Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/914

 

 2024          10           15                                      2024/ШЦТ/914    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0932/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Шүүгдэгч: Д.М, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

Шүүгдэгч: Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

Шүүгдэгч: А.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

Шүүгдэгч: А.Га, түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,

Шүүгдэгч: Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Га,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Л нарт холбогдох эрүүгийн 2201000170454 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1961 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, *** сургуулийн эзэмшлийн “Г*И*С*С*Х”ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, улсаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Д.М /РД: ЧТ61051031/

Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, “О**” үсчний газар үсчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Га /РД:/

Монгол Улсын иргэн, 1956 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, А.Г /РД:/

Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** их сургуулийн Ахлах сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас “Монгол улсын Гавьяат багш” цол тэмдэг, “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-р тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Ц.Ц /РД:/

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, “М***” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Э.Л /РД:/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь нийтийн албан тушаалтан буюу *** Сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа иргэн А.Га-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д "албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэж заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н хүүхэд М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, захирал Ц.Ц М.Х-г сургуульд шилжин суралцуулахаар нөлөөлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн Э.Л-с Хаан банкин дахь Г.Г-н нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар даажуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.Г-с түүний ач нар болох Б.А, Б.Ам нарыг *** Сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, тус сургуулийн захирал М.М Б.А, Б.Ам нарыг сургуульд шилжин суралцуулахаар нөлөөлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн А.Ггаас 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу бусдаас нийт 8,000,000 төгрөгийг авч үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг;

 

Шүүгдэгч А.Га нь нийтийн албан тушаалтан буюу *** Сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.М-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн ерөнхий боловсролын *** сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н хүүхэд М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, захирал Ц.Ц М.Х-г сургуульд шилжин суралцуулахаар нөлөөлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн Э.Л-с Хаан банкин дахь Г.Г-н нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар дамжуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн буюу нийт 5,000,000 төгрөгийг Хаан банкин дахь Г.Г-н нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар дамжуулан авч үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт;

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн ач нар болох Б.А, Б.Ам нарыг *** Сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу **** Сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхийн тулд бэлнээ 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт;

Шүүгдэгч Ц.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н охин М.Х-г Нийслэлийн Ерөнхий боловсролын **** сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуульд элсэн суралцуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Э.Л-н охин М.Х-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт;

Шүүгдэгч Э.Л нь Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй өөрийн охин М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор иргэн А.Га болон Д.М-г нийтийн албан тушаалтан буюу *** сургуулийн 85 хувийн хувьцаа эзэмшдэг тус сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлынх нь хувьд албан тушаалын байдалтай нь холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц-д М.Х-г сургуульд шилжин суралцуулахаар нөлөөлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Хаан банкин дахь Г.Г-н нэрээр эзэмшдэг 50**** дугаартай дансаар дамжуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн буюу нийт 5,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээдийн орчим өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Д.М: Юуны өмнө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа шүүх хуралдаанд хэлмээр байна. Би сүүлийн 20 жилийн хугацаанд боловсролын байгууллагад удирдах албан тушаал хашиж ирсэн. Надад энэ хугацаанд хахууль авч байсан зүйл байхгүй. Харин тэтгэвэрт гарсны дараа онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, өөрийгөө санхүүжүүлдэг энэ байгууллагад ажилласан. 2022 оны хавар А.Га дээр орж үсээ засуулж байтал удаан харилцаатай байсан учраас А.Га надаас хүүхдээ сургуульд оруулах талаар асууж, өөр хүнээс асууж өгөхийг хүссэн. Би хүнтэй хамт хоолонд орж байгаад асууж магадгүй гэж 3.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Мөн дахиад дунд ангид хүүхэд оруулахаар болж “Э... гэх хүнтэй холбогдвол орох юм шиг байна” гэж А.Га-д хэлсэн. Ингээд л харилцаа дууссан бөгөөд би 5.000.000 төгрөгийг аваагүй. А.Г-с 3.000.000 төгрөг авсан нь үнэн. Мөрдөн байцаах шатанд 6.000.000 төгрөгийн хохирол учруулсандаа гэмшиж, төлж барагдуулсан байдаг. Эдгээр байдлыг харгалзаж хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

Шүүгдэгч А.Г: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би төрд 22 жил 8 сар ажилласан. Мөн Австрали улсад мастер хамгаалж, Англи улсын сургуульд судлаач багшаар ажиллаж байсан. Мөн Токиогийн сургуульд багшилж байсан. Би боловсрол гэж маш чухал зүйл гэж боддог. Тийм учраас ач нарыгаа гайгүй сайн боловсрол эзэмшүүлчих юмсан, сургуульгүй нэг хоног хоцроочих вий гэсэндээ ийм үйлдэл гаргасан. Д.М-г хар багаас нь мэднэ. Хүний хүүхдийн өмнөөс гүйж байж ийм асуудалд орсон нь миний буруу. Эрхэм шүүгч та миний нөхцөл байдал, насыг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Ц: Би боловсролын салбарт 33 жил ажиллаж байна. Ер нь бол удирдах албан тушаалыг 10 гаруй жил хашиж байна. Мөн менежер хийж байх хугацаандаа сургалтын чанарт анхаарч суралцагч хүүхдүүдийн тоог багасгах тал дээр анхаарал тавьдаг байсан. Дараа жил нь намайг захирлын албан тушаал дээр томилсон. Би хуулиа биелүүлэхийн төлөө, багш нарын эрүүл мэнд, сурагч нарын сурлагын чадвар дээр анхаарч ажиллаж байсан. Би Д.М-г танина. Гэхдээ ямар нэгэн хамаатан биш. Зөвхөн 1 дүгээр ангид элсэж байгаа хүүхдийг авч сургана гэж шийдвэр гарсан бөгөөд манай сургуулийн байрлал нь хотын төвд байрлалтай байдаг ба одоо үед сургуулийн хүрэлцээ маш муу байгаа. Би Д.М-д хэлэхдээ “дүрэм, журмаа дагана” гэж хэлсэн. 1 дүгээр ангиас бусад ангиудад ямар ч дүрэм, журам байхгүй бөгөөд менежерүүдийн эрх мэдлийн асуудал байдаг. Хариуцсан менежер өөрөө шийдвэрээ гаргаж ийм асуудалд хүрсэн байх гэж бодож байна. Монголын боловсролд 21 аймагт 3.000 гаруй сургуульд өөрийн чадлаараа боловсрол түгээж явсан. Миний гэр бүлийн хүн хүнд өвчтэй байдаг. Энэ хэргийг эрхэм шүүгч харгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Л, А.Га нар шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Г-н өгсөн: “...Хүү Н.Б нь Төв аймгийн *** газарт ажиллаж байсан ба гэр нь Төв аймагтаа байсан юм. Тиймээс хүүхдүүд нь Төв аймгийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан. Тэгээд 2022 оны намар *** сургуулийн харьяа сургуульд ач Б.А, Б.Ам нар нь элсэж орсон. Харин энэ жилийн намраас ач Б.А нь Англи сургууль руу шилжин суралцаж байна. Ач Б.Ам нь сургуулийн харьяа сургуульдаа сурч байгаа. Ач Б.А нь энэ жил 6 дугаар анги, ач Б.Ам нь 4 дүгээр анги... Д.М-г хүүхэд байхаас нь мэднэ... Би Д.М-г *** сургуулийн дэд захирлаар ажиллаж байсныг мэдэж байсан бөгөөд аргаа ядаад Д.М рүү залгаад ач Б.А, Б.Ам нарыг *** сургуулийн харьяа сургуульдаа оруулаад өгөөч гэж гуйгаад оруулсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, уулзаагүй. Би Д.М-тэй хамгийн сүүлд утсаар холбогдоод “2 ач маань Төв аймгаас шилжиж ирээд сургуульгүй болох гээд байна,  гэрт нь ойрхон *** сургуулийн харьяа дунд сургууль байдаг юм байна, чамд туслах арга байна уу” гэж асуусан. Тэгэхэд Д.М “Болно, барина л гэсэн байх” би яг юу гэж хэлснийг нь одоо тодорхой санахгүй байна.  Ямар ч байсан Д.М надтай утсаар ярихдаа юм өгөх хэрэгтэй гэдгийг ярианаасаа ойлгуулсан, тэрийг бол би сайн санаж байна. Тэгээд 1 хүүхэд 1,500,000 төгрөг шүү гэсэн. Тэгээд би 2 хүүхэд оруулах юм чинь 3,000,000 төгрөг юм байна гэж ойлгоод өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас 3,000,000 төгрөг аваад Д.М-тэй 64 дүгээр дэлгүүрийн хажууд уулзаад бэлнээр өгсөн. Д.М надтай уулзах газраа өөрөө зааж өгсөн. ...2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 40*** дугаарын данс руу 951 еврог шилжүүлсэн. Энэ нь тухайн үеийн ханшаар хөрвөж 3,001,356 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс би 3,000,000 төгрөгийг нь бэлнээр зарлага хийж аваад тухайн өдрөө Д.М-д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 106-108 дахь тал),

А.Г-н 47*** тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (6-р хх-ийн 110-111 дэх тал),

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сараас одоог хүртэл *** ЕБС-ийн захирлаар ажиллаж байна... манай сургууль нь **** ЕБС-ын захиргааны зөвлөлийн 2018 онд баталсан “Элсэлтийн журам”-ын хүрээнд хүүхдийг элсүүлдэг, ямарваа нэгэн хамран сургах тойрогт хамаардаггүй, 3.2-3.8 сая төгрөгийн сургалтын төлбөртэй, 1 дүгээр ангийг элсэлтийн журмаа үндэслэн цахимаар хүлээн авдаг, бусад ангиуд нөхөн хангалт хийх байдлаар шилжүүлэн суралцуулдаг. Мөн сургалтын төлбөрийн ***  удирдах зөвлөлөөс жил бүрийн хичээлийн жилд тогтоосон шийдвэрийн дагуу авдаг. ...Д.М нь ...2017 онд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод намайг яамнаас гараад ажилдаа орох хүртэл ЕБС-ийн захирлаар томилъё энэ сургуулийг жоохон өөд нь татаадах гэж санал болгосны дагуу томилогдсон. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д.М захирал над руу утсаар залгаад 2 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд оруулах шаардлагатай байгаа талаар хэлж над руу дээрх 2 хүүхдийн мэдээллийг мессежээр явуулж байсан, ингээд би бага бүлгийг хариуцсан сургалтын менежер П.Б, дунд болон ахлах ангийг хариуцсан сургалтын менежер Г.Э нарт мэдээллийг хүргүүлж элсүүлэн суралцуулсан. ...Манай сургууль нь хамран сургах тойрогт хамаарахгүй төлбөртэй сургууль учир элсүүлж, шилжүүлэн суралцуулахад журам зөрчих асуудал гардаггүй юмаа, мөн элсэхэд өгдөг гарааны шалгалтаа өгсөн байх ёстой. Одоо суралцаж байгаа эсэхийг мэдэхгүй байна... Уг сургуульд орохын тулд эцэг, эхчүүд уг нь өөрсдөө ирээд уулзвал орчих боломжтой юм. Дээрх 2 хүүхдийг Д.М захирлаар хэлүүлсэн гэхдээ надад шан харамж өгсөн асуудал байхгүй, нэг их хүндрэлтэй байгаагүй тул сургалтын менежерүүдтэйгээ холбож өгсөн юм. Мөн Б.А, Б.Ам нарын ар гэрээс надтай хүн уулзаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 113-114 дэх тал),

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оноос *** сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 2017 он хүртэл бага ангийн багшаар ажиллаад 2017 оноос эхлээд бага анги хариуцсан сургалтын менежер албан тушаал дээр одоог хүртэл ажиллаж байна... ангиудын хувьд олон хүүхэд шилжсэн анги дээрээ нэмж элсэлт авдаг. Аль ч ангийн хувьд дүүрэг харьяалал хамаарахгүй элсэх боломжтой байдаг. Манай сургууль нь улсын сургууль боловч зөвлөлийн гишүүдээс тогтоосон тодорхой хэмжээний төлбөртэй... Б.А, Б.А нарын талаар өнгөрсөн жилийн буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байсан санагдаж байна манай сургуулийн захирал М.М нь дээрх хоёр хүүхдийн хувийн хэргийн хавтас дээр жижиг цаасан дээр Д.М захирал гэж бичсэн байсан. Тэгээд ардаас нь утсаар яриад хүүхдийн орон тоо ямар байна. Д.М захирал 2 хүүхэд гээд яриад байна гэж хэлж байсан. Тухайн үед хүүхдүүд шилжсэн орон тоо байсан болохоор авсан асуудал байгаа. Дээрх хоёр хүүхдийн хувьд сургуулийн дүрэм журам зөрчсөн асуудал байхгүй. ...Яг ийм тийм хүүхдийг авна гэсэн журам байдаггүй. Орон тоо байгаа бол бүрдүүлэх материалыг бүрдүүлээд сургалтын төлбөрөө төлж л байвал ямар ч хүүхэд ирээд суралцах боломжтой нээлттэй сургууль байгаа юм. Ямар нэгэн байдлаар харьяалал тогтоодоггүй. Хөдөө хотын ямар ч хүүхэд сурах боломжтой. Одоогоор Б.А 4в ангид суралцаж байгаа. Харин Б.Ам нь 5 дугаар ангиа төгсөөд шилжсэн байсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 116 дахь тал),

Гэрчээр А.Га-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрийн банкны 10*** дугаарын дансыг эзэмшдэг, өөр данс ашигладаггүй, уг дансыг гол төлөв ашигладаг. Би 2003-2022 онд Багшийн дээдийн урд талд үсчин ажиллуулдаг байсан бөгөөд *** сургуулийн дэд захирлаар  ажиллаж байсан Д.М нь засуулдаг байсан. 2022 оны 3 дугаар сард байх, би өөрийн хүү Б.Э-г Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн 1 дүгээр ангид оруулахаар үсээ засуулах үед нь гуйсан юм. Тэгсэн асууж өгье гэсэн. ...Тухайн үед манай ажил *** руу шилжиж байсан тул ***** дугаар сургууль руу оруулчихвал ойрхон юм болов уу гэж бодсон юм. Тэгсэн төд удалгүй Д.М захирал намайг 3,000,000 төгрөг өгвөл хүүхдийг чинь оруулаад өгье гэсэн. Би ажлынхаа хүний данснаас Д.М-н өгсөн данс руу шилжүүлүүлсэн. ...Өөрөөр хэлбэл өөрийн хүүгээ сургуульд оруулахын тулд дээрх мөнгийг өгсөн юм. Манай хүү Б.Э нь одоо Нийслэлийн ерөнхий боловсролын ***** дугаар сургуулийн 2е ангид суралцаж байгаа, 2022 оны 8 дугаар сард санагдаж байна. Хүүхдийн хичээл сургууль орох болсон Д.М-тай холбогдсон чинь 1 дүгээр ангийн хүүхэд хэцүү юм байна гэхээр нь надаас өмнө нь ****  дугаар сургуульд хүүхэд оруулах талаар асууж байсан Э.Л гэх над дээр үсээ засуулдаг эмэгтэйн хүүхэд 5 дугаар ангид орох байсан тул Д.М-д манай хүүхдийн оронд үүнийг оруулаад өг гэж хэлсэн чинь эргээд хэлье гэсэн. ...Маргааш нь **** дугаар сургуулиас надтай холбогдохоор нь би Э.Л-г холбоод өгсөн. Тэгээд хүүхэд сургуульд орсон, над руу Э.Л 3,000,000 төгрөгийг шилжүүлнэ гээд миний данс руу шилжүүлсэн, үүнээс хойш дахиж холбогдоогүй ээ. Миний Төрийн банкны 10**** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ёстой. Утсан дээр аппликэйшн ордоггүй болохоор одоо шалгах боломжгүй байна. Дансны мэдээллээс өөр мэдээлэл алга. 1 дүгээр хорооллын тэндхийн сургуулиас шилжүүлнэ гэж Э.Л ярьж байсан, аль сургуулиас шилжсэнийг нарийн мэдэхгүй байна. Мөн нэрийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 136-137 дахь тал),

Гэрчээр А.Га-н дахин өгсөн: “...Э.Л-с ямар дансаар мөнгө авснаа шалгахад өөрийн хүү Г.Г-н Хаан банкны 50*** дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны 2,000,000 төгрөгийг тус тус авсан байна. Г.Г-н дээрх дансыг би ашигладаг. ...Э.Л-д анх хэлэхдээ 5,000,000 төгрөгөөр оруулдаг юм байна гэж хэлсэн. Ингээд өөрийн хүү Г.Г-н дансны дугаарыг өгсөн юм. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг тухайн үед Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн *** тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрийг өгөхдөө буюу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний  өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус тус АТМ-ээс бэлнээр гаргаж авсан юм. ...*** сургуулиас нэг эмэгтэй холбогдсон, менежер гэж би бодсон. Манай нөхөр Э.Л-г тэр хүнтэй уулзуулсан, харсан байх...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 139 дэх тал),

Гэрчээр Э.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 19 настай Б.Э, 11 настай М.Х гэх 2 охины хамт амьдардаг. М.Х маань 23 дугаар сургуулийн суралцагчаар суралцаж байна. М.Х нь 2022-2023 оны хичээлийн жилд буюу 2022 оны 9 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын **** сургуульд сурч байгаад 5 дугаар ангиасаа **** дугаар сургууль руу шилжсэн юм. Харьяаллаараа *** дугаар сургуульд сурах ёстой юм. Ажилтай ойрхон гээд 5 дугаар сургуульд өгдөг байсан. ...“****” худалдааны төвтэй ойрхон гээд 23 дугаар сургуульд охин М.Х-г оруулах сонирхолтой байсан. Ингээд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна, “***” худалдааны төвийн баруун талд байх үсчний Ж эгчид охиноо ***** дугаар сургуульд оруулах сонирхолтой байгаа талаар ярьж байсан учир надаас тус өдөр хүүхдээ оруулах хэвээрээ юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэд вэ гэсэн чинь найдвартай хүн байгаа, 5 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. ...Ж эгч надад Г гэх хүний гар утасны дугаарыг, дансны дугаартай цуг өгсөн. Би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тухайн данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 23 дугаар сургууль дээр очиход Г гэх хүн намайг дагуулж яваад хүсэлт бичүүлээд бүртгүүлүүлсэн. Маргааш нь шалгалттай гээд яваад өгсөн. Манай охин маргааш нь шалгалт өгүүлээд тэнцсэн учир тус сургуульд орсон. ...Г нь Нийслэлийн ерөнхий боловсролын ***** дугаар сургуульд ажилладаггүй юм шиг байна лээ, намайг ингээд бүртгүүлчхээрэй гээд яваад өгсөн. Ж эгч хэнтэй холбогдсоныг надад нарийн зүйл хэлээгүй 5,000,000 төгрөг өгчих найдвартай гэж хэлсэн. Би Г гэх хүний Хаан банкны 50**** дугаарын данс руу өөрийн Хаан банкны 50**** дугаарын данснаас шилжүүлсэн, сая хуулгаа харахад 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 159 дэх тал),

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хх-ийн 177-194 дэх тал),

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Га нь 2022 оны 8 дугаар сард манай үсчинд ажилд орсон одоог хүртэл ажиллаж байна. Э.Л нь “****” худалдааны төвд лангуу түрээсэлдэг хүүхэн мөн байх. Э.Л нь над дээр үсээ засуулдаг байхдаа ажлынхаа ойрхон байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын **** сургуульд хүүхдээ оруулах юмсан гэж ярьдаг байсан. ...Ингээд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна, миний хажуу талын үсчин болох А.Га нь хүүхдээ 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид оруулах гэсэн чинь болоогүй өөр хүүхэд байна уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би Э.Лгийн хүүхэд нь одоо 5 дугаар ангид орох ёстой хэлээд өг гээд Э.Л-г А.Га-тай холбож өгсөн. Тэгээд л Э.Л-н хүүхэд нь тус сургуульд орсон гэж байсан. Ямар байдлаар хэрхэн оруулах талаар би мэдэхгүй байна. А.Га, Э.Л нар л уулзаад учраа олсон байх аа...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 195 дахь тал),

Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2005-2022 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд бага, дунд, ахлах анги хариуцсан менежерээр, 2019-2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тус сургуулийн захирлаар ажилласан... Д.М-г *** сургуулийн захирал гэх утгаар нь зүс мэднэ, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2022-2023 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хүүхдүүд суралцдаг, элсэлтийн журам тухайн жил бүрд гардаг байсан. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна Д.М миний утас руу залгаад 1 дүгээр ангийн хүүхэд оруулах шаардлагатай байна гэж ярьсан. Би хамран сургах тойргийнх бус тул авах боломжгүй гэж байсан. Тэгсэн удалгүй нөгөө хүүхэд боломжгүй юм бол 5 дугаар ангийн нэг хүүхэд оруулъя гэж хэлсэн. Тэгэхээр комисст танилцуулъя гээд би багийн менежер Э-д хэлсэн санагдаж байна. Манай сургуульд орсон эсэхийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед Э-г холбож өгсөн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг  (6-р хх-ийн 199 дэх тал),

*** сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/91 дугаартай “Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” тушаалын хуулбар,  

*** сургуулийн дэргэдэх Гарааны компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Компанийн захирлыг өөрчлөх тухай” тогтоолын хуулбар,

“Г*И*С*С*Х” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Д.М нарын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь,

“Г*И*С*С*Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Г*И*С*С*Х” ХХК-ийн дүрмийн хуулбар (6-р хх-ийн 233-250, 7-р хх-ийн 1-12 дахь тал),

Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн захирал Ш.О-н 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 700 дугаартай албан бичиг, тус сургуулийн нэгдүгээр ангид 6 настай суралцагч элсүүлэх журмын хуулбар хувь (8-р хх-ийн 21-26 дахь тал),

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Г нь миний төрсөн эх болно. Хүү Б.А *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуульд, бага охин Б.Д *** дүгээр цэцэрлэгт хүмүүждэг... Энэ асуудлыг 2023.11.16-ны өдөр ээж А.Г өөрөө над руу вайбер чатаар холбогдож хэлэхэд нь мэдсэн. Ээж надад хэлэхдээ “би таньдаг хүндээ 3 сая төгрөгийн авлига өгөөд сургуульд оруулсан юмаа” гэсэн. ...Би 2022 оны 8 дугаар сарын 17-оос 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шиг санаж байна, албаны шугамаар Улсын хил дээр ажиллаж байсан. Хүүхдүүдийн сургуулийн асуудын талаар үнэндээ тухайн үед мартаж. Тэгээд эхнэр сургуулийн асуудлыг нь  хөөцөлдөж байгаад оруулчихна л гэж бодоод явж байсан юм. Тэгэхдээ тэр үеэр ээж над руу утсаар холбогдоод хүүхдүүдийнхээ боловсролд анхаараач ээ, өнөө маргаашгүй 9 сарын 1 боллоо, хүүхдүүд чинь сургуульгүй боллоо гэсэн. Би “эхнэр мэдэж байгаа, та санаа зоволтгүй” гэж хэлсэн. ...Тэгсэн чинь та нар хөөцөлдөхгүй юм байна, ажлын зав чөлөө чинь ч гарахгүй юм байна, би таньдаг хүнтэйгээ ярина гэсэн. Гэтэл авлига өгөөд оруулсан юм байна гэдгийг нь өөрөөс нь сая мэдлээ. Би ээжийгээ хүнтэй уулзаад, хүнд авлига өгөөд явсан гэж үнэхээр бодоогүй, тийм төсөөлөл байгаагүй. Тийм юм хийх хүн биш гэдгийг нь мэдэж байна. Би ойлгохдоо цаад хүн нь миний ээжээс мөнгө шаардаж, гарцаагүй байдалд оруулсан юм байна гэж ойлгосон, энэ талаар ээж ч гэсэн надад өөрөө хэлсэн. ...Цаад хүн нь эхлээд 1,000,000 төгрөг, тэгээд 1,500,000 төгрөг нэхээд 2 хүүхдээс 3,000,000 төгрөг нэхсэн гэсэн. Энэ талаар ээж өөрөө надад хэлсэн. Тэгэхээр авлига авсан хүн нь гарцаагүй байдалд оруулж мөнгө авсан гэх асуудлыг нь хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (9-р хх-ийн 29-30 дугаар хуудас),

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Нийслэлийн Ерөнхий боловсролын **** сургуульд Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2022-2023 онд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны харьяалалтай 6 настай хүүхдүүд элсэн суралцах боломжтой байсан. Уг хамран сургах тойргийн тушаал гарсантай холбоотойгоор сургуулийн зөвлөлөөс “6 настай хүүхдийг элсүүлэх журам”-ыг баталдаг, уг журмын дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны буюу 1-45 дугаар байрны бүх 6 настнууд элсэн орох боломжтой. ...Нийслэлийн ерөнхий боловсролын **** сургуульд шилжүүлэн суралцуулах тохиолдолд зохицуулах журам байдаггүй бөгөөд хамран сургах тойргийн тушаалаар тухайн хорооны харьяалалтай эсэхийг тухайн шилжин ирэх суралцагчийн хамрах анги буюу бага, дунд, ахлах бол хариуцсан сургалтын менежер нь шалгаж орон тоо байгаа тохиолдолд цахим программд сургалтын менежер бүртгэж шилжүүлдэг, гэхдээ тухайн суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчаас гаргасан хүсэлтийг захирлын цохолтын дагуу судалдаг юм. ...М.Х нь одоо 6г бүлэгт суралцаж байгаа бөгөөд хамран сургах тойргийнх бус байсан. Хамран сургах тойргийнх бус хүүхдийн хүсэлт нь захирал дээр орж ирдэг, захирал авахаар бол надад үүрэг чиглэл өгсний дагуу би цахим программ дээр бүртгэж авдаг. М.Х-н хувьд захирал хүсэлтийг нь судлаад ав гэсний дагуу авсан юм. Би захирлаас өгсөн үүргийн дагуу бүртгэсэн, хамран сургах тойргийн хүүхдүүдийн хүсэлт нь уг нь над дээр орж ирдэг. М.Х-х орж ирээгүй, танай мөрдөгч нар үзлэг хийх явцад бас олоогүй...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 32-33 дахь тал),

“Г*И*С*С*Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг (8-р хх-ийн 37-96 дахь тал),

А.Га-н яллагдагчаар өгсөн: “...Д.М-д би үсчний хэрэгсэл авахаар мөнгө төгрөг өгч байгаагүй. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний данс руу шилжүүлсэн 3,000,000 төгрөг бол би өөрийн хүү Б.Э-г *** сургуулийн 1 дүгээр ангид оруулах гэж шилжүүлсэн мөнгө, бид хоёр утсаар ярьж тохирсон байсан юм. Би энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь хэлсэн. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад холбогдох хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (14-р хх-ийн 144 дэх тал),

А.Г-н яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Мөн би хоёр ачийнхаа төлөө явж байгаад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний нас хувийн байдлыг харгалзан үзэж тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тухайн хахууль 3,000,000 төгрөгийг би өөрөөсөө бүгдийг нь гаргасан ба санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй амьдардаг...” гэх мэдүүлэг (14-р хх-ийн 162-163 дахь тал),

Гэрч Л.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 дүгээр ангиас бусад ангийн суралцагч нар шилжин суралцах тохиолдолд тухайн хамран сургах тойргийн байршилд шилжиж ирсэн тохиолдолд хүсэлт гаргаж хүсэлтийг тухайн сургуулийн захирал шийдвэрлэх үүрэгтэй, харин тухайн хамран сургах тойрогт амьдардаггүй байж сургуульд шилжин суурьших хүсэлт гаргавал түүнийг шилжүүлж авах ёсгүй. Ер нь бол хамран сургах тойргийг хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоор жил бүр судалгаа хийсний үндсэн дээр гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн хамран сургах тойрогт байршиж амьдарч байж тухайн сургуульдаа хамрагдах боломжтой, хамран сургах тойрог тогтоож өгч буй зорилго нь энэ юм. ...2022-2023 оны хичээлийн жилд энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд зэрэг байгууллагуудын хамтарсан зөвлөмж гарсан байдаг, уг зөвлөмжөөр хамран сургах тойргийн бус суралцагч нарыг аливаа хэлбэрээр нөлөөлж суралцуулж болохгүй гэх агуулга бүхий зөвлөмж байдаг, мөн манай Нийслэлийн боловсролын газраас жил бүр хамран сургах тойргийн суралцагч нарыг суралцуулах тухай чиглэл, зөвлөмж, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай албан бичиг, үүрэг чиглэлийг байнга өгдөг. ...Тухайн хамран сургах тойрогт шилжиж ирснийг гэрчлэх бичиг баримт, эцэг, эхийн иргэний баримт бичиг, тухайн хаяг дээр шилжиж ирсэн талаарх мөн бичиг баримт, хүсэлт гаргасныг үндэслэн хүлээн авч захирал сургалтын менежерт цохож шийдвэрлүүлдэг, шаардлага бол тухайн сургалтын менежер тухайн байршилд амьдардаг эсэхийг шалгадаг, сургалтын менежер хүлээн аваад цахим бүртгэлээр шилжүүлэн авч дараа суралцагчийн өмнөх сурч байсан сургуулиас хувийн хэргийг татаж авдаг, мөн захирал тушаал гаргах ёстой, энэ нь захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг...” гэх мэдүүлэг (14-р хх-ийн 189-190 дэх тал),   

Э.Л-н яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бодолтой байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг (14-р хх-ийн 210 дахь тал),

Яллагдагч нарын хувийн байдлыг тодруулсан талаарх лавлагаа, мэдээллүүд (15-р хх-ийн 1-246 дахь тал),

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа,

*** Сургуулийн харья ЕБС-ийн элсэлтийн журам (6хх-ийн 121-123 дахь тал),

Д.М-н ял шалгах хуудас (16-р хх-ийн 42 дахь тал),

Авилгатай тэмцэх газрын дансанд 6.000.000 төгрөг байршуулсан баримт (16-р хх-ийн 27 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хх-ийн 177-180 дахь тал),

Ц.Ц-н гэрчээр өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 199 дэх тал),

Ц.Ц-н яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (14-р хх-ийн 186 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр тодорхой эргэлзээ төрөх дараах нөхцөл байдал тодорхойлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Д.Баттөмөрөөс: “...хэргийн материалаас харахад манай үйлчлүүлэгч Д.М гэх хүнтэй утсаар ярихдаа ямар санаа, хандлагатай байсныг мэдэх боломжгүй. Хоёрдугаарт дахин 8 дугаар сард хүүхэд шилжин суралцуулах талаар холбогдсон байдаг. Энэ дээр сургуулийн захирлын чиг үүрэг, амлалт нь юу байсан талаар тодорхойгүй байгаа бөгөөд манай үйлчлүүлэгч өөрийн хүндэлж явдаг хүний хувьд  таньж, мэдээд утсаар ярьсан боловч тухайн хүүхдийг сургуульд аваагүй бөгөөд өөрийн чиг үүргийн дагуу бус чиг үүргийн хүнтэй нь ярихыг зөвлөснөөр буруутгагдаж хэрэгт холбогдсон байна. Шилжин ирж буй хүүхдэд хамаарах тусгайлан гаргасан журам байхгүй байдаг бөгөөд зөвхөн 1 дүгээр ангид элсэж байгаа хүүхдэд онцгойлон гаргасан журам байдаг. Энхбаатар гэх хүнд Д.М гэх хүн яриад ямар нэгэн байдлаар шууд цохолт хийж, тулгасан зүйл байхгүй. Д.М гэх хүнтэй холбогдож, хүүхдийг судалъя гэж хэлсэн байж болох хэдий ч энэ нь хуульд зааснаар гэмт хэрэг болохгүй гэж үзэж байна. Иймд Ц.Ц-г цагаатгаж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Ц-г Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н охин М.Х-г тус 23 дугаар сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2022-2023 оны хичээлийн жилд М.Х охиныг тус сургуульд элсэн суралцуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдохгүй байх ба сургуулийн менежер Б.Э-д М.Х охины сургуульд суралцах “хүсэлтийг нь судлаад..” шийдвэрлэх тухай утгатай үүрэг чиглэл амаар өгсөн явдлыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Дээрх байдал нь магадгүй бусдад давуу байдал олгох гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байж болох ч шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх талаарх санаа зорилго, сэдэлт байсан эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Ц-г илтэд хууль бусаар бусдад давуу байдал олгосон гэж үзэх, шууд буруутгах нотлох баримт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Ц нь М.Х охиныг сургуульд суралцуулсны төлөө охины ар гэрээс өөрөө шууд болон бусдаар дамжуулж авлига, хээл хахууль авсан талаарх үйл баримт байхгүй бөгөөд шүүгдэгч Д.М-н М.Х охины ар гэрээс хахууль авсан үйлдэлд Ц.Ц оролцоотой, оролцоотой учраас бусдад давуу байдал олгосон гэж таамаглал дэвшүүлж буруутгах боломжгүй юм

Иймд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Ц.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М-н тухайд: тэрбээр нийтийн албан тушаалтан буюу *** сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа иргэн А.Га-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчиж, Нийслэлийн ерөнхий боловсролын *** сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н хүүхэд М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн Э.Л-с Хаан банкин дахь  Г.Г нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар даажуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.Г-с түүний ач нар болох Б.А, Б.Ам нарыг *** сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн А.Г-с 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу бусдаас нийт 6,000,000 төгрөгийг авч үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн;

Шүүгдэгч А.Га нь нийтийн албан тушаалтан буюу *** сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.М-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчиж, Нийслэлийн ерөнхий боловсролын *** сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй иргэн Э.Л-н хүүхэд М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн Э.Л-с Хаан банкин дахь Г.Г нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар дамжуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн буюу нийт 5,000,000 төгрөгийг Хаан банкин дахь Г.Г нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар дамжуулан авч үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн;

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн ач нар болох Б.А, Б.Ам нарыг *** сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу *** сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхийн тулд бэлнээ 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн;

Шүүгдэгч Э.Л нь Нийслэлийн Ерөнхий боловсролын *** сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй өөрийн охин М.Х-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор иргэн А.Га, мөн Д.М-г нийтийн албан тушаалтан буюу *** сургуулийн 85 хувийн хувьцаа эзэмшдэг тус сургуулийн дэргэдэх “Г*И*С*С*Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлынх нь хувьд албан тушаалын байдалтай нь холбогдуулан нөлөөлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Хаан банкин дахь Г.Г-н нэрээр эзэмшдэг 50*** дугаартай дансаар дамжуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн буюу нийт 5,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээдийн орчим өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М, А.Га, А.Г, Э.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй бөгөөд гагцхүү шүүгдэгч Д.М нь “би А.Га-р дамжуулан 3,000,000 төгрөгийг л авсан, өөр мөнгө аваагүй” гэдэг бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Д.М болон А.Га нарын дансны хуулга, тэдний мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд А.Га нь Э.Л-с хахуульд өгсөн 2,000,000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч А.Га-с 2,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Ингээд шүүгдэгч Д.М-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч А.Га-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч А.Г, Э.Л нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу А.Г-с хахуульд авсан 3,000,000 төгрөг, Э.Л-р дамжуулуулан А.Га-с авсан  3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг, шүүгдэгч А.Га-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу Э.Л-с хахуульд авсан 2,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Д.М нь гэмт хэрэг үйлдэж олсон 6,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Г, Э.Л нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч А.Га-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч А.Г, Э.Л нарыг өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт дээрх зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах, шүүгдэгч А.Га-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Г, Э.Л нарт тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг  тус тус гаргажээ.

Шүүгдэгч Д.М, А.Га нарын өмгөөлөгчдөөс торгох ял шийтгэж өгнө үү гэх санал, шүүгдэгч А.Г, Э.Л нарын өмгөөлөгчдөөс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.М-д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял, шүүгдэгч А.Га-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, , гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял, шүүгдэгч А.Г, Э.Л нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан мөн торгох ял шийтгэж, торгох ялын хэмжээг тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 330,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан А.Г, Э.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Уг хэрэгт улсын бүртгэлийн Ү-22*** дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, **** тоот хаягт байрлах 217.49мкв орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №1731 дугаартай прокурорын зөвшөөрөл, “Б*** ББСБ” ХХК-д Д.Б, Д.М нарын хамтран байршуулсан 480,000,000 төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД болон  нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 110 хуудас, 5ш СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.Ц, А.Г, Э.Л, А.Га нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц, А.Г, Э.Л нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.М-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Га-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч А.Г, Э.Л нарыг өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.МЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 18000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч А.ГаЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч А.ГЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.ЛЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор А.Г, Э.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 18,000,000 төгрөгийн торгох ялаас 330,000 төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгч Д.М-н биечлэн эдлэх торгох ялыг 17,670,000 /арван долоон сая зургаан зуун далан мянга/  төгрөгөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 17,670,000 /арван долоон сая зургаан зуун далан мянга/  төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд;

А.Га-д оногдуулсан 10,000,000 /арван сая/  төгрөгөөр торгох ялыг 36 /гучин зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.М, А.Га  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, А.Га нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.

8. Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн улсын бүртгэлийн Ү-22*** дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** тоот хаягт байрлах 217.49мкв орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №1731 дугаартай зөвшөөрөл;

“Б** ББСБ” ХХК-д Д.Б, Д.М нарын хамтран байршуулсан 480,000,000 төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаартай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 6,000,000 төгрөг, шүүгдэгч А.Гаийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 төгрөгийг гаргуулж, тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД болон  нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 110 хуудас, 5ш СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.Ц, А.Г, Э.Л, А.Га нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц, А.Г, Э.Л нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Ц, А.Г, Э.Л нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, А.Га нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР