Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02953

 

 2021 оны  12 сарын 14 өдөр

   Дугаар 183/ШШ2021/02953

Улаанбаатар хот

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ХГ-ийн Л /рд:РЮXXXXXX/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********** /рд:НМXXXXXXXX/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л**********, хариуцагч Р.Н**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Л********** миний бие 2006 онд Р.Н**********тай танилцаж, 2010 оны намраас эхлэн хамтран амьдарч 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, Г-955 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Н.Тэ********** нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Сүүлийн 7 жилийн хугацаанд бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Р.Н********** нь 2018 онд Солонгос руу ажиллахаар яваад 2021 оны 4 сард буцаж ирсэн. Бид охиноо бодоод хамт амьдарсан боловч байнга үл ойлголцол гарах болсон. Иймд 2021 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Р.Н**********тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авна. Байрны урьдчилгаа төлбөрт 21 500 000 төгрөг төлсөн, үүнээс Р.Н**********т ногдох хэсгийг түүнд өгөхгүйгээр хүүхдийн тэтгэлэгт тооцож, тэтгэлэг тогтоолгохгүй шийдвэрлүүлье. 7 сая төгрөгт тооцогдох тэтгэлэг дуусмагц, Г.Н********** сайн дураар эцгийн үүргээ гүйцэтгэхгүй бол дахин шүүхэд хандаж тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

 

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Л**********тэй 2006 онд танилцаж, бидний дундаас 2012 онд охин Н.Тэ********** мэндэлсэн. Бид 2015 оноос эхлэн гэр бүлийн маргаантай байсан бөгөөд би 2018 онд Солонгос улс руу ажиллахаар явсан ч маргаан үргэлжилсэн. Солонгос улсад хараар ажиллаж байгаад би энэ оны 4 сард буцаж ирсэн. 2021 оны 9 дүгээр сард бидний дунд үл ойлголцол үүсэж, маргалдсаны улмаас эхнэр Г.Л**********т гар хүрсэн. Бидний бие биеэ гэх сэтгэл хөрж, бие биедээ хүйтэн хөндий хандаж байсан тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад бид эвлэрээгүй. Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө. Охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ. Байрны урьдчилгаа төлбөрийг би төлсөн бөгөөд үүнээс өөрт ногдох хэсгийг охины тэтгэлэгт тооцуулах талаар нэхэмжлэгчийн гаргасан саналыг зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Л********** нь хариуцагч Р.Н**********т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Г.Л**********, Р.Н********** нар нь 2007 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсноо 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Н.Тэ********** төрсөн болох нь тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Г.Л**********, Р.Н********** нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлав.

 

Охин Н.Тэ********** 9 настай, эхийн асрамжид амьдрах бөгөөд хариуцагч Р.Н********** хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Тэ**********ийг эх Г.Л**********ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.   

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Р.Н********** хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй.

 

Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 500 000 төгрөгөөс Р.Н**********т ногдох хэсгийг түүнд олгохгүйгээр хүүхдийн тэтгэлэгт тооцож, 7 сая төгрөгт тооцогдох тэтгэлэг дуусмагц, Г.Н********** сайн дураар эцгийн үүргээ гүйцэтгэхгүй бол дахин шүүхэд хандаж тэтгэлэг тогтоолгохоор харилцан тохиролцсон болохыг, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, нэхэмжлэгч Г.Л********** хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд дахин хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Анч овогт Г /рд:РЮXXXXXX/ хариуцагч Боржигон овогт Р*******ийн Н********** /рд:НМXXXXXXXX/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Тэ**********ийг эх Г.Л**********ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 500 000 төгрөгөөс Р.Н**********т ногдох хэсгийг түүнд олгохгүйгээр хүүхдийн тэтгэлэгт тооцож, 7 сая төгрөгт тооцогдох тэтгэлэг дуусмагц, Г.Н********** сайн дураар эцгийн үүргээ гүйцэтгэхгүй бол дахин шүүхэд хандаж тэтгэлэг тогтоолгохоор харилцан тохиролцсон болохыг, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, нэхэмжлэгч Г.Л********** хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд дахин хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Р.Н**********, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Л********** нарт тус тус даалгасугай.  

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ