| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03588/И |
| Дугаар | 183/ШШ2021/02958 |
| Огноо | 2021-11-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/02958
| 2021 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2021/02958 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил махатма ганди, XX дугаар байрны X тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эмэгтэй, Аовогт Б-ын А/рд:УСXXX******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил махатма ганди, XX дугаар байрны X тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эрэгтэй, У овогт Г-ы О /рд:ЧРXXXXXXXX/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Г.О*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1998 онд Г.О*********тай танилцаж, 2001 оноос хамтран амьдарсан. Бид 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ПА№20 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин О.Э*********** 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хүү О.Н******* 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, охин О.И***** 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, охин О.И******* 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Сүүлийн 5 жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Г.О*********тай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Г.О********* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.А*******тай 1998 онд танилцаж, 2001 оноос эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас нэг хүү, гурван охин төрсөн. Бид сүүлийн үед таарамж муутай харилцаатай байснаас би муудалцах үед гэрээсээ гараад явчихдаг болсон. Байнга үйл ойлголцож, муудалцаж байх тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж хуулийн дагуу тэтгэлэг өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй, байраа эхнэр, хүүхдүүдээ үлдээнэ” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Г.О*********т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Б.А*******, Г.О********* нар нь 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин О.Э***********, 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү О.Н*******, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин О.И*****, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охин О.И******* нар төрсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүү О.Н******* 11 настай, охин О.И***** 4 настай, О.И******* 2 настай тус тус эхийн асрамжид байх бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү О.Н*******, охин О.И*****, О.И******* нарыг эх Б.А*******ын асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Н*******ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин О.И*****, О.И******* нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Г.О*********аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Г.О********* нь хүүхдүүдтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А /рд:УСXXX******/, хариуцагч УО /рд:ЧРXXXXXXX/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Н*******, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.И*****, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.И******* нарыг эх Б.А*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү О.Н*******ийг 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин О.И*****, О.И******* нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Г.О*********аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.О*********, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.А******* нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ