 секунтэд павилоны хаалганы цоожийг онгойлгон орж, 10 минут 25 секунтэд баруун гартаа хар бараан өнгийн цүнх бүхий зүйл барьж гарч ирж шатаар доош бууж буй бичлэгт үзлэг хийж,  тэмдэглэл үйлдэн,  хэрэгт  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт  хавсаргах тогтоол  / 5 дугаар хх-ийн 121-122 дугаар хуудас/

121.Мөрдөн байцаалтад Б.Мөнхзориг сэжигтэнээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...  Гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Бид хоёр манай гэрээс хамт гараад нэг утсыг нь  Мөнхжаргал ахад зарсан. Тэгээд 52 айлын орон сууцан ороод гарч ирэхдээ 9 ширхэг утас авч гарч  ирсэн. Би ямар утаснууд бэ гэсэн. Хулгайлчихсан, зарж мөнгө болгох хэрэгтэй байна. Ямар нэгэн асуудал байхгүй гэсэн тул заралцаж өгсөн. Тухайн үед хаанаас авснаа хэлээгүй. Цэцэг сум явж байх замдаа техникийн захын 2 давхрын павилоноос авсан гэдгээ хэлсэн. Хөдөө явж байхад утаснуудыг Г.Давааням асааж үзүүлээд зарсан. Тухайн утаснуудыг бүгдийг нь зээлээр өгсөн. Нэг утсыг нь Г.Давааням гээчихсэн гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад 7 ширхэг утас өгсөн.  Би үлдсэн утасны үнийг хувааж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 124-125, 133-134  дүгээр  хуудас /

122. Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн өгсөн... Намайг ажил дээрээ байхад Алтайн буйлаас гэсэн ажлын хувцастай залуу манай нөхрийн утас хэд бэ гэж асуусан. Хэн гэдэг ямар ажлаар ярих гэж байгааг асуухад Г.Давааням гэдэг, хөшөөтийн уурхайд том машин барьдаг гэж хэлэхээр нь дугаарыг нь өгсөн. Орой гэртээ ирэхэд тэр залуутай манай архи уусан гэртээ сууж байсан. Тэгээд манайд тэр залуу хоносон. Манай нөхөр ах дүү нараасаа мал авах ажилтай байсан тэр ажлаараа Цэцэг сум явна, Г.Давааням хамт явна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 128-129 дүгээр хуудас/

123. Мөрдөн байцаалтад Г.Даваанямын яллагдагчаар өгсөн ... Би гар утас хулгайлсан нь үнэн. Гар утаснуудаа Б.Мөнхзоригийн хамт зарж борлуулсан. Зарим утсыг аймгийн төвд заримыг нь Цэцэг суманд зарж борлуулсан... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 149-150 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даваанямын өгсөн...хохирогч Л.Нарандуламын гэрээс зурагт, гар утас, А.Энэрэлийн гэрээс зурагт,  Намсрайжавын гэрээс зурагт,  Нямхүүгийн гэрээс 3 ширхэг хивс, 2 ширхэг хөөрөг, Х.Санж-Осорын гэрээс зурагт, хүлээн авагч, Б.Галбадрахын гэрээс зурагт,  Н.Баатархүүгийн гэрээс хөөрөг,  Ш.Нямдоржийн гэрээс зурагт, Б.Билгүүний гэрээс зурагт, кабелийн хүлээн авагч, Б.Анхзаяагийн гэрээс нөөтбүүк, Ц.Алтансоны гэрээс зурагт, ДДШ-ийн хүлээн авагч,  Ж.Пүрэвсүрэнгийн гэрээс хурган дотортой дээл, Б.Лхамаасүрэнгийн гэрээс монгол эмээл, суран бугуйл, Б.Ганчимэгийн  павилоноос гар утаснууд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Б.Анхзаяагийн хохиролд 720000 төгрөг, Б.Ганчимэгийн хохиролд 420000 төгрөг, Д.Нямхүүгийн нэг хөөрөгний үнэ 280000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ганчулуунд 40000 төгрөг, С.Ганхуягт 210000 төгрөг , Ц.Уранмандахад 45000 төгрөг, М.Аминаад 80000 төгрөгийг тус тус  төлж өгнө. Бусад хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн байгаа... гэх мэдүүлэг   зэрэг болно.

2. Шүүгдэгч Б.Мөнхзоригийн үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Мөнхзориг нь ялтай байдалд байхдаа 2017 оны 01 сарын 16-20-ны өдрүүдэд шүүгдэгч  Г.Даваанямын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө буюу 1780000 төгрөгний гар утаснуудыг урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Үүнд:

-Хэрэг учралын газарт  үзлэг явуулсан... Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах баруун бүс төв захын худалдааны төвийн 2 давхар тоосгон байрны 2 давхарт байх ба шатны баруун гар талаас хамгийн эхний цагаан хаалт бүхий  лангууны  цагаан өнгийн ваакум хаалганы цоожийг рамнаас нь мултлан онгойлгосон. Уг өрөөнд лангуу байх ба лангуун дээр байсан утаснууд алга болсон. Мөн барилгын гадна цонхны дэргэдэх овоолгоотой шороон дээр гутлын мөр байсныг бэхжүүлэн авснаар... хэргийн газрын үзлэгийг дуусгасан ... тэмдэглэл гэрэл зураг / 5 дугаар хх- ийн 54-56 дугаар хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт  F -100 маркын гар утас- 2 ширхэг / 140000 төгрөг / - 280000 төгрөг, самсунг 8262 маркын гар утас 2 ширхэг -110000 төгрөг/ - 220000 төгрөг,  S-2 маркын гар утас 4 ширхэг / 150000 төгрөг/ - 600000 төгрөг, самсунг 7360 маркын гар утас – 2 ширхэг /100000 төгрөг/- 200000 төгрөг, LG - SU  -660 маркын гар утас – 3 ширхэг  / 90000 төгрөг/-  270000 төгрөг, SKY маркын гар утас 1 ширхэг -70000 төгрөг, жи мобайлын хар гар утас-140000 төгрөг, нийт 1780000 төгрөг /5 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 27 дугаартай ...  Хэргийн газрын үзлэгээр гэрэл  зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны  мөрний гэрэл зураг, сэжигтэн Г.Даваанямын өмсөж явсан гэх гутлын улны мөрний гэрэл зураг нь шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газрын үзлэгээр гэрэл  зургийн аргаар бэхжүүлэн авсан “ зураг -2, дээрхи гутлын мөр нь сэжигтэн Г.Даваанямын өмсөж явсан гутлын зүүн талын өмсгөлийн улны мөрний гэрэл  зурагтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...  дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хх-ийн 80-82 дугаар хуудас /, Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Бүрбаяагийн Ганчимэгийн өгсөн...  2013 оноос техникийн захын хажуу талын улаан барилгын 01 тоот лангуун дээр утас зарж байгаа. 2017 оны 01 сарын 15-ны өдөр орой 17 цаг 30 минутын үед хаагаад өглөө нь 11 цагийн үед ирэхэд цоожийг нь эвдчихсэн байсан. Лангуун дээр байсан утаснуудыг аваад хажууд нь байсан хар өнгийн цүнхэнд хийгээд явсан байсан. Нийт 14 ширхэг гар утас алга болсон. Түүний үнэ 1780000 төгрөг болж байна. F-100 маркын гар утас- 1 ширхэг,  самсунг 8262 маркын гар утас 1 ширхэг,  самсунг   S-2 маркын гар утас 2 ширхэг, LG - SU -660 маркын гар утас- 3 ширхэг  нийт 7 ширхэг гар утас хүлээн авсан. Одоо 7 ширхэг гар утас хүлээн аваагүй байна.  Хохиролд 840000  төгрөг нэхэмжилж байна.  Хүлээлгэн өгсөн 7 ширхэг гар утас эвдэрсэн байсан тул хямд үнээр зарсан. Үнийн зөрүүг нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.  Шүүгдэгч Б.Мөнхзориг нь Г.Даваанямын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон гар утсыг  хамт  Цэцэг сум явж зарж борлуулсан тул  хохирлыг хувааж  төлүүлэх хүсэлтэй байна...  гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 88-89, 130 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад Г.Даваанямын сэжигтэнээр өгсөн... Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр Цагдаа дээр байцаагдаж байгаад хонох газар байхгүй тул эмнэлэгийн сандал дээр суугаагаараа унтаж  байгаад  өглөө нь 05 цагийн үед зах руу явсан. Техникийн зах орж манаачтай нь уулзах гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд уг захын баруун талын цонхыг гаднаас нь түлхэхэд онгойсон. Тэгээд дотор нь орж шатаар дээш гараад эхний лангууны цоожийг эвдэж шилэн лангуун дээр байсан утаснуудаас 12 ширхэг утас аваад буцаад цонхоороо гарсан. Тэгээд Б.Мөнхзориг гэх найзындаа очоод Цэцэг сум явсан. Цэцэг сум орж 2 хоносон. Тэр үедээ утаснуудыг бүгдийг нь зарсан. Тэгээд аймагт орж ирээд  байцаагчид баригдсан .... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад  Б.Мөнхзоригийн гэрчээр  өгсөн ... 2017 оны 01 сарын 16-ны өдөр Г.Давааням над руу залгаад манай гэрийг асуусан. Гэрээ Алагтолгой багийн 02-18 тоот гэж зааж өгсөн. Г.Давааням халааснаасаа 2 утас гаргаж ирээд та үүнийг зараад өг гэсэн. Ямар утас вэ гэж асуухад миний өөрийн утас гэсэн. Нэг утсыг нь Мөнхжаргал ахад 50000 төгрөгөөр зарсан. Тэгээд такси бариад 52 айлын орон  сууцны хамгийн доод талын орцны үүдэнд очоод би орчихоод гараад ирье гэж яваад буцаж гарч ирээд 9 ширхэг гар утас  гаргаж  ирснээ үүнийг зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм уу гэхэд хусчихсан гэж хэлсэн. Хаанаас авсан бэ гэхэд техникийн захын хоёр давхараас авсан гэсэн. Би заралцаж өгөхөөр болоод тэр өдрөө манайд хоносон. Маргааш нь зах дээр явж байгаад Л.Лхагвадорж гэдэг хүнд нэг утсыг 50000 төгрөгөөр зарсан. Цэцэг сум явахаар болоод өдөр 15 цагийн үед явцгаасан. Цэцэг сум ороод  Баянгол багийн “Зайсан” гэдэг газарт Д.Батбилэгийнд хоносон. Д.Батбилэгт нэг утсыг нь зүгээр өгсөн. Бусад утсыг нь тэнд байгаа айлуудад зарсан. Мөнгийг нь дараа авахаар болсон. Тэгээд 3 хоноод ирсэн. Цэцэг сум явах жолоочид нэг утсыг нь зардалд өгсөн. Г.Давааням нь нийт 11 ширхэг гар утас авчирсан... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/ мөрдөн байцаалтад гэрч Д.Батбилэгийн өгсөн...  Г.Давааням, Б.Мөнхзориг нар нь манайд 2017 оны 01 сарын 15-20 ны үед ирсэн. Г.Давааням нь Мөст сумаас эхнэр авах гэж байгаа  мөнгөний хэрэг байна гээд гар утас зарж явна  гээд надад 2  утас үлдээгээд зараад өгөөч гэсэн. Нөгөө 3 утсаа өөрсдөө зарсан. Тэгтэл 2-3 хоногийн дараа нөгөө утас чинь хулгайн утас байсан байна буцаагаад явуулаач гээд Б.Мөнхзоригийг ярихаар нь буцааж явуулсан. “LG” болон S-2 маркын гар утас байсан. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас /, мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн... Хонь хариулж яваад Д.Батбилэгийн гэрт ирэхэд хоёр хүн утас зарж байсан. Самсунг маркын утсыг 50000  төгрөгөөр авсан. Мөнгийг нь өгөөгүй байсан ... гэх мэдүүлэг / 5  дугаар хх-ийн 102 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч С.Даваагийн өгсөн... Өдрийг нь санахгүй байна нэг өдөр Д.Батбилэгийн гэрт очиход хоёр залуу утас зарж байсан. Нэг мэдрэгчтэй утсыг 40000 төгрөгөөр  тооцож зээлээр авсан. Уг утсыг буцааж өг гэж байна гэхээр нь Д.Батбилэгт буцааж өгсөн .... гэх мэдүүлэг/ 5 дугаар хх-ийн 103 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаатарын өгсөн... Намайг мал дээрээ байхад Д.Батбилэг утсаар яриад манайд  2 хүн утас зарж байна  гээд гэрт  хүрээд ирсэн. Утаснуудыг сонирхож байгаад нэг мэдрэгчтэй утсыг авахаар болоод  зээлээр  авсан байсан. Гэтэл 3 хоногийн дараа хулгайн утас гэж байна гээд буцаагаад  Д.Батбилэгт өгсөн... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 104 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад  гэрч  З.Гантөмөрийн өгсөн ...Б.Мөнхзоригийг танина. Манай сумын залуу. Харин Г.Давааням гэдгийг танихгүй. 2017 оны 01 сарын 17-18-ны үед   тэр хоёр аймгийн төвөөс ирлээ гээд манайд ирж хоносон.  Өглөө нь намайг ажилдаа яваад  буцаж ирэхэд явчихсан  байсан. Тэр хоёр Д.Батбилэгийнд очно гэж байсан... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 105 дугаар хуудас /, мөрдөн байцаалтад  гэрч Л.Гэрэлхүүгийн өгсөн... Б.Мөнхзоригийг танина. Г.Даваанямыг танихгүй. 017 оны 01 сарын 17-ны өдөр   Ховдоос Цэцэг сум  руу миний машинаар ирээд З.Гантөмөр гэдэг айлын гадна буусан. Замын зардалдаа тооцож нэг утас өгсөн. Түүнийгээ буцааж авмаар байна гээд авсан. Одоо болтол зардлаа төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Л.Лхагвадоржийн өгсөн... Б.Мөнхзориг нь манай холын хамаатан. Г.Даваанямыг танихгүй. Өдрийг нь сайн санахгүй байна. 1 сарын дундуур манай ажил дээр Б.Мөнхзориг  ирээд мөнгөний хэрэг гарлаа  гэхэд нь  нэг мэдрэгчтэй цагаан өнгийн утсыг 50000 төрөгөөр худалдаж аваад охиндоо өгсөн.  Манай охин  тоглож байгаад тэр утсыг гээчихсэн ... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/, хураан авах тогтоолоор Б.Мөнхзоригийн эзэмшлээс 7 ширхэг гар  утас  хураан авч, эд зүйлд үзлэг хийж хохирогч Б.Ганчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл  зураг / 5 дугаар хх-ийн 109, 110, 116 -120 дугаар хуудас/, сэжигтэн Г.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Г.Давааням нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг техникийн захын  хойд буланд байрлах 2 давхар улаан тоосгон барилгын төв хаалганы зүүн талын эхний цонхон дээр очиж цонхоор орсон гэж  заасан ба уг үйлчилгээний төвийн дотор талд орж, үүднээс дээш өгсөх шатаар хоёр давхарт гарч шатны төгсгөлийн хэсгийн эхний павилоныг зааж утас авсан гэж уг лангууны дотор хэсгийг зааж, орсон цонхоороо буцаж гарсан... гэх мэдүүлгийг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлсэн гэх баримт... /5 дугаар хх-ийн 112-115 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийхэд ...камерийн бичлэг нь 10 минут 28 секунтын бичлэг байх ба  2017 оны 01 сарын 16-ны өдрийн Улаанбаатар хотын цагаар өглөөний 08 цаг 00 минутаас 08 цаг 11 минутын хоорондын үйл явдал бичигдсэн байв. Бичлэгэнд гэрэл ойлгодог ажлын дулаан хувцастай, бор  цайвар өнгийн цагаан хүрээтэй малгайтай, 170-175 см өндөртэй, эрэгтэй хүний дүрс байх ба царайны болон хувцасны өнгө ялгагдахгүй, хөдөлгөөнтэй байдлаар бичигдсэн бичлэгийн 06 минут 35 секунтэд павилоны хаалганы цоожийг онгойлгон орж, 10 минут 25 секунтэд баруун гартаа хар бараан өнгийн цүнх бүхий зүйл барьж гарч ирж шатаар доош бууж буй бичлэгт үзлэг хийж,  тэмдэглэл үйлдэн,  хэрэгт  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт  хавсаргах тогтоол  / 5 дугаар хх-ийн 121-122 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад Б.Мөнхзоригийн  сэжигтэнээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...  Гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Бид хоёр манай гэрээс хамт гараад нэг утсыг нь  Мөнхжаргал ахад зарсан. Тэгээд 52 айлын орон сууцан ороод гарч ирэхдээ 9 ширхэг утас авч гарч  ирсэн. Би ямар утаснууд вэ? гэсэн. Хулгайлчихсан, зарж мөнгө болгох хэрэгтэй байна. Ямар нэгэн асуудал байхгүй гэсэн тул заралцаж өгсөн. Тухайн үед хаанаас авснаа хэлээгүй. Цэцэг сум явж байх замдаа техникийн захын 2 давхрын павилоноос авсан гэдгээ хэлсэн. Хөдөө явж байхад утаснуудыг Г.Давааням асааж үзүүлээд зарсан. Тухайн утаснуудыг бүгдийг нь зээлээр өгсөн. Нэг утсыг нь Г.Давааням гээчихсэн гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад 7 ширхэг утас өгсөн.  Би үлдсэн утасны үнийг хувааж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү? ... гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 124-125, 133-134  дүгээр  хуудас /, мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн өгсөн... Намайг ажил дээрээ байхад Алтайн буйлаас гэсэн ажлын хувцастай залуу манай нөхрийн утас хэд вэ гэж асуусан. Хэн гэдэг ямар ажлаар ярих гэж байгааг асуухад Г.Давааням гэдэг, хөшөөтийн уурхайд том машин барьдаг гэж хэлэхээр нь дугаарыг нь өгсөн. Орой гэртээ ирэхэд тэр залуутай манай архи уусан гэртээ сууж байсан. Тэгээд манайд тэр залуу хоносон. Манай нөхөр ах дүү нараасаа мал авах ажилтай байсан тэр ажлаараа Цэцэг сум явна, Г.Давааням хамт явна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 128-129 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад Г.Даваанямын  яллагдагчаар өгсөн ... Би гар утас хулгайлсан нь үнэн. Гар утаснуудаа Б.Мөнхзоригийн хамт зарж борлуулсан. Зарим утсыг аймгийн төвд заримыг нь Цэцэг суманд зарж борлуулсан... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 149-150 дугаар хуудас/  зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.  

3.Шүүгдэгч Г.Даваанямд шүүхээс оногдуулах ялын талаар

Шүүгдэгч Г.Давааням нь  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар   шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06 -ны өдрийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 9 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн  суллагдсан нь  2 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 75 дугаартай “ ялаас өршөөн хэлтрүүлэх тухай “ шүүгчийн захирамж / 3 дугаар хх-ийн 242-243 дугаар хуудас/-аар  тогтоогдож байгаа  ба түүний  хорих ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.2-т зааснаар хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт  хамаарах ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор  ялтайд тооцогдох”  тул  түүнийг ялтай байдалд  байхдаа  хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэв.

 Мөн шүүгдэгч Г.Давааням нь 2016 оны 04 сарын 22- ны өдрөөс 2017 оны 01 сарын 26- ны өдөр хүртэл 14  удаа  бусдын орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн байх тул мөн Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг  бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэстэй.

 Шүүгдэгч Г.Даваанямын  гэмт үйлдлийн улмаас 14  хохирогчид  нийт 10944000 төгрөгний хохирол  буюу Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар бага бус хэмжээний хохирол учирсан.  

Иймд шүүгдэгч Г.Даваанямын хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн,  давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Даваанямыг  хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, давтан үйлдлээр  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ял оногдуулав.  

Шүүгдэгч Г.Давааням нь  шүүхээс  3 удаа  хорих ялаар  шийтгүүлж,  хорих ялыг биечлэн  эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Давааням нь өөрт ногдох хөрөнгөгүй болох нь гэрч Г.Заяанэмэхийн өгсөн... Г.Давааням урд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан. Өөрт ногдох хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 88-89 дүгээр хуудас/, гэрч Г.Бямбадуламын өгсөн... Г.Давааням нь эцэг, дүүгийн хамт амьдардаг. Урд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, Өршөөлийн хуульд зааснаар суллагдсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 90-91 дүгээр хуудас/, гэрч Х.Энхтөрийн өгсөн.... Г.Давааням нь манай эхнэрийн төрсөн ахын залуу. Өөрийн гэсэн  эд хөрөнгө байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдээд байгааг ойлгохгүй байна... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/, Н.Рагчаабазарын өгсөн... Г.Давааням нь манай эхнэр Г.Бямбадуламын төрсөн дүү нь байгаа юмаа. Гэртээ аав болон дүүгийн хамт амьдардаг. Өөрт ногдох  хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэрч Д.Гантулгын өгсөн... Г.Давааням 3 дахь удаагаа ял шийтгүүлж байна. Ар гэрийн зүгээс хэрэгт холбогдоход нь нөлөөлсөн зүйл байхгүй. Г.Даваанямд ногдох хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 96-97 дугаар хуудас/, Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 630 дугаартай  албан бичигт “ Тус аймгийн иргэн Г.Давааням нь / ПЗ 91102114/ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй байна ... гэх баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан эд хөрөнгө хураах ял хэрэглэх боломжгүй байна.

4.Шүүгдэгч Б.Мөнхзоригт шүүхээс оногдуулах  ялын  талаар

Шүүгдэгч Б.Мөнхзориг нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 06 сарын 09-ний өдрийн  53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 63/19 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хорих ял болон 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн нь 5 дугаар хх- ийн 156 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , 157-166 дугаар хуудас дахь 53 дугаартай шийтгэх тогтоол, 167-168 дугаар хуудас дахь  63,19 дугаартай шүүгчийн захирамж  зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхзоригийн  урьд нь хорих ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 -т“  хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас  хойш 8 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдвэл ялтайд тооцогдох”  тул шүүгдэгч Б.Мөнхзоригийг ялтай байдалд байхдаа  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 Шүүгдэгч Б.Мөнхзоригийн гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар  ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Мөнхзоригийг  шүүгдэгч Г.Даваанямын хулгайлах гэмт хэрэг  үйлдэж олсон эд хөрөнгө хөрөнгө гэдгийг мэдсээр байж  урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт үйлдэлд  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар ял сонгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Мөнхзоригийг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж  байгаа  хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ болох 240000 төгрөгийг  тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1200000 төгрөгөөр торгох ял шийтгэж ,  Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан гурван жил хүртэл хорих ялаар солих учиртайг тайлбарлав.

5. Шүүгдэгч Г.Даваанямын цагдан хоригдсон хугацааны  талаар

- Шүүгдэгч Г.Даваанямыг 2016 оны 04 сарын 27-ны өдөр “сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”-оор  баривчилж, 2016 оны 04 сарын 29-ний өдөр “Сэжигтэнээр цагдан хорих тухай“ 11 дугаар дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтэнээр цагдан хорьсон, 2016 оны 05 сарын 11-ний өдрийн “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ 11/2 дугаартай шүүгчийн  захирамжаар цагдан хорьж, 2016 оны 06 сарын 27-ны өдөр “хорьж мөрдөх хугацааг нэгдүгээр удаа  сунгасан” шүүгчийн 12/3 дугаартай захирамж, 2016 оны 07 сарын 21-ний өдөр “ Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ“ авсан, 2016 оны 07 сарын 30-ны өдөр“ сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”-оор  баривчилж,  “ 2016 оны 08 сарын 02- ны өдрийн 22 дугаартай “ сэжигтэнээр цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хорьсон,  2016 оны 08 сарын 12-ны өдөр “ Яллагдагчаар цагдан хорих  тухай” шүүгчийн 12/6 дугаартай захирамжаар цагдан хорьсон,  2016 оны 09 сарын 27-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгах тухай “ шүүгчийн 109 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,  2016 оны 10 сарын 12-ны өдрийн “ Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай “ захирамжаар мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 67 дугаартай  шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 50 дугаартай магадлалаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаан  2016 оны 12 сарын 16-ны өдрийн 32/ 2 дугаар “ Цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан,   2017 оны 01 сарын 27-ны өдөр “ сэжигтэнээр цагдан хорих “ тухай 07 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорьж, 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 7/1 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих  тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хорьж , 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл  тус тус цагдан хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Даваанямын цагдан хоригдсон нийт  304 / гурван зуун дөрвөн / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

6. Эд мөрийн баримтын талаар

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  “EXTRA TOP SECURITY гэсэн бичигтэй цоожийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD-г хэргийг хадгалах хугацаагаар  хэрэгт нь үлдээв. 

7. Хохирлын талаар

Шүүгдэгч Г.Даваанямаас хохирогч Л.Нарандулам, А.Энэрэл, М.Намсрайжав, Х.Санж-Осор, Б.Галбадрах, А.Баатархүү, Ш.Нямдорж, Ц.Алтансоно, Б.Билгүүн, Ж.Пүрэвсүрэн Б.Лхамаасүрэн нарын  гэрээс хулгайлагдсан эд хөрөнгө  болон  хохирогч Д.Нямхүүд 3 ширхэг хивс нэг хөөрөг буцаан өгөгдсөн нь мөрдөн байцаалтад хохирогч нарын өгсөн  мэдүүлэг, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон.

Харин хохирогч Д.Нямхүүд нэг хөөрөгний үнэ  280000 төгрөг,  хохирогч Б.Анхзаяагийн  нөөтбүүкийн үнэ 720000 төгрөг,  хохирогч  Б.Ганчимэгийн 7 ширхэг утасны үнэ 840000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  М.Аминаад 80000 төгрөг,  Н.Гантигчулуунд 40000 төгрөг,  С.Ганхуяг 110000 төгрөг,  Ц.Уранмандахад 45000 төгрөг тус тус  төлөгдөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анхзаяа, Б.Ганчимэг, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандах нарын  өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Ганхуяг, Н.Гантигчулуун, М.Амина нарын өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Даваанямаас   1695000  төгрөг гаргуулж хохирогч Д.Нямхүүд  280000 төгрөг,  Б.Ганчимэгт 420000 төгрөг,  Б.Анхзаяад 720000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Аминад 80000 төгрөг,  Н.Гантигчулуунд 40000 төгрөг,  С.Ганхуяг 110000 төгрөг, Ц.Уранмандахад 45000 төгрөг олгож, шүүгдэгч Б.Мөнхзоригоос 420000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганчимэгт  тус тус олгож, хохирогч Б.Ганчимэгийн гар утасны зөрүү үнийг шүүгдэгч Б.Мөнхзориг, Г.Давааням нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдав.

 Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  шүүгдэгч Б.Мөнхзоригийн  цагаан өнгийн хөргөгч, хар өнгийн хуучин зурагт, угаалгын машин зэргийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” –ыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхзориг цагдан хохирогдсон хоноггүй  болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Давааням, Б.Мөнхзориг нарт холбогдох эрүүгийн 201621000092 дугаартай хэрэгт эрүүгийн 201621000102,  201621000095,  201621000174,  201621000180,  201621000181, 201621000189,   201621000178,  201721000027,  201721000033, 201721000030, 201721000032, 201721000021, 201721000028 дугаартай хэргүүдийг нэгтгэж, эрүүгийн 201521000392, 201521000418, 201621000006, 201621000067, 201621000084 дугаартай хэргүүдийг тусгаарласан  байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,  286, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Даваанямыг  хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн,  давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн,шүүгдэгч Тайжууд овогт Баатардоржийн Мөнхзоригийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Даваанямыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацагаар хорих ял, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзоригийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Даваанямд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Даваанямын цагдан хоригдсон  304 / гурван зуун дөрөв / хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцож, шүүгдэгч Б.Мөнхзориг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхзориг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэл хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “EXTRA TOP SECURITY гэсэн бичигтэй цоожийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD-г хэргийг хадгалах хугацаагаар  хэрэгт үлдээсүгэй.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Даваанямаас  1695000  төгрөг гаргуулж хохирогч Д.Нямхүүд  280000 төгрөг,  Б.Ганчимэгт 420000 төгрөг, Б.Анхзаяад 720000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Аминад 80000 төгрөг,  Н.Гантигчулуунд 40000 төгрөг, С.Ганхуяг 110000 төгрөг, Ц.Уранмандахад 45000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Б.Мөнхзоригоос 420000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганчимэгт  олгож, хохирогч Б.Ганчимэг нь  гар утасны зөрүү үнийг шүүгдэгч Б.Мөнхзориг, Г.Давааням нараас  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Г.Давааням, Б.Мөнхзориг нар холбогдох эрүүгийн 201621000092 дугаартай хэрэгт эрүүгийн 201621000102,  201621000095,  201621000174,  201621000180,  201621000181, 201621000189,   201621000178,  201721000027,  201721000033, 201721000030, 201721000032, 201721000021, 201721000028 дугаартай хэргүүдийг нэгтгэж, эрүүгийн 201521000392, 201521000418, 201621000006, 201621000067, 201621000084 дугаартай хэргүүдийг тусгаарласан  болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  шүүгдэгч Б.Мөнхзоригийн  цагаан өнгийн хөргөгч, хар өнгийн хуучин зурагт, угаалгын машин зэргийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 10- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар  шүүгдэгч Г.Даваанямд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг,  мөн  хуулийн  65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзоригт  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА